ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ (2010-2014)

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Орхон аймгийн бурхан багшийн сэрэг дүр 5 тэрбумын өртөгтэй

Posted by ИТХ on 2012/03/04

2011 оны долдугаар сарын 8, 9-нд тэмдэглэсэн Эрдэнэт хот буюу Орхон аймгийн 35 жилийн ойг угтсан сүр дуулиантай “бүтээн байгуулалт”-уудын хамгийн том нь Бурхан багшийн сэрэг дүрийн цогцолбор юм.

Таван жилийн өмнө эхэлж өдий хүртэл сунжирсан энэ байгууламжийн нийт төсөвт өртгийг 4-5 тэрбум төгрөгийн хооронд янз бүрийн тоо хэлдэг байв. Анх иргэд, компаниудын хандиваар босгохоор төлөвлөсөн ч мэдээж уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр голложээ. Тус үйлдвэрийн зөвлөлийн хуралдаанаар 2.5 сая доллар буюу 2,8 тэрбум төгрөгийг баталж уг сөрөг дүрийг өнгөт металлаар (зэсээр) цутгаж наадмын өмнө байрлуулсан ч эргэн тойрны тохижилт, зам талбайн ажил дуусаагүй. Энэ ажилд аймгийн төсвөөс жил бүр 200 гаруй сая төгрөг хуваарилж ирсэн ба анх тооцоолсноос илүү том зардал шаардагдсан тул 2012 онд дахиад 250 сая төгрөгийг төсөвлөөд зарцуулж эхлээд байна.

Дэлхийд алдартай “Эрдэнэт” үйлдвэрээр нэрээ тахалдаг боловч баруун аймгуудаас айл өрхүүд олноороо нүүн ирж ажилгүйдэл маш өндөр болсон 90-ээд мянган хүнтэй тус аймагт таван тэрбум төгрөгийг бурхны хөшөөнд бус ажлын байр бий болгож, орон сууц барихад зарцуулах хэрэгтэй гэсэн шүүмжлэл иргэдийн дунд их байна.

Дээрх цогцолбороос гадна Эрдэнэт хот байгуулагдсаны 35 жилийн ойг хоёр өдрийн турш тэмдэглэхэд төсвөөс 500 сая төгрөг зарцуулсан байна. Үүний нэлээдээр нь аймгийнхаа 25 мянган өрхөд Солонгос улсад үйлдвэрлэсэн ханын цаг, эрдэнэт хотын зурагтай календарь, засаг даргын мэндчилгээтэй сонин өгчээ. Мөн Орхон аймгийн хүндэтгэлийн өргөөг 85 сая төгрөөр барьсан бол “Эрдэнэтийн овоо” дуунд зориулсан хөшөө, мөн ойд зориулж анхны илгээлтийн эздийн амьдралыг харуулсан “Дурсамж төгсгөл үгүй” уран сайхны кино (ерөнхий продюссер нь “Эрдэнэт” үйлдвэрийн хөгжлийн асуудал эрхэлсэн захирал Ц.Бат-Энх) хэдэн төгрөг зарцуулсан нь тодорхойгүй. Хэдийгээр “Эрдэнэт” үйлдвэр ивээн тэтгэсэн боловч тэр нь улсын үйлдвэр билээ.

Мөн хэдэн жил сунжирсэн 6000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнг 4.3 тэрбум төгрөгөөр барьж наадмын өмнө ашиглалтанд оруулсан ч шинжээчид нягтлаад хоёр орчим тэрбум төгрөгөөс хэтрэхгүй хэмээн дүгнэснээс гадна бурхан багшийн сэрэг дүрийн хөшөөг босгосон “Тод-жаргал” ХХК аймгийн Засаг дарга байсан Д.Оюунбаттай ямар нэг сэжмээр холбоотой, тендер шалгаруулалтад оролцоогүй, татварт өртэй зэрэг зөрчил илэрч хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа юм.

Advertisements

2 Responses to “Орхон аймгийн бурхан багшийн сэрэг дүр 5 тэрбумын өртөгтэй”

  1. sss said

    УБҮ 3,5 тэрбум төгрөг хандивласан бол ЗМЗ д бүтээсэн ажилчид хэдэн төгрөг цалин авсан бэ?

  2. jambaa said

    бурхан багш гой болж бнлээ одоо нэгэнт эхэлсэн юм ямар ч байсан сайхан дуусгах хэрэгтэй. монголын бүх газрууд өөрийн бурхан суваргтатай болоод бхад эрдэнэт юүгээрээ дутав гэж

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: