ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ (2010-2014)

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Archive for the ‘30. АЙМГУУД’ Category

Аймгийн төрийн сангийн дарга нар хагас тэрбум төгрөг завшжээ

Posted by ИТХ on 2009/12/19

2009 оны 11-р сар.

Дархан-Уул аймгийн Төрийн сангийн дарга Э.Наранбаатар, Санхүү эдийн засаг бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Д.Нямхүү, Боловсрол, соёлын газрын дарга Д.Амгалан нарыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, их хэмжээний мөнгө завшсан хэрэгт АТГ-аас шалган Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ.

Тэд төрийн сангаар дамжуулсан их хэмжээний үнийн дүн бүхий гүйлгээний зориулалтыг өөрчлөн хуурамч, зохиомол нэрээр данс нээн, бусад аж ахуйн нэгжийн дансыг ашиглан удаа дараа завшин энэхүү хууль бус үйлдлээ 93 удаа давтсан байна.

Тухайлбал, “Баатархүү” компанийн “Зоос” банкин дахь дансаар 25 удаагийн үйлдлээр 134 сая 534 мянга 293 төгрөг, “Ногоон хуст” компанийн мөн дээрх банкин дахь дансыг ашиглаж, 11 удаагийн үйлдлээр 101 сая 884 мянга 332 төгрөг, “Дархан тэмүүжин” компанийн “Монгол шуудан” банкны дансыг ашиглаж 28 сая төгрөгийн хууль бус гүйлгээ хийсэн гэх мэтээр нийт 657 сая 657 мянга 631 төгрөгийн хохирол учруулсан нь нотлох баримтаар тогтоогдсон байна.

Түүнчлэн Д.Жаргалсайханы нэрээр хувийн хадгаламж нээж 126 сая төгрөгийг Төрийн сангийн хөрөнгө, “Баяжуулсан хүнс Дархан төсөл”, “Аймгийн хөгжлийн сан”, “Татвар хөгжлийн сан”-гийн хөрөнгөнөөс гаргуулан авч хувьдаа ашигласан.

Харин улсын хөрөнгийг их хэмжээгээр ашигласан энэ хэрэгт тус аймгийн санхүү болон төрийн албан хаагч 31 хүн холбогдож байгаа ч 11 нь Өршөөлийн хуульд хамрагдсан байна.

Posted in Дархан-Уул аймаг | Leave a Comment »

Орон нутгийн сангуудын хөрөнгийн 70 хувийг нь баяр ёслол, амралт зугаалгад зарцуулсан байжээ

Posted by ИТХ on 2009/10/05

2009 онд улсын хэмжээнд байгаа аймаг орон нутгийн сангуудад Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын санхүү, хөдөлмөр, нийгмийн албанаас шалгалт явуулжээ. Уг шалгалтанд манай улсад үйл ажиллагаа явуулдаг 800 гаруй сан хамрагджээ. Эдгээрээс 10 гаруй сан нь улсын болон орон нутгийн төсвөөс санхvvждэг байна.

Уг нь шалгалтад хамрагдсан сангуудын тайлан тооцоог орон нутгийн Засаг даргын Тамгын газраас жил бүр шалгах ёстой байдаг. Гэтэл шалгалт хийдэггүй болох нь тогтоогдсон. Зарим нэг суманд хийсэн ч тодорхой үр дүнд хүрээгүй байсан. Гэтэл тэдний ихэнх нь нийт ашгийн 30 хүрэхгүй хувийг зарцуулах ёстой зүйлдээ зарцуулж, үлдсэн 70 гаруй хувийг нь баяр ёслол, амралт зугаалга, хандив болоод тусламжид зарцуулсан болох нь илэрсэн тул ”Гамшгийн сан”, “Замын сан”, “Сум хөгжүүлэх сан”, “Хүүхдийн сан” зэрэг улсаас болон орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагуудын үйл ажиллагааг зогсоох албан шаардлагыг сумдын Засаг дарга нарт хүргүүлжээ.

Posted in 30. АЙМГУУД | Leave a Comment »

Ахмадуудад зориулаагүй ахмадын байрнууд

Posted by ИТХ on 2009/10/02

2008 оны байдлаар Дархан-Уул аймагт нийт 400.0 сая төгрөгөөр Ахмадын байр хоѐрыг бариулсан ч ахмадуудад чиглэгдсэн үйл ажиллагаа явуулдаггүй, зарим өрөөг хувь хүмүүст үйлчилгээний зориулалтаар ашиглуулж, зарим нь ашиглалтгүй байгаа нь улсын төсвийн хөрөнгийг үр ашиг, ач холбогдол багатай, зайлшгүй шаардлагатай бус зүйлд зарцуулж байгааг харуулж байна хэмээн аудитын дүгнэлтэнд дурдсан байдаг.

Posted in Дархан-Уул аймаг | Leave a Comment »