Монгол Улсын ТӨСӨВ

"Иргэд төсвөө хянана" сүлжээний мэдээллийн сайт

Archive for the ‘Татварын ерөнхий газар’ Category

Татварын байцаагчид Чежүд амардаг

Posted by ИТХ on 2011/05/05

Үндэсний татварын ерөнхий газраас татварын албаны ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилготой тусгай хөтөлбөр боловсруулж уг хөтөлбөрийн хүрээнд татварын байцаагч нарыг гадаад болон дотоодын амралт, сувилалд хамруулахаар төлөвлөсөн ба тухайлбал 5-р сарын эхээр олон хүнтэй багуудыг БНСУ-ын Чежү, БНХАУ-ын Хайнань болон Тайван улсад аялуулж, амруулахаар явуулах тухай зарласан. Үүнд татвар төлөгчдөөсөө хураасан хичнээн төгрөгийн зардал гаргах тухай мэдээллийг хараахан өгөөгүй байна.

Posted in Татварын ерөнхий газар | Leave a Comment »

Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар шинэ офистой болжээ

Posted by ИТХ on 2010/11/26

Монгол Улсын төсөв их мөнгөтэй болж буйн үр шимийг түрүүлж хүртсэн газруудын тоонд Сангийн яам, түүний харьяа хоёр агентлаг баттай орно.  

Өнөөдөр, 2010 оны 11-р сарын 25-нд Үндэсний татварын ерөнхий газрын шинэ байр ашиглалтанд орсон тухай зарлав.  Тэнд албан өрөөнүүдээс гадна 50-200 хүний сургалтын танхимууд, номын сан, татварын албаны ил тод байдал, шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд нэг цэгээс татвар төлөгчдөд үйлчлэх тохилог танхим, татварын түүхэн замналыг харуулсан музей нээгджээ. Харин хөрөнгө оруулалтын хэмжээг зарлаагүй тул бид бяцхан хайлт хийснээр уг барилгын ажил 2007 оноос хойш баригдаж 3 тэрбум 755 сая төгрөгөөр боссон болохыг мэдэж авлаа. Анх 2007-2008 онуудад 2 тэрбум 424 сая төгрөгөөр барихаар улсын төсөвт суулгасан мэдээлэл ч бас олдов. Өртөг нь 1,3 тэрбум гаруй төгрөгөөр өсөөд амжжээ. Одоо энэ барилгыг тохижуулах, ширээ сандал, техник хэрэгслээр дүүргэх гээд тоймгүй зардал гарч байгаа нь тодорхой.

Татварын ерөнхий газрын шинэ байр. Урьд нь энд олон жилийн түүхтэй хүүхдийн цэцэрлэгийн барилга, эргэн тойрон мод бут бүхий цэцэрлэг байсан юм.   

 

Ноднин зун Гаалийн ерөнхий газрын 8 давхар шинэ байрыг ашиглалтанд оруулсан юм.  Төсөвт өртгийг хайгаад яг энэ нэрээр олсонгүй, харин “Гаалийн нэг цэгийн үйлчилгээний төвийн барилга (Улаанбаатар), хугацаа 2008-2009  он, хөрөнгө оруулалт 3,0 тэрбум төгрөг” гэж байгаа нь энэ бололтой.  Хуучин багтаж байсан гурван давхар байрандаа Гааль, эдийн засгийн дээд сургууль гэдгээ оруулсан байна. Боловсон хүчнүүдээ улсын болоод хувийн олон дээд сургуулиудаас бэлнээр авч болдоггүй л юм байх даа?

Гаалийн ерөнхий газрын 9 давхар шинэ байр ноднин ашиглалтанд оржээ.

Одоо Сангийн яамны араас бас нэгэн шинэ байшин цухуйж байгаа нь Сангийн яамны өөрийнх нь өргөтгөл буюу шинэ офис гэлцэнэ. Төсөвт өртгийн тухай тодорхой мэдээлэл хараахан олдохгүй байна.  

Posted in # Монгол Улсын төсөв (... 2010, 2011, 2012, 2013, 2014 ...), 10. Сангийн яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар | 1 Comment »

 
Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 48 other followers