МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Archive for the ‘16. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам’ Category

Баянгод дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ажилчид ийм орон сууцтай юу?

Posted by ИТХ on 2012/10/13

 

БГД-ийн ХХҮХ-ийн ажилчдын байр ++БГД-ийн ХХҮХ-ийн ажилчдын байр +

Advertisements

Posted in 16. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, 21. УЛААНБААТАР ХОТ, Баянгол дүүрэг, Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар, [ДҮҮРГҮҮД] | Leave a Comment »

Нийгмийн даатгалын сангийн мөнгөөр 2011 онд барих барилгууд ба их засвар

Posted by ИТХ on 2011/11/05

Саяхан УИХ-аар баталсан нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар тус сангийн 2011 оны төсвийн жилд зарцуулах зарлагын хэмжээг дор дурдсанаар шинэчлэн баталсан юм.

Зарлагын төрөл

Дүн /сая төгрөгөөр/

Тэтгэврийн даатгалын сан

451,114.4

Тэтгэмжийн даатгалын сан

28,827.5

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сан

20,530.9

Ажилгүйдлийн даатгалын сан

9,557.3

Эрүүл мэндийн даатгалын сан

94,049.1

Ажиллагааны зардал

12,160.7

Хөрөнгө оруулалт, их засвар, тоног төхөөрөмж

2,445.9

Нийгмийн даатгалын үйлчилгээний зориулалтаар албан конторын барилга, 13.5*16.5м /Сэлэнгэ, Мандал сум/

292.1

 

Нийгмийн даатгалын үйлчилгээний зориулалтаар албан конторын барилга, орон сууцны 3 өрөөг худалдан авна. /Сэлэнгэ, Сайхан сум/

30.0

 

Нийгмийн даатгалын хэлтсийн барилга, 16*21м /УБ, БЗД/

89.0

 

Нийгмийн даатгалын хэлтсийн барилга, /Увс/

8.0

Их засвар /Архангай/

1.1

Их засвар /Булган/

57.5

Их засвар /Дорноговь/

45.0

Их засвар /Дорнод/

22.1

Их засвар /Өмнөговь/

71.3

Их засвар /Сүхбаатар/

6.6

Их засвар /УБ, Багануур дүүрэг/

9.0

Их засвар /Нийгмийн даатгалын ерөнхий газар/

104.4

Их засвар /Завхан, Тосонцэнгэл/

15.1

Их засвар /УБ, Баянгол дүүрэг/

15.0

Тоног төхөөрөмж

1,679.7

Нийт зарлага

618,685.8

Posted in Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар | Leave a Comment »

Орон сууц + орон сууцны дэмжлэг

Posted by ИТХ on 2009/08/12

Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын 2007-2008 оны санхүүгийн зарим үйл ажиллагаанд хийсэн аудитын дүгнэлтээс:

1.37. Түүнчлэн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2007 онд 329.8 сая, 2008 онд 417.8 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг үзүүлэх зардлыг хөрөнгө оруулалтын төсөвт тусган баталсныг 2007 онд 14.0 сая төгрөгөөр хэтрүүлжээ…

1.41. УНДЕГ-ын даргын 2007 оны 6-р сарын 176 дугаар тушаалаар шинэчлэн баталсан журмын 2.1-д “НДБ-д 6 сар, түүнээс дээш хугацаагаар ажилласан ажилтнуудад урамшуулал, “мөнгөн тэтгэлэг олгох”-оор заасан боловч  шалгуурыг хангаагүй нэр бүхий 20 гаруй хүнд орон сууцны дэмжлэгт 104,2 сая төгрөг олгосныг түүвэрчлэн хүснэгтээр үзүүлбэл: (Дэлгэрэнгүйг хавсралт №1-ээр үзнэ үү)

1.42. Хүснэгтээс харахад УНДЕГ-ын дарга асан С.Эрдэнэ туслахаараа 4 сар ажилласан хүнд 3.0-6.6 сая төгрөгийн дэмжлэг олгоод өөр ажилд шилжүүлж, нэг жилийн хугацаанд 3 хүнийг сэлгэн ажиллуулсан байна.

1.43. Ажилтны өргөдөл, хүсэлтийг харгалзахгүйгээр мэргэжлийн ур чадвар,ажлын үр дүн, тогтвор суурьшил зэрэг шалгуурыг хангасан эсэх талаар анхан шатны нэгжээр хэлэлцүүлэлгүй, шийдвэрийг удирдлагын хүрээнд гаргаж байгаагаас тус байгууллагад 5 хүртэл сарын хугацаатай ажиллаж байгаа хүмүүст дэмжлэг олгож, баталсан журмаа зөрчжээ.

1.44. Үүнээс гадна дээд шатны байгууллагынхаа эрх бүхий зарим албан тушаалтныг ч дэмжлэгт хамруулан 2006-2008 онд нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөс 46.4 сая төгрөгийг зарцуулсан байна. Тухайлбал,

1.45. НД-ын байгууллагаас орон сууцны дэмжлэг авсан ажилтнуудын судалгаа, мэдээллийн сан бүрдүүлж ашиглахгүй, амьдралын нөхцөл, ажлын үр дүнг харгалзахгүй зарим ажилтанд хэд хэдэн удаа дэмжлэг олгожээ. Тухайлбал, Үйл ажиллагааны нягтлан бодогч Н.Отгонбаяраар өмнөх орон сууцны үнийн дутуу 9.3 сая төгрөгийг төлүүлээгүйгээр барахгүй, 2004 онд 2 өрөө байр олгож, 60 хувь буюу 11.2 сая төгрөгийг байгууллагаас төлсөн, 2008 онд 2.0 сая төгрөгийн мөнгөн тэтгэлэг өгсөн зэргээр 19 хүнд орон сууцны дэмжлэгийг 3 хүртэл удаа давхардуулан олгосон байна. /Хавсралт №2/

Posted in + Төрийн албан хаагчийн цалин тэтгэмж, орон сууц, бусад хангамж, Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар | Leave a Comment »

Нийгмийн хамгааллын хөдөлмөрийн сайдын машин

Posted by ИТХ on 2009/06/11

НХХЯ “МОННИС Интернэшнл” ХХК-тай “Ниссан” маркийн 46,0 сая төгрөгийн суудлын автомашиныг сайдын албан хэрэгцээнд худалдан авахаар шууд гэрээ байгуулжээ. Яам, агентлагийн автомашиныг худалдсаны орлогыг хэрхэн зарцуулах талаар зохих шийдвэр гараагүй байхад Төрийн өмчийн хороо 2008 онд 64 дүгээр тогтоол гарган автомашины үнэд дээрх орлогоос 38,7 сая төгрөгийг тус компанид эрх мэдлээ хэтрүүлэн олгожээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар батлагдсан яаралтай түргэн тусламжийн автомашин авах хөрөнгөөр ЭМЯ ажлын албанд 3 ширхэг суудлын автомашиныг 206.4 сая төгрөгөөр худалдан авч хөрөнгө оруулалтын зориулалтыг өөрчилсөн байна.

Posted in 16. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам | Leave a Comment »

Ц.Сүхбаатарын байр

Posted by ИТХ on 2008/11/12

Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга байсан Ц.Сүхбаатар 2004 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж гишүүнээр сонгогдсоныхоо дараа буюу долдугаар сард гарсан тушаалаар өөртөө 5 өрөө байр хуваарилуулж авч байжээ. Улсад олон жил ажилласан энэ хүн урьд нь лав нэг удаа байр авсан байж таарна.

Posted in + Төрийн албан хаагчийн цалин тэтгэмж, орон сууц, бусад хангамж, Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар | Leave a Comment »