ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ (2010-2014)

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Боловсролын бодлогын шинэчлэл, төсөвтэй холбоотой мэдээлэл хүсчээ

Posted by ИТХ on 2012/04/09

“Бүх нийтийн боловсролын төлөө!” иргэний нийгмийн үндэсний эвслээс 2012 оны 3-р сарын 2-нд БСШУ-ны сайдад хандаж боловсролын бодлогын шинэчлэл, төсөв, тэдгээрийн дотор Кембрижийн боловсролын стандартыг Монголд нэвтрүүлж байгаатай холбоотой зарим мэдээллийг зохих хууль тогтоомж, тухайлбал “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”-ийн дагуу гаргаж өгөхийг хүсчээ. Уг хуулийн 14.8-д “Хуульд өөрөөр заагаагүй бол мэдээллийг хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдэд ажлын 7 өдрийн дотор өгөх”, 14.9-д “Шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 14.8-д заасан хугацааг нэг удаа 7 хоногоор сунгаж болно” гэсэн заасан байдаг. Гэтэл 4-р сарын 9-ны байдлаар хариу авч чадаагүй байна. Албан бичгийг дор үзнэ үү. 

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Ё.ОТГОНБАЯР ТАНАА

Боловсролын бодлогын шинэчлэл, төсөвтэй холбоотой мэдээлэл хүсэх тухай

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5.1.1.-т заасан “төсвийн богино, дунд хугацааны бодлого, стратеги зорилт, урт хугацааны чиг хандлагын төсөөлөл, тэдгээрийн агуулга, хэрэгжилт нь ил тод байх” зарчим,

Засгийн газрын 2009 оны 5-р сарын 14-ний өдрийн 143-р тогтоолоор батлагдсан “Төрийн болон нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт”-ийн “Төсөв, санхүүгийн ил тод байдал”-ын тухай 3-р бүлэг,

Боловсролын тухай хуулийн 5.1.1-т заасан “боловсролыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, төрийн ивээл, зохицуулалт, төр, олон нийтийн хяналтад байлгана” хэмээх боловсролын үндсэн зарчим,

Монгол улсын яамны эрх зyйн байдлын тухай хуулийн “Яам нь төрийн үйлчилгээний хүртээмж, чанар, шуурхай, соёлч байдлыг хангах, мэргэшсэн байх, ил тод нээлттэй байх, үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээх, …зарчмыг баримтлан ажиллана” хэмээх 4.2.-р заалт,2011 оны 6-р сарын 16-нд батлагдсан Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн төсөв, санхүүгийн ил тод байдлын тухай 9-р зүйл, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдлын тухай 10-р зүйл, иргэн төрийн байгууллагаас мэдээлэл авах тухай 11-р зүйл зэргийг үндэслэн,

“Бүх нийт боловсролын төлөө!” иргэний нийгмийн үндэсний эвсэл Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны яамнаас дараах мэдээллийг гаргаж өгөхийг хүсч байна:

1. Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой жилийн турш зохион байгуулсан хэлэлцүүлгүүдтэй холбоотой мэдээлэл:

1.1. Энэ асуудлаар байгуулагдсан ажлын хэсгийн тухай шийдвэр, ажлын хэсгийн бүрэлдэхүүн,

1.2. Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой жилийн турш зохион байгуулсан хэлэлцүүлгүүдийн жагсаалт, сэдэв, он сар өдөр, байршил

1.3. Хэлэлцүүлгүүдэд оролцогчдын жагсаалт, хэлэлцүүлгүүдийн тэмдэглэл

1.4. Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотойгоор иргэд, иргэний нийгмийн байгууллага, аймаг нийслэлийн боловсролын газар, сургууль, цэцэрлэг, судлаачид, судалгааны байгууллага зэргээс ирсэн санал, зөвлөмж, тэдгээрийг яамны зүгээс авч хэлэлцэн, хуулийн төсөлд тусгасан байдал,

2. Бага дунд боловсролын стандарт хөтөлбөрийг Кембриджийн стандарт, хөтөлбөртэй уялдуулан шинэчлэхтэй холбоотой дараах мэдээлэл:

2.1 Үндэслэл, судалгаа, гарах үр дүн, үр нөлөөний тооцоо

2.2 Үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөө

2.3 Төсвийн тооцоо, санхүүжилтийн эх үүсвэр, төрөл, зарцуулалтын дэлгэрэнгүй тайлан

2.4 Нийгмийн нөлөөллийн үнэлгээ

2.5 Хөтөлбөр боловсруулах багийн гишүүдийн тухай мэдээлэл

3. Олон улсын хөтөлбөрөөр хос хэл дээр хичээллэж байгаа 3 сургуультай холбоотой дараах мэдээлэл:

3.1 Шинэ эрин, Шинэ эхлэл, Монгол тэмүүлэл сургуулиудыг үүсгэн байгуулсан тухай шийдвэр

3.2 Кембрижийн олон улсын шалгалтын төвтэй байгуулсан санамж бичиг, бусад гэрээний хувь, жишээлбэл, гадаад багш нартай байгуулсан гэрээний хувь

3.3 Олон улсын хөтөлбөрийн Шинэ эрин сургуулийн 2011 оны төсөв ба гүйцэтгэл, 2012 оны төсөв

3.4 Олон улсын хөтөлбөрийн сургуульд суралцах нэг хүүхдэд ноогдох нэмэгдэл зардлын тооцоо

3.5 Олон улсын хөтөлбөрийн 3 сургуулийн тавилга хэрэгсэл, сургалтын хэрэглэгдэхүүний худалдан авалттай холбоотой материалууд

3.6 Уг хөтөлбөрийг нэвтрүүлэхтэй холбоотой тендерийн материалууд. Жишээлбэл, Golden Bridge компаниар гүйцэтгүүлж байгаа сурагчдад зориулсан англи хэлний өдөр тутмын сургалтын зарцуулалтын тайлан, зардлын тооцоо, тендер шалгаруулахтай холбоотой байгуулсан гэрээний хувь, санхүүжилтийн эх үүсвэр

3.7 Кембрижийн хөтөлбөрөөр хичээллэх сургуулиудыг шинээр бий болгоход зориулан авсан гадаадын зээл, тусламж, зарцуулалтын тайлангийн хамт.

4. Хамран сургалтыг нэмэгдүүлэх, байгаа сургуулиудын ачааллыг хөнгөвчлөх зорилгоор улсын төсвийн хөрөнгөөр баригдсан сургуулиудын өргөтгөлийг Олон улсын хөтөлбөртэй сургуулиудад шилжүүлж авсантай холбоотой дараах мэдээлэл:

4.1 Ямар, хэдэн сургууль, сургуулийн өргөтгөлийг авсан болох, тэдгээр нь анх ямар зориулалтаар, хэдэн хүүхдэд зориулагдан баригдсан болох

4.2 Эдгээр сургууль, өргөтгөлийн зориулалтыг өөрчлөн, Олон улсын хөтөлбөртэй сургуулиудад ашиглах тухай шийдвэрүүдийн хуулбар, эрх зүйн үндэслэл

5. Боловсролын стандарт хөтөлбөрийн тохирцыг шалгах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг туршин хэрэгжүүлэх үүрэг бүхий 31 лаборатори сургуультай холбоотой мэдээлэл:

5.1 Эдгээр сургуулиудыг сонгох болсны үндэслэл шалтгаан, гарсан шийдвэрийн хувь

5.2 9 сарын 1-нээс эхлэх агуулга хөтөлбөрийн тохирц шалгахад дээрх сургуулиудын төсөв дээр гарах нэмэгдэл зардлын тооцоо

6. Боловсролын салбарын 2008-2012 оны төсөв, төсвийн гүйцэтгэлийн мэдээлэл

Хуульд заасан хугацаанд бичгээр иж бүрэн мэдээлэл ирүүлнэ гэдэгт итгэж байна.

Хүндэтгэсэн,

Д.Тунгалаг,

Дэд зохицуулагч

“Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл

Улсын бүртгэлийн дугаар: 9071025144

Хаяг: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 6-р хорооны Дипломат-95-ийн 69 тоот

Цахим шуудангийн хаяг: coordinator@all4education.mn

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: