ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ (2010-2014)

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Archive for the ‘Улсын ерөнхий прокурорын газар’ Category

Улсын ерөнхий прокурорын 2009 оны төсвийн гүйцэтгэл

Posted by ИТХ on 2010/04/11

Улсын ерөнхий прокурорын  төсвийн байгууллагуудын нийт зарлага 2009 онд 5,754.2 сая төгрөг зарцуулагдахаар батлагдсанаас 5,727.8 сая төгрөгийн буюу 99.5 хувийн зарлагыг санхүүжүүлсэн байна. Улсын төсвөөс 35.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, 5,719.2 сая төгрөгийн урсгал зардлын санхүүжилт олгохоор төлөвлөснөөс, 34.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, 5,667.8 сая төгрөгийн урсгал зардлын санхүүжилтийг олгосон байна. Прокурорын  байгууллагууд нь 2008 оны төсвийн хэмнэлт болох 51.3 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна.

Улсын ерөнхий прокурорын нийт зардал нь 26.4 сая төгрөгийн хэмнэлттэйгээр  тайлагнагдаж байна. Үүнд, цалингийн зардал 120.0 сая, НДШ-ийн зардал 7.4 сая, татаас ба урсгал шилжүүлэг 27.3 сая. хөрөнгийн зардал 0.6 сая төгрөгөөр тус тус хэмнэгдэж, бараа, үйлчилгээний бусад зардал 128.9 сая төгрөгөөр хэтэрсэн байна

Posted in Улсын ерөнхий прокурорын газар | Leave a Comment »