ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ (2010-2014)

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Ноосны урамшууллыг хяналтгүй тараасан тухай

Posted by ИТХ on 2012/06/06

“Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай” Засгийн газрын 2011 оны 221 тоот тогтоолоор батлагдсан журмын дагуу Засгийн газрын Мал хамгаалах сангаас ноосны урамшуулал олгож байгаа билээ. Саяхан Ховд аймгийн аудитын газраас энэ мөнгөний олголт Дөргөн, Мөст, Дуут сумдад ямар байгаад шалгалт хийжээ.

Дөргөн сумын хувьд эсгий үйлдвэрлэл эрхэлдэг “Хишиг Ундрах” хоршооны дансанд 16.9 сая төгрөгийг шилжүүлж 92 хүнд урамшуулал олгожээ. Ноосны урамшуулал олгох ажилд сумын ЗДТГ-аас хяналт тавьж 2010 оны жилийн эцсээр тоолуулсан хонины тоог харгалзан олгохоор заасан юм. Гэтэл 22 хүнд тоолуулсан хонины тооноос илүү хэмжээний ноосонд урамшуулал олгож 1.5 сая төгрөг тушаасан ноосны баримтаа сумын ЗДТГ-т бүртгүүлж сумын нэгдсэн захиалгад оруулаагүй байна. Бас өөр сумын мал бүхий иргэнд ноосны урамшуулал олгосон 13 хүнд 4.9 зааврын дагуу олгоогүй байна. Үүний улмаас нийт 6.4 сая төгрөгийг хохирлыг улсад учруулжээ.

One Response to “Ноосны урамшууллыг хяналтгүй тараасан тухай”

  1. Batnasan Sainbayar said

    ноосоо эрх бүхий компанид регистр овог нэрээрээ тушааж баримтаа сумын захиргаандаа өгсөн боловч мөнгө нь орж ирэхгүй байна.
    Манайх Хөвсгөл аймгийн жаргалант сумад амьдардаг. Паспортны хаяг Архангай аймгийн жаргалант сум. Гэхдээ баримтаа 2 сумын захиргаанд өгсөн боловч мөнгө олгогдохгүй байгаа асуудлын шийдвэрлэж өгнө үү. Ямар зарчимаар хөөцөлдөх вэ. Утас: 89090505, 98177171 /тушаагч Базаржавын Батнасан ре64031576/

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: