МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Archive for the ‘+ Төрийн албан хаагчийн буруутай үйлдлийн хохирол’ Category

Төрийн албан тушаалтнууд ба албан хаагчдын буруутай үйлдлээс болж 2011 онд 11,9, тэрбум 2012 онд 11,4 тэрбум төгрөгийг улсын төсвөөс зарцуулаад байна

Posted by ИТХ on 2012/12/24

“Ил тод байдал сан” ТББ-ын зүгээс Төрийн албан хаагч, төрийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээдэд учруулсан хохирлийн нөхөн төлбөрт 2011, 2012 онуудад хичнээн төгрөг олгосон талаарх мэдээллийг авахаар Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газарт 2012 оны 12 дугаар сарын 6-ны өдөр хандсан юм.

Энэ дагуу ХЗЯ-ны харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас (ШШГЕГ) хариу мэдэгдэх хуудсыг 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдөр буюу “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухайн хууль”-д заасан хугацаанд өгсөн ба төрийн албан хаагч, төрийн байгууллагийн буруутай үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээдэд уруулсан хохирлын нөхөн төлөхөд 2011 онд 11.9 тэрбум, 2012 онд 11.4 тэрбум төгрөгийг тус тус олгоснийг мэдээллээ.

Гэхдээ хэт ерөнхий мэдээлэл байсан тул бид ШШГЕГ-ын Мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга, хошууч Б.Батболдтой биечлэн уулзаж, дээрх 23.3 тэрбум төгрөгийн чухам ямар учраас, хэнийн буруугаас болж хэнд зориулсныг мэдэж авах хүсэлт тавихад тэрбээр “Нарийвчилсан задаргаатай мэдээллийг гаргах болох хэдий ч хохирсон иргэн, хуулийн этгээдийн нэр нь нууцад хамаарах тул өгөх боломжгүй” хэмээн тайлбарлав. Нэгэнт тийм бол нэр тавилгүйгээр ”иргэн”, “байгууллага” гэсэн үгээр орлуулаад гаргаж өгөхийг хүссэний дүнд дараах мэдээллийг цахим хэлбэрээр авсан болно.

Бүрэн эхээр нь хүргэж байна. Судалж дүгнэлт хийх шаардлагатай.

Read the rest of this entry »

Advertisements

Posted in !! Тусгай сэдэв: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, + Төрийн албан хаагчийн буруутай үйлдлийн хохирол | Leave a Comment »

Хадгаламж зээлийн хоршоодын хадгалуулагчдын хохиролд 32 тэрбум төгрөг

Posted by ИТХ on 2010/11/17

 10.000 гаруй иргэн 60 гаруй тэрбум төгрөг хадгаламж зээлийн хоршоонд байрлуулснаар хохирогч болж алдсан мөнгөө төрөөс нэхэмжлэх болсон. Төр 50 хувийг буюу 32 тэр бум төгрөгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр барагдуулахаар болж журам батласан.

Posted in + Төрийн албан хаагчийн буруутай үйлдлийн хохирол | Leave a Comment »

Баримт: Хадгаламж банкны Чимэдцэрэнгийн өмнөөс 13,8 тэрбум төгрөг

Posted by ИТХ on 2010/11/17

Ц.Чимэдцэрэн “Хадгаламж банк”-ны ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 220 удаагийн үйлдлээр 14 тэр бум 385 сая төгрөг завшсан нь тогтоогдсон бөгөөд Чимэдцэрэнгийн учруулсан хохирлыг төр барагдуулах шүүхийн шийдвэр гарсан. Тодруулбал 14.3 тэр бум төгрөгөөс 13.8 тэр бум төгрөгийг Төрийн өмчийн хороо барагдуулахаар болсон.

Posted in + Төрийн албан хаагчийн буруутай үйлдлийн хохирол | Leave a Comment »

Баримт: Завханы Эрдэнэ-Очирт 18 сая төгрөг

Posted by ИТХ on 2010/11/17

Завхан аймгийн шүүхээс бусдыг санаатай алсан хэрэгт гурван удаа цаазаар авах ял ногдуулж, дээд шатны шүүх тухай бүрд нь хэргийн бүрдэл хангагдаагүй, шүүгдэгчийн гэм буруу тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр цаазар авах ял ногдуулсан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож байсан. Энэ хугацаад Эрдэнэ-Очир гурван жил шоронд хоригдож эрүүл мэнд, сэтгэл санааны ихээхэн хэмжээний хохирол амссан бөгөөд төрөөс 53.699.225 төгрөгийн нөхөн төлбөр нэхэмжилснийг шүүхээс 18.010.625 төгрөгөөр тогтоож барагдуулсан.

Posted in + Төрийн албан хаагчийн буруутай үйлдлийн хохирол | Leave a Comment »

Баримт: Food land-ийн хэргийн хохирогсдод 74,8 сая төгрөг

Posted by ИТХ on 2010/11/17

 1999 онд “Food Land” захын манаачийн амь насыг хөнөөж, алт мөнгөн эдлэл дээрэмдсэн дуулиант хэрэг. Уг хэрэгт таван хүнийг холбогдуулан шалгаж, олон жилээр хорьж,, эрүүдэн шүүсний улмаас нэг нь нас барж, зарим нь хилсээр хэрэг хүлээсэн. Гэвч Баянзүрх дүүргийн шүүх 2004 онд тэднийг уг хэрэгт холбогдолгүй болохыг тогтоож, цагаатгасан. Энэхүү хэрэгт сэжиглэгдэн мөрдөгдсөн “О” хэмээх залуу 1115 хоног, “Б” гэх залуу 1252 хоног, “Х” гэдэг залуу 201 хоног хүртэл хоригдож байсан. Тэд Хүний Эрхийн Үндэсний Комисст(ХЭҮК) өргөдөл гаргаж нийт 258, 278,000 төгрөг нэхэмжилж 74,878,000 төгрөгийг төрөөс гаргуулсан.

Posted in + Төрийн албан хаагчийн буруутай үйлдлийн хохирол | Leave a Comment »

Хуулийн заалтууд ямар байдаг вэ?

Posted by ИТХ on 2010/11/17

Төрийн албан хаагч болон төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас үүссэн хохирлыг барагдуулах талаар Монгол Улсын хууль тогтоомжид дараах байдлаар заасан байдаг. 

  • Хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцна.  /Төрийн албаны тухай хуулийн 4.2.7/
  • Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай, үйлдэл эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүнийг ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана.  /Монгол Улсын Иргэний хууль 498.2/ 

Дээрхи хуулиудын заалтаас харахад “төрийн албан хаагч болон төрийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас үүсэн гарсан хохирлыг төр хариуцан барагдуулна” гэж заасан нь төрийн албан хаагчид болон эрх бүхий этгээдүүд өөрсдийн эрх мэдлийн хүрээнд үнэн зөв шийдвэр гаргах гэж хичээх итгэл үнэмшил төрүүлэх нөхцөл болохгүй байгаа юм. Энэ нь зарим талаараа төрийн албан хаагчид, эрх мэдэлтнүүд ирээдүйд гарах хор уршгийг мэдсээр атлаа өөрсдийн гаргаж байгаа шийдвэртээ ач холбогдол өгөхгүй байгаа  явдал нь үүний гол үндэслэл болж байгаа юм.

Хэрэв тухайн байгууллага, албан тушаалтан өөрөө зохих хариуцлагыг хүлээдэг байсан бол үнэн бодит шийдвэр гаргаж улмаар үүнээс шалтгаалан хүний эрх тэр тусмаа татвар төлөгчдийн эрх зөрчигдөхгүй байх нөхцөл үүснэ. Жирийн иргэд өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж үүсгэсэн хохирлоо биеэрээ (шоронд сууж) эсвэл мөнгөн хэлбэрээр барагдуулж байхад, төрийн албан хаагчдын буруутай үйлдэлд ямар нэгэн хариуцлага тооцохгүй харин ч бүр үүнийг нь  төр хариуцаад өнгөрч байна. Үнэндээ бол төрийн мөнгө гэж байхгүй, татвар төлөгчдийн мөнгө л байдаг.

Posted in + Төрийн албан хаагчийн буруутай үйлдлийн хохирол | Leave a Comment »

“Татвар төлөгчдийн мөнгө” сайт нээгдлээ

Posted by ИТХ on 2010/06/01

Posted in + Төрийн албан хаагчийн буруутай үйлдлийн хохирол | 2 Comments »