ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ (2010-2014)

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Цэвэр агаарын сангийн зарцуулалтын мэдээлэл нээлттэй юу, хаалттай юу?

Posted by ИТХ on 2013/02/10

Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд харъяалагддаг Цэвэр агаарын сангийн зарцуулалтын мэдээлэл авахыг хүссэний хариуд тус сангаас хуулийн хугацаанд ирүүлсэн хариунднн төсвийн төлөвлөгөөний дэлгэрэнгүй задаргаа, зарцуулалтыг байгууллагын http://www.caf.mn цахим хуудаснаас авч танилцахыг зөвлөсөн байв. Бид аль эрт тийм мэдээллийг сайтаас хайгаад олоогүй (чухам ийм учраас албан бичгээр хандсан) хэдий ч зөвлөгөөг дагаж дахин дахин хайсан боловч олоогүй юм.

Иймд хоёрдахь удаагаа албан бичиг  явуулахад бас л төдөлгүй ирүүлсэн хариунд биднийг сайт үзэхдээ “анзаараагүй бололтой” гэж няцаагаад цаасан дээр хэвлээд хавсаргажээ. Бид эргүүлж тойруулж үзэхэд зарцуулалтын тайлан яавч биш, харин тус сангийн 2011 оны төлөвлөгөө буюу түүнд орсон өөрчлөлтийг харуулсан  хүснэгт байлаа.

Хэний зөв болохыг дараах албан бичгүүд болон хавсаргасан материалаас харна уу.

Цэвэр агаарын сан-1

Бусад материалыг дор үзнэ үү

Цэвэр агаарын сан-2 Цэвэр агаарын сан-3 Цэвэр агаарын сан-4 Цэвэр агаарын сан-5 Цэвэр агаарын сан-6

Цэвэр агаарын сан-7 Цэвэр агаарын сан-8

Leave a comment