ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ (2010-2014)

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар 2012 оны Монгол Улсын Төсвийн тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн гэх гомдлыг хэлэлцжээ

Posted by ИТХ on 2012/12/15

Нэр бүхий иргэнийн гомдлын дагуу Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 12-нд хуралдахаар зарласан юм.

Нэр бүхий иргэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ын зарим заалт Монгол Улсын Төсвийн тухай хуулийн холбогдох заалт болон Монгол Улсын Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн гэсэн мэдээлэл ирүүлжээ. УИХ-аас Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийг батлан гаргахдаа тодорхой нэг компанид ялгавартай хандан, төсвийн орлогыг тусгайлан хуваарилан зааж, хэд хэдэн төсөл, арга хэмжээг гүйцэтгүүлэхээр хуульчлан баталсан нь Үндсэн хуульд заагдсан шударга ёс, хууль дээдлэх зарчмыг алдагдуулсан байна гэж иргэд гомдол гаргасан. Үндсэн хуулийн цэц энэхүү мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан шийдвэрлэх дунд суудлын хуралдаанаа энэ сарын 12-ны өдрийн 09.30 цагт Үндсэн хуулийн Цэцийн ордны хуралдааны танхимд нээлттэй хийхээр болсон байна гэж Үндсэн хуулийн Цэцээс мэдээлж байв.

Хуралдааны дараа зарим эх сурвалжаас авсан мэдээллээс үзэхэд, энэхүү гомдол нь “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга, байгууламжийн жагсаалт”-нд орсон  Ерөнхий сайдын чиг үүргийн дор байдаг  Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын хөрөнгө оруулалтын батлагдсан жагсаалттай холбоотой юм байна. Тодруулбал,

G-Mobile 1 G-Mobile 2a G-Mobile 2b

Өөрөөр хэлбэл эдгээр хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлэх байгууллагы урьдчилан нэр зааж 2012 оны улсын төсвийн хуульд оруулсан, үүгээрээ худалдан авалтын хууль тогтоомж болон шударга өрсөлдөөнй зарчмыг зөрчсөн гэж гомдол гаргасан хэмээн ойлгогдож байна.

Цэцийн хуралдаан өндөрлөж шийдвэр гарсан гэх боломж хараахан нийтлэгдээгүй байна.

2012 оны 12-р сарын 15.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: