ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ (2010-2014)

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Archive for the ‘[ДҮҮРГҮҮД]’ Category

Баянзүрх дүүрэг дэх 3-р төрөх эмнэлгийн барилгын ажлын гүйцэтгэгч солигдсон байна

Posted by ИТХ on 2013/03/18

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа 150 ортой гуравдугаар төрөх эмнэлгийн барилгыг “Их өргөө” компани 2011 оны хавар “амлан авч” 2012 оны 3-р сарын 1 гэхэд ашиглалтанд оруулахаар ажлаа эхэлсэн билээ.

БЗД 3-р төрөхийн барилга (1)

Тэгвэл 2013 оны 3-р сарын 5-ны байдлаар  гүйцэтгэгч солигдож ашиглалтанд орох хугацаа нь 2013 оны 11-р сар болжээ.

БЗД. Нийслэлийн 3-р төрөх (2) БЗД. Нийслэлийн 3-р төрөх (1).

Posted in 18. Эрүүл мэндийн яам, Баянзүрх дүүрэг, [ДҮҮРГҮҮД] | Leave a Comment »

Төсвийн ил тод, нээлттэй байдлын шуурхай мониторингийн тайлан. 2013 оны 2-р сарын 20.

Posted by ИТХ on 2013/02/25

“Иргэд төсвөө хянана” иргэний нийгмийн сүлжээ

“Ил тод байдал сан” ТББ

 Монгол Улсын болон орон нутгийн төсвийн ил тод, нээлттэй байдлын зарим асуудалд 2013 оны 2-р сард шуурхай мониторинг хийж энэ явцад цуглуулсан баримт мэдээллийг танилцуулж байна.

Бид төсвийн ил тод, нээлттэй байдлыг зохицуулсан эрх зүйн баримт үндсэн баримт бичгээр “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”  ба “Төсөв санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам” хоёрыг сонгож авсан юм. Учир нь тэдгээрт тодорхой цаглабараас гадна олон нийтэд хүргэх арга хэлбэр, зарим зохион байгуулалт, хариуцах эзэн зэргийг тодорхойлсон учраас шалгуур болгон ашиглах боломжтой байсан юм.

Ингэхдээ, дээрх хууль, журманд 2013 оны оны эхний хоёр сард ил тод, нээлттэй болгохыг шаардсан дараах заалтууд хэрхэн хэрэгжсэнийг цахим сайт ба мэдээллийн самбарыг  эх сурвалж болгон авч үзлээ. Учир нь сүүлийн үеийн баримт бичгүүдэд цахим сайт, ялангуяа мэдээллийн самбарыг төсвийн мэдээллийг олон нийтэд хүргэх үндсэн хэлбэрээр болгосон байна.

“МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛЬ”

9 дүгээр зүйл.Төсөв, санхүүгийн ил тод байдал9.1.Энэ хуулийн 3.1-д заасан байгууллага нь хуульд өөрөөр заагаагүй бол төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангах чиглэлээр дараах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ:9.1.1.тухайн жилийн төсөв, өмнөх оны төсвийн гүйцэтгэл, дараа жилийн төсвийн төслийг өөрийн цахим хуудас болон Монгол Улсын төсвийн ил тод байдал цахим хуудсанд дор дурдсан хугацаанд байрлуулан мэдээллийг иргэд, байгууллага чөлөөтэй авах нөхцөлийг бүрдүүлэх:9.1.1.а.тухайн жилийн төсвийг жил бүрийн 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор;

“ТӨСӨВ, САНХҮҮГИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХАД ДАГАЖ МӨРДӨХ ЖУРАМ”

Дөрөв. Мэдээллийг олон нийтэд хүргэх хугацаа, давтамж4.2. Тухайн жилийн төсвийг эрх бүхий байгууллагаас баталж, хүчин төгөлдөр болсны дараа төсвийн захирагч дор дурдсан хугацаанд олон нийтэд мэдээлнэ:4.2.2. төсвийн ерөнхийлөн захирагч өөрийн багцын төсвийг 7 хоногийн дотор;4.2.3. төсвийн байгууллага өөрийн төсвөө 10 хоногийн дотор.4.3. Төсвийн гүйцэтгэлийн тайланг эрх бүхий этгээд дор дурдсан хугацаанд олон нийтэд мэдээлнэ:4.3.1.  төсвийн байгууллага cap, улирлын тайланг cap, улирлын гүйцэтгэл гарснаас хойш 7 хоногийн дотор;4.3.2. төсвийн байгууллага хагас жилийн тайланг 7 дугаар сарын 15-ны дотор, жилийн тайланг 2 дугаар сарын 25-ны дотор;

Нэг. ЦАХИМ САЙТ ДАХЬ ТӨСВИЙН МЭДЭЭЛЭЛ

СҮХБААТАР ДҮҮРЭГ:

Нэг ч заалтыг хэрэгжүүлээгүй   

Дүүргийн албан ёсны http://www.sbd.gov.mn/ сайтад 2013 оны төсөв, оны эхний сарын тайлан одоог хүртэл тавигдаагүй байна. Харин төсвийн мэдээлэлд ямар нэг хэмжээгээр хамааруулж болох Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг 2012.12.24-нд, Сүхбаатар дүүргийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилтыг хэрэгжүүлэх төлөвлөгөө 2013.01.25-нд тус тус нийтэлжээ.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ:

Нэг ч заалтыг хэрэгжүүлээгүй.  

Дүүргийн албан ёсны http://www.chingeltei.gov.mn, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын http://chingelteicouncil.mn сайтуудад хамгийн сүүлд 2012 оны 12-р сарын 15-нд “Чингэлтэй дүүргийн ИТХ-ын эхний сургалт Төсвийн тухай хуулийн талаархи сургалтаар эхэллээ” гэсэн мэдээнээс хойш төсвийн мэдээлэл ороогүй байна. Төсвийн гүйцэтгэлийн мэдээ огт тавигдаагүй.

ХАН-УУЛ ДҮҮРЭГ:

Нэг заалтыг хэрэгжүүлсэн. Гэхдээ шууд биш.

Цахим дүүрэг гэгддэг тус дүүргийн http://www.кhanuul.mn сайтад “2013 онд Хан-Уул дүүргийн хороод төсвөө өөрсдөө хэлэлцэнэ” гарчигтайгаар “2013.01.24-нд нийтлэгдсэн мэдээнд хавсаргасан танилцуулгын дотор дүүргийн 2013 оны төсөв баталсан ИТХ-ын хуралдааны тогтоолыг багтаажээ. Тэнд төсвийн жагсаалт байна. Гэхдээ дүүргийн төсөв энд орсныг таахаас өөр аргагүй байлаа. Сүүлийн үед тус дүүргийн орон нутгийн хөгжлийн сан (ОНХС)-ийн хөрөнгийг хороодод хуваарилсан талаар их яригдаж байгаа ч дүүргийн цахим сайтад дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй, хэрхэн хуваарилсныг харуулсан хүснэгтийг бид өөр сайтаас олж авсан болно.

Тус дүүрэг бусадтай харьцуулахад төсвийн холбогдолтой илүү олон мэдээллийг түгээсэн боловч хуучирсан. Хамгийн сүүлд 2012.02.02-нд нийслэлийн Хан-Уул дүүргийн 2012 оны төсөв баталсан тогтоол тавигджээ. Бас “Хан-Уул” нэртэй үнэ төлбөргүй сонин гаргаж тараадаг ч хамгийн сүүлчийн дугаарт төсөв хэлэлцсэн ИТХ-ын хуралдааны мэдээлсэн хэрнээ батлагдсан төсвөө танилцуулаагүй байна.

Дүүргийн харьяа байгууллагууд нэг загварын цахим хуудсуудтай (жишээлбэл, http://nd.khanuul.mn/home – Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, http://eruulmend.khanuul.mn/home – Эрүүл мэндийн хэлтэс, http://khalamj.khanuul.mn/home – Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, http://soyol.khanuul.mn/home – Соёлын төв, http://police.khanuul.mn/home – Цагдаагийн хэлтэс гэх мэт) боловч 2013 ны гарснаас хойш төсвийн мэдээлэл огт тавигдаагүй байна.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ:

Нэг ч заалтыг хэрэгжүүлээгүй.

Дүүргийн албан ёсны http://www.shd.mn  цахим сайт цоо шинээр хийгджээ. Гэхдээ 2013 оны батлагдсан төсөв ба нэгдүгээр сарын гүйцэтгэлийн мэдээ тавигдаагүй. Төсөв, санхүүгийн холбогдолтой мэдээлэл сайтын өмнөх хувилбарт байсан бол сая шинэчлэхдээ устгасан байх магадлалатай. “Төсвийн байгууллага цахим хуудастай тохиолдолд тухайн цахим хуудас нь “байгууллагын төсөв” гэсэн цэстэй байна” гэсэн заалтыг бусад дүүргүүдийн нэгэн адил хэрэгжүүлээгүй.

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ:

Зарим заалтыг хэрэгжүүлж байна.

Тус дүүргийн албан ёсны www.bzd.ub.gov.mn сайтад төсвийн мэдээлэл тавигдаагүй. Харин “Иргэд төсвөө хянана” иргэний нийгмийн сүлжээтэй хамтран хэрэгжүүлж байгаа “Орон нутгийн төсвийн ил тод, нээлттэй байдлын загвар стандарт” төслийн хүрээнд туршилтаар байгуулсан bzd2013.wordpress.com цахим сайтад дүүргийн 2013 оны төсөв, тус дүүрэгт улс, нийслэл, дүүргийн төсвөөр болон он дамжин хэрэгжих хөрөнгө оруулалт худалдан авалтын төлөвлөгөө (жагсаалт) нийтлэгджээ.

БАЯНГОЛ ДҮҮРЭГ:

Дүүргийн албан ёсны www.bzd.mn цахим сайт нь “Шинэчлэгдэж байна” гэсэн тайлбартайгаар хаалттай байсан тул дүгнэлт хийх боломжгүй.

НАЛАЙХ ДҮҮРЭГ:

Нэг ч заалтыг хэрэгжүүлээгүй.

Дүүргийн албан ёсны http://www.nad.ub.gov.mn/ цахим сайтын “Файл татах” буланд “”Төсөв, санхүү” нэртэй хэсэг байгаа боловч 2011 оны төсвийн хуваарийг тавьснаас хойш шинэчлээгүй байна. Мөн 2013 оны батлагдсан төсөв тавигдаагүй.

Мөн Санхүү, төрийн сангийн хэлтсийн 2013.02.01-02.14-ны хугацаанд хийсэн ажлын товч тайланг шуурхай оруулжээ. Гэхдээ 1-р сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээг тавигдаагүй байна.

БАГАНУУР ДҮҮРЭГ:

Дүүргийн албан ёсны http://baganuur.mn/ цахим сайт түр засвартай гэсэн тайлбартайгаар хаалттай тул дүгнэлт хийх боломж олдоогүй.

БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ:

Нэг ч заалтыг хэрэгжүүлээгүй.

Дүүргийн төр, захиргааны www.bagakhangai.ub.gov.mn цахим сайтад 2013 оны батлагдсан төсөв ба оны эхний сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ ороогүй.

УЛААНБААТАР ХОТ

Зарим заалтыг хэрэгжүүлсэн.

2012 оны 12-р сарын төсвийн гүйцэтгэлийг 2013.01.10-нд байршуулсан нь төсвийн байгууллага cap улирлын тайланг гүйцэтгэл гарснаас хойш 7 хоногийн дотор ил тод болгох тухай Журмын заалтыг хэрэгжүүлсэн цорын ганц тохиолдол юм.

Нийслэлийн Засаг даргын тамгын газрын албан ёсны www.ulaanbaatar.mn сайтын “Нээлттэй мэдээлэл” цэсэн дор “Төсөв, нийгэм, эдийн засгийн зорилт” тусгай хэсэг байдаг ба сүүлийн саруудад төсвийн холбогдолотой дараах мэдээллүүдийг татаж авах боломжтойгоор байршуулжээ.

-Нийслэлийн орон нутгийн 2013 оны 01-р сарын орлогын мэдээ (2013-02-14)

-Нийслэл, дүүргийн 2012 оны 12-р сарын төсвийн гүйцэтгэл. (2013-01-10)

-Монгол улсын засгийн газрын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр (2012-12-24)

-Нийслэлийн 2013 оны төсөв (2012-12-21)

-Нийслэл, дүүргийн 2012 оны 11-р сарын төсвийн гүйцэтгэл (2012-12-05)

-Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилт (2012-12-05) гэх мэт

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын http://citycouncil.mn цахим сайтад  ИТХ-аас 2013 оны төсвийн баримт бичгүүдийг баталсан тогтоолуудыг байршуулжээ. Тухайлбал, 2012.12.13-нд “Нийслэлийн аудитын газрын 2013 оны төсвийг батлах тухай”, – 2012.12.29-нд “Нийслэлийн 2013 оны төсөв батлах тухай” – тогтоол, – 2012.11.28-нд 2012–2013 онд он дамжин хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг батлах тухай“ тогтоолын төсөл.

Үүнээс гадна “Нээлттэй Улаанбаатар” (https://www.facebook.com/ub.gov) сайтад төсвийн талаар шуурхай мэдээ нийтлэгддэг нь дээрх www.ulaanbaatar.mn сайтад тавигдсан баримт мэдээллийн товчоо байдаг. Нийслэлийн Засаг даргын http://www.mayor.mn/ сайт ажиллахгүй байна. Харин Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны иргэний оролцооны хэлтсийн www.cityhall.gov.mn сайтад төсвийн үйл явцын зарим мэдээлэл нийтлэгдсэн.

 

Хоёр. МЭДЭЭЛЛИЙН САМБАР ДАХЬ ТӨСВИЙН МЭДЭЭЛЭЛ

“Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам”-д төсвийн мэдээллийг ил тод болгоход  мэдээллийн самбарыг чухалчилж нарийвчлан зохицуулсан байдаг.

5.1. Төсвийн байгууллага мэдээллийг олон нийтэд хүргэхдээ мэдээллийн самбар, цахим болон хэвлэмэл хуудас, мэдээллийн бусад хэрэгсэл ашиглана.5.2. Цахим хуудас болон мэдээллийн бусад хэрэгсэл ашиглаж байгаагаас үл хамааран төсвийн байгууллага мэдээллийн самбарыг заавал ажиллуулна.5.3. Журмын 5.2-т заасан мэдээллийн самбарын өргөн болон урт нь 1.5 метрээс багагүй хэмжээтэй байна. Мэдээллийн самбар нь байгууллагын гол хаалганы хажууд эсхүл хаалганы урдаас харсан хананд байрлаж, мэдээллийг шинэчлэх боломжтой байдлаар хийгдсэн байна. Самбарт тавигдах мэдээллийг энэ журмын 4.2-4.3-т заасан хугацаанд тогтмол шинэчилж байна.

Төсвийн байгууллагууд “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”, “Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам”-д заасан ил тод байдлын шаардлагуудыг (тухайн жилийн төсвийг жил бүрийн 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор,. төсвийн байгууллага өөрийн төсвөө 10 хоногийн дотор, cap, улирлын тайланг cap, улирлын гүйцэтгэл гарснаас хойш 7 хоногийн дотор гэх мэт) заалтуудыг хэрэгжүүлэхэд мэдээллийн самбар чухал үүрэгтэй. Учир нь мэдээллийн самбар бол манай төр, захиргаа, төсвийн байгууллага бүрт маш олон тоотой байдаг, мэдээлэл хүргэх уламжлалт арга юм.

Бид нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн төсвийн зарим байгууллагаар орж мэдээллийн самбар байгаа эсэх, хэрвээ байгаа бол төсвийн мэдээллийг хууль, журмын дагуу байршуулсэн эсэхийг үзэж бүртгэлээ.

СҮХБААТАР ДҮҮРЭГ:

СБД самбар

Тус дүүргийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс нь өөрөө бие даасан төсвийн байгууллага биш боловч дүүргийн төсвийн мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангахад гол үүрэг гүйцэтгэх учиртай. Гэтэл тус хэлтсийн мэдээллийн самбарт төсөвт хамаарах мэдээлэл байсангүй.  Тэгвэл төсвийн байгууллагын тоонд багтдаг ЗДТГ-ын төсөв энэ байрны хаана ч алга.

СБД. Электрон

Дүүргийн ЗДТГ-ын байрны нэгдүгээр давхарт байрласан “Мэдээллийн электрон дэлгэц”-д төсвийн мэдээлэлгүй, ноднингоос хойш  зөвхөн статистикийн байгууллагын танилцуулга зэрэг ойр зуурын мэдээллээр дүүргэжээ.

СБД Цахим самбар

Дүүргийн газрын албаны цахим мэдээллийн цэг хэмээх дэлгэц ажиллаагүй учраас ямар мэдээлэлтэй, төсвийн мэдээлэл байх эсэх тодорхойгүй.

СБД. Иргэдийн хяналт

“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагаас байрлуулсан самбар арай өөр зорилготой юм байна.

Бид тус дүүргийн ЗДТГ, ИТХ, Газрын алба, Бүртгэл мэдээллийн тасаг, Цагдаагийн хэлтэс, “Сүхбаатар” эрүүл мэндийн нэгдэл, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, татварын хэлтэс, бас нэг цэгийн үйлчилгээгээр орж үзэхэд мэдээллийн самбарууд төдийгүй дэлгэцүүд, хангалттай олон, тэдгээрт тухайн байгууллагын үйлчилгээтэй холбоотой мэдээллүүд тавигдсан хэдий ч төсвийн мэдээлэл тааралдаагүй болно.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ:

Дүүргийн Засаг даргын тамгын газрын байрны үүдний хэсэгт байрласан самбарт төсвийн ямар ч мэдээлэл тавигдаагүй. Түүнээс гадна самбарын байдал шаардлага хангахгүй байлаа. Бид өмнө нь мониторинг хийж үзсэнээс хойш өөрчлөгдөөгүй байна.

Чингэлтэй. Мэдээлэл

Харин дүүргийн ИТХ-ын танилцуулга болон сурталчилгааны самбарууд нэлээд өртөг зардлаар хийгдсэн, бас шинэчлэгдсэн (шинээр сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчдийн зургийг үзэмжтэй байрлуулсан) нь анхаарал татлаа. Иргэдэд зориулсан мэдээллийн  самбарыг илүү сайн хийж тогтмол ажиллуулах боломж байгаа нь харагдсан.

Чингэлтэй. Самбарууд1

Дүүргийн хүндэт самбар ч гэсэн сайн хийгджээ.

Чингэлтэй. Хүндэт

Дүүргийн бусад байгууллагууд, тухайлбал Мэргэжлийн хяналтын хэлтсийн нэгж тус бүртээ үзэмжтэй сайн самбаруудтай ч төсвийн ямар ч мэдээлэл олдсонгүй.

УБ. Архив самбар

Зэргэлдээ байрладаг Нийслэлийн архивын газар олон сайхан самбартай хэрнээ хууль, журманд заасан төсвийн мэдээлэлд зай гаргаагүй.

ХАН-УУЛ ДҮҮРЭГ:

Бидний орж үзсэн байгууллагуудын мэдээллийн самбарт нэг ч төсвийн мэдээлэл тавигдаагүй байв. Үүнд, Засаг даргын тамгын газар, татварын хэлтэс, дүүргийн прокурорын хэлтэс, Боловсролын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс (энэ хоёр хэлтэс дүүргийн ЗДТГ-ын байранд хамт байрладаг), Газрын алба, Биеийн тамир, спортын хороо, 15-р сургууль, 52-р  сургууль, Онцгой байдлын хэлтэс, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, мөн 2, ба 3-р хорооны цогцолбор, 1-р хороо (тусдаа байргүй) орно.

Хан-Уул мэдээллийн самбар

Дүүргийн ЗДТГ-ын байрны үүдэнд байрласан “Угтах үйлчилгээ”-ний булангийн мэдээллийн самбар ихээхэн зай талбайтай боловч төсвийн мэдээлэл багтсангүй.

Хан-Уул дүүрэг самбар

Хан-Уул дүүрэг

Шинээр сонгогдсон  ИТХ-д зориулсан мэдээллийн самбар хангалттай зайтай боловч төсвийн мэдээлэл байхгүй.

Хан-Уул Нээлттэй

Дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн “Нээлттэй засаглал” самбарт төсвийн холбогдолтой мэдээлэл тавигдаагүй болно.

Хан-Уул СТСХ

Дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн танилцуулгын самбаруудад 2007 оны төсвийн зарим  үзүүлэлтүүдийг дурдсан ч түүнээс хойш шинэчлэгдээгүй.

Хан-Уул цахим

Хан-Уул дүүрэг бол цахим дүүрэг юм байна.

Хан-Уул. Үнэгүй интернэт

Нэг цэгийн үйлчилгээний зааланд Интернэтэд холбогдсон хоёр компьютер байрлуулжээ. Харин түүгээр орж Хан-Уул дүүргийн khanuul.mn цахим сайтаас 2013 оны төсөв ба оны эхний сарын мэдээллийг үзье гэхэд олдохгүй болж таарлаа.

Өнгөрсөн онд тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд нийтийн зар мэдээний 200 шахам самбарыг хүлээлгэн өгснийг төр, захиргаа, төсвийн байгууллагуудаас гадна хороодын Засаг дарга, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолборт байршуулжээ. Гэвч тэдгээрийг төсвийн мэдээллийн ил тод, нээлттэй болгоход ашиглаагүй, тийм журамтай эсэх нь тодорхойгүй үлдлээ. Урьд нь ч бусад самбаруудад тавигддаг байсан ойр зуурын мэдээлэл зонхилжээ.

Хан-Уул. Нийтийн зар мэдээний самбар

Энэ бол Хан-Уул дүүргийн Соёлын төв (Ажилчны соёлын ордон)-ийн хананд байрласан нийтийн зар мэдээний самбар. Тус төвд дүүргийн Иргэний танхим байрладаг ба орж үзэхээд төсвийн мэдээлэл байгаагүй.

ТОВЧ ДҮГНЭЛТ

Нийслэлийн дээр дурдсан дүүргүүдэд төсвийн мэдээлэл самбар буюу “Төсвийн мэдээлэл” гэсэн булан нэгэнт байгаагүй учраас “Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам”- заасан эрх бүхий байгууллагаас баталсан жилийн төсөв, төсвийн гүйцэтгэл, түүнд хийсэн аудитын дүгнэлт зэргийг тогтоосон хугацаанд  ил тод болгосон тухай ярих боломжгүй юм. Өөрөөр хэлбэл болгоогүй гэсэн үг.

Уг нь “Төсөв, санхүүгийн ил тод, нээлттэй байдлыг хангах журам”-ын “5.6. Санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага мэдээллийн самбарт байрлуулах энэ журмын 3.2-3.5-д заасан шаардлагыг хангах мэдээллийн бүтэц, агуулга, жишиг маягт зэргийг агуулсан үлгэрчилсэн заавар, зөвлөмжийг өөрийн албан ёсны цахим хуудас (www.mof.gov.mn) болон төсвийн ил тод байдлын цахим хуудас (www.iltod.gov.mn)-нд байршуулна” гэж үүрэг болгосон. Одоогоор 1.“Төсвийн байгууллагын зарлагын жилийн тайлан”, 2.“Төсвийн байгууллагын хөрөнгө оруулалтын жилийн тайлан”, 3.”Улсын орлого төвлөрүүлэгч байгууллагын жилийн тайлан” гэсэн гурван хүснэгтийг хавсралтаар байршуулсаныг эс тооцвол тийм заавар, зөвлөмж бий гэж хэлэхэд хэцүү юм.

Дүгнэж хэлэхэд, дээр дурдсан хууль ба дүрмийн хэрэгжилт Улаанбаатар, түүний дүүргүүдэд маш хангалтгүй байна.

P.S.

Төсвийн байгуулллагууд өмнө оны төсвийн гүйцэтгэлийн тайлангаа 2-р сарын 25-ны дотор ил тод болгохыг  “Төсөв санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам”-д заасан билээ. Ямар агуулгатай байхыг хүртэл нэгбүрчлэн тодорхойлсон юм. Гэтэл өнөөдөр нийслэлд нэг ч газар үүнийг хэрэгжүүлээгүй байна.

 

Гурав. ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГУУДЫН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ

“Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”-иар төрийн захиргаа, төсвийн бүх байгууллага үйл ажиллагаа, хүний нөөц, төсөв, санхүү, худалдан авалтийн мэдээллийг нэгдүгээрт, хуулинд заасан тодорхой хугацаанд өөрсдөө ил тод болгох, хоёрдугаарт, иргэд байгуулагууд хүсэлт тавьсан тохиолдолд долоо хоногийн дотор (шаардлагатай гэж үзвэл дахиад нэг долоо хоног сунгаж болно) гаргаж өгөх үүрэгтэй.

Бид урьд нь харьцангуй хаалттай байж ирсэн, төсвийн төлөвлөгөө, төсөл ба гүйцэтгэлийг хэлэцэхэд төдийлөн яригдаад байдаггүй Засгийн газрын 29 тусгай сангийн 26-г (Хүний хөгжил сан, Нийгмийн даатгалын сан, Олон улсын гэрээний дагуу байгуулагдсан санг тусад жич авч үзнэ) -г сонгон авч судалсан юм.

Нэг.

Тухайн тусгай сангуудын цахим сайт, хэрвээ тийм  сайт байдаггүй бол харгалзах яам, газруудын цахим сайтад тэдгээр сангийн төсөв хөрөнгийн зарцуулалтын мэдээллийг байршуулсан эсэхийг шалгахад 2011 оноос хойш нэг ч сангийн мэдээллийг тавиагүй байсан болно. Харин Засгийн газрын төсвийн ил тод байдлын www.iltod.gov.mn сайтад “Засгийн газрын тусгай сангууд 2011 онд” гэсэн товч танилцуулга ба сангуудын 2010,2011 оны орлого, зарлагын нэгдсэн хүснэгт бүхий хавсралт 2011 оны 1-р сарын 27-нд тавигджээ. Түүнээс хойшхи шинэ материал олдоогүй.

Хоёр.

Нэгэнт сангуудын мэдээлэл хаалттай буюу шинэчлэгдээгүй байсан учраас тэдгээрийг захиран зарцуулах эрх бүхий төсвийн ерөнхийлөн захирагчдын яамдын төрийн нарийн бичгийн дарга, эсвэл бие даасан ажлын албатай бол сангийн захирлуудад шууд хандаж 2011 он ба 2012 оны эхний хагас жилийн төсөв хөрөнгийн орлого, зарцуулалтын тайланг төрийн бус байгууллага, судлаачид болон иргэд нягтлан үзэж дүгнэлт хийх боломж олгосон задаргаатайгаар хуульд заасан хугацаанд бичгээр өгөх, мөн дурдсан хугацааны тус сангийн зөвлөлийн бүрэлдэхүүн, захиран зарцуулагчдын овог нэр, албан тушаалын нэрийг хавсаргахыг хүссэн албан бичиг явуулсан юм.

Хариу авсан байдлыг дараах хүснэгтээр харуулав.

Тусгай сангийн нэр Харъяалах яам, агентлаг Хариу ирүүлсэн Тайлбар
1 Аялал жуулчлалын сан Соёл, спорт аялал жуулчлалын яам (Урьд нь БОАЖЯ-нд хамаарч байсан) Хууль заасан хугацаанд 2012 оны эхний хагас жилийн санхүүгийн тайланг гаргаж ирүүлсэн. Харин зарцуулалтын задаргаа байхгүй. Дахин албан бичиг явуулсан
2 Байгаль хамгаалах сан Байгаль орчин, ногоон хөгжлийн яам Огт хариу өгөөгүй Дахин албан бичиг явуулсан
3 Эрсдэлийн сан Сангийн яам Тус сангийн төлөвлөгөө, гүйцэтгэлийн нэгдсэн дүнг ирүүлсэн. Сангийн хөрөнгийн зарцуулалтын тайлан, задаргаа байхгүй. Хоёр удаа албан бичиг өгсөн болно.
4  Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар Хариу өгөөгүй Дахин албан бичиг явуулсан
5 Дархлаажуулалтын сан Эрүүл мэндийн яам Хариу өгөөгүй Дахин албан бичиг явуулсан
6 Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан Хөдөлмөрийн яам (урьд нь ХХААХҮЯ) Хөдөлмөрийн яаманд шилжсэн тул дахин албан бичиг явуулсан.
7 Засгийн газрын нөөц сан Сангийн яам Тус сангийн төлөвлөгөө, гүйцэтгэлийн нэгдсэн дүнг ирүүлсэн. Сангийн хөрөнгийн зарцуулалтын тайлан, задаргаа байхгүй. Хоёр удаа албан бичиг өгсөн болно.
8 Мал хамгаалах сан Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам Тус сангийн маш товч танилцуулга өгсөн. Төсвийн ямар ч мэдээлэл байхгүй Гурван удаа албан бичиг өгсөн.
9 Нийгмийн даатгалын сан Нийгмийн даатгалын ерөнхий газар Мэдээлэл хүсээгүй.
10 Нийгмийн халамжийн сан Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар Ирүүлээгүй. Хоёрдахь албан бичгийг хүргүүлсэн
11 Соёл, урлаг хөгжүүлэх сан Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Соёл, урлагийг хөгжүүлэх сан Тухайн хугацааны санхүүгийн тайлан, төсвийн хуваарилтын нэгтгэлийг ирүүлсэн. Задаргаа байхгүй. Дахин албан бичиг явуулсан
12 Сургалтын төрийн сан Сургалтын төрийн сан(БСШУЯ) 2012 оны сургалтын төрийн сангийн төсвийн гүйцэтгэлийн танилцуулга ирүүлсэн. Задаргаа байхгүй. Дахин албан бичиг явуулсан.
13 Тариалангдэмжих сан Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам 20112 ба 2012 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан өгсөн. Сангийн төсвийн зарцуулалтын задаргаа байхгүй. Гурван удаа албан бичиг явуулсан.
14 Улсын авто замын сан Зам, тээврийн яам Хариу өгөөгүй. Дахин албан бичиг явуулсан
15 Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан Гадаад харилцааны яам Хариу өгөөгүй Хүсэлт тавьсан
16 Хүүхдийн төлөө сан Хүүхдийн төлөө үндэсний газар Хариу өгөөгүй Хүсэлт тавьсан
17 Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан Хөдөлмөрийн яам 2012 оны эхний 8 сарын санхүүгийн тайлан, 8-р сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ ирүүлсэн. Төсөв хөрөнгийн зарцуулалтын  задаргаа байхгүй. Дахин албан бичиг явуулсан
18 Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан Сангийн яам Тус сангийн төлөвлөгөө, гүйцэтгэлийн нэгдсэн дүнг ирүүлсэн. Сангийн хөрөнгийн зарцуулалтын тайлан, задаргаа байхгүй. Хоёр удаа албан бичиг өгсөн болно.
19 Шинжлэх ухаан, технологийн сан Шинжлэх ухаан технологийн сан (БШУЯ) Хуулийн хугацаанд мэдээллийн эмхэтгэл өгсөн боловч тэдгээрт төсвийн мэдээлэл, задаргаа байхгүй Хоёр удаа албан бичиг явуулсан
20 Эрүүл мэндийг дэмжих сан Эрүүл мэндийн яам Хариу өгөөгүй Дахин албан бичиг явуулсан
21 Сэргээгдэх эрчим хүчний сан Эрчим хүчний яам Сангийн журам, товч танилцуулгыг ирүүлсэн. Төсвийн зарцуулалт, задаргаа огт байхгүй. Хоёр удаа албан бичиг явуулсан
2 Олон улсын гэрээний дагуу байгуулагдсан сан Мэдээлэл хүсээгүй
23 Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан Хөдөлмөрийн яам (урьд нь БСШУЯ-нд хамаарч байсан) Хөдөлмөрийн яаманд дахин албан бичиг явуулсан.
24 Зэвсэгт хүчний хөгжлийн сан Батлан хамгаалах яам Хариу өгөөгүй
25 Орон сууц хөгжүүлэх сан Барилга, хот байгуулалтын яам Товч танилцуулга ирүүлсэн Дахин албан бичиг явуулсан
26 Хүний хөгжил сан Сангийн яам Мэдээлэл хүсээгүй
27 Төсвийн тогтворжуулалтын сан. Сангийн яам Тус сангийн төлөвлөгөө, гүйцэтгэлийн нэгдсэн дүнг ирүүлсэн. Сангийн хөрөнгийн зарцуулалтын тайлан, задаргаа байхгүй. Хоёр удаа албан бичиг өгсөн болно.
28 Цэвэр агаарын сан. Цэвэр агаарын сая (БОНХЯ) Хуулийн хугацаанд мэдээлэл өгсөн боловч сангийн төсвийн зарцуулалт, задаргаа байхгүй Хоёр удаа албан бичиг өгсөн
29 Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан Хууль зүйн яам Сангийн үйл ажиллагаа эхлэл төдий байгаа ба нэг мэдээлэл өгсөн. Хүсэлт тавьж мэдээлэл авсан

Бидний хүссэн мэдээлэл буюу “төсөв хөрөнгийн орлого, зарцуулалтын тайланг төрийн бус байгууллага, судлаачид болон иргэд нягтлан үзэж дүгнэлт хийх боломж олгосон задаргаатайгаар” ирүүлэхийн оронд өргөн олон нийтэд төдийлөн ач холболдолгүй санхүүгийн тайлангийн ямар нэгэн задаргаа, тайлбаргүй тоонуудыг ирүүлж байгаа нь мэдээллийг ил тод байдлын соёл төрийн яам, агентлагуудад тун хангалтгай байна гэсэн дүгнэлт хийхэд хүргэж байна.

Засгийн газрын тусгай сангуудын мэдээлэл, тэдгээрийг авах үйл явц болон авсан мэдээлэлд хийсэн дэлгэрэнгүй үнэлэлт, дүгнэлтийг “Иргэд төсвөө хянана” хэлэлцүүлгийн үр дүнд нэгтгэн гаргаж танилцуулах юм.

2013 оны 2-р сарын 20.

Posted in 21. УЛААНБААТАР ХОТ, Баянгол дүүрэг, Баянзүрх дүүрэг, Налайх дүүрэг, Сонгинохайрхан дүүрэг, Сүхбаатар дүүрэг, Хан-Уул дүүрэг, Чингэлтэй дүүрэг, ["Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ], [ДҮҮРГҮҮД] | Leave a Comment »

Нийслэлийн Хан-Уул дүүрэг ОНХС-ийн хөрөнгөө хороодод дараах байдлаар хуваарилжээ

Posted by ИТХ on 2013/02/24

110 мянган хүн амтай нийслэлийн Хан-Уул дүүрэг 16 хороотой бөгөөд хороо Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас тус дүүрэгт ногдсон 2.2 орчим тэрбум төгрөгөөс 1,5 тэрбум төгрөгийг хороод тус бүрийн хүн амын тоо болон өрхийн тооноос хамааруулан дараах байдлаар хуваарилсан байна. Ингэхэд хамгийн том хороонд 136,6 сая, багад нь 40,5 сая төгрөг ногджээ.  Одоо хороодын Иргэдийн нийтийн хурлууд оршин суугчдынхаа дунд санал асуулга зохион байгуулж чухам юунд хэрхэн зарцуулахыг шийдэх юм байна.

(Бас ОНХС-ийн үлдэх 700 сая орчим төгрөгийг юунд зарцуулахыг дор харна уу)

Хан-Уул дүүргийн 2013 оны ОНХС

Posted in 21. УЛААНБААТАР ХОТ, Хан-Уул дүүрэг, [ДҮҮРГҮҮД] | Leave a Comment »

Хан-Уул дүүргийн 2013 оны батлагдсан төсөв

Posted by ИТХ on 2013/02/24

ХУД-ийн 2013 оны төсөв (1)

Read the rest of this entry »

Posted in 21. УЛААНБААТАР ХОТ, Хан-Уул дүүрэг, [ДҮҮРГҮҮД] | Leave a Comment »

Баянгод дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ажилчид ийм орон сууцтай юу?

Posted by ИТХ on 2012/10/13

 

БГД-ийн ХХҮХ-ийн ажилчдын байр ++БГД-ийн ХХҮХ-ийн ажилчдын байр +

Posted in 16. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, 21. УЛААНБААТАР ХОТ, Баянгол дүүрэг, Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар, [ДҮҮРГҮҮД] | Leave a Comment »

Төрийн тусгай албан хаагчид ба эхчүүдийн ялгаа

Posted by ИТХ on 2012/02/05

Өнөөдөр нийслэлд тус бүрдээ 9-10 орчим тэрбум төгрөгийн өртэгтэй гурван том эмнэлгийн барилга баригдаж байна. Эхнийх нь Баянзүрх дүүрэг дэх 150 ортой гуравдугаар амаржих газрын барилга юм. Харамсалтай нь санхүүжилтгүйн шалтгаанаар суурь нь тавигдаад барилгын ажил бүрмөсөн зогсчээ. Уг нь 3-р сард ашиглалтанд орохоор зарласан билээ.

Хоёрдахь нь Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилга бөгөөд нийслэлийн төв дэх хуучин барилгаа хайр найргүй буулгаад ямар ч саадгүй баригдаж одоо бараг 9 дэх давхартаа хүрэх гэж байна. Төрийн тусгай албан хаагчдад зориулсан болохоор хөрөнгө мөнгө нь ногоон гэрлээр шийдэгддэг бололтой. Ялгаа байна уу?

Гуравдахь нь “Бороо гоулд” компанийн хөрөнгөөр босч буй нийслэлийн 1-р амаржих газрын өргөтгөлийн шинэ барилга юм. Энэ талаар жич танилцуулна.

Posted in 18. Эрүүл мэндийн яам, Баянзүрх дүүрэг | Leave a Comment »

Нийслэлийн ИТХ-ын VIII хуралдаан

Posted by ИТХ on 2012/01/23

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8-р хуралдаан  2011 оны 12-р сарын 23-нд болсон билээ. Харин хуралдаанаас хойш яг нэг сар өнгөрөөд байхад төлөөлөгчид ямар санал гаргаж юу ярьцгаасан, өөрөөр хэлбэл төсвийн хэлэлцүүлэг хэрхэн явагдаж өнгөрсөн тухай болон эцэслэн батлагдсан төсвийн мэдээлэл, хөрөнгө оруулалтын жагсаалтыг ил тод болоогүй, олон нийтэд танилцуулаагүй байна. Иймээс бид янз бүрийн эх сурвалжийн мэдээллийг ашиглан уг хуралдаан хэрхэн явагдсан тухай тэмдэглэлийг бэлтгэн толилуулж байна. Ямар нэгэн тайлбар хийгээгүй болно. Батлагдсан төсвийн материал олдохын хэрээр “Иргэд төсвөө хянана” сүлжээний зүгээс үнэлэлт дүгнэлт өгөх юм.   

Эхлээд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2011 оны зорилтын биелэлт, 2012 оны зорилтын төслийн талаар илтгэл тавьжээ. Дараа нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр (бас ИТХ-ын төлөөлөгч юм) 2012 оны төсвийн тухай танилцуулга хийжээ.

– Хөрөнгө оруулалт дээр бид бодитой, дорвитой томоохон юм хийж чадахгүй ээ. Энэ жилийнхээ он дамжуулж хийх ажлууд дээр онцгой анхаарч хийх шаардлага байна. Чамгүй томоохон төслүүдийг эхлүүлж чадсан. Нэгдүгээрт долдугаар хорооллын гэр хорооллыг чөлөөлөх төслийг иж бүрэн дуусгамаар байна. Газар чөлөөлөлт амжилттай явагдаж байгаа, зах зээлийнхээ зарчмаар газар худалдаж авч иргэдээ орон сууцны хөтөлбөрт хамруулах бэлтгэл ажлыг хот бие дааж хийж байгаа. Энэ жил чөлөөлөгдсөн газар дээрээ орон сууц барих ажлыг төслийн удирдах нэгжээр дамжуулж зохион байгуулахаар 10 орчим тэрбум төгрөг тусгасан. Энэ ажлыг өөрөө хийвэл зөв байна. Чөлөөлөгдсөн компаниудыг цаашдаа дуудлага худалдаанд оруулах, дэд бүтцийг шийдсэн компаниудад үнэгүй өгөх, тухайн иргэн хямд үнэтэй орон сууцны хөтөлбөрт хамруулах зэрэг нөхцлүүдийг тусгаж барилгын компаниудыг оролцуулах зэрэг бодлого хадгалагдана. Мөнгөтэй бол бүх дүүрэг дээр ийм ажлыг эхлүүлмээр байна. Би бол Чингэлтэйгээс 3,4 удаа сонгогдсон төлөөлөгч. Бодлого барьж Чингэлтэй дээр эхлүүлмээр байна. Мөнгө байхгүй тул чадахгүй нь ээ. Агаарын бохирдол дээр хамгийн зөв бодлого бол энэ. Энэ жил манай хурлын төлөөлөгч Баттулга ахлагчтай агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороонд найдаж байна… [“Цэвэр агаар” сангаас их ажлыг санхүүжүүлж байгаа гээд жишээнүүдийг дурдав] Ирэх жил Дэнжийн мянгыг орчны төвлөрсөн шугамд холбох, УС15-ын төвлөрсөн шугамд холбох ийм ажлыг “Цэвэр агаар” сангаас явуулна аа гэж Ганболд дарга тооцоо судалгаагаа хийгээд ажлаа хариуцаад тендерээ зарлаад явж байна.

Read the rest of this entry »

Posted in 21. УЛААНБААТАР ХОТ, Сонгинохайрхан дүүрэг | Leave a Comment »

Хан-Уул дүүргийн ИТХ-ын ээлжит IX хуралдаан

Posted by ИТХ on 2012/01/20

Нийслэлийн Хан-Уул дүүргийн ИТХ-аасс 2011 оныг “Нутгийн захиргааны байгууллагуудын бодлого төлөвлөлт, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жил” болгон зарласан билээ. Энэ ажлын хүрээнд дүүргийн ИТХ-ын арваад төлөөлөгч өнгөрсөн 5-р сард АНУ-д зочилж Хамден хотын нээлттэй байдал, иргэдийн оролцоог хэрхэн хангадаг туршлагыг судлаад ирсэн байна. Гэтэл 2011 оны 12-р сарын 27-нд болсон Хан-Уул дүүргийн ИТХ-ын ээлжит IX хуралдаан дээр ИТХ-ын дарга Д.Батбилэг уг хуралдааныг ажиглаж байсан манай “Иргэд төсвөө хянана” сүлжээний төлөөллийг “Хөөш. Та энд иргэдийн төлөөлөгчдийн хуралд сууж байгаа шүү. Ингэж ирчихээд бичлэг мичлэг хийгээд янз бүрийн битгий хачин зан гаргаад бай, за юу? Бичлэг хийгээд байгаа бол наадахаа зогсоо. Түрүүнээс хойш ингэж барьчихаад хүн амьтны зураг аваад байгаа юм уу, бичлэг хийгээд байгаа юм уу? Би танд зориулж хэлж байна. Энэ чинь иргэдийн төлөөлөгчдийн хурал, төсвөө хэлэлцэж байгаа учраас энэ дээр жаахан ёс зүйтэй сууж байвал яасан юм бэ гэж хэлэх гээд байна, хүсмээр байна” гэж бүх төлөөлөгчдийн өмнө загнасан юм. Хуралдаанаар хэлэлцсэн дүүргийн эдийн засаг, нийгмийн зорилт, төсвийн гүйцэтгэл, төсвийн төсөл зэрэг материалыг хуралдаанаас өмнө нээлттэй болгож тараагаагүй тул тэр олон тоо цифрийг буруу зөрүү тэмдэглэж авахгүйн тулд диктафон ашигласны төлөө ингэж загнасан байна. Тэр тусмаа бид өмнөх өдөр нь утасдаж зөвшөөрөл авсан билээ. Урьд жилүүдэд тус дүүргийн ИТХ-ын хуралдаанд сууж ямар нэгэн саад хязгаарлалтгүй ажиглах боломжтой байсан атал өнгөрсөн зун өмнөх дарга Н.Энхтүвшингийн оронд сонгогдсон Д.Батбилэг ийм үйлдэл гаргасан нь харамсалтай. Ингэх бас нэг шалтгаан байсныг “Зөв тусгал” ТББ-ын Б.Түвшинбаярын ажиглалтын тэмдэглэлээс дор үзнэ үү.

Read the rest of this entry »

Posted in Хан-Уул дүүрэг | Leave a Comment »

Баянгол дүүргийн ИТХ-ын IX хуралдааны тэмдэглэл

Posted by ИТХ on 2012/01/17

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9-р хуралдаан 2011 оны 12 дугаар сарын 28-нд болжээ. Дүүргийн Засаг даргын 2008-2011 оны мөрийн хөтөлбөр, 2011 оны эдийн засаг, нийгмийн зорилтын биелэлтийг хэлэлцээд “бүрэн хангалттай” гэсэн үнэлгээ өгч энэ оны  дүүргийн хэмжээнд “Амьдрах орчноо сайжруулах жил II” болгон үргэлжлүүлэхээр болж эдийн засаг, нийгмийн 2012 оны зорилт, дүүргийн 2012 оны орон нутгийн төсвийн орлогын нийт дүнг 6.0 тэрбум төгрөгөөр, дүүргийн төсвийн орлогоос нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээг 766 сая 187,8 мянган төгрөгөөр тус тус баталсан байна.

(Энд орно)

Posted in Баянгол дүүрэг | Leave a Comment »

Баянгол дүүргийн ИТХ-ын тэмдэглэл

Posted by ИТХ on 2012/01/15

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дүгээр хуралдаан 2011 оны 12 дугаар сарын 28-нд болж дүүргийн Засаг дарга Л.Амгалангийн 2008-2011 оны мөрийн хөтөлбөр, 2011 оны эдийн засаг, нийгмийн зорилтын биелэлтийг “Бүрэн хангалттай” гэж үнэлэхийн зэрэгцээ дүүргийн 2012 оны төсвийн төслийг  хэлэлцэж баталсан юм. Уг хуралдаанд “Хэрэглэгч сан” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Оюунтуяа сууж ажиглалт хийхээр очсон боловч  төсвийн асуудлыг хэлэлцэх үеэр ИТХ-ын ажлын албаны зүгээс суулгаагүй ч дараах зүйлийг ажиглаж тэмдэглэж авсан байна.

Хуралдааны эхэнд дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Отгонбилэг, Баттулга, Одгэрэл, Эрдэнэчимэг, Үүрийнтуяа нарт дүүргийн хүндэт иргэний цол тэмдэг гардуулав. Дараа нь АН-ын бүлгээс хурлын хэлэлцэх асуудлыг дэс дарааллыг өөрчилж хамгийн түрүүнд ТҮК (Тусгай үйлчилгээний компани)-ын асуудлыг хэлэлцье, яагаад гэвэл энэ бол төсөвт хамаатай гол асуудал гэсэн санал тавихад ИТХ-ын хурлын дарга Д.Дэмбэрэлдаш эсэргүүцэж, урьдчилан тараасан дараалал ёсоор хэлэлцэнэ гэхэд АН-ын бүлэг 30 минутын завсарлага авлаа хэмээн гарч явцгаав.

Танхимд үлдсэн МАН-ын зарим төлөөлөгч, эд нарыг оруулахгүйгээр хурлаа хийе, ирц хүрч байна гэх мэтээр ярилцаж  зааланд үлдсэн хүмүүсийг тоолоход ирц хүрч байна гэсэн боловч МАХН-н гишүүн Батмөнх “би ирцэнд орохгүй, нам бус нөхдүүд ч бас байна” гэсэн тул хуралдаан 10 цаг 30 минут хүртэл завсарлав.

Энэ үед хурлыг хөндлөнгөөс ажиглахаар ирсэн биднийг  хурлын ажлын албаны дарга Ганболд, ажилтан Мөнхнасан зэрэг албан тушаалтнууд “та нар гар, энэ иргэдийн төлөөлөгчидийн хурал болохоос иргэдийн хурал биш” хэмээн хөөж гаргахыг оролдож байлаа. Харин дүүргийн ТББ-уудыг төлөөлөн хуралд албан ёсоор урилгаар оролцож байгаа гэх ахмад настан н.Нямаа сууж харагдсан юм. Дараа нь н.Мөнхнасан, н. Батэрдэнэ, н. Ганболд нар “та нар хурлын дэг зөрчиж, зураг авч, бичлэг хийж, энэ тэр болж болохгүй, шууд хөөж гаргана шүү” анхааруулсан ба бид санаандгүй  нэг зураг дарсан байснаар шалтаглан гаргахыг оролдрж байлаа.

Хуралдааны завсарлага сунжирч 11 цаг өнгөрч эхлэхэд ИТХ-ын ажлын албаны ажилтан Р.Мөнхнасан биднийг танхимд оруулаагүй учрыг төсөвтэй холбоотой илтгэлүүд болон санал шүүмжлэлийг бүрэн сонсож чадаагүй. Харин үдийн завсарлагын дараа биднийг явж ороход хөөгөөгүй бөгөөд тэгэхэд төсвийн асуудлаар асуулт хариулт үргэлжилж байсан юм. Заримыг сийрүүлье. Бид бүрэн сонсоогүй тул төлөөлөгчдийн яриа, асуулт, хариулт ойлгоход бэрх, ихээхэн хүндрэлтэй байлаа.

Read the rest of this entry »

Posted in Баянгол дүүрэг | Leave a Comment »

Иргэдийн нэрээр контор барьж байна.

Posted by ИТХ on 2012/01/02

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дахь 11-р хорооллын зүүн талд Сэлбийн гол руу хараад нэгэн барилга өдөр хоногоор сүндэрлэж байгаа нь “Сүхбаатар дүүргийн иргэдэд үйлчлэх төр, захиргааны байр” юм. Шуудхан хэлэх юм бол дүүргийн Засаг даргын тамгын газрын ордон юм. Тус дүүргийн сурталчилгааны сонинд “Сүхбаатар дүүргийн иргэдэд нэг цэгээс үйлчлэх орчин үеийн шийдэл бүхий нэгдсэн барилгыг концессын төслийн хөрөнө оруулалтаар дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэр дэх 11 дүгээр хороололд барина” гэж бичсэн нь хэрэгжиж байгаа ажээ.

Концессоор гэсэн үг анхаарал татаж байна. Нэгэнт ашиг өгөхгүй конторын барилга учраас хэдэн жилийн дараа төсвөөс мөнгөөр гаргаж төлнө гэсэн үг.  Бас энэ том барилгын өрөө тасалгаануудын тохижилт, тавилга гээд зардал их байх болно.  Ингэж контор барихыг иргэдээс асуусан юм уу? 

Төрийн ордноос хэдхэн алхмын зайтай Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын хуучин барилга нь яагаад гологдсон бэ?   

Read the rest of this entry »

Posted in Сүхбаатар дүүрэг | Leave a Comment »

Баянгол дүүргийн өндөрлөг 226 сая төгрөгийн өртөгтэй

Posted by ИТХ on 2011/12/10

Нийслэлийн Баянгол дүүргийн хөшөөт өндөрлөгийн нээлт 2011 оны аравдугаар сарын 21-нд болжээ. Түүнийг нийслэл, дүүргийн төсвийн 226 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулсан бөгөөд гүйцэтгэгчээр нь “Хатанбаатар бьюлдинг” ХХК ажиллажээ. 21 метр өндөртэй  “Хөгжил цамхаг” хэмээх төмөр байгууламжийн гол хэсэгт дэх дэлхийн бөмбөрцөг дээр Баянгол дүүргийн бэлэг тэмдэг – амьдралын хүрдийг давхар дүрсэлсэн ажээ.  Энд  хөгжмийн  дагуу цацардаг усан оргилууртай бөгөөд ирэх хавраас ажиллах төлөвтэй. Хажуугаар нь ногоон байгууламж, амралтын сандал, гэрэлтүүлэг зэргээр тохижуулжээ.

Хэр сайн, сайхан болсныг баянголчууд дүгнэх биз. Харин маш их хөдөлгөөнтэй төв замын хажууд, хоёр замын дундах нарийхан зайд байгуулсан нь иргэд очиж сонирхоход  хөдөлгөөний аюулгүй байдал талаасаа хүндрэлтэй, бас тэнд тухалж алжаалаа тайлахад олон машины чимээ шуугиан, утаан дунд таарч байна. Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй дүүргийн өндөрлөгүүд ч бас иймэрхүү дутагдалтай билээ.

Posted in Баянгол дүүрэг | Leave a Comment »

Баянзүрх дүүрэг дэх 3-р төрөх эмнэлгийн барилгын ажил зогсчээ

Posted by ИТХ on 2011/12/07

Нийслэлийн Баянзүрх дүүргийн удирдлага өөрсөддөө Төр, захиргааны ордон, дараа нь утга муутай хэдэн хөшөө дурсгал барьж дууссаныхаа дараа сая нэг дүүргийнхээ иргэдийн эрүүл мэндэд санаа тавихаар шийдэж 2011 оны 5-р сарын 27-ны өдөр 3-р төрөх эмнэлгийн шинэ байрны шавыг тавих ёслолд Ерөнхий сайд С.Батболд, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, УИХ-ын гишүүн Д.Арвин, Д.Очирбат болон хотын удирдлагууд оролцсон юм.

Гуравдугаар төрөх эмнэлгийн түүх өрөвдөлтэй. Уг нь 1966 онд 150 ортойгоор Найрамдлын районы төрөх эмнэлэг нэртэйгээр байгуулагдаад 1998 онд татан буугдаж байрыг нь гаднын шашны байгууллагад шилжүүлж нийгмийн эмзэг бүлэгт үйлчлэх “Энэрэл” эмнэлэг болгосон юм. Харин 2000 онд төрөх эмнэлгийг буцааж байгуулахад нэгэнт байргүй болсон байсан тул анх цэргийн албаны зориулалтаар баригдаж, дараа нь цацраг туяа эмнэлэг гэж байсан зориулалтын бус байранд оруулжээ. Байр сав нь үнэхээр шаардлага хангахгүй, бие тулгар, нялх биетэй эхчүүдийн эрүүл ахуйн шаардлагыг хангахгүй, багтаамжгүй, 45-хан ортой хэрнээ өдөрт дунджаар 100 гаруй том хүн, хүүхдэд арга буюу үйлчилдэг, амаржсан нялх биетэй эхчүүдийг маргааш өглөөний 10 цаг гэхэд хөөх шахам гаргаж ороо сулладаг тухай гомдол сүүлийн хэдэн жил тасралтгүй гарч улс орон даяар мэддэг болсон юм. Ийм байхад л дүүргийн эрх баригчид ордон, хөшөөгөө л  барьдаг байжээ. 

Ямар ч байсан төрөх эмнэлгийн шинэ барилгыг нөгөө “Энэрэл” эмнэлгийг буулгаж суурин дээр нь барьж эхэлсэн УИХ-ын гишүүн Д.Арвины “Их өргөө” компани 2012 оны 3-р сарын 1 гэхэд ашиглалтанд оруулахаар ажлаа эхэлсэн юм. Энэ хугацаагаа барилгын талбайн хашаан дээр босгосон самбар дээрээ бичжээ. Эрүүл мэндийн сайд С.Ламбаа “төрөх эмнэлэг хугацаандаа ашиглалтанд орно” гэж байнга ярьж амалж байгаа. Гэтэл өнөөдөр 12-р сар гарчихаад байхад зөвхөн суурь тавигдаад ажил бүрэн зогссон байх юм.

Учрыг тодруулахад уг барилгын нийт төсөвт өртөг 9 тэрбум, харин 2011 онд дөнгөж 1 тэрбумыг төсөвлөж өгсөнд нь барилгын компани тааруулж хийгээд ажлаа зогсоожээ. Тэр ч байтугай 2012 оны төсөвт үлдсэн 8 тэрбум төгрөг ч бүтнээрээ суугаагүй учраас ирэх онд ч ашиглалтанд орохгүй юм байна.

Posted in 18. Эрүүл мэндийн яам, 21. УЛААНБААТАР ХОТ, Баянзүрх дүүрэг | Leave a Comment »

Хан-Уул дүүрэгт 2011 онд төсвийн мөнгөөр хийгдэж байгаа хамгийн том бүтээн байгуулалтууд

Posted by ИТХ on 2011/11/04

Тус дүүргийн Засаг даргын тамгын газрын 9 давхар шинэ байр Төрийн үйлчилгээний төв байр нэрээр ямар нэгэн сааталгүй баригдаж байна. Гоё нэр өгчээ.

Дараачийнх тус дүүргийн Цагдаагийн газрын биш, харин түүний дэргэдэх Замын цагдаагийн тасгийн барилга юм Итали улсын хөрөнгө оруулалтаар баригдаж буй гэжээ. Италийн компанийн хөрөнгөөр болов уу. Тодорхой тайлбар хэрэгтэй.

Гуравдахь нь 19-р хорооллын автобусны дэргэдэх Ажилчны талбайн тохижилтын ажил юм. Хугацаанаасаа нэлээд хоцорч ашиглалтанд орсон.    

Одоо тус талбай ямаршуу болсон зургийг удахгүй энд оруулна.

Posted in 21. УЛААНБААТАР ХОТ, Хан-Уул дүүрэг | Leave a Comment »

Нэг ч халуун усны газар бариагүй байж…

Posted by ИТХ on 2011/08/20

Эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайханы “Гигияа” өгүүлэлд сүүлийн үед нийслэлийн Баянзүрх дүүрэгт барьсан зарим барилга байгууламжийн жишээн дээр орон нутгийн төсвийн зарцуулалтын талаар сонирхолтой баримт, тайлбарыг оруулсан байна.   

“… Аймаг, орон нутгийг төлөөлүүлэн Баянзүрх дүүргийг авч үзье. 280 мянган хүнтэй энэ дүүргийн айл өрхийн дийлэнх нь гэр хороололд амьдардаг. Тус дүүрэгт нийтийн халуун усны газар хэд байдаг, хэдэн айлын дунд нэг ногддогийг мэдэхээр хэчнээн хайсан ч олсонгүй. Харин дүүргийн Төр захиргааны ордныг 3.8 тэрбум төгрөгөөр барьсныг мэдэж авлаа. Мөн “Дүүргийн өндөрлөг” гэх 28 метр өндөр хөшөөг Чулуун-Овооны гурван замын уулзвар болох тойрог дотор барьж байгааг харлаа. “Арслан шүтээн, нохой савдагтай” гэх энэ дүүргийн өндөрлөгийн оройд гантиг чулуун арсланг байрлуулж, баруун урд болон хойд талаас нь асар, басар нохойгоор “мануулсан” нь нийслэлээс 300 сая, дүүргээс 450 сая төгрөгийн “хөрөнгө оруулалт” гэнэ. Аугаа байх хэнээрхлийн бэлгэ тэмдэг болсон энэ байгууламж Берлин шиг төлөвлөлтгүй манай хотод Викториагийн баганат хөшөө шиг харагдахын оронд жолооч нарын харах орчныг хаадаг тул замын ослын тоог л лав багасгахгүй бололтой. Берлин шиг өргөн цэлгэр замтай бол нэг хэрэг. Хэзээ нэгэн цагт тийм хоттой болно гэж найдахаас. Агуулга, хэлбэр нь аль хэдийнээс таарахаа больсон Монголын нийтийн засаглалын үйл ажиллагааны тодорхой жишээ болсон энэ өндөрлөгийн 750 сая төгрөгөөр дүүргийн бүх айлд хүрэлцэхүйц нийтийн халуун ус барьсан бол иргэдийн амьдралд агуулгын бодит өөрчлөлт гарах байж дээ…”

Posted in 21. УЛААНБААТАР ХОТ, Баянзүрх дүүрэг | Leave a Comment »

Налайх дүүргийн ЗДТГ-ын 2011 оны төсвийн зарлагын хуваарь

Posted by ИТХ on 2011/05/25

Posted in Налайх дүүрэг | Leave a Comment »

Чингэлтэй хайрхан уулын тохижилт, ойжуулалтын ажил, түүний төсөв

Posted by ИТХ on 2011/05/24

2011 Оны 4-р сарын байдлаар.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2006 оны 22 дугаар тогтоолоор “Чингэлтэй хайрхан “ уулыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авч, хамгаалалтын бүсийг 767,6 мянган га талбай байхаар тогтоожээ.

Чингэлтэй хайрхан уул орчмын ногоон бүс, булаг шандыг хамгаалах шат дараалсан ажлыг дүүргийн хэмжээнд зохион байгуулж , энэ ажлын хүрээнд Чингэлтэй хайран уулын тохижолт ойжуулалтын ажилд 2010 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 180 сая төгрөг батлагдаж эрчим хүчний дэд станц, хамгаалалтын хашаа, хамгаалалтын байр, гэрэлтүүлэг, худгийн ажил хийгдэхээр төсөвлөгджээ.

Эрчим хүчний дэд станцын ажлыг Идэр тэс ХХК – нь шалгарч 25,О сая төгрөгөөр, хамгаалалтын хашаа гэрэлтүүлгийн ажлын тендерт Атимос трейд ХХК – шалгарч 86,3 сая төгрөгөөр, ойжуулалт хийхээр төлөвлөсөн бөгөөд 4,5 га талбайд 27,8 сая төгрөгөөр 11500 ширхэг шинэс, нарсны тарьц , нохойн хошуу, улиангарын суулгацаар тариалалт хийх ажлыын тендерт ШУТИС-ийн ой модны сургалт судалгааны хүрээлэн тус тус шалгарч ажлыг хийж гүйцэтгэжээ.

Хамгаалалтын байрны ажлын гүйцэтгэгчээр Энх ариун ундрага ХХК – нь ХХК- 8.6 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн, худгийн ажлын гүйцэтгэгчээр Шоовон орхон ХХК- нь 24,6 сая төгрөгөөр хийж гүйцэтгэхээр шалгарч 4-р сарын 20 – ноос ажил эхэлнэ.

2011 онд Чингэлтэй Хайрхан уулын тохижилт, ойжуулалтын ажилд 50,0 сая төгрөг батлагдсан байна

Энэ ажлын хүрээнд камержуулалт , гэрэлтүүлгийн ажлууд хийх юм.

(Энэ мэдээллийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын үйлдвэр, үйлчилгээний хэлтсээс ирүүлэв)

Posted in Чингэлтэй дүүрэг | Leave a Comment »

Хан-Уул дүүргийн бүтээн байгуулалтын зарим сонин

Posted by ИТХ on 2011/01/11

Хан-Уул дүүргийн ИТХ-ын ээлжит 6-р хуралдаан 2010 оны 12-р сарын 30-нд болж төсвөө хэлэлцсэн юм. Урьд өдөр нь ИТХ-ын ажлын албанаас утасдаж “Иргэд төсвөө хянана” сүлжээний төлөөллийг урьсны дагуу очиж хуралдаанд сууж ажиглав.

Хурлаа ил тод байлгахыг чармайж бас хороодын ИНХ-ын тэргүүлэгчдийн дарга нарыг урьжээ. Харин тэд үдээс хойш буцаж орж ирээгүй. Дүүргийн ажилтнууд хэдэн камераар бичлэг хийснийг эс тооцвол хэвлэл мэдээллийнхэн огт харагдсангүй.

Ингээд Хан-Уул дүүргийн төсөвтэй холбоотой зарим мэдээллийг хуралдаан дээр олж сонссоноо иргэн танд хүргэе.

Засаг дарга илтгэлдээ томоор цохон тэмдэглэж, бас үг хэлсэн хурлын төлөөлөгчид санал нэгтэй үнэлсэн ажил бол хуучнаар Ажилчдын соёлын ордон буюу одоо Хан-Уул дүүргийн Соёлын ордны засвар шинэчлэл байсан юм. Хажуугийн зам дагуу хайрцаглан өрсөн улаан тоосгонуудыг нэмбэл 2010 оны дүүргийн хамгийн том бүтээн байгуулалт гэж болно.Өнгөрсөн 9-р сарын 22-24-ны өдрүүдэд  болсон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын соёлын өдрүүдийг энд зохион байгуулж нүүр тахалсан байна. Саяхан дүүргийн Иргэний танхимыг энд тусгай өрөө гарган байгуулжээ. 120 мянгатаас Цагаан хаалганы зүгт эргэхэд төв замын урд харагддаг, цаагуур нь нь өндөр барилгууд сүндэрлэхийн хэрээр намхарсаар байгаа энэхүү Соёлын төв үнэхээр өнгө зассан харагдана.

Гэхдээ хэлэлцүүлгийн явцад зарим ээдрээ гарч ирэв. Өртөг нь анх 300 сая төгрөг гэж танилцуулгад бичсэнийг илтгэлийн явцад шууд дэлгэцэн дээр 180 сая болгож засварлаж харагдав. Тэр яахав, 180 сая төгрөг гэж ойлгов.

Гэтэл энэ мөнгийг дүүргийн төсвөөс гаргаагүй,  харин ноднин тус соёлын төвийн даргаар томилогдсон Минжүүр (нэрийг буруу сонссон байж магадгүй) гэдэг хүн өөрөөсөө (эсвэл аль нэгэн компаниас авч) гаргажээ. Ингэхийг ИТХ-аас зөвшөөрч, энэ зардлаа үйл ажиллагааны орлогоос нөхөх болзолтой гэрээ байгуулахыг Засаг даргад үүрэг болгосны дагуу хийгджээ.

Нэг төлөөлөгч “Урлаг мэддэг хүнийг соёлын төвийн даргаар баяр хүргэе” гэж байсан. Магадгүй. Гэхдээ ашиг орлогогүй ажиллаж улмаар оруулсан мөнгөө нэхсэн тул төсвөөс олгох асуудал хуралдаан дээр гарч ирэв. Ямар ч байсан үнэхээр 180 сая эсэхийг тогтоох ажлын хэсэг байгуулахаар тогтох шиг болов. Тэгтэл Соёлын төв ерөөсөө нийслэлийн Өмчийн газарт харъяалагддаг, “Хан-Уул дүүрэг зөвхөн менежментийг авч явдаг” болж таарлаа.

Харин 2011 онд тус дүүргийн нутаг дэвсгэр дэх хамгийн том бүтээн байгуулалт бол Төр, захиргааны ордны шинэ барилга гэж ойлгогдлоо. Яагаад гэвэл зөвхөн тус барилгын тусгай макет бэлтгэж хийж хуралдааны танхимд хүндэтгэлтэйгээр байрлуулсан юм. 9 давхар өндөр, бас “Төрийн үйлчилгээний төв байр” гэсэн онцлог нэртэй босно.

Өнөөдөр Хан-Уул дүүргийн  Засаг даргын тамгын газрын байр нэлээд хуучирсан хоёр давхар байшин юм. Нийслэлийн нийт дүүргүүдээс хамгийн муу барилгатай нь.

Шинэ ордны барилгын ажил 2011 оны хавар эхэлж 2012 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ. Төсөвт өртөг 5 тэрбум ажээ. Дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягийн илтгэлд дурдсанаар энэ жил нийслэлийн төсвөөс 2 тэрбум төгрөг гаргаж барих ажээ. Үлдсэнийг ирэх жил төсөвт суулгаж гүйцээнэ.

Тэгтэл Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний байр муудсан гээд шинээр барьж байгаа гэнэ. Муудсан нь үнэн байх, гэхдээ …

“Тус хэлтсийн шинэ байрны зургийг 12,5 сая төгрөгөөр хийхээр төсөв батлагдсанаас хамгийн бага үнээр, чанартай, хуулийн хугацаанд гүйцэтгэхээр “Очир тааб” ХХК тендерт шалгарч 8 сая төгрөгий өртөгтэйгээр бүрэн хийж дууслаа. Нийслэлийн Засаг даргын захирамжаар барилга угсралтын ажлыг гүйцэтгэх нээлттэй тендер зарлагдаж, 75-р сургуулийн баруун хойно “Комп трэйд” ХХК барьж барьж барилгын ажлын гүйцэтгэл 91 хувьтай явагдаж байна. 2011 оны 1-р улиралд улсын комисст хүлээлгэн өгнө” гэж танилцуулгад бичжээ.

Бас дүүргийн прокурорын байрыг нурааж төр, захиргааны нэгдсэн байр босох хүртэл өөр байр түрээсэлж, зардлыг төсвөөс гаргах тухай танилцуулж байлаа.

Аль алинийг нь нэг жил хүлээж болоогүй юм байх даа гэсэн бодол төрснийг нуух юун.

Өнгөрсөн онд 75-р сургуулийн биеийн тамирын талбайг барих 230 сая төгрөгийг ашиглаж чадаагүй, яагаад гэвэл тендерт шалгарсан компани ажлаа эхлэх гэтэл зураг төсөлд байгаагүй шугам хоолой, цахилгааны шугам илэрч тэдгээрийг шилжүүлэхэд дахиад 70 сая төгрөг шаардагджээ. (Ийм хариуцлагагүй явдал гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг нэг төлөөлөгч шаардаж байсан ч тодорхой хариу хэлсэнгүй.). “Хан-Уул хөгжил” нэртэй хөтөлбөрт багтсан уг мөнгийг алдахгүйн тулд 11 багц болгон хувааж өрхийн эмнэлгийг унаажуулах, хороодыг камержуулах, нөгөө соёлын төвд тоног төхөөрөмж зэрэгт зарцуулжээ. Явсаар тэр мөнгө УИХ-ын гишүүн Л.Болдын тойрогтоо зарцуулсан 1 тэрбумын нэг хэсэг болж таарлаа.

Төсөвтэй холбоотой өөр нэг чухал тоо гэвэл дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгө ноднин 350 сая төгрөг байсныг нэмээд 400 сая төгрөг болгожээ. Багцаар нь баталдаг. Өмнөх зарцуулалтыг яриагүйг бодоход бас л багцаар нь тайлагнадаг бололтой.

Хан-Уул дүүргийн ИТХ-ын хуралдааныг ажиглахад бусад дүүргүүдийн адил нарийн ширийн асуудлыг өмнөх ганц хоёр өдөрт намыг бүлэг, ажлын хороодын хуралдаанаар шийдчихжээ. Нэгэн төлөөлөгч  өөрийн байгуулагад мөнгө нэхэж, бас нэг төлөөлөгч арай өөрөөр хуваарилах талаар хэдэн удаа санал тавихад дарга нар нь “бид өчигдөр ярьсан”,  “төсвийг задлахгүйгээр ярья”, “урьдчилж тохирсон багцаа задлахгүй шүү”, “бүлгээр ярьснаа дага” хэмээн хоёр талаас нь тас цохиж байлаа.

Хуралдааны дундуур ЗДТГ-ын албан тушаалтан “Ноднин төлөөлөгчдийн мөнгөний 70 сая төгрөг дээр акт тавьсан” гэж ярив.  Тэгтэл 2011 онд төлөөлөгчдийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх мөнгө – 10 сая төгрөг, харин тэдний тойргийн мөнгө – 3 сая төгрөг төсөвлөсөн гэж Засаг дарга яриандаа дурдлаа. Зарим гишүүн тэр 3 саяыг 5 сая болгох санал тавьж байв. УИХ-ын гишүүдийнх шиг тойргийн мөнгө дүүрэгт бас байна.

Бас нэг сонин зүйл бол зарим төлөөлөгч үг хэлэхдээ иргэдийн төлөөлөгчдийн нийгмийн асуудлыг шийдэх талаар байн байн сануулах юм. “Төрийн албан хаагчдыг анхаараад төлөөлөгчдийг орхиод байна” гэх мэтээр. Чухам юу нэхээд байгааг би сайн ойлгосонгүй, харин нэг төлөөлөгч “Дүүргийн 360 төрийн албан хаагчид газар олгох юм гэнэ. Төлөөлөгчдийг бас хамруулаач” гэснээр бага сага тодрох шиг болов.

Төсвийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх талаар ганц төлөөлөгч ганц удаа дуугарсан. Дүүргийн нутаг дэвсгэрт хөрөнгө оруулалтыг татах, үйлдвэрлэл,  үйлчилгээ, бизнесийг дэмжиж гээд олон арга зам байж болмоор санагдана. Үүний оронд татварын алба төсөвт мөнгө оруулдаг тул мөнгө өгөх хэрэгтэй гэсэн санал яригдав.

Одоо Хан-Уул дүүргийн ИТХ-ын хуралдааны материал, ирэх оны төсвийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл www.khanuul.mn сайт дээр тавигдахыг хүлээж байна. Тэр цагт дээр дурдсан зарим мэдээллийг тодруулж гүйцээхийн зэрэгцээ буруу зөрүү ойлгосон зүйл байвал залруулах болно.

Posted in Хан-Уул дүүрэг | Leave a Comment »

Чингэлтэй дүүргийн сангуудын 2009 он ба 2010 оны эхний хагас жилийн төлөвлөгөө, гүйцэтгэл

Posted by ИТХ on 2010/10/18

Posted in Чингэлтэй дүүрэг | Leave a Comment »

Орон нутгийн төсвөөс ИТХ-д суудалтай намуудад санхүүжилт олгодог нь хууль бус

Posted by ИТХ on 2010/08/30

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын шийдвэрээр ИТХ-д суудалтай улс төрийн намуудад 2000-2006 онд орон нутгийн төсвөөс 1.8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Гэтэл Улс төрийн намын тухай хуульд улс төрийн намуудад орон нутгийн төсвөөс санхүүжилт олгох тухай заалт байхгүй юм.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ 1992 оны Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1.1-д “нутаг дэвсгэрийн… төсөв…” батлах, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 50.1.2-т тухайн жилийн орон нутгийн төсвийг хэлэлцэн батлах, мөн хуулийн 58.3-т “Тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын өргөн мэдүүлсэн төсвийн төслийг нэг сарын дотор хэлэлцэн батална” гэж заасныг үндэслэн ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг санхүүжүүлэх зорилгоор ийм шийдвэр гаргажээ.

Энэ шийдвэр нь 1990 онд батлагдсан Улс төрийн намын тухай хуулийн 12 дугаар зүйлийн “УИХ-д суудал бүхий намд авсан суудлын тоог баримтлан… санхүүжилт олгоно”, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 6.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвийн орлогын нэр төрөл, зарлагын ангилал, … г төсвийн болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна” гэж заасныг зөрчсөн байна. Энэ хуулийн 18.1-д орон нутгийн ИТХ-ын УИХ болон төрийн эрх бүхий бусад байгууллагад хуулиар харьяалуулсан асуудлыг шийдвэрлэх эрхийг хязгаарласан байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25.5-д “Аймаг, нийслэлийн Хурлын шийдвэр Улс төрийн намуудад төсвөөс олгосон мөнгөн дэмжлэг, санхүүжилтийн үр дүн нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг УИХ өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй” гэж заасны дагуу ИТХ-д суудалтай улс төрийн намуудад орон нутгийн төсвөөс санхүүжилт олгох аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэрийг эргэж харах арга хэмжээг УИХ-аас авч хэрэгжүүлээгүй байна.

Read the rest of this entry »

Posted in 21. УЛААНБААТАР ХОТ, [ДҮҮРГҮҮД] | Leave a Comment »

Соната ямар үнэтэй вэ?

Posted by ИТХ on 2010/07/26

Саяхан болсон Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаанаар дүүргийн 2010 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр 70 сая төгрөгийн асуудлыг ингэж ярилцсан байна.

Дүүргийн санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.Даваадуламын танилцуулгаас:

– Суудлын машинд 70 сая төгрөг [төлөвлөж байна]

Төлөөлөгч Г.Мөнхбаяр:

– Ямар хоёр машин авах гэж байгаа юм бэ?

Дүүргийн Засаг дарга бөгөөд Иргэдийн төлөөлөгч Ж.Ганхуяг:

– ЗДТГ-ын машин 500 мянган км явсан. Сүүлийн үеийн “Соната” машин авах юм.

Төлөөлөгч Б.Баттүшиг :

– Тэр хоёр машиныг хэн хэн унах гэж байна?

Төлөөлөгч Д.Байдраг:

– Шувуун фабрикийн байруудын дээврийн засварт хоёр машины 70 саяыг шилжүүлж болох уу?

Төлөөлөгч Г.Гантулга:

– 70 саяын 50 саяыг Иргэдийн хурлын мэдлийн хөрөнгө болгох санал тавьж байна. Иргэдийн хурал хаягдаж байна. Өөд татахад 50 сая төгрөгийг хэрэглэе.

Төлөөлөгч А.Жанлав:

– 70 саяыг машинд оруул. Хоёр саяын Эксел унаад явбал онигоо биз дээ?

Төлөөлөгч Э.Түвшин:

– Машины тухайд харамч хүн 7 дахин алддаг гэсэн үг бий. Зөв юмандаа хаяж чаддаг байх хэрэгтэй.

Ингээд Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид хоёр машины төсвийг баталжээ.

Posted in Хан-Уул дүүрэг, [ДҮҮРГҮҮД] | Leave a Comment »

Баянзүрх дүүрэг: Амаржих газар ба ЗДТГ-ын байр

Posted by ИТХ on 2010/07/14

Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх Ч.Сосормаа нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх гуравдугаар амаржих газрын дарга Д.Бат-Очир, эрүүл мэндийн мэдээллийн статистикч, хүний нөөцийн менежер Н.Алтантуяа нарыг хүлээн авч уулзжээ. 

Тус амаржих газрын барилга нь 51 жилийн өмнө баригдсан, зориулалтын бус байртай төдийгүй өрөө тасалгааны хүрэлцээ, хангамж муу, эрүүл ахуйн наад захын шаардлага хангаагүй орчинд үйл ажиллагаа явуулж байгаа талаар Д.Бат-Очир дарга танилцуулсан байна. Өнөөдрийн байдлаар нэг эх, нярайд стандартаар 15 м² талбай ноогдох ёстой бол  2.8 – 3.2 м² буюу 5 дахин бага талбай ноогдож байгаа гэнэ. Бас өөрийн харъяаллын эмэгтэйчүүд болон жирэмсэн эхчүүдэд зориулсан эмэгтэйчүүдийн тасаг нээж ажиллуулах нэн шаардлагатай болжээ.

Үүнээс үзэхэд нийслэлд хүн амын тоогоор хоёрдугаарт ордог, Налайх хүртэл үргэлжилсэн хамгийн том нутаг дэвсгэртэй тус дүүргийн төдийгүй Улаанбаатарын зүүн хэсэг дэх цорын ганц төрөх эмнэлгийн  байрны асуудал хурцаар тавигдаж байна. Баянзүрх дүүргийн төсөвт ийм мөнгө мэдээж байхгүй боловч Засаг даргын тамгын газрын шинэ байр барих мөнгийг хэдийнэ олж одоо хуучин барилгаа буулгаад шинийг барьж эхэлсэн байна.

Т

Тус дүүрэгт амжилттай хэрэгжиж байгаа бас нэг бүтээн байгуулалт бол удахгүй ашиглалтанд орох Цагдаагийн хэлтсийн байрны дөрвөн давхар өргөтгөл юм. 

Posted in 21. УЛААНБААТАР ХОТ, Баянзүрх дүүрэг, [ДҮҮРГҮҮД] | Leave a Comment »

Нийслэлийн Баянзүрх дүүргийн төсвөөс санхүүждэг сан, хөтөлбөрүүдийн тухайд

Posted by ИТХ on 2010/07/10

“Иргэд төсвөө хянана” төрийн бус байгууллагуудын сүлжээ нь 2008 онд байгуулагдсан бөгөөд бид төсвийн үйл явцад иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, төсвийн мэдээллийг ил тод болгож олон нийтэд хүргэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг.

Энэ чиглэлийн хүрээнд 2010 оны 4-6 дугаар сард Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгө, сангийн төсвийн мэдээллийн ил тод байдалд хийсэн мониторингийн хүрээнд цуглуулсан мэдээллээ хүргэж байна. 

Нийслэлийн Баянзүрх дүүрэг нь нийт 24 хороотой, 256 мянган хүн амтай. Тус дүүрэгт  төсвөөс санхүүждэг Засаг даргын нөөц хөрөнгө, ахмадын сан, дүүрэг хөгжүүлэх сан, хороодыг дэмжих сан, халамжийн сан, гамшгийн сангуудын хүрээнд төсвийн тодорхой хэсгийг зарцуулж байна.

2009 ОНД:

  • Засаг даргын нөөц хөрөнгө     218 сая 106 мянга
  • Ахмадын сан                            20 сая
  • Дүүрэг хөгжүүлэх сан              131 сая 555 мянга
  • Хороодыг дэмжих сан             66 сая 396 мянган төгрөгийг тус тус зарцуулжээ.

2010 ОНД: 

  • Засаг даргын нөөц хөрөнгө     220 сая
  • Дүүрэг хөгжүүлэх сан              243 сая
  • Хороодыг дэмжих сан             48 сая
  • Ахмадын сан                            15 сая
  • Гамшгийн сан                           20 сая
  • Халамжийн сан                        40 сая төгрөгийг тус тус төлөвлөжээ.

Мониторингийн хугацаанд Баянзүрх дүүргийн эдийн засаг, төрийн сангийн хэлтэс болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тус дүүрэг дээр хэрэгжиж буй сан, хөтөлбөрийн талаар түгээгдсэн мэдээллүүдийг нэгтгэж дүн шин Read the rest of this entry »

Posted in Баянзүрх дүүрэг, [ДҮҮРГҮҮД] | Leave a Comment »

Ээлжит “Хашаа” арга хэмжээнд ганцхан дүүрэг 28 сая төгрөг зарцуулна

Posted by ИТХ on 2010/07/08

Чингэлтэй дүүргийн газрын албанд 2010 оны зуны “Хашаа” арга хэмжээг явуулахад зориулж нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 28 сая төгрөг төсөвлөгдөж ирсэн байна.  Энэ мөнгөөр нийт 26 обьектод хашаа, гарааш зэрэг байгууламжуудыг буулгаж газар чөлөөлөх, автозам, нийтийн эзэмшлийн зам, талбайг нээх арга хэмжээ авч хэрэгжүүлнэ гэж дүүргийн газрын албаны дарга Ч.Очир хэллээ. 

Үүнтэй холбогдуулж дараах санааг хэлэхгүй байж болохгүй нь.

Төрийн байгууллагууд тухайлбал, Чингэлтэй дүүргийн газрын алба урьд жилүүдэд ажлаа маш хариуцлагагүй гүйцэтгэж, хууль дүрэм төдийгүй иргэд, оршин суугчдын эрх ашгийг зөрчсөн элдэв хашаа, хаалт, гарааш, өргөтгөл, барилга байгууламжийг бариулчихаад одоо тэдгээрийг төсвийн хөрөнгөөр буулгаж байгаа нь харамсалтай. Эхнээсээ хууль, эрх мэдлийхээ хүрээнд шаардлага хяналт тавьсан бол ийм байдалд хүрэхгүй байхсан. Хэрвээ цаад байгууллага, хүмүүс цаг тухайд нь шаардлага тавиад, хэрвээ шаардлагыг хүлээж аваагүй бол зөвшөөрөлгүй хашаа сэлтийг буулгаж, үлдсэн зай талбайг хуучин байдалд оруулах, тохижуулах зардлыг буруутай этгээдүүдээс өөрсдөөс нь гаргуулах нь зүйн хэрэг билээ. Тэнд зөвшөөрөлгүй хашаа барьсан буруутнууд тодорхой байхад энэ алдааг засахыг жилийн жилийн кампанит ажил болгож татвар төлөгчдийн мөнгийг зарцуулах нь буруу.

Зарим тохиолдолд тухайн үед төрийн албан хаагчид алдаатай, буруу шийдвэр гаргаж зөвшөөрөл олгосон байхыг үгүйсгэхгүй. Тэгвэл энэ тухай яагаад ярихгүй байна вэ? “Төрийн албан хаагчдын буруутай үйлдлээс болж учирсан хохирлыг төр хариуцна” гэсэн хуулийн заалтыг далимдуулан зүгээр өнгөрөөж болохгүй юм.

Ганцхан төрлийн хариуцлагагүй явдлыг засах гэж Чингэлтэй дүүрэгт 2010 онд 28 сая төгрөг зарцуулж байна. Нийслэлийн бусад дүүргүүдэд мөн ойролцоо хөрөнгө зарцуулна гэвэл нийлээд хэдэн зуун сая төгрөгийн зардал гарч байна. “Хашаа” арга хэмжээ зөвхөн энэ жил биш урьд жилүүдэд ч болж байсан. Одоо нийслэлийн гудамж талбайн байдлыг харвал цаашид олон удаа буюу байнга зохион байгуулагдаж төдийчинээн их мөнгө зарцуулагдахаар байгаа юм.

Posted in Чингэлтэй дүүрэг, [ДҮҮРГҮҮД] | Leave a Comment »

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн төсвийн зарим хэсгийн тухай танилцуулга

Posted by ИТХ on 2010/07/01

1. Дүүргийн Засаг даргын нөөц сан болон бусад сангууд

Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэд хог хаягдлын үйлчилгээний сан, хороо хөгжүүлэх сан, Засаг даргын нөөц зэрэг сангууд үйл ажиллагаа явуулж байна.

Эдгээр сангийн үйл ажиллагаанд зарцуулсан хөрөнгийн талаарх илүү тодорхой мэдээллийг дүүргээс авах хэрэгтэй гэдэг үүднээс тус дүүргийн ЗДТГ-ын дарга Н.Лхагвацэрэн албан захидал илгээж хандсан ч нэлээдгүй цаг хугацааны турш баримтын шалгалт, амралт зэрэг шалгаанаар аргацаан эцэстээ төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Г.Оюунцэцэгт ажлаа түр хугацаагаар хариуцуулан үлдээсэн ч дээрх мэдээллийг өгөхөөс татгалзсанаар иргэдээс хураан авдаг татвараас бүрддэг сангуудыг хэн, юунд, хичнээнийг, хэрхэн зарцуулсныг мэдэж чадаагүй байна.

Төрийн нууцын зэрэглэлд хамаарах асуудлыг бид орон нутгийн удирдлагаас хүсээгүй байтал тэд ямар нэг шалтгаанаар төсөвтэй холбоотой мэдээллээ өгөхгүй, хяналт шалгалт хийж, албан тушаалын хариуцлага тооцох гэж байгаа мэт хандлагыг гаргаж байгаа нь тодорхойгүй нөхцөл байдал, “яагаад” гэсэн асуулттай хардалт сэрдэлтийг төрүүлэхэд хүргэж байна. Ямар ч зүйлийн хувьд сонирхсон хэн бүхэнд ил харагдаж, нээлттэй ил тод байгаа цагт хардалт сэрдэлтгүй харилцан итгэлцлэл оршин байдаг. Харин эсрэгээрээ байвал “миний хөрөнгийг хувьдаа завшчихаад нуугаад байна уу?” гэсэн хардалтыг яалт ч үгүй төрүүлээд байдаг /ялангуяа төсөв, мөнгөтэй холбоотой асуудлаар/.

Уг нь шийдвэр гаргах эрх мэдэл бүхий УИХ-ын гишүүдээс хлээд төрийн өндөр албан тушаалтнууд олон нийтийн өмнө гарахдаа доод шатны байгууллагууддаа төсвийн зарцуулалтын талаарх мэдээллээ нээлттэй болгохыг үүрэг даалгавар өгч байгаа мэт харагдаж байгаа ч Сүхбаатар дүүргийн хувьд байдал ямар байгаа нь харагдлаа.

[Танилцуулгын бүтнээр нь эндээс татан авч уншина уу – ИТХ танилцуулга. Сүхбаатар дүүргийн төсвийн зарим хэсэг]

Posted in Сүхбаатар дүүрэг, [ДҮҮРГҮҮД] | Leave a Comment »

Баянгол дүүргийн 2010 оны төсвийн хэлэлцүүлэг

Posted by ИТХ on 2010/01/15

Нийслэлийн Баянгол дүүргийн ИТХ-ын хуралдаанаар дүүргийн 2010 оны төсвийн төслийг хэлэлцэж баталсан тухай товч танилцуулга.

БАЯНГОЛ дүүргийн ИТХ-ын ээлжит хуралдаан 2009 оны 12-р сарын 25-ны 9.35 цагт эхэлж 17.00 цагт дуусав. Хуралд ИТХ-ын төлөөлөгчдөөс гадна төр, захиргааны албан тушаалтнууд, мөн иргэдийн төлөөлөл ажиглагчаар (бид хоёроос гадна дүүргийн ахмадын холбооны дарга) тус тус оролцов.

Хуралдаанаар:

1. Баянгол дүүргийн Засаг даргын 2009 оны ажлын тайлан ба 2010 оны зорилт

2. Дүүргийн 2009 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэл (тодотгол), 2010 оны төсвийн төсөл.

3. Дүүргийн татварын албаны тайлан

4. Дүүргийн газар зохион байгуулалтын 2009 оны зорилтын биелэлт, 2010 оны төлөвлөгөөний тухай

5. ИТХ-ын 2009 оны ажлын тайлан

6. ИТХ-ын дэргэдэх хороодын бүрэлдэхүүнийхн тухай

7. Нөхөн сонгуулийн бүрэн эрхийг баталгаажуулах тухай асуудлыг тус тус хэлэлцлээ

[Сүүлийн хоёр асуудал дээр бид хоёрыг суулгасангүй].

Read the rest of this entry »

Posted in Баянгол дүүрэг, [ДҮҮРГҮҮД] | Leave a Comment »

Дүүргийн Засаг дарга 300 сая төгрөгийн нөөц хөрөнгөтэй

Posted by ИТХ on 2010/01/10

(Нийслэлийн Хан-Уул дүүргийн ИТХ-ын хуралдаанаар дүүргийн

2010 оны төсвийн төслийг хэлэлцэж баталсан тухай товч танилцуулга)

Нийслэлийн Хан-Уул дүүргийн эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх зорилтын биелэлт, 2009 оны төсвийн гүйцэтгэл, 2010 оны төсвийн төслийг хэлэлцэх ИТХ-ын ээлжит хуралдаан 2009 оны 12-р сарын 30-ны өдөр товлогдсон юм. Гэхдээ төлөөлөгчдийн дунд үүссэн зөрчил, маргааны улмаас зарим хэсэг нь хурлын орхиж гарсан боловч үлдсэн төлөөлөгчид ирц хангалттай гэж үзээд тэр өдрийн оройдоо хэлэлцэх асуудалдаа орж төсвөө баталсан. Харин хуралд оролцоогүй төлөөлөгчид он гараад дахин тусдаа хуралдаж төсвөө хэлэлцсэн тухай мэдээлсэн боловч тэр хурлыг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан мэдээлэл алга байна.

Иймд 12-р сарын 30-ны өдрийн хуралдааныг албан ёсны хэмээн үзэж түүнд сууж ажигласан зарим зүйлийг танилцуулж байна.

Энэхүү төсвийн хэлэлцүүлэг харьцангуй бага хугацаанд маргаан хэлэлцүүлэг багатай өнгөрсөн гэж үзэж байна. Үүнд төлөөлөгчдийн бүрэлдэхүүн дутуу байсан явдал ч нөлөөлсөн болов уу.

– Хан-Уул дүүргийн төсвийн орлогын нийт дүн 4,9 тэрбум төгрөгөөр батлагдсан нь өмнөх оныхоос үлэмж нэмэгдсэн юм байна. Харин төсвийн зарлагыг 4,6 тэрбум төгрөгөөр багтаасан.

– Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын шинэ офис Хан-Уул дүүргийн 10-р хороонд Буян-Ухаант баригдаж тус байгууллага шилжиж ирсэнтэй холбоотойгоор тэмдэгтийн хураамжийн 3 тэрбум төгрөг нэмэгдэх болсон тухай яригдсан. Энэ мөнгийг урсгалд зардалд биш дүүргийн тэргүүлэх 4 чиглэлд чиглэлд хөрөнгө оруулалтаар ашиглана гэж тогтсон. Гэтэл нийслэл авна гэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл, нийслэл өөртөө ашигтай юмыг аваад түвэгтэй юмыг дүүрэгт үлдээдэг гэж ярьж байлаа. Бас нэг жишээ байна. Зайсан толгойн хөшөө рүү орох замын хураамжаас жилд 16-17 сая төгрөг ордог байсан. Гэтэл Халх голын ойг угтаж хөшөөг засварласны дараа хураамжийг нийслэл авч байгаа гэв.

– Хан-Уул дүүрэгт улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2010 онд 26,8 тэрбум төгрөгийг зарцуулах юм байна. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг 2,7 тэрбум төгрөгөөр тогтоов.

– Зарлагын зарим өөрчлөлтийг танилцуулснаас үзэхэд, засаг захиргааны анхан шатны нэгжид гэрээгээр ажил үүрэг гүйцэтгэж байгаа хороодын хэсгийн ахлагч нарт сар бүр 50 мянган төгрөгийн урамшуулал олгохоор тусгажээ.

– Тус дүүргийн хувьд онцлох томоохон бүтээн байгуулалт бол Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй Энгельсийн гүүрэн гарц төсөл юм. 2009-2012 онд хоёр эгнээ, 275 метр урт гарц, 315 метр урт замын далан, 400 метр автозамыг сайжруулах юм байна.

– Засаг даргын нөөц сан, хуваарилагдаагүй зардлын хэмжээг 300 сая төгрөгөөр баталжээ. Энэ хөрөнгийг урьдчилан төлөвлөх аргагүй янз бүрийн арга хэмжээнд зарцуулдаг ойлгомжтой. Гэхдээ өнгөрсөн оныхыг хэрхэн зарцуулсан талаар танилцуулга хийгдэж болмоор санагдсан. Тэгвэл хэр үр ашигтай зарцуулсныг мэдэхсэн билээ.

– Төсвийн зарлагыг үзэхэд Иргэдийн төлөөлөгчдийн хуралд 159,8 сая төгрөг, ЗДТГ-т 1,6 тэрбум төгрөг гэх мэтээр хуваарилаж баталсан. Задаргааг Иргэдийн төлөөлөгчид сайн мэдэж, хянасан гэж найдах л үлдэж байна. Хөндлөнгөөс ажигласан бидэнд ойлгомжгүй байсан. Ер нь Хан-Уул дүүрэгт амьдардаг, дүүргийн янз бүрийн арга хэмжээнд идэвхтэй оролцохыг хичээж явдаг миний хувьд дүүргийн 2010 оны төсвийн төслийг боловсруулах явцад иргэд, сонгогчдод хандсан ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулагдаагүй, бидэнд ямар ч мэдээлэл өгөөгүй, бидний сонгосон Иргэдийн төлөөлөгчид энэ асуудлаар бидэнтэй уулзаагүй юм.

– Төсвийн нарийн ширийн асуудлыг хуралдаанд бэлтгэх явцад урьдчилаад, ажлын хэсгийн хурлаар ярилцаад “шийдчихсэн”, “тохирсон” гэх мэт тайлбар сонсогдож байлаа. Ийм бэлтгэл ажил шаардлагатайг үгүйсгэхгүй боловч тэнд зөвхөн урьдчилан хэлэлцдэг, харин эцэслэн хэлэлцэж шийдвэрлэхийг аль болох ИТХ-ын албан ёсны хуралдаан дээр ил тод, нээлтэй хийж байх нь зүйтэй санагдсан.

(“Зөв тусгал” ТББ)

Posted in Хан-Уул дүүрэг, [ДҮҮРГҮҮД] | Leave a Comment »

Намын бүлгүүд урьдчилаад зөвшилцжээ

Posted by ИТХ on 2010/01/08

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын хуралдаанаар

дүүргийн 2010 оны төсвийн төслийг хэлэлцэж баталсан тухай товч танилцуулга

Хуралдаан 2009 оны 12-р сарын 28-ны өглөөний 10 цаг 25 минутанд эхлэв. Дүүргийн ИТХ-ын 35 төлөөлөгчөөс 29 төлөөлөгч хүрэлцэн ирж, өвчтэй 2, бусад шалтгаантай 4 төлөөлөгч байсан бөгөөд 85%-ийн ирцтэй хуралдав.

Иргэдийн хурлын дарга Ч. Батбилэг, хуралдаанд иргэний нийгмийн байгууллагаас төлөөлөл оролцож байгааг танилцуулж үүнээс хойш хуралд оролцохдоо албан бичиг өгч албан ёсоор уригдаж оролцож байхыг сануулаад авлаа.

2009 оны төсвийн гүйцэтгэл, 2010 оны төсвийн төслийг дүүргийн Засаг дарга Д.Ганболд танилцуулав. Мөн Санхүү, төрийн сангийн дарга Эрдэнэбат нар танилцуулга хийсэн болно.

Энэ удаад Чингэлтэй дүүргийн ИТХ-ын хуралдаан нам тайван болж өнгөрлөө. Төсөв хөрөнгийг задалж дэлгэсэнгүй, тоочоод л өнгөрч байлаа. Үзэл бодол, байр сууриа уралдуулсан маргаан, хэлэлцүүлэг  өрнөсөнгүй. Ихэнх төлөөлөгч маш идэвхигүй оролцлоо. Үүнийг тайлбарлахдаа, хуралдаанаар хэлэлцэх асуудыг хэд хоногийн өмнөөс намын бүлгүүд ярилцаж дотроо зөвшилцөлд хүрсэн учраас тэр гэв. Бас тус дүүргийн ИТХ жилээс жилд нээлттэй болж байна гээд энэ хуралдаанд иргэний нийгмийн төлөөлөл хуралдаанд оролцож байгааг жишээ болгон дурдав. Өмнө нь Иргэдийн төлөөлөгчдийн хурал ажиллах өрөө тасалгаагүй, нөхцөл муу байсан бол энэ жилээс намын бүлгүүдэд өрөө тасалгаа гаргаж ажлын тоног төхөөрөмжөөр хангаж, бас нэг хүнийг орон тоогоор ажиллуулж байгаа гэнэ.

Дүүргийн хийсэн ажлын ололт, амжилтыг харуулсан бичлэг үзүүлснээр үдээс өмнөх хуралдаан завсарлав

Үдээс хойш 14 цаг 50 минутад хуралдаан үргэлжилж 7 хүн үг хэлж санал хэлсэн юм.

Төсөв мөнгөтэй холбоотой анхаарал татсан асуудлууд гэвэл Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд 15 сая төгрөг төсөвлөжээ. УИХ-ын гишүүн Д.Очирбатын 1 тэрбум төгрөгөөр ахмадын амралт сувиллын газар байгуулна гэлээ. Тэгвэл Г.Баярсайхан гишүүний 1 тэрбум юунд ч зарцуулагдах талаар тодорхой мэдээлэл төлөөлөгчдөд байсангүй. Харин Д.Зоригт гишүүн 1 тэрбум төгрөгөөсөө 7-р хорооны нутаг дэвсгэрт 160 хүүхдийн цэцэрлэг барихад 400 сая төгрөгийг нь зарцуулах, бас 5 ба 37-р сургуулиудад хөрөнгө оруулалт хийх зэрэг ажлуудыг дурьдаж байв

Дүүргийн төсвийг нарийвчлан задалж ярилцаагүй бөгөөд хуралдаан 16 цаг 40 минутад өндөрлөлөө.

Цаашид Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн 1 тэрбум төгрөгийн зарцуулалтад, мөн төсвийн задаргаа гарсны дараа тус дүүрэгт хэрэгжих томоохон төсөл, хөтөлбөрүүд дээр хяналт тавьж мониторинг хийх нь зүйтэй.

Ажиглалт хийсэн Х.Сувд (“Урагш дэвших“ холбоо), Б.Номинзул (Эмэгтэй удирдагч сан)

2010.01.15.

Posted in 21. УЛААНБААТАР ХОТ, Чингэлтэй дүүрэг, [ДҮҮРГҮҮД] | Leave a Comment »

Дүүргийн төсвийг асуулт хариулт, санал шүүмжлэлгүйгээр баталжээ

Posted by ИТХ on 2010/01/05

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ИТХ-ын хуралдаанаар дүүргийн 2010 оны

төсвийн төслийг хэлэлцэж баталсан тухай товч танилцуулга

2009 оны 12-р сарын 30-нд СБД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 6-р хуралдаанаар 2008 оны төсвийн гүйцэтгэл, 2010 оны дүүргийн төсвийг хэлэлцэж баталлаа. Мөн дүүргийн засаг дарга, ЗДТГ-ын дэргэдэх хэлтэс, албадууд өнгөрч буй жилд хийсэн ажлаа танилцуулав.

Хуралдаан өглөөний 11.00 цагаас эхлэхээр товлогдсон ч төлөөлөгчид 11:50 цагт цугларч 12.00 цагт эхэллээ. СБД-ийн Иргэдийн хурлын 35 төлөөлөгчөөс (5 нь АН-аас, 30 нь МАХН-аас нэр дэвшин сонгогджээ) 29 нь хуралдаанд оролцож 4 нь гадаадад албан томилолтоор явсныг танилцуулав.

Хуралдаанаар хэлэлцэх асуудлаасаа өмнө дүүргийн ИТХ-ын 2009 оны шилдэг төлөөлөгчдийг шалгаруулж, тус бүрийг өргөмжлөл, 100 мянган төгрөгөөр шагнав. Эдгээрт:

1. Хамгийн спортлог төлөөлөгч Ц.БАТТӨМӨР

2. Хамгийн санаачлагатай төлөөлөгч Х.БОЛД /17,18 хороонд цэцэрлэг бариулахаар болсон/.

3. Өв соёлоо дээдэлдэг төлөөлөгч П.АНХТУЯА /ЕБС-ын дунд монгол бичгийн уралдаан зохион байгуулсан/.

4. Дүүрэгтээ хамгийн олон төсөл хэрэгжүүлсэн төлөөлөгч Г.ГАНБАЯР /дүүрэгтээ нийт 231 мянган долларын өртөг бүхий төсөл хэрэгжүүлсэн/.

5. Хамгийн ажил хэрэгч төлөөлөгч Н. ЭНХЦОГТ

6. Хамгийн илүү иргэдтэй ойр ажилладаг төлөөлөгчөөр А. ЛХАМСҮРЭН, Д.БАТЗОРИГ нар шалгарч хурлын даргаас шагналаа авав.

Мөн үүний дараа ЗДТГ-тайгаа хамгийн сайн хамтарч ажилласан бөгөөд ажлаа уялдуулдаг хэлтсээр МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС, ЦАГДААГИЙН ХЭЛТЭС шалгарч тус бүр өргөмжлөл 1 сая төгрөгөөр шагнуулав.

Шагнал гардуулж дууссаны дараа хуралдаанаар хэлэлцэх асуудлаа батлав. Үүнд:

1. Дүүргийн засаг дарга 2009 онд хийсэн ажлын үр дүн болон мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, үндсэн зорилт /видео хэлбэрээр/. Засаг дарга Г. ТӨМӨРБААТАР /20 мин/

2. 2008 оны төсвийн гүйцэтгэл, 2010 оны төсвийн төсөл. Төрийн сангийн хэлтсийн дарга С. МӨНХТӨР /15 мин/

3. Дүүргийн 2009 оны газар зохион байгуулалт болон 2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, Ж.БАТСАЙХАН /15мин/

4. 2009 оны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын дүн. ИТХ-ын тэргүүлэгч А.ГАНХУЯГ /10 мин/ гэсэн асуудлуудыг уг дарааллын дагуу хэлэлцлээ.

Удалгүй 13 цагт хуралдаан завсарлаж үдээс хойш 14:40-д эхэлж 17:15 хүртэл үргэлжлэв. Эхлээд ИТХ дахь АН-ын бүлгийн зүгээс тодорхой асуудлаар санал нийлэхгүй байна гэсэн шалтгаан хэлж завсарлага хүсч үүнийгээ тайлбарласан санал дүгнэлтээ уншиж танилцуулав. Агуулга нь: “Сүхбаатар дүүргийн 2009 оны Үндсэн чиглэлийг хэлэлцүүлж батлаагүй. Бид энэ талаар 7-р сарын хуралдаанаар 035 тоот албан тоот ИТХ-ын даргад хүргүүлсэн боловч авч хэлэлцээгүй. Батлаагүй зүйлийг хэлэлцэж дүгнэх нь хууль бус хэрэг юм” гэжээ. Гэвч хурлын дарга ” Уг асуудлыг Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцээд шийдвэрлэчихсэн учраас дахиж ярих шаардлагагүй” гэж мэдэгдсэнээр удалгүй хуралдаан үргэлжлэв.

Эхлээд Засаг даргын ажлыг хэлэлцээд 100%-ийн биелэлттэй гэж төлөөлөгчид дүгнэв.

2010 оны дүүргийн төсвийг Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга танилцуулсны дараа иргэдийн төлөөлөгчдийн зүгээс 2010 оны төсөвтэй холбоотой ямар нэг санал шүүмж, асуулт хариултгүйгээр баталсан болно. 2008 оны төсвийн гүйцэтгэл, 2010 оны төсвийн төслийг хуралдаан болохоос хэд хоногийн өмнө төлөөлөгч бүрт тарааж, намын бүлгээрээ хэлэлцсэн гэдгээр үүнийг тайлбарласан юм.

Анхаарал татсан зарим тоо баримт:

Сүхбаатар дүүргийн 2010 оны төсвийн орлогын нийт дүнг 3, 5 тэрбум, төсвийн нийт зарлагын дүнг 1,7 тэрбум төгрөгөөр батлав. Гэхдээ ямар нэгэн задаргаа яригдаагүй тул дүгнэлт хийх боломжгүй байлаа. Жишээлбэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зардал 138 834.3 мянга, дүүргийн Засаг даргын тамгын газар 1 113 442.0 мянган төгрөг зарцуулахаар төсөвлөсөн байгаа нь 2008, 2009 оныхоос нэлээд хэмжээгээр нэмэгдсэн дүн харагдаж байлаа.

Мөн үйлдвэрлэл, тохижилт үйлчилгээний хэлтсээс 2010 онд БНХАУ-тай хамтран гэрэлтүүлэгт нэлээн ажил хийхээр төлөвлөсөн. Нийтдээ 290 саяыг фасад, дээвэр сайжруулахад, 120 саяыг гэрэлтүүлэгт төлөвлөсөн байна.

Хурлаас ажигласан зарим дүгнэлт:

– ИТХ-ны хурлын тов, хэлэлцэх асуудлыг иргэд болон олон нийтэд урьдчилан мэдээлдэг байх шаардлагатай.

– Иргэдийн төлөөлөгчид хийсэн ажлаа өөрсдөө дүгнэхийн оронд сонгогчдынхоо саналыг авч дүгнэдэг болмоор байна.

– Дүүргийхээ төсвийн талаарх мэдээллийг иргэдэд ойлгомжтой хэлбэрээр вэб сайтдаа тогтмол байршуулж хэвших.

– Дүүргийн төсвийг хэлэлцэж батлахдаа иргэдийн төлөөлөл, эсвэл хэсгийн ахлагч нараас төлөөлөл оролцуулдаг байх гэх мэт.

А.Мөнхнаран (Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөн)

Posted in Сүхбаатар дүүрэг, [ДҮҮРГҮҮД] | Leave a Comment »