[7.1.1. улсын төсвийн хөрөнгө ;
7.1.2. гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн буцалтгүй тусламж, хандив]
21.2.Энэ хуулийн 21.1-д заасан сангийн хөрөнгийг дор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:
21.2.1. тамхи, архины хяналт, эрүүл мэндийг дэмжих төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;
21.2.2. тамхи, архинаас үүдэлтэй өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх болон хүн амын эрүүл мэндийг хамгаалах бусад үйл ажиллагааг дэмжих;
21.2.3. тамхи, архины хор хөнөөлтэй тэмцэх талаар мэдээлэл, сургалт, сурталчилгаа явуулах, хяналт тавих;
21.2.4. тамхи, архинаас гаргах эмчилгээ, түүнд шаардлагатай эм, хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх;
21.2.5. тамхи, архины хэрэглээнээс хүн амын эрүүл мэнд, эдийн засагт учрах хор холбогдлыг судлах;
21.2.6. архинд донтох өвчтэй хүнд үзүүлэх эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээг боловсронгуй болгох, хүртээмжийг нэмэгдүүлэх;
21.2.7. архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд идэвхитэй оролцож үр дүнд хүрсэн төрийн бус байгууллага, хуулийн этгээд, иргэдийн үйл ажиллагааг дэмжих.