МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Худалдан авалтын “хар данс” буюу “хар жагсаалт” хаана байна?

Posted by ИТХ on 2014/03/10

Тендерийн хар данс“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-инд тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл гэсэн ойлголт байдаг. Тухайлбал, “14.5.Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6, 14.1.7 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ”, мөн “57.3.Тендерт оролцогч болон аливаа этгээд нь худалдан авах гэрээний үүргээ зөрчсөн, биелүүлээгүй, тендерт оролцохдоо илт худал мэдүүлсэн, авилгалын гэмт хэрэг үйлдсэнийг шүүх, эрх бүхий байгууллага тогтоосон бол уг шийдвэрийг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулна” гэсэн хэд хэдэн заалт бий. Ийм заалт 2005 оны хуулинд ч байсан. 

Энэ нь олон нийтийн дунд хэрэглэгддэг тендерийн “хар данс” буюу “хар жагсаалт” гэсэн ойлголттой дүйж байна. Ийм “хар данс” буюу хуулийн хэллэгээр бүртгэлийг Сангийн яам хөтөлж ил тод болгох ёстой. Сүүлийн хэдэнжилийн турш Сангийн яам, дараа нь Худалдан авах ажиллагааны газрын удирдлагаас байн байн зарлаж, тендерээр ажил аваад цаг хугацаандаа гүйцэтгэдэггүй, ямар нэгэн бэрхшээлг шалтаг тоочоод зардлаа өсгөж нэхээд суучихдаг компаниудыг хар жагсаалтанд бүртгэж, дахин тендерт оролцох эрхийг гурван жил хүртэл, эсвэл бүрмөсөн хориглох зохицуулалт үйлчилж эхлэхээр амалж ирсэн боловч удтал хэрэгжихгүй өдий хүрсэн юм.

Харин Монгол Улсын Сангийн сайдын 2013 оны 11-р сарын 22-ны өдрийн 264 тоот тушаалаар, тендерт оролцохыг сонирхогч хуулийн этгээд, иргэний бүртгэлийг холбогдох төрийн захиргааны төв байгууллага (цаашид “яам” гэх)-аас хөтлөх, мэдээллийн сан бүрдүүлэх, тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх, тэдгээрийг мэдээлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах журмыг баталжээ. Сангийн яам нь худалдан авах ажиллагааны бүртгэл, мэдээллийн санг худалдан авах ажиллагааны удирдлага, хяналт шинжилгээний мэдээллийн систем /цаашид “систем” гэх/ (http://pmmis.e-procurement.mn)- ийг ашиглан энэхүү журам болон холбогдох хууль тогтоомжийг мөрдлөг болгон бүртгэж, мэдээллийн санг бүрдүүлэх юм байна.

Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөхийг дараах байдлаар зохицуулжээ.

Дөрөв. Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх

 4.1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.1.4, 14.1.6, 14.1.7-д заасан нөхцөл үүссэнийг шүүх, худалдан авах ажиллагааны улсын байцаагч тогтоосон тохиолдолд тухайн тендерт оролцогчийг бүртгэлд хамруулах талаар улсын байцаагч санал гаргаж, худалдан авах ажиллагааны улсын ахлах байцаагчид танилцуулна.

 4.2.Энэхүү журмын 4.1-д заасан саналыг гаргахдаа тендерт оролцогч, захиалагч байгууллагаас ирүүлсэн тайлбар, нотлох баримтыг харгалзан үзнэ.

 4.3.Энэ журмын 4.1-д заасан нөхцөл байдал үүссэнийг тогтоосон улсын байцаагчийн санал болон шүүхийн шийдвэрийг үндэслэн Худалдан авах ажиллагааны ахлах байцаагч тухайн этгээдийг тендерт оролцох эрхээ  хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг Сангийн сайдад танилцуулна.

 4.4.Энэ журмын 4.3-т заасан бүртгэлийг Сангийн сайдын тушаалаар албажуулна.  

 4.5.Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийг тухайн зөрчлийг гаргаснаас хойш 3 жилийн хугацаанд Засгийн газрын худалдан авах ажиллагаанд аливаа нэг хэлбэрээр оролцохыг хориглоно. 

 4.6.Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийг бүртгэлд хамруулах шийдвэр гарсан даруй худалдан авах ажиллагааны улсын байцаагч тухайн этгээдэд уг бүртгэлд бүртгэгдсэн болохыг мэдэгдэнэ.

 4.7.Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтыг Засгийн газрын худалдан авах ажиллагааны цахим хуудас /www.e-procurement.mn/-д энэ журмын 4.5-д заасан хугацаанд байршуулж олон нийтэд мэдээлж ажиллана.

 4.8.Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээд тендер шалгаруулалтад оролцож байгаа эсэхийг захиалагч болон үнэлгээний хороо Засгийн газрын худалдан авах ажиллагааны цахим хуудас /www.e-procurement.mn/-д байршуулсан мэдээллийг үндэслэн тендер шалгаруулалт тухай бүрт хянана.

Дүгнэж хэлэхэд, энэ жагсаалт хэд хэдэн шат дамжлагаар нягтлагдаж Сангийн сайдын тушаалаар албажин www.e-procurement.mn/ сайтад тавигдах юм байна.

Advertisements

2 Responses to “Худалдан авалтын “хар данс” буюу “хар жагсаалт” хаана байна?”

  1. :D.Enkhtungalag said

    төрийнхөн цэвэр улс эх орон, ард түмний төлөө сэтгэлтэй байсан бол ийм асуудал гарахгүй байсан, тэнэг улстөрчид өөрсдөө дураараа тойрогтоо татвар төлөгч бидний мөнгийг дураараа хуваарилаад, улстөржиж тендердээд ард нь Барилгын салбарыг унагасан үйл ажиллагаа байсанг тодорхой баримтаар дэлгэж тавьсанч чадахаар байна.үүний ард татвар төлөгчид, ажил хөдөлмөр хийдэг үндэсний компаниуд л хохирсон.энэ бол ард түмний тархи угаасан 2 том намынхны олхиогүй үйлдэл байсан.

    • :D.Enkhtungalag said

      Төрийн албаныханг орвонгоор солих, хахуулиар, улс төрийн томилгоогоор ажилд тавиулахыг болиулаагүй цагт авилгажсан төсөв хэзээ ч арилахгүй нь тодорхой байгаа…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: