ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ (2010-2014)

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Archive for the ‘00. Засгийн газрын тусгай сангууд’ Category

Улсын төсвийн гуравны нэгийн зарцуулалтын мэдээлэл хаалттай байна

Posted by ИТХ on 2013/04/13

Өнөөдөр болсон  Төрийн албан хаагчдын чуулган дээр Сангийн сайд Ч.Улааны мэдэгдсэнээр Засгийн газрын тусгай сангууд Монгол улсын төсвийн зарлагын 35 хувийг эзэлж байна. Энэ нь 2013 оны хувьд 2,3 их наяд төгрөг төвлөрч байна гэсэн үг юм. Цаашид Засгийн газрын тусгай сангуудыг цаашид шинэчлэн зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа сайд хэллээ.  Ийм нэртэй хуулиудад өөрчлөлт оруулах бололтой.

Гэхдээ түүнээс өмнө эдгээр сангуудын ил тод байдлыг хангах нь дутуугүй чухал байж болох юм.  Өнгөрсөн саруудад манай “Иргэд төсвөө хянана” сүлжээнээс зохион байгуулсан мониторингийн явцаас дүгнэлт хийж үзэхэд, эдгээр сангуудын зарцуулалтын мэдээлэл Соёл урлагийг хөгжүүлэх сан зэрэг ганц нэг санг эс тооцвол ихээхэн хаалттай хэвээр байна.

Posted in 00. Засгийн газрын тусгай сангууд | Leave a Comment »

Соёл, урлагийг хөгжүүлэх сангийн 2012 оны үйл ажиллагааны тайлан (Сангийн хөрөнгийн зарцуулалтыг төсөл, хөтөлбөр, арга хэмжээ бүрээр, зарцуулалтын хэмжээг багтаасан)

Posted by ИТХ on 2013/04/01

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэргэдэх Соёл, урлагийг хөгжүүлэх сангаас тус сангийн 2012 оны  үйл ажиллагааны тайланг албан бичгээр ирүүллээ. Урьд нь 2011 оны тайланг ирүүлснийг бид сайтдаа байрлуулсан билээ. Энэ хоёр бол “Иргэд төсвөө хянана” иргэний нийгмийн сүлжээнээс Засгийн газрын тусгай сангуудын төсөв, хөрөнгийн зарцуулалтын мэдээллийг ил тод, нээлттэй болгох кампанит ажлын хүрээнд хүлээж авсан хамгийн тодорхой хариулт юм. Учир нь зүгээр нэг ажлын тайлан бус, харин тус сангийн хөрөнгийг ямар төсөл, хөтөлбөр, арга хэмжээнд зарцуулсныг зардлын хэмжээтэйгээр дурдсан байлаа. Ямар ч байсан тус сангийн төсвийн зарцуулалтын талаар зарим дүгнэлтийг хийж болохуйц мэдээлэл багтжээ. Тайланг дор сийрүүлэв.

 Соёл, урлаг хөгжүүлэх сангийн 2012 оны ажлын тайлан

2011.02.01                                                                                                        Улаанбаатар хот

Үндэсний соёл, урлагийг хөгжүүлэх, түүх соёлын дурсгалыг хамгаалах, сэргээн засварлах талаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газраас гаргасан зарлиг, тогтоол, Үндэсний хөтөлбөрүүд, ССАЖ-ын сайдын тушаал шийдвэрүүдийг хэрэгжүүлэхдээ Соёл, урлаг хөгжүүлэх сан нь Засгийн газрын  “Тусгай сангийн тухай хууль”, “Төсвийн тухай хууль”,  Засгийн  газраас баталсан Соёл, урлаг хөгжүүлэх сангийн дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулав.

2012 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн  Засгийн газрын 48-р тогтоолоор  Соёл, урлаг хөгжүүлэх сангийн зохион байгуулалт, орон тооны хязгаарыг баталж 9 хүний бүрэлдэхүүнтэй болгон өргөжүүлсэн. Татан буугдсан ЗГХА, Соёл, урлагийн хорооноос тус санд 2012 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс 4 мэргэжилтэн шилжин ажиллаж байна.

Сангийн захиргаа нь сангийн хөрөнгийн орлого, зарлагын мэдээ, тайланг зохих хууль тогтоомжийн дагуу холбогдох байгууллагад хугацаанд нь гаргаж өгч байв. Мөн 2013 оны төсвийн төслийг тогтоосон хугацаанд зайлшгүй хийгдэх шаардлагатай арга хэмжээ, ажил үйлчилгээний зардал, хугацааг тусган боловсруулж соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн.

2012 онд сангийн төсөвт 5,696,519,200 төгрөг төсөвлөгдсөнөөс улсын төсвөөс 5,380,515,658 төгрөгийн санхүүжилт авч  126 төрөл зүйлийн ажил үйлчилгээг гүйцэтгэсэн байна. Гүйцэтгэсэн ажил үйлчилгээг түүх соёлын дурсгалт зүйлсийн хамгаалалт, соёл, урлагийн үйл ажиллагааны гэж ангилав. Эдгээрийн 115 ажил үйлчилгээг төсвийн ерөнхийлөн захирагчийн, 11 ажил үйлчилгээг сангийн захирлын тушаал шийдвэрээр гүйцэтгэсэн байна.

Тайлангийн хугацаанд  Эзэн Чингис-Тэмүжиний мэндэлсний 850 жилийн ой, “МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР”-ийг тохиолдуулан “Их эзэн Чингис хааны Хангал эхт цагаан сүлд”, “Тайз дэлгэцийн урлагийн алдартнууд” гэрэл зургийн үзэсгэлэн, “Хоёл зуун дамнасан Монгол амьдрал” гэрэл зураг кино үзүүлэнт үзэсгэлэнг Дорноговь аймгийн ЗДТГ, Монголын театрын музей, Уран зургийн галлерей, болон Монгол уламжлал академитай хамтран зохион байгуулж ажиллаа.

Тайлангийн хугацаанд гүйцэтгэсэн ажил, үйлчилгээг төрөл ангилалын дагуу дэлгэрэнгүй гаргавал:

   Хүүхдийн шилдэг номыг DVD-нд хөрвүүлэх, хэвлэх ажлыг санхүүжүүллээ

Дэлхийн банкны “Олон улсын хүүхдийн цахим номын санд” –д байршиж буй  Монголын хүүхдийн 247 шилдэг номыг DVD-нд хөрвүүлэх, 1750 хувь хэвлүүлэхэд 8 750 000 төгрөгөөр санхүүжүүлэв.

“Уяхан замбуу тивийн наран” урлагын тоглолтыг санхүүжүүллээ

Хүннү гүрэн байгуулагдсаны 2221 жилийн ой, Монголчуудын эртний уламжлалт үндэсний баяр-Цагаан сарын ёслолд зориулан тоглох “Уяхан замбуу тивийн наран”  тоглолтыг 76 897 284 төгрөгөөр санхүүжүүлэв.

Бэлгийн дээд ном” арга хэмжээг санхүүжүүлэв

Цагаан сарын баяраар ард иргэд нэгэндээ эдийн дээд, бэлгийн дээд номыг бэлэглээсэй гэсэн уриалгын дор Хүүхдийн номын ордноос  “Бэлгийн дээд ном” арга хэмжээг 2012 оны 2 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгуулах ажлын сурталчилгаа, нээлтийн ажиллагааны зардалд   1 000 000 төгрөгийн санхүүжилт хийв. Энэхүү арга хэмжээнд нийслэлд буй бүх хэвлэлийн газар оролцож худалдаалах номынхоо үнийг  10-30 хувиар бууруулсан. Үүнээс гадна аймаг сумдын 336 номын санд 500 нэр төрлийн монгол ном, англи хэл дээрх ном 18 нэр төрлийн 672 ширхэг номыг бэлэг болгон өгсөн байна.

Оны шилдэг уран бүтээлчдэд шагнал олгов

2011 оны шилдэг тайз дэлгэцийн найруулагчаар УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатар, шилдэг тайз дэлгэцийн зураачаар ДБЭТ-ын зураач Г.Ганбаатар, шилдэг тайз дэлгэцийн жүжигчнээр УДЭТ-ын жүжигчин С.Сарантуяа, мөн театрын жүжигчин С.Болд-Эрдэнэ, шилдэг дуучнаар  ДБЭТ-ын дуучин Э.Амартүвшин, шилдэг хөгжимчнөөр Улсын филармоний хөгжимчин Ц.Жигжиддорж, шилдэг бүжигчнээр УДБЭЧ-ын бүжигчин О.Тулга нарт тус бүр 3 000 000  төгрөг болон 442 800 төгрөгийн үнэ бүхий цом олгов. Мөн шилдэг уран бүтээлч шалгаруулах ёслолын ажиллагааны реклам сурталчилгааны зардал, батламж, урилга, анонсны зардалд 5 900 000 төгрөгөөр санхүүжүүлэв.

Мэргэжилтэн багш урьж ажиллуулах зардлыг санхүүжүүлэв

Оросын Холбооны Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Итали Улсын нийт 6 багшийн замын зардал болон хоол унаа, зочид буудал,бэлэг дурсгалын зардалд     14 598 000 төгрөг зарцуулав.

Үргэлжлэлийг дор үзнэ үү.

Read the rest of this entry »

Posted in 00. Засгийн газрын тусгай сангууд, 11. Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Соёл, урлагийг хөгжүүлэх сан | Leave a Comment »

Мал хамгаалах сангийн 2011 он ба 2012 оны эхний хагас жилийн төсөв, хөрөнгийн зарцуулалтын задаргааг хүсч Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Золжаргалд хэд хэдэн удаа хандсаны эцэст ийм хариу авсан болно

Posted by ИТХ on 2013/03/15

Мал хамгаалах сангийн танилцуулга

Posted in !! Тусгай сэдэв: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, 00. Засгийн газрын тусгай сангууд, 13. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Мал хамгаалах сан | Leave a Comment »

Аялал жуулчлалын сангийн зарцуулалтын мэдээлэл авах хүсэлтэнд Байгаль орчин, ногоон хөгжлийн яам огт хариулахгүй байна

Posted by ИТХ on 2013/02/25

Аялал жуулчлалын сангийн төсөв хөрөнгийн зарцуулалтын мэдээлэл авахаар бид шинээр харъяалах болсон Соёл, спорт аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэлд албан бичгээр хандахад зөвхөн 2012 оны эхний хагас жилийн санхүүгийн тайланг ирүүлсэн болно.  Ямар нэгэн задаргаа, тайлбар байгаагүй.  Гэхдээ албан бичигт зөвлөсний дагуу 2011 оны мэдээллийг нөхөж авахаар Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболдод хоёр удаа албан бичиг өгөөд ямар ч хариу аваагүй байна.

Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн хариу буюу санхүүгийн тайланг дор үзнэ үү.

Read the rest of this entry »

Posted in !! Тусгай сэдэв: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, 00. Засгийн газрын тусгай сангууд, 02. ЗАСГИЙН ГАЗАР, 04. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам | 1 Comment »

Сэргээгдэх эрчим хүчний сангаас нэг ч төгрөг зарцуулаагүй, яагаад гэвэл нэг ч төгрөг төвлөрүүлээгүй…

Posted by ИТХ on 2013/02/22

2007 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиар эрх зүйн үндэс нь тавигдаж дөнгөж 2012 оны 5-р сард төрийн санд дансаа нээсэн Сэргээгдэх эрчим хүчний сан одоогоор үйл ажиллагаагаа явуулж эхлээгүй байна. Гэхдээ тус санг харъяалдаг Эрчим хүчний яамнаас сангийн журам, дүрэм, тогтоол шийдвэр, танилцуулга зэрэг багц материалыг хүлээж авлаа. Үүний тулд хоёр удаа албан бичгээр хандсан болно.

Эрчим хүчний яам.хавсралт-00

Сэргээгдэх эрчим хүчний сангийн холбогдолтой бусад материалыг дор үзнэ үү  Read the rest of this entry »

Posted in !! Тусгай сэдэв: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, 00. Засгийн газрын тусгай сангууд, 02. ЗАСГИЙН ГАЗАР, 19. Эрчим хүчний яам, Сэргээгдэх эрчим хүчний сан | Leave a Comment »

Шинжлэх ухаан, технологийн сангийн төсвийн зарцуулалт хаана байна?

Posted by ИТХ on 2013/02/15

Мэдээлэл хүссэн албан бичигт хэдхэн минутийн дотор хариу өгсөн газар бол Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харъяанд байдаг Шинжлэх ухаан, технологийн сан юм. Биднийг албан бичгээ гардуулангуут тус сангаас жил бүр эрхлэг гаргадаг мэдээллийн товхимолын 2012 оны дугаараар хариу барьж “наана чинь бүх мэдээлэл бий” гэлээ.

Бид товхимолыг ажил дээрээ аваачиж хуудас бүрээр нэгжвээс сангийн үйл ажиллагааны танилцуулга, 2012 оны батлагдсан төсвийн хуваарь,  сүүлийн жилүүдэд хэрэгжсэн буюу хэрэгжиж байгаа эрдэм шинжилгээ, судалгааны төсөл, хөтөлбөрийн жагсаалт, бас Инновацийн хууль, журам зэрэг олон чухал мэдээлэл багтаасан юунд хэдий ч хичнээн төгрөгийг зарцуулсан нь буюу төсөв хөрөнгийн  зарцуулалтын мэдээлэл олдоогүй юм. Үүнийг тайлбарлаж  дахин бичгээр хандсаны үр дүнд ийм хариултыг бичгээр аваад байна.

Шинжлэх ухаан технологийн сан

Зарцуулалтын задаргаа биш боловч 2012 оны төсвийн төлөвлөгөө, хуваарийн талаар мэдэхийг хүсвэл дор үзнэ үү.

Read the rest of this entry »

Posted in 00. Засгийн газрын тусгай сангууд, 07. Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухаан технологийн сан | 1 Comment »

Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 2011 он ба 2012 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан

Posted by ИТХ on 2013/02/15

Бид Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалд гуравдахь удаагаа албан бичгээр хандсаны эцэст тус яамны ажилтан дурдсан хугацааны санхүүгийн тайланг гардуулж өглөө. Бид төсөл, хөтөлбөр, арга хэмжээ тус бүрээр  зарцуулалтын  задаргааг авах хүсэлтэйгээ хэлсэн ч “ийм мэдээллийг гаргаж өгөөрэй гэсэн” хэмээн хариулснаар бид мухардав. Үүнээс илүү мэдээлэл өгөхгүй нь тодорхой болсон тул “чамлахаар чанга атга” гэгчээр дээр дурдсан санхүүгийн тайланг дор нийтэллээ.

Тариалан эрхлэлтийг дэмжих сан01

Үргэлжлэлийг дор үзнэ үү. Read the rest of this entry »

Posted in !! Тусгай сэдэв: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, 00. Засгийн газрын тусгай сангууд, 02. ЗАСГИЙН ГАЗАР, 13. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Тариаланг дэмжих сан | Leave a Comment »

Сургалтын төрийн сангийн төсвийн зарцуулалтын задаргаа алга байна

Posted by ИТХ on 2013/02/15

Боловсрол, шинжлэх ухааны яаманд хамаардаг Сургалтын төрийн сангаас 2011 ба 2012 оны эхний хагас жилийн зарцуулалтын задаргааг хүссэний дагуу хуулийн хугацаанд дарааах хариуг ирүүлсэн юм. Гэхдээ  задаргаа байгаагүй тул жишээ болгож гадаадын их, дээд сургуульд төрийн сангийн зээлээр болон буцалтгүй тусламжаар суралцсан хүмүүсийн талаархи мэдээллийг хүсч дахин бичиг явуулсан боловч ямар  хариу аваагүй болно.

Сургалтын төрийн сан-1

Үргэлжлэлийг дор үзнэ үү.

Read the rest of this entry »

Posted in !! Тусгай сэдэв: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, 00. Засгийн газрын тусгай сангууд, 07. Боловсрол, шинжлэх ухааны яам, Сургалтын төрийн сан | Leave a Comment »

Орон сууц хөгжүүлэх санд 2011 онд санхүүжилт олгогдоогүй бөгөөд 2012 онд 42 сая төгрөг батлуулснаас 22,8 сая төгрөгийг зарцуулжээ

Posted by ИТХ on 2013/02/15

Барилга, хот байгуулалтын яам

Тушаалыг дор үзнэ үү.

Read the rest of this entry »

Posted in !! Тусгай сэдэв: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, 00. Засгийн газрын тусгай сангууд, 02. ЗАСГИЙН ГАЗАР, 04. Барилга, хот байгуулалтын яам, Орон сууц хөгжүүлэх сан | Leave a Comment »

Засгийн газрын нөөц сан, Эрсдэлийн сан, Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан, Төсвийн тогтворжуулалтын сангуудын хэдэн зуун тэрбум төгрөгийн зарцуулалтын задаргааг Сангийн яамнаас хэдхэн мөрөнд багтааж өгчээ

Posted by ИТХ on 2013/01/25

Сангийн яам-1 Сангийн яам-2

Posted in !! Тусгай сэдэв: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, 00. Засгийн газрын тусгай сангууд, 02. ЗАСГИЙН ГАЗАР, 10. Сангийн яам, Засгийн газрын нөөц сан, Төсвийн тогтворжуулалтын сан, Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан | Leave a Comment »

Соёл, урлаг хөгжүүлэх сангийн 2011 оны орлого зарцуулалтын тайланг ирүүллээ

Posted by ИТХ on 2013/01/20

Соёл, урлагийг хөгжүүлэх сангийн төсөв, хөрөнгийн 2011 он ба 2012 оны эхний хагас жилийн зарцуулалтын тайланг авахаар тус санг хамаардаг Соёл, спорт, аялал жуулчлалын яамаар дамжуулан албан бичгээр хандсан юм. Эхлээд хуулийн хугацаанд буюу 14 хоногийн дотор тус сангийн санхүүгийн олон хуудас дэлгэрэнгүй тайланг ирүүлсэн нь бидний хүссэн мэдээлэл биш байлаа. Харин  хэсэг хугацааны дараа 2011 оны ажлын тайланг ирүүлсний дотор сангийн зарцуулалтын задаргаа багтжээ. Үүнийг танилцуулж байна. 

Соёл, урлаг хөгжүүлэх сан1

Тайлангийн үргэлжлэлийг дор үзнэ үү.

Read the rest of this entry »

Posted in !! Тусгай сэдэв: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, 00. Засгийн газрын тусгай сангууд, 02. ЗАСГИЙН ГАЗАР, 11. Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Соёл, урлагийг хөгжүүлэх сан | Leave a Comment »

Засгийн газрын тусгай сангуудын жагсаалт

Posted by ИТХ on 2010/10/06

2006 оны 6-р сарын 29-ны өдөр батлагдсан ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ хуулиар дараах төрлийн сангуудтай байхаар заажээ.

1. Аялал жуулчлалын сан;
2. Байгаль хамгаалах сан;
3. Эрсдэлийн сан;
4. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан;
5. Дархлаажуулалтын сан;
6. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан;
7. Засгийн газрын нөөц сан;
8. Мал хамгаалах сан;
9. Монгол Улсыг хөгжүүлэх сан;
10. Нийгмийн даатгалын сан;
11. Нийгмийн халамжийн сан;
12. Соёл, урлаг хөгжүүлэх сан;
13. Сургалтын төрийн сан;
14. Тариаланг дэмжих сан;
15. Улсын авто замын сан;
17. Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан;
18. Хүүхдийн төлөө сан;
19. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан;
20. Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан;
21. Шинжлэх ухаан, технологийн сан;
22. Эрүүл мэндийг дэмжих сан;
23. Сэргээгдэх эрчим хүчний сан

Posted in 00. Засгийн газрын тусгай сангууд | Leave a Comment »