МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Archive for the ‘00. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ’ Category

Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа “Шилэн данс”-тай болох уу?

Posted by ИТХ on 2013/06/12

Монгол Улсын Ерөнхийлөгч 2013 оны 6-р сарын 10-нд Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргаж Засгийн газраас 2012 оны 17 дугаар тогтоолоор баталсан “Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам” хэрэгжихгүй байгааг анхааруулаад улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжигч төрийн байгууллага, түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн төсвийн орлого, зарцуулалт болон тайлагналын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгох ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, иргэдэд ойлгомжгой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх “шилэн данс”-ны тогтолцоонд шилжих, төсвийн гүйцэтгэл, зарцуулалтад тавих иргэний хяналтын тогтолцоо хийгээд өнөөгийн эрх зүйн орчины талаар олон нийтэд сурталчилах, иргэдийн санал дүгнэлтийг хүлээн авсан эсэхийг эргэж мэдэгдэж байх тогтолцоог нэвтрүүлэх арга хэмжээг авахыг үүрэг болголоо.

Энэхүү зарлиг ерөнхийдөө өнгөрсөн жилүүдэд төр засгаас төсвийн нээлттэй байдлыг хангах талаар гаргасан хууль, тогтоол, журам, дүрэм зэргийг сайн хэрэгжүүл гэсан агуулгатай. Гэхдээ энэ олон үгс дундаас “шилэн данс” хэмээх нэр томъёо яах аргагүй анхаарал татаж байна. Хэдэн жилийн өмнөөс төрийн бус байгууллагууд “шилэн түрийвч”-ний тухай ойлголтыг анх нэвтрүүлж нийслэлийн Баянзүрх, Багануур, Хан-Уул дүүрэгт болон бусад орон нутгийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг голдуу төсвийн байгууллагуудын төсвийг багш, эцэг эх, эмч, үйлчлүүлэгчдэд зориулан нээлттэй болгож байсан билээ. Тэгвэл одоо төрийн бүх байгууллагын батлагдсан төсөв, түүний гүйцэтгэлийн тайлан төдийгүй зарцуулалтын явц, задаргаа үргэлж нээлттэй байх болно хэмээн ойлгогдож байна. Гэхдээ тодорхой арга механизмыг Засгийн газар боловсруулах үүрэг хүлээлээ.

Төсвийг нээлттэй болгох талаар хууль, дүрэм, журам, янз бүрийн амлалт, үүрэг даалгавар хангалттай боллоо. Одоо бас нэгээр нэмэгдлээ. Энэ зарлигийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэхүү зарлигыг гаргалаа. “Шилэн данс”-ны тогтолцоо өнөөдөр биш, харин сонгуулийн дараа буюу 9-р сарын 1-нээс эхлэн нэвтрэх болж байна.

Одоо хүлээх л үлдлээ.

Advertisements

Posted in !! Тусгай сэдэв: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, 00. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ | 1 Comment »

Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын 2009 оны төсвийн гүйцэтгэл

Posted by ИТХ on 2010/03/19

Монгол Улсын төрийн тэргүүн – Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын багцад 2009 онд 1,452.1 сая төгрөгийн зардал батлагдсанаас 1,414.9 сая төгрөгийн гүйцэтгэл гарчээ.

Байгууллагууд

Төлөвлөгөө

Гүйцэтгэл

Хувь

1

Үндэсний хөгжлийн хүрээлэн

118.50

110.05

92.9

2

Ерөнхийлөгчийн тамгын газар

708.18

682.10

96.3

3

Монгол Улсын Ерөнхийлөгчийн төсөв

625.46

622.78

99.6

Posted in Ерөнхийлөгчийн тамгын газар | Leave a Comment »