ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ (2010-2014)

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

АИХ-ын депутатуудад 30 тэрбумаар байр олгоно

Posted by ИТХ on 2012/02/10

Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад “Шинэ үндсэн хуулийг 1992 онд баталсан Ардын Их Хурлын төлөөлөгчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх” гэсэн ганц өгүүлбэрээр танилцуулж 30 тэрбум 100 сая төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн юм. Үүгээр тухайн үеийн АИХ-ын 430 депутат тус бүрт 70 сая төгрөгөөр тооцож хоёр өрөө орон сууц, эсвэл мөнгийг нь бэлнээр олгох болжээ. Одоогоор 310-аад депутат амьд сэрүүн байгаа бөгөөд нас барсан гишүүдийн ар гэрийнхэнд гардуулах юм байна.

Төсвийн төслийг ноднин 11-р сард УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр эрхэм гишүүд чимээгүйхэн батлаад явуулжээ. Тухайн үед АИХ-ын депутат байсан Р.Гончигдорж, С.Баярцогт, Д.Балдан-Очир, Н.Батбаяр, Э.Бат-Үүл, З.Алтай, С.Баяр, Д.Лүндээжанцан нар ханцуй дотроо чимээгүйхэн залбирч суусан байж таарна.

Тэд шинэ үндсэн хуулийг батлалцсан нь үнэн боловч сонгогчдоосоо мандатыг авч ард түмний захиа, даалгаврын дагуу хийсэн билээ. АИХ-ын депутатуудын дунд хүнд амьдралтай, орон гэргүй хүмүүс байгаа бол тэдэнд туслах нь зүйтэй. Гэхдээ ихэнх нь сайн сайхан, элбэг хангалуун яваа бөгөөд нэлээд нь улсаас орон сууц авсан, тэгэхдээ бүр шинэ албан тушаалд очих бүртээ, мөн “орон сууцны нөхцөл сайжруулах” нэрээр лав 2-3 удаа байр авсан байхад татвар төлөгчдийн мөнгөөр ийнхүү дахин дахин тансаглах болж байна.

Энэ бүхэн зөв эсэхийг өнөөдөр насаараа орон сууцтай болохыг мөрөөдөж яваа гэр хорооллын оршин суугчид, ганц өрөө байр авчих санаатай зээл авч 10-20 жил төлж дуусгахаар цалингаа хүргэж ядаж байгаа залуу гэр бүлээс асуух хэрэгтэй.

Тэгтэл 2012 оны төсөв батлагдсаны дараа Монголын Ардчилсан Холбооны удирдах зөвлөл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандаж “1989-1990 онд Монгол Улсад өрнөсөн Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт манлайлан оролцсон анхдагч зүтгэлтнүүдэд төрөөс орон сууц, түүнтэй адилтгах хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгуулах” тухай санал явуулсан байна. Албан бичгээс МоАХ-ны анхны дарга хэн болохыг харахад бараг шийдэгдсэн асуудал бололтой. Хэдэн хүнийг анхдагч зүтгэлтэн гэж үзэхэд хязгаар байхгүй, хэдэн өрөөтэй орон сууц байх нь тодорхойгүй, энэ бүхэнд хэдэн тэрбум төгрөг зарцуулахыг тооцоолох аргагүй юм. Бас “орон сууц, түүнтэй адилтгах” гэсний хооронд эсвэл гэж үг байхгүй  нь хоёуланг олгохоор юм шиг ойлгогдож байна.

Энд улс төр оролцож байж магадгүй. АИХ-ын депутатуудын 87 хувь нь МАХН (одоо МАН)-ын гишүүд байсан, иймээс 30 тэрбумын ихэнхийг хүртэх учраас нөгөө талаас Ардчилсан Холбооныхноор тэнцвэржүүлэх гэсэн санаа байж болох.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: