МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Archive for the ‘11. Соёл, спорт, аялал жуулчлалын яам’ Category

Аялал жуулчлалын сангийн 2012 оны төсвийн зарцуулалтын тайлан

Posted by ИТХ on 2013/05/07

Соёл, спорт, аялал жуулчлалын яам байгуулагдсан 2012 оны 8-р сараас хойш мөн оныг дуусталхи хугацаанд Аялал жуулчлалын сангийн хөрөнгийг хэрхэн зарцуулсан тухай мэдээллийг тус яамнаас ирүүллээ. Үүнээс өмнөх хугацааны мэдээллийг тухайн үед уг санг захиран зарцуулж байсан Байгаль орчин, аялал жуулчлалын яам (одоо Байгаль орчин, ногоон хөгжлийн яам) болон ССАЖЯ хоёрын аль нь ирүүлэх нь тодорхойгүй үлдлээ.

Аялал жуулчлалын сан. 2012-2013 зарцуулалт_Page_2 Аялал жуулчлалын сан. 2012-2013 зарцуулалт_Page_3

Advertisements

Posted in !! Тусгай сэдэв: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, Аялал, жуулчлалын сан | Leave a Comment »

Соёл, урлагийг хөгжүүлэх сангийн 2012 оны үйл ажиллагааны тайлан (Сангийн хөрөнгийн зарцуулалтыг төсөл, хөтөлбөр, арга хэмжээ бүрээр, зарцуулалтын хэмжээг багтаасан)

Posted by ИТХ on 2013/04/01

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэргэдэх Соёл, урлагийг хөгжүүлэх сангаас тус сангийн 2012 оны  үйл ажиллагааны тайланг албан бичгээр ирүүллээ. Урьд нь 2011 оны тайланг ирүүлснийг бид сайтдаа байрлуулсан билээ. Энэ хоёр бол “Иргэд төсвөө хянана” иргэний нийгмийн сүлжээнээс Засгийн газрын тусгай сангуудын төсөв, хөрөнгийн зарцуулалтын мэдээллийг ил тод, нээлттэй болгох кампанит ажлын хүрээнд хүлээж авсан хамгийн тодорхой хариулт юм. Учир нь зүгээр нэг ажлын тайлан бус, харин тус сангийн хөрөнгийг ямар төсөл, хөтөлбөр, арга хэмжээнд зарцуулсныг зардлын хэмжээтэйгээр дурдсан байлаа. Ямар ч байсан тус сангийн төсвийн зарцуулалтын талаар зарим дүгнэлтийг хийж болохуйц мэдээлэл багтжээ. Тайланг дор сийрүүлэв.

 Соёл, урлаг хөгжүүлэх сангийн 2012 оны ажлын тайлан

2011.02.01                                                                                                        Улаанбаатар хот

Үндэсний соёл, урлагийг хөгжүүлэх, түүх соёлын дурсгалыг хамгаалах, сэргээн засварлах талаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газраас гаргасан зарлиг, тогтоол, Үндэсний хөтөлбөрүүд, ССАЖ-ын сайдын тушаал шийдвэрүүдийг хэрэгжүүлэхдээ Соёл, урлаг хөгжүүлэх сан нь Засгийн газрын  “Тусгай сангийн тухай хууль”, “Төсвийн тухай хууль”,  Засгийн  газраас баталсан Соёл, урлаг хөгжүүлэх сангийн дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулав.

2012 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн  Засгийн газрын 48-р тогтоолоор  Соёл, урлаг хөгжүүлэх сангийн зохион байгуулалт, орон тооны хязгаарыг баталж 9 хүний бүрэлдэхүүнтэй болгон өргөжүүлсэн. Татан буугдсан ЗГХА, Соёл, урлагийн хорооноос тус санд 2012 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс 4 мэргэжилтэн шилжин ажиллаж байна.

Сангийн захиргаа нь сангийн хөрөнгийн орлого, зарлагын мэдээ, тайланг зохих хууль тогтоомжийн дагуу холбогдох байгууллагад хугацаанд нь гаргаж өгч байв. Мөн 2013 оны төсвийн төслийг тогтоосон хугацаанд зайлшгүй хийгдэх шаардлагатай арга хэмжээ, ажил үйлчилгээний зардал, хугацааг тусган боловсруулж соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн.

2012 онд сангийн төсөвт 5,696,519,200 төгрөг төсөвлөгдсөнөөс улсын төсвөөс 5,380,515,658 төгрөгийн санхүүжилт авч  126 төрөл зүйлийн ажил үйлчилгээг гүйцэтгэсэн байна. Гүйцэтгэсэн ажил үйлчилгээг түүх соёлын дурсгалт зүйлсийн хамгаалалт, соёл, урлагийн үйл ажиллагааны гэж ангилав. Эдгээрийн 115 ажил үйлчилгээг төсвийн ерөнхийлөн захирагчийн, 11 ажил үйлчилгээг сангийн захирлын тушаал шийдвэрээр гүйцэтгэсэн байна.

Тайлангийн хугацаанд  Эзэн Чингис-Тэмүжиний мэндэлсний 850 жилийн ой, “МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР”-ийг тохиолдуулан “Их эзэн Чингис хааны Хангал эхт цагаан сүлд”, “Тайз дэлгэцийн урлагийн алдартнууд” гэрэл зургийн үзэсгэлэн, “Хоёл зуун дамнасан Монгол амьдрал” гэрэл зураг кино үзүүлэнт үзэсгэлэнг Дорноговь аймгийн ЗДТГ, Монголын театрын музей, Уран зургийн галлерей, болон Монгол уламжлал академитай хамтран зохион байгуулж ажиллаа.

Тайлангийн хугацаанд гүйцэтгэсэн ажил, үйлчилгээг төрөл ангилалын дагуу дэлгэрэнгүй гаргавал:

   Хүүхдийн шилдэг номыг DVD-нд хөрвүүлэх, хэвлэх ажлыг санхүүжүүллээ

Дэлхийн банкны “Олон улсын хүүхдийн цахим номын санд” –д байршиж буй  Монголын хүүхдийн 247 шилдэг номыг DVD-нд хөрвүүлэх, 1750 хувь хэвлүүлэхэд 8 750 000 төгрөгөөр санхүүжүүлэв.

“Уяхан замбуу тивийн наран” урлагын тоглолтыг санхүүжүүллээ

Хүннү гүрэн байгуулагдсаны 2221 жилийн ой, Монголчуудын эртний уламжлалт үндэсний баяр-Цагаан сарын ёслолд зориулан тоглох “Уяхан замбуу тивийн наран”  тоглолтыг 76 897 284 төгрөгөөр санхүүжүүлэв.

Бэлгийн дээд ном” арга хэмжээг санхүүжүүлэв

Цагаан сарын баяраар ард иргэд нэгэндээ эдийн дээд, бэлгийн дээд номыг бэлэглээсэй гэсэн уриалгын дор Хүүхдийн номын ордноос  “Бэлгийн дээд ном” арга хэмжээг 2012 оны 2 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгуулах ажлын сурталчилгаа, нээлтийн ажиллагааны зардалд   1 000 000 төгрөгийн санхүүжилт хийв. Энэхүү арга хэмжээнд нийслэлд буй бүх хэвлэлийн газар оролцож худалдаалах номынхоо үнийг  10-30 хувиар бууруулсан. Үүнээс гадна аймаг сумдын 336 номын санд 500 нэр төрлийн монгол ном, англи хэл дээрх ном 18 нэр төрлийн 672 ширхэг номыг бэлэг болгон өгсөн байна.

Оны шилдэг уран бүтээлчдэд шагнал олгов

2011 оны шилдэг тайз дэлгэцийн найруулагчаар УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатар, шилдэг тайз дэлгэцийн зураачаар ДБЭТ-ын зураач Г.Ганбаатар, шилдэг тайз дэлгэцийн жүжигчнээр УДЭТ-ын жүжигчин С.Сарантуяа, мөн театрын жүжигчин С.Болд-Эрдэнэ, шилдэг дуучнаар  ДБЭТ-ын дуучин Э.Амартүвшин, шилдэг хөгжимчнөөр Улсын филармоний хөгжимчин Ц.Жигжиддорж, шилдэг бүжигчнээр УДБЭЧ-ын бүжигчин О.Тулга нарт тус бүр 3 000 000  төгрөг болон 442 800 төгрөгийн үнэ бүхий цом олгов. Мөн шилдэг уран бүтээлч шалгаруулах ёслолын ажиллагааны реклам сурталчилгааны зардал, батламж, урилга, анонсны зардалд 5 900 000 төгрөгөөр санхүүжүүлэв.

Мэргэжилтэн багш урьж ажиллуулах зардлыг санхүүжүүлэв

Оросын Холбооны Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Итали Улсын нийт 6 багшийн замын зардал болон хоол унаа, зочид буудал,бэлэг дурсгалын зардалд     14 598 000 төгрөг зарцуулав.

Үргэлжлэлийг дор үзнэ үү.

Read the rest of this entry »

Posted in 00. Засгийн газрын тусгай сангууд, 11. Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Соёл, урлагийг хөгжүүлэх сан | Leave a Comment »

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны

Posted by ИТХ on 2013/02/14

Posted in 11. Соёл, спорт, аялал жуулчлалын яам | Leave a Comment »

Соёл, урлаг хөгжүүлэх сангийн 2011 оны орлого зарцуулалтын тайланг ирүүллээ

Posted by ИТХ on 2013/01/20

Соёл, урлагийг хөгжүүлэх сангийн төсөв, хөрөнгийн 2011 он ба 2012 оны эхний хагас жилийн зарцуулалтын тайланг авахаар тус санг хамаардаг Соёл, спорт, аялал жуулчлалын яамаар дамжуулан албан бичгээр хандсан юм. Эхлээд хуулийн хугацаанд буюу 14 хоногийн дотор тус сангийн санхүүгийн олон хуудас дэлгэрэнгүй тайланг ирүүлсэн нь бидний хүссэн мэдээлэл биш байлаа. Харин  хэсэг хугацааны дараа 2011 оны ажлын тайланг ирүүлсний дотор сангийн зарцуулалтын задаргаа багтжээ. Үүнийг танилцуулж байна. 

Соёл, урлаг хөгжүүлэх сан1

Тайлангийн үргэлжлэлийг дор үзнэ үү.

Read the rest of this entry »

Posted in !! Тусгай сэдэв: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, 00. Засгийн газрын тусгай сангууд, 02. ЗАСГИЙН ГАЗАР, 11. Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Соёл, урлагийг хөгжүүлэх сан | Leave a Comment »