Мэдээлэл хүссэн албан бичигт хэдхэн минутийн дотор хариу өгсөн газар бол Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харъяанд байдаг Шинжлэх ухаан, технологийн сан юм. Биднийг албан бичгээ гардуулангуут тус сангаас жил бүр эрхлэг гаргадаг мэдээллийн товхимолын 2012 оны дугаараар хариу барьж “наана чинь бүх мэдээлэл бий” гэлээ.
Бид товхимолыг ажил дээрээ аваачиж хуудас бүрээр нэгжвээс сангийн үйл ажиллагааны танилцуулга, 2012 оны батлагдсан төсвийн хуваарь, сүүлийн жилүүдэд хэрэгжсэн буюу хэрэгжиж байгаа эрдэм шинжилгээ, судалгааны төсөл, хөтөлбөрийн жагсаалт, бас Инновацийн хууль, журам зэрэг олон чухал мэдээлэл багтаасан юунд хэдий ч хичнээн төгрөгийг зарцуулсан нь буюу төсөв хөрөнгийн зарцуулалтын мэдээлэл олдоогүй юм. Үүнийг тайлбарлаж дахин бичгээр хандсаны үр дүнд ийм хариултыг бичгээр аваад байна.
Зарцуулалтын задаргаа биш боловч 2012 оны төсвийн төлөвлөгөө, хуваарийн талаар мэдэхийг хүсвэл дор үзнэ үү.