Уул уурхайн мэдээллийг олборлож баяжуулсан судалгаа
Posted by ИТХ on 2013/02/25
Монгол Улсад 2006 оноос хэрэгжүүлж ирсэн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын хүрээнд нэг талаас уул уурхайн компаниудын төлсөн, нөгөө талаас Засгийн газрын яам, агентлаг, орон нутгийн төр, захиргааны байгууллагуудын хүлээн авсан бүх төрлийн татвар, төлбөр, хураамж, хандив, тусламжийн мэдээллийг нэгтгэж баталгаажуулсан тайланг жил бүр гаргуулж ирсэн билээ. Сүүлийн жилүүдэд лицензийн мэдээллийг нэмж багтаах болсон юм.
Энэ бол маш их ажил, том тайлан байдаг. Жишээ болгож 2010 оны хураангүй ба дэлгэрэнгүй тайлангийн гадаад байдлыг харуулав. 2011 оны тайлангаас эхлэн тоон мэдээллийг цахим хэлбэрээр гаргаж байгаа болно.
Харин энэ их мэдээллийг задлан шинжлэх, олон нийтэд хэрэгтэй мэдээллийг ялган авч тайлбарлан таниулах ажил орхигдож байсан тул Нээлттэй Нийгэм Форум, “Төлсөн авснаа нийтэл” эвсэл хамтарч дээрх тайлангуудад хуримтлагдсан мэдээллийг ялангуяа орон нутгийн иргэдэд ойлгож ашиглахад хялбар хэлбэрт оруулах ажлыг хийж гүйцэтгэсэн тайлан хэвлэгдэж гарлаа.

Тайлангаас нэгэн сонирхолтой хүснэгтийг танилцуулж байна.
Уг тайлангийн “Олборлох салбарын ил тод байдлын санаачлагын өгөгдлөгийг нэгтгэж, ангилсан байдал ба өгөгдлийн дутагдалтай талууд” нэртэй хавсралт нь төсвийн чиглэлээр ажилладаг байгууллага, иргэдэд санаа авахуйц чухал юм. Түүнд асар их хэмжээтэй тайлан, хүснэгтэн мэдээлэлд дүн шинжилгээ хийх аргачлалыг харуулсан байна.
Энэ бүлгийн хуудсуудыг дор толилуулав.
Тайланг бүрэн эхээр эндээс авна уу?
Leave a Reply