МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Archive for February, 2012

Нийслэлийн төсвийн “анхаарал татсан” зардал, хөрөнгө оруулалтын зарим жишээ

Posted by ИТХ on 2012/02/15

Нэг.

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2012 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтаас зарим “анхаарал татсан”, бас эргэлзээтэй зардлыг түүвэрлэн танилцуулж байна.

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил

Эхлэх, дуусах хугацаа

Төсөвт өртөг (сая төгрөг)

2012 оны төсөл (сая төгрөг)

Нийслэлд шинээр баригдах орон сууцны хорооллын айл өрхийн нүүлгэн шилжүүлэлт, газар чөлөөлөх зардал

2012

10 000,0

10 000,0

Хямд өртөгтэй орон сууцны барилга /СБД 7-р хороолол/ /98 айл *3ш/

2012-2013

15 000,0

10 000,0

Үртсэн шахмал түлшний үйлдвэр НӨҮГ-ын контор, агуулахын барилга, машин техник, тоног төхөөрөмж

2012

258,0

258,0

Хот тохижилтын авто машины парк шинэчлэлт /163ш/

2011­-2012

14 670,0

7 335,0

Сүхбаатар дүүргийн иргэдэд үйлчлэх Төр захиргааны нэгдсэн барилга /СБД 7-р хороо/

  2011-­2012

5 938,0

2 098,0

Хан-Уул дүүргийн иргэдэд үйлчлэх Төр захиргааны нэгдсэн барилга /ХУД/

 2011-­2012

5 046,8

3 046,8

Үндэсний болон нийслэлийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх

2012

1 000,0

1 000,0

Жанжин клубын барилгыг шинээр барих /БЗД 12-р хороо/

2012

5 800,0

5 800,0

Нийслэлийн Соёлын төв өргөөний барилгын дотор, гадна сантехникийн засвар

2012

276,6

276,6

Улаанбаатар чуулгын театрын тайз засал, гэрэлтүүлэг, техник хэрэгсэл, хөгжмийн зэмсэг, бусад хэрэглэл

2012

410,0

410,0

Нийслэлд шаардлагатай нарийн мэргэжлээр боловсон хүчнийг өндөр хөгжилтэй орнуудад хотын захиалгаар богино, дунд хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалтанд сургах

2012

200,0

200,0

Төрийн албан хаагчид, ахмад настнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх

2012

1 000,0

1 000,0

Advertisements

Posted in 21. УЛААНБААТАР ХОТ | Leave a Comment »

“Хог хаягдлын машин шинээр авах шаардлагагүй”

Posted by ИТХ on 2012/02/15

2012 оны 2-р сарын 13-нд “Тунгаа төв” ТББ, “Улаанбаатар шинэчлэл” компани болон хувиараа хог тээвэрлэгчид хамтран зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр тэд дараах баримтуудыг зарласан байна.

– Ирэх 4-р сард нийслэлийг хөгжүүлэх сангаас 20 тэрбум төгрөгөөр хог тээврийн 200 машин машин авах гэж байна. Нэг машины үнэ 100 сая төгрөг гэсэн үг. Дэндүү их мөнгө учраас дүүрэг дүүргээр хувааж байршуулсан. Тухайлбал, хамгийн цөөхөн хороотой Чингэлтэй дүүрэгт 1,8 тэрбум төгрөгийг хуваарилсан бол хамгийн олон хороотой Баянзүрх дүүрэгт нэлээд хэдэн тэрбум төгрөг ногдоно.

– Монгол улсад хог тээвэрлэх машин техник дутагдалтай мэтээр сурталчилдаг нь худлаа. Өнөөдөр хог тээврийн машинтай хувийн компани, хувь хүмүүс зөндөө байна. Гэтэл татвар төлөгчдийн мөнгийг ингэж гарын салаагаар урсгаж байгааг бид эсэргүүцэж байгаа. МАХН-ын сонгуулийн сурталчилгаагаар хороо болгоныг хогны машинтай болгоно гэж байсан. Түүнийг хэрэгжүүлж сонгуулийн шоу хийх гэж байна.

– 100 сая төгрөгийн машиныг “Улаанбаатар шинэчлэл” компани 30 сая төгрөгөөр оруулж ирье гэхэд “битгий тендерт” ор гэсэн.

– Өмнө нь 2009 оны 7-р сарын 14-нд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна ёслол хийж 72 машин оруулж ирсэн ч ихэнх нь эвдэрсэн. Зарим нь бүр паркдаа очиж чадахгүй эвдэрч байсан. Өнөөдөр засаж сэлбэх гэхлээр үйлдвэр нь байхгүй болсон. Эдгээр машиныг “Моннис” компани 9 тэрбум төгрөгөөр оруулж ирсэн. Уг нь нэг нь 25 сая төгрөгийн үнэтэй гэсэн. 25х72 = 1,8 тэрбум төгрөг, бусад мөнгө нь хаачсан бэ?

– Дүүргүүд ТҮК-үүд иргэдээс мөнгө хураадаг боловч түүгээр нь хог тээвэрлэдэггүй мөртлөө Засаг даргын нөөц сангаас мөнгө авдаг. Хог тээврийн хувийн компаниудаар хог тээвэрлүүлсэн ч мөнгийг нь өгөхгүйгээр дампууруулж байна. Саяхан БГД-т хоёр компани дампуурсан.

– Япон улсад 5 жил ажиллаад ирсэн иргэн “Улаанбаатар шинэчлэл” компанийг Сүхбаатар дүүрэгт байгуулж өөрийн хөрөнгөөр хогны машин оруулж ирсэн боловч дэмждэггүй учраас дампуурах гэж байна. Сүхбаатар дүүргээс дөчөөд сая төгрөгийн авлагатай. Гэтэл Сүхбаатар дүүргийн Засаг дарга Б.Баярмагнай саяхан гурваас дөрвөн удаа хогийн мөнгө гаргаж авсан. Сургийг нь сонсоход энэ мөнгөөр хоёр хорооны дарга нарт “Аксент” маркийн хоёр машин авч өгсөн сураг байна.

– Дүүрэг болгонд хог хаягдлын сан гэж байгууллага байна. Иргэдээс хогний мөнгийг авч компаниудад өгч тээвэрлүүлдэг. Энэ санг захиргааны хэргийн шүүхээр хууль бус гэдгийг тогтоосон боловч байж л байдаг.

– Би 1980 оноос хог тээвэрлэж байна. Чиргүүлтэй машинаар хог тээе гэхлээр СХД, бас нэг дүүргээр явсан боловч зөвшөөрөөгүй. Хотын захирагчийн ажлын албанаас бидний санаачлагыг дэмждэг боловч дүүргүүд дэмждэггүй. Дүүргүүдийн ТҮК-үүд менежментийн хувьчлалаар хувьд очсон, дүүргийн дарга нар хувь эзэмшдэг. Тийм компаниудад 20 тэрбум төгрөгөөр дахиад машин авч өгөх гэж байна.

– Өнөөдөр хогийг 2500 төгрөгөөр тээвэрлэх бүрэн боломжтой. Судалгаа хийгээд гэр хорооллын айлын хогийн 1900, гэр хорооллын хогийг 900 төгрөгөөр тээвэрлэхэл алдагдалгүй гэдэг.

Posted in 21. УЛААНБААТАР ХОТ, Хөрөнгө оруулалт, тендер | 1 Comment »

АИХ-ын депутатуудад 30 тэрбумаар байр олгоно

Posted by ИТХ on 2012/02/10

Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад “Шинэ үндсэн хуулийг 1992 онд баталсан Ардын Их Хурлын төлөөлөгчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх” гэсэн ганц өгүүлбэрээр танилцуулж 30 тэрбум 100 сая төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн юм. Үүгээр тухайн үеийн АИХ-ын 430 депутат тус бүрт 70 сая төгрөгөөр тооцож хоёр өрөө орон сууц, эсвэл мөнгийг нь бэлнээр олгох болжээ. Одоогоор 310-аад депутат амьд сэрүүн байгаа бөгөөд нас барсан гишүүдийн ар гэрийнхэнд гардуулах юм байна.

Төсвийн төслийг ноднин 11-р сард УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр эрхэм гишүүд чимээгүйхэн батлаад явуулжээ. Тухайн үед АИХ-ын депутат байсан Р.Гончигдорж, С.Баярцогт, Д.Балдан-Очир, Н.Батбаяр, Э.Бат-Үүл, З.Алтай, С.Баяр, Д.Лүндээжанцан нар ханцуй дотроо чимээгүйхэн залбирч суусан байж таарна.

Тэд шинэ үндсэн хуулийг батлалцсан нь үнэн боловч сонгогчдоосоо мандатыг авч ард түмний захиа, даалгаврын дагуу хийсэн билээ. АИХ-ын депутатуудын дунд хүнд амьдралтай, орон гэргүй хүмүүс байгаа бол тэдэнд туслах нь зүйтэй. Гэхдээ ихэнх нь сайн сайхан, элбэг хангалуун яваа бөгөөд нэлээд нь улсаас орон сууц авсан, тэгэхдээ бүр шинэ албан тушаалд очих бүртээ, мөн “орон сууцны нөхцөл сайжруулах” нэрээр лав 2-3 удаа байр авсан байхад татвар төлөгчдийн мөнгөөр ийнхүү дахин дахин тансаглах болж байна.

Энэ бүхэн зөв эсэхийг өнөөдөр насаараа орон сууцтай болохыг мөрөөдөж яваа гэр хорооллын оршин суугчид, ганц өрөө байр авчих санаатай зээл авч 10-20 жил төлж дуусгахаар цалингаа хүргэж ядаж байгаа залуу гэр бүлээс асуух хэрэгтэй.

Тэгтэл 2012 оны төсөв батлагдсаны дараа Монголын Ардчилсан Холбооны удирдах зөвлөл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандаж “1989-1990 онд Монгол Улсад өрнөсөн Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт манлайлан оролцсон анхдагч зүтгэлтнүүдэд төрөөс орон сууц, түүнтэй адилтгах хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгуулах” тухай санал явуулсан байна. Албан бичгээс МоАХ-ны анхны дарга хэн болохыг харахад бараг шийдэгдсэн асуудал бололтой. Хэдэн хүнийг анхдагч зүтгэлтэн гэж үзэхэд хязгаар байхгүй, хэдэн өрөөтэй орон сууц байх нь тодорхойгүй, энэ бүхэнд хэдэн тэрбум төгрөг зарцуулахыг тооцоолох аргагүй юм. Бас “орон сууц, түүнтэй адилтгах” гэсний хооронд эсвэл гэж үг байхгүй  нь хоёуланг олгохоор юм шиг ойлгогдож байна.

Энд улс төр оролцож байж магадгүй. АИХ-ын депутатуудын 87 хувь нь МАХН (одоо МАН)-ын гишүүд байсан, иймээс 30 тэрбумын ихэнхийг хүртэх учраас нөгөө талаас Ардчилсан Холбооныхноор тэнцвэржүүлэх гэсэн санаа байж болох.

Posted in 00. УЛСЫН ИХ ХУРАЛ | Leave a Comment »

Төрийн тусгай албан хаагчид ба эхчүүдийн ялгаа

Posted by ИТХ on 2012/02/05

Өнөөдөр нийслэлд тус бүрдээ 9-10 орчим тэрбум төгрөгийн өртэгтэй гурван том эмнэлгийн барилга баригдаж байна. Эхнийх нь Баянзүрх дүүрэг дэх 150 ортой гуравдугаар амаржих газрын барилга юм. Харамсалтай нь санхүүжилтгүйн шалтгаанаар суурь нь тавигдаад барилгын ажил бүрмөсөн зогсчээ. Уг нь 3-р сард ашиглалтанд орохоор зарласан билээ.

Хоёрдахь нь Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилга бөгөөд нийслэлийн төв дэх хуучин барилгаа хайр найргүй буулгаад ямар ч саадгүй баригдаж одоо бараг 9 дэх давхартаа хүрэх гэж байна. Төрийн тусгай албан хаагчдад зориулсан болохоор хөрөнгө мөнгө нь ногоон гэрлээр шийдэгддэг бололтой. Ялгаа байна уу?

Гуравдахь нь “Бороо гоулд” компанийн хөрөнгөөр босч буй нийслэлийн 1-р амаржих газрын өргөтгөлийн шинэ барилга юм. Энэ талаар жич танилцуулна.

Posted in 18. Эрүүл мэндийн яам, Баянзүрх дүүрэг | Leave a Comment »

Улсын бүртгэлийн ерөнхий газар: 2009-2011 оны төсвийн гүйцэтгэл

Posted by ИТХ on 2012/02/05

Тус байгуулллагын http://www.burtgel.mn сайтын “Байгууллагын үйл ажиллагааны талаарх мэдээлэл” цэсэнд 2011 оны 12-р сарын 16-нд 2009-20111 оны төсвийн гүйцэтгэлийн тайлангийн хүснэгт нийтлэгджээ. Төсвийн холбогдолтой өөр мэдээлэл байхгүй. Мөн энд  тендерийн урилгууд тавигдсан байна.  
 
Д/д
ҮЗҮҮЛЭЛТ
2009 он
2010 он
2011 он
ТӨЛӨВЛӨГӨӨ
ГҮЙЦЭТГЭЛ
ТӨЛӨВЛӨГӨӨ
ГҮЙЦЭТГЭЛ
ТӨЛӨВЛӨГӨӨ
ГҮЙЦЭТГЭЛ
1
II. НИЙТ ЗАРЛАГЫН ДҮН
3,590,303.00
  3,573,951.70
  12,760,354.40
12,743,281.20
13,338,969.50
4,642,532.30
2
IV. УРСГАЛ ЗАРДЛЫН ДҮН
3,590,303.00
  3,573,951.70
   7,773,653.70
7,756,580.50
3,338,969.50
4,642,532.30
3
Бараа, үйлчилгээний зардал
3,506,985.20
  3,493,915.60
   7,680,176.10
7,672,202.90
13,176,405.50
4,543,390.70
4
Цалин хөлс болон нэмэгдэл урамшил
1,934,629.70
  1,932,228.00
   3,506,218.90
3,506,300.40
  2,090,488.40
1,517,245.60
5
Үндсэн цалин
1,934,629.70
   1,932,228.00
   3,506,218.90
3,506,300.40
   2,090,488.40
1,517,245.60
10
Ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэл
   241,968.30
   234,135.10
   303,296.90
   303,215.40
   229,953.70
   203,737.70
11
НДШ , ЭМД
   241,968.30
   234,135.10
   303,296.90
   303,215.40
   229,953.70
   203,737.70
16
Бараа, үйлчилгээний бусад зардал
 1,330,387.20
  1,327,552.50
   3,870,660.30
  3,862,687.10
 10,855,963.40
 2,822,407.40
17
Бичиг хэрэг
 89,003.9
 88,962.7
 264,497.0
   313,949.1
 685,252.4
   440,167.1
18
Гэрэл цахилгаан
 21,879.7
 21,815.7
 33,882.9
 40,412.6
 26,712.4
   25,449.3
19
Түлш, халаалт
 37,547.8
 38,428.8
 72,030.2
 71,603.8
 25,732.1
   14,595.4
20
Тээвэр (шатахуун)
 45,866.8
 45,312.5
 47,058.4
 67,688.4
 160,789.0
   65,917.1
21
Шуудан холбоо
 66,483.1
 66,560.8
 171,839.9
 87,388.3
 27,200.0
   102,980.4
22
Цэвэр, бохир ус
 12,196.4
 11,010.7
 16,593.3
 16,399.9
 7,647.8
   10,756.1
23
Дотоод албан томилолт
 51,646.9
 51,397.7
 185,492.9
   180,964.7
 60,946.4
   94,395.2
24
Гадаад томилолт арга хэмжээ
 7,829.0
 7,093.6
 7,922.6
 21,659.6
 7,922.6
   61,230.5
25
Ном хэвлэл авах
  810.5
  804.6
 
 
 
 
26
Хичээл үйлдвэрлэлийн дадлага хийх
 3,559.6
 3,304.1
 5,369.8
 9,844.6
 
 
27
Эд хогшил худалдан авах
 
 
 
 
 
 
28
Жижиг эд хогшил худалдан авах \Багаж хэрэгсэл\
 4,300.0
 4,300.0
 70,450.0
 71,482.6
 94,620.0
   78,737.7
29
Нормын хувцас зөөлөн эдлэл
 17,963.4
 17,968.6
 14,762.7
 14,661.5
 14,246.3
   14,246.3
30
Урсгал засвар
 127,182.5
 127,559.8
 58,126.9
   138,049.3
 28,126.9
   44,899.2
31
Төлбөр хураамж бусад зардал
 197,371.9
 196,906.8
 2,850.0
 34,558.3
 6,560.0
   37,322.9
32
Сургалт семинарын зардал
 7,547.7
 7,412.5
 64,145.2
 60,771.2
 367,900.0
   196,537.6
33
Гадаад зочны зардал
 3,924.0
 3,924.0
 3,996.6
 3,988.4
 3,500.0
   10,440.5
34
Аж ахуйн материал худалдан авах зардал
 
 
 
 
 
 
35
Биеин тамирын уралдаан тэмцээн
 
 
 1,350.0
 1,400.0
 3,200.0
   1,980.0
36
Холбооны суваг ашигласны хөлс
 8,553.8
 8,554.0
 139,485.9
   131,907.9
 138,517.0
   44,702.0
37
Байрны түрээсийн зардал
 107,615.0
 107,288.5
 116,779.3
   117,579.4
 
 
38
Төвлөрсөн арга хэмжээ
  276.6
  275.3
 300,000.0
   313,802.1
 
 
39
Улсын мэдээлэлийн маягт хэвлүүлэх зардал
 
 
   1,889,194.4
   1,880,394.4
   6,920,000.0
   108,669.7
40
Төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас
 
 
 8,516.8
 8,116.8
 
 
41
Бусад зардал
  648.0
  547.8
 
 
 
 
42
Баяр наадмын зардал
 
 
 
 
 
 
43
Маягт хэвлэх зардал
 459,499.9
 459,499.5
 273,000.0
   154,164.7
   1,874,162.5
1,163,225.0
44
Урьд оны төсвийн хэмнэлтийн зарцуулалт
 
 
 
 
 200,000.0
   200,000.0
45
Бусад төсөл арга хэмжээ
 
 
 
 
 
 
46
Улсын төсөвөөс ой тэмдэглэхэд олгох зардал
 
 
 
 
 
 
47
Төрийн өмнөөс гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний хөлс
 58,530.7
 58,474.5
 21,917.2
 19,897.6
 
 
48
ТӨГАҮ Аудит, баталгаажуулалт зэрэглэл тогтоох зардал
 
 
  92.0
 192.0
 3,500.0
   3,500.0
49
ТӨГАҮ Харуул, хамгаалалтын хөлс
 
 
 55,200.0
 52,800.0
 79,428.0
   69,248.3
50
ТӨГАҮ Тээврийн хэрэгслийн татвар
 
 
 
 
 1,400.0
 688.0
51
ТӨГАҮ Тээврийн хэрэгслийн даатгал
 
 
 3,729.9
 2,489.0
 
 
52
Мэдээлэл сурталчилгааны зардал
  150.0
  150.0
 40,634.4
 45,013.8
 110,000.0
   31,918.3
53
Газрын төлбөр
 
 
 1,742.0
 1,507.1
 8,600.0
 800.8
54
Бусад татаас, шижүүлэг
 83,317.8
 80,036.1
 93,477.6
 84,377.6
 162,564.0
   99,141.6
55
Өрх гэрт олгох шилжүүлэг
 
 
 
 
 
 
56
Нэг удаагийн тэтгэмж урамшуулал
 21,682.5
 20,667.6
 43,193.9
 33,288.5
 39,950.0
   74,694.4
57
Нэг удаагийн буцалтгүй тусламж
 
 
 
 
 
 
58
Тэтгэвэрт гарахад нь олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж
 
 
 
 
 122,614.0
   24,447.2
59
Нийгмийн халамжийн зардал
 
 
 30,283.7
 38,104.1
 
 
60
Шагнал тэтгэмж
 
 
 
  –
 
 
61
Төрийн албан хаагчийн гэр бүлд олгох тэтгэмж
 61,635.3
 59,368.5
 20,000.0
 12,985.0
 
 
62
Ээлжийн амралтаар нутаг явах унааны зардал
 
 
 
 
 
 
63
Өндөр настанд ахмад дайчдад үзүүлэх хөнгөлөлт
 
 
 
 
 
 
64
ХӨРӨНГИЙН ЗАРДАЛ
 
 
 
 
 
 
65
Төсвийн хөрөнгөөр санхүүжсэн хөрөнгө оруулалтын дүн
 
 
   4,986,700.70
4,986,700.70
 
 
66
БАЙГУУЛЛАГЫН ТОО
  1.00
  1.00
 
 
 
 
67
АЖИЛЛАГСАД БҮГД
 707.00
 707.00
 707.00
 707.00
 1,242.00
   1,242.00
68
Удирдах ажилтан
  10.00
  10.00
  10.00
 10.00
  10.00
 10.00
69
Гүйцэтгэх ажилтан
 509.00
 509.00
 509.00
 509.00
 944.00
 944.00
70
Үйлчлэх ажилтан
 188.00
 188.00
 188.00
 188.00
 288.00
 288.00

Posted in Улсын бүртгэлийн ерөнхий газар | Leave a Comment »

“Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам”

Posted by ИТХ on 2012/02/01

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 1-р сарын 18-ны өдрийн 17-р тогтоолын хавсралт ёсоор баталсан  “Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам”-ыг нийтэлж байна. Тогтоолд дурдсанаар, уг журмыг хэрэгжүүлж ажиллахыг бүх шатны төсвийн захирагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн удирдлагад, харин тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд, асгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нарт үүрэг болгожээ. Журмыг хэлэлцүүлэх үеэр танилцуулж байсан төсвийн мэдээллийг ил тод болгохдөө бөглөх маягтуудыг энэ удаад гаргаагүй юм байна.

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмын зорилго нь бүх шатны төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд (цаашид “төсвийн байгууллага” гэх)-ийн батлагдсан жилийн төсөв, түүний гүйцэтгэлийг (цаашид “мэдээлэл” гэх) олон нийтэд нээлттэй байлгах харилцааг зохицуулахад оршино.

1.2. Энэ журамд заасан төсөв, санхүүгийн ил тод байдалтай холбогдсон зохицуулалт нь хууль тогтоомжийн дагуу төрийн нууцад хамаарах, улсын аюулгүй байдлыг хангах эрх бүхий байгууллагын үйл ажиллагаанд хамаарахгүй.

Хоёр. Төсөв, санхүүгийн мэдээллийг олон нийтэд түгээхэд баримтлах зарчим

2.1. Мэдээлэл нь иргэд, олон нийтэд нээлттэй байх бүхий л боломжит арга хэрэгслээр хангагдсан байх.

2.1. Мэдээллийг тогтмол хугацаанд, тогтоосон стандартын дагуу үнэн зөв, ил тод байдпаар олон нийтэд хүргэх.

2.3. Мэдээлэл нь тухайн жилийн батлагдсан төсөв болон Төсвийн тухай хуульд нийцсэн байх.

Гурав. Мэдээллийн бүтэц

3.1. Төсвийн байгууллагын мэдээлэл дараахь бүтэцтэй байна:

3.1.1. эрх бүхий байгууллагаас баталсан жилийн төсөв;
3.1.2. дунд хугацааны бодпого, зорилт, стратеги;
3.1.3. үзүүлэх үйлчилгээ, тэдгээрийн шалгуур үзүүлэлт;
3.1.4. төсвийн гүйцэтгэл, түүнд хийсэн аудитын дүгнэлт.

3.2. Энэ журмын 3.1.1-д заасан мэдээлэл дараахь байдлаар илэрхийлэгдсэн байна:

3.2.1. эрх бүхий байгууллагаас баталсан жилийн төсөв, гүйцэтгэлийг хэмжих шалгуур үзүүлэлт;
3.2.2. орлого (үндсэн үйл ажиллагааны орлого, төсөвт байгууллагын өөрийн орлого);
3.2.3. урсгал зардал (үндсэн цалин, цалингийн нэмэгдэл, бараа үйлчилгээний зардал, татаас, шилжүүлэг);
3.2.4. хөрөнгийн зардал, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, концессийн зүйлсийн жагсаалт;
3.2.5. улсын төсөв болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх орлого, тэдгээрийн задаргаа;
3.2.6. зардлыг санхүүжүүлэх эх үүсвэр (улсын төсөв, орон нутгийн төсөв, өөрийн орлого);
3.2.7. байгууллагын батлагдсан орон тоо.

3.3. Энэ журмын 3.1.2-т заасан мэдээлэл дараахь байдлаар илэрхийлэгдсэн байна:

3.3.1. байгууллагын чиг үүрэг;
3.3.2. дунд хугацааны зорилго, зорилт, үйл ажиллагааны стратеги;
3.3.3. зорилтын хэрэгжилтийг хэмжих тоон болон чанарын үзүүлэлт;

3.4. Энэ журмын 3.1.3-т заасан мэдээлэл дараахь байдлаар илэрхийлэгдсэн байна:

3.4.1. байгууллагын чиг үүргийн дагуу иргэдэд үзүүлэх үйлчилгээ, түүний төрөл;
3.4.2. нэгж үйлчилгэзний өртөг, зардал;
3.4.3. үйлчилгээний стандарт.

3.5. Энэ журмын 3.1.4-т заасан мэдээлэл дараахь байдлаар илэрхийлэгдсэн байна:

3.5.1. Энэ журмын 3.2-т тодорхойлсон үзүүлэлтүүд, хүрсэн үр дүн. Хүрсэн үр дүнг энэ журмын 3.3.3, 3.4.3-т заасан шалгуур үзүүлэлтээр гаргана;
3.5.2. төсвийн гүйцэтгэлийг батлагдсан төсвийн төлөвлөгөөтэй харьцуулсан харьцуулалт;
3.5.3. төсөв хэмнэгдсэн болон хэтэрсэн бол холбогдох шалтгааныг тайлбарласан тайлбар;
3.5.4. төсвийн хэмнэлтийг урамшуулалд зарцуулсан бол зориулаптыг заасан байх;
3.5.5. хандив, тусламжийн хэмжээ, түүний зарцуулалт;
3.5.6. хөрөнгийн болон урсгал зардалд тусгагдсан арга хэмжээг тендер зарлаж, сонгон шалгаруулсан бол шалгаруулалтын мэдээлэл (шалгарсан аж ахуйн нэгж, тоо хэмжээ, үнэ);
3.5.7. төсвийн хагас, бүтэн жилийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлан, тухайн тайланд тусгагдсан асуудлын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ.

Дөрөв. Мэдээллийг олон нийтэд хүргэх хугацаа, давтамж

4.1. Төсөв, санхүүгийн талаархи мэдээллийг олон нийтэд мэдээлэхдээ Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 9.1, Төсвийн тухай хуулийн 8.8-8.10 болон энэ журмын 4.2, 4.3-т заасны дагуу мэдээлнэ.

4.2. Тухайн жилийн төсвийг эрх бүхий байгууллагаас баталж, хүчин төгөлдөр болсны дараа төсвийн захирагч дор дурдсан хугацаанд олон нийтэд мэдээлнэ:

4.2.1. санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага улсын төсөв, Хүний хөгжил сан, Нийгмийн даатгалын сангийн төсвийг ажлын 3 хоногийн дотор;
4.2.2. төсвийн ерөнхийлөн захирагч өөрийн багцын төсвийг 7 хоногийн дотор;
4.2.3. төсвийн байгууллага өөрийн төсвөө 10 хоногийн дотор.

4.3. Төсвийн гүйцэтгэлийн тайланг эрх бүхий этгээд дор дурдсан хугацаанд олон нийтэд мэдээлнэ:

4.3.1.  төсвийн байгууллага cap, улирлын тайланг cap, улирлын гүйцэтгэл гарснаас хойш 7 хоногийн дотор;
4.3.2. төсвийн байгууллага хагас жилийн тайланг 7 дугаар сарын 15-ны дотор, жилийн тайланг 2 дугаар сарын 25-ны дотор;
4.3.3. төсвийн ерөнхийлөн захирагч хагас жилийн тайланг 8 дугаар сарын 15-ны дотор, жилийн тайланг 4 дүгээр сарын 25-ны дотор;
4.3.4. сум, дүүргийн төрийн сан хагас жилийн тайланг 7 дугаар сарын 25-ны дотор, жилийн тайланг 3 дугаар сарын 5-ны дотор.

4.4. Санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланг аудитын дүгнэлт гарснаас хойш 7 хоногийн дотор олон нийтэд мэдээлнэ.

4.5. Төсвийн байгууллага өмнөх оны санхүүгийн тайланд нь хийсэн аудитын дүгнэлтийг бүрэн эхээр нь аудитын дүгнэлт гарснаас хойш 7 хоногийн дотор олон нийтэд мэдээлнэ.

Тав. Мэдээллийг олон нийтэд хүргэх

5.1. Төсвийн байгууллага мэдээллийг олон нийтэд хүргэхдээ мэдээллийн самбар, цахим болон хэвлэмэл хуудас, мэдээллийн бусад хэрэгсэл ашиглана.

5.2. Цахим хуудас болон мэдээллийн бусад хэрэгсэл ашиглаж байгаагаас үл хамааран төсвийн байгууллага мэдээллийн самбарыг заавал ажиллуулна.

5.3. Журмын 5.2-т заасан мэдээллийн самбарын өргөн болон урт нь 1.5 метрээс багагүй хэмжээтэй байна. Мэдээллийн самбар нь байгууллагын гол хаалганы хажууд эсхүл хаалганы урдаас харсан хананд байрлаж, мэдээллийг шинэчлэх боломжтой байдлаар хийгдсэн байна. Самбарт тавигдах мэдээллийг энэ журмын 4.2-4.3-т заасан хугацаанд тогтмол шинэчилж байна.

5.4. Хэрэглэгч мэдээллийн самбарт байршуулсан мэдээллийг дэлгэрүүлж авах тохиолдолд тэрхүү мэдээллийг ямар эх сурвалжаас олж авахыг тодорхой заасан байна.

5.5. Мэдээллийн самбарт байршуулсан мэдээллийн үнэн зөвийг баталгаажуулж байгууллагын дарга болон мэдээллийг бэлтгэсэн ажилтан гарын үсэг зурсан байна.

5.6. Санхүү, тесвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага мэдээллийн самбарт байрлуулах энэ журмын 3.2-3.5-д заасан шаардлагыг хангах мэдээллийн бүтэц, агуулга, жишиг маягт зэргийг агуулсан үлгэрчилсэн заавар, зөвлөмжийг өөрийн албан ёсны цахим хуудас (www.mof.gov.mn) болон төсвийн ил тод байдлын цахим хуудас (www.iltod.gov.mn) -т байршуулна.

5.7. Байгууллага олон нийтэд хүргэх мэдээллийг бэлтгэхдээ энэ журмын 5.6-д заасан зөвлөмжийг баримтлана.

5.8. Төсвийн байгууллага цахим хуудастай тохиолдолд тухайн цахим хуудас нь “байгууллагын төсөв” гэсзн цэстэй байна. Энэхүү цэсэнд энэ журмын 3.1-3.5-д заасан мэдээллүүдийг байрлуулж, энэ журмын 4.2-4.3-т заасан хугацааны дагуу тогтмол шинэчилж байна.

Зургаа. Журмын хэрэгжилтийг хангах

6.1. Төсвийн захирагч энэхүү журамд заасан мэдээллийг тогтмол шинэчлэн, журмын хэрэгжилтийг хангуулж, хяналт тавьж ажиллах үүрэгтэй.

6.2. Төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн гүйцэтгэлийн мэдээллийг олон нийтэд хэрхэн хүргэж ажилласан талаархи тайланг жилийн төсвийн төслийн хамт санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж байна.

6.3. Санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны тев байгууллага төсвийн талаархи мэдээллийг олон нийтэд хүргэх ажлын биелэлтийг жилийн эцсийн байдпаар гарган Засгийн газарт танилцуулж, өөрийн цахим хуудсаар мэдээлнэ.

Долоо. Хариуцлага

7.1. Энэхүү журмыг зөрчсөн албан тушаалтанд Төрийн албаны хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль болон Төсвийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

—оОо—

Posted in # Монгол Улсын төсвийн хууль тогтоомж, баримт бичгүүд, судалгаа | Leave a Comment »