МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Archive for the ‘18. Эрүүл мэндийн яам’ Category

Баянзүрх дүүрэг дэх 3-р төрөх эмнэлгийн барилгын ажлын гүйцэтгэгч солигдсон байна

Posted by ИТХ on 2013/03/18

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа 150 ортой гуравдугаар төрөх эмнэлгийн барилгыг “Их өргөө” компани 2011 оны хавар “амлан авч” 2012 оны 3-р сарын 1 гэхэд ашиглалтанд оруулахаар ажлаа эхэлсэн билээ.

БЗД 3-р төрөхийн барилга (1)

Тэгвэл 2013 оны 3-р сарын 5-ны байдлаар  гүйцэтгэгч солигдож ашиглалтанд орох хугацаа нь 2013 оны 11-р сар болжээ.

БЗД. Нийслэлийн 3-р төрөх (2) БЗД. Нийслэлийн 3-р төрөх (1).

Advertisements

Posted in 18. Эрүүл мэндийн яам, Баянзүрх дүүрэг, [ДҮҮРГҮҮД] | Leave a Comment »

Архидан согтуурахтай тэмцэх сан, Эрүүл мэндийг дэмжих сангийн зарцуулалтын зарим мэдээлэл

Posted by ИТХ on 2012/10/10

“Хил хязгааргүй алхам” ТББ-аас Эрүүл мэндийн яамны дэргэдэх хоёр санд хийсэн мониторингийн тайлангаас тэдгээрийн санхүүжилт ба зарцуулалттай холбоотой мэдээллийг танилцуулж байна. Мөн бүрэн эхээр нь үзэх боломжтой.

АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ САНГУУДЫН САНХҮҮЖИЛТИЙН ЭХ ҮҮСВЭР БҮРДЭЖ ИРСЭН БАЙДАЛ
 
А. АСТС-ийн 2004-2012 оны санхүүжилтийн эх үүсвэр  (мян.төг)
 
Он 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012
Сангийн төсвийн хэмжээ 1.268,776,0 1.200,000,0орчим төг
 
АСТС-ийн эх үүсвэрийг хууль болон дүрмэнд тодорхой дурьдаагүй мөн АСТС-ийн зөвлөл нь АСТтХ-ийн 13,2-т зааснаар шаардлагатай үед ЗГ-аас тодорхой чиглэлийн үйл ажиллагаанд зориулсан хөрөнгө хүсч гаргуулж ажиллах талаар санаачилга гаргаагүйгээс 2004-2011 хүртэл ямар ч хөрөнгийн эх үүсвэргүй, үйл ажиллагаа явуулаагүй  байна.
 
Б. ЭМДС-ийн 2007-2012 оны санхүүжилтийн эх үүсвэр (мян.төг) 
 
Он 2007 2008 2009 2010 2011 2012
Сангийн төсвийн хэмжээ 200,000,0 300,000,0 1,535,265,0 1,535,265,0 2,313,050,0
 
ЭМДС нь 2008 оноос эхлэн хөрөнгө төвлөрүүлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд сангийн хөрөнгийн эх үүсвэрийг баталгаажуулж ЗГ-ын Тусгай сангийн тухай хуулийн 2010.11.25-ны нэмэлт өөрчлөлтөөр архи согтууруулах ундааны ОАТ-ын 1%, тамхины ОАТ-ын 2%, эмийн импортын гаалийн болон НӨАТ-ын 2%-иас санхүүжих заалтыг нэмэлтээр оруулсаны дүнд ЭМДС-ийн хөрөнгө 2010 оноос эхлэн урьд жилүүдээс 5 дахин нэмэгдсэн байна.
ЭМДС-ийн эх үүсвэрийн бүтцийг 2011 оныхоор авч үзвэл:
  • 49% буюу 755,265,0 төгрөг  архины ОАТ-ын 1 %
  • 46% буюу 800,000,0 төгрөг- тамхины ОАТ-ын 2%
  • 5% буюу 80,000,0 төгрөг- эмийн импортын гаалийн болон НӨАТ-ын 2%
  • бусад эх үүсвэр 00,00 0%-тайгаар төвлөрсөн байна.
АСТС нь 100% ЗГ-ын хөрөнгөөр бүрдсэн бөгөөд энэ 2 сангийн алинд ч хандив, буцалтгүй тусламж, гадаадын орны зээл тусламжаас хөрөнгө төвлөрөөгүй байна. 
 
АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЗАРЦУУЛСАН  ХӨРӨНГӨ, ҮР ДҮНГИЙН ТАЛААР
САНГУУДЫН  ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТ
 
Read the rest of this entry »

Posted in 18. Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийг дэмжих сан | 1 Comment »

Төрийн тусгай албан хаагчид ба эхчүүдийн ялгаа

Posted by ИТХ on 2012/02/05

Өнөөдөр нийслэлд тус бүрдээ 9-10 орчим тэрбум төгрөгийн өртэгтэй гурван том эмнэлгийн барилга баригдаж байна. Эхнийх нь Баянзүрх дүүрэг дэх 150 ортой гуравдугаар амаржих газрын барилга юм. Харамсалтай нь санхүүжилтгүйн шалтгаанаар суурь нь тавигдаад барилгын ажил бүрмөсөн зогсчээ. Уг нь 3-р сард ашиглалтанд орохоор зарласан билээ.

Хоёрдахь нь Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилга бөгөөд нийслэлийн төв дэх хуучин барилгаа хайр найргүй буулгаад ямар ч саадгүй баригдаж одоо бараг 9 дэх давхартаа хүрэх гэж байна. Төрийн тусгай албан хаагчдад зориулсан болохоор хөрөнгө мөнгө нь ногоон гэрлээр шийдэгддэг бололтой. Ялгаа байна уу?

Гуравдахь нь “Бороо гоулд” компанийн хөрөнгөөр босч буй нийслэлийн 1-р амаржих газрын өргөтгөлийн шинэ барилга юм. Энэ талаар жич танилцуулна.

Posted in 18. Эрүүл мэндийн яам, Баянзүрх дүүрэг | Leave a Comment »

Баянзүрх дүүрэг дэх 3-р төрөх эмнэлгийн барилгын ажил зогсчээ

Posted by ИТХ on 2011/12/07

Нийслэлийн Баянзүрх дүүргийн удирдлага өөрсөддөө Төр, захиргааны ордон, дараа нь утга муутай хэдэн хөшөө дурсгал барьж дууссаныхаа дараа сая нэг дүүргийнхээ иргэдийн эрүүл мэндэд санаа тавихаар шийдэж 2011 оны 5-р сарын 27-ны өдөр 3-р төрөх эмнэлгийн шинэ байрны шавыг тавих ёслолд Ерөнхий сайд С.Батболд, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, УИХ-ын гишүүн Д.Арвин, Д.Очирбат болон хотын удирдлагууд оролцсон юм.

Гуравдугаар төрөх эмнэлгийн түүх өрөвдөлтэй. Уг нь 1966 онд 150 ортойгоор Найрамдлын районы төрөх эмнэлэг нэртэйгээр байгуулагдаад 1998 онд татан буугдаж байрыг нь гаднын шашны байгууллагад шилжүүлж нийгмийн эмзэг бүлэгт үйлчлэх “Энэрэл” эмнэлэг болгосон юм. Харин 2000 онд төрөх эмнэлгийг буцааж байгуулахад нэгэнт байргүй болсон байсан тул анх цэргийн албаны зориулалтаар баригдаж, дараа нь цацраг туяа эмнэлэг гэж байсан зориулалтын бус байранд оруулжээ. Байр сав нь үнэхээр шаардлага хангахгүй, бие тулгар, нялх биетэй эхчүүдийн эрүүл ахуйн шаардлагыг хангахгүй, багтаамжгүй, 45-хан ортой хэрнээ өдөрт дунджаар 100 гаруй том хүн, хүүхдэд арга буюу үйлчилдэг, амаржсан нялх биетэй эхчүүдийг маргааш өглөөний 10 цаг гэхэд хөөх шахам гаргаж ороо сулладаг тухай гомдол сүүлийн хэдэн жил тасралтгүй гарч улс орон даяар мэддэг болсон юм. Ийм байхад л дүүргийн эрх баригчид ордон, хөшөөгөө л  барьдаг байжээ. 

Ямар ч байсан төрөх эмнэлгийн шинэ барилгыг нөгөө “Энэрэл” эмнэлгийг буулгаж суурин дээр нь барьж эхэлсэн УИХ-ын гишүүн Д.Арвины “Их өргөө” компани 2012 оны 3-р сарын 1 гэхэд ашиглалтанд оруулахаар ажлаа эхэлсэн юм. Энэ хугацаагаа барилгын талбайн хашаан дээр босгосон самбар дээрээ бичжээ. Эрүүл мэндийн сайд С.Ламбаа “төрөх эмнэлэг хугацаандаа ашиглалтанд орно” гэж байнга ярьж амалж байгаа. Гэтэл өнөөдөр 12-р сар гарчихаад байхад зөвхөн суурь тавигдаад ажил бүрэн зогссон байх юм.

Учрыг тодруулахад уг барилгын нийт төсөвт өртөг 9 тэрбум, харин 2011 онд дөнгөж 1 тэрбумыг төсөвлөж өгсөнд нь барилгын компани тааруулж хийгээд ажлаа зогсоожээ. Тэр ч байтугай 2012 оны төсөвт үлдсэн 8 тэрбум төгрөг ч бүтнээрээ суугаагүй учраас ирэх онд ч ашиглалтанд орохгүй юм байна.

Posted in 18. Эрүүл мэндийн яам, 21. УЛААНБААТАР ХОТ, Баянзүрх дүүрэг | Leave a Comment »

Тэрбум төгрөгийн вакциныг газарт булна

Posted by ИТХ on 2010/11/10

Ноднин дэгдсэн гахайн ханиадны үеэр ДЭМБ-ийн зөвлөмж, зөвшөөрөлтэйгээр гаднаас улсын төсвийн мөнгөөр худалдан авч оруулж ирсэн уг томууны эсрэг вакцинаас 300 мянган тун үлдэж, хугацаа нь 2011 оны 5-р сард дуусах тул дахиад ханиад гарвал бэлэн гэж байжээ. Гэнэт вакцины хүчинтэй хугацаа өнгөрөгч тавдугаар сарын 30-нд дууссан тул устгалд оруулах зааврыг ДЭМБ-аас өгсөн тул Улсын мэргэжлийн хяналтын байцаагчдын хяналтын дор Налайх орчимд аваачин газарт булж устгахаар өөр аргагүйд хүрчээ. 

Устгалд оруулах 300 мянган тун вакцины үнэ нэг тэрбум төгрөг гэнэ. Одоо энэ вакциныг устгах нь зөв эсэх талаар маргаан дэгдээд байна.

Posted in 18. Эрүүл мэндийн яам | Leave a Comment »

Эрүүл мэндийг дэмжих сангийн тухай танилцуулга

Posted by ИТХ on 2006/06/29

ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ хуулинд дараах байдлаар тодорхойлжээ.
21.1.Эрүүл мэндийг дэмжих  сангийн хөрөнгө нь  энэ хуулийн 7.1-д заасан эх үүсвэр болон тамхины онцгой албан татварын 2 хувьтай тэнцэх хөрөнгөөс  бүрдэнэ.

[7.1.1.  улсын төсвийн хөрөнгө ;
7.1.2. гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн  буцалтгүй тусламж, хандив]

21.2.Энэ хуулийн 21.1-д заасан сангийн хөрөнгийг дор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:

21.2.1. тамхи, архины хяналт, эрүүл мэндийг дэмжих төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;

21.2.2. тамхи, архинаас үүдэлтэй өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх болон хүн амын эрүүл мэндийг  хамгаалах бусад үйл ажиллагааг дэмжих;

21.2.3. тамхи, архины хор хөнөөлтэй тэмцэх талаар мэдээлэл, сургалт, сурталчилгаа явуулах, хяналт тавих;

21.2.4. тамхи, архинаас гаргах эмчилгээ, түүнд шаардлагатай эм, хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх;

21.2.5. тамхи, архины хэрэглээнээс хүн амын эрүүл мэнд,  эдийн засагт учрах хор холбогдлыг судлах; 

21.2.6. архинд донтох өвчтэй хүнд үзүүлэх эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээг боловсронгуй болгох, хүртээмжийг нэмэгдүүлэх;

21.2.7. архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд идэвхитэй оролцож үр дүнд хүрсэн төрийн бус байгууллага, хуулийн этгээд, иргэдийн үйл ажиллагааг дэмжих.

Posted in Эрүүл мэндийг дэмжих сан | 1 Comment »