Шинээр бие даан байгуулагдсан Хөдөлмөрийн яаманд хамаарч байгаа Хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих сангийн 2011 ба 2012 оны эхний хагас жилийн зарцуулалтын задаргааг гаргаж өгөхийг хүссэн албан бичгийн хариуг бид маш шуурхай буюу хуулинд заасан 7 хоногийн дотор авсан юм. Гэхдээ бас л санхүүгийн тайлан байна. Түүний нэг хэсэг болох төсвийн гүйцэтгэлийн сарын тайланд (өссөн дүнгээр) зардлын төрөл зүйлүүд, жишээлбэл, хөдөлмөр эрхлэлтийн сургалт, жижиг зээл олгох, ажил олгогчийг дэмжих, нийтийг хамарсан ажил (2,5 тэрбум), жижиг зээл олгох (24 тэрбум), сум хөгжүүлэх сан (24 тэрбум төгрөг), Оюутолгой ХХК-ийн сургалтын тэтгэлгийн санхүүжилт (5 тэрбум) гэх мэтээр бичигдсэн ч задаргаа үгүй тул ямар нэгэн тодорхой дүгнэлт хийх боломжгүй байна.
Үргэлжлэлийг дор үзнэ үү.