МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Archive for the ‘+ Төрийн албан хаагчийн цалин тэтгэмж, орон сууц, бусад хангамж’ Category

Төрийн албан хаагчийн буруутай үйлдлээс болж учирсан хохирлын нөхөн төлбөрт хичнээн төлбөр төлсөн талаархи бас нэг мэдээлэл

Posted by ИТХ on 2012/07/24

Төрийн албан хаагч, төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас үүссэн хохирол
(2011 оны 12 сар, өссөн дүнгээр, мян
.төг)

ТЕЗ/Яам Дүүрэг/Аймаг/Сум Байгууллага Төлөвлөгөө Гүйцэтгэл
Хууль зүй дотоод хэргийн сайд Төрийн сан Төрийн албан хаагчдын буруутай үйл ажиллагааны нөхөн төлбөр 1 649 492,00 1 649 492,00

Төрийн албан хаагч, төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас үүссэн хохирол 

 (2012 оны 09 сар, өссөн дүнгээр, мян төг)

ТЕЗ/Яам Дүүрэг/Аймаг/Сум Байгууллага Төлөвлөгөө
/өссөн дүнгээр/
Гүйцэтгэл
/өссөн дүнгээр/
Хууль зүйн сайд Төрийн сан Төрийн албан хаагчдын буруутай үйл ажиллагааны нөхөн төлбөр 682 584,30 0,00

.

Advertisements

Posted in !! Тусгай сэдэв: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, + Төрийн албан хаагчийн цалин тэтгэмж, орон сууц, бусад хангамж, 15. Хууль зүйн яам | Leave a Comment »

Төрийн албан хаагчдыг орон сууцаар хангахад зарцуулж байгаа төсөв

Posted by ИТХ on 2010/07/14

– 2008 оны нийслэлийн төсвийн харилцах дансны хүү болох 133,528,2 мянган төгрөгийг нийслэлийн Засаг дарга тамгын газрын ажилтнууддаа орон сууц авахад зарцуулсан байна.

– Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар сүүлийн гурван жилийн хугацаанд 300 орчим сууцыг өөрсдөө барьж ашиглалтанд оруулан ажилтнууддаа хуваарилсан байна.

– АТГ-аас ажилчдынхаа орон сууцны асуудлыг шийдэх нэрээр 2007-2009 онуудад нийтдээ 267 сая төгрөгийг 16 албан хаагчдад, нийгмийн асуудлыг шийдэх нэрээр 70.3 сая төгрөгийг олгосон байна. Ингэхдээ 2007 онд 90 сая, 2008 онд 115 сая, 2009 онд 62 сая төгрөгийг ажилтнуудынхаа зөвхөн орон сууц худалдан авах болон сайжруулахад нь зориулж олгожээ. Тухайлбал, 2007 онд 6 албан хаагчид 90 сая төгрөг, 2008 онд 5 албан хаагчид 115 сая, 2009 онд 6 албан хаагчид 62 сая төгрөгийг нийгмийн асуудлаа шийдвэрлэхэд нь зориулж олгосон байгаа нь нэг төрийн албан хаагчид 16.7 сая төгрөг ногдож байна.

Энэ тухай бэлтгэсэн танилцуулгын дэлгэрэнгүйг дараах файлаас үзнэ үү – Төрийн албан хаагчийн орон сууц ба төсөв

Posted in # Монгол Улсын төсөв (... 2010, 2011, 2012, 2013, 2014 ...), + Төрийн албан хаагчийн цалин тэтгэмж, орон сууц, бусад хангамж | Leave a Comment »

Орон сууц + орон сууцны дэмжлэг

Posted by ИТХ on 2009/08/12

Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын 2007-2008 оны санхүүгийн зарим үйл ажиллагаанд хийсэн аудитын дүгнэлтээс:

1.37. Түүнчлэн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2007 онд 329.8 сая, 2008 онд 417.8 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг үзүүлэх зардлыг хөрөнгө оруулалтын төсөвт тусган баталсныг 2007 онд 14.0 сая төгрөгөөр хэтрүүлжээ…

1.41. УНДЕГ-ын даргын 2007 оны 6-р сарын 176 дугаар тушаалаар шинэчлэн баталсан журмын 2.1-д “НДБ-д 6 сар, түүнээс дээш хугацаагаар ажилласан ажилтнуудад урамшуулал, “мөнгөн тэтгэлэг олгох”-оор заасан боловч  шалгуурыг хангаагүй нэр бүхий 20 гаруй хүнд орон сууцны дэмжлэгт 104,2 сая төгрөг олгосныг түүвэрчлэн хүснэгтээр үзүүлбэл: (Дэлгэрэнгүйг хавсралт №1-ээр үзнэ үү)

1.42. Хүснэгтээс харахад УНДЕГ-ын дарга асан С.Эрдэнэ туслахаараа 4 сар ажилласан хүнд 3.0-6.6 сая төгрөгийн дэмжлэг олгоод өөр ажилд шилжүүлж, нэг жилийн хугацаанд 3 хүнийг сэлгэн ажиллуулсан байна.

1.43. Ажилтны өргөдөл, хүсэлтийг харгалзахгүйгээр мэргэжлийн ур чадвар,ажлын үр дүн, тогтвор суурьшил зэрэг шалгуурыг хангасан эсэх талаар анхан шатны нэгжээр хэлэлцүүлэлгүй, шийдвэрийг удирдлагын хүрээнд гаргаж байгаагаас тус байгууллагад 5 хүртэл сарын хугацаатай ажиллаж байгаа хүмүүст дэмжлэг олгож, баталсан журмаа зөрчжээ.

1.44. Үүнээс гадна дээд шатны байгууллагынхаа эрх бүхий зарим албан тушаалтныг ч дэмжлэгт хамруулан 2006-2008 онд нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөс 46.4 сая төгрөгийг зарцуулсан байна. Тухайлбал,

1.45. НД-ын байгууллагаас орон сууцны дэмжлэг авсан ажилтнуудын судалгаа, мэдээллийн сан бүрдүүлж ашиглахгүй, амьдралын нөхцөл, ажлын үр дүнг харгалзахгүй зарим ажилтанд хэд хэдэн удаа дэмжлэг олгожээ. Тухайлбал, Үйл ажиллагааны нягтлан бодогч Н.Отгонбаяраар өмнөх орон сууцны үнийн дутуу 9.3 сая төгрөгийг төлүүлээгүйгээр барахгүй, 2004 онд 2 өрөө байр олгож, 60 хувь буюу 11.2 сая төгрөгийг байгууллагаас төлсөн, 2008 онд 2.0 сая төгрөгийн мөнгөн тэтгэлэг өгсөн зэргээр 19 хүнд орон сууцны дэмжлэгийг 3 хүртэл удаа давхардуулан олгосон байна. /Хавсралт №2/

Posted in + Төрийн албан хаагчийн цалин тэтгэмж, орон сууц, бусад хангамж, Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар | Leave a Comment »

Ц.Сүхбаатарын байр

Posted by ИТХ on 2008/11/12

Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга байсан Ц.Сүхбаатар 2004 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж гишүүнээр сонгогдсоныхоо дараа буюу долдугаар сард гарсан тушаалаар өөртөө 5 өрөө байр хуваарилуулж авч байжээ. Улсад олон жил ажилласан энэ хүн урьд нь лав нэг удаа байр авсан байж таарна.

Posted in + Төрийн албан хаагчийн цалин тэтгэмж, орон сууц, бусад хангамж, Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар | Leave a Comment »