ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ (2010-2014)

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Нийслэлийн ИТХ-ын VIII хуралдаан

Posted by ИТХ on 2012/01/23

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8-р хуралдаан  2011 оны 12-р сарын 23-нд болсон билээ. Харин хуралдаанаас хойш яг нэг сар өнгөрөөд байхад төлөөлөгчид ямар санал гаргаж юу ярьцгаасан, өөрөөр хэлбэл төсвийн хэлэлцүүлэг хэрхэн явагдаж өнгөрсөн тухай болон эцэслэн батлагдсан төсвийн мэдээлэл, хөрөнгө оруулалтын жагсаалтыг ил тод болоогүй, олон нийтэд танилцуулаагүй байна. Иймээс бид янз бүрийн эх сурвалжийн мэдээллийг ашиглан уг хуралдаан хэрхэн явагдсан тухай тэмдэглэлийг бэлтгэн толилуулж байна. Ямар нэгэн тайлбар хийгээгүй болно. Батлагдсан төсвийн материал олдохын хэрээр “Иргэд төсвөө хянана” сүлжээний зүгээс үнэлэлт дүгнэлт өгөх юм.   

Эхлээд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2011 оны зорилтын биелэлт, 2012 оны зорилтын төслийн талаар илтгэл тавьжээ. Дараа нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр (бас ИТХ-ын төлөөлөгч юм) 2012 оны төсвийн тухай танилцуулга хийжээ.

– Хөрөнгө оруулалт дээр бид бодитой, дорвитой томоохон юм хийж чадахгүй ээ. Энэ жилийнхээ он дамжуулж хийх ажлууд дээр онцгой анхаарч хийх шаардлага байна. Чамгүй томоохон төслүүдийг эхлүүлж чадсан. Нэгдүгээрт долдугаар хорооллын гэр хорооллыг чөлөөлөх төслийг иж бүрэн дуусгамаар байна. Газар чөлөөлөлт амжилттай явагдаж байгаа, зах зээлийнхээ зарчмаар газар худалдаж авч иргэдээ орон сууцны хөтөлбөрт хамруулах бэлтгэл ажлыг хот бие дааж хийж байгаа. Энэ жил чөлөөлөгдсөн газар дээрээ орон сууц барих ажлыг төслийн удирдах нэгжээр дамжуулж зохион байгуулахаар 10 орчим тэрбум төгрөг тусгасан. Энэ ажлыг өөрөө хийвэл зөв байна. Чөлөөлөгдсөн компаниудыг цаашдаа дуудлага худалдаанд оруулах, дэд бүтцийг шийдсэн компаниудад үнэгүй өгөх, тухайн иргэн хямд үнэтэй орон сууцны хөтөлбөрт хамруулах зэрэг нөхцлүүдийг тусгаж барилгын компаниудыг оролцуулах зэрэг бодлого хадгалагдана. Мөнгөтэй бол бүх дүүрэг дээр ийм ажлыг эхлүүлмээр байна. Би бол Чингэлтэйгээс 3,4 удаа сонгогдсон төлөөлөгч. Бодлого барьж Чингэлтэй дээр эхлүүлмээр байна. Мөнгө байхгүй тул чадахгүй нь ээ. Агаарын бохирдол дээр хамгийн зөв бодлого бол энэ. Энэ жил манай хурлын төлөөлөгч Баттулга ахлагчтай агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороонд найдаж байна… [“Цэвэр агаар” сангаас их ажлыг санхүүжүүлж байгаа гээд жишээнүүдийг дурдав] Ирэх жил Дэнжийн мянгыг орчны төвлөрсөн шугамд холбох, УС15-ын төвлөрсөн шугамд холбох ийм ажлыг “Цэвэр агаар” сангаас явуулна аа гэж Ганболд дарга тооцоо судалгаагаа хийгээд ажлаа хариуцаад тендерээ зарлаад явж байна.

– Бусад хөрөнгө оруулалтуудыг дэлгэрэнгүй яриад байх юм алга. Энэ нээх тийм маш сайн ажил, энэн дээр мөнгө хэрэгтэй гэж хэлчих хэмжээний ажил алга. Гэр хороолол харанхуй байгаа учраас гэрэлтүүлэг дээр 10 орчим тэрбум төгрөг тавьсан. Уг хэрэгцээ нь 18 тэрбум, зураг төсөл нь гарсан. Хассаар байгаад 10 дээр үлдсэн үү, 8 болсон уу?

– Ирэх жил нэг боломжийг ажлыг дүүргүүд дээр эхлүүлье гэж бодож байгаа. Гэр хорооллыг дэд бүтцийн шугамыг татах ажлыг “Цэвэр агаар” сантай зэрэгцүүлээд зарим дүүргүүд дээр татья гээд 3 тэрбум төгрөг тавилаа. Байгаа нь тэр. Уг нь тэр 22 тэрбум төгрөг манайд байсан бол дамжин өнгөрөх орон сууц, шугам сүлжээ хоёр луу орох байлаа.

-Бусад зүйлийг та бүхэн дэлгэрэнгүй яриад хэрэггүй байх. Цагийн гарз.

– Замын сангийн орлого жилээс жил нэмэгдэж байгаа… Ирэх жил гэр хорооллын доторх урсгал засварыг л хийнэ. Нийтдээ 18-хан км зам хийх 18 тэрбум төгрөг байна. Улсын төсөв дээр. Ямар замаа хийхээ ярьж байна. Нааш цааш татаж чангаах юм байхгүй… Уулзваруудыг өргөтгөх, холбоо замуудыг хийх юм руу орохоос өөр аргагүй. Шинээр зам хийж чадахгүй.

-Нэг зохицуулалт хийх ёстой. Өнгөрсөн төсвийн тодотголоор СХД-т нэг барилга авчихья гээд 3,6 сая төгрөг суулгаж өгсөн. Баатарзоригтой ажлын хэсэг ажилласан. Нөгөө барилга нь чанарын шаардлага хангахгүй байсан учраас авах шаардлагагүй гэж үзсэн. Хамгийн олон хүн амьдардаг СХД-т энэ 3,6 тэрбум төгрөгийн зориулалтыг өөрчлөөд гэр хорооллын зам болгоод өгчихье.

Нийслэлийн 2011 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2012 оны төлөвлөгөөны тухай илтгэлийг Нийслэлийн газрын харилцааны албаны дарга Ц.Сандуй (маш товч илтгэл байлаа), нийслэлийн өмч хувьчлалын 2011 оны дүн, 2012 онд хувьчлах тухай илтгэлийг Нийслэлийн өмчийн харилцааны газрын Ц.Баасанжав тавьсан байна. Тэр хэлэхдээ,

-Одоо нийслэлд 2011 оны байдлаар 1 их наяд 283 тэрбум 423 сая төгрөгийн орон нутгийн өмч бүртгэгдээд байна. Нийслэлийн төр захиргааны 51, төсөвт 377, эрүүл мэндийн 28 байгууллага, 123 өрхийн эмнэлэг, 36 нийслэлийн өмчит газар үйлдвэрийн газар, нийслэлийн өмчийн болон оролцоотой 8 компани, менежментийн болон удирдлагын гэрээгээр ажилллаж байгаа 27 байгууллага болон өөрийн хөрөнгийн бүртгэлтэй барилга байгууламжууд байна… 2011 оны гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлсэн 11 байгууллагын дарга, удирдлагуудад 15,4 сая төгрөгийн урамшуулал олгож, 3 байгууллагын удирдлагыг чөлөөлөх буюу сануулах арга хэмжээ авсан… шинээр бий болсон 61,9 тэрбум төгрөгийн хөрөнгийн нийслэлийн өмчид бүртгэж, нийт бүртгэгдсэн хөрөнгө 25 тэрбумаар нэмэгдсэн…. 2011 онд нийслэлийн төсөвт 2 тэрбум 422 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлэхээр байна… 2011 онд 1 аж ахуйн нэгж, 13 барилга байгууламжийг хувьчилж нийслэлийн төсөвт 1 тэрбум 419 сая төгрөгийн орлого төвлөрүүлж 105 хувиар биелүүлж байна…. 2012 оны хувьчлалаар 3,1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөж байна. Концессын тухайд, 2011 онд нийслэлийн цагдаагийн газрын нэгдсэн барилгын төсөл, Яармагын гүүрээс нисэхийн товчоо хүртэл 18 км замын төсөл, Ар зайсан-Их тэнгэрийн 3,8 км замын төсөл, Эмээлт тосгоны шинэ цэвэрлэх байгууламж, аж үйлдвэрийн парк, Улаанбаатар хотын хаягдал цаас, метал хайлш байгуулах үйлдвэр зэрэг нийт 23 төслийг комиссын хурлаар хэлэлцсэн. 15 төслийн уралдаань шалгаруулалт зарласан 7-д нь санал ирээгүй. 2012 онд 5 төслийг нэмж оруулах  санал оруулж байна. Жагсаалтыг тараасан учраас дэлгэрэнгүй ярих шаардлагагүй.

Хуралдааныг даргалагч, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Цогзолмаа (Нийслэлийн Засаг даргын орлогч):

-Хэлэлцэх асуудлын дагуу бид ИТХ-ынхаа 2011 оны тайланг сонсох ёстой. Бүх төлөөлөгчдөд дэлгэрэнгүй тарааж өгсөн учраас … шаардлагатай гэвэл хурлын ажлын албаны Батбаясгалан уншиж танилцуулна. … Санал хураая… Шаардлагагүй гэж үзлээ.

Мөн аудитын газрын тайланг Цэрэндаш даргыг орлож байгаа хэлтсийн дарга Т.Сарантуяа танилцуулахдаа 2011 онд 2,3 тэрбум төгрөгийн акт тогтоож 2 тэрбумыг төсөвт оруулсан гэж мэдээлэв.

Дараа нь хурлын дэргэдэх хороод танилцуулга хийсэн юм.

Төлөөлөгч Д.Баттулга (Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга)  ИТХ-ын хууль зүй, төрийн байгуулалтын хорооны санал дүгнэлтийг танилцуулав.

-Төсөв санхүүжилт нь шийдэгдээгүй ажлыг тусгах хэрэггүй. Жишээлбэл, хорооны нийгмийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, цэргээс халагдагсдын 40 хувийг ажлын байраар хангах, болзошгүй гамшгийн үед 100 мянгаас дооошгүй хүнийг нэг сар хангах нөөц бүрдүүлэх гэх мэтийг хасах…Төлбөртэй зогсоолд цагийн төлбөрийг тооцдог болох … нийслэлийн ерөнхий төлөвлөлтийг 7 тэрбум төгрөгөөр хийхийг концессоор гүйцэтггүүлэх …гэр хорооллыг камержуулах зардлыг төсөвт суулгах, эсвэл концессоор гүйцэтгүүлэх, захын дүүргүүдийг шилэн кабелиар холбох зардлыг шийдвэрлэх

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын орлогч дарга Г.Ганбаяр (ИТХ-ын төлөөлөгч) нийгмийн бодлогын хорооны санал дүгнэлтыг танилцуулав.

-2011 оны зорилтын биелэлтийг бүрэн хангалттай гэж дүгнэлээ. Дараах саналуудыг гаргаж байна: Улаанбаатар хотын иргэний талаар шалгуур тавьж журам боловсруулан шилжин ирж байгаа иргэдэд байнга танилцуулж байх… телевизийн олон сувгаар гарч байгаа кино нэвтрүүлгүүд хэт хүчирхийлэл, садар самууныг сурталчилаж байгаа тул телевизийн нэвтрүүлэгт хяналт тавьж ажиллах бодлого боловсруулж ажиллах… сургууль цэцэрлэгийн барилгын зургууд шаардлага хангахгүй байгааг анхаарах

Төлөөлөгч Л.Одхүү (Орон сууц, санхүүжилтын корпорацын дэд захирал) хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дүгнэлтыг уншив.

Төлөөлөгч С.Одонтуяа байгаль орчин, экологийн хорооны тайлан дүгнэлтыг танилцуулав.

-Зарим явган хүний зам өвлийн цагт хальтиргаа гулгаа үүсгэж болзошгүй байна. Иймд өөрийн орны нөхцөл байдалд тохирсон материалаар хийх.

-Дэлхийн улс орнууд хуучин хогны үйлдвэрүүдээ олноор хаах болсныг судалж дүгнэх гаргах.

-Ногоон байгуулалтын стандартыг дүүргүүд хэрэгжүүлэх. Ногоон байгууламжид зориулж дүүрэг тус бүрт 1 тэрбум, нийт 9 тэрбум төгрөгийг зарцуулсан боловч ихэнх ажлууд нь ногоон байгууламжинд гэхээсээ илүү хот тохижуулалтын чиглэлээр зарцуулсан байна. Цаашид хот тохижуулалт, ногоон байгууламж гэсэн хоёр чиглэлээр төсөвт тусгах

-Өнөөдөр нэг хүнд ногдох ногоон байгууламжинд 10 кв.м. байх ёстой атал 1,6 кв.м байна. Иймд бичил цэцэрлэг байгуулах ….. г.м.

Төлөөлөгч Д.Ганболд (Чингэлтэй дүүргийн Засаг дарга) төсөв, санхүү, эдийн засгийн хорооны дүгнэлтийг уншив.

-Саналууд: Нийслэлийн бие даасан байдлын эрх зүйн үндсийг яаралтай тавих

-Нацагдоржийн номын сан,Усан спорт сургалтын төв, өрхийн эмнэлэг, халуун ус зэрэг асуудлыг анхаарах ….

-Нэгдсэн хаягжилт кодтой болох

-2012 онд нийслэлийн өмчөөс хувьчлах хөрөнгийн жагсаалтаас “Улаанбаатар Синема” ХХК компанийг хасах саналыг оруулсан боловч нийт төлөөлөгчдийн олонхийн саналаар жагсаалтанд үлдээхээр боллоо.

Асуулт, хариулт.

Төлөөлөгч Э.Тамир:

-Нийслэлийн ерөнхий төлөвлөлт ямар шатандаа явж байна вэ? Алслагдсан дүүргүүдийг камержуулах асуудал юу болж байна. Концессын жагсаалтад оруулбал ямар вэ?

Хариулт:

-2030 оны чиг хандлага, 2020 оны Ерөнхий төлөвлөгөөний тодотгол үндсэндээ дууссан. Экспертизд өгөх бэлтгэлийг хангаж байна.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг:

-Гэр хорооллыг камержуулахад санхүүжилт хэцүү байгаа. Иймээс 3-4 жил төлөгдөхөөр бол концессын жагсаалтанд оруулах боломжтой

-Бусад асуудлаар нэмээд тайлбар хийе. Санхүүжилт шийдэгдээгүй зорилтуудыг хасахад бэлэн байна. Автозамын машины хураамжийн журманд өөрчлөлт оруулья. Улаанбаатар хотод шилжин ирэгсдэд шалгуур тавихыг дэмжиж байгаа. Дамжин өнгөрүүлэх бүс ч байгуулсан болно. Явган хүн зам дээр дугуйн замын стандартыг байгаль орчинд ивээлтэй байдлаар хийнэ. Нацагдоржийн номын сангийн засварын асуудлыг салбарын сайдын багцад багтааж өгье гэсэн.

Төлөөлөгч Б.Баяндэлгэр (Налайх дүүргийн Засаг дарга):

-Ерөнхий боловсролын сургуулиудыг спорт заалтай болгон гэдэг. Налайхын городок тосгонд ганцхан сургуультай ч спорт заалгүй 20 жил боллоо. Багануур, Налайхаас бусад дүүрэгт хүүхдийн төв барина гэсэн байх юм? Яагаад бидний хасав аа?

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг:

– Городокт сургууль байх уу үгүй гэдэг нь асуудалтай байгаа. Шугам сүлжээний асуудал бүрэн шийдэгдээгүй.  Налайх дүүрэгт ирэх жил спорт заал барихгүй.

Төлөөлөгч Т.Гантөмөр (Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч):

-2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 18 дахь хуудсанд 3.2 дээр шинээр суурьшлын бүс бий болгох замаар иргэдэд газар эзэмшүүлэх гэсэн байна. 2012 онд нийслэлд төсвийн хөрөнгөөр хичнээн сургууль баригдах вэ? Баянзүрх дүүрэгт хэд хэдэн сургууль барихаар газар төлөвлөжээ. Хөрөнгө мөнгө, зураг төсөв нь байгаа юм уу? Газрын албанаас асууя. Яагаад газрын дэд хороогоор хэлэлцэхэл ороогүй асуудал хэзээ ингээд хуралдаанд орсон юм бэ? Баянзүрх дүүргийн 1,2р хороо, 4,19,22-р хороо гээд 640 хүүхдийн барилга 2012 онд орно гэсэн байх юм. Бид уг нь улсын төсвийн хөрөнгөөр төлөвлөгдсөн сургууль цэцэрлэгүүдийн газрын асуудлаар Мөнхбаатар даргатай газрын алба, манай хороо, Боловсролын яамны нөхдүүдтэй ярихад байхгүй байсан. Энэ одоо ороод ирсэн байх юм… Төрийн сангийн даргаас асууя. 2012 оны зорилтын 1.1-дээр инновацийн гэдэг дээр хамтрах байгууллага гэдэг дээр хоосон байна. Би 12 сард бүр тодорхой оруулсан. 1.1.4-д инкубаци, технологийн нутагшуулах гэдэг дээр аялал жуулчлалыг оруулсан байна. Гэтэл нийслэлд байдаг биет болон биет бус өвийн талаар миний саналууд яагаад тусгаагүй вэ?

Нийслэлийн боловсролын газрын дарга:

-Төлөвлөгөөнд суусан газрын асуудал бол Японы засгийн газрын буцалтгүй тусламжийн 5-р төсөл эхэлж байгаа. Энэ хүрээнд газар чөлөөлөх, шинээр баригдах газрын саналыг өгч байгаа. Гэхдээ өнөөдөртөө яг хөрөнгө мөнгө шийдэгдэж гарын үсэг зураагүй.

Газрын албаны дарга Ц.Сандуй:

-Газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловруулахад харьяа газруудын болон төлөөлөгчдийн саналыг өнөөдрийг хүртэл авах нээлттэй зарчим барьсан. Тэгээд Гантөмөр даргын асуудал бол Төмөрчулуун дарга дээр ярилцаад оруулсан.

ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү:

-Гантөмөр дарга биет ба биет бус өвийн сургалт сурталчилгааны 148 сая төгрөгийн төслийн санал өгснийг хөрөнгө оруулалт дээр оруулах боломжгүй гэж үзээд нийслэлийн төсвийн төслийн 10-р хуудсанд заагдсан нийслэлд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн нэг тэрбум төгрөг тавигдсан байгаа. Энд тавьж болох байх.

Төлөөлөгч Б.Батзориг (Баянзүрх дүүргийн засаг дарга):

-ОСНААГ-ын даргаас асууя. Орон сууцныг дундах шугам сүлжээнд дээр ямар бодлого баримталж байна вэ? БЗД-и йн 5-р хорооны 30 байрны асуудлаар ЖМБО компани. .

ОСНААГ-ын дарга:

-Тэр ЖБМО орон нутгийн өмчит биш хувийн компани. Миний харьяанд байдаггүй 30 гаруй компанийг зохицуулахад хэцүү

Төлөөлөгч Д.Баттулга (Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга):

-Мөнхбаяр даргын төсөлд гарсан Сонгинохайрхан дүүрэгтэй холбоотой 3,4 тэрбумын асуудал. Хийгдэж байгаа ажил уу? Хотын үлдсэн 8 хороодыг холбох асуудал? Энэ бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр орсон асуудал. Мөнхбаяр дарга сэтгэл гаргаж сайн ажилласан… Мөнхбаяр дарга бид бид хоёр л бие биенээ магтах юм. Хүмүүс алга ташиж өгөхгүй юм…. Халуун алга ташихгүй л дээ. [Нижигнэтэл алга ташив] Бид хийх ёстой юмаа хийгээд явья. Энэ асуудлыг хөөцөлдөөд явахлаар хот нэг юмны мөнгө гаргаад яв гэдэг. Энэ талаар бодлого боломж гаргаад явья. Үртсэн түлшний үйлдвэр ашиглалтанд орсон , 30 гаруй хувийн биелэлттэй, гэтэл дахиад 258 сая төгрөгийн конторын барилга барья, машин техник тоног төхөөрөмж барья гэсэн юм орж ирсэн. Менежмент нь их муу байна. Хэр ашигтай ажилладаг вэ?

ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү:

-Төрийн байгуулалтын хороон дээр гарсны дагуу алслагдсан хороо, захын дүүргийг холбох ажлыг сонгуулийн өмнө хамтруулаад шийдчих байх аа.

– Сонгинохайрхан дүүрэгт төр, захиргааны барилгыг барих 3,6 тэрбум төгрөгийг 2011 онд төсвийн тодотголооор өргөн бариад СХД нутаг дэвсгэрээр том, хүн амын суурьшил ихтэй, төр захиргааны барилга нь багтаамж муутай гэсэн тайлбарыг хоёр хурал дараалан тавьсан учраас дүүргийн санал болгосон барилгын худалдаж аваад гаднах тохижилттой, доторх тоног төхөөрөмжтэй нь шийдвэрлүүлж өгье гэж 3,6 тэрбумыг төсвийн тодотголд тусгуулсан байгаа. Гэвч ажлын хэсэг байгуулаад тухайн барилгыг худалдаж авахаар мэргэжлийн байгууллагууд очиж ажилласан боловч энэ барилга нь яг төр, захиргааны байгууллагын шаардлагыг хангахгүй юм байна гэсэн дүгнэлт гараад эргээд энэ хөрөнгө маань барилга худалдаж авч болохгүй гэсэн шийдвэр гарсан учраас буцаагаад 12-р сарын 16-ны өдөр тар бүхэнд үүнийг татан төвлөрүүлээд 2012 ондоо өөр хэрэгцээтэй ажил болох гэр хорооллын дундах замыг эхлүүлэлэх эхлэлтийн хөрөнгөнд шилжүүлье гэсэн шийдвэр гарсан. Энэ хөрөнгө бол 300 гаруй айлыг нүүлгэн шилжүүлэх, дээр нь 18,5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, үүнийг эхлэлтийн хөрөнгө болгоно. Хэрвээ ИТХ та бүхэн боломжгүй гэж үзвэл 3,6 тэрбум төгрөгийг өөрсдөө шийдвэрлээд саналаа гаргаад нээлттэй хуваарилж болно.

Нийслэлийн Засаг даргын орлогч До.Ганболд:

-Үртсэн түлш болон агаарын бохирдлын асуудлаар. 2011 онд энэ ажилд нийслэлийн төсвөөс 1,2 миллиард, улсын төсвөөс, гадаадын байгууллагын хөрөнгө 20 миллиард, энэ ажлыг дуусах ирэх оны 4-р сар хүртэлх хугацгаагаар авч үзвэл бараг 50-60 миллиард төгрөгийг зарцуулж байна…. Мөнхбаяр даргад баяр хүргэе….. 2011 он бол өмнөх 3-4 жилийн дундажтай харьцуулбал бараг 15-20 дахин их хэмжээний хөрөнгө зарцуулсан, үүнийг бараг 90 гаруй хувь нь гаднын хандивлагчид болон “Цэвэр агаар” сангийн хөрөнгөөр хийгдэж байгаа. Энэ жил маш бага хөрөнгө суулгасан. Тэр СХД-ийн барилгын асуудал ярьж байсан мөнгө… Том төслүүдээс гадна Улаанбаатар өөрийн маш олон төслийг хэрэгжүүлдэг. Нийслэлийн төсвөөс 500-хан сая төгрөг тусгасан.

-Харин нийслэлийн өмчит тэр үйлдвэрийн газрын тухайд гэвэл санал нэг байна. Нийслэлтэй агаарын чанарын албатай гэрээ хийж түлш нийлүүлж ажилладаг 10 гаруй хувийн компанийн нэг нь ч татаас авдаггүй. Цоо шинэ учраас эхний 2 жил татаас өгсөн. Ирэх жилийн өмч хувьчлалын төлөвлөгөөнд ороогүй. Гэхдээ цаашдаа хувьчлах хэрэгтэй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр (ИТХ-ын төлөөлөгч):

-Чуулган нэлээн ажил хэрэгч явж байна. Энэ удаагийн төсвийг харахад 180 тэрбум төгрөгийн цалин…. орлого бол манай гол орлого. Би түрүүн та бүхэнд зориуд хэд хэдэн яамдын төсвийн багцыг танилцуулсан. Бүгдээрээ манайхаас 1,3-3,3 дахин их төсөвтэй.

-Өчигдөр орой бид ажил хэргийн шугамаар …… Мөнгө тооцохгүйгээр нийслэлчүүд асар их зардаж гаргаж ажилллаж байна… Үүнийг тооцоод СХД-ийн 3,6 тэрбум төгрөгийн барилга бүтээгүй учраас энэ дээр санал нийлж байна. Зам гэдгээ солиод халаалтын зуухуудыг татан буулгаж төвлөрсөн шугам сүлжээнд холбоход зориулж багцаар нь өөрчилье. Уг нь нийслэлийн төсвийн 60 орчим хувийг ийш нь явуулмаар байна. Гэтэл энэ удаагийн төсөв яаж орж ирсэн бэ гэвэл 4 дүүрэг татаастай, бусад дүүргээс төвлөрүүлдэг, тэгээд дахиад 22 тэрбумаа, 70 орчим тэрбумаа задаргаагүй алдчихсан… Баярсайхан, наадах чинь өөрчлөгдөж болно ш дээ. Санал хураагаад явна. Зам бол гарцтай. Олон улсын зээл тусламж байна, Засгийн газрын бонд байна. СХД-т замыг хийнэ. Байр чинь биднээс үл хамаарлаа…. 70 орчим тэрбум төгрөгийг Сангийн яам татаж авна гэдэг бол ойлгомжгүй асуудал

Нийслэлийн авто замын газрын дарга Д.Од:

-СХД-ийн 1-р хорооллын арын зам бол үнэхээр ач холбогдолтой зам. Энх тайвны өргөн чөлөөг орлохоох. Гэхдээ төсөвт өртөг нь нэлээд өндөр 18 тэрбум төгрөг. Нийслэлийн төсөв хангалтгүй. Улсын төсөвт санал өгсөн боловч тавигдаагүй. Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөр, Хятадын зээлээр боломжтой.

Төлөөлөгч:

-Баянхошууны арын зам биш юм уу?

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр (ИТХ-ын төлөөлөгч):

-Хөөе байж байгаарай, зам яриад задрах нь. Давхар зам, гүүрэн гарц, дээгүүр гарц, гэр хорооллын замыг 500 саяыг зээл, Засгийн газрын бонд руу явуулж байгаа. … Энэ жил тэртээ тэргүй 18-хан км зам тавина.

Хурал даргалагч, ИТХ-ын төлөөлөгч Ц.Цогзолмаа:

-Тайлбар хангалттай. Пүрэвжав, Батчимэг төлөөлөгч хоёр чөлөө аваад шилдэг татвар төлөгчийн шагналаа Ерөнхий сайдаас аваад ирсэн байна. Баяр хүргэе.

Төлөөлөгч Л.Эрхэмбаяр (Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх):

-Цэвэрлэх байгууламжийг лагийг дарах асуудлын мөнгийг төсөвт тусгасан уу? 600 сая төгрөг. Тодруулж өгөөч.

ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү:

-УСУГ жилдээ 12-13 тэрбум төгрөгийг орлоготой, лагын асуудлыг хариуцдаг учраас тэднээр хийлгэе.

Төлөөлөгч Б.Ариунболд (Нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгийн дарга):

-Манай бүлэг энэ удаад илтгэл тавьсангүй, дүгнэлт хэлсэнгүй, хурлаа аядуухан болгоё гэж бид хэд ярилцсан. Ойлгож хүлээж авахыг Мөнхбаяр даргадаа аминчлан хүсье. Олон улсаад ярилцсан, мэтгэлцсэн, маргалдсаныг хүлээж авах байхаа.

-Нийслэлйин орлого жилээс жилд өсч байна. 2008 онд биднийг төлөөлөгч болж байхад 15-хан тэрбумыг төвлөрүүлдэг байсан бол өнөөдөр 4 жилийн дараа 17 дахин өсч 240 тэрбм болсон байна. Бид нийслэлийнхээ иргэдийг утаагүй, эрүүл орчинд амьдруулахад 950 тэрбум төгрөг хэрэгтэй гэдэг. Тэгсэн мөртлөө хуулиндаа баригдаад төвлөрүүлсэн орлогоо улсын төсөвт төвлөрүүлээд байна. Энэ 240 тэрбум төгрөг бол нийслэлд амьдарч байгаа иргэдийн татвараас бүрдэж байгаа. 70 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх ямар шаардлагатай юм бэ? Утаанд өгсөн бол ийм яриа гарахгүй байсан. Улсын төсөвт төлөхгүй гэсэн шийдвэр нэг удаа гаргая. Ерөнхийлөгч зориг гаргаад утааны эсрэг хуулиа гаргаад үндэсний хороогоо байгуулаад , “Цэвэр агаар” санг байгуулаад 2011 оны тодотголд 34 тэрбум төгрөг тусгаад, нийслэд 20 орчим тэрбум төгрөгийг утаанд зарцуулья гээд байхад байхад төсвийн хууль 11 сарын дундуур батлагдаад тендер явуулах хугацаагүй болоод нөгөө мөнгөө улс буцаагаад татсан. Эрхэм их хурлын гишүүд Засгийн газрын гишүүд мөнгө өгсөн дүр үзүүлээд буцаагаад авчихсан. Тэгвэл бид мөнгөө өгөхгүй гэж хэлээд утаандаа зарцуулья. 45-уулаа шаардлага хүргүүлье.

-Концессын хуультай болоод хоёр жил өнгөрлөө. Нийслэл бүтээн байгуулалт хийх гээд хоёр жил тийчиллээ. Ноднин чуулганаар концессоор хэрэгжүүлэх 45 зүйлийн жагсаал гаргасан. Бүтэн жил гаруй тендер зарлаад ганц ч асуудал шийдэгдсэнгүй. Улаанбаатар бол дэлхийд №1 хогтой хот. Концессын хуулиар заавал хатуурхаж 5 жилийн дараа мөнгийг эргүүлж өгье гэдэг асуудлыг болиулья. 2-3 жилийн дараа эргүүлж өгөх асуудлыг шийдвэрлэе. Ингээд НЦГ-ын санал болгож байгаа бүх гэр хорооллынг камержуулах ажилдаа шууд орьё. Гэр хороолоо камержуулаад гэрэлтүүлбэл гэмт хэрэг хэрэг 80 багасна. Манай дүүргийн төлөөлөгчид дүүрэгтээ 5 цэцэрлэг, 2 сургууль барья гэхэд газрын алба асуудлыг маш сайн шийдээд төлөвлөгөөнд оруулаад [техникийн саатал. Инээдэм]. Гэтэл мөнгө барихгүй. Жанжин клубийн барилгын шинээр 5,8 тэрбум төгрөгөөр тавьсныг хуваагаад үзэхэд 8 цэцэрлэг барьж болно. Нийгмийн салбарт жанжин клуб ямар хамаатай юм бэ? Бүх хүүхдүүдээ сэлэм эргүүлье гэж хүмүүжүүлэх гэж байгаа юм уу?

-Хувьчлалын талаар асууя. “Тэнгис” кинотеатрын 34 хувийг 725 сая төгрөгөөр хувьчилья хувьчилья гэж байна. Хэзээний ханш вэ? Энэ мөнгийг хэн ингэж оруулж ирсэн юм бэ?

-Энэ сонгуулийг шударгаар явуулахыг тулд 3,5 тэрбум, дүүргүүдэд 200 сая төгрөг тавьжээ. Энэ бол цаасны л мөнгө…

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр (ИТХ-ын төлөөлөгч):

-Төсвийн хуулийг зөрчиж болохгүй ээ, Ариунболд минь ээ. 70 тэрбум төвлөрүүлэх бол Төсвийн хуулийн дагуу юм. Уриалга гаргаж болно. Төсвийн өмнө хүлээх үүргээ биелүүлнэ ээ.

-Сая ярьсан сургууль цэцэрлэгийн төсөв бидэнд ирээгүй байна. Ирэхээр нь шийднэ ээ. Бид нийслэлийн төсвөөр эмнэлэг барьж чадахгүй, сургууль барьж чадахгүй.

-Хүн амын сүүлийн 3 жилд 100 мянгаар нэмэгдсэн байна. Хүн амын бүтцэд асар их өөрчлөлт гарч байна. Дүүргүүд дээр томхон соёлын орднууд, номын сангууд хэрэгтэй. Анх удаа хоёр том обьект оруулж байна. Нэгдүгээрт, хөл бөмбөгийн задгай талбай дээр 5000 хүний суудалтай битүү ордон тавих мөнгөнийхөө 40 хувийг л тавилаа. Соёлын ганц ордон барихаар хийсэн. Хотын усан бассейн хэд хэд орно оо.

-Улаанбаатар хотын өмч хувьчлал өргөжихгүй. “Тэнгис“ кинотеатр хоёрын хооронд бага татвар төлдөг. Бид дуудлага худалдаагаар явуулна. 700 сая төгрөг гэж тавьсан юм байхгүй. Гэхдээ аж ахуйн хуулиар хөрөнгө оруулаад ашиглаад явж байгаа хүнд санал болгох хуультай. Та бүхэн дэмжвэл батлгагдана.

-Сонгуулийн зардал дээр их суусан. Задаргааг танилцья гэвэл төрийн сан дээр байгаа.

Төлөөлөгч Д.Нямхүү (Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд):

-Жилдээ ганц удаа хуралдаж байгаа болохоор энэ олон тоо, төсвийг дэлгэрэнгүй яримаар байна.

-“Улаанбаатар” телевизийг эндээс гаргамаар байна. Хаалттай явж байгаа шахуу юм… Иргэд асууж байна: Чи яагаад хуралдаа суудаггүй юм бэ гэж. Хуралдаа суух битгий хэл, хамаг хурал дээр нь хэлж хэлж гарахад Улаанбаатар телевиз монтажлаад манай намынхны ярьж байгааг хаяад гаргачихдаг. Тэгэж ярих юм бол Улаанбаатар хотын харьяа байсан, дараа нь маш хямдхан үнээр хувьчилж өгсөн, дараа нь эндээс татаас өгч байсан, 400 сая төгрөг өгч байсан, жилд 100,100,200 гэж өгснийг би санаж байна. Тэгвэл нийслэлийн ИТХ хаалттай явж байгаа гэдгээр явбал яасан юм бэ?

-Цогзолмаа дарга хурал удирдаж байна. Тэгэхлээр асуулт асууж, шүүмжлэл хэлэх хэцүү л юм байна. Яагаад гэвэл гүйцэтгэх засаглал нь ирээд удирдаад өөрийнхөө тайлангаа тавиулаад явна гэдэг хэцүү асуудал. Гүйцэтгэх засаглалд ажиллахгүй байгаа төлөөлөгч удирдсан бол дээр байсан.

-Надад нэлээд олон асуудал байна.

-Нэгдүгээрт, Сүхбаатар дүүрэгт эрх шилжүүлээд хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын зарим ажлуудын гүйцэтгэл алга байна. Хаачсан бэ?

-“Улаанбаатар таймс” сонины 958 сая төгрөгийн өр барагдуулах ажлыг төсөв дээр оруулж ирсэн байна. Гэтэл тэргүүлэгчдийн хурлаар шийдэгдээд тодотголоор гараад явчихсан мөнгө байна ш дээ. Биш үү? Өөр дахиад мөнгө байгаа юм байна.

-Зүүн 4 замын уулзвар дээр гүүрэн гарц барих асуудал газрын юун дээр суусан байна. Бид гүүрэн гарцуудын ажлыг жил болгон суулгаад яваад байгаа юм биш үү?

-Сандуйгаас. УИХ-аас хүсэлт тавьсан 95 га байна. Буудлагын талбай гэнэ үү. УИХ-ын гишүүд байлдаж сурах гэж байгаа юм уу?

-Газрын асуудал үйлдвэр байгуулья гэхлээр болохгүй гээд түрүүчийн хуралдаан дээр ярьж байсан. Гэтэл Яамдаас орж ирсэн санал болдог юм байна. Хөдөө аж ахуйн яамнаас орж ирсэн чацарганын үйлдвэр гэх мэт. Тайлбар өгөөч. Тэрбумтай улсын их хурлын гишүүд хурааж аваад юм оруулж ирж байгаа бол эсрэг санал оруулмаар байна. 45 га газрыг нэг нэг га-гаар нь нийслэлийн төлөөлөгчдөд хувааж өгье. Энд дандаа хөрөнгөтэй мөнгөтэй тэрэн дээр юм босгочих хүмүүс сууж байна.

-Аудитын дүүгнэлтийг уншсан чинь ашиглахгүй машинууд маш их байна, худалдаад авчихсан. Тоног төхөөрөмж маш их байна. Зурагтай хөрөгтэйгээ энд байж байна. Гэтэл бид дахиад 163 ширхэг машин худалдаж авах гэж байна…. Нөгөө талаасаа хэрэггүй хог аваад байгаа юм биш үү. Замын алаг хавтан үйлдвэрлэдэг машин гэсэн чинь ердөө нэг сар ажиллаад ажиллаагүй байна…

-Чанаргүй барилгын асуудлыг зураг хөрөгтэй бичсэн байна. …. компаний барьж байсан барилга, шал нь овойчихсон гээд… Гэтэл бид тухайн үедээ нэг юм баталж байсан: Хөрөнгө оруулалт дээр гүйцэтгэл хийж байгаа компаниуд дээр зэрэглэл тогтоосон. Өмнөх ажлаа муу хийсэн компаниудыг оруулж байгаа юу?

-Жилдээ 5-хан минутын эрхтэй сууна гэдэг хэцүү байна.

-3,6 тэрбум төгрөгийг зуухуудыг солиход зарцуулахыг дэмжиж байна. 100 юм уу 500 айлыг холбоод нэг зуухны хүчин чадлыг дунд нь тавья гэхэд зардал өндөр гарна гэдэг тайлбар өгч байсан. Худлаа юм байна… Тооцоо хийсэн эсэхийг хармаар байна. Хэрвээ худлаа мэдээлэл өгөх юм бол би өөрөө хийлгэж байгаа. Энэ жоохон мөнгийг тавьж өгмөөр байна.

Нийслэлийн газрын албаны дарга Ц.Сандуй:

-Автозамын газраас гаргаж ирсэн нийт 119 санал ирснээс хөрөнгө мөнгө шийдэгдээд энэ жил хийгдэх 69 ажлыг тусгасан байгаа. Ирэх жил цахимжуулах учраас газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж байна. Давхцаж олгосон гэж үзэхгүй байгаа.

-Газрын дэд хороо хуралдсаны дараа УИХ-ын гишүүн Мөнх-Очироос санал орж ирсэн. … Буудлагын талбай … буудлагын холбооны

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр (ИТХ-ын төлөөлөгч):

-Би хариулья, Сандуй. Буудлага чинь олимпийн төрөл ш дээ Монголчууд буудлагаар олимпийн нэлээд олон амжилттай. Материаллаг баазын хувьд ерөөсөө байдаггүй, дандаа гадаад дотоодод гуйлгаар, харин сайн амжилт үзүүлдэг. Монголын буудлагын холбооны ерөнхийлөгч анх удаа Азийн буюу дэлхийн холбооны дэд ерөнхийлөгч болсон. Тэхээрээ үүрэг роль ихтэй, санхүүжилт авдаг. Тэгээд санхүүжилт авах гэхлээр нэг юм санал болгодог “танайх өөрөө материаллаг бааз байхгүй юм чинь Олон улсын олимпийн хорооноос дэмжлэг үзүүлж чадахгүй байна аа гэдэг. Бидэнд ажил хэргийн шугамаар маш их хүсэлт ирсэн учраас тэр утгаараа материаллаг баазыг нь бэхжүүлье гэж тодорхой дэмжлэг энэ төсөл дээр явж байгаа. Та бүхэн дэмжчих байх өө. [Танхимаас 95 га газар буудлагын полигон хийх гээд байгаа юм уу]. Тэр чинь бүр цогцолбор. Иж бүрэн. Кувейтэд бил нар очиж үзсэн. Манай хурлын хэн хэн явлаа? Байшин барилгатай, талбайтай, хувийн өмч биш, манай Монголын буудлагын холбооны цогцолбор болох юм. Тамирчид тэндээ байрладаг. Та нар юмыг нь үзээрэй, Баттулга … Би яагаад дэмжсэн бэ гэвэл Кувейтэд очиж цогцолборыг нь үзэхэд цогцолбор нь иж бүрэн байж байж өөр болдог юм билээ. Бидний нөгөө тийр буддаг талбай биш

Төлөөлөгч Д.Баттулга (Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга):

-Томъёоллоо зөв хийчих. Их хурлын юу биш, манайхан ийм барина гэж баахан га газар авчихаад эргээд очиход хороолол болгочихдог байхгүй бол…..Өөр юм хийгээд очих юм бол шууд…

Засаг дарга Г.Мөнхбаяр:

-Бид нар бол мөнгө гаргахгүй ш дээ. Зөвхөн төслийг нь дэмжсэн, газрыг нь л шийдэж байгаа.

Төлөөлөгч Д.Нямхүү:

-Монголын параолимпийн хороо зөндөө эрх авсан. Паралолимпийн хороо гэхэд ганц ч заал алга, бүгдээрээ түрээс..

Засаг дарга Г.Мөнхбаяр:

-Та нар тэгээд асуудлаа тавь л даа. Нэгэнтэйгээ барьцаад яах юм. Өөрийнхөө юмы өөр тавь.

Төлөөлөгч Д.Нямхүү:

-Тодруулж байж л оруулах…

Засаг дарга Г.Мөнхбаяр:

-Яах юм бэ. Нэг юм шийдэхлээр нөгөөдөх нь… Дэмжихгүй гэсэн юм байхгүй ш дээ. Хүсэлт, зурагт төслөө тавь, олон улсын харилцаа холбоо энэ юмнуудыг чинь дэмжиж болно. Эднийх ашиглалтанд орчихвол, танайх хажууд нь байж болно, дэргэд нь багтаж болно. Юм нээлттэй, нэгийг нь дэмжээд явья, тэх үү.

-“Улаанбаатар таймс” дээр … Нямхүү төлөөлөгч өө, та тэргүүлэгчдэд байгаа бил үү? Тэгээд яагаад мэдэн будлиад байгаа юм бэ?

Төлөөлөгч Д.Нямхүү:

-Юу мэдэн будилна гэж? 958 сая төгрөг орж ирсэн шүү дээ. Надад материал нь байгаа…

Засаг дарга Г.Мөнхбаяр:

Үгүй ш дээ… Одоо үзээдэх…. Ийм зүйл орсон ш дээ. Нэгдүгээрт, “Улаанбаатар таймс” сонин хувьчлагдсан.

Төлөөлөгч Д.Нямхүү:

-Тэрний мөнгийг нь буцааж тушаах гэж байгаа….

Засаг дарга Г.Мөнхбаяр:

– Байж бай. Би ярья, тэх үү. Хувьчлагдсан. Тодорхой хугацааны дараа маргаан гарсан. Ер нь төлөөлөгчдөд бүгдэд нь зориулаад хэлчихье. Тэхгүй бол буруу зөрүү юм гараад байна. Тэр нэг кино яваад байна лээ. Та нар киногоор ярих гээд байна. Тэр кино өөр өөр зорилгоор яваад байна.

Төлөөлөгч Д.Нямхүү:

-Би тэргүүлэгчдийн хурал дээр орсон юмыг ярьж байна

Засаг дарга Г.Мөнхбаяр:

-Нямка сонсож бай. Одоо би хэлээд өгье. Хурлаар юу орсон бэ гэвэл хувьчлалын асуудал маргаан гараад цагдаа дээр шалгагдаад ирсэн. Юу болсон гэвэл анхны хөрөнгө оруулалтыг гэрээгээр хувьчилж авсан хүмүүс өгөөгүй юм байна. Тийм учраас ажлын хэсэг гарсан. Нэгдүгээр орлогч Баатарзориг ахлаад ажилласан … Ер нь нэг тайлбар өгчихье. Ер нь бид энэ дээр ярихгүй. Ажлын хэсэгт өмчийн газар, хуулийн хэлтэс, тамгын газар, мэргэжлийн хяналт гээд олон газар ажилласан. Үнэхээр үүргээ биелүүлээгүй юм байна, цуцлах нь зүйтэй гэсэн санал орж ирсэн. Өмч хувьчлалын комиссын хурлаар цуцалсан. Цуцлахлаар бүх асуудал бид нар дээр ирж байгаа.. Орон нутагт өмчөө буцаагаад авчихсан. Тийм учраас үе шаттай арга хэмжээ авах ёстой гэсэн дүгнэлт гарч ирсэн. Нэгдүгээрт, анхны оруулсан хөрөнгө оруулалт нь шүүхээр баталгаажсан дүн байгаа. Тэргээр нь эхний ээлжинд өгье гэж. Эхний ээлжинд дуудлага худалдаагаар зөвхөн сонины эрхийг худалдсан. 504 сая төгрөг болсон. 504 саяас тооцож эхний тэр 493 сая төгрөг олгох тухай асуудал тэргүүлэгчдээр орж дэмжигдсэн. Одоо яасан бэ гэвэл бидэнд хэвлэх үйлдвэрийн барилга дангаараа хотын өмч байгаа. Энийг яах вэ? Хоёрхон арга зам байна. Нэгдүгээрт, улсад өгөх, улсад ямар зорилгоор өгөх вэ гэвэл Засгийн газрын өргөтгөлөөр ашиглаж болно. Засгийн газарт орж гарахад доогуур нь холбоод авч болно гэсэн саналыг хүргүүлсэн. УИХ-д бас энэ асуудлыг хүргүүлсэн. Парламентийн ордноо барьж болно гэсэн. Энэ хоёроос аль алинаас нь тодорхой санал ирээгүй учраас энэ өмчийг шийдэх эзэн нь эвлэлийн хурал. Одоо Иргэдийн хурал өөрийнхөө хүрээнд дангаар үлдсэн барилгаа дуудлагаар худалдаж тэнд үүсэн өглөг авлагыг дуусгаж бүгдийг хохиролгүй болгохоо тооцож байгаа. Нэлээн үнэтэй дуудагдаж байх гэж бодож байгаа. 493 сая орно. Дахиад анхны хувьчилж авсан 369 орно, тэгээд бусад зардлууд ороод 2,5-аас эхэлж дуудах болов уу гэж бодож байна…

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Төмөрчулуун (ИТХ-ын төлөөлөгч):

-Сүхбаатар дүүрэгт гурвын гурван хөрөнгө оруулалттай ажил хийгдсэн. Улсаас 17 жил хийгдэж 13 нь дууссан. Нийслэлээс 57 ажил хийгдэж 52 нь дууссан. 15 тэрбумын ажил. Анх удаа 3-р амаржих ажил 6 тэрбум ажил хийгдсэн . Одоо гүйцэтгэл нь 75 хувьтай байна. Нийт СБД-т Нямхүү гишүүнд толилуулахад 75 ажил хийгдсэн, гүйцэтгэл 75 хувь байна. Хураагдсан барьсан юм байхгүй ээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү:

-11-р сарын 9-нд хийсэн 2011 оны төсвийн тодотголоор бүх дүүрэгт хот тохижилтын автобумашины парк шинэчлэл, 23 хорооны нэгдсэн барилга барих хөрөнгө батлахдаа 2011-2012 он дамжин хэрэгжүүлэхээр заагдсан байгаа. Одоо дүүргүүд …. тендер шалгаруулах хугацаа дуусаагүй байгаа

Нийслэлийн авто замын газрын дарга Д.Од:

-Хөрөнгө мөнгө нь шийдэгдсэн замууд орсон. Зүүн дөрвөн замын гүүрэн гарцыг Шинэ бүтээн байгуулалт төслийн хүрээнд Хөгжлийн банкаар санхүүжүүлнэ. Засгийн газрын тогтоол гарсан байгаа.

Хариулт:

-Нийслэлд 1200 орчим бага, дунд оврын халаалтын зуух, жилдээ 1 сая тонн орчим түүхий нүүрс хэрэглэдэг. Энэж жил Баянзүрх дүүргийн 2-р хороонд, Цагаан давааны орчим … гурван байршилд халаалтын зуухуудыг нэгтгэж төвлөрсөн шугам сүлжээнд холбох ажил хийгдэж байгаа. [Цогзолмаа: Алтангэрэл төлөөлөгч өө. Бид одоо станц сэлгэх учраас нэг минут тог унтраад асах юм байна. Тэнд станц шатах гээд байна] Энэ гурвыг хэрэгжүүлснээр нийт халаалтын зуухнуудын түүхий нүүрсний хэрэглээг 10 хувь бууруулна….. [Нэлээд товчлов]

Төлөөлөгч Ц.Болд (Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга) :

-Ямар ч байсан манад ярьж байсан мөнгийн хотын утааг багасгахад өгч байна гэж ойлголоо… Тэр яахав. Нэгдүгээр хорооллын арын зам олон улсын юм байгаа байна, мөнгөнийх нь эх үүсвэр олон янзаар босно гэж ойлголоо. Гэтэл нэгдүгээр хорооллын арын дэнжийн 380-аад айлууд байгаа. Анх 500 байсан… транс. Энэ мөнгөө хаана явна вэ?

-Айл чөлөөлье гэхээр [зориулалт биш гэдэг] …. 11 айлыг тус бүр нь 44 саяар чөлөөлөөд дүүрэг дээрээ хороо, өрхийн эмнэлэг, цэцэрлэг, эрүүлжүүлэх байр, ахуй үйлчилгээний төв барья гээд байгаа юм….. Дүүргийн тамгын газрын хажууд 17 айл байна, цаггдаагийн хэлтсийн зүүн талд 4 айл байна. Энэ айлуудыг аваад эрүүлжүүлэх байраа барья, захиргааныхаа хоёрдугаар байрыг барья гэхлээр газар байхгүй Газаргүй учраас манай мөнгө буцаж байна. Хэнээс энэ мөнгийг авах вэ? Тэгвэл би гэрээ хийгээд энэ айлуудыг чөлөөлүүллээ.

[Үргэлжлэл бий]

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: