ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ (2010-2014)

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Archive for the ‘+ Улс төрийн намуудад төсвөөс олгодог мөнгө’ Category

УИХ-д суудалтай намуудад улсын төсвөөс олгосон дэмжлэг. 2005 – 2012 он

Posted by ИТХ on 2013/06/16

Сонгуульд авсан саналын тоогоор Улсын Их Хуралд суудалтай намуудад улсын төсвөөс дэмжлэг олгодог. 2005-2012 онуудад хэдэн төгрөг олгосныг дараах хүснэгтээс харна уу.

Улс төрийн намуудын авсан мөнгө

Posted in + Улс төрийн намуудад төсвөөс олгодог мөнгө | Leave a Comment »

2009 онд улсын төсвөөс улс төрийн намуудад хичнээн мөнгө олгосон бэ?

Posted by ИТХ on 2010/09/07

2009 онд улс төрийн намуудад 2009 онд олгосон дараах санхүүгийн дэмжлэг олгосон байна (сая төгрөгөөр).

Намын нэрс

УИХ-ыд суудал тус бүрээр тооцож олгосон санхүүгийн дэмжлэг

Сонгуулийн саналын тоо бүрт тооцож олгосон дэмжлэг

МАХН

450.8

1433.7

АН

263.8

1305.6

Иргэний Зориг нам

10.00

116.3

Иргэний эвсэл

10.0

145.5

Дүн

734.2

3,000.0

Нийтдээ “Төрийн бус байгууллагад олгосон хандив тусламж” нэрээр улс төрийн намуудыг оруулаад дараах мөнгийг төсвөөс зарцуулжээ.

 

Нэгдсэн төсөв 

Зөрүү

Улсын төсөв

Зөрүү

Орон нутаг

Зөрүү

Төлөв

Гүйц

Төлөв

Гүйц

Төлөв

Гүйц

Төрийн бус байгууллагад олгох хандив, тусламж

7 572,1

7 995,9

423,8

7 060,0

7 473,4

413,4

512,1

522,6

10,5

Улсын Их Хуралд суудалтай намд төсвөөс олгох дэмжлэг

3 760,0

3 734,2

-25,8

3 760,0

3 734,2

-25,8

0,0

0,0

0,0

Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд суудалтай намд төсвөөс олгох дэмжлэг

512,1

522,6

10,5

0,0

0,0

0,0

512,1

522,6

10,5

Бусад төрийн бус байгууллагад төсвөөс олгох дэмжлэг

3 300,0

3 739,2

439,2

3 300,0

3 739,2

439,2

0,0

0,0

0,0

Posted in + Улс төрийн намуудад төсвөөс олгодог мөнгө | Leave a Comment »

Улс төрийн намуудад орон нутгийн төсвөөс олгосон мөнгөн дэмжлэг, санхүүжилтийн тухай

Posted by ИТХ on 2008/12/04

1. Санхүүжилтийн хэмжээг хууль бусаар нэмэгдүүлжээ

2005-2006 оны төсвийн төлөвлөгөөнд улс төрийн намуудад улсын төсвөөс олгох санхүүжилтийг УИХ-ын гишүүний нэг суудлыг 2005 онд 2.5 сая төгрөгөөр тооцон 190,0 сая төгрөг, 2006 онд 10 сая төгрөгөөр тооцон 760 сая төгрөгөөр төлөвлөжээ.
Улс төрийн намын тухай 1990 оны хуульд 1996 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн хуулиар “… УИХ-ын гишүүний нэг суудлыг жилд нэг сая төгрөгөөр тооцож, УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд улирал тутам санхүүжилт олгоно. Энэхүү хэмжээг мөнгөний ханшийн өөрчлөлтийг харгалзан өөрчлөн тогтоож байна” гэсэн өөрчлөлт оруулжээ. Санхүүжилтийн энэ хэмжээг өөрчилсөн ямар нэгэн шийдвэр гараагүй байхад 2001 оноос УИХ-ын нэг суудлыг 2,5 сая төгрөгөөр тооцон улсын төсөвт тусган улс төрийн намуудыг санхүүжүүлсэн нь хууль бус үйлдэл болжээ.

2005 онд шинэчлэн баталсан Улс төрийн намын тухай хуулийн 19.1-д УИХ-ын сонгуулиар тухайн намын авсан саналыг нийт хүчинтэй саналын тоотой харьцуулах зарчмаар нэг саналыг мянган төгрөгеөр тооцож, сонгуулийн дүн гарсны дараа гурван сарын дотор багтаан УИХ-д суудал бүхий намд төр нэг удаа мөнгөн дэмжлэг үзүүлнэ”, 19,2-т “УИХ-д суудал бүхий намд түүний авсан суудлын тоогоор УИХ-ын гишүүний нэг суудлыг жилд арван сая төгрөгөөр тооцож, УИХ-ын тухайн бүрэн эрхийн хугацаанд улирал тутам улсын төсвөөс санхүүжилт олгоно. Энэ санхүүжилтийн 50 хувийг УИХ-ын гишүүдийн сонгуулийн тойрогт явуулах үйл ажиллагаанд зарцуулна” гэж заажээ. Дээрх хуулийн 19.1 дэх заалт 2008 оны УИХ-ын сонгуулиас эхлэн хэрэгжих учир улс төрийн намуудад төрөөс мөнгөн дэмжлэг олгоогүй байна. Мөн хуулийн 19.2 дахь заалтыг үндэслэн УИХ-д суудалтай улс төрийн намуудад 2005-2006 онд улсын төсвөөс 875 сая төгрөгийн санхүүжилт олгожээ.

2. Санхүүжилтийг хуваарийн дагуу олгожээ

Сангийн яам улс төрийн намуудад УИХ дахь суудлын тоогоор улсын төсвөөс улирал бүр санхүүжилт олгосон бөгөөд ингэхдээ төрийн аль нэг байгууллагаас УИХ дахь улс төрийн намуудын суудлын тоог тодорхойлуулж аваагүй байна. Харин УИХ-д суудалтай улс төрийн намуудын удирдах албан тушаалтны албан бичгийг үндэслэн санхүүжилтийг намуудад шууд олгожээ.

3. Улс төрийн намуудын санхүүжилтийг Төсвийн ерөнхийлөн захирагчийн хяналтгүй олгож байна.

УИХ улс төрийн намуудад 2005, 2006 онд төсвөөс олгох санхүүжилтийг УИХ-ын төсвийн багцад оруулан баталсан тул УИХ-ын Тамгын газраар дамжин олгогдох ёстой. Гэтэл УИХ-ын Тамгын газар энэ санхүүжилт УИХ-аас нийлүүлэх бүтээгдэхүүн биш тул УИХ-аар дамжуулан санхүүжүүлэх эрх зүйн үндэсгүй байна гэж үзэн УИХ-ын Төсвийн Байнгын хороонд ханджээ. УИХ-ын Төсвийн Байнгын хорооны дарга Ч.Улаан улс төрийн намын санхүүжилтийг Сангийн яамнаас шууд санхүүжүүлэх саналыг 2007 оны 9/923 дугаар албан бичгээр Сангийн яаманд хүргүүлжээ. Үүний улмаас Сангийн яам улс төрийн намуудад олгох санхүүжилтийг Төсвийн ерөнхийлөн захирагчийн хяналтгүйгээр намуудад шууд олгож байна.

УИХ-д суудал бүхий улс төрийн намууд улсын төсвөөс олгосон санхүүжилт, түүний зарцуулалтын талаархи тайланг Сангийн яаманд гаргаж ирүүлээгүй байна.

4. УИХ дахь намын суудлын тоо өөрчлөгдөхөд санхүүжилтийг зохицуулж олгожээ

2005 онд УИХ-ын гишүүн Л.Гүндалай АТН байгуулан АН-аас гарснаас өөр намын гишүүнчлэлийн шилжилт гараагүй байна.
Улс төрийн намуудад олгох 2006 оны эхний гурван улирлын санхүүжилтийг УИХ-ын гишүүдийн намын гишүүнчлэлийн шилжилтийг харгалзахгүйгээр олгосон байна.

2006 онд УИХ-ын гишүүн Ц.Батаа ЭОН-ын гишүүнээс татгалзаж МАХН-д гишүүнээр элссэн, УИХ-ын гишүүн О.Энхсайхан 2006 оны гуравдугаар сарын 24-нд нас барсан. УИХ-ын гишүүн М.Энхсайхан, Ж.Наранцацралт, Ж.Батхуяг, О.Сономпил нар АН-ын гишүүнээс татгалзаж ҮШН байгуулан гишүүнээр элссэн. УИХ-ын гишүүн Х.Баттулга, Х.Эрдэнэбүрэн нар ЭОН-ын гишүүнээс татгалзаж АН-д гишүүнээр элссэн, УИХ-ын нөхөн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн Ө.Энхтүвшин УИХ-ын гишүүнээр сонгогдсон зэргээс УИХ дахь намуудын суудлын тоо өөрчлөгдсөн байна.

Улс төрийн намын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай УДШ-ийн 2006 оны 48 дугаар тогтоолын 8-д “…Нам буюу намын эвслээс нэр дэвшсэн нэр дэвшигч УИХ-ын гишүүнээр сонгогдсон бөгөөд УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаандаа тухайн намаас гарч, өөр намын гишүүн болсон тохиолдолд түүний нэрийг дэвшүүлсэн намын УИХ дахь суудлын тоо хасагдах ба шинээр элссэн намд суудлын тоо нэмэгдэхгүй…” гэж заасны дагуу ЭОН-аас гарч МАХН-д элссэн гишүүний суудлын таван  сая төгрөг АН-аас гарч Үндэсний шинэ намын гишүүнээр элссэн дөрвөн гишүүний суудлын 30 сая төгрөг, ЭОН-аас АН-д элссэн гишүүний суудлын 2.5 сая төгрөг, АН-аас гарч Ард түмний нам байгуулан гишүүнээр элссэн нэг гишүүний суудлын 10 сая төгрөгийг олгоогүй байна.

Ерөнхийлөгчөөр сонгогдсон болон нас барсан УИХ-ын гишүүдийн тойрогт 2006 онд нөхөн сонгууль болж, маргаантай байсан хоёр тойргоос сонгогдсон гишүүний бүрэн эрхийг зөвшөөрснөөр УИХ бүрэн бүрэлдэхүүнээр ажиллажээ.

5.УИХ-д бие даан нэр дэвшиж сонгогдсон гишүүдэд УДШ-ийн тогтоолыг үндэслэн үлдэгдэл санхүүжилтийг олгоогүй байна.

Бие даан нэр дэвшин УИХ-ын гишүүн болсон Р.Амаржаргал, Д.Одхүү, Я.Санжмятав нарын суудлын санхүүжилтийн 50 хувь буюу 15 сая төгрөгийг УИХ-ын Тамгын газрын дансанд Сангийн яамны Төрийн сангаас шилжүүлснийг УИХ-ын Төсвийн зарлагын дэд хорооны дарга З.Энхболдын 2006 оны дөрөвдүгээр сарын 21-ний 8/2464 дугаар албан бичиг болон УИХ-ын гурван гишүүний хүсэлтийг үндэслэн 2006 оны дөрөвдүгээр сарын 27-нд Орхон аймгийн АН-д, 2006 оны тавдугаар сарын 19-нд Завхан аймгийн АН-д, 2006 оны зургадугаар сарын 29-нд Баянгол дүүргийн АН-ын IX дүгээр үүрт тус бүр таван сая төгрөг шилжүүлжээ.

Улс төрийн намын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлахын тухай УДШ-ийн 2006 оны аравдугаар сарын 30-ны өдрийн 48 дугаар тогтоолын 8-д “…Аль нэг намын гишүүн намаасаа биш харин өөрөө бие дааж нэрээ дэвшүүлж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон бөгөөд намын гүшүүнчлэлээ хадгалсан эсвэл өөр намын гишүүн болсон тохиолдолд түүний гишүүнчлэлээ хадгалж байгаа нам болон шинээр гишүүнээр элссэн намын алинд ч УИХ дахь суудлын тоо нэмэгдэхгүй…” гэж заасны дагуу бие даан нэр дэвшсэн гурван гишүүний суудлын үлдэгдэл 15 сая төгрөгийн санхүүжилтийг олгоогүй байна.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, Монгол Улсын ерөнхий аудиторт Үндэсний аудитын газраас 2007 онд нийлүүлэх бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний төлөвлөгөөг үндэслэн  Улс төрийн намуудад төсвөөс олгосон санхүүжилтийн үр дүнд Үндэсний аудитын газраас хийсэн аудитын тайлангаас авав. 

Уг тайлангийн дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү – Улс төрийн намуудад төсвөөс олгосон мөнгө. Аудит. 2007

Posted in + Улс төрийн намуудад төсвөөс олгодог мөнгө | Leave a Comment »