МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Archive for the ‘10. Сангийн яам’ Category

Засгийн газрын нөөц сан, Эрсдэлийн сан, Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан, Төсвийн тогтворжуулалтын сангуудын хэдэн зуун тэрбум төгрөгийн зарцуулалтын задаргааг Сангийн яамнаас хэдхэн мөрөнд багтааж өгчээ

Posted by ИТХ on 2013/01/25

Сангийн яам-1 Сангийн яам-2

Advertisements

Posted in !! Тусгай сэдэв: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, 00. Засгийн газрын тусгай сангууд, 02. ЗАСГИЙН ГАЗАР, 10. Сангийн яам, Засгийн газрын нөөц сан, Төсвийн тогтворжуулалтын сан, Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан | Leave a Comment »

Төр бусдаар чухам юу хийлгээд байгааг нарийвчлан мэдэх боломжгүй байна

Posted by ИТХ on 2012/12/24

Сангийн яамны Төрийн сангийн газарт “Ил тод байдал сан” ТББ-ын зүгээс хандаж Монгол Улсын төсөвт байгаа “Бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлс” гэж зарлага байдлаар суусан мөнгийг төсвийн ерөнхийлөн захирагчид нь 2011, 2012 онд хэрхэн зарцуулсан тухай төсвийн гүйцэтгэлийн нарийвчилсан, задаргаа бүхий тайлан мэдээлэл хүссэн албан бичгийг 2012 оны 12 дугаар сарын 6-ны өдөр өгсөн юм.

Бид албан бичгийнхээ хариуг хөөцөлдөж 2012 оны 12 дугаар сарын 24-ны өдөр Төрийн сангийн газрын дарга Х.Пүрэвсүрэнтэй биечлэн уулзахад тэрбээр “Улсын төсөвт бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлс гэсэн нэрээр суусан мөнгөнд төрийн нууцын холбогдолтой мэдээлэл байгаа тул бүгдийг нь өгөх боломжгүй” гэсэн тул нууцтай холбоотой хэсгийг хасуулж байгаад төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад орсон нэр төрлүүдээр авсан юм.

Энэ мэдээлэл нэг талаар задаргаатай мэт харагдавч тухайн ажил, үйлчилгээний агуулга байхгүй учраас дүгнэлт хийх боломж алга.

Сангийн яамнаас авсан мэдээллийг дор үзнэ үү.

Read the rest of this entry »

Posted in !! Тусгай сэдэв: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, 10. Сангийн яам | Leave a Comment »

Сангийн яамны барилгыг 2,4 тэрбум гэж хуураад 4,4 тэрбумаар босгожээ

Posted by ИТХ on 2011/05/18

Өнгөрсөн хавар ашиглалтанд орсон Сангийн яамны 10 давхар шинэ барилгын гадна хананы өнгөлгөөний хавтан хэд хоногийн өмнө болсон хүчтэй салхинаар нурж унахдаа цаадах шавардсан ханыг төдийгүй бас бус зүйлийг ил гаргаж орхилоо.

Барилгын тендер анх 2007 онд зарлагдаж сонгон шалгаруулалт явуулахад “Пума констракшн” компани 2,4 тэрбум төгрөгөөр барих хамгийн хямд санал өгч шалгарчээ. Харин Өрсөлдөгч Богд-Ар компани 3,8 сая төгрөгийн санал өгөөд ялагдсан тухай мэдээлэл байна.  Гэтэл aвцын дунд янз бүрийн шалтаг шалтгаан хэлж зардлаа нэмсээр, албан тушаалтнууд тухай бүр найр тавин зөвшөөрсөөр нийт 4,4 тэрбум төгрөгөөр баригдаж дууссан юм байна.

Энэ нь төрийн Төрийн болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг ноцтой зөрчсөн хэрэг юм. Монгол Улсын төсөв мөнгө төдийгүй худалдан авах үйл ажиллагааны бодлогыг барьж хяналт тавьдаг Сангийн яам өөрөө захиалагчийн хувьд ийм хариуцлагагүй  байхад энэ улс яах болж байна аа?

Хариуцлага тооцдог улс оронд бол “Пума констракшн” компани хар дансанд орох учиртай. Гэтэл одоо “Нийслэл өргөө” ХХК-ийн хамт Яармагийн Буянт-Ухаагийн дэнж дээр улсын төсвийн 19 тэрбум төгрөгөөр баригдах найман давхар 4-р төрөх эмнэлгийн тендерт шалгарсан ба Хөшигтийн хөндийн шинэ нисэх буудлын замд Богд уулын аман дахь Монголын түүхийн музейн цогцолборыг барихаар төсвөөс дараачийн тэрбумуудыг сахиж сууна.

Posted in # Монгол Улсын төсөв (... 2010, 2011, 2012, 2013, 2014 ...), 10. Сангийн яам | Tagged: | Leave a Comment »

Татварын байцаагчид Чежүд амардаг

Posted by ИТХ on 2011/05/05

Үндэсний татварын ерөнхий газраас татварын албаны ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилготой тусгай хөтөлбөр боловсруулж уг хөтөлбөрийн хүрээнд татварын байцаагч нарыг гадаад болон дотоодын амралт, сувилалд хамруулахаар төлөвлөсөн ба тухайлбал 5-р сарын эхээр олон хүнтэй багуудыг БНСУ-ын Чежү, БНХАУ-ын Хайнань болон Тайван улсад аялуулж, амруулахаар явуулах тухай зарласан. Үүнд татвар төлөгчдөөсөө хураасан хичнээн төгрөгийн зардал гаргах тухай мэдээллийг хараахан өгөөгүй байна.

Posted in Татварын ерөнхий газар | Leave a Comment »

Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар шинэ офистой болжээ

Posted by ИТХ on 2010/11/26

Монгол Улсын төсөв их мөнгөтэй болж буйн үр шимийг түрүүлж хүртсэн газруудын тоонд Сангийн яам, түүний харьяа хоёр агентлаг баттай орно.  

Өнөөдөр, 2010 оны 11-р сарын 25-нд Үндэсний татварын ерөнхий газрын шинэ байр ашиглалтанд орсон тухай зарлав.  Тэнд албан өрөөнүүдээс гадна 50-200 хүний сургалтын танхимууд, номын сан, татварын албаны ил тод байдал, шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд нэг цэгээс татвар төлөгчдөд үйлчлэх тохилог танхим, татварын түүхэн замналыг харуулсан музей нээгджээ. Харин хөрөнгө оруулалтын хэмжээг зарлаагүй тул бид бяцхан хайлт хийснээр уг барилгын ажил 2007 оноос хойш баригдаж 3 тэрбум 755 сая төгрөгөөр боссон болохыг мэдэж авлаа. Анх 2007-2008 онуудад 2 тэрбум 424 сая төгрөгөөр барихаар улсын төсөвт суулгасан мэдээлэл ч бас олдов. Өртөг нь 1,3 тэрбум гаруй төгрөгөөр өсөөд амжжээ. Одоо энэ барилгыг тохижуулах, ширээ сандал, техник хэрэгслээр дүүргэх гээд тоймгүй зардал гарч байгаа нь тодорхой.

Татварын ерөнхий газрын шинэ байр. Урьд нь энд олон жилийн түүхтэй хүүхдийн цэцэрлэгийн барилга, эргэн тойрон мод бут бүхий цэцэрлэг байсан юм.   

 

Ноднин зун Гаалийн ерөнхий газрын 8 давхар шинэ байрыг ашиглалтанд оруулсан юм.  Төсөвт өртгийг хайгаад яг энэ нэрээр олсонгүй, харин “Гаалийн нэг цэгийн үйлчилгээний төвийн барилга (Улаанбаатар), хугацаа 2008-2009  он, хөрөнгө оруулалт 3,0 тэрбум төгрөг” гэж байгаа нь энэ бололтой.  Хуучин багтаж байсан гурван давхар байрандаа Гааль, эдийн засгийн дээд сургууль гэдгээ оруулсан байна. Боловсон хүчнүүдээ улсын болоод хувийн олон дээд сургуулиудаас бэлнээр авч болдоггүй л юм байх даа?

Гаалийн ерөнхий газрын 9 давхар шинэ байр ноднин ашиглалтанд оржээ.

Одоо Сангийн яамны араас бас нэгэн шинэ байшин цухуйж байгаа нь Сангийн яамны өөрийнх нь өргөтгөл буюу шинэ офис гэлцэнэ. Төсөвт өртгийн тухай тодорхой мэдээлэл хараахан олдохгүй байна.  

Posted in # Монгол Улсын төсөв (... 2010, 2011, 2012, 2013, 2014 ...), 10. Сангийн яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар | 1 Comment »

“Монгол мал” хөтөлбөрийн 9,5 тэрбум төгрөгөөс 2,7 тэрбумыг …

Posted by ИТХ on 2010/11/06

Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх зорилгоор УИХ-ын хаврын чуулганаар баталсан “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд нийт 9.5 тэрбум төгрөгийн хөрөнгө баталж, уг хөрөнгийг малын үүлдэр угсааг сайжруулах болон эрүүлжүүлэхэд зарцуулахаар тусгасан ч түүнээс 2.7  тэрбум төгрөгийг шүлхий өвчинд зарцуулсан нь  хууль зөрчсөн үйлдэл болсон гэж УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар уг хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл сонсох үеэр зарим гишүүд үзэж иймэрхүү хөрөнгийг Улсын нөөцөөс гаргах ёс той гэсэн байр сууриа илэрхийлжээ. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Гантулга тайлбар хийхдээ, өнгөрсөн дөрөвдүгээр сард Дорнод аймгийн Халх гол суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч хязгаарлалтын дэглэм тогтоосон ч хүрээгээ тэлсээр байсан тул Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Өмнөговь зэрэг таван аймгийн 360 мянган бод, 6 сая 800 мянган бог малыг вакцинжуулахад зориулж 3.9 тэрбум төгрөг гаргуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Засгийн газрын нөөц санд мөнгө байгаагүй тул “Монгол мал” хөтөлбөрийн хөрөнгөөс зарцуулсан тул хууль зөрчөөгүй гэсэн тайлбар хийжээ.

Posted in 10. Сангийн яам, 13. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам | Leave a Comment »

1,5 сая долларын зээлийн төслийн удирдагч нь Сангийн яамны газрын дарга Батжаргал

Posted by ИТХ on 2010/10/01

 

Монгол Улсын  Зас­гийн газар Дэлхийн банк­ны 1.5 сая ам.долларын зээлийн санхүүжилтээр 2007-2009 онуудад хэрэгжүүлсэн 3803MOG – “Эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх” төслийг тойрсон эгзэгтэй баримтууд дэлгэгдээд байна. Заримыг дурдвал:

1. Энэ төслийн доторхи “Төсвийн дунд болон богино хугацааны төлөвлөлтийг сайжруулах” нь дэд төслийн гүйцэтгэгч болсон АНУ-ын “Глокомс” компани нь өөрийгөө 800 гаруй хүнтэй, дэлхийн олон оронд төсөл хэрэгжүүлсэн, зуугаад жилийн туршлагатай гэхчлэн мэдээлэл өгч төслийн шаардлагад хүрч шалгарсан боловч үнэн хэрэгтээ гуравхан хүнтэй байж, өөр компанийн зөвлөхүүдийн мэдээллийн санг ашиглажболохыг Дэлхийн банкны дотоод  аудитын газрынхан нь илрүүлж 2009 оны эхээр манай Сангийн яаманд мэдээлжээ.  Шалгаруулалтыг манай тал явуулсан байна.

2. Уг төслийн удирдагчаар ажилласан Сангийн  Яамны Төсвийн бодлогын газрын дарга Б.Батжаргал 2006 оны12-р сарын 13-нд “Глокомс” компа­нитай гэрээ­ байгуулахдаа Монгол улсын Засгийн газар ба Дэл­хийн банкинд огт мэдэг­дэлгүйгээр найзынхаа “Оюу-Сант” ХХК-ийг туслан гүйцэт­гэгчээр ажиллуулахаар 300 мянган ам.долларын өртөг бүхий гэрээг дур мэдэн байгуулжээ. Ингээд Б.Батжаргал, мөн төслийн зохицуулагч Г.Оюунгэрэл  нар төслийн санхүү­жилтийн баримтад дав­хар гарын үсэг зурдаг эрхээ ашиглан хуурамч гүйцэтгэл бичиж “Оюу-Сант” компани руу 400 гаруй сая төгрөгийг шилжүүлсэн ба тэндээс өөрсдөө авч ашигласан байж болзошгүй гэнэ.

3. Мөнгөө дутуу авсан “Глокомс” компани нь Монголын Засгийн газ­рыг  олон улсын арбит­рын шүүхэд өгсөн ба нэхэмж­лэлдээ төслийн удирдагч, зохицуулагч хоёр хууль бус шахалт үзүүлсэн, тухайлбал, Б.Бат­жаргалд удаа дараа урамшуулал олгож байсан, түүнчлэн Г.Оюун­гэрэлийн төрсөн охиныг өндөр цалинтай зөвлөхийн ажилд авсан баримтыг дурдсан байна. Гэхдээ АНУ дахь арбитрийн шүүх “Глокомс” компанийн нэхэмжлэлийг хэлэлцэх боломжгүй гэсэн хариу өгчээ.

Энэ бүх асуудлын учир олдох болоогүй байна. 2009 оны Монгол Улсын төсвийн гүйцэтгэлийн танилцуулгад уг  төслийн нийт өртөг 1,894.3 тэрбум төгрөг,  гүйцэтэгэл – 651.5 сая төгрөг буюу 34 хувьтай гэснээс өөр тайлбар алга.  

Дашрамд дурдахад Б.Батжаргал нь Хөрөнгө орлогын мэ­дүүлгээ санаатай худал мэдүүлсэн хэмээн Авли­гатай тэмцэх газрын шалгалтаар нэр дурдагдаж байсан, бас Сангийн яамнаас түүнд  хоёр өрөө байрыг хямдруул­сан үнээр буюу дөрвөн сая төгрөгөөр зарсан болж дахин хоёр  өрөө шинэ байр нэмж өгсөн гэж зарим хэвлэлд бичиж байна.

Posted in 10. Сангийн яам | Leave a Comment »