МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Archive for the ‘21. УЛААНБААТАР ХОТ’ Category

Баянзүрх дүүрэг дэх 3-р төрөх эмнэлгийн барилгын ажлын гүйцэтгэгч солигдсон байна

Posted by ИТХ on 2013/03/18

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа 150 ортой гуравдугаар төрөх эмнэлгийн барилгыг “Их өргөө” компани 2011 оны хавар “амлан авч” 2012 оны 3-р сарын 1 гэхэд ашиглалтанд оруулахаар ажлаа эхэлсэн билээ.

БЗД 3-р төрөхийн барилга (1)

Тэгвэл 2013 оны 3-р сарын 5-ны байдлаар  гүйцэтгэгч солигдож ашиглалтанд орох хугацаа нь 2013 оны 11-р сар болжээ.

БЗД. Нийслэлийн 3-р төрөх (2) БЗД. Нийслэлийн 3-р төрөх (1).

Advertisements

Posted in 18. Эрүүл мэндийн яам, Баянзүрх дүүрэг, [ДҮҮРГҮҮД] | Leave a Comment »

Төсвийн ил тод, нээлттэй байдлын шуурхай мониторингийн тайлан. 2013 оны 2-р сарын 20.

Posted by ИТХ on 2013/02/25

“Иргэд төсвөө хянана” иргэний нийгмийн сүлжээ

“Ил тод байдал сан” ТББ

 Монгол Улсын болон орон нутгийн төсвийн ил тод, нээлттэй байдлын зарим асуудалд 2013 оны 2-р сард шуурхай мониторинг хийж энэ явцад цуглуулсан баримт мэдээллийг танилцуулж байна.

Бид төсвийн ил тод, нээлттэй байдлыг зохицуулсан эрх зүйн баримт үндсэн баримт бичгээр “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”  ба “Төсөв санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам” хоёрыг сонгож авсан юм. Учир нь тэдгээрт тодорхой цаглабараас гадна олон нийтэд хүргэх арга хэлбэр, зарим зохион байгуулалт, хариуцах эзэн зэргийг тодорхойлсон учраас шалгуур болгон ашиглах боломжтой байсан юм.

Ингэхдээ, дээрх хууль, журманд 2013 оны оны эхний хоёр сард ил тод, нээлттэй болгохыг шаардсан дараах заалтууд хэрхэн хэрэгжсэнийг цахим сайт ба мэдээллийн самбарыг  эх сурвалж болгон авч үзлээ. Учир нь сүүлийн үеийн баримт бичгүүдэд цахим сайт, ялангуяа мэдээллийн самбарыг төсвийн мэдээллийг олон нийтэд хүргэх үндсэн хэлбэрээр болгосон байна.

“МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛЬ”

9 дүгээр зүйл.Төсөв, санхүүгийн ил тод байдал9.1.Энэ хуулийн 3.1-д заасан байгууллага нь хуульд өөрөөр заагаагүй бол төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангах чиглэлээр дараах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ:9.1.1.тухайн жилийн төсөв, өмнөх оны төсвийн гүйцэтгэл, дараа жилийн төсвийн төслийг өөрийн цахим хуудас болон Монгол Улсын төсвийн ил тод байдал цахим хуудсанд дор дурдсан хугацаанд байрлуулан мэдээллийг иргэд, байгууллага чөлөөтэй авах нөхцөлийг бүрдүүлэх:9.1.1.а.тухайн жилийн төсвийг жил бүрийн 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор;

“ТӨСӨВ, САНХҮҮГИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХАД ДАГАЖ МӨРДӨХ ЖУРАМ”

Дөрөв. Мэдээллийг олон нийтэд хүргэх хугацаа, давтамж4.2. Тухайн жилийн төсвийг эрх бүхий байгууллагаас баталж, хүчин төгөлдөр болсны дараа төсвийн захирагч дор дурдсан хугацаанд олон нийтэд мэдээлнэ:4.2.2. төсвийн ерөнхийлөн захирагч өөрийн багцын төсвийг 7 хоногийн дотор;4.2.3. төсвийн байгууллага өөрийн төсвөө 10 хоногийн дотор.4.3. Төсвийн гүйцэтгэлийн тайланг эрх бүхий этгээд дор дурдсан хугацаанд олон нийтэд мэдээлнэ:4.3.1.  төсвийн байгууллага cap, улирлын тайланг cap, улирлын гүйцэтгэл гарснаас хойш 7 хоногийн дотор;4.3.2. төсвийн байгууллага хагас жилийн тайланг 7 дугаар сарын 15-ны дотор, жилийн тайланг 2 дугаар сарын 25-ны дотор;

Нэг. ЦАХИМ САЙТ ДАХЬ ТӨСВИЙН МЭДЭЭЛЭЛ

СҮХБААТАР ДҮҮРЭГ:

Нэг ч заалтыг хэрэгжүүлээгүй   

Дүүргийн албан ёсны http://www.sbd.gov.mn/ сайтад 2013 оны төсөв, оны эхний сарын тайлан одоог хүртэл тавигдаагүй байна. Харин төсвийн мэдээлэлд ямар нэг хэмжээгээр хамааруулж болох Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг 2012.12.24-нд, Сүхбаатар дүүргийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилтыг хэрэгжүүлэх төлөвлөгөө 2013.01.25-нд тус тус нийтэлжээ.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ:

Нэг ч заалтыг хэрэгжүүлээгүй.  

Дүүргийн албан ёсны http://www.chingeltei.gov.mn, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын http://chingelteicouncil.mn сайтуудад хамгийн сүүлд 2012 оны 12-р сарын 15-нд “Чингэлтэй дүүргийн ИТХ-ын эхний сургалт Төсвийн тухай хуулийн талаархи сургалтаар эхэллээ” гэсэн мэдээнээс хойш төсвийн мэдээлэл ороогүй байна. Төсвийн гүйцэтгэлийн мэдээ огт тавигдаагүй.

ХАН-УУЛ ДҮҮРЭГ:

Нэг заалтыг хэрэгжүүлсэн. Гэхдээ шууд биш.

Цахим дүүрэг гэгддэг тус дүүргийн http://www.кhanuul.mn сайтад “2013 онд Хан-Уул дүүргийн хороод төсвөө өөрсдөө хэлэлцэнэ” гарчигтайгаар “2013.01.24-нд нийтлэгдсэн мэдээнд хавсаргасан танилцуулгын дотор дүүргийн 2013 оны төсөв баталсан ИТХ-ын хуралдааны тогтоолыг багтаажээ. Тэнд төсвийн жагсаалт байна. Гэхдээ дүүргийн төсөв энд орсныг таахаас өөр аргагүй байлаа. Сүүлийн үед тус дүүргийн орон нутгийн хөгжлийн сан (ОНХС)-ийн хөрөнгийг хороодод хуваарилсан талаар их яригдаж байгаа ч дүүргийн цахим сайтад дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй, хэрхэн хуваарилсныг харуулсан хүснэгтийг бид өөр сайтаас олж авсан болно.

Тус дүүрэг бусадтай харьцуулахад төсвийн холбогдолтой илүү олон мэдээллийг түгээсэн боловч хуучирсан. Хамгийн сүүлд 2012.02.02-нд нийслэлийн Хан-Уул дүүргийн 2012 оны төсөв баталсан тогтоол тавигджээ. Бас “Хан-Уул” нэртэй үнэ төлбөргүй сонин гаргаж тараадаг ч хамгийн сүүлчийн дугаарт төсөв хэлэлцсэн ИТХ-ын хуралдааны мэдээлсэн хэрнээ батлагдсан төсвөө танилцуулаагүй байна.

Дүүргийн харьяа байгууллагууд нэг загварын цахим хуудсуудтай (жишээлбэл, http://nd.khanuul.mn/home – Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, http://eruulmend.khanuul.mn/home – Эрүүл мэндийн хэлтэс, http://khalamj.khanuul.mn/home – Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, http://soyol.khanuul.mn/home – Соёлын төв, http://police.khanuul.mn/home – Цагдаагийн хэлтэс гэх мэт) боловч 2013 ны гарснаас хойш төсвийн мэдээлэл огт тавигдаагүй байна.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ:

Нэг ч заалтыг хэрэгжүүлээгүй.

Дүүргийн албан ёсны http://www.shd.mn  цахим сайт цоо шинээр хийгджээ. Гэхдээ 2013 оны батлагдсан төсөв ба нэгдүгээр сарын гүйцэтгэлийн мэдээ тавигдаагүй. Төсөв, санхүүгийн холбогдолтой мэдээлэл сайтын өмнөх хувилбарт байсан бол сая шинэчлэхдээ устгасан байх магадлалатай. “Төсвийн байгууллага цахим хуудастай тохиолдолд тухайн цахим хуудас нь “байгууллагын төсөв” гэсэн цэстэй байна” гэсэн заалтыг бусад дүүргүүдийн нэгэн адил хэрэгжүүлээгүй.

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ:

Зарим заалтыг хэрэгжүүлж байна.

Тус дүүргийн албан ёсны www.bzd.ub.gov.mn сайтад төсвийн мэдээлэл тавигдаагүй. Харин “Иргэд төсвөө хянана” иргэний нийгмийн сүлжээтэй хамтран хэрэгжүүлж байгаа “Орон нутгийн төсвийн ил тод, нээлттэй байдлын загвар стандарт” төслийн хүрээнд туршилтаар байгуулсан bzd2013.wordpress.com цахим сайтад дүүргийн 2013 оны төсөв, тус дүүрэгт улс, нийслэл, дүүргийн төсвөөр болон он дамжин хэрэгжих хөрөнгө оруулалт худалдан авалтын төлөвлөгөө (жагсаалт) нийтлэгджээ.

БАЯНГОЛ ДҮҮРЭГ:

Дүүргийн албан ёсны www.bzd.mn цахим сайт нь “Шинэчлэгдэж байна” гэсэн тайлбартайгаар хаалттай байсан тул дүгнэлт хийх боломжгүй.

НАЛАЙХ ДҮҮРЭГ:

Нэг ч заалтыг хэрэгжүүлээгүй.

Дүүргийн албан ёсны http://www.nad.ub.gov.mn/ цахим сайтын “Файл татах” буланд “”Төсөв, санхүү” нэртэй хэсэг байгаа боловч 2011 оны төсвийн хуваарийг тавьснаас хойш шинэчлээгүй байна. Мөн 2013 оны батлагдсан төсөв тавигдаагүй.

Мөн Санхүү, төрийн сангийн хэлтсийн 2013.02.01-02.14-ны хугацаанд хийсэн ажлын товч тайланг шуурхай оруулжээ. Гэхдээ 1-р сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээг тавигдаагүй байна.

БАГАНУУР ДҮҮРЭГ:

Дүүргийн албан ёсны http://baganuur.mn/ цахим сайт түр засвартай гэсэн тайлбартайгаар хаалттай тул дүгнэлт хийх боломж олдоогүй.

БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ:

Нэг ч заалтыг хэрэгжүүлээгүй.

Дүүргийн төр, захиргааны www.bagakhangai.ub.gov.mn цахим сайтад 2013 оны батлагдсан төсөв ба оны эхний сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ ороогүй.

УЛААНБААТАР ХОТ

Зарим заалтыг хэрэгжүүлсэн.

2012 оны 12-р сарын төсвийн гүйцэтгэлийг 2013.01.10-нд байршуулсан нь төсвийн байгууллага cap улирлын тайланг гүйцэтгэл гарснаас хойш 7 хоногийн дотор ил тод болгох тухай Журмын заалтыг хэрэгжүүлсэн цорын ганц тохиолдол юм.

Нийслэлийн Засаг даргын тамгын газрын албан ёсны www.ulaanbaatar.mn сайтын “Нээлттэй мэдээлэл” цэсэн дор “Төсөв, нийгэм, эдийн засгийн зорилт” тусгай хэсэг байдаг ба сүүлийн саруудад төсвийн холбогдолотой дараах мэдээллүүдийг татаж авах боломжтойгоор байршуулжээ.

-Нийслэлийн орон нутгийн 2013 оны 01-р сарын орлогын мэдээ (2013-02-14)

-Нийслэл, дүүргийн 2012 оны 12-р сарын төсвийн гүйцэтгэл. (2013-01-10)

-Монгол улсын засгийн газрын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр (2012-12-24)

-Нийслэлийн 2013 оны төсөв (2012-12-21)

-Нийслэл, дүүргийн 2012 оны 11-р сарын төсвийн гүйцэтгэл (2012-12-05)

-Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилт (2012-12-05) гэх мэт

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын http://citycouncil.mn цахим сайтад  ИТХ-аас 2013 оны төсвийн баримт бичгүүдийг баталсан тогтоолуудыг байршуулжээ. Тухайлбал, 2012.12.13-нд “Нийслэлийн аудитын газрын 2013 оны төсвийг батлах тухай”, – 2012.12.29-нд “Нийслэлийн 2013 оны төсөв батлах тухай” – тогтоол, – 2012.11.28-нд 2012–2013 онд он дамжин хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг батлах тухай“ тогтоолын төсөл.

Үүнээс гадна “Нээлттэй Улаанбаатар” (https://www.facebook.com/ub.gov) сайтад төсвийн талаар шуурхай мэдээ нийтлэгддэг нь дээрх www.ulaanbaatar.mn сайтад тавигдсан баримт мэдээллийн товчоо байдаг. Нийслэлийн Засаг даргын http://www.mayor.mn/ сайт ажиллахгүй байна. Харин Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны иргэний оролцооны хэлтсийн www.cityhall.gov.mn сайтад төсвийн үйл явцын зарим мэдээлэл нийтлэгдсэн.

 

Хоёр. МЭДЭЭЛЛИЙН САМБАР ДАХЬ ТӨСВИЙН МЭДЭЭЛЭЛ

“Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам”-д төсвийн мэдээллийг ил тод болгоход  мэдээллийн самбарыг чухалчилж нарийвчлан зохицуулсан байдаг.

5.1. Төсвийн байгууллага мэдээллийг олон нийтэд хүргэхдээ мэдээллийн самбар, цахим болон хэвлэмэл хуудас, мэдээллийн бусад хэрэгсэл ашиглана.5.2. Цахим хуудас болон мэдээллийн бусад хэрэгсэл ашиглаж байгаагаас үл хамааран төсвийн байгууллага мэдээллийн самбарыг заавал ажиллуулна.5.3. Журмын 5.2-т заасан мэдээллийн самбарын өргөн болон урт нь 1.5 метрээс багагүй хэмжээтэй байна. Мэдээллийн самбар нь байгууллагын гол хаалганы хажууд эсхүл хаалганы урдаас харсан хананд байрлаж, мэдээллийг шинэчлэх боломжтой байдлаар хийгдсэн байна. Самбарт тавигдах мэдээллийг энэ журмын 4.2-4.3-т заасан хугацаанд тогтмол шинэчилж байна.

Төсвийн байгууллагууд “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”, “Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам”-д заасан ил тод байдлын шаардлагуудыг (тухайн жилийн төсвийг жил бүрийн 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор,. төсвийн байгууллага өөрийн төсвөө 10 хоногийн дотор, cap, улирлын тайланг cap, улирлын гүйцэтгэл гарснаас хойш 7 хоногийн дотор гэх мэт) заалтуудыг хэрэгжүүлэхэд мэдээллийн самбар чухал үүрэгтэй. Учир нь мэдээллийн самбар бол манай төр, захиргаа, төсвийн байгууллага бүрт маш олон тоотой байдаг, мэдээлэл хүргэх уламжлалт арга юм.

Бид нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн төсвийн зарим байгууллагаар орж мэдээллийн самбар байгаа эсэх, хэрвээ байгаа бол төсвийн мэдээллийг хууль, журмын дагуу байршуулсэн эсэхийг үзэж бүртгэлээ.

СҮХБААТАР ДҮҮРЭГ:

СБД самбар

Тус дүүргийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс нь өөрөө бие даасан төсвийн байгууллага биш боловч дүүргийн төсвийн мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангахад гол үүрэг гүйцэтгэх учиртай. Гэтэл тус хэлтсийн мэдээллийн самбарт төсөвт хамаарах мэдээлэл байсангүй.  Тэгвэл төсвийн байгууллагын тоонд багтдаг ЗДТГ-ын төсөв энэ байрны хаана ч алга.

СБД. Электрон

Дүүргийн ЗДТГ-ын байрны нэгдүгээр давхарт байрласан “Мэдээллийн электрон дэлгэц”-д төсвийн мэдээлэлгүй, ноднингоос хойш  зөвхөн статистикийн байгууллагын танилцуулга зэрэг ойр зуурын мэдээллээр дүүргэжээ.

СБД Цахим самбар

Дүүргийн газрын албаны цахим мэдээллийн цэг хэмээх дэлгэц ажиллаагүй учраас ямар мэдээлэлтэй, төсвийн мэдээлэл байх эсэх тодорхойгүй.

СБД. Иргэдийн хяналт

“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагаас байрлуулсан самбар арай өөр зорилготой юм байна.

Бид тус дүүргийн ЗДТГ, ИТХ, Газрын алба, Бүртгэл мэдээллийн тасаг, Цагдаагийн хэлтэс, “Сүхбаатар” эрүүл мэндийн нэгдэл, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, татварын хэлтэс, бас нэг цэгийн үйлчилгээгээр орж үзэхэд мэдээллийн самбарууд төдийгүй дэлгэцүүд, хангалттай олон, тэдгээрт тухайн байгууллагын үйлчилгээтэй холбоотой мэдээллүүд тавигдсан хэдий ч төсвийн мэдээлэл тааралдаагүй болно.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ:

Дүүргийн Засаг даргын тамгын газрын байрны үүдний хэсэгт байрласан самбарт төсвийн ямар ч мэдээлэл тавигдаагүй. Түүнээс гадна самбарын байдал шаардлага хангахгүй байлаа. Бид өмнө нь мониторинг хийж үзсэнээс хойш өөрчлөгдөөгүй байна.

Чингэлтэй. Мэдээлэл

Харин дүүргийн ИТХ-ын танилцуулга болон сурталчилгааны самбарууд нэлээд өртөг зардлаар хийгдсэн, бас шинэчлэгдсэн (шинээр сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчдийн зургийг үзэмжтэй байрлуулсан) нь анхаарал татлаа. Иргэдэд зориулсан мэдээллийн  самбарыг илүү сайн хийж тогтмол ажиллуулах боломж байгаа нь харагдсан.

Чингэлтэй. Самбарууд1

Дүүргийн хүндэт самбар ч гэсэн сайн хийгджээ.

Чингэлтэй. Хүндэт

Дүүргийн бусад байгууллагууд, тухайлбал Мэргэжлийн хяналтын хэлтсийн нэгж тус бүртээ үзэмжтэй сайн самбаруудтай ч төсвийн ямар ч мэдээлэл олдсонгүй.

УБ. Архив самбар

Зэргэлдээ байрладаг Нийслэлийн архивын газар олон сайхан самбартай хэрнээ хууль, журманд заасан төсвийн мэдээлэлд зай гаргаагүй.

ХАН-УУЛ ДҮҮРЭГ:

Бидний орж үзсэн байгууллагуудын мэдээллийн самбарт нэг ч төсвийн мэдээлэл тавигдаагүй байв. Үүнд, Засаг даргын тамгын газар, татварын хэлтэс, дүүргийн прокурорын хэлтэс, Боловсролын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс (энэ хоёр хэлтэс дүүргийн ЗДТГ-ын байранд хамт байрладаг), Газрын алба, Биеийн тамир, спортын хороо, 15-р сургууль, 52-р  сургууль, Онцгой байдлын хэлтэс, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, мөн 2, ба 3-р хорооны цогцолбор, 1-р хороо (тусдаа байргүй) орно.

Хан-Уул мэдээллийн самбар

Дүүргийн ЗДТГ-ын байрны үүдэнд байрласан “Угтах үйлчилгээ”-ний булангийн мэдээллийн самбар ихээхэн зай талбайтай боловч төсвийн мэдээлэл багтсангүй.

Хан-Уул дүүрэг самбар

Хан-Уул дүүрэг

Шинээр сонгогдсон  ИТХ-д зориулсан мэдээллийн самбар хангалттай зайтай боловч төсвийн мэдээлэл байхгүй.

Хан-Уул Нээлттэй

Дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн “Нээлттэй засаглал” самбарт төсвийн холбогдолтой мэдээлэл тавигдаагүй болно.

Хан-Уул СТСХ

Дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн танилцуулгын самбаруудад 2007 оны төсвийн зарим  үзүүлэлтүүдийг дурдсан ч түүнээс хойш шинэчлэгдээгүй.

Хан-Уул цахим

Хан-Уул дүүрэг бол цахим дүүрэг юм байна.

Хан-Уул. Үнэгүй интернэт

Нэг цэгийн үйлчилгээний зааланд Интернэтэд холбогдсон хоёр компьютер байрлуулжээ. Харин түүгээр орж Хан-Уул дүүргийн khanuul.mn цахим сайтаас 2013 оны төсөв ба оны эхний сарын мэдээллийг үзье гэхэд олдохгүй болж таарлаа.

Өнгөрсөн онд тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд нийтийн зар мэдээний 200 шахам самбарыг хүлээлгэн өгснийг төр, захиргаа, төсвийн байгууллагуудаас гадна хороодын Засаг дарга, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолборт байршуулжээ. Гэвч тэдгээрийг төсвийн мэдээллийн ил тод, нээлттэй болгоход ашиглаагүй, тийм журамтай эсэх нь тодорхойгүй үлдлээ. Урьд нь ч бусад самбаруудад тавигддаг байсан ойр зуурын мэдээлэл зонхилжээ.

Хан-Уул. Нийтийн зар мэдээний самбар

Энэ бол Хан-Уул дүүргийн Соёлын төв (Ажилчны соёлын ордон)-ийн хананд байрласан нийтийн зар мэдээний самбар. Тус төвд дүүргийн Иргэний танхим байрладаг ба орж үзэхээд төсвийн мэдээлэл байгаагүй.

ТОВЧ ДҮГНЭЛТ

Нийслэлийн дээр дурдсан дүүргүүдэд төсвийн мэдээлэл самбар буюу “Төсвийн мэдээлэл” гэсэн булан нэгэнт байгаагүй учраас “Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам”- заасан эрх бүхий байгууллагаас баталсан жилийн төсөв, төсвийн гүйцэтгэл, түүнд хийсэн аудитын дүгнэлт зэргийг тогтоосон хугацаанд  ил тод болгосон тухай ярих боломжгүй юм. Өөрөөр хэлбэл болгоогүй гэсэн үг.

Уг нь “Төсөв, санхүүгийн ил тод, нээлттэй байдлыг хангах журам”-ын “5.6. Санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага мэдээллийн самбарт байрлуулах энэ журмын 3.2-3.5-д заасан шаардлагыг хангах мэдээллийн бүтэц, агуулга, жишиг маягт зэргийг агуулсан үлгэрчилсэн заавар, зөвлөмжийг өөрийн албан ёсны цахим хуудас (www.mof.gov.mn) болон төсвийн ил тод байдлын цахим хуудас (www.iltod.gov.mn)-нд байршуулна” гэж үүрэг болгосон. Одоогоор 1.“Төсвийн байгууллагын зарлагын жилийн тайлан”, 2.“Төсвийн байгууллагын хөрөнгө оруулалтын жилийн тайлан”, 3.”Улсын орлого төвлөрүүлэгч байгууллагын жилийн тайлан” гэсэн гурван хүснэгтийг хавсралтаар байршуулсаныг эс тооцвол тийм заавар, зөвлөмж бий гэж хэлэхэд хэцүү юм.

Дүгнэж хэлэхэд, дээр дурдсан хууль ба дүрмийн хэрэгжилт Улаанбаатар, түүний дүүргүүдэд маш хангалтгүй байна.

P.S.

Төсвийн байгуулллагууд өмнө оны төсвийн гүйцэтгэлийн тайлангаа 2-р сарын 25-ны дотор ил тод болгохыг  “Төсөв санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам”-д заасан билээ. Ямар агуулгатай байхыг хүртэл нэгбүрчлэн тодорхойлсон юм. Гэтэл өнөөдөр нийслэлд нэг ч газар үүнийг хэрэгжүүлээгүй байна.

 

Гурав. ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГУУДЫН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ

“Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”-иар төрийн захиргаа, төсвийн бүх байгууллага үйл ажиллагаа, хүний нөөц, төсөв, санхүү, худалдан авалтийн мэдээллийг нэгдүгээрт, хуулинд заасан тодорхой хугацаанд өөрсдөө ил тод болгох, хоёрдугаарт, иргэд байгуулагууд хүсэлт тавьсан тохиолдолд долоо хоногийн дотор (шаардлагатай гэж үзвэл дахиад нэг долоо хоног сунгаж болно) гаргаж өгөх үүрэгтэй.

Бид урьд нь харьцангуй хаалттай байж ирсэн, төсвийн төлөвлөгөө, төсөл ба гүйцэтгэлийг хэлэцэхэд төдийлөн яригдаад байдаггүй Засгийн газрын 29 тусгай сангийн 26-г (Хүний хөгжил сан, Нийгмийн даатгалын сан, Олон улсын гэрээний дагуу байгуулагдсан санг тусад жич авч үзнэ) -г сонгон авч судалсан юм.

Нэг.

Тухайн тусгай сангуудын цахим сайт, хэрвээ тийм  сайт байдаггүй бол харгалзах яам, газруудын цахим сайтад тэдгээр сангийн төсөв хөрөнгийн зарцуулалтын мэдээллийг байршуулсан эсэхийг шалгахад 2011 оноос хойш нэг ч сангийн мэдээллийг тавиагүй байсан болно. Харин Засгийн газрын төсвийн ил тод байдлын www.iltod.gov.mn сайтад “Засгийн газрын тусгай сангууд 2011 онд” гэсэн товч танилцуулга ба сангуудын 2010,2011 оны орлого, зарлагын нэгдсэн хүснэгт бүхий хавсралт 2011 оны 1-р сарын 27-нд тавигджээ. Түүнээс хойшхи шинэ материал олдоогүй.

Хоёр.

Нэгэнт сангуудын мэдээлэл хаалттай буюу шинэчлэгдээгүй байсан учраас тэдгээрийг захиран зарцуулах эрх бүхий төсвийн ерөнхийлөн захирагчдын яамдын төрийн нарийн бичгийн дарга, эсвэл бие даасан ажлын албатай бол сангийн захирлуудад шууд хандаж 2011 он ба 2012 оны эхний хагас жилийн төсөв хөрөнгийн орлого, зарцуулалтын тайланг төрийн бус байгууллага, судлаачид болон иргэд нягтлан үзэж дүгнэлт хийх боломж олгосон задаргаатайгаар хуульд заасан хугацаанд бичгээр өгөх, мөн дурдсан хугацааны тус сангийн зөвлөлийн бүрэлдэхүүн, захиран зарцуулагчдын овог нэр, албан тушаалын нэрийг хавсаргахыг хүссэн албан бичиг явуулсан юм.

Хариу авсан байдлыг дараах хүснэгтээр харуулав.

Тусгай сангийн нэр Харъяалах яам, агентлаг Хариу ирүүлсэн Тайлбар
1 Аялал жуулчлалын сан Соёл, спорт аялал жуулчлалын яам (Урьд нь БОАЖЯ-нд хамаарч байсан) Хууль заасан хугацаанд 2012 оны эхний хагас жилийн санхүүгийн тайланг гаргаж ирүүлсэн. Харин зарцуулалтын задаргаа байхгүй. Дахин албан бичиг явуулсан
2 Байгаль хамгаалах сан Байгаль орчин, ногоон хөгжлийн яам Огт хариу өгөөгүй Дахин албан бичиг явуулсан
3 Эрсдэлийн сан Сангийн яам Тус сангийн төлөвлөгөө, гүйцэтгэлийн нэгдсэн дүнг ирүүлсэн. Сангийн хөрөнгийн зарцуулалтын тайлан, задаргаа байхгүй. Хоёр удаа албан бичиг өгсөн болно.
4  Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар Хариу өгөөгүй Дахин албан бичиг явуулсан
5 Дархлаажуулалтын сан Эрүүл мэндийн яам Хариу өгөөгүй Дахин албан бичиг явуулсан
6 Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан Хөдөлмөрийн яам (урьд нь ХХААХҮЯ) Хөдөлмөрийн яаманд шилжсэн тул дахин албан бичиг явуулсан.
7 Засгийн газрын нөөц сан Сангийн яам Тус сангийн төлөвлөгөө, гүйцэтгэлийн нэгдсэн дүнг ирүүлсэн. Сангийн хөрөнгийн зарцуулалтын тайлан, задаргаа байхгүй. Хоёр удаа албан бичиг өгсөн болно.
8 Мал хамгаалах сан Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам Тус сангийн маш товч танилцуулга өгсөн. Төсвийн ямар ч мэдээлэл байхгүй Гурван удаа албан бичиг өгсөн.
9 Нийгмийн даатгалын сан Нийгмийн даатгалын ерөнхий газар Мэдээлэл хүсээгүй.
10 Нийгмийн халамжийн сан Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар Ирүүлээгүй. Хоёрдахь албан бичгийг хүргүүлсэн
11 Соёл, урлаг хөгжүүлэх сан Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Соёл, урлагийг хөгжүүлэх сан Тухайн хугацааны санхүүгийн тайлан, төсвийн хуваарилтын нэгтгэлийг ирүүлсэн. Задаргаа байхгүй. Дахин албан бичиг явуулсан
12 Сургалтын төрийн сан Сургалтын төрийн сан(БСШУЯ) 2012 оны сургалтын төрийн сангийн төсвийн гүйцэтгэлийн танилцуулга ирүүлсэн. Задаргаа байхгүй. Дахин албан бичиг явуулсан.
13 Тариалангдэмжих сан Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам 20112 ба 2012 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан өгсөн. Сангийн төсвийн зарцуулалтын задаргаа байхгүй. Гурван удаа албан бичиг явуулсан.
14 Улсын авто замын сан Зам, тээврийн яам Хариу өгөөгүй. Дахин албан бичиг явуулсан
15 Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан Гадаад харилцааны яам Хариу өгөөгүй Хүсэлт тавьсан
16 Хүүхдийн төлөө сан Хүүхдийн төлөө үндэсний газар Хариу өгөөгүй Хүсэлт тавьсан
17 Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан Хөдөлмөрийн яам 2012 оны эхний 8 сарын санхүүгийн тайлан, 8-р сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ ирүүлсэн. Төсөв хөрөнгийн зарцуулалтын  задаргаа байхгүй. Дахин албан бичиг явуулсан
18 Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан Сангийн яам Тус сангийн төлөвлөгөө, гүйцэтгэлийн нэгдсэн дүнг ирүүлсэн. Сангийн хөрөнгийн зарцуулалтын тайлан, задаргаа байхгүй. Хоёр удаа албан бичиг өгсөн болно.
19 Шинжлэх ухаан, технологийн сан Шинжлэх ухаан технологийн сан (БШУЯ) Хуулийн хугацаанд мэдээллийн эмхэтгэл өгсөн боловч тэдгээрт төсвийн мэдээлэл, задаргаа байхгүй Хоёр удаа албан бичиг явуулсан
20 Эрүүл мэндийг дэмжих сан Эрүүл мэндийн яам Хариу өгөөгүй Дахин албан бичиг явуулсан
21 Сэргээгдэх эрчим хүчний сан Эрчим хүчний яам Сангийн журам, товч танилцуулгыг ирүүлсэн. Төсвийн зарцуулалт, задаргаа огт байхгүй. Хоёр удаа албан бичиг явуулсан
2 Олон улсын гэрээний дагуу байгуулагдсан сан Мэдээлэл хүсээгүй
23 Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан Хөдөлмөрийн яам (урьд нь БСШУЯ-нд хамаарч байсан) Хөдөлмөрийн яаманд дахин албан бичиг явуулсан.
24 Зэвсэгт хүчний хөгжлийн сан Батлан хамгаалах яам Хариу өгөөгүй
25 Орон сууц хөгжүүлэх сан Барилга, хот байгуулалтын яам Товч танилцуулга ирүүлсэн Дахин албан бичиг явуулсан
26 Хүний хөгжил сан Сангийн яам Мэдээлэл хүсээгүй
27 Төсвийн тогтворжуулалтын сан. Сангийн яам Тус сангийн төлөвлөгөө, гүйцэтгэлийн нэгдсэн дүнг ирүүлсэн. Сангийн хөрөнгийн зарцуулалтын тайлан, задаргаа байхгүй. Хоёр удаа албан бичиг өгсөн болно.
28 Цэвэр агаарын сан. Цэвэр агаарын сая (БОНХЯ) Хуулийн хугацаанд мэдээлэл өгсөн боловч сангийн төсвийн зарцуулалт, задаргаа байхгүй Хоёр удаа албан бичиг өгсөн
29 Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан Хууль зүйн яам Сангийн үйл ажиллагаа эхлэл төдий байгаа ба нэг мэдээлэл өгсөн. Хүсэлт тавьж мэдээлэл авсан

Бидний хүссэн мэдээлэл буюу “төсөв хөрөнгийн орлого, зарцуулалтын тайланг төрийн бус байгууллага, судлаачид болон иргэд нягтлан үзэж дүгнэлт хийх боломж олгосон задаргаатайгаар” ирүүлэхийн оронд өргөн олон нийтэд төдийлөн ач холболдолгүй санхүүгийн тайлангийн ямар нэгэн задаргаа, тайлбаргүй тоонуудыг ирүүлж байгаа нь мэдээллийг ил тод байдлын соёл төрийн яам, агентлагуудад тун хангалтгай байна гэсэн дүгнэлт хийхэд хүргэж байна.

Засгийн газрын тусгай сангуудын мэдээлэл, тэдгээрийг авах үйл явц болон авсан мэдээлэлд хийсэн дэлгэрэнгүй үнэлэлт, дүгнэлтийг “Иргэд төсвөө хянана” хэлэлцүүлгийн үр дүнд нэгтгэн гаргаж танилцуулах юм.

2013 оны 2-р сарын 20.

Posted in 21. УЛААНБААТАР ХОТ, Баянгол дүүрэг, Баянзүрх дүүрэг, Налайх дүүрэг, Сонгинохайрхан дүүрэг, Сүхбаатар дүүрэг, Хан-Уул дүүрэг, Чингэлтэй дүүрэг, ["Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ], [ДҮҮРГҮҮД] | Leave a Comment »

Нийслэлийн Хан-Уул дүүрэг ОНХС-ийн хөрөнгөө хороодод дараах байдлаар хуваарилжээ

Posted by ИТХ on 2013/02/24

110 мянган хүн амтай нийслэлийн Хан-Уул дүүрэг 16 хороотой бөгөөд хороо Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас тус дүүрэгт ногдсон 2.2 орчим тэрбум төгрөгөөс 1,5 тэрбум төгрөгийг хороод тус бүрийн хүн амын тоо болон өрхийн тооноос хамааруулан дараах байдлаар хуваарилсан байна. Ингэхэд хамгийн том хороонд 136,6 сая, багад нь 40,5 сая төгрөг ногджээ.  Одоо хороодын Иргэдийн нийтийн хурлууд оршин суугчдынхаа дунд санал асуулга зохион байгуулж чухам юунд хэрхэн зарцуулахыг шийдэх юм байна.

(Бас ОНХС-ийн үлдэх 700 сая орчим төгрөгийг юунд зарцуулахыг дор харна уу)

Хан-Уул дүүргийн 2013 оны ОНХС

Posted in 21. УЛААНБААТАР ХОТ, Хан-Уул дүүрэг, [ДҮҮРГҮҮД] | Leave a Comment »

Хан-Уул дүүргийн 2013 оны батлагдсан төсөв

Posted by ИТХ on 2013/02/24

ХУД-ийн 2013 оны төсөв (1)

Read the rest of this entry »

Posted in 21. УЛААНБААТАР ХОТ, Хан-Уул дүүрэг, [ДҮҮРГҮҮД] | Leave a Comment »

Нийслэлийн 2013 оны төсөв: Үндсэн үзүүлэлтүүд

Posted by ИТХ on 2012/12/25

Улаанбаатар хотын 2013 оны төсөв 3-8_Page_1

Read the rest of this entry »

Posted in 21. УЛААНБААТАР ХОТ | Leave a Comment »

Нийслэлийн 2013 оны төсөв: Нийслэл, орон нутгийн хөгжлийн сан, гадаадын зээлийн эх үүсвэрээр дамжин хэрэгжих хөрөнгө оруулалтын ажлын жагсаалт

Posted by ИТХ on 2012/12/25

Улаанбаатар хотын 2013 оны төсөв 09-20_Page_01

Read the rest of this entry »

Posted in 21. УЛААНБААТАР ХОТ | Leave a Comment »

Нийслэлийн 2013 оны төсөв: Танилцуулга

Posted by ИТХ on 2012/12/25

Улаанбаатар хотын 2013 оны төсөв 21-48_Page_01

Read the rest of this entry »

Posted in 21. УЛААНБААТАР ХОТ | Leave a Comment »

Нийслэлийн 2013 оны төсөв: Төсвийн орлогын төлөвлөгөө

Posted by ИТХ on 2012/12/25

Улаанбаатар хотын 2013 оны төсөв 49-53_Page_1

Read the rest of this entry »

Posted in 21. УЛААНБААТАР ХОТ | Leave a Comment »

Нийслэлийн 2013 оны төсөв: Төсөвт байгууллагуудын урсгал зардал

Posted by ИТХ on 2012/12/25

Улаанбаатар хотын 2013 оны төсөв 54-68_Page_01

Read the rest of this entry »

Posted in 21. УЛААНБААТАР ХОТ | Leave a Comment »

Нийслэлийн 2013 оны төсөв: Улсын төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалт

Posted by ИТХ on 2012/12/25

Улаанбаатар хотын 2013 оны төсөв 69-79_Page_01

Read the rest of this entry »

Posted in 21. УЛААНБААТАР ХОТ | Leave a Comment »

Нийслэл Улаанбаатар хотын 2012 оны хөрөнгө оруулалтын гүйцэтгэл ба явцын мэдээлэл

Posted by ИТХ on 2012/12/24

Улаанбаатар хотын 2013 оны төсөв 80-157_Page_01

Read the rest of this entry »

Posted in 21. УЛААНБААТАР ХОТ | Leave a Comment »

Нийслэлийн ИТХ-ын хуралдааны өмнө: 2013 оны төсвийн мэдээлэл ил тод, нээлттэй байсан уу?

Posted by ИТХ on 2012/11/28

Маргааш буюу 10-р сарын 29-нд болох нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын 2013 оны төсвийн төслийг хэлэлцэж батална. Түүнээс өмнө нийслэлийн албан ёсны http://www.ulaanbaatar.mn сайтад тавигдсан цорын ганц материал бол “НИЙСЛЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН 2013 ОНЫ ЗОРИЛТ”-ын төсөл юм. Дор үзнэ үү.

Нийслэлийн 2013 оны нийгэм, эдийн засгийн зорилт

Харин тодорхой тоо, баримтыг агуулсан төсвийн төсөл, хөрөнгө оруулалтын жагсаалт, өмнөх оны төсвийн гүйцэтгэлийн явц, аудитын дүгнэлт, газар зохион байгуулалтын төлөвлөгөө зэрэг баримт бичгүүдийн төсөл хаалттай байсаар ИТХ-ын хуралдаантай золгож байна.

Нийслэлийн удирдлагууд одоо их наяд, тэрбум гэсэн том тоонууд ярьдаг болжээ. Энэ сайн хэрэг. Гэхдээ нэгэнт тодорхой мэдээлэл, нарийвчилсан задаргаа, хөрөнгө оруулалтын нэгбүрчилсэн жагсаалт байхгүй юм чинь иргэд, татвар төлөгчид, хэвлэл мэдээллийнхэн, эрдэмтэн судлаачдын саналыг авч хэлэлцүүлэг өрнүүлж чадаагүй, өөрөөр хэлбэл олон нийтийн оролцоо дахиад л байсангүй.

Ямар ч байсан нийслэлд хөрөнгө орруулалт маш ихээр нэмэгдэж улсын болон орон нутгийн төсвийн нийт 640 тэрбум төгрөгөөр шугам сүлжээ, барилга байшин, зам талбай, тохижилтын асар олон ажлууд хийгдэнэ. Гагцхүү тэрбум тэрбумыг зарцуулахын өмнөх тооцоо, судалгаа, хотын хөгжлийн зорилт, шаардлагуудтай уялдсан байдал зэргийг дүгнэж хэлэх боломжгүй, зарим талаар эргэлзээ төрүүлж байна.

Юм л бол “буулгаад шинийг барина” гэсэн хандлагаар бүтээн байгуулалтын ажлуудыг төлөвлөж байна. Жишээ татахад, хуучин цэцэрлэг, сургуулийн тоон дээр нэмээд шинийг нэмж барихын оронд элдэв шалтгаанаар буулгаад илүү, том өндөрийг барих тухай нийслэл, дүүргийн удирдлагууд ярьж байна. Баруун, зүүн дөрвөн зам дээгүүр 3-4 давхар зам тавих маш том ажлыг эхлүүлнэ. Энэ нь нэг талаас автозамын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад тустай боловч нөгөө талаас Улаанбаатар хотын дүр төрхийг ихээхэн өөрчилж харагдах орчин, нарын гэрлийг хаасан, доогуур нь ашиглалт муутай хоосон зай үүсдэгийг бодолцох хэрэгтэй. Ер нь ихэнх хөрөнгө оруулалт  зөвхөн нийслэлийн төв хэсэг, одоо байгаа барилга байшин, зам талбай бүхий хэсэгт хэрэгжиж хотын зах гэр хорооллыг сайжруулах,  нийслэлийг тэлэх, эргэн тойрон суурьшлийн бүсийг өргөжүүлэх, иргэд, бизнесийн байгууллага, үйлчилгээг  тэнд төвлөрөхөд чиглэсэн  бодлого харагдахгүй байна.

Ер нь нийслэлийн төсвийн гүйцэтгэл урьдын адил завсардаад өнгөрдөг. 2011 оны төсвийн гүйцэтгэлийг иргэд, олон нийтэд тайлагнахгүйгээр 2012 он дуусах нь. Энэ оны төсвийн гүйцэтгэлийн явцын мэдээлэл бас л энэ маягаар яригдахгүй өнгөрч байна. 2012 онд “Улаанбаатар таймс” сонины буюу Хэвлэх үйлдвэрийн барилгын хувьчлалыг буцаахад зориулж 900 гаруй сая төгрөгийг төсөвт суулгасан байлаа. Энэ бол нийслэлийн удирдлагын буруутай үйлдлээс болсон хэрэг. Ер нь энэ түүх соёлын дурсгалт энэ барилгыг нийслэл хамгаалалтандаа авах ёстой байсан. Одоо сэргээсэн ч болно. Хан-Уул дүүрэг дэх Цагаан хаалгыг буулгасан нь буруу.

Төсвийн урсгал зардал, төсвийн байгууллагуудад ч анхаарлаа хандуулах хэрэгтэй. Жишээ татья. Жилийн турш өдөр болгон шахам маш олон тоглолт, арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг, зай талбайгаа түрээслүүлдэг хэрнээ хотын төсвөөс жил бүр хэдэн зуун төгрөг авч байдаг, тэгээд энд тэндээсээ сэмхэн хувьчлагдсаар байгаа Соёлын төв өргөөг ярих хэрэгтэй. Бас нийслэл хот “Улаанбаатар” нэртэй ч  бүхэл бүтэн Залуучуудын соёлын төвийн нэг хэсгийг эзэмшдэг, тэгээд төсвөөс хэдэн зуун саяар авдаг чуулга хэрэгтэй юу?

Хэрвээ төсвийн зардал, хөрөнгө оруулалтын жагсаалтын төсөл ил тод байсан, ер нь заавал төсөл хэлэлцэхийг хүлээхгүйгээр олон нийтэд урьдчилан танилцуулж явсан бол иргэд, олон нийт энэ мэт асуудлыг хэлэлцэж саналаа хэлэх байлаа. Даанч тэгсэнгүй.

Posted in 21. УЛААНБААТАР ХОТ | Leave a Comment »

Нийслэлийн 2013 оны төсвийн төслийг Иргэний танхимаар хэлэлцүүлэв

Posted by ИТХ on 2012/11/23

2012 оны 10-р сарын 20-ны өдөр Нийслэлийн иргэний танхимд 2013 оны төсвийн төслийн хэлэлцүүлэг болж өнгөрсөн болно. Эхлээд нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа ирэх оны орон нутгийн төсвийн төслийн үндсэн үзүүлэлтүүд, онцлогыг  танилцуулж дараа нь ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга  Ш.Төмөрбаатар нарын хамт оролцогсдын асуултанд хариулсан юм. Энэ арга хэмжээний үеэр нийслэлийн төсвийн нэлээд тоо баримт, мэдээлэл дэлгэгдсэн боловч бараг бүгдээрээ нэгдсэн дүнгээр, задаргаа байгаагүй, нэр тодорхой хөрөнгө оруулалтууд ч гэсэн үнийн дүнгүй байлаа. Оролцогсдын зүгээс “640 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын задаргаа бий юу? Тэгвэл ярилцмаар байна” гэх мэтээр тодорхой тоонуудыг асуухын зэрэгцээ санал бодлоо хэлж байлаа.

Read the rest of this entry »

Posted in 21. УЛААНБААТАР ХОТ | Leave a Comment »

Баянгод дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ажилчид ийм орон сууцтай юу?

Posted by ИТХ on 2012/10/13

 

БГД-ийн ХХҮХ-ийн ажилчдын байр ++БГД-ийн ХХҮХ-ийн ажилчдын байр +

Posted in 16. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, 21. УЛААНБААТАР ХОТ, Баянгол дүүрэг, Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар, [ДҮҮРГҮҮД] | Leave a Comment »

Нийслэлийн төсвийн “анхаарал татсан” зардал, хөрөнгө оруулалтын зарим жишээ

Posted by ИТХ on 2012/02/15

Нэг.

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2012 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтаас зарим “анхаарал татсан”, бас эргэлзээтэй зардлыг түүвэрлэн танилцуулж байна.

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил

Эхлэх, дуусах хугацаа

Төсөвт өртөг (сая төгрөг)

2012 оны төсөл (сая төгрөг)

Нийслэлд шинээр баригдах орон сууцны хорооллын айл өрхийн нүүлгэн шилжүүлэлт, газар чөлөөлөх зардал

2012

10 000,0

10 000,0

Хямд өртөгтэй орон сууцны барилга /СБД 7-р хороолол/ /98 айл *3ш/

2012-2013

15 000,0

10 000,0

Үртсэн шахмал түлшний үйлдвэр НӨҮГ-ын контор, агуулахын барилга, машин техник, тоног төхөөрөмж

2012

258,0

258,0

Хот тохижилтын авто машины парк шинэчлэлт /163ш/

2011­-2012

14 670,0

7 335,0

Сүхбаатар дүүргийн иргэдэд үйлчлэх Төр захиргааны нэгдсэн барилга /СБД 7-р хороо/

  2011-­2012

5 938,0

2 098,0

Хан-Уул дүүргийн иргэдэд үйлчлэх Төр захиргааны нэгдсэн барилга /ХУД/

 2011-­2012

5 046,8

3 046,8

Үндэсний болон нийслэлийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх

2012

1 000,0

1 000,0

Жанжин клубын барилгыг шинээр барих /БЗД 12-р хороо/

2012

5 800,0

5 800,0

Нийслэлийн Соёлын төв өргөөний барилгын дотор, гадна сантехникийн засвар

2012

276,6

276,6

Улаанбаатар чуулгын театрын тайз засал, гэрэлтүүлэг, техник хэрэгсэл, хөгжмийн зэмсэг, бусад хэрэглэл

2012

410,0

410,0

Нийслэлд шаардлагатай нарийн мэргэжлээр боловсон хүчнийг өндөр хөгжилтэй орнуудад хотын захиалгаар богино, дунд хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалтанд сургах

2012

200,0

200,0

Төрийн албан хаагчид, ахмад настнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх

2012

1 000,0

1 000,0

Posted in 21. УЛААНБААТАР ХОТ | Leave a Comment »

“Хог хаягдлын машин шинээр авах шаардлагагүй”

Posted by ИТХ on 2012/02/15

2012 оны 2-р сарын 13-нд “Тунгаа төв” ТББ, “Улаанбаатар шинэчлэл” компани болон хувиараа хог тээвэрлэгчид хамтран зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр тэд дараах баримтуудыг зарласан байна.

– Ирэх 4-р сард нийслэлийг хөгжүүлэх сангаас 20 тэрбум төгрөгөөр хог тээврийн 200 машин машин авах гэж байна. Нэг машины үнэ 100 сая төгрөг гэсэн үг. Дэндүү их мөнгө учраас дүүрэг дүүргээр хувааж байршуулсан. Тухайлбал, хамгийн цөөхөн хороотой Чингэлтэй дүүрэгт 1,8 тэрбум төгрөгийг хуваарилсан бол хамгийн олон хороотой Баянзүрх дүүрэгт нэлээд хэдэн тэрбум төгрөг ногдоно.

– Монгол улсад хог тээвэрлэх машин техник дутагдалтай мэтээр сурталчилдаг нь худлаа. Өнөөдөр хог тээврийн машинтай хувийн компани, хувь хүмүүс зөндөө байна. Гэтэл татвар төлөгчдийн мөнгийг ингэж гарын салаагаар урсгаж байгааг бид эсэргүүцэж байгаа. МАХН-ын сонгуулийн сурталчилгаагаар хороо болгоныг хогны машинтай болгоно гэж байсан. Түүнийг хэрэгжүүлж сонгуулийн шоу хийх гэж байна.

– 100 сая төгрөгийн машиныг “Улаанбаатар шинэчлэл” компани 30 сая төгрөгөөр оруулж ирье гэхэд “битгий тендерт” ор гэсэн.

– Өмнө нь 2009 оны 7-р сарын 14-нд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна ёслол хийж 72 машин оруулж ирсэн ч ихэнх нь эвдэрсэн. Зарим нь бүр паркдаа очиж чадахгүй эвдэрч байсан. Өнөөдөр засаж сэлбэх гэхлээр үйлдвэр нь байхгүй болсон. Эдгээр машиныг “Моннис” компани 9 тэрбум төгрөгөөр оруулж ирсэн. Уг нь нэг нь 25 сая төгрөгийн үнэтэй гэсэн. 25х72 = 1,8 тэрбум төгрөг, бусад мөнгө нь хаачсан бэ?

– Дүүргүүд ТҮК-үүд иргэдээс мөнгө хураадаг боловч түүгээр нь хог тээвэрлэдэггүй мөртлөө Засаг даргын нөөц сангаас мөнгө авдаг. Хог тээврийн хувийн компаниудаар хог тээвэрлүүлсэн ч мөнгийг нь өгөхгүйгээр дампууруулж байна. Саяхан БГД-т хоёр компани дампуурсан.

– Япон улсад 5 жил ажиллаад ирсэн иргэн “Улаанбаатар шинэчлэл” компанийг Сүхбаатар дүүрэгт байгуулж өөрийн хөрөнгөөр хогны машин оруулж ирсэн боловч дэмждэггүй учраас дампуурах гэж байна. Сүхбаатар дүүргээс дөчөөд сая төгрөгийн авлагатай. Гэтэл Сүхбаатар дүүргийн Засаг дарга Б.Баярмагнай саяхан гурваас дөрвөн удаа хогийн мөнгө гаргаж авсан. Сургийг нь сонсоход энэ мөнгөөр хоёр хорооны дарга нарт “Аксент” маркийн хоёр машин авч өгсөн сураг байна.

– Дүүрэг болгонд хог хаягдлын сан гэж байгууллага байна. Иргэдээс хогний мөнгийг авч компаниудад өгч тээвэрлүүлдэг. Энэ санг захиргааны хэргийн шүүхээр хууль бус гэдгийг тогтоосон боловч байж л байдаг.

– Би 1980 оноос хог тээвэрлэж байна. Чиргүүлтэй машинаар хог тээе гэхлээр СХД, бас нэг дүүргээр явсан боловч зөвшөөрөөгүй. Хотын захирагчийн ажлын албанаас бидний санаачлагыг дэмждэг боловч дүүргүүд дэмждэггүй. Дүүргүүдийн ТҮК-үүд менежментийн хувьчлалаар хувьд очсон, дүүргийн дарга нар хувь эзэмшдэг. Тийм компаниудад 20 тэрбум төгрөгөөр дахиад машин авч өгөх гэж байна.

– Өнөөдөр хогийг 2500 төгрөгөөр тээвэрлэх бүрэн боломжтой. Судалгаа хийгээд гэр хорооллын айлын хогийн 1900, гэр хорооллын хогийг 900 төгрөгөөр тээвэрлэхэл алдагдалгүй гэдэг.

Posted in 21. УЛААНБААТАР ХОТ, Хөрөнгө оруулалт, тендер | 1 Comment »

Төрийн тусгай албан хаагчид ба эхчүүдийн ялгаа

Posted by ИТХ on 2012/02/05

Өнөөдөр нийслэлд тус бүрдээ 9-10 орчим тэрбум төгрөгийн өртэгтэй гурван том эмнэлгийн барилга баригдаж байна. Эхнийх нь Баянзүрх дүүрэг дэх 150 ортой гуравдугаар амаржих газрын барилга юм. Харамсалтай нь санхүүжилтгүйн шалтгаанаар суурь нь тавигдаад барилгын ажил бүрмөсөн зогсчээ. Уг нь 3-р сард ашиглалтанд орохоор зарласан билээ.

Хоёрдахь нь Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилга бөгөөд нийслэлийн төв дэх хуучин барилгаа хайр найргүй буулгаад ямар ч саадгүй баригдаж одоо бараг 9 дэх давхартаа хүрэх гэж байна. Төрийн тусгай албан хаагчдад зориулсан болохоор хөрөнгө мөнгө нь ногоон гэрлээр шийдэгддэг бололтой. Ялгаа байна уу?

Гуравдахь нь “Бороо гоулд” компанийн хөрөнгөөр босч буй нийслэлийн 1-р амаржих газрын өргөтгөлийн шинэ барилга юм. Энэ талаар жич танилцуулна.

Posted in 18. Эрүүл мэндийн яам, Баянзүрх дүүрэг | Leave a Comment »

Нийслэлийн ИТХ-ын VIII хуралдаан

Posted by ИТХ on 2012/01/23

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8-р хуралдаан  2011 оны 12-р сарын 23-нд болсон билээ. Харин хуралдаанаас хойш яг нэг сар өнгөрөөд байхад төлөөлөгчид ямар санал гаргаж юу ярьцгаасан, өөрөөр хэлбэл төсвийн хэлэлцүүлэг хэрхэн явагдаж өнгөрсөн тухай болон эцэслэн батлагдсан төсвийн мэдээлэл, хөрөнгө оруулалтын жагсаалтыг ил тод болоогүй, олон нийтэд танилцуулаагүй байна. Иймээс бид янз бүрийн эх сурвалжийн мэдээллийг ашиглан уг хуралдаан хэрхэн явагдсан тухай тэмдэглэлийг бэлтгэн толилуулж байна. Ямар нэгэн тайлбар хийгээгүй болно. Батлагдсан төсвийн материал олдохын хэрээр “Иргэд төсвөө хянана” сүлжээний зүгээс үнэлэлт дүгнэлт өгөх юм.   

Эхлээд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2011 оны зорилтын биелэлт, 2012 оны зорилтын төслийн талаар илтгэл тавьжээ. Дараа нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр (бас ИТХ-ын төлөөлөгч юм) 2012 оны төсвийн тухай танилцуулга хийжээ.

– Хөрөнгө оруулалт дээр бид бодитой, дорвитой томоохон юм хийж чадахгүй ээ. Энэ жилийнхээ он дамжуулж хийх ажлууд дээр онцгой анхаарч хийх шаардлага байна. Чамгүй томоохон төслүүдийг эхлүүлж чадсан. Нэгдүгээрт долдугаар хорооллын гэр хорооллыг чөлөөлөх төслийг иж бүрэн дуусгамаар байна. Газар чөлөөлөлт амжилттай явагдаж байгаа, зах зээлийнхээ зарчмаар газар худалдаж авч иргэдээ орон сууцны хөтөлбөрт хамруулах бэлтгэл ажлыг хот бие дааж хийж байгаа. Энэ жил чөлөөлөгдсөн газар дээрээ орон сууц барих ажлыг төслийн удирдах нэгжээр дамжуулж зохион байгуулахаар 10 орчим тэрбум төгрөг тусгасан. Энэ ажлыг өөрөө хийвэл зөв байна. Чөлөөлөгдсөн компаниудыг цаашдаа дуудлага худалдаанд оруулах, дэд бүтцийг шийдсэн компаниудад үнэгүй өгөх, тухайн иргэн хямд үнэтэй орон сууцны хөтөлбөрт хамруулах зэрэг нөхцлүүдийг тусгаж барилгын компаниудыг оролцуулах зэрэг бодлого хадгалагдана. Мөнгөтэй бол бүх дүүрэг дээр ийм ажлыг эхлүүлмээр байна. Би бол Чингэлтэйгээс 3,4 удаа сонгогдсон төлөөлөгч. Бодлого барьж Чингэлтэй дээр эхлүүлмээр байна. Мөнгө байхгүй тул чадахгүй нь ээ. Агаарын бохирдол дээр хамгийн зөв бодлого бол энэ. Энэ жил манай хурлын төлөөлөгч Баттулга ахлагчтай агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороонд найдаж байна… [“Цэвэр агаар” сангаас их ажлыг санхүүжүүлж байгаа гээд жишээнүүдийг дурдав] Ирэх жил Дэнжийн мянгыг орчны төвлөрсөн шугамд холбох, УС15-ын төвлөрсөн шугамд холбох ийм ажлыг “Цэвэр агаар” сангаас явуулна аа гэж Ганболд дарга тооцоо судалгаагаа хийгээд ажлаа хариуцаад тендерээ зарлаад явж байна.

Read the rest of this entry »

Posted in 21. УЛААНБААТАР ХОТ, Сонгинохайрхан дүүрэг | Leave a Comment »

Хан-Уул дүүргийн ИТХ-ын ээлжит IX хуралдаан

Posted by ИТХ on 2012/01/20

Нийслэлийн Хан-Уул дүүргийн ИТХ-аасс 2011 оныг “Нутгийн захиргааны байгууллагуудын бодлого төлөвлөлт, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жил” болгон зарласан билээ. Энэ ажлын хүрээнд дүүргийн ИТХ-ын арваад төлөөлөгч өнгөрсөн 5-р сард АНУ-д зочилж Хамден хотын нээлттэй байдал, иргэдийн оролцоог хэрхэн хангадаг туршлагыг судлаад ирсэн байна. Гэтэл 2011 оны 12-р сарын 27-нд болсон Хан-Уул дүүргийн ИТХ-ын ээлжит IX хуралдаан дээр ИТХ-ын дарга Д.Батбилэг уг хуралдааныг ажиглаж байсан манай “Иргэд төсвөө хянана” сүлжээний төлөөллийг “Хөөш. Та энд иргэдийн төлөөлөгчдийн хуралд сууж байгаа шүү. Ингэж ирчихээд бичлэг мичлэг хийгээд янз бүрийн битгий хачин зан гаргаад бай, за юу? Бичлэг хийгээд байгаа бол наадахаа зогсоо. Түрүүнээс хойш ингэж барьчихаад хүн амьтны зураг аваад байгаа юм уу, бичлэг хийгээд байгаа юм уу? Би танд зориулж хэлж байна. Энэ чинь иргэдийн төлөөлөгчдийн хурал, төсвөө хэлэлцэж байгаа учраас энэ дээр жаахан ёс зүйтэй сууж байвал яасан юм бэ гэж хэлэх гээд байна, хүсмээр байна” гэж бүх төлөөлөгчдийн өмнө загнасан юм. Хуралдаанаар хэлэлцсэн дүүргийн эдийн засаг, нийгмийн зорилт, төсвийн гүйцэтгэл, төсвийн төсөл зэрэг материалыг хуралдаанаас өмнө нээлттэй болгож тараагаагүй тул тэр олон тоо цифрийг буруу зөрүү тэмдэглэж авахгүйн тулд диктафон ашигласны төлөө ингэж загнасан байна. Тэр тусмаа бид өмнөх өдөр нь утасдаж зөвшөөрөл авсан билээ. Урьд жилүүдэд тус дүүргийн ИТХ-ын хуралдаанд сууж ямар нэгэн саад хязгаарлалтгүй ажиглах боломжтой байсан атал өнгөрсөн зун өмнөх дарга Н.Энхтүвшингийн оронд сонгогдсон Д.Батбилэг ийм үйлдэл гаргасан нь харамсалтай. Ингэх бас нэг шалтгаан байсныг “Зөв тусгал” ТББ-ын Б.Түвшинбаярын ажиглалтын тэмдэглэлээс дор үзнэ үү.

Read the rest of this entry »

Posted in Хан-Уул дүүрэг | Leave a Comment »

Баянгол дүүргийн ИТХ-ын IX хуралдааны тэмдэглэл

Posted by ИТХ on 2012/01/17

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9-р хуралдаан 2011 оны 12 дугаар сарын 28-нд болжээ. Дүүргийн Засаг даргын 2008-2011 оны мөрийн хөтөлбөр, 2011 оны эдийн засаг, нийгмийн зорилтын биелэлтийг хэлэлцээд “бүрэн хангалттай” гэсэн үнэлгээ өгч энэ оны  дүүргийн хэмжээнд “Амьдрах орчноо сайжруулах жил II” болгон үргэлжлүүлэхээр болж эдийн засаг, нийгмийн 2012 оны зорилт, дүүргийн 2012 оны орон нутгийн төсвийн орлогын нийт дүнг 6.0 тэрбум төгрөгөөр, дүүргийн төсвийн орлогоос нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээг 766 сая 187,8 мянган төгрөгөөр тус тус баталсан байна.

(Энд орно)

Posted in Баянгол дүүрэг | Leave a Comment »

Баянгол дүүргийн ИТХ-ын тэмдэглэл

Posted by ИТХ on 2012/01/15

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дүгээр хуралдаан 2011 оны 12 дугаар сарын 28-нд болж дүүргийн Засаг дарга Л.Амгалангийн 2008-2011 оны мөрийн хөтөлбөр, 2011 оны эдийн засаг, нийгмийн зорилтын биелэлтийг “Бүрэн хангалттай” гэж үнэлэхийн зэрэгцээ дүүргийн 2012 оны төсвийн төслийг  хэлэлцэж баталсан юм. Уг хуралдаанд “Хэрэглэгч сан” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Оюунтуяа сууж ажиглалт хийхээр очсон боловч  төсвийн асуудлыг хэлэлцэх үеэр ИТХ-ын ажлын албаны зүгээс суулгаагүй ч дараах зүйлийг ажиглаж тэмдэглэж авсан байна.

Хуралдааны эхэнд дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Отгонбилэг, Баттулга, Одгэрэл, Эрдэнэчимэг, Үүрийнтуяа нарт дүүргийн хүндэт иргэний цол тэмдэг гардуулав. Дараа нь АН-ын бүлгээс хурлын хэлэлцэх асуудлыг дэс дарааллыг өөрчилж хамгийн түрүүнд ТҮК (Тусгай үйлчилгээний компани)-ын асуудлыг хэлэлцье, яагаад гэвэл энэ бол төсөвт хамаатай гол асуудал гэсэн санал тавихад ИТХ-ын хурлын дарга Д.Дэмбэрэлдаш эсэргүүцэж, урьдчилан тараасан дараалал ёсоор хэлэлцэнэ гэхэд АН-ын бүлэг 30 минутын завсарлага авлаа хэмээн гарч явцгаав.

Танхимд үлдсэн МАН-ын зарим төлөөлөгч, эд нарыг оруулахгүйгээр хурлаа хийе, ирц хүрч байна гэх мэтээр ярилцаж  зааланд үлдсэн хүмүүсийг тоолоход ирц хүрч байна гэсэн боловч МАХН-н гишүүн Батмөнх “би ирцэнд орохгүй, нам бус нөхдүүд ч бас байна” гэсэн тул хуралдаан 10 цаг 30 минут хүртэл завсарлав.

Энэ үед хурлыг хөндлөнгөөс ажиглахаар ирсэн биднийг  хурлын ажлын албаны дарга Ганболд, ажилтан Мөнхнасан зэрэг албан тушаалтнууд “та нар гар, энэ иргэдийн төлөөлөгчидийн хурал болохоос иргэдийн хурал биш” хэмээн хөөж гаргахыг оролдож байлаа. Харин дүүргийн ТББ-уудыг төлөөлөн хуралд албан ёсоор урилгаар оролцож байгаа гэх ахмад настан н.Нямаа сууж харагдсан юм. Дараа нь н.Мөнхнасан, н. Батэрдэнэ, н. Ганболд нар “та нар хурлын дэг зөрчиж, зураг авч, бичлэг хийж, энэ тэр болж болохгүй, шууд хөөж гаргана шүү” анхааруулсан ба бид санаандгүй  нэг зураг дарсан байснаар шалтаглан гаргахыг оролдрж байлаа.

Хуралдааны завсарлага сунжирч 11 цаг өнгөрч эхлэхэд ИТХ-ын ажлын албаны ажилтан Р.Мөнхнасан биднийг танхимд оруулаагүй учрыг төсөвтэй холбоотой илтгэлүүд болон санал шүүмжлэлийг бүрэн сонсож чадаагүй. Харин үдийн завсарлагын дараа биднийг явж ороход хөөгөөгүй бөгөөд тэгэхэд төсвийн асуудлаар асуулт хариулт үргэлжилж байсан юм. Заримыг сийрүүлье. Бид бүрэн сонсоогүй тул төлөөлөгчдийн яриа, асуулт, хариулт ойлгоход бэрх, ихээхэн хүндрэлтэй байлаа.

Read the rest of this entry »

Posted in Баянгол дүүрэг | Leave a Comment »

Нийслэлийн 2012 оны төсвийн төсөл: зарлагын жагсаалт

Posted by ИТХ on 2012/01/06

12-р сарын 23-нд хуралдсан нийслэлийн ИТХ-ын 8-р хуралдаанаар батлагдсан төсөв албан ёсоор хараахан нийтлэгдээгүй байна. Хуралдаанд хэлэлцүүлэхээр оруулсан 2012 оны төсвийн баримт бичгээс авсан зарим мэдээлэлтэй танилцана уу. Хотын төсвийн нийт зарлага 295,9 тэрбум (295974143.1 мянга) төгрөг болжээ. Эдгээрээс төсвийн менежер нарт дор дурдсан төсвийг зарцуулах эрх олгохоор төлөвлөжээ.

Зарим зардлыг онцолбол төсвийн хөрөнгө оруулалт 215 тэрбум болжээ. Байнгын ажиллагаагүй ИТХ-ын зардал 2,2 тэрбум байгаа нь төлөөлөгчдийн суудлын тоогоор намын бүлгүүдэд олгодог  “гишүүний мөнгө” багтсаных юм. Төсвийн нөөц хөрөнгө 4,5 тэрбум төгрөг болжээ. Үүний зарцуулалт жилийн жилд хаалттай байдаг.  Нийслэл хот албан ёсоор өөрийн сонин, телевиз, радиогүй хэрнээ хэвлэл мэдээллийн зардалд 600 сая төгрөг төсөвлөсөн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай гэрээ байгуулж сурталчлуулахад зарцуулагдах бололтой. Мөн өнгөрсөн онд өмнөх хувьчлалыг хүчингүй болгоод буцаагаад дуудлагаар худалдсан “Улаанбаатар таймс” сонины өр төлбөрийг барагдуулахад 959 сая төгрөгийг зарцуулах юм байна. Бас ихэнх зай талбайгаа түрээслүүлэхийн зэрэгцээ урлаг, соёлын арга хэмжээ байнга явуулдаг Соёлын төв өргөө төсвөөс 1 тэрбум гаруй төгрөгийг авах юм байна. Мэргэжлийн урлагийн байгууллага мөртлөө “Улаанбаатар” чуулга төсөвт орлого оруулах байтугай төсвөөс 533 сая төгрөг авна. Энэ бүгдийг тийм ч үр ашигтай зарцуулалт гэж үзэх аргагүй юм. “Нийслэлийн хүүхэд, залуучуудын  спорт  сургалтын  үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх” гэсэн томъёололтой, эзэн нь тодорхойгүй нэрээр 215 сая төгрөгийг төсөвлөжээ.

Нийслэлийн батлагдсан төсвийн баримт материалууд нийтлэгдмэгц бид үргэлжлүүлэн задлан шинжлэх болно  

1. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

2259516.8

2. Нийслэлийн Аудитын  газар

677906.2

3. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

3716463.4

4. Захирагчийн Ажлын алба

509299.7

5. Авто замын газар

1398739.6

6. Агаарын чанарын алба

342379.8

7. Аялал жуулчлалын газар

149123.6

8. Архивын газар

243249.5

9. Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар

630582.4

10. Байгаль хамгаалах газар

627385.3

11. Мэдээллийн технологийн газар

319403.2

12. Өмчийн харилцааны газар

555620.3

13. Нийтийн тээврийн газар

1601507.5

14. Нийтлэг үйлчилгээний газар

1845966.9

15. Нийслэлийн төр захиргааны авто бааз

524969.0

16. Хөдөлмөрийн газар

201427.7

17. Хөдөө аж ахуйн газар

253863.3

18. Хотын тээврийн татварын тасаг

109695.5

19. Монголын хүүхдийн ордон

783983.2

20. Хүүхдийн урлан бүтээх төв

585736.5

21. Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн төв

220965.1

22. Хүүхдийн сургалт, хүмүүжлийн тусгай төв

682019.4

23. Улаанбаатар чуулга

533540.4

24. Соёлын төв өргөө

1026121.0

25. Нийслэлийн Тагнуулын газар

70000.0

26. Нийтийн аж ахуйг сайжруулах  2-р төслийн удирдах нэгж

32600.0

27. Махны үнийн зөрүү

7800000.0

28. Байгаль хамгаалах, нөхөн сэргээх зардал

13504122.0

  Үүнээс:  Газар чөлөөлөх зардал

2600000.0

  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг цэцэрлэгжүүлэх арчлах

3649222.0

  Туул голын эх үүсвэрийг хамгаалах, мужийг нөхөн сэргээх

350000.0

  Туул,  Сэлбэ  голын   урсацыг нэмэгдүүлэх,Туул  голд   минж нутаглуулах зардал

6036800.0

  Газрын хянан баталгаажилт

868100.0

29 Хэвлэл мэдээллийн зардал

600000.0

30 Төсвийн нөөц хөрөнгө

4497000.0

31 Мал эмнэлгийн үйлчилгээний зардал

279618.0

32 Халаалтын зуухны үнийн зөрүү

296712.6

33 Ахмадын сан

10000.0

34 Ахмадын хороо   

52102.8

35 Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардал

1000000.0

  Үүнээс: Гэмт  хэрэгтэй тэмцэх  зориулалтаар   Нийслэлийн Цагдаагийн газарт техник, тоног төхөөрөмж худалдан авах

150000.0

 

  Замын хөдөлгөөнд хяналт  тавих зориулалт  бүхий хяналтын байрын иж бүрдэл, тоног төхөөрөмж

150000.0

Нийслэлийн Прокурорын газрын барилгын засвар шинэчлэлт

300000.0

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал

400000.0

36. Хот нийтийн аж ахуйн тохижилт, үйлчилгээний зардал

6443126.0

37. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв НӨҮГ

120966.0

38. Замын Цагдаагийн газар

90000.0

39. Зам  тээврийн удирдлага мэдээллийн төв

416125.9

40. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ

771612.1

41. Биеийн тамирийн зардал

148739.8

42. Улаанбаатар бүсийн зөвлөл

25401.8

43. Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл

348350.9

44. Үртсэн, шахмал, түлшний үйлдвэрийн үнийн зөрүү

351792.0

45. Азийн том хотуудын симпозиумын зардал

125835.0

46. Нийслэлийн өрхийн эмнэлгүүдэд олгох санхүүгийн дэмжлэг

4200000.0

47. Нийслэлийн хүүхэд, залуучуудын  спорт  сургалтын  үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх

215000.0

48. “УБ таймс” НӨҮГ – ын хэвлэх үйлдвэрийн өр барагдуулах

958982.3

49. Орон нутгийн Хурлын сонгуулийн зардал

3501590.6

50. Нийтийн аж ахуйг сайжруулах  3 дугаар төслийн удирдах нэгж

940000.0

51. Улаанбаатар хотыг цэвэр агаар төслийн нэгж

1000000.0

52. Нийтийн бие засах газрын ашиглалтын зардал

100000.0

53. Замын сан

13245000.0

54. Төсвийн хөрөнгө оруулалт

215030000.0

Posted in 21. УЛААНБААТАР ХОТ | Leave a Comment »

Иргэдийн нэрээр контор барьж байна.

Posted by ИТХ on 2012/01/02

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дахь 11-р хорооллын зүүн талд Сэлбийн гол руу хараад нэгэн барилга өдөр хоногоор сүндэрлэж байгаа нь “Сүхбаатар дүүргийн иргэдэд үйлчлэх төр, захиргааны байр” юм. Шуудхан хэлэх юм бол дүүргийн Засаг даргын тамгын газрын ордон юм. Тус дүүргийн сурталчилгааны сонинд “Сүхбаатар дүүргийн иргэдэд нэг цэгээс үйлчлэх орчин үеийн шийдэл бүхий нэгдсэн барилгыг концессын төслийн хөрөнө оруулалтаар дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэр дэх 11 дүгээр хороололд барина” гэж бичсэн нь хэрэгжиж байгаа ажээ.

Концессоор гэсэн үг анхаарал татаж байна. Нэгэнт ашиг өгөхгүй конторын барилга учраас хэдэн жилийн дараа төсвөөс мөнгөөр гаргаж төлнө гэсэн үг.  Бас энэ том барилгын өрөө тасалгаануудын тохижилт, тавилга гээд зардал их байх болно.  Ингэж контор барихыг иргэдээс асуусан юм уу? 

Төрийн ордноос хэдхэн алхмын зайтай Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын хуучин барилга нь яагаад гологдсон бэ?   

Read the rest of this entry »

Posted in Сүхбаатар дүүрэг | Leave a Comment »

Г.Мөнхбаяр: Хот ирэх онд хөрөнгө оруулалт хийж чадахгүй болох нь …

Posted by ИТХ on 2011/12/26

Нийслэлийн ИТХ-ын VIII хуралдаан 2011 оны 12-р сарын 23-нд “Хангарьд” ордонд болж нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2011 оны зорилтын хэрэгжилт, 2012 оны эдийн засаг, нийгмийн зорилтын тухай, Нийслэлийн 2012 оны төсвийн төслийн тухай, Нийслэлийн газар зохион байгуулалтын 2011 оны төлөвлөгөөний биелэлт, 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тухай, 2011 оны өмч хувьчлалын дүн, 2012 онд нийслэлийн өмчөөс хувьчлах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай, Нийслэлийн ИТХ-ын 2011 оны ажлын тайлан, Нийслэлийн аудитын газрын 2011 оны ажлын тайланг тус  хэлэлцэж шийдвэрлэсэн юм. 

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзоригийн тавьсан Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2011 оны зорилтын биелэлт, 2012 оны зорилтын төслийн талаархи илтгэлд дурдсан төсөв, хөрөнгө оруулалттай холбоотой зарим баримт, тайлбарууд:  

… Нийслэлийн ИТХ, нутгийн захиргааны байгууллагууд, Улаанбаатар хотын эдийн    засаг,   санхүү,  төсвийн   чадамжийг   дээшлүүлэх цогц бодлогыг тууштай дэвшүүлэн тодорхой үр дүнд хүрч, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөр, жил бүрийн эдийн засаг, нийгмийн зорилтыг хэрэгжүүлэх санхүүгийн нөхцөл, боломж жил дараалан нэмэгдэж байна. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн удирдлагууд нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Сангийн яамтай нийслэлийн эрх зүйн орчныг сайжруулах, хот эдийн засаг, санхүүгийн хувьд бие даан хөгжих боломжийг бүрдүүлэх асуудлаар удаа дараагийн уулзалт ярилцлага зохион байгуулсны үр дүнд 2012 оноос нийслэл өөрийн орлогоо зарцуулах боломж бүрдэх эхлэл тавигдаж байна.

… НИТХ-ын 7 дугаар хуралдаанаар дүүргийн төсвийн орлогын давалтыг нийслэлд төвлөрүүлэхгүйгээр дүүрэгт нь үлдээх шийдвэр гаргасны зэрэгцээ Нийслэлийн Засаг даргаас дүүргүүд болон агентлаг, газарт хөрөнгө оруулалтын ажлуудын эрх шилжүүлэх бодлогыг хэрэгжүүлж байгаа нь дүүргүүд тулгамдсан асуудлаа өөрсдөө шийдвэрлэх, зохион байгуулахад чухал нөлөө үзүүлж байна.

… 2011 онд нийслэлийн төсөвт 236.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, жилийн төлөвлөгөө 9.2 тэрбум төгрөгөөр буюу 4.0 хувиар давж биелэх урьдчилсан гүйцэтгэл гарч байна. 2011 онд  нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийт 128.9 тэрбум төгрөгийн 618 төсөл арга хэмжээ, барилга, байгууламжийн ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс  хүлээгдэж буй гүйцэтгэлээр 92.2 хувьтай байна.

… “Хөдөлмөр эрхлэлт – хүний хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх үндэсний болон дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж нийгмийн салбарын чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй иргэний нийгмийн 17 байгууллагатай Нийслэлийн Засаг дарга 94.0 сая төгрөгийн “Хамтран ажиллах гэрээ” байгуулан үр дүнтэй ажиллалаа. 

… Төрөөс жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд олгох зээлэнд хамрагдахаар 1051 төсөл ирүүлснээс арилжааны 7 банкаар дамжуулан 264 төсөлд 13.7 тэрбум төгрөгийн зээл олгогдож, нийт 790 ажлын байр шинээр бий болсон. Бичил бизнес эрхлэгчдэд зориулсан зээлэнд хамрагдсан иргэд гэр хороололд бичил үйлдвэрлэл эрхэлж байгаа бөгөөд эдгээрээс 138 төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнх байна.

… Нийслэлийн эрүүл мэндийн салбарт энэ онд 41 тэрбум 618.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдсэн нь эрүүл мэндийн салбарт зарцуулагдах хөрөнгийн хэмжээ 2008 онтой харьцуулбал 10.3 тэрбумаар өсчээ.

… Хот байгуулалт, дэд бүтэц, тохижилтын чиглэлээр хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлын цар хүрээ нэмэгдэхийн зэрэгцээ бодлогын хувьд дорвитой өөрчлөлт гаргаж чадлаа. Хөрөнгө оруулалтын эрх шилжүүлэхийн зэрэгцээ  дүүрэг бүрт хот тохижилтын чиглэлээр 1.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн, Б.Цэрэндоржийн гудамж, Г.К.Жуковын нэрэмжит талбай, Тусгаар тогтнолын талбайн тохижилт зэрэг олон томоохон ажлуудаас гадна гэр хороолол, алслагдсан суурьшлын бүсүүдэд бичил цэцэрлэг байгуулж, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин жил бүр нэмэгдэж байна.

… 2011 онд 73.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Бага тойруу, Ажилчин, ТЭЦ-4, Шархад, Дарь-Эх, Шадивлан, Таван шар, Гоодойн чиглэлийн зэрэг нийт  61.6 км авто зам, 536 у/м гүүрийг барьж шинэчлэх ажлыг гүйцэтгэв. Автобусны 4 эцсийн зогсоол, таксины 8 зогсоолыг барьж, 800 такси, 148 автобусаар парк шинэчлэлт хийж, 400 автобусны дизель хөдөлгүүрийг хийн түлшний хосолмол хөдөлгүүрт шилжүүллээ. Нийтийн тээврийн салбарт шинээр автобус  угсралтын ажлыг үргэлжлүүлэн улс, нийслэлийн төсвийн  3,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийн үйлдвэрийн байр, үйлдвэрлэлийн шугамыг ашиглалтад оруулан, 19  автобус угсран 2012 оны нэгдүгээр улиралд үйлчилгээнд гаргахаар ажиллаж байна.  

… Инженерийн оновчтой шийдлийг хот төлөвлөлтөнд ашиглаж орон сууцны хороолол дундах инженерийн шугам сүлжээг хонгилын системд шилжүүлэх ажлын эхлэлийг 1.0 тэрбум төгрөгийн хөрөнгөөр хийж гүйцэтгэлээ.

… БНСУ-ын КОЙКА байгууллагын 22.6 сая ам.долларын буцалтгүй тусламжаар “Яармаг орчмын орон сууцны шинэ хорооллын усан хангамж” төслийг эхлүүллээ. Сэлбэ голыг сэргээх төслийн хүрээнд 1.8 км урт төмөр бетонон хашлагыг  шинэчлэн 0.6-0.8 метр гүн усны толио үүсгэж, усны урсацыг хөрсний болон үерийн усыг ашиглан нэмэгдүүлэх ажлыг хийж байна. 1.6 км урттай бохир усны 22 дугаар коллекторыг барьж ашиглалтанд орууллаа. Гачуурт, Яармаг, Нисэхийн усан хангамжийн шинэ эх үүсвэрүүд барих бэлтгэл ажлын хүрээнд зураг төсөл, хайгуулын ажил, судалгаа хийж, барьж эхэлснээр “100000 айл” орон сууцны хөтөлбөрийн усан хангамжийн асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэж байна.

… Нийслэлийн хэмжээнд шинээр байгуулагдсан 20 хорооны цогцолбор байрнаас 12 дугаар сарын 01-ний байдлаар 5 цогцолбор байр ашиглалтанд орж, үлдсэн хороодын цогцолборын барилга барих ажлын явц 30-90 хувийн гүйцэтгэлтэй байна.

 Нийслэлийн Засаг дарга Г. Мөнхбаярын тавьсан Улаанбаатар хотын 2012 оны эдийн засаг, нийгмийн зорилтын тухай, 2012 оны төсвийн төслийн тухай талаархи илтгэлд дурдсан төсөв, хөрөнгө оруулалттай холбоотой зарим баримт, тайлбарууд:  

… 2012 оны төсөв  УИХ-аар батлагдлаа.  Зарим салбарт батлагдсан төсвөөс дуулгахад Боловсролын салбарт 1,1 их наяд, Эрдэс баялаг, эрчим хүчний салбарт 2,5 их наяд байх жишээтэй. Улсын нийт хүн амын тал хувь нь амьдарч буй Нийслэлийн тухайд 2009 онд 133 тэрбум, 2010 онд 164 тэрбум олж, зардал тал дээр 2009 онд улсад 62,7 тэрбум, 2010 онд 56,1 тэрбум 2011 онд 20,8 тэрбум 2012 онд 70 тэрбум төгрөг улсад өгнө.  Сүүлийн 4 жилд улсад 209 тэрбум төгрөг тушаасан нийслэл хот өнгөрсөн 4 жилд хоёр жилийн төсвөөр амьдарч ирлээ.  Эндээс харвал хот ирэх онд хөрөнгө оруулалт хийж чадахгүй болох нь. 9 дүүргээс 4 нь татаацтай. Уг нь гэр хорооллыг барилгажуулах,  дэд бүтцийг сайжруулах, тээвэр, хог, орчны тохижилт гээд шийдэх асуудал олон ч хийх мөнгө алга. Ийм дүр зурагтайгаар ирэх онд амьдрах нь байна.

… Сангийн яам үндсэн орлогоос 70 тэрбум татан авлаа.  Хэдийгээр их хурлыг гишүүд 483 тэрбум төгрөгийн эрх хотод олгосон боловч нийслэлийн орлогоос дээрхи мөнгийг авснаар хасах 22 тэрбум төгрөгтэй үлдэж байна.  Ийм нөхцөл байдалд яаж амьдрах вэ гэдгийг Төлөөлөгчдөд юуны урьд дуулгая.

… Өнгөрсөн жилүүдэд төсвийн бодлогоор хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн.  Ингэхээр нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль болон төсвийн хуулинд өөрчлөлт оруулах шаардлага урган гарч байна. Үүний тулд нийслэлийн ажил амьдралыг ойлгодог хүмүүсийг хууль тогтоох дээд байгууллагад сонгох хэрэгтэй байгаа юм.

… 2012 онд 952 тэрбум төгрөг зарцуулах хэрэгцээ бидэнд байна.

Posted in 21. УЛААНБААТАР ХОТ | Leave a Comment »

Хотын төсвөөс 500 сая төгрөгийг гаргасан уу?

Posted by ИТХ on 2011/12/20

Сүүлийн үед  “Улаанбаатар таймс” сонины хувьчлалыг тойрсон маргаан олны анхаарлын төвд байна. Нийслэлийн ИТХ-ын мэдэлд байсан тус сониныг 2004 оноос менежментийн гэрээгээр ажиллуулж2007 онд байрлаж байсан хуучнаар Улсын хэвлэлийн комбинатын барилгын хамт хувьчилсан нь энэ онд улс төрийн болон бусад шалтгаанаар хуулийн байгууллагаар шалгагдаж байна.

2011 оны 5-р сард нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр уг хувьчлалыг хүчингүй болгожээ. Ингэхдээ өмнөх хувьчлалын дараа Л.Сэргэлэн гэгчийн “Улаанбаатар таймс” сонинд хөрөнгө оруулсан (ихэнхдээ сонины үйл ажиллагааны зардал) гэх 500 сая төгрөгийг төсвөөс буцааж өгсөн тухай дуулдаж байна. Нийслэлийн 2011 оны төсөвт мэдээж тусгагдаагүй ийм их мөнгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргасан байж таарна. Нэгэнт хувьчлал явуулж бусдын мэдэлд шилжүүлсний дараа хэн нэгний гаргасан зардлыг төсвөөс  төлөх ёстой эсэх нь эргэлзээтэй. Ямар ч байсан хотын дарга, албан тушаалтнуудын сайтар бодож боловсруулаагүй, ягштал хэрэгжүүлээгүй хувьчлалын төлөө татвар төлөгчдийн 500 сая төгрөгийг гаргасан байна.

Posted in 21. УЛААНБААТАР ХОТ, Нийслэлийн өмч | Leave a Comment »

Баянгол дүүргийн өндөрлөг 226 сая төгрөгийн өртөгтэй

Posted by ИТХ on 2011/12/10

Нийслэлийн Баянгол дүүргийн хөшөөт өндөрлөгийн нээлт 2011 оны аравдугаар сарын 21-нд болжээ. Түүнийг нийслэл, дүүргийн төсвийн 226 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулсан бөгөөд гүйцэтгэгчээр нь “Хатанбаатар бьюлдинг” ХХК ажиллажээ. 21 метр өндөртэй  “Хөгжил цамхаг” хэмээх төмөр байгууламжийн гол хэсэгт дэх дэлхийн бөмбөрцөг дээр Баянгол дүүргийн бэлэг тэмдэг – амьдралын хүрдийг давхар дүрсэлсэн ажээ.  Энд  хөгжмийн  дагуу цацардаг усан оргилууртай бөгөөд ирэх хавраас ажиллах төлөвтэй. Хажуугаар нь ногоон байгууламж, амралтын сандал, гэрэлтүүлэг зэргээр тохижуулжээ.

Хэр сайн, сайхан болсныг баянголчууд дүгнэх биз. Харин маш их хөдөлгөөнтэй төв замын хажууд, хоёр замын дундах нарийхан зайд байгуулсан нь иргэд очиж сонирхоход  хөдөлгөөний аюулгүй байдал талаасаа хүндрэлтэй, бас тэнд тухалж алжаалаа тайлахад олон машины чимээ шуугиан, утаан дунд таарч байна. Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй дүүргийн өндөрлөгүүд ч бас иймэрхүү дутагдалтай билээ.

Posted in Баянгол дүүрэг | Leave a Comment »

Баянзүрх дүүрэг дэх 3-р төрөх эмнэлгийн барилгын ажил зогсчээ

Posted by ИТХ on 2011/12/07

Нийслэлийн Баянзүрх дүүргийн удирдлага өөрсөддөө Төр, захиргааны ордон, дараа нь утга муутай хэдэн хөшөө дурсгал барьж дууссаныхаа дараа сая нэг дүүргийнхээ иргэдийн эрүүл мэндэд санаа тавихаар шийдэж 2011 оны 5-р сарын 27-ны өдөр 3-р төрөх эмнэлгийн шинэ байрны шавыг тавих ёслолд Ерөнхий сайд С.Батболд, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, УИХ-ын гишүүн Д.Арвин, Д.Очирбат болон хотын удирдлагууд оролцсон юм.

Гуравдугаар төрөх эмнэлгийн түүх өрөвдөлтэй. Уг нь 1966 онд 150 ортойгоор Найрамдлын районы төрөх эмнэлэг нэртэйгээр байгуулагдаад 1998 онд татан буугдаж байрыг нь гаднын шашны байгууллагад шилжүүлж нийгмийн эмзэг бүлэгт үйлчлэх “Энэрэл” эмнэлэг болгосон юм. Харин 2000 онд төрөх эмнэлгийг буцааж байгуулахад нэгэнт байргүй болсон байсан тул анх цэргийн албаны зориулалтаар баригдаж, дараа нь цацраг туяа эмнэлэг гэж байсан зориулалтын бус байранд оруулжээ. Байр сав нь үнэхээр шаардлага хангахгүй, бие тулгар, нялх биетэй эхчүүдийн эрүүл ахуйн шаардлагыг хангахгүй, багтаамжгүй, 45-хан ортой хэрнээ өдөрт дунджаар 100 гаруй том хүн, хүүхдэд арга буюу үйлчилдэг, амаржсан нялх биетэй эхчүүдийг маргааш өглөөний 10 цаг гэхэд хөөх шахам гаргаж ороо сулладаг тухай гомдол сүүлийн хэдэн жил тасралтгүй гарч улс орон даяар мэддэг болсон юм. Ийм байхад л дүүргийн эрх баригчид ордон, хөшөөгөө л  барьдаг байжээ. 

Ямар ч байсан төрөх эмнэлгийн шинэ барилгыг нөгөө “Энэрэл” эмнэлгийг буулгаж суурин дээр нь барьж эхэлсэн УИХ-ын гишүүн Д.Арвины “Их өргөө” компани 2012 оны 3-р сарын 1 гэхэд ашиглалтанд оруулахаар ажлаа эхэлсэн юм. Энэ хугацаагаа барилгын талбайн хашаан дээр босгосон самбар дээрээ бичжээ. Эрүүл мэндийн сайд С.Ламбаа “төрөх эмнэлэг хугацаандаа ашиглалтанд орно” гэж байнга ярьж амалж байгаа. Гэтэл өнөөдөр 12-р сар гарчихаад байхад зөвхөн суурь тавигдаад ажил бүрэн зогссон байх юм.

Учрыг тодруулахад уг барилгын нийт төсөвт өртөг 9 тэрбум, харин 2011 онд дөнгөж 1 тэрбумыг төсөвлөж өгсөнд нь барилгын компани тааруулж хийгээд ажлаа зогсоожээ. Тэр ч байтугай 2012 оны төсөвт үлдсэн 8 тэрбум төгрөг ч бүтнээрээ суугаагүй учраас ирэх онд ч ашиглалтанд орохгүй юм байна.

Posted in 18. Эрүүл мэндийн яам, 21. УЛААНБААТАР ХОТ, Баянзүрх дүүрэг | Leave a Comment »

Нийслэлийн 2011 оны төсвийн тодотгол

Posted by ИТХ on 2011/11/18

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр

Улаанбаатар хот. Дугаар 7/62               

Нийслэлийн 2011 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай

“Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай” хуулийн  50 дугаар зүйлийн 50.1.2, “Монгол Улсын Нэгдсэн төсвийн тухай” хуулийн 10 дугаар зүйл, “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2- “б”, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх заалт, “Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийг тус тус үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

Нэгдүгээр зүйл. “Нийслэлийн 2011 оны төсөв батлах тухай” тогтоолын 1,2,5,6   дугаар заалтыг дор дурдсанаар өөрчлөн баталсугай.

Нэг. Нийслэлийн 2011 оны төсвийн жилд хотын төсөвт төвлөрүүлэх орлогыг дор дурдсанаар баталсугай.

/Мянган төгрөгөөр/

д/д

Хотын төсвийн нийт орлого

182423070.9

1. Татварын орлого

170915362.7

  1.1 Цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татвар

136000000.0

  1.2 Хувь хүний орлогын албан татварын буцаан олголт

-4950000.0

  1.3 Үл хөдлөх хөрөнгийн албан татвар

9106700.0

  1.4 Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар

10725000.0

  1.5 Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр

26962.7

  1.6 Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр

64000.0

  1.7 Газрын төлбөр

19000000.0

  1.8 Ус ашигласны төлбөр

508100.0

  1.9 Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр

388000.0

  1.10 Ойгоос мод ашигласны төлбөр

46600.0

2. Татварын бус орлого

10157708.2

  2.1 Хувьцааны ногдол ашиг

110000.0

  2.2 Төрийн өмч түрээслүүлсний төлбөр

669300.0

  2.3 Төсөвт байгууллагын өөрийн орлого

4045408.2

  2.4 Авто зам ашигласны төлбөр

530000.0

  2.5 Хүү торгуулийн орлого

4729000.0

  2.6 Ангилагдаагүй бусад орлого

74000.0

     

 

3. Хөрөнгийн орлого

1350000.0

  3.1 Өмч хувьчлалын орлого

1350000.0

Хоёр. Нийслэлийн төсвөөс 2011 оны төсвийн жилд төсвийн ерөнхий менежер нарт дор дурдсан төсөв зарцуулах эрхийг олгосугай.

/Мянган төгрөгөөр/

Хотын төсвийн нийт зарлага

175579395.4

 

 

1. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

1958187.1

2. Нийслэлийн Аудитын газар

365232.3

3. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

3029476.9

4. Захирагчийн Ажлын алба

362605.7

5. Авто замын газар

1373533.5

6. Агаарын чанарын алба

220629.5

7. Аялал жуулчлалын газар

125832.4

8. Архивын газар                                                                   

112239.5

9. Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар

488584.1

10. Байгаль хамгаалах газар

487531.3

11. Мэдээллийн технологийн газар

189422.0

12. Өмчийн харилцааны газар

519197.7

13. Нийтийн тээврийн газар

1247516.7

14. Нийтлэг үйлчилгээний газар

1537414.8

15. Нийслэлийн төр захиргааны авто бааз

352117.9

16. Хөдөлмөрийн газар                                                                                

164201.8

17. Хөдөө аж ахуйн газар

128587.2

18. Хотын тээврийн татварын тасаг

95958.9

19. Монголын Хүүхдийн ордон       

779876.7

20. Хүүхдийн урлан бүтээх төв                                                                  

522961.3

21. Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн төв

204609.8

22. Хүүхдийн сургалт, хүмүүжлийн тусгай төв

511630.9

23. Улаанбаатар чуулга

426481.3

24. Соёлын төв өргөө

997879.6

25. Нийслэлийн Тагнуулын газар

60780.0

26. Нийтийн аж ахуйг сайжруулах 2-р төслийн удирдах нэгж

36250.0

27. Нийтийн тээврийн 2010 оны нөхөн олговрын зөрүү, Автобус- 3 компанийн НДШ-ийн өрийг шийдвэрлэх

5249084.5

28. Махны үнийн зөрүү                                                            

6000000.0

29. Байгаль хамгаалах, нөхөн сэргээх зардал

8287071.1

  Үүнээс: Газар чөлөөлөх зардал

1364900.0

  Ø  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг цэцэрлэгжүүлэх, тохижуулах

2567929.7

  Ø  Урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник технологийн шинэчлэл

2077500.0

  Ø  Туул, Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлэх, эргийн дагуу тохижуулах

1500000.0

  Ø  Газрын хянан баталгаажилт, газар зохион байгуулалтын зардал    

776741.4

30. Хэвлэл, мэдээллийн зардал

348014.6

31. Төсвийн нөөц хөрөнгө

3114832.4

32. Мал эмнэлгийн үйлчилгээний зардал

170293.0

33. Халаалтын зуухны үнийн зөрүү

260000.0

34. Ахмадын хороо

44333.3

35. Ахмадын сан

10160.7

36. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардал

850000.0

Үүнээс:

Ø Гэмт хэрэгтэй тэмцэх зориулалтаар            Нийслэлийн Цагдаагийн газрын техник, тоног төхөөрөмж авах

200000.0

  Ø  Замын цагдаагийн газрын хяналт шалгалтын зориулалттай техник, тоног төхөөрөмж авах

290000.0

  Ø  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга  хэмжээний зардал

310000.0

  Ø  Архидан согтуурахтай тэмцэх үйл ажиллагааны зардал

50000.0

37. Хот нийтийн аж ахуйн тохижилт, үйлчилгээний зардал

3861954.7

38. Дүүргүүдэд нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, тохижуулах зардал

9221200.0

39. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв НӨҮГ

100914.5

40. Замын Цагдаагийн газар

90000.0

41. Зам тээврийн удирдлага мэдээллийн төв

245848.1

42. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ

341815.6

43. Урьдчилан цэвэрлэх байгууламж НӨҮГ

101700.0

44. Биеийн тамирийн зардал

49856.3

45. Улаанбаатар бүсийн зөвлөл

20121.5

46. Үртсэн, шахмал, түлшний үйлдвэрийн үнийн зөрүү

269293.8

47. Гэр хороололыг орон сууцжуулах төсөл

199382.1

48. Хүүхдийн төлөө газар

155876.1

49. Шинээр байгуулагдах хороодын иргэдийн шилжилт хөдөлгөөний зардал

576904.2

50. Нийслэлийн Засаг даргын 2009- 2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг иргэд, олон нийтэд сурталчилах зардал

500000.0

51. Нийслэлийн замын сан

11255000.0

52. Төсвийн хөрөнгө оруулалт                      

107957000.0

       

Гурав. Хотын төсвөөс дүүргүүдийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийг дор дурьдсанаар баталсугай.

/Мянган төгрөгөөр/ 

Дүүргүүдийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг

4059760.9

1. Багануур

721745.1

2. Багахангай

916560.9

3. Налайх

1311546.7

4. Сонгинохайрхан

1109908.2

Дөрөв. Дүүргүүдийн төсвөөс хотын төсөвт төвлөрүүлэх орлогыг дор дурьдсанаар баталсугай.

/Мянган төгрөгөөр/ 

Дүүргүүдээс хотын төсөвт төвлөрүүлэх орлого

12822826.3

1. Баянгол

1172541.3

2. Баянзүрх

1130567.3

3. Сүхбаатар

3785947.9

4. Чингэлтэй

926882.8

5. Хан- Уул

5806887.0

Тав. Нийслэлийн төсвөөс Улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 20 тэрбум     898 сая 96 мянган төгрөгөөр баталсугай.
 
Зургаа. Нийслэлийн төсвийн орлогоор хэрэгжих төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн тодотгосон жагсаалтыг нэгдүгээр хавсралтаар баталсугай.

Хоёрдугаар зүйл. Нийслэлийн 2010 оны төсвийн орлогын давалт 4 тэрбум 531 сая 505,5 мянган төгрөг болон 2011 оны хөрөнгө оруулалтанд нэмж зарцуулах 26  тэрбум 220 сая 494,5 мянган төгрөгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын  төсөл арга хэмжээ, барилга, байгууламжийн жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар баталсугай. 

ДАРГА Т.БИЛЭГТ

Posted in 21. УЛААНБААТАР ХОТ | Leave a Comment »

Хан-Уул дүүрэгт 2011 онд төсвийн мөнгөөр хийгдэж байгаа хамгийн том бүтээн байгуулалтууд

Posted by ИТХ on 2011/11/04

Тус дүүргийн Засаг даргын тамгын газрын 9 давхар шинэ байр Төрийн үйлчилгээний төв байр нэрээр ямар нэгэн сааталгүй баригдаж байна. Гоё нэр өгчээ.

Дараачийнх тус дүүргийн Цагдаагийн газрын биш, харин түүний дэргэдэх Замын цагдаагийн тасгийн барилга юм Итали улсын хөрөнгө оруулалтаар баригдаж буй гэжээ. Италийн компанийн хөрөнгөөр болов уу. Тодорхой тайлбар хэрэгтэй.

Гуравдахь нь 19-р хорооллын автобусны дэргэдэх Ажилчны талбайн тохижилтын ажил юм. Хугацаанаасаа нэлээд хоцорч ашиглалтанд орсон.    

Одоо тус талбай ямаршуу болсон зургийг удахгүй энд оруулна.

Posted in 21. УЛААНБААТАР ХОТ, Хан-Уул дүүрэг | Leave a Comment »

Нэг ч халуун усны газар бариагүй байж…

Posted by ИТХ on 2011/08/20

Эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайханы “Гигияа” өгүүлэлд сүүлийн үед нийслэлийн Баянзүрх дүүрэгт барьсан зарим барилга байгууламжийн жишээн дээр орон нутгийн төсвийн зарцуулалтын талаар сонирхолтой баримт, тайлбарыг оруулсан байна.   

“… Аймаг, орон нутгийг төлөөлүүлэн Баянзүрх дүүргийг авч үзье. 280 мянган хүнтэй энэ дүүргийн айл өрхийн дийлэнх нь гэр хороололд амьдардаг. Тус дүүрэгт нийтийн халуун усны газар хэд байдаг, хэдэн айлын дунд нэг ногддогийг мэдэхээр хэчнээн хайсан ч олсонгүй. Харин дүүргийн Төр захиргааны ордныг 3.8 тэрбум төгрөгөөр барьсныг мэдэж авлаа. Мөн “Дүүргийн өндөрлөг” гэх 28 метр өндөр хөшөөг Чулуун-Овооны гурван замын уулзвар болох тойрог дотор барьж байгааг харлаа. “Арслан шүтээн, нохой савдагтай” гэх энэ дүүргийн өндөрлөгийн оройд гантиг чулуун арсланг байрлуулж, баруун урд болон хойд талаас нь асар, басар нохойгоор “мануулсан” нь нийслэлээс 300 сая, дүүргээс 450 сая төгрөгийн “хөрөнгө оруулалт” гэнэ. Аугаа байх хэнээрхлийн бэлгэ тэмдэг болсон энэ байгууламж Берлин шиг төлөвлөлтгүй манай хотод Викториагийн баганат хөшөө шиг харагдахын оронд жолооч нарын харах орчныг хаадаг тул замын ослын тоог л лав багасгахгүй бололтой. Берлин шиг өргөн цэлгэр замтай бол нэг хэрэг. Хэзээ нэгэн цагт тийм хоттой болно гэж найдахаас. Агуулга, хэлбэр нь аль хэдийнээс таарахаа больсон Монголын нийтийн засаглалын үйл ажиллагааны тодорхой жишээ болсон энэ өндөрлөгийн 750 сая төгрөгөөр дүүргийн бүх айлд хүрэлцэхүйц нийтийн халуун ус барьсан бол иргэдийн амьдралд агуулгын бодит өөрчлөлт гарах байж дээ…”

Posted in 21. УЛААНБААТАР ХОТ, Баянзүрх дүүрэг | Leave a Comment »