МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Posts Tagged ‘Пума констракшн ХХК’

Сангийн яамны барилгыг 2,4 тэрбум гэж хуураад 4,4 тэрбумаар босгожээ

Posted by ИТХ on 2011/05/18

Өнгөрсөн хавар ашиглалтанд орсон Сангийн яамны 10 давхар шинэ барилгын гадна хананы өнгөлгөөний хавтан хэд хоногийн өмнө болсон хүчтэй салхинаар нурж унахдаа цаадах шавардсан ханыг төдийгүй бас бус зүйлийг ил гаргаж орхилоо.

Барилгын тендер анх 2007 онд зарлагдаж сонгон шалгаруулалт явуулахад “Пума констракшн” компани 2,4 тэрбум төгрөгөөр барих хамгийн хямд санал өгч шалгарчээ. Харин Өрсөлдөгч Богд-Ар компани 3,8 сая төгрөгийн санал өгөөд ялагдсан тухай мэдээлэл байна.  Гэтэл aвцын дунд янз бүрийн шалтаг шалтгаан хэлж зардлаа нэмсээр, албан тушаалтнууд тухай бүр найр тавин зөвшөөрсөөр нийт 4,4 тэрбум төгрөгөөр баригдаж дууссан юм байна.

Энэ нь төрийн Төрийн болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг ноцтой зөрчсөн хэрэг юм. Монгол Улсын төсөв мөнгө төдийгүй худалдан авах үйл ажиллагааны бодлогыг барьж хяналт тавьдаг Сангийн яам өөрөө захиалагчийн хувьд ийм хариуцлагагүй  байхад энэ улс яах болж байна аа?

Хариуцлага тооцдог улс оронд бол “Пума констракшн” компани хар дансанд орох учиртай. Гэтэл одоо “Нийслэл өргөө” ХХК-ийн хамт Яармагийн Буянт-Ухаагийн дэнж дээр улсын төсвийн 19 тэрбум төгрөгөөр баригдах найман давхар 4-р төрөх эмнэлгийн тендерт шалгарсан ба Хөшигтийн хөндийн шинэ нисэх буудлын замд Богд уулын аман дахь Монголын түүхийн музейн цогцолборыг барихаар төсвөөс дараачийн тэрбумуудыг сахиж сууна.

Advertisements

Posted in # Монгол Улсын төсөв (... 2010, 2011, 2012, 2013, 2014 ...), 10. Сангийн яам | Tagged: | Leave a Comment »