Аялал жуулчлалын сангийн төсөв хөрөнгийн зарцуулалтын мэдээлэл авахаар бид шинээр харъяалах болсон Соёл, спорт аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэлд албан бичгээр хандахад зөвхөн 2012 оны эхний хагас жилийн санхүүгийн тайланг ирүүлсэн болно. Ямар нэгэн задаргаа, тайлбар байгаагүй. Гэхдээ албан бичигт зөвлөсний дагуу 2011 оны мэдээллийг нөхөж авахаар Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболдод хоёр удаа албан бичиг өгөөд ямар ч хариу аваагүй байна.
Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн хариу буюу санхүүгийн тайланг дор үзнэ үү.