МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Archive for the ‘Нийслэлийн өмч’ Category

Хотын төсвөөс 500 сая төгрөгийг гаргасан уу?

Posted by ИТХ on 2011/12/20

Сүүлийн үед  “Улаанбаатар таймс” сонины хувьчлалыг тойрсон маргаан олны анхаарлын төвд байна. Нийслэлийн ИТХ-ын мэдэлд байсан тус сониныг 2004 оноос менежментийн гэрээгээр ажиллуулж2007 онд байрлаж байсан хуучнаар Улсын хэвлэлийн комбинатын барилгын хамт хувьчилсан нь энэ онд улс төрийн болон бусад шалтгаанаар хуулийн байгууллагаар шалгагдаж байна.

2011 оны 5-р сард нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр уг хувьчлалыг хүчингүй болгожээ. Ингэхдээ өмнөх хувьчлалын дараа Л.Сэргэлэн гэгчийн “Улаанбаатар таймс” сонинд хөрөнгө оруулсан (ихэнхдээ сонины үйл ажиллагааны зардал) гэх 500 сая төгрөгийг төсвөөс буцааж өгсөн тухай дуулдаж байна. Нийслэлийн 2011 оны төсөвт мэдээж тусгагдаагүй ийм их мөнгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргасан байж таарна. Нэгэнт хувьчлал явуулж бусдын мэдэлд шилжүүлсний дараа хэн нэгний гаргасан зардлыг төсвөөс  төлөх ёстой эсэх нь эргэлзээтэй. Ямар ч байсан хотын дарга, албан тушаалтнуудын сайтар бодож боловсруулаагүй, ягштал хэрэгжүүлээгүй хувьчлалын төлөө татвар төлөгчдийн 500 сая төгрөгийг гаргасан байна.

Advertisements

Posted in 21. УЛААНБААТАР ХОТ, Нийслэлийн өмч | Leave a Comment »

Нийслэлийн өмчийн ерөнхий жагсаалт. 2008 он

Posted by ИТХ on 2009/10/15

  1. Ерөнхий боловсролын дунд сургуулиуд.
  2. Цэцэрлэгүүд
  3. Эмнэлгүүд
  4. Нийслэлийн төр захиргааны төв байр
  5. Нийслэлийн төр захиргааны 2-р байр
  6. Соёлын төв өргөө
  7. Урт цагаан
  8. Нарны титэм” (Улаанбаатар радиогийн байр)
  9. Тэнгис” кино театр –34 % (Солонгосын компанитай хамтарсан)
  10. Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сан
  11. МУИС-ын Экологийн боловсролын төв (11-р хороололд)
  12. Улаанбаатар таймс” сонины байр (Төрийн ордны зүүн талд. Хуучнаар хэвлэлийн комбинат)
  13. “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХК – 51 % (Иргэн Т.Нямдаваа нар 49 хувийг эзэмшдэг)
  14. “Улаанбаатар” банк (хувь тодорхойгүй, гэхдээ багахан хувьтай)
  15. “Улаанбаатар сан” (хувь тодорхойгүй)
  16. “Улаанбаатар даатгал” ХХК (8 %)
  17. Монгени” цогцолбор (захирал нь сургалтын төлбөрөөр шинэ байр бариулаад “Монгени” гэдэг ТББ-ын нэр дээр бүртгүүлсэн байсан гэдэг)

Posted in Нийслэлийн өмч | Leave a Comment »