МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Archive for the ‘Хот тохижуулах газар’ Category

Хот тохижуулах газрын төсвийн сонин хачин

Posted by ИТХ on 2010/08/08

Нийслэлийн хот тохижуулах газрын даргаар 4-р сарын 1-нд томилогдсон С.Бямбасүрэн саяхан огцрох тухайгаа мэдэгдлээ. Түүнийг төсвийн мөнгийг буруу зарцуулсан, хамт олонтойгоо зүй бусаар харьцсан шалтгаанаар ажилчид нь огцрохыг шаардан тэмцэж эхлэхэд нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр шалгаад Бямбасүрэнгийн цалинг нь хоёр сарын хугацаанд 20 хувиар бууруулах захиргааны арга хэмжээ авлаа гэсэн ч ажилчид бас л эсэргүүцэж, улмаар ийм шийдвэр гаргахад хүрчээ. Тус байгууллагад шалгалт хийсэн Хот байгуулалт, нийтийн аж ахуйн ажилтны ҮЭ-ийн холбооны тэргүүн Н.Чулууны ярьснаар бол, С.Бямбасүрэн нь байгууллагын дансанд байсан 40 сая төгрөгийн 31 саяар Соната-6 машин авч унажээ. Байгууллагын санхүүгийн чадавх тэртээ тэргүй муу байхад улам дордуулсан энэ үйлдлийн тухай асуухад “Би хувьдаа машин аваагүй, байгууллагын өмч” хэмээн хариулжээ. Тэгээд арга буюу наадмаар ажилчдынхаа цалинг тавихын тулд  хувийн “Асгат сервис” компаниасаа 29 сая төгрөг зээлж, одоо дахиад 3 сая төгрөгийн цалинг тавьж чадаагүй гэнэ. 

Дашрамд дурдахад, түүний хувийн “Асгат сервис” компани Баянзүрх дүүргийн нутагт 1000 оюутны байр, бас зочид буудал, “Амазон” баарыг ажиллуулдаг бөгөөд шөнийн цагаар архи худалдаалах зэрэг хууль зөрчсөн үйлдлийг удаа дараа гаргаж байжээ. Бас нийтийн тээврийн нөхөн олговорт сардаа 70 сая төгрөг авдаг.

Advertisements

Posted in 21. УЛААНБААТАР ХОТ, Хот тохижуулах газар | Leave a Comment »