МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Archive for the ‘!! Тусгай сэдэв: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ’ Category

Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа “Шилэн данс”-тай болох уу?

Posted by ИТХ on 2013/06/12

Монгол Улсын Ерөнхийлөгч 2013 оны 6-р сарын 10-нд Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргаж Засгийн газраас 2012 оны 17 дугаар тогтоолоор баталсан “Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам” хэрэгжихгүй байгааг анхааруулаад улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжигч төрийн байгууллага, түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн төсвийн орлого, зарцуулалт болон тайлагналын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгох ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, иргэдэд ойлгомжгой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх “шилэн данс”-ны тогтолцоонд шилжих, төсвийн гүйцэтгэл, зарцуулалтад тавих иргэний хяналтын тогтолцоо хийгээд өнөөгийн эрх зүйн орчины талаар олон нийтэд сурталчилах, иргэдийн санал дүгнэлтийг хүлээн авсан эсэхийг эргэж мэдэгдэж байх тогтолцоог нэвтрүүлэх арга хэмжээг авахыг үүрэг болголоо.

Энэхүү зарлиг ерөнхийдөө өнгөрсөн жилүүдэд төр засгаас төсвийн нээлттэй байдлыг хангах талаар гаргасан хууль, тогтоол, журам, дүрэм зэргийг сайн хэрэгжүүл гэсан агуулгатай. Гэхдээ энэ олон үгс дундаас “шилэн данс” хэмээх нэр томъёо яах аргагүй анхаарал татаж байна. Хэдэн жилийн өмнөөс төрийн бус байгууллагууд “шилэн түрийвч”-ний тухай ойлголтыг анх нэвтрүүлж нийслэлийн Баянзүрх, Багануур, Хан-Уул дүүрэгт болон бусад орон нутгийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг голдуу төсвийн байгууллагуудын төсвийг багш, эцэг эх, эмч, үйлчлүүлэгчдэд зориулан нээлттэй болгож байсан билээ. Тэгвэл одоо төрийн бүх байгууллагын батлагдсан төсөв, түүний гүйцэтгэлийн тайлан төдийгүй зарцуулалтын явц, задаргаа үргэлж нээлттэй байх болно хэмээн ойлгогдож байна. Гэхдээ тодорхой арга механизмыг Засгийн газар боловсруулах үүрэг хүлээлээ.

Төсвийг нээлттэй болгох талаар хууль, дүрэм, журам, янз бүрийн амлалт, үүрэг даалгавар хангалттай боллоо. Одоо бас нэгээр нэмэгдлээ. Энэ зарлигийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэхүү зарлигыг гаргалаа. “Шилэн данс”-ны тогтолцоо өнөөдөр биш, харин сонгуулийн дараа буюу 9-р сарын 1-нээс эхлэн нэвтрэх болж байна.

Одоо хүлээх л үлдлээ.

Advertisements

Posted in !! Тусгай сэдэв: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, 00. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ | 1 Comment »

Аялал жуулчлалын сангийн 2012 оны төсвийн зарцуулалтын тайлан

Posted by ИТХ on 2013/05/07

Соёл, спорт, аялал жуулчлалын яам байгуулагдсан 2012 оны 8-р сараас хойш мөн оныг дуусталхи хугацаанд Аялал жуулчлалын сангийн хөрөнгийг хэрхэн зарцуулсан тухай мэдээллийг тус яамнаас ирүүллээ. Үүнээс өмнөх хугацааны мэдээллийг тухайн үед уг санг захиран зарцуулж байсан Байгаль орчин, аялал жуулчлалын яам (одоо Байгаль орчин, ногоон хөгжлийн яам) болон ССАЖЯ хоёрын аль нь ирүүлэх нь тодорхойгүй үлдлээ.

Аялал жуулчлалын сан. 2012-2013 зарцуулалт_Page_2 Аялал жуулчлалын сан. 2012-2013 зарцуулалт_Page_3

Posted in !! Тусгай сэдэв: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, Аялал, жуулчлалын сан | Leave a Comment »

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн төсвийн орлого, зарцуулалт дахин хаалттай үлдлээ

Posted by ИТХ on 2013/04/16

Монгол Улсын төсвөөс санхүүжилт авдаг бүх байгууллага “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”-ийн дагуу төсвийн мэдээллээ ил тод болгох ёстой. Уг хуулинд бараг цор ганцаараа “олон нийтийн радио, телевизийн байгууллага” гэж нэр цохуулж багтсан газар бол МҮОНРТ юм.

Харамсалтай нь 7 тэрбум төгрөгийн төсөвтэй хэрнээ төсвийн орлого, зарцуулалтаа 2005 онооос хойш нэг ч удаа тодорхой тайлагнахгүй өдий хүрсэн байна. Үүний оронд үйл ажиллагааны тайланд дотор ганц абзац оруулахаар хязгаарладаг.

Иргэн С.Ганхуяг МҮОНРТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатарт хандаж МҮОНРТ-ийн 2011 ба 2012 оны төсвийн болон төсвийн гадуурхи нийт орлого ба зарцуулалтын тайлан, түүний дэлгэрэнгүй задаргаа, мөн энэ хугацаанд төр, захиргаа, гадаад дотоодын бизнесийн болон бусад байгууллагуудаас хамтран ажиллах гэрээ, төсөл, хөтөлбөрийн дагуу авч зарцуулсан хөрөнгийн тайлан, түүний дэлгэрэнгүй задаргааг авах хүсэлт гаргажээ.

Ингэхдээ “Танай http://www.mnb.mn сайтад хамгийн сүүлд тавигдсан МҮОНРТ-ийн 2011 оны үйл ажиллагааны тайлангийн “САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ХҮРЭЭНД” гарчигтай “2011 онд улсын төсвөөс 4,226.8 сая төгрөгийн татаас дэмжлэг, 1,201.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын санхүүжилт авлаа. Өөрийн үйл ажиллагаанаас 4,272.1 сая төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажилласнаас 4,314.5 сая төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөгөө 42.4 сая төгрөгөөр буюу 1% давуулан биелүүллээ. Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу хөндлөнгийн аудитын байгууллага санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийж холбогдох зөвлөмж гаргав. Аудитын байгууллагын баталгаажуулсан санхүүгийн тайланг мөн толилуулж байна” гэсэн хэсэг, аудитын товч дүгнэлт зэрэг нь “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хуулийн шаардлагад нийцэхгүй байгаа болно” хэмээн зориудаар тодруулжээ. Тэгвэл ирүүлсэн хариуг дор үзнэ үү.

МҮОНРТ-ийн төсөв. Хариу

Олон нийтийн радио, телевизийн ерөнхий захирал М.Наранбаатарын өмнөөс Олон нийтийн радиогийн захирал Л.Цэрэн-Очир хариулсан нь анхаарал татаж байна. Хамгийн гол нь сониноос үзэхийг зөвлөсөн тэр тайланд хэрхэн “дэлгэрэнгүй” нийтэлсэн болохыг сонирхъё.

МҮОНРТ-ийн 2011 оны тайланд “дэлгэрэнгүй” нийтэлсэн нь:  

МҮОНРТ-ийн 2011 санхүүгийн тайлан

Өөрөөр хэлбэл, иргэн С.Ганхуяг хүсэлт тавьсан бичигтээ ерөнхий мэдээлэл хүлээж авахгүй урьдчилсан тайлбарлаж ишэлснийг эргүүлээд давтжээ.

Тэгвэл МҮОНРТ-ийн 2012 оны тайланд “дэлгэрэнгүй” нийтэлсэн нь:

МҮОНРТ-ийн 2012 санхүүгийн тайлан

Бас энд дурдсан “Аудитын  байгууллагын баталгаажуулсан санхүүгийн тайлан” гэж жирийн иргэд, үзэгчдэд ойлгомжгүй ерөнхий тоонууд, төгсгөлд нь б”зөрчилгүй” гэсэн ерөнхий дүгнэлт байна.  Хэдэн жилийн өмнө “Хадгаламж” банкнаас Чимэдцэрэн гэгч этгээд 14 тэрбумыг хулгайлж байхад аудитын байгууллагаас яг ийм дүгнэлт гаргаж байсан билээ.

Posted in !! Тусгай сэдэв: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз | Leave a Comment »

Мал хамгаалах сангийн 2011 он ба 2012 оны эхний хагас жилийн төсөв, хөрөнгийн зарцуулалтын задаргааг хүсч Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Золжаргалд хэд хэдэн удаа хандсаны эцэст ийм хариу авсан болно

Posted by ИТХ on 2013/03/15

Мал хамгаалах сангийн танилцуулга

Posted in !! Тусгай сэдэв: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, 00. Засгийн газрын тусгай сангууд, 13. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Мал хамгаалах сан | Leave a Comment »

Аялал жуулчлалын сангийн зарцуулалтын мэдээлэл авах хүсэлтэнд Байгаль орчин, ногоон хөгжлийн яам огт хариулахгүй байна

Posted by ИТХ on 2013/02/25

Аялал жуулчлалын сангийн төсөв хөрөнгийн зарцуулалтын мэдээлэл авахаар бид шинээр харъяалах болсон Соёл, спорт аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэлд албан бичгээр хандахад зөвхөн 2012 оны эхний хагас жилийн санхүүгийн тайланг ирүүлсэн болно.  Ямар нэгэн задаргаа, тайлбар байгаагүй.  Гэхдээ албан бичигт зөвлөсний дагуу 2011 оны мэдээллийг нөхөж авахаар Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболдод хоёр удаа албан бичиг өгөөд ямар ч хариу аваагүй байна.

Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн хариу буюу санхүүгийн тайланг дор үзнэ үү.

Read the rest of this entry »

Posted in !! Тусгай сэдэв: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, 00. Засгийн газрын тусгай сангууд, 02. ЗАСГИЙН ГАЗАР, 04. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам | 1 Comment »

Сэргээгдэх эрчим хүчний сангаас нэг ч төгрөг зарцуулаагүй, яагаад гэвэл нэг ч төгрөг төвлөрүүлээгүй…

Posted by ИТХ on 2013/02/22

2007 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиар эрх зүйн үндэс нь тавигдаж дөнгөж 2012 оны 5-р сард төрийн санд дансаа нээсэн Сэргээгдэх эрчим хүчний сан одоогоор үйл ажиллагаагаа явуулж эхлээгүй байна. Гэхдээ тус санг харъяалдаг Эрчим хүчний яамнаас сангийн журам, дүрэм, тогтоол шийдвэр, танилцуулга зэрэг багц материалыг хүлээж авлаа. Үүний тулд хоёр удаа албан бичгээр хандсан болно.

Эрчим хүчний яам.хавсралт-00

Сэргээгдэх эрчим хүчний сангийн холбогдолтой бусад материалыг дор үзнэ үү  Read the rest of this entry »

Posted in !! Тусгай сэдэв: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, 00. Засгийн газрын тусгай сангууд, 02. ЗАСГИЙН ГАЗАР, 19. Эрчим хүчний яам, Сэргээгдэх эрчим хүчний сан | Leave a Comment »

Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 2011 он ба 2012 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан

Posted by ИТХ on 2013/02/15

Бид Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалд гуравдахь удаагаа албан бичгээр хандсаны эцэст тус яамны ажилтан дурдсан хугацааны санхүүгийн тайланг гардуулж өглөө. Бид төсөл, хөтөлбөр, арга хэмжээ тус бүрээр  зарцуулалтын  задаргааг авах хүсэлтэйгээ хэлсэн ч “ийм мэдээллийг гаргаж өгөөрэй гэсэн” хэмээн хариулснаар бид мухардав. Үүнээс илүү мэдээлэл өгөхгүй нь тодорхой болсон тул “чамлахаар чанга атга” гэгчээр дээр дурдсан санхүүгийн тайланг дор нийтэллээ.

Тариалан эрхлэлтийг дэмжих сан01

Үргэлжлэлийг дор үзнэ үү. Read the rest of this entry »

Posted in !! Тусгай сэдэв: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, 00. Засгийн газрын тусгай сангууд, 02. ЗАСГИЙН ГАЗАР, 13. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Тариаланг дэмжих сан | Leave a Comment »

Сургалтын төрийн сангийн төсвийн зарцуулалтын задаргаа алга байна

Posted by ИТХ on 2013/02/15

Боловсрол, шинжлэх ухааны яаманд хамаардаг Сургалтын төрийн сангаас 2011 ба 2012 оны эхний хагас жилийн зарцуулалтын задаргааг хүссэний дагуу хуулийн хугацаанд дарааах хариуг ирүүлсэн юм. Гэхдээ  задаргаа байгаагүй тул жишээ болгож гадаадын их, дээд сургуульд төрийн сангийн зээлээр болон буцалтгүй тусламжаар суралцсан хүмүүсийн талаархи мэдээллийг хүсч дахин бичиг явуулсан боловч ямар  хариу аваагүй болно.

Сургалтын төрийн сан-1

Үргэлжлэлийг дор үзнэ үү.

Read the rest of this entry »

Posted in !! Тусгай сэдэв: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, 00. Засгийн газрын тусгай сангууд, 07. Боловсрол, шинжлэх ухааны яам, Сургалтын төрийн сан | Leave a Comment »

Орон сууц хөгжүүлэх санд 2011 онд санхүүжилт олгогдоогүй бөгөөд 2012 онд 42 сая төгрөг батлуулснаас 22,8 сая төгрөгийг зарцуулжээ

Posted by ИТХ on 2013/02/15

Барилга, хот байгуулалтын яам

Тушаалыг дор үзнэ үү.

Read the rest of this entry »

Posted in !! Тусгай сэдэв: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, 00. Засгийн газрын тусгай сангууд, 02. ЗАСГИЙН ГАЗАР, 04. Барилга, хот байгуулалтын яам, Орон сууц хөгжүүлэх сан | Leave a Comment »

Засгийн газрын нөөц сан, Эрсдэлийн сан, Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан, Төсвийн тогтворжуулалтын сангуудын хэдэн зуун тэрбум төгрөгийн зарцуулалтын задаргааг Сангийн яамнаас хэдхэн мөрөнд багтааж өгчээ

Posted by ИТХ on 2013/01/25

Сангийн яам-1 Сангийн яам-2

Posted in !! Тусгай сэдэв: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, 00. Засгийн газрын тусгай сангууд, 02. ЗАСГИЙН ГАЗАР, 10. Сангийн яам, Засгийн газрын нөөц сан, Төсвийн тогтворжуулалтын сан, Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан | Leave a Comment »

Соёл, урлаг хөгжүүлэх сангийн 2011 оны орлого зарцуулалтын тайланг ирүүллээ

Posted by ИТХ on 2013/01/20

Соёл, урлагийг хөгжүүлэх сангийн төсөв, хөрөнгийн 2011 он ба 2012 оны эхний хагас жилийн зарцуулалтын тайланг авахаар тус санг хамаардаг Соёл, спорт, аялал жуулчлалын яамаар дамжуулан албан бичгээр хандсан юм. Эхлээд хуулийн хугацаанд буюу 14 хоногийн дотор тус сангийн санхүүгийн олон хуудас дэлгэрэнгүй тайланг ирүүлсэн нь бидний хүссэн мэдээлэл биш байлаа. Харин  хэсэг хугацааны дараа 2011 оны ажлын тайланг ирүүлсний дотор сангийн зарцуулалтын задаргаа багтжээ. Үүнийг танилцуулж байна. 

Соёл, урлаг хөгжүүлэх сан1

Тайлангийн үргэлжлэлийг дор үзнэ үү.

Read the rest of this entry »

Posted in !! Тусгай сэдэв: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, 00. Засгийн газрын тусгай сангууд, 02. ЗАСГИЙН ГАЗАР, 11. Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Соёл, урлагийг хөгжүүлэх сан | Leave a Comment »

“Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”-ийн дагуу тавьсан хүсэлт ба хариулт

Posted by ИТХ on 2013/01/16

ҮХААЯ-нд албан бичиг. №1. 2012.12.12.

ҮХААЯ-ны хариу. 2012.12.17 ҮХААЯ-нд албан бичиг. №1. 2012.12.21

 

Бидний 2 дахь албан бичгийн хариу 2013 оны 1-р сарын 16-ны байдлаар хариу өгөөгүй байгаа болно.

Posted in !! Тусгай сэдэв: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, Мал хамгаалах сан, Тариаланг дэмжих сан, ["Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ] | Leave a Comment »

“Иргэд төсвөө хянана” сүлжээнээс Засгийн газрын тусгай сангуудын төсөв, хөрөнгийн 2011 он ба 2012 оны эхний 6 сарын зарцуулалтын мэдээллийг нээлттэй болгох кампанит ажил явуулж байна

Posted by ИТХ on 2013/01/15

Дараах тусгай сангуудыг хамруулж “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хуулийн дагуу ажиллаж байна. Бид ямар мэдээлэл авч чадсан, эсвэл чадаагүй, мөн хүлээж авсан мэдээлэл хэр задаргаа, нарийвчлалтай байгаа талаар ээлж дараалан мэдээлж байх болно.

ТУСГАЙ САНГИЙН НЭР
ХАРЪЯАЛАХ ЯАМ, АГЕНТЛАГ
1
Аялал жуулчлалын сан
Соёл, спорт аялал жуулчлалын яам
(Урьд нь БОАЖЯ)
2
Байгаль хамгаалах сан
Байгаль орчин, ногоон хөгжлийн яам
3
Эрсдэлийн сан
Сангийн яам
4
 Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар
5
Дархлаажуулалтын сан
Эрүүл мэндийн яам
6
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан
Хөдөлмөрийн яам (урьд нь ХХААХҮЯ)
7
Засгийн газрын нөөц сан
Сангийн яам
8
Мал хамгаалах сан
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам
9
Нийгмийн даатгалын сан
Нийгмийн даатгалын ерөнхий газар
10
Нийгмийн халамжийн сан
Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар
11
Соёл, урлаг хөгжүүлэх сан
Соёл, спорт, аялал жуулчлалын яам
12
Сургалтын төрийн сан
Сургалтын төрийн сан (БШУЯ)
13
Тариаланг
дэмжих сан
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам
14
Улсын авто замын сан
Зам, тээврийн яам
15
Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан
Гадаад харилцааны яам
16
Хүүхдийн төлөө сан
Хүүхдийн төлөө үндэсний газар
17
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан
Хөдөлмөрийн яам
18
Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан
Сангийн яам
19
Шинжлэх ухаан, технологийн сан
Шинжлэх ухаан технологийн сан (БШУЯ)
20
Эрүүл мэндийг дэмжих сан
Эрүүл мэндийн яам
21
Сэргээгдэх эрчим хүчний сан
Эрчим хүчний яам
22
Олон улсын гэрээний дагуу байгуулагдсан сан
 
23
Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан
Хөдөлмөрийн яам (урьд нь БСШУЯ)
24
Зэвсэгт хүчний хөгжлийн сан
Батлан хамгаалах яам
25
Орон сууц хөгжүүлэх сан
Барилга, хот байгуулалтын яам
26
Хүний хөгжил сан
Сангийн яам
27
Төсвийн тогтворжуулалтын сан.
Сангийн яам
28
Цэвэр агаарын сан.
Цэвэр агаарын сая (БОНХЯ)
29
Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан
Хууль зүйн яам

.

Posted in !! Тусгай сэдэв: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, # Монгол Улсын төсөв (... 2010, 2011, 2012, 2013, 2014 ...), ["Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ] | Leave a Comment »

200З онд Засгийн газрын нөөц сан ба улсын төсвийн хуваарилагдаагүй зардлын гүйцэтгэлийн талаар Санхүү, эдийн засгийн яамнаас ийм мэдээлэл өгч байжээ. Энэ удаад үүнээс дутуугүй дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэдэгт бид найдаж байна

Posted by ИТХ on 2013/01/14

Засгийн газрын 2003 оны нөөц сан, хуваарилагдаагүй зардал_Page_2

Read the rest of this entry »

Posted in !! Тусгай сэдэв: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, # Монгол Улсын төсөв (... 2010, 2011, 2012, 2013, 2014 ...) | Leave a Comment »

2003 онд нийслэлийн “Улаанбаатар сан”-гаас Хүний эрх, хөгжил төвийн хүсэлтэнд ийм хариу өгч байжээ

Posted by ИТХ on 2013/01/14

Улаанбаатар сан vs Хүний эрх хөгжил төв. 2003 он

Posted in !! Тусгай сэдэв: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, # Монгол Улсын төсөв (... 2010, 2011, 2012, 2013, 2014 ...) | Leave a Comment »

Төрийн албан тушаалтнууд ба албан хаагчдын буруутай үйлдлээс болж 2011 онд 11,9, тэрбум 2012 онд 11,4 тэрбум төгрөгийг улсын төсвөөс зарцуулаад байна

Posted by ИТХ on 2012/12/24

“Ил тод байдал сан” ТББ-ын зүгээс Төрийн албан хаагч, төрийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээдэд учруулсан хохирлийн нөхөн төлбөрт 2011, 2012 онуудад хичнээн төгрөг олгосон талаарх мэдээллийг авахаар Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газарт 2012 оны 12 дугаар сарын 6-ны өдөр хандсан юм.

Энэ дагуу ХЗЯ-ны харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас (ШШГЕГ) хариу мэдэгдэх хуудсыг 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдөр буюу “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухайн хууль”-д заасан хугацаанд өгсөн ба төрийн албан хаагч, төрийн байгууллагийн буруутай үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээдэд уруулсан хохирлын нөхөн төлөхөд 2011 онд 11.9 тэрбум, 2012 онд 11.4 тэрбум төгрөгийг тус тус олгоснийг мэдээллээ.

Гэхдээ хэт ерөнхий мэдээлэл байсан тул бид ШШГЕГ-ын Мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга, хошууч Б.Батболдтой биечлэн уулзаж, дээрх 23.3 тэрбум төгрөгийн чухам ямар учраас, хэнийн буруугаас болж хэнд зориулсныг мэдэж авах хүсэлт тавихад тэрбээр “Нарийвчилсан задаргаатай мэдээллийг гаргах болох хэдий ч хохирсон иргэн, хуулийн этгээдийн нэр нь нууцад хамаарах тул өгөх боломжгүй” хэмээн тайлбарлав. Нэгэнт тийм бол нэр тавилгүйгээр ”иргэн”, “байгууллага” гэсэн үгээр орлуулаад гаргаж өгөхийг хүссэний дүнд дараах мэдээллийг цахим хэлбэрээр авсан болно.

Бүрэн эхээр нь хүргэж байна. Судалж дүгнэлт хийх шаардлагатай.

Read the rest of this entry »

Posted in !! Тусгай сэдэв: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, + Төрийн албан хаагчийн буруутай үйлдлийн хохирол | Leave a Comment »

Гэмт хэргийн нөхөн хохирогчид нөхөн төлбөр өгч байна уу?

Posted by ИТХ on 2012/12/24

“Ил тод байдал сан” ТББ-ын зүгээс  Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөрт 2011, 2012 онд нийт хичнээн төгрөг олгосон талаарх мэдээллийг авахаар Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газарт 2012 оны 12 дугаар сарын 6-ны өдөр хандсан юм.

12 хоногийн дараа буюу “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухайн хууль”-ийн хугацаанд ХЗЯ-ны харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас (ШШГЕГ) авсан хариу мэдэгдэх хуудас ирүүлж “Зарим төрлийн гэмт хэргийн хохирогчдод төрөөс нөхөн төлбөр олгох журам”-д заасны дагуу нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсэн боловч хөрөнгийн эх үүсгэвэргүйгээр одоогоор нөхөн төлбөр олгогдоогүй байна” гэж дурдсан байлаа. Дараа нь бид ШШГЕГ-ын Мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга, хошууч Б.Батболдтой биечлэн уулзах үеэрээ “Зарим төрлийн гэмт хэргийн хохирогчдод төрөөс нөхөн төлбөр олгох журам”-ын дагуу одоогоор ганц удаа буюу Хууль зүйн сайдын 2012 оны 11-р сарын 2-ны А/59 тушаалаар Баян-Өлгий аймийн сум дундын шүүхийн 2011 оны 10-р сарын 14-ны 84 шийтгэх тогтоолоор иргэнд 2.882.500 төгрөгийг олгосон гэсэн баримтыг бичүүлж авлаа.

Posted in !! Тусгай сэдэв: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, 15. Хууль зүйн яам | Leave a Comment »

Төр бусдаар чухам юу хийлгээд байгааг нарийвчлан мэдэх боломжгүй байна

Posted by ИТХ on 2012/12/24

Сангийн яамны Төрийн сангийн газарт “Ил тод байдал сан” ТББ-ын зүгээс хандаж Монгол Улсын төсөвт байгаа “Бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлс” гэж зарлага байдлаар суусан мөнгийг төсвийн ерөнхийлөн захирагчид нь 2011, 2012 онд хэрхэн зарцуулсан тухай төсвийн гүйцэтгэлийн нарийвчилсан, задаргаа бүхий тайлан мэдээлэл хүссэн албан бичгийг 2012 оны 12 дугаар сарын 6-ны өдөр өгсөн юм.

Бид албан бичгийнхээ хариуг хөөцөлдөж 2012 оны 12 дугаар сарын 24-ны өдөр Төрийн сангийн газрын дарга Х.Пүрэвсүрэнтэй биечлэн уулзахад тэрбээр “Улсын төсөвт бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлс гэсэн нэрээр суусан мөнгөнд төрийн нууцын холбогдолтой мэдээлэл байгаа тул бүгдийг нь өгөх боломжгүй” гэсэн тул нууцтай холбоотой хэсгийг хасуулж байгаад төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад орсон нэр төрлүүдээр авсан юм.

Энэ мэдээлэл нэг талаар задаргаатай мэт харагдавч тухайн ажил, үйлчилгээний агуулга байхгүй учраас дүгнэлт хийх боломж алга.

Сангийн яамнаас авсан мэдээллийг дор үзнэ үү.

Read the rest of this entry »

Posted in !! Тусгай сэдэв: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, 10. Сангийн яам | Leave a Comment »

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2012 оны эхний 3 улирлын санхүүгийн тайлан

Posted by ИТХ on 2012/12/22

Шинээр бие даан байгуулагдсан Хөдөлмөрийн яаманд хамаарч байгаа Хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих сангийн 2011 ба 2012 оны эхний хагас жилийн  зарцуулалтын задаргааг гаргаж өгөхийг хүссэн албан бичгийн хариуг бид маш шуурхай буюу хуулинд заасан 7 хоногийн дотор авсан юм. Гэхдээ бас л санхүүгийн тайлан байна. Түүний нэг хэсэг болох төсвийн гүйцэтгэлийн сарын тайланд (өссөн дүнгээр) зардлын төрөл зүйлүүд, жишээлбэл, хөдөлмөр эрхлэлтийн сургалт, жижиг зээл олгох, ажил олгогчийг дэмжих, нийтийг хамарсан ажил (2,5 тэрбум), жижиг зээл олгох (24 тэрбум), сум хөгжүүлэх сан (24 тэрбум төгрөг), Оюутолгой ХХК-ийн сургалтын тэтгэлгийн санхүүжилт (5 тэрбум) гэх мэтээр бичигдсэн ч  задаргаа үгүй тул ямар нэгэн тодорхой дүгнэлт хийх боломжгүй байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан-01

Үргэлжлэлийг дор үзнэ үү.

Read the rest of this entry »

Posted in !! Тусгай сэдэв: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан | Leave a Comment »

Төрийн албан хаагчийн буруутай үйлдлээс болж учирсан хохирлын нөхөн төлбөрт хичнээн төлбөр төлсөн талаархи бас нэг мэдээлэл

Posted by ИТХ on 2012/07/24

Төрийн албан хаагч, төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас үүссэн хохирол
(2011 оны 12 сар, өссөн дүнгээр, мян
.төг)

ТЕЗ/Яам Дүүрэг/Аймаг/Сум Байгууллага Төлөвлөгөө Гүйцэтгэл
Хууль зүй дотоод хэргийн сайд Төрийн сан Төрийн албан хаагчдын буруутай үйл ажиллагааны нөхөн төлбөр 1 649 492,00 1 649 492,00

Төрийн албан хаагч, төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас үүссэн хохирол 

 (2012 оны 09 сар, өссөн дүнгээр, мян төг)

ТЕЗ/Яам Дүүрэг/Аймаг/Сум Байгууллага Төлөвлөгөө
/өссөн дүнгээр/
Гүйцэтгэл
/өссөн дүнгээр/
Хууль зүйн сайд Төрийн сан Төрийн албан хаагчдын буруутай үйл ажиллагааны нөхөн төлбөр 682 584,30 0,00

.

Posted in !! Тусгай сэдэв: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, + Төрийн албан хаагчийн цалин тэтгэмж, орон сууц, бусад хангамж, 15. Хууль зүйн яам | Leave a Comment »

График уу, хүснэгт үү? (“Төсвийн мэдээллийн эрх чөлөө” цахим сайтын талаар ИТХ сүлжээний дүгнэлт)

Posted by ИТХ on 2012/03/31

Монгол Улсын Сангийн яамнаас эрхлэн ажиллуулдаг “Төсвийн ил тод байдал” цахим сайтын нэг хэсэг болох “Төсвийн мэдээллийн эрх чөлөө” нэртэй цахим хуудас (www.iltod.gov.mn/tusuv)–ны бүтэц, агуулгад “Иргэд төсвөө хянана” иргэний нийгмийн сүлжээний гишүүн байгууллагууд  түргэн үнэлгээ хийж гүйцэтгэв.

Улс орон нутгийн төсөв, санхүүгийн нарийн түвэгтэй бөгөөд маш их хэмжээтэй мэдээллийг ил тод, нээлттэй болгож төсвийн үйл явц, зарцуулалтанд иргэд, олон нийт, татвар төлөгчдийн хяналт, оролцоог бий болгоход чиглэсэн аливаа үйл ажиллагааг бид талархан дэмжиж байна. Ийм зорилгоор төсвийн мэдээллийг жирийн иргэд, мэргэжлийн бус хүмүүст зориулж энгийн ойлгомжтой хэлбэрт оруулсан энэхүү цахим хуудасны албан ёсны нээлт 2012 оны 1-р сарын 18-нд болж, энэ үеэр хийсэн танилцуулгад уг хуудсыг иргэдэд төсвийн гарын авлага болохуйц ач холбогдолтой гэж тодорхойлсон юм. Вэб хуудасны дизайн, програмчлалын хувьд зохих ажлыг хийж гүйцэтгэсэн, ашиглах зааврыг бэлтгэсэн, тэгээд нэлээд хэмжээний төсвийн мэдээллийг оруулсан байна.

www.iltod.gov.mn/tusuv хуудасны загвараас харахад, мэдээллийг төсвийн ерөнхийлөн захирагчдаас эхлэн графикаар дүрсэлж тэр нь байгууллага, хөтөлбөр болон арга хэмжээний нийт дүнгээр гэсэн гурван ангилалд хуваагдаж, дахиад цаашаагаа явсаар хамгийн сүүлд тодорхой байгууллага, хөтөлбөр болон арга хэмжээ тус бүрээр задарсан хүснэгтэн мэдээлэлд хүрэхээр  бэлтгэсэн байв. Ийм загвараар зарим төсвийн ерөнхийлөн захирагчдын (жишээлбэл, БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаярын) багцыг дээрээс нь нэлээд тооны төсөвт байгууллага хүртэл задалсан байв. Гэхдээ бүгд тийм байгаагүй.

Уг хуудсыг мэдээллээр баяжуулахад тодорхой хугацаа шаардлагатай байсан гэж үзээд бид хэсэг хугацаанд азнасны дараа 3-р сарын 25-ны байдлаар уг хуудасны бүтэц, агуулга ямар болсныг судалж үзсэн юм. Харамсалтай нь 1-р сарын 18-наас хойш ямар өөрчлөлт хийгээгүй нь ажиглагдав. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд Засгийн газрын бүрэлдэхүүн өөрчлөлт орж төсвийн хэд хэдэн ерөнхийлөн захирагч солигдсоныг тусгаагүй үлдээжээ.

Төсвийн мэдээллийн эрх чөлөө сайт (1)

Төсвийн мэдээллийн эрх чөлөө сайт (2)

“Сонирхсон төсвөө сонгоно уу” цэсэнд дараах дараах баримт бичгүүдийг төлөвлөсөн боловч зөвхөн 2012 оны батлагдсан төсвийн мэдээлэл хэвээрээ байлаа. Гэтэл УИХ-ын намрын чуулганы төгсгөлд буюу хоёрдугаар эхээр 2012 оны төсвийг тодотгон баталсан байтал зохих өөрчлөлтийг оруулсангүй.

Төсвийн мэдээллийн эрх чөлөө сайт (3)

Төсвийн Ерөнхийлөн захирагчдаас ирүүлсэн ирүүлсэн төсвийн санал, УИХ-д өргөн барьсан төсвийн төслийн баримт бичгийн хугацаа нь болоогүй учраас тавигдаагүй. Харин 2012 оны 1-р сард батлагдсан “Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангах журам”-ын дагуу  төсвийн байгууллагууд  жилийн тайланг 2 дугаар сарын 25-ны дотор ил тод болгох ёстой” гэж заасан билээ. Энэ мэдээллүүд задаргааны хамгийн төгсгөлд буюу тухайн байгууллагын хэсэгт тавигдах боломжтой байсан. Мөн “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хуулинд төсөвт байгууллагууд өмнөх оны төсвийн гүйцэтгэлийг жил бүрийн 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор өөрийн цахим хуудас болон Монгол Улсын төсвийн ил тод байдал цахим хуудсанд (www.Iltod.gov.mn) байрлуулж иргэд, байгууллага чөлөөтэй авах нөхцөлийг бүрдүүлэх ёстой” гэж заасан байгаа. Үүнийг “Төсвийн мэдээллийн эрх чөлөө” цахим хуудсан тавих, тавих бол ямар хэлбэрээр гэдэг нь тодорхойгүй. Гэтэл иргэд, олон нийт татвар төлөгчдөд хамгийн хэрэгцээтэй иймэрхүү мэдээллийг нийтлэх цэс хараахан алга байна.

Цаашид уг хуудсанд одоогоор байгаа цэсийн дагуу төсвийн мэдээллийг нэмж оруулна, хамгийн гол цаг алдалгүй тогтмол хийж гүйцэтгэнэ гэж найдаж байна. Гэхдээ уг хуудсыг өнгөрсөн хоёр сарын хугацаанд огт шинэчлээгүй нь иймэрхүү бэрхшээл, бас ямар нэг хэмжээгээр цааш хэрхэн хөгжүүлэх тодорхойгүй байдал (мухардал)-тай холбоотой болов уу.

www.iltod.gov.mn/tusuv төсвийн мэдээллийг графикаар харуулсан нь шинэлэг бөгөөд сонирхолтой юм. Гэхдээ үүнийг ашиглаж мэдээлэл авахад жирийн иргэн, хэрэглэгчийн хувьд зарим талаар тийм ч хялбар биш байгаа нь ажиглагдлаа. Тухайлбал, уг хуудсан дахь төсвийн Ерөнхийлөн захирагчдын багцыг задлахад хажуу тийшээ сунаж нээгдэх цэс нь тал тийшээ салбарладаг. Цэсийн цааш задлахад (байгууллага, хөтөлбөр, арга хэмжээгээр) задлахад дахин хажуу тийш сунаж салбарлах зэргээр яваандаа дэлгэцэн дээр маш том талбайг эзэлснээс хуудасны өөр хэсэгт буюу өөр төсөв рүү шилжих, буцах, нийт дүр зургийг харахын тулд хулганын scroll-ыг эргүүлэн томруулж жижигрүүлэх, зүүн товчлуурыг дарж чирэх гээд нэлээд олон үйлдэл шаардаж улмаар “төөрөх”-д хүрч байна. Ялангуяа иргэдэд хамгийн түрүүнд хэрэгтэй тодорхой орон нутаг, байгууллага, төсөл хөтөлбөр, арга хэмжээний төсвийг мэдэхийн тулд авахын заавал ерөнхийлөн захирагчийн цэсээр баримжаалах юмуу дамжихад хүрч байна.

Эндээс дүгнэлт хийж үзэхэд төсвийн мэдээллийг зөвхөн графикаар харуулах нь өрөөсгөл бөгөөд хүснэгтэн хэлбэрээр давхар байршуулбал мэдээллийн эмх цэгц сайжрах төдийгүй орон зайн багтаамж талаасаа илүү зэрэг давуу талууд харагдаж байна.

Мөн хайлтын цэс үгүйлэгдэж, зааварчилгаатай танилцаад үндсэн хуудас руу буцах цэс байхгүй зэрэг жижиг дутагдлууд анзаарагдав. Хуудасны эхний нүүрэнд уг хуудасны танилцуулга, бүтцийг харуулсан “газрын зураг”,  нэмэлт мэдээлэл, асуулт хариулт, сэтгэгдэл, хэлэлцүүлгийн булан байхад ч илүүдэхгүй.

Иймээс уг хуудасны бүтэц, загварыг цаг алдалгүй эргэж харах, тэр тусмаа иргэд олон нийтэд хандсан зорилготойн хувьд  иргэд, олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудаар ил тод хэлэлцүүлэн санал авахын зэрэгцээ мэдээлэл зүй, мэдээллийн дизайны зэрэг мэргэжилтнүүдийг оролцуулж зөвлөлдөх нь зүйтэй гэж үзлээ.

“Иргэд төсвөө хянана” сүлжээний зохицуулагч Д.Цэрэнжав.

2012.03.27.

Posted in !! Тусгай сэдэв: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ["Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ] | Leave a Comment »