МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Archive for the ‘Засгийн газрын нөөц сан’ Category

Засгийн газрын нөөц сан, Эрсдэлийн сан, Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан, Төсвийн тогтворжуулалтын сангуудын хэдэн зуун тэрбум төгрөгийн зарцуулалтын задаргааг Сангийн яамнаас хэдхэн мөрөнд багтааж өгчээ

Posted by ИТХ on 2013/01/25

Сангийн яам-1 Сангийн яам-2

Advertisements

Posted in !! Тусгай сэдэв: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, 00. Засгийн газрын тусгай сангууд, 02. ЗАСГИЙН ГАЗАР, 10. Сангийн яам, Засгийн газрын нөөц сан, Төсвийн тогтворжуулалтын сан, Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан | Leave a Comment »

2007-2009 оны Засгийн газрын нөөц сангийн зарцуулалт

Posted by ИТХ on 2010/07/14

Засгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтыг санхүүжүүлэх зорилгоор улсын нэгдсэн төсвөөс төвлөрүүлсэн хөрөнгө, түүнчлэн уг арга хэмжээнд зориулан олгосон хандив, буцалтгүй тусламжийн орлогын эх үүсвэрээс Засгийн газрын тусгай сан бүрддэг. Засгийн газрын нөөц сан болон Эрсдэлийн санд төвлөрүүлэх хөрөнгийн нийт хэмжээ нь тухайн жилд төлөвлөгдөж байгаа ДНБ-ий 1 хүртэл хувьтай тэнцүү байхаар хуульчилж өгсөн. Төсвийн Ерөнхийлөн захирагч өмнөх онд гарсан зардлын гүйцэтгэл, байгаль, цаг уурын болзошгүй өөрчлөлтийн талаархи судалгаа, урьдчилсан таамаглал, экспорт, импортын бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дахь үнийн хэлбэлзэл, цаашдын төлөв, төсвийн орлогын боломж, чадавхийг харгалзан тухайн жилд улсын төсвөөс нөөц санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг төлөвлөдөг.

Тухайн жилийн төсөвт урьдчилан төлөвлөж тусгах боломжгүй дор дурьдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд Засгийн газрын нөөц хөрөнгийг зарцуулна. Үүнд: Read the rest of this entry »

Posted in Засгийн газрын нөөц сан | Leave a Comment »

Энэ жил 632 сая төгрөгөөр наадна

Posted by ИТХ on 2010/06/21

Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 804 жил, Ардын хувьсгалын 89 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулахад 632 сая төгрөгийг зарцуулахаар болжээ. Үүний  300 гаруй сая төгрөгийг төсвөөс болон Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргаж байгаа аж. Харин 300 сая төгрөгийг наадмын зөвшөөрөл гэх мэт орлогоос олохоор төлөвлөсөн байна.

Posted in # Монгол Улсын төсөв (... 2010, 2011, 2012, 2013, 2014 ...), Засгийн газрын нөөц сан | Leave a Comment »

Засгийн газрын нөөц сан гэж юу вэ?

Posted by ИТХ on 2008/06/19

ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ хуулиас.

8.1.Төсвийн ерөнхийлөн захирагч энэ хуулийн 8.3-т заасан зориулалтаар өмнөх онд гарсан  зардлын  гүйцэтгэл, байгаль, цаг уурын болзошгүй өөрчлөлтийн талаархи судалгаа, урьдчилсан таамаглал, экспорт, импортын бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дэх үнийн хэлбэлзэл, цаашдын төлөв, төсвийн орлогын боломж, чадавхийг харгалзан тухайн жилд улсын төсвөөс нөөц санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг төлөвлөнө.

8.2.Засгийн газрын нөөц сан болон Эрсдэлийн санд төвлөрүүлэх хөрөнгийн нийт хэмжээ нь  тухайн төсвийн жилд төлөвлөгдөж байгаа дотоодын нийт бүтээгдэхүүний 1 хүртэл хувьтай тэнцүү байна. 

8.3.Тухайн жилийн төсөвт урьдчилан төлөвлөж тусгах боломжгүй дор дурдсан  арга хэмжээг санхүүжүүлэхэд энэ хуулийн 8.1-д заасан сангийн хөрөнгийг зарцуулна:

8.3.1. хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, газар хөдлөлт, цөлжилт, гал түймэр, хүн, мал, амьтны болон ургамлын гоц халдварт өвчин, хортон мэрэгчид тархах зэрэг байгалийн гамшигт үзэгдэл тохиолдсон үед түүний хохирлыг бууруулах, тархалтыг хязгаарлах, үр дагаврыг арилгах;

8.3.2.үйлдвэрлэл, технологийн горим зөрчигдсөнөөс барилга байгууламж, шугам, сүлжээ, тоног төхөөрөмж эвдрэх, тээврийн хэрэгсэл сүйрэх, цацраг идэвхт болон химийн хорт бодис алдагдах зэрэг техникийн холбогдолтой томоохон осол гарсан тохиолдолд түүнийг таслан зогсоох, хохирлыг арилгах;

8.3.3. алан хядах ажиллагаа, дэлбэрэлтийн улмаас олон хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд учирсан хохирлыг арилгах;

8.3.4. төсвийн жилийн явцад шинээр батлагдсан хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхэд шаардагдах нэмэлт зардал;

8.3.5. Засгийн газар олон улсын шүүх, арбитрт хариуцагчаар татагдсан буюу тэдгээрээс гарсан шийдвэрийг биелүүлэхэд шаардагдах зардал;

8.3.6. олон улсын гэрээний дагуу Монгол Улс төлөх, тухайн жилийн төсөвт тусгагдаагүй татвар, төлбөр, хураамж;

8.3.7. байгууллага, иргэдээс тавьсан хүсэлт болон цаг үеийн шинжтэй зарим асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах зардал.

8.4.Гамшгийн хор уршгийг арилгахад зориулан гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын байгууллага, иргэн, хуулийн этгээдээс өгсөн буцалтгүй тусламж, хандивын хөрөнгийг тухайн зориулалтаар нь зарцуулах бөгөөд уг хөрөнгө нь хүрэлцэхгүй бол Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлнэ.

Засгийн газрын нөөц сангийн эх үүсвэрийнх нь зонхилох хэсгийг төсвийн хөрөнгөөр бүрдүүлнэ. 

Posted in Засгийн газрын нөөц сан | Leave a Comment »