МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Archive for the ‘## Төсвийн хөрөнгө оруулалт, худалдан авалт, тендер’ Category

2014 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалт

Posted by ИТХ on 2013/12/21

2014 оны төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалт. Ёсчлох хувь_Page_01

Read the rest of this entry »

Advertisements

Posted in # Монгол Улсын төсөв (... 2010, 2011, 2012, 2013, 2014 ...), ## Төсвийн хөрөнгө оруулалт, худалдан авалт, тендер | Leave a Comment »

“Бага үнийн саналыг хамгийн сүүлд харгалздаг”

Posted by ИТХ on 2013/12/19

2013 оны 12-р сарын 18-нд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Худалдан авах ажиллагааны газрын удирдлага нэгэн уулзалтыг зохион байгуулжээ. Энэхүү арга хэмжээний тэмдэглэлийг сийрүүлж байна. 

Худалдан авах ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн Н.Цэрэнсамбуу:

-Эхлээд та бүхэнд цахим худалдан авалтын системд шилжих үйл ажиллагааг товч танилцуулья. Тендер оролцогчдын нууцлалын код хоёр янз байгаа. Материал дэлгэгдэх үед тухайн зарлагдсан тендер нийтийн түлхүүрээрээр материал нь кодлогдоод, тухайн кодлогдсон мэдээллийг тендер нээх хүртэл ямар нэг хүн болон бусад этгээдүүд харах боломжгүй болж байгаа. Тендерийн нээлтийн өдөр тухайн тендер нээх эрхтэй хүн хувийн түлхүүр ашиглаад ямар материал байгаа, ямар үнийн санал ирүүлсэн мэдээллийг код тайлдаг үйл ажиллагаа явагддаг болж байгаа.

Дараагийн чухал ойлголт бол тендерийн Ерөнхий гэрээ буюу цахим дэлгүүр юм. Энд төрийн байгууллагуудын байнгын хэрэгцээтэй бараа, ажил үйлчилгээ гэсэн хэсэг байгаа. Тухайлбал, бичгийн болон хэвлэлийн цаас, принтерийн хороор жишээ авахад тэр бүх худалдан авалт одоо нээлттэй, ил тод биш, шууд гэрээгээр явагдаж байгаа бүхнийг нээлттэй болгох үүднээс цахим дэлгүүрийг энэ оноос эхлүүлэн хэрэгжүүлнэ. Цахим дэлгүүрийн нэг гол бүрэлдэхүүн хэсэг нь цахим католог буюу цахим ангиллын систем байх юм. Энэ систем дээр зах зээл дээр байдаг бүх бараа, бүтээгдэхүүний ангиллын код байж байгаа. Бүх бараа, бүтээгдэхүүн өөрийн гэсэн шинж чанартай байдаг. Компьютер гэхэд хүчин чадлын хэмжээ, цаас гэхэд хэмжээ, өнгө, зузаан нимгэн гээд бүх шинж чанарыг агуулсан цахим катологийн систем байгаа. Тиймээс нийлүүлэгч ААН-үүд өөрийн компанийн үйлдвэрлэж, нийлүүлдэг бүх бараа, бүтээгдэхүүнийг энэ цахим катологийн системд байршуулах ёстой. Байршуулсан бараа, бүтээгдэхүүн дээр тендер шалгаруулалт зохион байгуулаад Ерөнхий гэрээ хийгдээд явах юм.

Нэг ёсондоо цахим дэлгүүр маань цахим католог дээр ийнхүү суурилагдаад тухайн зах зээлийн судалгаагаар бүх төрийн байгууллагуудад хэрэглэгддэг байнгын бараа, бүтээгдэхүүн дээр Ерөнхий гэрээ хийгдээд явна гэсэн үг. Гэрээ байгуулахдаа нэгж үнийн буюу нэг боодол цаасыг хэдэн төгрөгөөр нийлүүлэх үнээр гэрээг мөн хийнэ. Захиалагч байгууллагууд тухайн Ерөнхий гэрээ байгуулсан бараа, ажил үйлчилгээг өөрсдөө шууд худалдан авалтаар хийхгүйгээр цахим дэлгүүрээс захиалгын системийн дагуу худалдан авдаг болох юм. Ерөнхий гэрээн дээр ямар зүйлүүдийг тусгаж оруулах вэ гэхээр тухайн бараа, ажил үйлчилгээний нэгж үнэ, хүргэж өгөх нөхцөл, бусад мэдээллийг агуулна. Жишээ нь, Ерөнхий гэрээн дээр хоёр компани шалгараад орсон байлаа гэхэд нэг компани нь 100 боодол цаас авлаа гэхэд тухайн компани нь ерөнхий захиалагчид хүргэж өгдөг, нөгөөх нь 150 боодлыг авлаа гэхэд мөн нийлүүлж өгдөг гэх мэтчилэн бүх нөхцөл шаардлагыг тусгасан гэрээг байгуулдаг болно. Захиалагч байгууллагууд энэ Ерөнхий гэрээгээр байгуулсан бүх бараа, ажил үйлчилгээг шууд худалдаж авахгүйгээр цахим дэлгүүрээс авдаг болно гэсэн үг. Ингэснээр төрийн тухайн байгууллагуудын цаасны хэрэглээ, Ерөнхий гэрээгээр байгуулагдсан бараа, бүтээгдэхүүний хэрэглээний статистик нийт дүнгээрээ гарч, энэ талын мэдээлэл нь иргэд, ААН, олон нийтэд нээлттэй, ил тод болох юм.

-Ерөнхий гэрээ байгуулагдснаар бүх мэдээлэл ил тод, нээлттэй болно гэж байна. Өөр ямар үр дүнд хүрэх вэ?

-Төсвийн болон төрийн байнгын хэрэгцээт бараа, үйлчилгээг шуурхай, сонголттой, хэмнэлттэй худалдан авдаг болно. Одоо бол төрийн байгууллага бүр цаас худалдан авдаг, ингэхдээ янз бүрийн үнээр ялгаатай худалдан авалт хийгдэж байгаа. Цаашид Ерөнхий гэрээнд шилжсэнээр нэг үнээр, адил чанарын худалдан авалт хийгддэг болох юм. Мөн цаад утгаараа Үндэсний дотоодын ААН-үүд болон ЖДҮ-ийг дэмждэг болно гэсэн үг. Яаж гэхээр урьд нь тендерт нэг л нийлүүлэгч шалгардаг байсан бол одоо Ерөнхий гэрээнд шилжсэнээр тендерт нэг буюу түүнээс дээш хэд хэдэн компани оролцож шалгаруулж Ерөнхий гэрээ байгуулна. Шалгарсан ААН-үүдээс төрийн байгууллага өөрийн нөхцөл шаардлагад таарч байгаа компанийг сонгож захиалга өгөөд бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээгээ авдаг болно. Үйл ажиллагааны хувьд нээлттэй тендер шалгаруулалтаар явахад төрийн байгууллага бүрт сонгон шалгаруулалт хийгдэж, энэ нь нилээд цаг хугацаа авдаг байсан бол одоо Ерөнхий гэрээнд орсноор худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага нэг удаа Ерөнхий гэрээ хийчихсэн байхад төрийн байгууллагууд тэндээс захиалгын системийн дагуу худалдан авалт хийдэг болж, ингэснээр цаг хугацаа хэмнэж, бараа, үйлчилгээг хурдан шуурхай хүргэж өгч, үйл ажиллагаа илүү хялбар болж ирнэ.

Цахим дэлгүүрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны нөхцөл гэвэл худалдан авалтын төрлүүд, хэмжээ, санал болгох үнэ, хүлээлцэх, хүргэж өгөх нөхцөл, оролцох чадвар, баримт бичиг гэх мэт бүх зүйлийг агуулсан байна. Гүйцэтгэх ажлын жагсаалтын тухайд худалдан авалтын төлөвлөгөө, бараа, ажил үйлчилгээний үнийн санал, гэрээний нөхцөл, оролцох чадвар, үнэлгээний арга гэх мэт бүх мэдээллийг оруулж багтаасан байна. Ерөнхий гэрээг зохион байгуулах талаар энэ оны есдүгээр сард Сангийн сайдын журмаар баталсан юм. 2014 онд урсгал зардлаар хийгдэх байнгын хэрэгцээт бараа, бүтээгдэхүүний судалгааг манай байгууллагын зүгээс гаргаж байгаа. 2014 онд Ерөнхий гэрээ байгуулагдаад олон нийтэд мэдээлэгдэнэ.

Аливаа цахим сүлжээ нэг удаа хийгдээд төгс төгөлдөр болно гэж байхгүй, цаашаагаа байнга хөгжиж дэвжиж явна. Бид 2014 онд одоо байгаа системийг сайжруулж, илүү боловсронгуй, хэрэглэхэд амар хялбар, илүү ил тод, нээлттэй болгох зорилт тавин ажиллаж байна. Одоогийн байдлаар цахим худалдан авах ажиллагаа, цахим системийг сайжруулах ажил хийгдэж байна. Цахим сүлжээнд одоогоор татварын байгууллагууд Төвбанк, арилжааны банкууд холбогдчихоод байгаа. Одоо Нийгмийн даатгал, шүүх, Улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг бүх байгууллагыг ирэх оны долдугаар сар гэхэд холбочихно. Ингэснээр тендерт оролцогч ААН-үүд зөвхөн техникийн саналаа ирүүлдэг болно. Төрийн байгууллагуудаас  тодорхойлтууд авч ирүүлдэг, цаг авсан ажил байхгүй болно.

Цахим дэлгүүр нээснээр цааш нь бид цахим төлбөр тооцооны системийг хэрэгжүүлнэ. Бүх тендер цахимаар яваад ирэхээр Нэгдсэн мэдээллийн сан үүснэ. Энд үндэслээд тайлан, хяналт, үнэлэлт, шинжилгээ хийх боломж бүрдэнэ. Тухайлбал, нэг компани хэдэн тендерт оролцож ялаад байна, хэдэн тендер шалгаруулалт явагдаад байна гэсэн бүх мэдээлэлд мониторинг хийх болож бүрдэнэ. Энэ дээр үндэслээд иргэд, олон нийтэд мэдээлдэг болно. Мөн энд тендер шалгаруулалтт болоод өнгөрөхөд шалгарсан болон шалгараагүй компаниудын мэдээллийг оруулж байгаа. Одоо бол энэ үйл ажиллагаа хангалтгүй байгааг та бүхэн мэдэж байгаа. Тиймээс Мэдээллийн санд компаниудын тендерт шалгарсан болон шалгараагүй үндэслэлийг оруулна. Гэхдээ тухайн компанийн нууцын зэрэглэлийн мэдээллийг харуулахгүй. Ямар санал ирүүлсэн, яагаад шалгарсан зэрэг техникийн бүх саналыг ил тод, нээлттэй болгохоор ажиллаж байна. Мөн тендерт шалгарсан ААН-ын бүтээн байгуулалтын явцын бүх мэдээллийг цахим системд оруулж эргэх холбоог үүсгэдэг тогтолцоонд шилжүүлэхээр ажиллаж байна.

Асуулт: Тендер явагддаг өмнөх үйл ажиллагаа танай газар байгуулагдснаар яаж өөрчлөгдөж, ямар дэвшил гарч байгаа вэ?

Худалдан авах ажиллагааны газрын дэд дарга Ж.Булгантамир:

-Хуучин бол тендерийн бүх шатны ажиллагаа Сангийн яаман дээр төвлөрч, энд Үнэлгээний болон Техникийн хороо гэсэн хоёр үе шаттай, төвлөрсөн системтэй байлаа.  Тэгээд сүүлд нь яамдууд руу очиж тарсан. Яамд тендерээ зохион байгуулдаг, ингэхдээ Сангийн яамнаас зөвшөөрөл авч гэрээ байгуулдаг байсан. Үүний дараа зөвшөрөөл авахаа болиод яамд дангаар хийдэг байгаад сүүлд нь манай агентлаг байгуулагдсан. Байгуулагдсны гол зорилго, шалтгаан нь төрийн яам тендерийн байгууллага болж хувирах биш, салбарын чиглэлийн бодлогоо барьж явах ёстой, тендер гэсэн процессын энэ механик үйл ажиллагааг нэг агентлагад өгч, мэргэшүүлэх бодлого барих зорилгоор манай газрыг Засгийн газраас байгуулсан юм. Агентлаг байгуулагдснаар ямар дэвшил бий болж байна гэхээр зөвхөн тендер зохион байгуулах чиг үүрэгтэй мэргэшсэн хүмүүс бий болж нэг газар төвлөрч байна. Хуучин яаж явсан гэхээр яаман дээр ажилтнууд үндсэн ажлаа хийгээд завсар зайгаар нь хэдэн хүн нэг өрөөнд гүйж ороод тендер шалгаруулдаг байсан. Гэтэл энэ бол ажлын хажуугаар хийчихдэг тийм амар ажил биш юм. Дор хаяаж нэг тендерт 3-4, зарим үед арав гаруй компани оролцдог, маш зузаан материалууд ирдэг, тэдгээрийг маш нарийвчилж үзэх шаардлагатай байдаг, цаг хугацаа, мэргэжлийн ур чадвар шаардах ийм ажил байдаг.

Өмнө нь, түрүү хэлснээр тендерийн Үнэлгээний хороог яамны ажилтнууд байгуулаад шалгаруулаад явдаг байсан учир мэдээлэл харьцангуй хаалттай байсан. Тиймээс Тендерийн хуульд шинээр нэмэлт өөрчлөлт орж байж агентлаг байгуулагдсан юм. Хуулиараа Үнэлгээний хороонд ТББ болон мэргэжлийн холбоодын төлөөлөл 2-оос доошгүй хүнийг заавал оролцуулдаг болсон. Нийтийн төлөөлөл ингэж орж ирснээр нэг талаар тэд шийдвэр гаргах процесст оролцож байна. Нөгөө талаасаа тэр дотор нь сууж байгаагийн хувьд яамд, төрийн төлөөлөл юу хийж байгаад хяналт тавьж байгаа. Ийм дэвшлүүд гарч байгаа. Зохион байгуулалт, байр савны хувьд манай газар дээр Үнэлгээний хорооны өрөөнүүд бүгд шилэн хаалгатай, хяналтын камертай бичлэг хийдэг болсон. Дараа нь ямар нэг гомдол гарах, хяналт шалгалт хийгдэхэд хэн юу ярьж, юу болж гэдгийг үзэх бүрэн боломжтой болсон. Энэ мэтээр ахуйн талаасаа ч тэр, оролцооны талаар ч тэр, мэргэжлийн талаас илүү дэвшилттэй болж, дараагийн түвшинд очих шинэчлэл хийгдээд явж байна гэж ойлгож болно.

“Шилэн тендер”-ийн тухайд нэмж хэлэхэд үүнийг ерөнхийд нь хоёр тусад нь авч үзэх шаардлагатай юм. Нэгд, Цахим тендер гэдэг нь ерөнхийдөө төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа барилга, зам, гүүр зэрэг томоохон хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалтын ажлуудыг цаасгүйгээр, онлайн хэлбэрээр, төрийн байгууллага, ААН-үүдийг тал тал тийш гүйлгээд байхгүйгээр мэдээллийг татаад авдаг болж байгаа. Мөн нөгөө талаар барилга бариуллаа гэхэд захиалагч тал бид ийм барилга бариулна гээд өөрсдийн шаардлагаа тавьдаг болж, түүнийг нь олон нийтэд ил болгож, тэрийг нь 2-3 компани ямар шалгуураар барих нь гэсэн сонголтын бүхий л мэдээлэл байж байх юм. Байгууллагын нууцад хамаарахаас бусад бүх мэдээлэл дэлгэн тавигддаг болно гэсэн үг. Тэндээс захиалагч ямар шалгуур тавьсныг ямар компани ямар шалгуураар яагаад тендерт шалгарч, яаж барьсан гэсэн эцсийн үр дүнг мөн харж болно. Ингэснээр тендер шалгаруулалт өмнөхөөсөө илүү нээлттэй, илүү хяналттай, ил тод болж байгаа юм.

“Шилэн тендер”-ийн хоёр дахь нь Цахим дэлгүүр байх юм. Энэ нь урсгал зардлаар явагддаг процесс. Энд нэг худалдан авалтын үнийн дүн нь бага  байдаг учраас тендер зарладаггүй байсан. Тиймээс сэтгүүлчид болон хяналтын байгууллагууд нэг их тоодоггүй явж ирсэн. Тэгэхээр одоо энэ нь ил тод болж ирж хяналттай явагдах юм. Жишээ нь, бичгийн А4-ын цаас нийлүүлдэг 20-30 компани байлаа гэхэд бүгдийнх нь мэдээллийг Е-катологид тавьчихна. Тэдгээр компаниудын нийлүүлэх цаасны үнэ, чанар, хүргэж өгөх нөхцөл байдлуудыг бүгдийг тавьчихаад тэдгээрээс хамгийн сайн 5 компанийг тендер зарлаж шалгаруулах замаар явна. Тэр тавтай нь Худалдан авах ажиллагааны газар гэрээ байгуулж ажиллах ийм арга замаар явах юм. Үүнийг л хуулинд “Ерөнхий гэрээ” гээд байгаа юм шүү дээ. Ингээд бүх захиалагч нэг тодорхой эх сурвалжаас, тодорхой үнээр цаасаа аваад явдаг болно. Ингэснээр төрийн байгууллагуудын урсгал зардал ил болж, улсын хэмжээнд албаны хэрэгцээнд хэдий хэмжээний цаас хэрэглэгддэг үзүүлэлтүүд гарч ирэх ач холбогдолтой юм. Энд бичгийн цааснаас аваад бензин шатахуун гээд төсвийн болон төрийн байгууллагууд юу хэрэглэдэг, бүгд ийм замаар нийлүүлэгдээд явна. Энэ бүх үйл ажиллагаа ил тод болж ирж байгаа учраас “Шилэн тендер” гээд байгаа юм.

Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал:

-Улсын хэмжээнд татварын бүртгэлтэй 73 мянган ААН байдгаас цахим худалдан авалтад орохоор бүртгэгдсэн нь 787 компани байна. Тендерт орсон давхардсан тоогоор авч үзэхэд 724 ААН энэ онд цахим тендерт оролцсон дүнтэй байгаа. Энэ жил бид Засгийн газраас зарлаад байгаа төсөл, арга хэмжээний тендерийг зохион байгуулна. Манай агентлаг өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд зарлагдаж байгаа нийт тендерийн арав гаруй хувийг хийж байгаа. Энэ жилийн хувьд саяхан Засгийн газар 130 төсөл арга хэмжээ батлаж зарласныг манай газар яамдын саналаар худалдан авалтыг хийгээд явна.

Төсөл, арга хэмжээ мэдээж хэрэг төсвийн Ерөнхийлөн захирагч нараас тодорхой хэмжээгээр багц болж задарна. Ингэж задарсны дараа бид хэвлэл, мэдээллийнхэн, компанийнхантайгаа дахиж уулзаад ийм ийм төсөл, арга хэмжээг Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага зохион байгуулах гэж байна, эндээс 50-80 хувийг цахимаар зохион байгуулахаа мэдэгдэнэ. Цахим худалдан авалт хийнэ гэдэг зөвхөн мэргэжлийн байгууллагын хийх ёстой ажил биш юм. Тендерт оролцож байгаа ААН-үүд өөрсдөө хувийн нууцлалын кодоо авах, энэ системд өөрсдөө бүртгүүлээд, өөрсдөө зохиогдож байгаа цахим худалдан авалт, цахим дэлгүүрийн сургалтад оролцоод, цахим худалдан авалтанд материалаа өгөөд тендерт оролцох бэлтгэл ажлаа хангаад өөсрдөө оролцоод явах учиртай. ААН, иргэдийн оролцоо эн эмэтээр их хэрэгтэй байна.

Хоёрт, мэргэжлийн байгуулага байгуулагдсны дэвшил юун дээр харагдаж байна гэхээр өнөөдөр бид Нэг цэгийн үйлчилгээ нээж байгуулсан. Энд өнгөрсөн онд 19 мянга гаруй иргэн хандсан. Манай энэ үйлчилгээн дээр зургаан хүн ажиллаж хуулийн зөвлөгөө өгч байгаа. Мөн эндээс ААН, компаниуд банкны баталгаа болон хувийн нууцын кодоо авах боломжтой болсон. Манай эндэхийн нэг ажилтан дээр 370 ААН хандсан мэдээтэй байна. Мөн манай газар дээр дурын иргэн, ААН дурын тендерийн нээлтэд оролцох боломжтой болсон. Ямар компани, ямар тендерт оролцож байгаа гээд Худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийг авах боломжийг мөн бүрдүүлсэн.

Гуравт, бид Стандартчилал, хэмжил зүйн газартай хамтраад худалдан авах ажиллагааны олон улсын стандартыг Монголд нутагшуулж байгаа. Жишээ нь, барилгын худалдан авах үйл ажиллагааны стандартыг нутагшуулсан. Дөрөвт, иргэдийн оролцоотой худалдан авах ажиллагааг явуулах боломжтой болсон. 20 сая төгрөг хүртэлх төсөл, арга хэмжээнд иргэд өөрсдөө оролцоод шийдээд явах боломж бололцоотой байгаа. Мөн түрүү хэлснээр манайх өөрийн вэбсайтад тендерт оролцсон бүх компани, ААН-ийн шалгарсан, шалгараагүй мэдээллийг бүгдийг тавьсан.

Энд тендерт ямар ямар компани ороод, ямар төсөвт өртөгт ажлуудыг авсан бүх мэдээлэл бий. Энэ 2013 онд хийгдсэн төсөл арга хэмжээний ажлын үр дүнгийн тайланг бид нэгдүгээр сарын 15-нд тайлагнана. Мөн мэргэжлийн байгууллагуудын зохион байгуулсан төсөл, арга хэмжээнүүдийн гүйцэтгэл ямар байв гэдгийг хэвлэл мэдээлийн хэрэгслээр олон нийтэд тайлагнана.

Бид цахим дэлгүүрт ЖДҮ-ийг оролцуулах талаар дэмжиж ажиллана. Тиймээс жижиг дунд үйлдвэрлэл эрхлэдэг ААН-үүдийн судалгааг хэвлэл мэдээллийн байгуулага, МҮХАҮТ, бусад ТББ-уудтай нийлж хамтарч ЖДҮ-үүдийн жасгаалтыг гаргаж, цахим катологид ангиллаар нь бараа, бүтээгдэхүүнийг гаргаж ирж оруулна. Дахин хэлэхэд энэ бол ганцхан Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын хийх ажил биш, бүх бизнес эрхлэгч, төрийн байгууллагад бараа, бүтээгдэхүүн нийлүүлдэг бүх ААН-ийн оролцоотой байж энэ ажил төгс явагдана.

Удахгүй манай улсад БНСУ-ын Худалдан авах ажиллагааны газраас Цахим дэлгүүр, цахим худалдан авалтын үйл ажиллагааны талаар зөвлөхүүд ирж нэг сар ажиллана. Нэгдүгээр сараас Европын Сэргээн босголт банкны санхүүжилттэйгээр Португаль улсын мэргэжилтнүүд ирж мөн зөвлөгөө өгнө. Яагаад ингэж зөвлөгөө авч байна гэхээр манайд цахим дэлгүүр, цахим худалдан авалт гэдэг юм урьд өмнө нь хийгдэж байгаагүй учир олон улсын шилдэг туршлагаас суралцаж, энэ ажлуудыг эхнээс нь зөв гольдролоор, цэгцтэй явуулах ажлыг үе шаттайгаар хийх юм.

Асуулт: Танай байгууллага Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэдгээр Шадар сайдын хүрээнд байдаг уу, эсвэл хуучнаараа Сангийн яамны шууд харьяалалд байна уу? Энэ дашрамд Жижиг, дунд үйлдвэрлэгчид тендерт оролцьё гэхэд танай газар дээр ирэх үү?

Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал: 

-Манай байгууллага 2012 оны наймдугаар сарын 20-ны Ерөнхий сайдын мэргэжлийн байгууллага байгуулах тухай 62 дугаар тогтоолоор байгуулагдсан. Энэ тогтоолын дагуу аравдугаар сарын 6-нд Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэгч агентлагын статустайгаар хуулиараа харьяалагдан үйл ажиллагаа явуулж байна. Сангийн яаман дээр Худалдан авах ажиллагааны бодлогын газар гэж бий. Бодлого, эрх зүйн хувьд удирдлагаар хангадаг газар юм. Орон нутагт Засаг даргын дэргэд Худалдан авах ажиллагааны алба гэж бий. Энэ нь шууд босоо биш хэвтээ тогтолцоотой юм.

Худалдан авах ажиллагааны газарт  хуулиараа улсын болон бүсийн шинж чанартай ажлууд буюу томоохон, хэд хэдэн аймаг дамнасан буюу улс орныг хамарсан зам, гүүр, барилга байгууламж, тэдгээрийн ТЭЗҮ боловсруулах гэх мэт томоохон ажлууд ирээд хийгдээд явах юм. Тиймээс ЖДҮ эрхлэгчид оролцох ажлууд манай газарт хуваарилагдаж ирддэггүй. Энэ нь аймаг, орон нутаг, хот, дүүргийн Худалдан авах алба дээр жижиг хэмжээний ажлууд ирж хийгдээд явна. Ерөнхийд нь хэлэхэд манай газар чинь эрх мэдлийн төвлөрлийг сааруулах зорилгоор байгуулагдсан юм шүү дээ. Тиймээс аймаг, дүүрэг, нийслэлд Худалдан авах ажиллагааны нэгжүүдийг байгуулан ажиллаж байна.

Асуулт: Манайд хамгийн бага буюу доод үнийн санал өгсөн нь тендерт ялдаг, тэгсэн хэр нь тэр үнийн саналаараа тендерээ хийгээд явдаггүй, үүнээс болж төсөвт өртөгөө нэмж авдаг, бага үнээр чанаргүй зүйл хийгддэг гэсэн хэл ам таталсан маргаан, зөрчил гарсаар байгаа. Энэ цааш яаж явах вэ?

Худалдан авах ажиллагааны газрын Худалдан авалт хариуцсан дэд дарга С.Дашдондог:

-Тендерийн хууль, өнөөдрийн явагдаж байгаа дүрэм журмаар бол чанарын шаардлагад нийцсэн тендерүүдийг илүү авч үзнэ гэсэн арга, зарчимтай явж байгаа. Энэ нь ямар шаардлагууд байх гэвэл зам барилга дээр гэхэд тоосго, цемент нь ямар стандарттай байх юм гэдгийг захиалагч газраас авч түүнийг харгалзан үзэхийг хэлээд байгаа юм.

-Нэг тендерт 10 компани саналаа ирүүлжээ гэж бодьё. Үнийн санал, захиалагчаас тавигдсан шаардлага, стандартад бүх юм нь нийцэж байгаа тохиолдолд тэдгээр 10 компанийг юуг нь харгалзан яаж шалгаруулах вэ?

-Компанийн өөрийнх нь санхүүгийн чадавх, боруулалтын орлого, ижил төстэй ажлынх нь сүүлийн гурван жилийн гүйцэтгэсэн ажил, татвар төлөлт зэргийг харгалзан үзэж байж шалгаруулна. Үүний дараа хамгийн бага үнийн саналыг харьцуулан харгалзан үзэх юм. Ийм зарчмаар явж байгаа.

Тэмдэглэсэн Б.БОЛД

Posted in ## Төсвийн хөрөнгө оруулалт, худалдан авалт, тендер | Leave a Comment »

“Уламжлалт” худалдан авалтаас “төгс” худалдан авалт руу …

Posted by ИТХ on 2013/12/19

Засгийн газраас зохион байгуулдаг ээлжит “Шинэчилж шийдъе-222” уулзалт 2013 оны 12-р сарын 10-нд “Шилэн тендер-2014” сэдвээр болж Ерөнхий сайд Н.Алтанхуяг, шадар сайд Д.Тэрбишдагва, худалдан авах ажиллагаатай холбоотой яам, агентлагийн удирдлага болон бизнес эрхлэгчид оролцсон юм.

Уулзалтын тэмдэглэлийг бүрэн эхээр хүргэж байна.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг:

-Манай улсад 73.016 ААН бүртгэлтэй байна. Эдгээрийн 13.628 нь энэ онд төсвөөс зарласан 3407 удаагийн тендерт оролцжээ. 10-аас дээш тендерт оролцсон компани хоёр, 5-10 тендер авсан арав, 3-5 тендерт оролцсон зургаан аж ахуйн нэгж байна. Би компаниудыг ажигласан. Зам дээр тендер авсан зарим нь ажлаа хийхгүй байгааг “анзаарсан” чинь хажуугаар нь давхар бас өөр ажил авчихдаг юм байна. Тухайлбал, орон нутагт зам барьж байсан компани Хөшгийн олон улсын нисэх онгоцны буудлын замын ажилд бас ороод нөгөө эхний ажлаа дутуу орхиж байх жишээтэй. Тийм учраас энэ тал дээр анхаарах ёстой юм билээ.

-Одоо хариуцлага, гэрээний биелэлтийг ярья. Гэрээний үүргээ биелүүлээгүй компаниудыг дотор нь ангилж үзвэл 84 хувь нь хугацаа хоцруулсан, ажлаа чанаргүй гүйцэтгэжээ. Найман хувь нь ажлаа орхиж, сураггүй алга болсон. Таван хувь нь юм босгочихсон, хийчихсэн гээд байдаг хэр нь Улсын комисс нөгөө ажлыг нь хүлээж аваагүй буюу хүлээж авах боломжгүй. Гурван хувь нь мэргэжлийн үйл ажиллагаандаа алдаа гаргасан. Өнөөдөр манай шинэчлэлийн Засгийн газар ирэх онд хийх ажлаа танилцуулж байгаагийн зэрэгцээ энэ бүхнийг яриад байгаа нь ААН, компаниудыг ийм алдаа дутагдал гаргахгүй байгаа ч ээ гэж байгаа юм. Алдаа дутагдал гаргаж, ажил авчихаад хийхгүй байгаа, эсвэл дутуу хийдэг, хаяад явчихдаг, эсвэл тендерээр ажил авчихаад хажуугаар нь илүү мөнгөтэй ажил хийгээд байгаа ААН-уудыг бид хар жагсалтад хамруулж тендерт дахин оруулахгүй. Хуулинд яг ийм үг байхгүй л дээ. “Гэрээний эрхээр хязгаарлуулсан хуулийн этгээд” гэж байгаа. Ганц жишээ хэлэхэд Завхан аймгийн Отгон суманд 2010 онд барьж оруулсан цэцэрлэг 2012 онд актлагдсан. Ингэж улсын хөрөнгөөр тоглож болохгүй ээ. Тиймээс бид хар жагсаалт хөтөлнө, үүнд гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, мэргэжлийн үйл ажиллагаандаа алдаа гаргасан, үүнийг нь шүүх, эрх бүхий улсын байцаагч тогтоосон, илт худал мэдээлэл өгсөн, сүүлийн гурван жил авлигын гэмт хэрэг үйлдсэн зэрэг ААН-үүд орно. Уг нь бид энэ удаагийн уулзалтаар хар жагсаалтад байгаа зарим газрыг нэрлэе гэсэн манайхан нэр өгөөгүй, уг нь нэрс байгаа юм билээ. Ийм маягаар хариуцлага тооцоод явна шүү гэдгийг хэлье.

-Тендерт орно гэхээр сүүлийн үед бас худал материалууд бүрдүүлдэг болсон байна. Энэ дээр дүн шинжилгээ хийснийг танилцуулвал 62 хувь нь тендерийн баталгаа гэдэг юмыг хуурамчаар хийсэн байна. Урьдчилгаа төлбөрийн баталгаа мөн худуутай. Санхүүгийн тайлангаа буруу зөв ирүүлэх, татварын тодорхойлтоо ташаа ирүүлэх гэх мэт зөрчил дутагдал байна. Энэ бол өнөөдөр манайд оршиж байгаа дүр зураг юм. Тиймээс хэдүүлээ нийлж байгаад үүнийг яаж зөв, шударга болгох вэ гэдэг дээр ярилцья.

-Худалдан авах ажиллагаанд олон нийтийн оролцоог 2013 оноос эхлээд бий болгосон. Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд иргэд болон ТББ, мэргэжлийн холбоод оролцдог болсон. Орон нутгийн түвшинд жишээ нь, 20 сая хүртэл төгрөгийн худалдан авах үйл ажиллагаанд иргэд өөрсдөө бүлэг байгуулан оролцох ийм боломж нөхцөлүүдийг бүрдүүлсэн. Жишээ нь, 18 сая төгрөгөөр гудамжны явган хүний зам, шат, үер усны сувгын ажил хийхэд иргэдийн “Бүтээлч үйлс” гээд бүлэг гүйцэтгэгч болоод оролцсон байна. Нийслэлийн Хан-Уул дүүрэгт рашаан булаг хашаажуулан тохижуулах 10 гаруй сая төгрөгийн ажилд мөн бүтээлч нөхөрлөл оролцож. Завхан аймгийн багийн төвд гуу жалга, далан шуудуу дарах гурван сая төгрөгийн ажилд Батжаргал гэдэг иргэний бүлэг оролцож. Иймэрхүү байдлаар тодорхой бага хэмжээний мөнгөтэй ажлуудад иргэдийн бүлэг орж ажил аваад шийдчихэж болж байна.

-Тендерийн ажил өмнө нь “уламжлалт байдлаар” явж ирэхэд маш их цаас гарздаж, хугацаа шаардаж хүнд суртлыг даван туулдаг байсан. Үүнийг одоо бид аль болох өөрчилж, иргэд, ААН-д хялбар болгож байгаа. 2013 оноос эхлээд Худалдан авах ажиллагааны газар цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлж эхэлж байгаа. Өнөөдөр цахим системд 487 ААН бүртгүүлчихээд байна. Үүнийг нийт компани, тендерт оролцож байгаа ААН-үүдтэй харьцуулахад 0.7-хон хувь юм. Засгийн газрын зүгээс, Худалдан авах ажиллагааны газраас бид аль болох цаасгүй, төвөг чирэгдэл бага бүртгэх тогтолцоонд орох гээд байна. Улсын хэмжээнд жилд 167 тендерийг цахим хэлбэрээр зохион байгуулснаас энд давхардсан тоогоор 724 ААН оролцсон байна. Тэгэхээр Засгийн газар цаашид юу хийх вэ гэхээр тендерийн талын вэбсайтуудыг нэгтгэнэ. Одоо худалдан авалт хийлээ гэхэд яам, Тамгын газар бүр өөрсдөө гүйж авахгүй, хийхгүй, Худалдан авах ажиллагааны газар захиалаад нэгдсэн худалдан авалт хийнэ гэсэн үг. Цахим хэлбэрээр буюу цахим дэлгүүр нээнэ. Эртээр би Сав, баглаа боодлын үзэсгэлэнд очиж үзэхэд дотоодын нэг үйлдвэрлэгч (“Финпак” ХХК) хатуу картон хавтас үзүүлээд бид ингэж хийгээд байхад яам, Тамгын газрууд яг иймийг гадаадаас өндөр үнээр худалдаж аваад байх юм гэсэн. Тиймээс одоо үйлдвэрлэгчид маань цахим дэлгүүрт юу байгаа саналаа ирүүлж өгөөд нөгөө талаас яам, Тамгын газар юу хэрэгтэй байгаа зүйлийн захиалгаа өгөөд хоёр талаасаа “арилжаа наймаа” хийж байя. Өнөөдөртөө энэ нь энгийн сонсогдож байж болох ч хэрэгжүүлээд эхлэхээр цаг хугацаа хэмнэх, хүнд суртлыг арилгах маш их үр дүн гарна. Дундын худалдан авалт хийгдээд явна. Сургууль, цэцэрлэг, эмнэлгийнхээ барилгын тендерийг орон нутаг өөрсдөө зарлаж, хяналтаа тавьдаг зарчим руу орж байна. Яамдаас тендер зарладгийг багасгаж байгаа. Яамд тендер зарлахгүй, бодлогын ажлуудаа хийх учиртай.

-Өнөөдөр Цахим худалдан авах системд Үндэсний татварын ерөнхий газар, Монголбанк, арилжааны банкууд холбогдсон. Нэг ёсондоо бусад байгууллагууд холбогдоогүй дутуу байгаа учир бүрэн дүүрэн цахим худалдан авалт хийж болохгүй байгаа. Бүрэн төгс худалдан авалт хэзээ хийгдэх вэ гэхээр энд Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, ШШГГ, Дээд шүүх зэрэг байгууллагууд холбогдчихвол онлайн, дундын мэдээлэл солилцооны төв бий болж, бүгд холбогдож, ингэснээр тендертэй холбоотой төрийн байгууллагуудаас авдаг тодорхойлтууд алга болох юм. Тендерийн үнэлгээ хийхэд ямар ААН-ийн тендерийн материалыг үнэлж байгаагаа мэдэхгүйгээр техникийн үнэлгээ хийдэг ийм тогтолцоо руу бид шилжинэ. Тендерт оролцож байгаа ААН-ийн техникийн саналыг нээлттэй ил тодоор мэдээлдэг тогтолцоо руу шилжиж байна. Ялсан хүний материалыг мэдээллийн санд оруулж, бусдад үзүүлдэг, үздэг больё л доо. Ингэхгүй бол маргаан их гардаг, түүнийг нь шүүхийн шугамаар шийддэг маш төвөгтэй байна. Уг нь бид Тендерийн хуулинд өөрчлөлт оруулья гэж бодож байгаа, ЭЗХЯ-н дээр Ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Тендерийн маргааныг шүүхээр бус өөр олон, хялбараар шийддэг аргууд байна. Түүнийг тусгана. Тиймээс эхлээд олон нийтэд, нийгэмд ил тод болгоё. Үүнийгээ тухайн ААН-ийнхэн ч бодолцож тэр хэмжээгээр хариуцлагажаад явья. Ингээд цааш гэрээний хэрэгжилтийн хяналтад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, “Шилэн тендер”-ээ хийхийн тулд шалгуур үзүүлэлтүүдийг боловсронгуй болгох, үнийн саналыг цахимаар хүлээж авах, сүлжээ бий болгох, нийлүүлэгчийг нууцалж Үнэлгээний хороо үнэлнэ гэх мэтээр явна.

-Ер нь бага үнийн өрсөлдөөн байхгүй болно шүү. Хамгийн эхлээд чанар, стандартаа хангасан байх ёстой. Үүнийг хангагсдын дунд л дараа нь үнийн саналаар өрсөлдөх боломж олдоно шүү гэдийг хэлье. Гэтэл манайд хамгийн бага үнийн санал өгсөн ААН тендерт ялдаг, ялсан нөхөд хэзээ ч тэр бага үнийн саналаараа обьект босгосон юм байхгүй, жил бүр төсөвт өртөгөө нэмүүлдэг гажиг тогтолцоо руу орсон. Өнгөрсөн хугацаанд тендерүүд завхарч учир утагаа алдсаны гол нь энд байгаа юм.

-Ирэх 2014 онд шинээр баригдах барилга байгууламж, төсөл арга хэмжээг танилцуулвал 595 тэрбум төгрөгөөр шинээр баригдах барилга 132, 633 тэрбум төгрөгийн бусад 164 төсөл, нийтдээ нэг их наяад 133 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 301 төсөл арга хэмжээг шинээр хэрэгжүүлэх гэж байна. Энэ нь дотроо эрчим хүчний салбарт 368 тэрбум төгрөгийн 32 барилга байгууламж, 22 тэрбумын 22 цэцэрлэг, 36.7 тэрбумын 15 сургууль, 9.2 тэрбумын 11 эмнэлгийн барилга, 10.3 тэрбумын найман коллеж МСҮТ, 16.7 тэрбумын нийгмийн халамжийн салбарын долоон барилга байгууламж, соёлын төв, 20 тэрбумын зургаан спортын цогцолбор шинээр барихаар төлөвлөж байна. Өнгөрсөн оны 130-140 тэрбумын өртөгтэй 242 төсөл арга хэмжээ царцсан байгааг цааш үргэлжлүүлнэ. Царцсан гэдэг нь төсөвт өртөг нь өндөр болоод зогсчихсон барилга байгууламжууд юм. Мэдээж шинээр гүйцэтгэх 301 төсөл арга хэмжээ дотроо задраад олон багц төсөл, тендер болох нь ойлгомжтой.

Энэ бүхнийг хэрэгжүүлэхэд Засгийн газар тендерийн үйл ажиллагааг ил тод байлгая, хүнд суртлаа багасгая, ААН-ууд шударгаар өрсөлдөж, өөрсдийн хэмжээгээр авсан ажлаа цагт нь чанартай гүйцэтгэе гэдгээр аль аль талдаа харилцан хариуцлага хүлээгээд ажиллая. Уг нь энэ жил манай Засгийн газар зургаан аймгийг автозамаар холбоё гэсэн хоёр аймгийг нь чадаагүй. Дорнод аймгийн замыг барихаар авсан нөхөд дутуу хаяасан. Чадахгүй байж том ажил авсан гэсэн үг. Тиймээс ААН-үүд өөрсдийн хэмжээ хязгаарт нийцсэн ажил авч байя, төр нь тендерээ зарлахдаа үүнийг тооцож, компаниудад таарсан ажлыг нь өгч байя. Нэг компани 200 км зам барина гэдэг худлаа юм билээ. Мэдээж бүх юм муу биш байгаа. Өсч дэвжин тамиржиж, итгэл даасан ААН-үүд байгаа. Ингээд та бүхний санал, асуултыг сонсоё.

“Аква пласт” ХХК-ийн төлөөлөл Х.Баярсанаа:

-ЭМЯ-н дээр тавдугаар сард зарласан тендерт манайх оролцож бүх шалгуураар тэнцэж ялсан юм. Гэвч зарга үүсээд хойшлогдож дөрвөн сар хүлээгдээд дахин есдүгээр сард зарлагдсан. Тэгсэн манай компанийг тусгай зөвшөөрөлгүй гээд хүлээж аваагүй. Сангийн яамнаас яасныг асуухаар энэ тендерийг зогсоо гэсэн. Тэгсэн мөртлөө нөгөө зогсоосон 700 саяын тендерийг өөр компанид гэрээ хийгээд шууд өгчихсөн байх юм. Тиймээс та бүхэн дээрээ сайхан шинэчилье гэж яриад байдаг, доороо байдал ийм, яамдууд өөрсдийн эрх мэдлийн хэмжээнд тендерийг будлиулаад сууж байна шүү. Тендерийг хойшлууллаа гээд яамдын эрх мэдэлтнүүд ямар ч хариуцлага хүлээхгүй, цалингаа аваад явж байна. Яамдыг яагаад цахим тендерт оруулахгүй байна вэ? Тендерийг хойш нь зулгааж чангааж байгаа яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарт ямар хариуцлага тооцож хүлээлгэж байна вэ? Цаашид энэ бурууг яаж зогсоох вэ?

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал:

-Эх нялхсын төвийн дээврийн тендерийг ярьж байх шиг байна. Тавдугаар сард анх тендер зарлаад дараа нь Сангийн яам хүчингүй болгож, шууд гэрээ хийх чиглэл өгөөд хийсэн байгаа.

“Аква пласт” ХХК-ийн төлөөлөл Х.Баярсанаа:

-Сангийн яам битгий тендер хий гэчихээд араас нь бичиг өгөөд шууд гэрээ хийдэг чинь улстөрийн нөлөө яваад байгаа юм биш үү, Ерөнхий сайд аа…

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт: 

Энэ тендер хоёр удаа зарлагдаад тендерт оролцогсод шаардлага хангаагүй гэдгээр хүчингүй болгосон байгаа. Арваннэгдүгээр сарын дундуур Эх нялхсаас энэ ажлыг цаашид хэрхэн яаж явуулах зөвлөмж бүхий албан тоот ирсэн. Тэгээд нэгэнтээ тендер хоёр удаа хүчингүй болсон гэдгээр хуулийн дагуу шууд гэрээ хийсэн байгаа.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг:

-Ер нь ирэх онд тендер тодорсны дараа юм уу, тендерийн явцын дунд ямар асуудал гарч байгаа талаар хэдүүлээ дахин уулзалт хийж дор дор нь яриад явья.

Шадар сайд Д.Тэрбишдагва:

-Төсөв хуулиараа арваннэгдүгээр сарын 15 гээд батлагдаж байгаа. Төсөв батлагдсны дараа тав хоногийн дараа тендерийн жагсаалтыг Засгийн газраар оруулах ёстой. Тиймээс одоо цаашид ямар тендерийг нь Худалдан авах ажиллагааны газраас зарлах юм, ямар нь яамнаас зарлагдах, орон нутгаас зарлагдах гэдгийг албан ёсоор зарлаад явна. Тиймээс ААН-үүд үүнд анхаарч тендерийн материалаа маш хурдан өгч, бид аль болох дөрөвдүгээр сараас өмнө бүх тендерээ жигдрүүлээд шалгуулаад явчихаж баймаар байна. Барилгын ажил дөрөвдүгээр сараас эхлэдэг. Тэгэхгүй бол хойшлогдсоор аравдугаар сар хүргэдэг, тэгээд төсөв батлагдах болдог гэм манайд бий шүү. Аль аль талаасаа цаг хугацаанд нь хийж амжуулаад явж байя. Бид шүүмжлэлийг хүлээж аваад засч сайжруулаад явна.

“Ган хийц” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Даваасүрэн:

-Тендер дээр нэг анхаарах юм байгаа нь жишээ нь, манайх эрчим хүчний багана, тулгуур хийдэг. Зүүн бүс болон Улаанбаатарт хоёр том үйлдвэртэй, бүх төрлийн тулгуурыг дотооддоо хийх боломжтой. Мөн дотооддоо шатдаггүй, барилгын сэндвичэн материал үйлдвэрлэдэг. Гэтэл биднээс авахгүй Хятадын Эрээн рүү яваад чанарын шаардлага хангахгүй тулгуурыг тендер зарлаж оруулж ирээд байна. Ингэснээр үндэсний үйлдвэрлэгчид нь хохироод байна. Дотоодын үйлдвэрээ яагаад дэмжихгүй байна вэ? Үүнийг тендертээ зоригтой, тууштай тусгая… Ингэвэл дотоодын үйлдвэрлэгчид хөл дээрээ зогсоно шүү дээ. Энэ талаар ямар бодлого баримтлаж байна вэ?

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт:

-Хуулиар бол дотоодын үйлдвэрлэгчид тендерт оролцоход ажил үйлчилгээн дээр 7.5, бараа, бүтээгдэхүүн дээр 10 хувийн хөнгөлөлт үзүүлэх боломж бол байгаа. Энэ боломжийг үзүүлэх үү үгүй юу гэдгийг захиалагч шийддэг. Хуулийн ийм зохицуулалт бий. Яг амьдрал дээр хэрэгжүүлэхэд захилагч шийддэг. Жишээ нь, Хятадаас цемент орж ирлээ гэхэд Монголын компанийн нийлүүлж байгаа цементийн үнийг харьцуулаад 10 хувийн хөнгөлөлт үзүүлдэг. Үүнийг захиалагч өөрөө сонгоод алийг нь худалдан авахаа шийдээд явдаг байсан.

Гэхдээ одоо тендерийн үйл ажиллагаа шинэ тогтолцоонд шилжиж байгаатай холбоотойгоор Худалдан авах ажиллагааны газар үүн дээр анхаарч боломжтой ажлууд дээр энэ хөнгөлөлтийг дотоодынхондоо үзүүлээд явах боломж нээгдэж байна. Өмнө нь энэ нь яагаад хэрэгждэггүй байсан гэхээр олон газар, олон хүн дээр тендер зарлагдаад тэр болгонд янз бүрийн бодлого явагддаг байсан тал бий.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг:

-Хэдүүлээ үүнийг ярьж байгаад дотоодын компаниас авч байгаа бараа, үйлчилгээг эхний ээлжинд авна гэсэн Засгийн газрын тогтоол гаргаад явья л даа. Ер нь бол дотоодынхонд том давуу тал, боломж байна ш дээ. Ингэхдээ хамгийн гол нь чанарын шарадлагыг нэн түрүүнд тавина шүү. Засгийн газар үүнийг дэмжиж байна.

IT-ийн чиглэлийн компанийн захирал н.Атарбаясгалан:

-Манайх хяналтын камер оруулж ирдэг. Боловсролын салбарт камержуулалтын тендерт оролцсон юм. Түрүүний хүний ярьсан шиг будлиан гарч дөрөвдүгээр сард тендер зарлагдаж долдугаар сард задлагдаж шүүхдэлцсээр есдүгээр сард эцсийн шийд гарч манайхыг оролцуулалгүй өөр компанид өгчихсөн байсан. Зарга гэхээсээ илүү цаашид анхаарах зүйлийг хэлэхэд Улаанбаатар хотоо бүрэн камержуулж чадаагүй байж Хэнтий, Архангай, Сэлэнгэ, Булган гээд аймаг, орон нутагт ийм тендер зарлаад эхэллээ. Эхлээд тендер зарлаад ажил хийхийн өмнө мэргэжилтнээ сайн бэлдмээр байна, мэргэжлийн хүмүүсийг оролцуулж стандартаа сайн хэрэгжүүлмээр баймаар байна. Тэгэхгүй бол 1-2 жилийн дараа тэр ажил маань хэрэгцээгүй зүйл болчих вий?

БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэ:

-Энэ ажил дээр Боловсролын үнэлгээний төвд эрхийг нь шилжүүлсэн. Тус төв өөрөө Үнэлгээний хороогоо байгуулаад хариуцаад явсан байгаа. Захиалагчийн хувьд яаман дээр гэрээ хийгдэж гарын үсэг зураагүй байгаа. Тодруулаад эргээд хариу өгье.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг:

-Ингээд эрх мэдлийг дамжуулаад эзэн биегүй болж дуусах вий дээ, Булга-Эрдэнэ дарга аа…анхаарай.

Архангай, Булган аймгийн Худалдан авах ажиллагааны газрын төлөөлөл:

-Архангай аймгийн хувьд сургуулиудад хяналтын камержуулалтын тендер зарлаад шаардлага хангасан нэг ч газар байхгүй байсан учир тендер хүчингүй болсон. Булган аймгийн хувьд аймгийн төвийг камержуулах 639 сая төгрөгийн тендер зарлагдаад журмын дагуу явагдсан. Мөнгө нь Орон нутгийн хөгжлийн сангаас гарсан.

МҮХАҮТ-ын орлогч дарга Ц.Янсанжав:

-Ирэх оны хийх ажил, төсөлд ЖДҮ-ийнхнийг дэмжин оролцуулах зорилгоор санхүүжилтэд тусгайлан заасан юм бий юу? Яагаад гэвэл хөрөнгийн эргэлт, хүчин чадлаар ЖДҮ-ийнхэн тендерт ер орж чадахгүй байгаа.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт:

-Тендер шалгаруулалтад оролцож байгаа компанид өмнө нь тухайн ажлынхаа үнийн дүнгийн ойролцоогоор 50 хувиас дээш хэмжээний ажил хийж байсан шаардлага тавигддаг. Тавигдсан ажлуудыг та харсан байх, энд багцаар нь авч үзэхэд 100 саяас тэрбумын өртөгтэй маш олон ажил байгаа. Эдгээр ажил нь ЖДҮ-ийнхэнд зориулагдсан гэж хэлж болно. Томоохон ААН 100 саяын ажилд орохгүй шүү дээ. Ер нь ирэх жил төсвийн нийт багтаамжаас шалтгаалаад төсв дээр томоохон обьектууд тавигдаагүй. Голцуу цэцэрлэг, сургууль, эмнэлгийн барилгууд байгаа. Эдгээр барилга, байгууламжууд ЖДҮ-ийнхний хүчин чадалд таарсан ажлууд байгаа. Тэгэхээр боломжууд байна гэсэн үг.

Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал:

-Энэ жилийн худалдан авах үйл ажиллагааны 22 хувийг цахим хэлбэрээр явуулсан. Ирж байгаа оны хувьд 80 хувийг цахимаар явуулах чигтэй байгаа. Тийм учраас ААН-ийнхэн манай цахим сургалтанд хамрагдахыг хүсч байна. Долоо хоног бүрийн 1,3 дэх өдрийн 15.00 цагт үнэгүй явагдаж байгаа. Хоёрт, худалдан авах ажиллагаанд ороцлож байгаа ААН-үүд хувийн нууцлалын кодоо авах ёстой. Тендерт оролцож байга нийт ААН-ийн 3.6 хувь нь цахимд бүртгүүлсэн байгаа учир нууцлалын кодоо аваад дурын тендерийн материалыг цахим системээс үнэгүй үзэж харж, өөрсдийн боломжит таарсан тодорхой хэмжээний тендерт оролцох боломжтой байгаа.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Ю.Идэрцогт:

-НИТХ саяхан төсвөө баталснаар 311 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр төлөвлөсөн. Бид ирэх оныг ил тод худалдан авалтын жил болгон зарлаж, тендер зарлах шалгаруулах ажиллагааг цахимаар явуулахаас гадна тендерийн нийт хөрөнгө оруулалтыг төсөвлөх, төлөвлөх, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, буцаад ажил гүйцэтгэх бүх шатны үйл ажиллагааг онлайн, цахим хэлбэрт шилжүүлье гэж байгаа. Ерөнхий сайд ч бай, жирийн иргэн ч бай, бүгд адилхан мэдээлэлтэй байя гэсэн төсөл хэрэгжүүлэхээр төсвийг нийслэлийн төсөвт суулгаж өгсөн. Төсвийн саналыг ч цахим хэлбэрээр авч байхаар болсон.

“Батсэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Шинэбаяр:

-Тендерт оролцоход тухайн компани НӨАТ-т нэг төгрөгийн өртэй бол оролцох эрх байхгүй гэдэг. Энэ заалт хэр үндэслэл, амьдралд бодитой, ач холбогдолтой заалт вэ? Тэртэй тэргүй НӨАТ-т өндөр өртэй юмуу хугацаа нь хэтэрсэн компаниудын дансыг албадан хаачихаж байгаа шүү дээ. Тиймээс ААН-үүдийнүйл ажиллагааг ингэж механикаар хааж хориглож хазаарлах хэрэг байна уу? Тендерээс хасалгүй, НӨАТ-ын өрийг өөрөөр нэхэмжлэх арга байдаггүй юм уу. Энэ талаар нэг шийд хэлж өгнө үү? Уг нь ААН-үүд тендерт орж байж ажил үйлчилгээ хийж байж өрөө барагдуулна ш дээ… Тэгэхгүй бол хуурамж падаан гаргаж, НӨАТ-аа үнэ зөв биш бүрдүүлэх зэрэг сөрөг үйлдэл гараад байгаа ш дээ…

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт:

-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд татвараа хугацаанд нь төлөөгүй компанийг тендерээс хасна гэсэн заалт байдаг. Энд хязгаар байхгүй, нэг төгрөг ч байсан өр гэсэн зарчмаар явж байгаа. Ирэх жил бидний шийдэх нэг асуудал гэвэл заримдаа татвараа төлчихсөн компани татварын систем дээр өртэй харагдаад байдаг тал бий. Үүнийг бид Татварын газрынхантай ярьж байгаад өөрчилж шийднэ.

“Ган хийц” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Даваасүрэн:

-Тендерийн үйл ажиллагааны процесс, ил тод байдлын хяналтад МҮХАҮТ зэрэг ТББ, хувийн хэвшлийнхний зүгээс оролцох талаар ямар боломж гаргаж өгч байгаа вэ?

Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал:

-Худалдан авах ажиллагааг 2013 онд ТББ-уудын оролцоотойгоор явуулсан. Үнэлгээний хороонд ТББ, мэргэжлийн холбоодоос 1-2 доошгүй төлөөлөл заавал орно гэсэн байгаа. Дээрээс нь бид Үнэлгээний хороонд яамдын, захиалагч нарын төлөөллийг оролцуулж ийм бүтэц бүрэлдэхүүнтэй ажилласан. ТББ-ын хувьд МҮХАҮТ-тай энэ тал дээр хамтран ажиллах санамж бичиг өгсөн байгаа. Үүний дагуу худалдан авах ажиллагаанд оролцох байгууллагуудын жагсаалтыг МҮХАҮТ-аас авсан байгаа. Давхардсан тоогоор 628 ТББ-ын төлөөлөл Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орсон. Тодорхой хэмжээний урамшуулал хүртэл өгч байгаа. ТББ-ын төлөөлөл Үнэлгээний хороонд орж ирснээр хяналт тавиах, шийдвэрлэх процесст нөлөөлөх эрхтэй байгаа.

Ил тод байдлын тухайд энэ жил тендерт шалгарсан болон шалгараагүй үндэслэлүүдийг тендерт оролцсон бүх ААН хичнээн төгрөгийн үнийн санал тавьж орж ирснийг вэбсайтад тавьж байгаа. Нийслэл, аймаг орон нутагт Худалдан авах ажиллагааныхан бүгд мэргэжлийн арга зүйн нэг чиглэлтэй байгаа учир бүгдээрээ ингэж явж байгаа. Бид мөн Үнэлгээний хорооны бүх мэдээлэл, үйл ажиллагааг камержуулж, CD-д бичиж байгаа. Мэдээллийн ил тод байдлыг ингэж ханган ажиллаж байгаа.

МҮХАҮТ-ын орлогч дарга Ц.Янсанжав:

-Төсвийн хөрөнгөөр тендер зарлаж байгаа учир зарцуулалт, хуваарилалтад хөндлөнгийн хяналт зайлшгүй хэрэгтэй. Ингэхгүйгээр нэг талдаа давамгайлчихаад тендерийн маргаан чинь эндээс л үүсээд байгаа ш дээ. Тиймээс Ажлын хэсэгт ТББ болон мэргэжлийн ямар холбоодоос ямар байгууллагын төлөөлөл орж ажиллаж байгааг шууд ил тод зарлаач. Төлөөллийн тэр байгууллага нь тухайн салбарынхаа судалгааг хийсний үндсэн дээр тендер ил тод, шударга явагдаж байгаа дүгнэлтээ гаргаж өгөөд явахгүй бол төөрөгдөл, үл ойлголцол гараад байна. Тиймээс үүнийг ил тод болгож баталгаажуулаад, төлөөллийн байгууллагын хүмүүс нь үүрэг хариуцлагатай оролцох эрх зүйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй байна?

Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал:

-Үнэлгээний хороодод орсон ТББ-уудын байгуулсан гэрээнүүд бүгд байгаа. Үүнийг бид вэб хуудасандаа бүгдийг ил тод тавьчихья.

МҮХАҮТ-ын Барилга, дэд бүтцийн зөвлөлийн дарга, “Сан” ХХК-ийн захирал Чимид-Очир:

-Тендер, худалдан авалтдээр дотоодын материал үйлдвэрлэгчдийг дэмжинэ гэж байгаа учир манай үйлдвэрлэгчид дотооддоо ямар бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа жагсаалт гаргаад, дотоодын үйлдвэрлэгч дунд Материал ханган нийлүүлэгчдийн тендерийг тусад нь зарлаж Барилгын угсралтын ажилд нь оруулж өгч байвал энэ нь бодит дэмжлэг болох юм. Хоёр дахь санал гэвэл тусгай мэргэжлийн барилга угсралтын компаниуд гэвэл олон жил ажиллачихсан туршлагатай хэдхэн тооны компани байдаг. Энэ талын шалгуур үзүүлэлтийг харгалзан үзэж байхгүй бол шууд гэрээ энэ тэр дээр туршлагагүй, гэнэтийн нэг компани гарч ирээд том том ажил аваад хийдэг, эргээд ажил унагадаг явдал байгааг анхаарна уу?

“Очирдарь” ХХК-ийн тендерийн мэргэжилтэн н.Гонгор:

-Ирэх оны төсөвт өртөгийг харж байхад уул уурхай, эрчим хүч, даатгал, банк, санхүүгийн салбарын чиглэл рүү нэг харагдахгүй байх шиг. Юу хэлэх гээд байна гэвэл уул уурхай дээр төрийн өмчит “Эрдэнэт”, “Багануур”, “Шивээ Овоо” зэрэг томоохон компаниудын төсөв өртөгийг нээлттэй болгох боломж байдаг болов уу? Хоёрт, тендерийн улирал 2-6 дугаар сарын хооронд болдог. ААН-үүд тендерт оролцох гэж янз бүрийн толдорхойлт авах гэж их цаг алддаг. Тиймээс цахим тендер яг хэзээнээс 100 хувь, бүрэн хэрэгжиж эхлэх вэ?

Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал:

-2012-2016 оны шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Худалдан авах үйл ажилллагааг 100 хувь онлайн хэлбэрт шилжүүлнэ гэсэн байгаа. 2013 онд бид эхний алхамаа хийж байна. Түрүү Ерөнхий сайдын хэлснээр цахим системд одоогоор арилжааны банкууд, татвар, бүртгэлийн байгууллагууд л холбогдсон, бусад нь холбогдох даалгавар аваад ажиллаж байна.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг:

-Гонгор нэг чухал санаа хэллээ. Бид улсын төсвийн хөрөнгө оруулалт, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт гээд сая яриад байна. Сая Гонгорын хэлснээр одоо цаана нь төрийн өмчийн компаниудын маш их хэмжээний хөрөнгө оруулалтууд байгаа нь үнэн. Эдгээрийг Гонгорын хэлснээр ил тод болгоё л доо. Дараагийн уулзалтыг ТӨХ-г тэдгээр төрийн өмчит компаниудтайгаа ирээд бидний байранд суу гэж хэлье. Төрийн өмчит компаниудын хөрөнгө оруулалтын худалдан авалтыг ярилцаж Гонгорын саналыг хэрэгжүүлье…!

Тэмдэглэсэн Б.БОЛД

Posted in ## Төсвийн хөрөнгө оруулалт, худалдан авалт, тендер | Leave a Comment »

“Авзага трэйд” ХХК: Булган аймгийн төвд баригдсан спорт цогцолбор

Posted by ИТХ on 2011/11/20

Улсын төсвийн хөрөнгө оруулалт.

Төсөвт өртөг: Анхны төсөвт өртөг 690 сая төгрөг. Нэмэгдсэн төсөвт өртөг 1 тэрбум 586.3  сая төгрөг.

Хугацаа: 2007 оны 6-р сарын 25-нд ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 2008 оны 4-р сарын 30-нд ашиглалтанд өгөхөөр товлосон байжээ.

Ажлын явц: 2011 оны 11-р сарын 14-нд ашиглалтанд хүлээлгэн өгч нээлтийн ёслолын арга хэмжээ болжээ. Гэхдээ дотроо маш хүйтэн, таазнаас нь ус гоождог гэсэн гомдол гарч байна.

Энэ тендерийг Булган аймаг ЗДТГ өөрөө шалгаруулж “Авзага трейд” ХХК-аар гүйцэтгүүлэхээр болсон юм. Гэвч хугацаан өнгөрсөн тул 2008 оны 10-р сарын 9-нд хугацааг сунгаж, анхны  төсөвт өртөгт багтаан 2008 оны 12-р сарын 25-нд дуусгахаар шинээр гэрээ хийсэн боловч бас л дуусгаж чадаагүй. ЭМЯ-ны Барилга захиалагчийн  газрын хяналтын инженер П.Ариунцэцэг ярихдаа, бид газар дээр нь очихдоо гүйцэтгэгчийг солих санал  тавьсан боловч аймгийн зүгээс заавал уг компаниар ажлаа гүйцэтгүүлнэ гэсэн тул хэвээр үлдээсэн гэжээ.

Ажил  гүйцэтгэх  санхүүжилт нь 2007  онд 300.0  сая  төгрөг, 2008  онд  390.0  сая  төгрөг  төсөвлөгдсөн ба тэр оны ажлыг хугацаандаа гүйцэтгэж чадаагүй тул 39.2  сая  төгрөг нь  буцаагдаж байжээ. 2009  онд  барилгын төсөвт өртгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсний дараа ЭМЯ-наас төсөв өртгийг нь шинээр тогтоох комисс  гарч  ажиллаад 896,3  сая төгрөгийг нэмэхээр  тооцоолсон ба үүнээс 448,2  сая  төгрөгийг Улсын  төсвийн тодотголоор Монгол улсыг хөгжүүлэх сангаас нэмж  өгөхөөр  батлагдаж, үлдсэн 448,1 сая төгрөгийг 2011 оны  улсын төсвөөс өгөх болсон түүхтэй. Ингээд анх 690.0  сая төгрөг байсан төсөвт өртөг  нэмэгдсээр  1.586.3 сая төгрөг болсон төдийгүй гурван жилээр хугацаа алдаж ашиглалтанд орсон байна.

 

Posted in ## Төсвийн хөрөнгө оруулалт, худалдан авалт, тендер, 30. АЙМГУУД, Булган аймаг | Leave a Comment »

Худалдан авах үйл ажиллагаатай холбоотой дүрэм журманд саналаа өгнө үү

Posted by ИТХ on 2011/11/04

Одоо хэлэлцэж байгаа Сангийн яамнаас боловсруулсан тендерийн холбогдолтой журам, дүрмийн дараах төслүүдтэй танилцана уу. Саналаа худалдан авах ажиллагааны бодлогын газрын хаягаар өгч болно.    

Шинээр байгуулах тендерийн агентлагийн журмын төсөл

Тендерийн үнэлгээний хорооны журмын төсөл

Тендерийн улсын байцаагчийн дүрмийн төсөл

Posted in ## Төсвийн хөрөнгө оруулалт, худалдан авалт, тендер | Leave a Comment »

“Авзага трэйд” ХХК: Булган аймгийн Гурванбулаг сумын 320 хүүхдийн сургуулийн барилга

Posted by ИТХ on 2011/09/01

Хөрөнгө оруулалт: Улсын  төсөв 

Төсөвт  өртөг : 1 тэрбум 300 сая  төгрөг

Эхэлсэн хугацаа:  2010 оны  хавар

Дуусгах хугацаа:  2011 оны 3-р улирал

Ажлын явц:  Энэ хичээлийн өмнө дуусгах ёстой байсан боловч 2011 оны 9-р сарын байдлаар зөвхөн  суурийн  цутгалтын  ажил  хийгдэж  нийт ажлын  дөнгөж 35 хувийг хийж гүйцэтгээд байна.

Posted in ## Төсвийн хөрөнгө оруулалт, худалдан авалт, тендер, 07. Боловсрол, шинжлэх ухааны яам, 30. АЙМГУУД, Булган аймаг | Tagged: | Leave a Comment »

“Авзага трэйд” ХХК: Чойбалсан хотын 640 хүүхдийн сургуулийн барилга

Posted by ИТХ on 2011/08/30

Төсөвт  өртөг: 1 тэрбум 377 сая төгрөг. Анх 750 сая төгрөг хэмээн зарлаж байжээ.

Эхэлсэн хугацаа: 2009 оны 8-р сард гэрээ байгуулсан

Дуусах хугацаа: 2010 оны 8-р сарын 10.

Ажлын явц: 2011  оны 8 -р сарын байдлаар ажлын  явц  85% -тай, дахиад нэг хичээлийн жилийн нээлтийн өнгөрүүлэхээр байна.  2010 онд  823 сая  төгрөгийн  санхүүжилт  аваад  ажлаа дуусгаагүй учир 300 орчим сая төгрөг  нь  буцаагдсан бөгөөд энэ мөнгийг 2011  онд   төсвийн  тодотголоор  олгогдосон гэж БСШУЯ-ны барилга захиалагчийн товчооны дарга ярьжээ.

Posted in ## Төсвийн хөрөнгө оруулалт, худалдан авалт, тендер, 07. Боловсрол, шинжлэх ухааны яам, 30. АЙМГУУД, Дорнод аймаг | Tagged: | Leave a Comment »

650 км-ээс очиж барилга барьж байна

Posted by ИТХ on 2011/04/08

Өнгөрсөн сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дорнод аймагт ажиллахдаа Чойбалсан хот буюу Хэрлэн суманд улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа хоёр барилгын ажлын явцтай танилцжээ.

1. БСШУЯ-ны захиалгаар баригдаж байгаа Дорнод аймгийн хөгжимт жүжгийн театрын барилга.

Тендерт орон нутгийн “Чандмань тал” компани шалгарчээ. “Одоо барилгын ажил 40 хувийн гүйцэтгэлтэй байна. Ирэх 7-р сард дуусгаж ашиглалтад өгнө” гэж тус компанийн захирал Ж.Энхболд ерөнхийлөгчид танилцуулсан байна. Орон нутгийн удирдлага ч тэдний ажилд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.  

2.  Мөн БСШУЯ-ны захиалгаар баригдаж байгаа Хэрлэн сумын 640 хүүхдийн суудалтай дунд сургуулийн барилга.

2009 онд БСШУЯ-наас 640 хүүхдийн ерөнхий боловсролын сургуулийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Авзага трейд” ХХК-ийг шалгаруулж 2010 оны 9 сараас өмнө ашиглалтад оруулах гэрээ хийсэн боловч он дуусахад барилгын ажил ердөө 20 гаруйхан хувьтай байжээ. Барилгын үндсэн материалаа зөвхөн 2011 оны хавар “Авзага трейд”-ынхэн татаж эхэлсэн гэнэ. “Бид хотоос барилгын материалаа татаж байгаа учраас хугацаа их шаардагдаж байна, бас зардал өндөр тусч байна” гэж барилгын инженер нь Ерөнхийлөгчид тайлбарласан ч энэ зөвхөн “Авзага трэйд”-ээс шалтгаалсан хэрэг юм.

Ажлын явцыг харахад 2011 онд багтан ашиглалтанд орох нь эргэлзээтэй. 

“Авзага трэйд” бол Улаанбаатарын компани. Хотын төвд босгосон орон сууцны олон барилгууд нь байнга хэл ам дагуулдаг, бас Булган, Эрдэнэтэд хэд хэдэн объект эхлээд дуусгажчаддаггүй сунжирсан сураг дуулддаг ийм компанийг БСШУЯ-наас хаа байсан 650 км-ын зайтай Дорнод аймагт очиж томоохон барилга бариулахаар тендерт шалгаруулсныг хачирхалтай гэхээс өөр яахав.

Posted in ## Төсвийн хөрөнгө оруулалт, худалдан авалт, тендер, 07. Боловсрол, шинжлэх ухааны яам, Дорнод аймаг | Tagged: | Leave a Comment »

6 сая төгрөгийн үнэтэй төгөлдөр хуурийг 36 сая төгрөгөөр “шахжээ”

Posted by ИТХ on 2011/01/30

Өнгөрсөн оны хамгийн сүүлчийн өдөр УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ  худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ төсвийн мөнгөөр 6 сая төгрөгийн үнэтэй төгөлдөр хуурыг 36 сая төгрөгөөр худалдан авсан жишээг дурдаад “энэ бол бодит баримт шүү. Би баталгаатай юмыг хэлж байна” гэлээ.

Posted in ## Төсвийн хөрөнгө оруулалт, худалдан авалт, тендер | 1 Comment »

Улсын төсвийн хөрөнгөөр 2010 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн тодотгосон жагсаалт

Posted by ИТХ on 2010/07/24

УИХ-ын хаврын чуулганы төгсгөлд Монгол Улсын 2010 оны нэгдсэн төсөвт тодотгол хийж баталсан билээ. Улсын төсвийн хөрөнгөөр 2010 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн тодотгосон жагсаалт энд байна.

Posted in ## Төсвийн хөрөнгө оруулалт, худалдан авалт, тендер | Leave a Comment »

Их тэнгэрийн гүүр 2007 онд ашиглалтанд орох ёстой байжээ

Posted by ИТХ on 2010/05/21

Их тэнгэрийн гүүрийг шинэчлэн барьж 2007 онд ашиглалтад оруулахаар “Хотын зам” ХХК-ийг гүйцэтгэгчээр шууд сонгон гэрээ байгуулж, 1200,0 сая төгрөгийн урьдчилгаа олгосон бөгөөд 4,0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 258 урт метр төмөр бетон гүүрийг 4 сарын хугацаанд барьж ашиглалтад оруулахаар гэрээнд тусгасан байна. Гүйцэтгэгч байгууллага энэ хугацаанд эвдэрсэн гүүрийг буулгах ажлыг гүйцэтгэсэн бөгөөд авсан урьдчилгаанд тохирох ажил хийгдээгүй байна.

Олон компани оролцуулах зорилгоор авто замыг хэт жижиглэн хүчин чадал муутай компаниудтай гэрээ байгуулсан байна. Өөрөөр хэлбэл гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа тухайн гүйцэтгэгчийн ажлын туршлага, санхүү, ажиллах хүч болон техник, тоног төхөөрөмжийн нөөц боломжийг дутуу судалснаас хэрэгжих боломжгүй гэрээ байгуулж, гэрээний үр дүн, ач холбогдлыг алдагдуулж байна. Тухайлбал Их тэнгэрийн гүүрийг шинэчлэн барьж 2007 онд ашиглалтад оруулахаар “Хотын зам” ХХК-тай шууд гэрээ байгуулсан ба 4,0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 258 урт метр төмөр бетон гүүрийг 4 сарын хугацаанд барьж ашиглалтад оруулахаар гэрээнд тусгасан нь биелэгдээгүй байна .

Дараа нь гэрээний хугацааг  2008.11.01, 2009.11.01 хүртэл хоёр удаа сунгасан. Их тэнгэр цогцолборын дулааны шугам сүлжээг гүүрийн ажил эхлэхээс өмнө хийж гүйцэтгэсэн нь гүүрийн буулгалтын ажилд саад учруулж, улмаар гүүрийн 3 ширхэг ригелийг цутгах боломжгүй болж, нийт 96 дам нуруунаас 12 ширхэгийг цутгасан байна гэж Улсын төсвийн 2007 оны хөрөнгө оруулалтын хэрэгжилтийн үр дүнд хийсэн аудитын тайланд дурдсан байдаг.  

Энэ хооронд “Хотыг зам” компани өөр тендерт оролцож тухайлбал Энх тайваны өргөн чөлөөнд “Ионсей” эмнэлгийн харалдаа нүхэн гүүрийг байгуулж амжсан байна.  

Өнөөдөр албан тушаатнуудын тайлбараас үзэхэд 2010 оны 11-р сард ашиглалтанд орох юм байна.

Posted in ## Төсвийн хөрөнгө оруулалт, худалдан авалт, тендер, Автозамын газар | 1 Comment »

2008 онд хөрөнгө оруулалтын хэмжээ өссөн ч бодит үр дүн хангалтгүй байв

Posted by ИТХ on 2009/11/21

Үндэсний аудитын газрын Удирдлагын зөвлөлийн хурлаар Улс, орон нутгийн төсөв, МУХС, гадаадын зээл, тусламж, өөрийн болон бусад хөрөнгөөр 2008 онд хийгдсэн хөрөнгө оруулалтын хэрэгжилт, үр дүнд өмнө нь хийгдсэн 6 салбарын аудитын тайланг нэгтгэсэн байдлаар авч хэлэлцсэн юм.

Засгийн газрын хөрөнгө оруулалтыг дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-д эзлэх хувийн жингээр нь авч үзвэл 2001 онд 22.9 хувь байснаа 2005 он хүртэл буурч, 2006 оноос 4.1-6.9 хувь хүртэл өсч, 2008 онд ДНБ-ний 15.6 хувийг эзэлж байна. Сүүлийн 4 жилд хөрөнгө оруулалтын санхүүжилт 8,7 дахин, шинээр болон шилжих обьектын тоо 7,2 дахин өссөн дүн мэдээтэй байна.

Гэвч аудитаар ихээхэн хэмжээний зөрчил дутагдал илэрсэн байна. Read the rest of this entry »

Posted in ## Төсвийн хөрөнгө оруулалт, худалдан авалт, тендер | Leave a Comment »