ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ (2010-2014)

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Дорнод аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 9 дүгээр хуралдаан

Posted by ИТХ on 2012/01/16

 2011 оны 12 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд болж аймгийн 2010 оны төсвийн гүйцэтгэл, 2011 оны төсвийн гүйцэтгэлийн урьдчилсан дүн. 2012 оны төсвийн төсөл болон бусад хэд хэдэн асуудлыг хэлэлцэж баталсан юм. Хэлэлцүүлгээс үзэхэд төсөв, газар зохион байгуулалтын асуудлыг нэлээн задалж тал бүрээс ярилцсан төдийгүй иргэнй нийгмийн байгууллагын төлөөлөл, иргэд хүртэл оролцож санал бодлоо хэлж сонирхолтой, энэ утгаараа судлууштай хурал болж өнгөрсөн байна. Хэлэлцүүлгийн явц ихээхэн нээлттэй, илэн далангуй, зарим талаар бусад аймаг, орон нутгийнханд сургамжтай, санаа авахуйц болж өнгөрчээ. 

Дорнод аймгийн ИТХ-ын энэ удаагийн хуралдаанд оролцвол зохих нийт 31 төлөөлөгчдөөс 17 төлөөлөгч ирж 54,8 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Аймгийн эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2012 оны үндсэн чиглэлийн тухай (илтгэгч нь аймгийн Засаг дарга Ц.Жанлав),  аймгийн 2010 оны төсвийн гүйцэтгэл, 2011 оны төсөвт оруулах өөрчлөлт, 2012 оны төсвийн төслийн тухай (илтгэгч нь аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Базаррагчаа), аймгийн 2012 оны орон нутгийн төсвийн төсөлд хийсэн дүгнэлт, санал (илтгэгч нь аймгийн Ерөнхий аудитор Л.Түвдэнням)-ыг хэлэлцэх үеэр гарсан гарсан асуулт хариулт, санал шүүмжлэлээс сийрүүлье.

Д.Гантөгс /4 дүгээр тойрог/ төлөөлөгч:

– Сангийн яамны лимитээс харахад 100,0 орчим сая төгрөг хасагдсан байна. Үүнийг тодруулъя. Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, баг гээд тус бүр дээр мөнгө хасагдсан байна л даа.

Я.Насандэлгэр /15 дугаар тойрог/ төлөөлөгч:

– Хэдэн зүйл дээр тодруулъя.Аймгийн төсвийн урьдчилсан гүйцэтгэл, 2012 оны төсвийн төсөлтэй танилцлаа.

1.Татварын хэлтсээс асууя. Аймгийн ерөнхий аудиторын оруулж байгаа урд оны хүрсэн түвшингээс бууруулж төлөвлөсөн тоог хүлээн зөвшөөрч байна уу?. Энэ 6 төрөл дээр бууруулж төлөвлөсний учир шалтгаан юу вэ?

2.Хиймэл нуурын анх байгуулахдаа холбогдож гарсан жил жилд оруулсан тайланг танилцуулж өгөөч.

3.Сүүний чиглэлийн үүлдрийн үнээний ферм байгуулах. Аймгийн ЗДТГазар төрийн өмчийн компани байгуулах гэж байна уу? тодруулах

4.Хэрлэн сумын 12-р сургуулийн хөгжмийн сургуулийн санхүүжилтийн талаар 2, 3 удаа санал тавьсан. Тусгагдаагүй санал юу байна.

Ж.Энхцэцэг:

– Сумдад хатуухан төсөв болоо юу гэж харагдаж байна. Ч.Гантөгсийн асуусны дагуу асууя. Сангийн яамны лимитийг ирүүлэхэд яагаад ингэж хасаж төлөвлөөд байна. Жишээлбэл сумын ИТХурал 20,0 сая, сумын Засаг даргын Тамгын газраас 77,0 сая, багийн ажпын албанаас 57,0 сая төгрөг хассан байна. Нийтдээ 170,0 гаран сая төгрөг хассан. Нийт дүнгээр харахад 30,0 сая төгрөг нэмэгдүүлсэн харагдаж байгаа боловч нөөцийн санд багтаасан харагдах юм. Аймаг 30,0 саяар нэмэгдүүлсэн юм шиг харагдаж байна. Бусад газраас харахад хасагдсан харагдахгүй байна. Тэнд хамгаалж ирснийгээ энд унагаагаад байх ямар учиртай юм. Үүнээс дүгнэж үзэхэд сумдад их хатуу төсөв болжээ гэж дүгнэж байна.

Сумдаар задаргааг үзэж байна. Ихэнх сум маань мэдээж татаастай хүнд хэцүү. Баяндун сум орлого сайтай байдаг байсан. Энэ жилээс татаастай байна. Дашбалбар, Хэрлэн сумаас аймгийн төсөвт төвлөрүүлэх орлого тавьсан байна. Дашбалбар сум дээр энэ оны давалт 100,0 сая гэж ойлгож байсан. Энд харахаар 452,0 саяыг төвлөрүүлэхээр тавьсан байна. Орлогыг сумдад хувааж төлөвлөж болоогүй юм уу. 100,0 саяыг ч гэсэн яагаад хөрөнгө оруулалтад өгөөгүй юм бол оо. Наад зах нь 8 дугаар багийн ажпын албаны байр 100,0 сая төгрөг шаардлагатай байдаг. Аймагт 30,0 саяыг тусгасан байна. Гэхдээ 100,0 сая төгрөг шаардлагатай. Мөнгөтэй бол 10 дугаар багт ажлын албаны байр шаардлагатай байна.

Төсөл дээрээ Булган сумын автомашин гээд явж байсан. Булган, Баянтүмэн хоёр л машингүй үлдлээ ш дээ. Машины мөнгө яагаад хасагдсан юм болоо.

Р.Зоригтбаатар:

-Аймгийн төсөвт сүүлийн 5 жилд 300-1,1 тэрбум төгрөг давсан байна. Жилд төлөх мөнгөний хэмжээ нэмэгдээд байна. Давснаас болоод улсад мөнгө төвлөрөөд байна уу? учир шалтгаан нь юу вэ?

Хэрлэн суманд Мэргэжпийн хяналтын газрын шалгалтаар 58,0 сая төгрөгийн зөрчил гарсан байна. Эргэж төсөвт орох ёстой. 2012 ны төсөв орлого дээр 58,0 сая төгрөг тавигдах уу?

Төсвийн хэдэн байгууллагад хэдэн ажилтны орон тоо нэмэгдэж байгаа вэ?

Я.Насандэлгэр:

-Аймгийн Засаг даргын Тамгын гзарын машины парк шинэчлэлт гэсэн байна. Үунийг тодруулах. Засаг даргын Тамгын газрын барилгын санхуужилтийг санал төсөв хэд юм, Сангийн яаманд ямар санал өгсөн юм.

Б.Хүрэлсүх:

-Засаг даргын 2012 оны нөөцийн сангийн 6 ангиллаар ерөнхий дүнгээр танилцуулсан. Болзошгүй зардлын дотор нь хуваарилсан ангилсан маягаар танилцуулах боломж байна уу?

Н.Гүррагчаа:

-57,0 саяар бууруулсан байна. Багийн Засаг даргын цалинг тогтоохдоо ямар шийдвэрээр шатлалын дагуу тогтоож байна вэ? Багийн засаг даргын цалинг яагаад хасах болов оо.

Багийн Засаг дарга нар хамгийн бага цалинтай, нэмэгдэл урамшуулал авдаггүй. Сэргэлэн сум Багийн Засаг даргаа 40-50 хувь урамшуулна гэхэд төсөв дээр тийм боломж байхгүй байна.

Н.Хүрэлбаатар:

-Сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өөрийн төсвийг 1,5 саяар нэмж өгөөч ээ, ирэх жил сонгуулийн жил үйл ажиллагаа явна. Энэ маань яасан бэ?

Н.Базаррагчаа:

-Төлөөлөгч Д.Ганцогтын асуултад хариулъя. Тодорхой хэмжээгээр буурсан харагдаж байгаа боловч Сангийн яам цалингийн хэмжээг өндөр төлөвлөж хянуулсан. Сумдын бараа үйлчилгээний зардлыг нэмэгдүүлж байгаа. Тодорхой хэмжээгээр буурчихлаа гэж санаа зовох шаардлагагүй гэдгийг хэлье.

Хиймэл нуурын санхүүжилтийг он, оноор дурьд гэсэн. 2006-2011 онд орон нутгийн төсвөөс 197,0 сая төгрөгийн санхүүжилт олгогдсон байна. Залуус талбайд 81,9 сая төгрөгөөр санхүүжүүлсэн. Тусгаар тогтнолын талбайд хөрөнгө оруулалт дээр хандиваа нэмээд 382,4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдсэн байна.

2.Сүүний чиглэлийн сайн үүлдрийн үржлийн аж ахуй байгуулах төслийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын дарга А.Энхтүвшин дарга тодорхой хариулна.

3.12 дугаар сургуулийн хөгжмийн оройн сургуулийн талаар Боловсрол, соёлын газрын дарга хариулна.

Ер нь төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулиараа энэ байгууллага боловсролын салбарын багц төсвөөс санхүүжүүлээд явах ёстой.

Төсвийн төслийг боловсруулж байхад Я.Насандэлгэр дарга 27,8 сая төгрөгийн саналыг өгсөн. Орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх гарцаа олоогүй байдалтай байж байна.

12 дугаар сургуулийн байранд хөгжмийн оройн сургууль нь 30 жил үйл ажиллагаа явуулсан. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тавьж байгаа шаардлага нь миний ойлгосноор 2012 оны 01 дүгээр сарын 01-нээс ажиллуулахгүй, санхүүжүүлэхгүй гэсэн тайлбар хэлээд байгаа.

Ж.Энхцэцэг даргын асуултад хариулъя. Бид нийтлэг хариулт өгдөг дөө. Жил бүр 2-3 сумдад аймгийн төсөвт орлого төвлөрүүлж байгаа. Сүүлийн жилүүдэд Хэрлэн сумын төсвийн орлого нэмэгдэж байгаатай холбогдуулаад аймгийн төсөвт 100,0 сая төгрөг төвлөрүүлж байна. Дашбалбар сум нилээд хэмжээний орлогыг төвлөрүүлж байгаа. Ирэх жил 450,0 гаруй сая төгрөг төвлөрүүлнэ. Хэрлэн сум 120,0 гаруй сая төгрөг төвлөрүүлнэ. Бусад сумд татаастай явж байгаа.Бид төсвийн санхүүжилт татаасыг яаж тооцдог вэ гэхээр ерөөсөө 14 сумынхаа хэмжээнд асуудлыг авч үздэг. Татсан орлогоороо бусад сумдад нь татаас өгдөг. Аймгийн төсөвт орлого төвлөрүүлж байгаа сум дараа жил татаастай болохыг хэн ч хэлж мэдэхгүй. Бид орон нутагтаа хөрөнгө оруулалтыг дэмжих үүднээс яаж ийж байгаад төсвийн орлогын давалт Дашбалбар суманд 100,0 сая төгрөг, Хэрлэн суманд 250,0 сая төгрөг байх болов уу гэж тооцож байгаа, заавал аймаг руу татах албагүй сумдад үлдээж, ирэх жилийн хөрөнгө оруулалтандаа зарцуулна биз гэж үлдээж байгаа. Сумдад хөрөнгө оруулалт хийх боломж нөхцөл бий болж байгаа.Цаашдаа орлого болгоныг татаад чангаагаад байхыг хүсэхгүй байна. Цаашдаа энэ талаар бодлого барьж ажиллана.

Булган, Баянтүмэн сумын автомашиныг яагаад хасав. Төсвийн төслийг шинээр боловсруулсан. Сумдын автомашинууд 2007, 2008 онд шинчлэгдсэн, 2011 онд бас шинэчлэгдсэн. Энийг сумдын дарга нар бодоорой. Гэтэл аймгийн Засаг даргын автомашин 2004 онд авсан машин. Хамгийн гол нь машины эдэлгээ норм, хугацаа гэдгийг бодооч, аваад өмнөх сонгуулийн үед ажиллаж байсан дарга нь машиныг унагаалаа, ямар нэг байдлаар гэмтэл бий болгоод дараагийн гарсан дарга ахиад автомашин авах бол хэцүү, энэ утгаар 2 машиныг түр хугацаагаар хасаад байж байгаа. 6 сарын дараа сонгууль болно.

Р.Зоригтбаатар төлөөлөгчийн асуултад хариулахад бид Сангийн яаманд 8 сард очиж төсвийн төслийг боловсруулахдаа аль болох орон нутгийнхаа төсвийн төсөвт бага ч болтугай орлогыг авч үлдэх, аймгийн хурлаар шийдвэрлүүлэх бодолтой байдаг. Өнөөдрийн жишиг юуг нь нуухав орлогоо аль болох багаар төлөвлөнө, зарлагаа аль болох өндрөөр төлөвлөнө.Тэндээс орлогын эх үүсвэр юу орж ирэхэв тэрийгээ энд ирж хуваадаг. Мэдээж Сангийн яам тэрэнд нь тааруулаад байдаг орлогыг нэмэгдүүлж өгөөд, зарлагыг багаар тусгаад өгдөг.Орлого зарлагын зөрүү төвлөрүүлэх орлогыг тодорхойлоод УИХ-аар төвлөрүүлэх орлогыг баталчихдаг. Төвлөрүүлэх орлогыг хэдэн төгрөгөөр батална тэрийг биелүүлэх нь хууль байдаг. Бид орлогын төлөвлөгөөг тасалдуулах эрх байхгүй. Биелүүлэх ёстой. Давуулах тухай ярьдаггүй. Биелүүлэх ёстой л гэж ярьдаг. Алдаа юунд гардаг вэ гэхэд давсан, тасарсан үед гардаг.

Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газарт Мэргэжлийн хяналтын газрын шалгасан 58,0 сая төгрөг ирэх онд орлогод орох уу гэсэн Мэргэжлийн хяналтын газрын дарга хариулна байх.

Хүү торгуулийн орлогодоо ороод явах ёстой мөнгө. Зөрчил дотор мөнгөн төлбөр тавигдсан нь хэд байдгийг бодох хэрэгтэй. Мөнгөн төлбөр биш тушаал шийдвэрийг өөрчлөх байдлаар акт тавигдсан иймэрхүү зүйл байгаа байх.

Төсвийн байгууллагад орон тоо нэмэгдэж байгаа юу гэсэн. Үндсэндээ улсын төсвийг 11 сард батлахдаа 3 дахь хэлэлцүүлэгээр 900 тэрбум төгрөгийг улсын төсвөөс хасч баталсан байж байгаа. Яг энэ үед төсвийн байгууллагын орон тоонуудыг буцааж хассан. Ирэх жил нэмэгдүүлэхээр тооцож байсан орон тоог буцаагаад хассан. Засгийн газраас бодлогоор нэмэгдүүлсэн орон тоо байхгүй байгаа. Манай аймгийн хувьд Үндэсний аудитын газар, Сангийн яамтай зөвшилцсөний дагуу манай Аудит дээр 2 орон тоог нэмэгдүүлсэн, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал дээр Иргэний танхим байгуулж байгаатай холбоотойгоор 1 ажилтан нэмэгдүүлж байгаа. Засаг даргын Тамгын газарт 3 орон тоо нэмэгдэж байгаа. 2 нь гэрээт ажилтны орон тоо байна.

“Гэрэл сэтгэмж” ОНӨҮГазар дээр ногоон байгууламж хариуцсан нэгж гэдэг юм уу, тасаг гэдэг юм уу гэж байгуулаад Чойбалсан хотын цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийг хариуцаж явахгүй бол бид олон жил мод тарьж байгаа, тэр нь ургахгүй байгаа. Цаашдаа бодлоготой ажиллах шаардлагатай гэдэг үүднээс 5 орон тоо нэмэгдсэн. Ногоон байгууламжийг хариуцаж ажиллана гэж төлөвлөж байгаа. Сумдын Засаг даргын Тамгын газарт анхаарах асуудал байгаа. Иргэний бүртгэлийн ажилтнууд Улсын бүртгэлийн хэлтэст харъяалагдаж очиж байгаа, үүнтэй холбоотойгоор сумын нийгмийн ажилтны ажлыг давхар хариуцаад явдаг байсан бол болиод Улсын Бүртгэлийн Хэлтэст шилжсэн тул орон тоог нь бууруулахгүйгээр сум өөрөө бие даасан байдлаар орон тоон дээрээ хүн авч ажиллуулахаар тооцоод явж байгаа.

Аймгийн Засаг даргын автомашиныг шинэчлэх шаардлагатай болсон. 8 жил болоод хугацаа нь дуусч байгаа.

Энэ онд аймгийн Засаг даргын Тамгын газрын барилгын санхүүжилт 40,0 сая төгрөг батлагдсан. 3,2 тэрбум төгрөг байдаг. Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт явуулсан. Сангийн яам 1,0 тэрбум төгрөг оруулсан байгаа.

Нөөцийн санг 6 ангиллаар хуваасан байна, танилцуулж болохгүй юу гэсэн байна. Нууж байгаа биш, гэхдээ заавал харуулах ёстой юм ч биш. Оны туршид байгалийн гамшиг, зайлшгүй арга хэмжээ гарах юм бол нөөцийн сангаас зарцуулдаг. Сая 2011 оноос эхэлж Сангийн яам журам гаргаж энэний дагуу явуул гэж үүрэг өгсөн.

Багийн Засаг дарга нарын цалинг Засгийн газрын тогтоолоор тогтоодог. Дээрээс нь 30 хувь нэмэгдэж байгаа. Үндсэн цалин, улс төрийн нэмэгдэл гэж явж байгаа. Багийн дарга нарын цалинг лимиттэй тогтоодог. Цалингийн санг төлөвлөхдөө тухайн лимитийг тооцож байгаад 3-5 хувь нэмэгдүүлж тооцдог. Энэ нь сүүлдээ урамшуулал болгож зарцуулах үүднээс төлөвлөж явж байгаа.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд бичиг хэргийн зардал 65,8 хувь, Тээвэр шатахуун зардалд 48,4 хувь, Дотоод албан томилолт 15 хувь, Урсгал засварыг нэмэгдүүлж байгаа юм байна. 14 сумын нийт дүнгээр гэсэн үг. Ер нь Сангийн яаманд очихдоо ярьдаг зүйл бол төсвийн байгууллагуудын бараа үйлчилгээний бусад зардлын хэмжээг багаар төлөвлөж байна, нийт зардлын 85 хувийг зөвхөн цалин, нийгмийн даатгалын шимтгэл эзэлж байна, энэ тохиолдолд тухайн төрийн албан хаагч ажил хийхээсээ илүү өрөөндөө суудаг хэвшмэл маяг тогтчихоод байна гэдэг. Сангийн яам сүүлдээ төсвийн тухай хууль батлагдчихвал та нар орон нутагтаа төсвөө төлөвлөдөг болно, бид та нарын төсвийг хянахгүй болно гэдэг. Ирэх оны төсвийг хянахдаа яг л хуучин зарчмаараа явна.

Л.Цэвэлсүрэн:

-Аудитын газрын дүгнэлтийг сонслоо. Дүгнэлтэн дээр 6 төрлийн татвар хураамжийг нэмэгдүүлэх саналыг оруулсан. Үүнээс 2 нэр төрлийн татварыг нэмэгдүүлэхийг хүлээн зөвшөөрч байна. 4 төрөл дээр тайлбар хийе.

Тээврийн хэрэгслийн татварын жилийн лимит Сангийн яамнаас 230,0 саяар төлөвлөж ирсэн. Бид 220,0 саяар төлөвлөсөн. Тээврийн хэрэгслийн татвар дээр бид хүлээж байгаа гүйцэтгэлээр 243,0 сая төгрөг төвлөрүүлнэ. Үүнээс бид өнгөрсөн жилийн дутуу төлөлт 19,0 сая төгрөг төлөвлөрүүлсэн. УБ дугаартай автомашины 20,0 сая төгрөгийг, “Петро Дачин” компанийн УБ дугаартай 185 тээврийн хэрэгслийн татварын 24,3 сая төгрөгийг төвлөрүүлсэн. Эдгээр орлогыг хасахад төлбөл зохих 188,0 сая төгрөг байна.Эдгээр машинууд нь УБ дугаартай Баянгол дүүргийн Татварын хэлтэст хамааралтай. Баянгол дүүрэг шилжүүлэхийг байнга шаарддаг. Мөн УБ дугаартай 20,0 сая төгрөгийн хувьд машины жолооч нар манай орон нутгийн харъяат, машины дугаар УБ дугаартай юм. Бид эдгээр машинуудыг тухайн нутаг дэвсгэр дээр замын хөдөлгөөнд оролцдог гэдэг утгаар шилжүүлээгүй юм. Тээврийн хэрэгслийн татварыг 220,0 сая төгрөгөөр батлуулъя гэсэн саналтай байна. 20,0 саяар нэмэгдүүлье гэсэн саналыг зөвшөөрөхгүй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд энэ жил 7 дугаар сарын 1-нээс хуулинд өөрчлөлт орсон. Нийт 204 аж ахуйн нэгжид архины тусгай зөвшөөрөл олгосон. Архи, тамхины тусгай зөвшөөрлийг 2 жилд 1 удаа олгож байгаа. Архины зөвшөөрлөөс 38,0 сая төгрөг орсон, тамхинаас 30,0 сая төгрөг орсон. Эдгээр 68,0 сая төгрөгийг хасахад 106,0 сая төгрөг цэвэр ногдуулалт оногдож байгаа. Лимитээр манайд 110 сая төгрөгөөр төлөвлөж оруулж байна.

Газрын төлбөрийн хувьд 217,0 сая төгрөгийг хүлээгдэж буй гүйцэтгэлээр оруулаад байна. Өмнөх оны газрын дутуу төлөлт 20,0 сая төгрөгийг төвлөрүүлсэн. 197,0 сая төгрөгийг төвлөрүүлэх ёстой. Газрын төлбөрийн хувьд Газрын алба Татварын хэлтэст газрын ногдуулалтыг гаргаж өгдөг. Газрын ногдуулалтыг үндэслэж татварын байцаагч газрын төлбөрийг хураах үйл ажиллагааг явуулдаг. Газрын төлбөрийг Сангийн яамнаас ирсэн 190,0 сая төгрөгийн лимитээр төлөвлөгөөндөө саналаа оруулсан. Аудитын газар 10,0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг ирүүлсэн байгаа.Төлөвлөгөөний төсөл гаргахдаа Газрын албанаас санал авсан. 2012 онд 146,0 сая төгрөгийн ногдуулалтыг гаргаж өгсөн. Бидэнд тайлбартайгаар ирүүлсэн. Бид 50,0 сая төгрөгийг нэмэгдүүлж, нийт 190,0 сая төгрөгөөр ногдуулалтыг оруулсан учир 10,0 саяыг гаргасан төгрөгөөр нэмэгдүүлэх боломжгүй гэж үзэж байна.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын хувьд жилээс жилд 10,0 сая төгрөгийн төлөвлөгөө ирдэг. Энэ жил 56,0 сая төгрөг төвлөрүүлсэн. Матад суманд зам барьсантай холбоотойгоор 38,0 сая төгрөг, Халхгол суманд 13,0 сая төгрөг орсон байгаа. Сумын Засаг дарга, татварын байцаагч нарын идэвх зүтгэлээр энэ мөнгө орсон тул сумдын Засаг дарга нарт баярласнаа илэрхийлье. Цаашид энэ 2 сум дахин түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөр орохгүй учраас төлбөрийг нэмж оруулах боломжгүй. Энэ бол байнгын тогтмол төлбөр биш гэж үзэж байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын төлөвлөгөөг биелүүлэхийн тулд аймгийн төв дээр барилга барьж байгаа байгууллагуудтайгаа оны эцэст тооцоо хийж байж арай гэж энэ орлогыг биелүүлдэг. Төсөвт өртөгт элс хайрганы төлбөр маш бага үнээр тусгагдсан байдаг. Төсвөөрөө төлнө гэсэн шаардлагыг барилгын байгууллагууд тавьдаг.Түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөрийг лимитээр нь батлуулах саналтай байна.

Суутгагчийн 10 хувийн татварыг хувь хүнд олгосон орлогоор суутгаж албан татварын орлогыг бүрдүүлэхэд тодорхойлж тооцоход мэдээж хүндрэлтэй байдаг хэдий ч ирэх онд төрийн байгууллагуудын цалин нэмэгдсэнээс болж, барааны үнэ нэмэгдэнэ байх гэж бодож Сангийн яамны лимитийг 39,0 сая төгрөгөөр багасгаж төлөвлөсөн. Яг лимитээр нь төлөвлөгөөндөө оруулъя гэж бодож байна.

Үл хөдлөх хөрөнгийн татвар бол үнэлгээний 0,6 хувиар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээсээ татварыг хурааж авдаг. Хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 169,0 сая төгрөг, үүний дотор урд оны дутуу 27,0 сая төгрөг байгаа. Яг ногдуулбал 142,0 сая төгрөг байгаа. Тэгэхээр бид 150,0 сая төгрөгөөр төлөвлөж, 30,0 сая төгрөгөөр хорогдуулсан. Сангийн яамны лимит 180,0 сая төгрөгөөр хүлээж авъя. Гэхдээ биелүүлэхэд хүндрэл гарна.Татвар төлөгчийн үнэлгээг нэмэгдүүлж байж үүнийг биелүүлнэ байх гэж бодож байна.

Нийт дүнгээр 70,0 сая төгрөгөөр орлогоо нэмэгдүүлье гэсэн саналтай байна.

Ц.Жанлав:

-Аудитын дүгнэлтээр тавигдсан 133,0 сая төгрөгийг нэмэх боломжийн талаар бид төлөвлөхдөө 133,0 сая төгрөгөөр нэмэгдүүлээд хуваагаад авчих юм байна ш дээ. Тэрэнд хариулт өгөөч.

Л.Цэвэлсүрэн:

-70,0 саяыг нэмэгдүүлэх гэсэн саналтай байгаа. 133,0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх ямар ч боломжгүй. Түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөрийг 40,0 сая төгрөгөөр нэмэгдүүл гэснийг 25,0 сая төгрөгөөр гэсэн, Газрын төлбөрийг 10,0 сая төгрөг, Тэмдэгтийн хураамжийг 30,0 сая төгрөгөөр нэмэгдүүлье гэсэн саналыг Аудитын газраас оруулж ирсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

А.Энхтүвшин:

– Үнээний үржлийн ферм байгуулж манай аймагт үндсэндээ 30-аад ферм үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ фермүүд үнээгээ жижиг дунд үйлдвэрийн чиглэлээр зээл аваад Хятад, Хэнтий аймгийн Дадал сум руу, хаана л үнээний сураг гарна тэр чиглэлээр нилээн явдаг. Цаашдаа үүлдэрлэг байдал, стандартлаг байдлыг хангасан үржпийн мал бойжуулж борлуулдаг аж ахуйн нэгжийг зайлшгүй дэмжиж, үргэлжлүүлээд 50,0 сая төгрөгөөр олон сүүний чиглэлийн үнээтэй болох ажил тусгагдсан байгаа. 2006 онд “Найнги” компанийг ХХААХҮЯамнаас дэмжиж ОХУ-аас үхэр оруулж ирэхэд нь яг иймэрхүү байдлаар хөрөнгөөр дэмжээд өнөөдрийн байдлаар “Найнги” компани 3 аж ахуйн нэгжийг шинээр ферм байгуулчихсан байж байгаа. 3 аж ахуйн нэгжид буцаагаад яаманд төлөх ёстой хөрөнгөөрөө 9 гунж, 1 бухыг олгоод Хэрлэн сумыг тойрсон 3 шинэ фермийн аж ахуй байгуулж, дээрээс нь олон ажлын байр бий болоод, дээрээс нь сууний нийлүүлэлт нэмэгдэж байгаа ажил явагдаж байна. Аймаг бодлогоор үржлийн мал бойжуулах эрэлт хэрэгцээ байгаа учраас хүмүүст өгөх, дээрээс нь Мянганы сорилтын сан гээд 57 малчдын бүлэг хоршоо хашаа худагтай болоод ирнэ. Эрчимжсэн болон хагас эрчимжсэн аж ахуй дээр үхрээ хаанаас авах вэ гэх мэт зардлууд гарна. Та бүхэн 50,0 сая төгрөгийг шийдээд өгчихвөл 50 саяд багтахааргүй 500,0 сая төгрөг болж өсөх ач холбогдолтой юм.

Ж.Энхцэцэг /13 дугаар тойрог/ төлөөлөгч:

-Р.Зоригтбаатар төлөөлөгчийн асуусан асуултад хариулъя. Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын төсөв, Нөөцийн санд Мэргэжлийн хяналтын газрын шалгалт орсон. Үндсэндээ саяын хэлсэн акт тавигдсан. Гэхдээ үүнд анхаарах нь зүйтэй байх. Ж.Энхцэцэг гэдэг хүн хувьдаа авсан үгүйг нотолж өгсөн байгаа байлгүй дээ.

-Нилээдгүй том мөнгө нь малжуулах төсөл дээр явж байгаа 20,0 сая төгрөг, үүний учрыг тайлбарлахад Д.Одбаяр гишүүний багцаас энэ мөнгө Хэрлэн сумын 2,3 дугаар багийг малжуулна гээд улсын төсөвт тавигдсан. 2010 оны 3 сард тендер зарлагдаад, 5 сард “Цогийн овоо” гэдэг компани 1 хонийг 35,0 мянган төгрөгөөр 500-600-аад мал нийлүүлэхээр манайхтай гэрээ байгуулсан. Тухайн компани үе шаттайгаар нийлүүлж байгаа 8,9 сараас эхнээсээ мал бэлэн боллоо гэсэн саналыг тавьсан. 2010 оны нөхцөл байдлыг бүгд мэдэж байгаа 4 сараас эхэлж шүлхийтэй байсан бүх онцгой комиссын шийдвэрээр гадна дотроос мал оруулахыг хориглосон. Би байдлыг нилээд харсан. Гэтэл үндсэндээ 12 дугаар сарын 17-нд сүүлчийн хорио цээр тавигдсан. Энэ малаа энэ хугацаанд оруулж ирж чадаагүй. Тэр хүн дээр нь байлгасан. 12 дугаар сарын 20-оор улсын төсвийн хөрөнгө оруулалтыг татах шаардлагатай тендерийн гүйцэтгэл дүгнэх хэрэгтэй болсон. Төрийн сан, 3 дугаар багийн Засаг дарга, үнэлгээний хороо хүлээж авах комиссыг газар дээр нь очиж үзсэн мал байна гээд тухайн хүмүүст өвөлжүүлэх гэрээ байгуулах, нэгэнт улсын төсөвт тавигдсан мөнгийг орон нутагт шингээж үлдээх юмсан гэсэн бодлогыг барьсан. Тухайн малчинд өгсөн. 2011 онд эх мал салгах болоогүй байна гэсэн. Мал үржлийн хариуцсан хүн маань 2, 3 удаа 7-14 хоногоор Эрээнцавт очиж байсан. Сүүлдээ тэр хүн маань малын үнэ нэмэгдсэн гээд олон шалтаг хэлээд одоо хүртэл нийлүүлээгүй. Сая Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч өөр очиж тэр хүнтэй уулзсан. Акт тогтоож 20,0 сая төгрөгийг буцааж малжуулах төсөл дээр төлвөрүүлэх утгаар тухайн компанид торгууль тавьсан ийм дүн байгаа.Торгуулийн 2,0 сая төгрөг тавьсан. Ингээд нийт 22,0 сая төгрөгийн торгууль малчинд тавигдсан.

4,5 сая төгрөг гэдэг нь газар эзэмшилтээр шилжүүлсэн түрүүн хурал дээр яригдсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолтой, сүүлд Засгийн газрын тогтоолын дагуу үүнийг авах ёсгүй гэж акт тогтоосон. Урьд нь акт тогтоосон үгүйг мэдэхгүй байна. Урьд нь ямар нэгэн байдлаар хөндөгдөөгүй учраас хурлын тогтоолыг бариад явчихсан.Тэгэхдээ энэ мөнгийг идэж ашигласан байна гэж тогтоогоогүй, гэхдээ энэ мөнгийг авах нь буруу байна гэсэн.

3,8 сая төгрөг рекламны самбарын зөрчил. Эхнээс нь байгууллагууд руу хувилаад өгсөн. Дүнгээрээ 200-300 мян гээд арван хэдэн байгууллагад энэ төлбөр тавигдсан. Үүнийг актынх нь дагуу бүх байгууллагууд нь хүргүүлээд төл гэсэн шаардлага тавиад байж байна. Албан шаардлагыг авсан олон хүн энд сууж байна.

Мөн цэцэрлэгийн эрхлэгч нарын цалингийн илүү гэж мөн л 2007-2008 онд ТҮ-6-ийн албан тушаалыг ТЗ-7-оор цалинжуулж байсан 2010 оны сүүлчээр цалинд өөрчлөлт орохтой холбогдуулаад өөрчлөгдсөн. 2008, 2010 оны 2 захирамжаар ТҮ- 6-оор тогтоох ёстой юмыг урьд урьдын захирамжуудыг хараад Засгийн газрын тогтоол бариагүй иймд алдаа байгаа юм байна лээ. Энд 3,0 сая гаруй төгрөгийг тогтоол бариагүй иймд алдаа байгаа юм байна лээ. Энд 3,0 сая гаруй төгрөгийг цэцэрлэгийн эрхлэгч нар авсан тул бүгд өөрсдөө төлнө. 10 цэцэрлэгийн эрхлэгчид актыг хувилж хүргүүлсэн.

Оюутны сургалтын төлбөр 2,0 сая төгрөг тавигдсан. Энэ бол мөн л тухайн өмнөх Засаг даргаас эхлээд эмч, боловсон хүчний дутагдалтай Өрхийн эмнэлэгт эмч ажиллуулна гэдэг утгаараа гэрээгээр Засаг даргын нөөцийн сан дээр тавьж байгаа тухайн жилд нь 200, 300 гээд 2, 3 оюутанд тэтгэлэг олгож ирсэн юм билээ. Тухайн үеэсээ залгамжлаад гэрээгээр буцааж төлөгдөнө гэсэн юм гэрээнд тавигдаагүй. Байцаагч маань юу гэж хэлсэн бэ гэхээр энэ бол эргэж төлөгдөх ёстой. Манайх бол угаасаа нөөцийн сангаас орон нутагтаа ажиллах боловсон хүчнийг дэмжинэ, эмзэг бүлгийн өрхийн хүүхдийн сургалтын төлбөрт дэмжпэг үзүүлнэ гэсэн байсан. Үүнд акт тавигдсан.

Хэд хэдэн түрээсийн төлбөр байгаа. Манайд Улсын бүртгэлийн хэлтэс байрладаг. Түрээсийн төлбөр дутуу төлсөн гэж 1,2, 3,0 сая төгрөгийн акт тогтоосон. Мөн 1,8 сая төгрөгийг бэлнээр авч зарцуулсан гэж тогтоосон.

Хэрлэн сумын Тамгын газрын 10-аад ажилтан дээр ээлжийн амралтын тооцоог тухайн хүн амарч чадаагүй, би гэсэн амарч чадаагүй байгаа. Тэгэнгүүт цалин дотор бодоод өгчихсөн. Тухайн үед учрыг сайн мэдээгүй. Одоо авсан хүмүүс нь эргэн төлөлтөө үе шаттай хийнэ гэж ярьж байгаа.

Хан-Уулын тахилга, нохой устгалын 950,0 мянган төгрөг санхүүгийн баримт дутуу байсан. Хан-Уулын наадмыг хэдэн жил зохиогоод явж байсныг та нар мэдэж байгаа. Ууц таваг идээ, лам аваачих ном уншуулна магадгүй биднээс 580-аас ч илүү зарлага гардаг. 950,0 дээр нохой устгалыг мөн адил Онцгой байдлын хэлтсийн дэмжлэгтэйгээр бас гайгүй хямдаар хийдэг болохоос биш 5000-6000-аар гаргадаг зардал бидэнд байхгүй. Тухайн үеийн мэргэжилтнүүдээс баримт бүрдүүлээгүй гэдгээр акт тавигдсан. Хэрвээ нөөцийн сангийн зардал хүрдэг байсан бол манай хүн ийм алдаа гаргахгүй байсан байхаа. Тэгэхдээ энийг хэн нэг нь идэж уусан биш, цаанаа аль аль нь очоод хамт хооллож байсан. Энд дүрэм журмаа зөрчсөн гэсэн акт тавигдсан болохоос биш би ойлгохдоо Ж.Энхцэцэгийг аваад идлээ гэсэн зүйл танилцуулган дээр байгаагүй. Өөр хүмүүс яаж бодож байсныг би мэдэхгүй байна.

Касснаас хэдэн төгрөг дутагдсан. Өөрөө буруугаа хүлээсэн. Хэд хэдэн ажилтны нэр дээр цалингийн зээл дээрээс мөнгө авчихсан байсан. Няраваасаа тухай тухайн үед нь цалингийн зээлээ төлөөд, дутагдал гарангуут тэрийгээ нуугаад ингэж өр авлага үсгээд зардлыг хэтрүүлсэн. Саяны миний хэлснийг нэмж хасаад үзэхэд дүн нь айхтар бол зөрөхгүй. Ийм учиртай байгаа юм. Түүнээс биш Ж.Энхцэцэг гэдэг хүний хувьд идсэн уусан юм яригдаж байна, тэрэнд шалгаад байх хэмнэлттэй зарцуулахын төлөө явдаг.

Р.Зоригтбаатар /16 дугаар тойрог/ төлөөлөгч:

-Миний асуусан асуулт ийм байсан ш дээ. 58,0 сая төгрөг ирэх жилийн орон нутгийн төсвийн орлогод тусгагдах уу? Тусгагдах үгүйг Н.Базаррагчаа дарга Мэргэжлийн хяналт тодруулна гэж хэлсэн шүү дээ. Хамгийн гол нь 58,0 сая төгрөгийн зөрчил Хэрлэн суман дээр гарсан байна. Гарсан зөрчил дээр акт тавигдаад заавал төсөвт төвлөрүүлдэг юм. Ийм хуультай. Яг хэдэн төгрөг нь төсөвт төвлөрч орж ирэх вэ, хэзээ зарцуулах эрхтэй болох вэ?

Ж.Энхцэцэг /13 дугаар тойрог/ төлөөлөгч:

Мэргэжпийн хяналтын газрын дүгнэлт, анхны шатны баримттай танилцаагүй сая л баримттай танилцаж байгаа. Үдээсгүй задгай байсан, хаана ямар баримт нь яваад байгааг, үндсэн баримтууыг харж байж үндсэндээ ойлгож байгаа. Уг нь энэ үндсэн баримтуудыг нэгтгээд яг ийм ийм зөрчил байна гэдгээ хэлж ярьсан бол зарим нь баримт бүрдүүлэх, Хан-уул, нохойгоо хэн устгадагыг хэн бүхэн мэдэж байгаа Тухай тухай үедээ манай хүмүүс алдаагаа засаад явсан бол бас зарим нэг юман дээр хүлээж авч болох байсан болов уу гэж би бодож байна. Хүмүүс ялгаж салгаж ойлгоно биз. Төлбөр тооцоо тавигдах уу гэж байна. Актан дээрээ бол Улсын Мэргэжлийн хяналтын газрын дансанд орохоор акт тавигдсан. Тйим учраас орон нутгийн төсөвт орохгүй. Тиймээс тухайн байгуулагууд нь рекламны самбар, оюутнууд, илүү цалин, Улсын Мэргэжпийн хяналтын газрын дансанд мөнгөөр нь тушаана. Ийм л байна.

Р.Зоригтбааатар /16 дугаар тойрог/ төлөөлөгч:

Улсын төсөвт орохгүй юм уу. Мэргэжпийн хяналтын газраас асууя.

Н.Базаррагчаа /аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга/:

Орон нутгийн төсөвт 52,8 сая төгрөг оруулахаар Мэргэжпийн хяналтын газар акт тавьсан байгаа.

Р.Зоригтбаатар /16 дугаар тойрог/ төлөөлөгч:

52,8 сая төгрөг орох юм байна

Н.Базаррагчаа /аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга/:

– Тийм

Б.Саранчимэг /Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч/:

-Нийтдээ 57,8 сая төгрөгийн төлбөрт зөрчил илэрсэн. Үүнээс 56,9 сая төгрөг нь улсын болон орон нутгийн төсөвт тухайн санд төвлөрүүлэхээр акт тавигдсан. Үлдсэн 0,8 сая төгрөг нь анхан шатны баримт бүрдүүлэлтээр тавигдсан байгаа. Улсын Мэргэжпийн хяналтын газрын 01 дансанд нэгдсэн шугамаар төвлөрөөд цаашаа төсөвт орно.

Төлөөлөгчдөөс доорх санал гарав.

Ж.Энхцэцэг /13 дугаар тойрог/ төлөөлөгч:

-Нэг зүйлийг нэмж тодруулъя. Манай сумдын Засаг дарга нар ч мэдэж байгаа. Бид хуулийн хүрээнд захирамж гаргадаг. Мөнгө бэлнээр бариад зарцуулдаг тийм эрхтэй хүмүүс биш. Тамгын газрын дарга 1-р гарын үсэг, нягтлан 2-р гарын үсэг зурдаг байгаа шүү. Тиймээс Ж.Энхцэцэг ганцаараа мөнгө зарцуулаад байгаа юм биш. Та нар мэдэж байгаа. Бид нараар дамжиж бэлэн мөнгөний үйл ажиллагаа явагддаггүй ээ, зөвхөн хууль тогтоомжийн хүрээнд захирамжаа гаргадаг. Ийм учиртай байгаа юм.

Ц.Жанлав /14 дүгээр тойрог/ төлөөлөгч:

-Төсөвтэй холбоотой бүх асуудлыг ний нуугүй хэлэх нэг бүрчлэн хараахан танилцаж чадаагүй. Н.Базаррагчаа даргын танилцуулснаас Л.Түвдэнням дарга тэр 2 луугаа хандаад асуух гээд байна л даа. Аудит дээр 2 орон тоо нэмэгдүүлэх гэдгийг лав Засаг дарга дээр танилцуулаагүй. Өмнө нь 2-оор нэмэгдүүлсэн тухайгаа надад танилцуулаад тэгээд Аудит дээр нэмэгдээд орж байсан санагдаж байна. Тэрэн дээрээ дахин 2 орон тоо нэмэгдэж байгаа юм уу Түвдэнням даргаа. Засаг даргын Тамгын газарт орон тоо Засгийн газраас нэмэгдэх боломжгүй гээд байдаг. Н.Базаррагчаа дарга та хоёр түүгээрээ ойлголцоод төсөвт шууд оруулаад ирдэг ийм тогтолцоо бий болж байгаа бол бас болохгүй л асуудал.

Л.Түвдэнням /Аудитын дарга/:

-Хэрвээ анзаарсан бол түрүүн илтгэлд дурьдагдсан байгаа. Орон тоо нэмэгдэнэ гэдгийг бид 2 шийддэг ажил биш. Ноднин УИХ дээр яригдаад Улаанбаатарт 20, бусад аймгуудад 2, 2 орон тоо нэмэгдэх асуудал шийдэгдээгүй. Үндэсний аудитын газрын эрх үүргийн чиглэлд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд яригдаад Үндэсний аудитын газар нийтдээ 40 гаруй орон тоо нэмэгдэхээр болж Үндэсний аудитын газар, Сангийн яамны албан бичгүүдийг хавсаргаад өгсөн байгаа. Энэ жил ажлын ачаалалтай холбогдуулаад орон тоо нэмэгдэж орж байгаа. Зөвхөн манайд биш улсын хэмжээнд яригдаж байгаа асуудал. Үндэсний Аудитын газраас Сангийн яаманд жишиг болгосноор бол 11-14 хүний орон тоотой байхаар, энэ нь орон нутгийн төсөв дээр ачаалал болж байгаа юм бол биш төсвийн бодлогоор суугаад явж байгаа ийм мөнгө.

Ц.Жанлав /14 дүгээр тойрог/ төлөөлөгч:

-Орон нутгийн төсөв дээр ямар нэгэн эх үүсвэргүйгээр нэмэгдэнэ гэсэн үү.

Л.Түвдэнням /Аудитын дарга/:

-Улсын хэмжээгээр Сангийн яаманд хянагдаад явж байгаа юм. Сангийн яамны лимит дээр байж байгаа.

Ц.Жанлав /14 дүгээр тойрог/ төлөөлөгч:

-Базаррагчаа чи тодруул даа.

Н.Базаррагчаа /Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга/:

-Үндэсний Аудитын газраас Сангийн яаманд санал тавьсаны дагуу ирэх онд 49 орон тоо нэмэгдүүлсэн юм байна лээ. Манай аймагт ирүүлсэн Сангийн яамны лимитээр энэ оныхоос 2 орон тоо нэмэгдсэн.

Ц.Жанлав /14 дүгээр тойрог/ төлөөлөгч:

-Аудитын бүх төсвийн мөнгийг орон нутгийн төсөв хэлэлцэж байгаа энэ мөнгөн дээр бид нар 9 байвал 11, өмнөх оныхоосоо нэмэгдэж орон нутгийн төсвөөсөө өгнө гэсэн үг биз дээ.

Н.Базаррагчаа /Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга/:

-Тэгнэ.

Ц.Жанлав /14 дүгээр тойрог/ төлөөлөгч:

-Улсын хэмжээнд Аудитын газар улсын төсвөөсөө санхүүжиж цалинждаг байгууллага шиг биш л дээ. Төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд Засаг даргад энэ ирүүлсэн бичиг баримтаа албан ёооор танилцуулаад, ийм болж байгаа гэсэн яагаад ч юм надад ойлголт аваагүй шууд орж ирэхийг бодоход Их хурал юман дээр шийдсэн асуудал байсан л юм байна л даа.Хэрвээ тэгж шийдэгдэж байгаа бол бид энэ мөнгөнөөсөө хасаад л, нэг жилд нэг хүний санхүүжүүлэх тэр мөнгөний хэмжээ дор хаяхад хэдэн төгрөг вэ?

Н.Базаррагчаа:

-5.0 сая төгрөг

Л.Түвдэнням:

-Би нэг тайлбар хэлье. Сая Үндэсний Аудитын газар мөнгө нь төсөвтөө суугаад явж байгаа, сая миний ярьдаг асуудал бол зөвхөн манай аймаг ч биш, Н.Базаррагчаа бид хоёрын хоорондын ч мэддэг асуудал биш юм аа, 5 байна уу 10 байна уу бодлогоороо л явж байгаа Та бүхэнд тараагдсан жагсаалтад байж байгаа, Сангийн яамны лимит дээр байж байгаа.

Ц.Жанлав:

-Анх таныг ажил авахад 6 орон тоо байсан, одоо 9 болоод байж байгаа, 3 орон тоогоор нэмэгдсэн, нэг жилд 2 орон тоо нэмж байсан санагдаж байна, 1-ийг нь хаанаас нэмсэн болж байна?

Л.Түвдэнням:

-Энэ асуудлыг би урьд нь ч ярьж байсан, манайх шиг орон тоотой газар гэж хаана ч байхгүй, Увс л гэхэд 18 орон тоотой, ажпын ачааллыг бодоод бид ч асуудал тавьдаг, нэг нь 18 нэг нь 6 байдаг, ер нь жишиг тогтооё оо гээд улсын хэмжээгээр жишиг интервал тогтоогоод Их хурал дээр яригдаад тэгээд улсын төсөв дээр шийдэгдээд явж байгаа

Ц.Жанлав:

-Хамгийн гол нь Засаг дарга төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд албан ёсоор танилцуулдагаа больчихоод жил болгон сэмхэн сэмхэн 1, 2- оор нэмээд 11 орон тоотой болсон байдаг хэдийгээр дээд газраа яригдсан байлаа гэхэд танаас сонссон байвал зүйтэй байлаа гэж бодож байна.

Г.Болдбаатар:

-Бид Тэргүүлэгчдийн хурал дээр төсөв хэлэлцэж байхад Засаг даргын нөөцийн сан гэж 600,0-аад сая төгрөг 400-н хэдийг нь болзошгүй зардал гэж тавьчихаад ийм битүү, тэгээд энэ болзошгүй зардал гэдэг нь ямар ч задаргаа байхгүй. Би энийг арай гэж олж авсан. Сэтгэл эмзэглэмээр юм зөндөө байна шүү.

Н.Хүрэлбаатар:

-Наадахаа төсвийн санал дээр хэл л дээ

Г.Болдбаатар:

-Үүнийг та задруулж өгөх ёстой шүү дандаа битүү юм батлуулдаг. Хүрлээ даргаа би танд хэлээд байна. Та төсвөө барьж орох ёстой. Та энэ төсвөө мэддэг ч үгүй, уншдаг ч үгүй.

Н.Хүрэлбаатар:

-Санаатай санаагүй мэдэн будилж хурал битгий үймүүлж байгаач. Дарааллаараа яваач. Саналаа хэлэх үеэр л хэл.

Г.Болдбаатар:

-Засаг даргаас асууя. Гадаад харилцааны 100,0 сая төгрөг гэдэг чинь

Н.Хүрэлбаатар:

-Чи бүхэл бүтэн намын дарга хүн шүү. Энэ бүгдийг хүмүүс харж байгаа шүү. Шаардах ёстой цаг дээрээ шаард. Одоо асуултын цаг явж байна. Наадахаа санал дээр хэл. Санал хэлж эхлээгүй байхад чинь юу юугүй загнаад эхлэх юм ямар учиртай юм. Надыг хүндлэхгүй байж болно, бусдыгаа хүндлээч.

Ч.Гантөмөр:

-Үндсэн чиглэлийн саналыг хэлэлцэж байна. Өнгөрсөн оноос давсан орлого гээд зарцуулах хөрөнгөтэй болж үүн дээр зарим хүмүүс их санаа зовж орон нутгийнхаа хөгжилд үр дүнтэй зарцуулаасай гэж байх шиг байна. Өнгөрсөн хугацаанд Монгол улс, орон нутгийн маань хөгжиж өөрийн гэсэн өнгө төрхөө олж, миний хувьд 2011 онд иргэд нийтдээ хүрсэн арга хэмжээ байгаасай гэж хүсч байна. Ялангуяа бүтээн байгуулалтын талд манай төлөөлөгчид санаа тавиач. Хоёрдугаарт төсөвт суугдсан жагсаалтыг бий болгох гэж ИТХ-ын төлөөлөгчид бид бүхэн 10-аад хоногийн өмнөөс оюун ухаанаа уралдуулаад янз янзын арга хэлбэрээр ажиллаж ирсэн. Энд сууж багйаа хүмүүс мэдэж байгаа байх. Хөрөнгө оруулалтын тал дээр 2 санал оруулъя гэж бодож байна.

– Сумдын багийн Засаг дарга нарт урьд нь хэлж байсан. Сум багийн Засаг дарга нарын мэдлийн хүрээг өргөтгөх, үйл ажиллагаанд зориулж тодорхой хөрөнгө нэмэгдүүлж болдоггүй юм уу? Өнөөдөр татварын орлого нэмэгдэх боломжтой юм байна. Энэ нэмсэн татварын орлогыг аймгийнхаа сумдад эрх мэдлийг нь өргөтгөх зорилгоор 100,0 орчим сая төгрөгийг хуваарилах нь зүйтэй гэсэн саналтай байна. Өнөөдөр манай багийн Засаг дарга нар ямар ч 10 төгрөгний эрх мэдэлгүй байдаг. Боломж байдаг бол багийн Засаг дарга нарт 1,0 сая төгрөг ч юм уу эрх мэдлийн хүрээнд нь өгчих хэрэгтэй. Хүн болгон багийн Засаг дарга нар дээр очдог, одоо бол арай өөр болсон. Эрх мэдлийг нь өндөр болгох тухайд дэмжлэг үзүүлэхэд санал нэг байна.

– Та биднийг хянаж шалгадаг Мэргэжлийн хяналтын газар нь өнөөдөр СМУ- ын хашаанд хавчигдан сууж байгаа. Хэзээ байр нь баригдах нь мэдэгдэхгүй, бид ажпын шаардлагааар ордог, тэгэхэд давчуухан 2, 3 хүн дундаа 1 компьютертэй байдаг юм шиг байгаа юм аа. Хурлын төлөөлөгчийн хувьд надад саналыг тавьсан юм. Энэ байгууллага маань 50 гаруй улсын байцаагчтай, 3 хүн дундаа 1 компьютертэй, 10 хүн дундаа 1 принтертэй, ингээд бодохоор харамсмаар. Цаашдаа орон нутгийн зүгээс энэ тал дээр анхаарч үзээч. Зөвхөн 2011 он гэхэд орон нутгийн төсөвт 350,0-аад сая төгрөг төвлөрүүлсэн, 2010 онтой харьцуулхад 2 дахин гэсэн дүнтэй, аймгийнхаа хэмжээнд хууль хяналтыг хэрэгжүүлэхээр явж байгаа ийм хүмүүс байна. Энэ байдлын харгалзан үзэж орон нутгийн төсөвт 15,0 сая төгрөгийг боломжийг нь хайж тусгаж өгнө үү гэсэн саналтай байгаа юм. Энэ саналыг төлөөлөгчид та бүхэн дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.

Р.Зоригтбаатар:

-Өмнө гарсан саналтай уялдуулж асуулт асуусан. Одоо асуултуудтайгаа уялдуулаад санал хэлье.

-Дорнод аймаг газар зүйн байршлын хувьд хамгийн таатай хоёр их гүрэнтэй хил залгаа оршиж байгаа, гадаад харилцаагаа хөгжүүлэхийн тулд бүтэцээ бид байгуулах ёстой юм. Бид энэ бүтцээ бий болгоогүйгээс бүтэн 20 жил энэ харилцааг хөгжүүлж чадаагүй. Тодорхой түвшинд хүрсэн ч гэлээ иргэдийн хэмжээнд хангалттай хүрч чадаагүй учраас гадаад харилцааны албыг 3-4 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж болох юм байна гэж би ойлгож байгаа. Засгийн газрын түвшинд яригдаад орон тоо нэмэгдүүлж болж байгаа юм байна. Орон тоогий нь батлуулаад байгуулж өгөөч ээ, хүмүүсээ оруулаач ээ, гэхдээ энэ хүмүүсийг би мэдэхгүй шүү надтай битгий холбож ойлгоорой.

Аймаг орон нутгийнхаа хөгжлийн төлөө яаж хөрөнгө мөнгө татаж оруулж ирэхэв, ард иргэдийнхээ амьдралыг яаж сайн сайхан болгохов, аймгаа яаж хөгжүүлэхэв гэдэг дээр байнга санаа зовж байдаг учраас иймэрхүү гацаануудыг гацаанаас нь гаргая. Гогцоог нь хооронд нь зөв оруулъя.

-Өнөөдөр Дорнод аймагт бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй 59 аж ахуйн нэгж байгаа, энэ тоо цаашдаа өснө. Эдгээр аж ахуйн нэгжүүдийг бодлогоор дэмжиж өгвөл цаашид хэд дахин өснө. Энэ хэмжээгээр Дорнод аймагт төсөв хөрөнгө нэмэгдэнэ, тэр хэмжээгээр татвар төсөвт төвлөрснөөр бид энэ зааланд сууж мөнгийг зарах эрхтэй болно. Бид мөнгийг босгох саналыг дэмжиж ажиллах ёстой.

Энэ утгаараа үндэсний үйлдвэрлэл дэмжих 7 хоног гэдгийг түрүүн хэлсэн нэр томьёоны хувьд зөв болгоод үндсэн чиглэлдээ аймгийн Засаг даргын Тамгын газрынхан оруулсан байгаа. Энэ ажлыг Тамгын газар хийнэ. Р.Зоригтбаатар хийхгүй шүү. Тэгэхгүй бол нэрээ хас гээд байдаг юм байна лээ. Миний хувьд нэрээ оруулсан юм байхгүй, Тамгын гзарынхан өөрсдөө оруулчихдаг юм байна лээ. Төрийн бус байгууллагатай хамтарч ажиллах гэсэн төрийн бодлого зөв л байгаа байхгүй юу. Юм хийх гэхээр зориуд гогцоолддог юм. Энэ ажлыг хийхэд 12, 1, 7, 8 сар. Энэ бол худлаа болчихно. Тийм учраас сар бүр 1,0 сая төгрөг тавьбал илүү үр дүнтэй ажил болно.

– Өнөөдөр Чойбалсан хот хогноосоо салах гэж их олон ажил явагдаж байна. Үүн дээр манай хурлын төлөөлөгчид дэмжиж, идэвх санаачлагатай ажиллаж байгаа. Тийм учраас “Чойбалсан хөгжил” ОНӨҮГ-ын хогны машиныг 4, 5 болгож баталж өгсөн байгаа. Гэхдээ энэ машинууд хангалтай хүрэлцэхгүй байгаа учраас 2 машин нэмэгдүүлж өгөх шаардлагатай. Тэгэхээр 40, сая, нийлээд 80,0 сая төгрөг болно. Үүнтэй уялдуулааад өмнө авсан машины засвар, сэлбэгт зориулаад 13,4 сая төгрөгийг тусгах саналтай байна.

– Дэлхий дээр төсвийнхөө 70,80 хувийг аялал жуулчлалын салбараас олж байгаа олон улс орон байдаг юм. Тэр утгаар энэ аялал жуулчлалыг яриад байдаг, тэр нь сүүлдээ намайг буруутан болгоод байх шиг байгаа юм. Эзэн нь бол тодорхой, би нэг ч төгрөг авдаггүй, дэмжиж ажилласныхаа төлөө болохгүй бол больё.

– Халхголын музейн зураг төсөв бүх юм нь гарсан байгаа. 5,5 сая төгрөгийг суулгаад өгчихөд болохгүй юм алга. Халхгол өөрөө аялал жуулчлалын бүс нутаг. Энэ дээр 5,5 сая төгрөгийг суулгах ёстой юм уу?

– Дорнод аймагт ирээд 30-аад жил ажилласан, энэ хугацаандаа олон хүүхдүүдийг сурган хүмүүжүүлж чанартай тамирчин бэлтгэсэн Азиас аварга төрүүлсэн өнөөдөр 65 хүрч байгаа 60 насны ой дээр улсын тэмцээн зохион байгуулсан энэ хүн тэтгэвэрт ч гарах завгүй хөдөлмөрлөөд, тамирчин бэлтгээд л явж байгаа. Гавъяатын нэрэмжит олон улсын тэмцээнийг зохион байгуулахад Улаанбаатар хотоос шигшээ багийн олон тамирчид ирэх юм байна лээ. Монголын Боксын холбоо, Дорнод аймгийн Боксын холбооноос санал ирүүлсний дагуу 65,0 сая ч юу юм бэ, ядаж 60 хувиар нь тооцож дэмжлэг үзүүлнэ үү.

– ХХҮХэлтэс иргэн бүрт хүрч ажиллаж байгаа хөдөө, багуудаар их явдаг байгууллага. Улсын төсвөөр 12,0 сая төгрөгийг шийдэж өгч байгаа юм байна лээ, үүн дээр нь нэмээд орон нутгаасаа 5,0 сая төгрөгийг зохицуулах санал дээрээсээ ирсэн юм байна. Тэр дагуу шийдэж өгөөч гэсэн санал байна.

П.Цэрмаа:

-Төсөв бүрдүүлэхтэй холбогдуулж хэлэх санал байна.

– Төсвийн тайлан тавьж байхад бодогдож байлаа. Тухайлбал Шинь шинь компани өнөөдөр зогссон нь ямар шалтгаантай болохыг аймаг орон нутгаас тодруулах, хэр удаан зогсох юм болоо. Шинь Шинь гол орлого төвлөрүүлдэг газар. 300 гаруй Монгол ажилчдын орлогын асуудал байгаа. Мөн манай эрчим хүч орлого оруулахад хүртэл нөлөөтэй байдаг. Хятадын хөрөнгө оруулалттай энэ компани дэмтэй байдаг, урьд нь ураны үйлдвэр ажиллаж байгаад хаагдаж байсан тэрэн шиг юм болох вий дээ үүнд анхаараач ээ.

– Төсөвт орлого төвлөрүүлдэг хэд хэдэн сумд байдаг. Жишээ нь Дашбалбар сум гэхэд нилээд орлого төвлөрүүлдэг. Эдгээр газраа харж үзээд дэмжих ёстой. Орон нутаг нь баялагтай газар асар ихээр хөгждөг. Заавал тэгшитгээд хуваарилана гэснээс давуу сумдаас харж үзээд үлгэр жишээ нэг ч гэсэн сумыг дэмжих ёстой гэж үзэж байна.

Өчигдөр соёлын төвийг ярьсан. 1969 оноос эхлээд маш сайхан Соёлын төвтэй улсын 200 гаруй сумдаас тэргүүнд явдаг байлаа. Соёл урлаг Дашбалбар суманд жинэхэнэ утгаараа хөгжсөн ийм л газар Гэтэл соёлын төв нь нурах гээд байгааг төвийн давсан орлогоор нь ямар ч байсан аймаг орон нутаг дамжээд засах талд нь анхаарахгүй бол хэдэн жил 120 сая төгрөгний төсөв улсын төсөвт ч суудаггүй, аймаг орон нутагаас дэмжлэг авдаггүй гээд яваад байдаг юм. 100-аас дээш сая төгрөгийг заавал улс гэлгүйгээр аймаг орон нутагтаа шийдээд дэмжээд өгвөл ямар вэ?

Төсвийн хуваарилалтан дээр хэдэн санал хэлье

Дашбалбар сумын Харзат багийн ажлын албаны зураг төсөв тооцоо ирсэн байгаа. Үүнийг хуралд ч өгсөн, Н.Базаррагчаа даргын багт ч өгсөн байгаа. Энэ 42,0 сая төгрөгийн өртөгтэй. 42,0 сая төгрөг гэдэг бол бид бүхэн ойлгож л байгаа. 1-2 өрөө байрны хэмжээний зардал. Энд 10 сая тавигдсан байна. 10,0 сая төгрөгөөр ажлаа эхлэж байдаг юмаа гэхэд 3,4 жил дараалан 10,0, 10, сая төгрөг тавиулаад байх уу, ядаж үүнийг 20 сая төгрөг болгоод өгөөч гэсэн саналыг оруулж байна.

Дашбалбар суманд цахилгааны шугам татахад 18,0 сая төгрөгний зураг төсөвтэй ажил байгаа. Мөн энд 10,0 сая төгрөг тавьсан байна. Энэ нь 10,0 саяараа байх юм бол Харзат баг дээр 20, сая болгоод өгөөч ээ.

ХТХ-т автомашин авахад 10,0 сая төгрөг тавьжээ. 10,0 сая төгрөгний автомашин гэж байх уу. Бусад газрын автомашинд 20,0 сая төгрөг тавьдаг юм байна. Яахаараа эмэгтэй даргатай хүүхдийн байгууллагад ямар бодлогын үүднээс 10,0 сая төгрөг тавьж байгаа юм болоо? Үүнийг нэмж өгнө үү.

Н.Гүррагчаа:

-Сэргэлэн сумын төвийн агаарын шугамын дэд станцыг өргөжүүлэхэд 20,0 сая төгрөг тавьж өгсөн байна. Мэргэжлийн байгууллагуудын гаргасан төсөв нь 119,0 сая төгрөг байгаа. Үүнд 7,0 сая төгрөг нэмж өгнө үү.

-Сэргэлэн сум ундны усгүй 3 сумын нэг байдаг. Төвдөө 2 гүний өрмийн худагтай, хоёуланд нь цэвэршүүлэх төхөөрөмж тавьсан боловч өвлийн цагт халаалтгүй бол ажилладагүй төхөөрөмжүүд байгаа. Одоогийн байдлаар Сэргэлэн сум усаа 6 км-ын цаанаас зөөдөг. Нэг бүр нь 1,3 сая төгрөгийн халаагч байгаа юм.

-Аймгийн Залуучуудын түүхийн хураангуй гээд ном бичээд та бүхэнд өргөдөл хүсэлтээ өгсөн байгаа. Залуучуудын байгууллагын 90 жилийн түүхийг биччихээд байгаа ахмад буурал н.Гүрбямба гуай өндөөр энд цуцалтгүй сууж байна. Энэ хүний ном өдий болтол хөрөнггө санхүүгийн хувьд дэмжигдэж чадахгүй байна. Энэ нь нэг талаас залуучуудын байгууллагын түүх боловч нөгөө өнцгөөс Дорнод айгийн түүхийн ном. Тодорсон тодроогүй залуучуудын номын хажууд энэ түүх шүү. Үүнийг дэмжих хэрэгтэй. Үүнийг 9,0 сая төгрөг төсөвөөр өнгөтөөр хэвлэнэ гэсэн байна. Дор хаяж 5,0 сая төгрөг тавиач гэх байна.

-Ой хээрийн түймэр 20 гаруй гарсан. Зургаад нь би өөрөө явсан. ОБХэлтэс 2 машинтай, галд ч тэрэнтэйгээ, гадагшаа явсан ч тэрэнтэйгээ явдаг. Аваар, осол, цас зуд алинд нь ч явуулдаг мөртлөө энэ хүндээ унаа аваад өгвөл яасан юм бэ? Машин авахад 30,0 сая төгрөг тавих саналтай байна.

-Иргэдийн төлөөлөгчдийн хуралд, Н.Хүрэлбаатар даргад санал тавьсан. Тэрийг хүлээж аваагүй, санаачилга гаргаагүй, ИТХ-ын төсөв дээр хэвлэл мэдээллээр сурталчилъя 1,0 сая төгрөг тавиад өгөөч гэхэд дэмжээгүй. Өчигдөр орой очоод онигноонд орж байгаа байхгүй юу Г.Болдбаатар дарга хэн хэн хэрэлдээд, тэгэхэд чи юу ч болоогүй юм шиг зүгээр сууж байгаа байхгүй юу, намайг тэнд хэн ч авчихсан юм. Би сая хэлсэн одоо намайг унтаж байгаагаар битгий аваарай, үг хэлж байгаагаар гаргаарай, хамгаагүй би хувиасаа мөнгийг нь төлье гэсэн. Г. Болдбаатар төлөөлөгчийн хэрүүлийг гаргачихаад өнөөдөр миний гэр бүлийн хүн хэлж байна, цаана нь миний сонгогчид байгаа. Ноднингийн хурлын протокол дээр ч байгаа шүү 1,0 сая төгрөгийн дэмжпэг үзүүлээч гэж. Үгүй бол хувиараа мөнгө төлөөд хэдэн үг хэлье.

-Ч.Гантөмөр даргын сумдад хэдэн төгрөг тавья гэсэн саналыг мэдэхгүй, гэхдээ ямар ч байсан дэмжиж байна шүү.

Я.Насандэлгэр:

-Төсөв дээр нилээд ярих зүйл байгаа. Аймгийн ерөнхий аудитор Л.Түвдэннямын илтгэлтэй хол огдуулан 130,0 сая төгрөг гэсэн санал ярьсан. Өнгөрсөн оны хүрсэн түвшингээс 214,0 сая төгрөг дутуу төлөвлөгдсөн. Сая 60,0 сая төгрөг тодорхой шалтгаанаас авагдаагүй гэж ойлголоо. Тийм байж магадгүй. Тэгвэл 130, 0 сая төгрөг гарах бололцоо байна. Энэ нь хүрсэн түвшингээс 50 хувилаад гаргасан тоо юм. Үүнийг эргэж харж үзэх хэрэгтэй. Ямар чб айсан хүрсэн түвшингээс буурах үндэслэл байхгүй. Тэр тусмаа хүрсэн түвшингээс давах ёстой. Энийгээ энэ чигээр нь авч үзээч ээ.

Үндсэн чиглэл батлагдсан, тараасан 2 зөржээ. Өнөө өглөө тараасан төсөлд 50,0 сая гэж орсон байсан. Сая төсөвт дээр 36,0 сая төгрөг болж орж ирээд зөрүүтэй болчихлоо. Зөрүү 36 сая төгрөгөө үндсэн чиглэлийн төсөлтэй уялдуулж орон сууцны доод талын орцны доод талын халуун хүйтэн усны шугамыг засахаас өөр аргагүй болж байна.

Хөгжмийн сургуулийн асуудал байна. 1-р сургуульд анх 1991 онд Хөгжмийн анги нээгдсэнээс хойш 1983 гэвэл 30 жил хүүхдийн авъяасыг илрүүлэхэд үр дүнгээ гаргасан. Ийм сургуулийн амыг барьчихмаарүй байна. Аймгийн Засаг даргад танилцуулаарай. Хүүхдийн зөвлөлийн даргын хувьд татгалзахгүй байх. Хөгжмийн сургуулийн 27,0 сая төгрөгийн ажлыг шийдвэрлэж өгөөч гэж хэлэх байна.

Р.Зоригтбаатар төлөөлөгчтэй санал нэг байна. Машин техник нэмэгдүүлэхийг дэмжиж байна.

Төв замын хальтиргаа айхтар байна. Хальтиргааг арилгахгүй бол замын хөдөлгөөний аюулгүй байдал алдагдаж шүүх цагдаагийн байгуулга болход бид гарцаагүй, замынхаа ажпыг шийдээгүй гэдгээр буруудах л байх. Хальтаргааг багасгахтай холбогдуулан давс авахад зориулж 10,0-15,0 сая төгрөг тусгаж өгөх.

-Уралдаан тэмцээнүүд хэд хэд болно. Улсын чанартай тэмцээн манай аймагт хэд хэд болох юм байна лээ. Бүсийн чанартай нь жүдо байсан байх. Хөнгөн атлетикийн холбоо их нэр хүндийг гаргаж явна. Авъяастай хүүхдийн дүн байх л даа. Хөнгөн атлетик гэдэг бол 12 төрөл дээр 30 гаруй хүүхдүүд оролцдог, улсын чанартай гэхэд 40, 50 хүүхэд оролцох юм байна лээ. Энд 2,0 сая төгрөг гээд тавьсан байна лээ. Бусад аймгуудыг харж байхад 10,0 сая төгрөг тавьсан байдаг юм байна лээ. Тэрийг байг гэхэд 4,0 саяыг нэмээд, 6 сая болгох саналтай байна.

-Тусгаар тогтнолын талбайн тохижилтод 30,0 сая төгрөг тавигдсан байна. Гэрэлтүүлэг тавигдах шаардлагатай, хангалтай биш юм байна лээ. Тэрийг би дэмжиж байна. Гэхдээ тендер зарласан хүмүүс эргэж харах юм байна шүү. Хийсэн хүмүүсийг хийснийг буруутгаж байгаа бус тодорхой чанар, үр дүнг нь харах хэрэгтэй байна. 12 дугаар байрнаас дигналдаад алдхаад явахад зөвхөн алхаж байгаа зам дээр гэхэд арван хэдэн пилта хагарсан байна. Шулуухан алхахад ийм байгаа юм чинь өшөө хэд байгаа юм бол. Үүнийгээ тоооцож үзээд нэг жил юм уу хагас жил юм уу гэрээний нөхцөл байгаа байлгүй дээ эргэн засварлах талаар анхаараач гэж хэлэх байна

-6 дугаар цэцэрлэг, Хан-уул цогцолбор сургууль гээд 2 асуудал яригдаж байна. Зүүн тал руугаа биеийн тамир талбай баригдана гэж санал хүсэлт тавьсаныг төсөв хөрөнгийг шийдээд харж үзээч гэж хэлэх байна. 6 дугаар цэцэрлэг нь ирэх онд ойтой юм байна лээ. Түүнийг нь харж үзээд гадна тохижилтыг нь харж үзээч.

М.Бас-Эрдэнэ:

-Үндсэн чиглэл батлуулахад оруулж байсан Биеийн тамир спортын газрын гадна талбайг тохижуулах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх чиглэлээр гаргаж өгсөн саналаар нь суулгаж өгөхийг хүсч байна. Мөн 6-р цэцэрлэгийн гадна тоглоомын талбайг тохижуулахад дэмжлэг үзүүлээч. Манай аймгийн анхны цэцэрлэг 80 жилийн ойгоо ирэх жил тэмдэглэх гэж байна. Хамгийн захдуу гэдэг утгаараа аливаа юмнаас хоцрох гээд байдаг талтай. Үүний төсөв тооцоо нь бүгд хийгдсэн тул тодорхой хэмжээний туслалцаа үзүүлнэ үү. Р.Зоригтбаатар төлөөлөгчийн гаргасан багийн Засаг дарга нарын эрх мэдлийг дэмжихэд дэмжлэг үзүүлээч гэдэгтэй санал нэг байна.

С.Ганбат:

-Түгжээт хадаас гэж 20,0 сая төгрөг тавигдсан. Энэ ком багаж нь хамгийн сүүлийн үед гарсан тоног төхөөрөмж юм. Мөчний хугаралтад эмчилгээ хийгээд маргааш нь тулаад гишгээд явдаг. Хамгийн бага үнэтэй 30,0 сая төгрөг юм байна лээ. Яг өртөг үнэнд нь хүрсэн төсөв тусгаж өгөөч.

Солонгос улсын Сөүл хотын Асанмек гэж центр буюу эмнэлгийн том байгууллага байдаг. Саяхан Монгол улсад ирж элэг шилжүүлэн суулгах ажиллагаа 3 удаа хийгдсэн. Энэ эмнэлгээс хүмүүс ирж хийсэн. 2 эмч маань судасны нарийн мэргэжпийн чиглэлээр суралцах талаар яриа хэлэлцээр хийгдсэн юм байна лээ. Манайд энэ байгууллагаас бичиг ирсэн. 2 эмчийн байр, буудлын үнэлгээ багтсан байна лээ. 2 эмчийг явахад зориулж нийтдээ 10,0 сая төгрөг тусгаж өгөөч гэх байна.

Сүрьеэ өвчин нилээн яригдсан. Сүрьеэ өвчин үүсгэдэг бактери хамгийн амьдрах нөхцөл муу хүмүүс өвдөж байдаг. Даарч хөрч байдаг, өлсөж байдаг болсон дархлаагүй хүмүүс хүрдэг. Аймагт нийт 150 хүн сүрьеэгээр өвчилсөн байдаг юм байна. Үндсэн чиглэлд тусгасан юм чинь яг энэ асуудалд чиглээд 150 хүндээ 1 хүнд 30000 төгрөг тусгаад нийгмийн халамжаар дамжуулаад хэрэгжүүлж болох юм талтай. 4,5 сая төгрөг болох юм байна лээ.

Цагдаагийн газраас гаргасан тайлан мэдээ өгсөн байгаа. Эндээс харахад хөдөлгөөн эргүүл гэдгийг аймагт хэрэгжүүлээд түүнээс хойш гэмт хэргийн гаралт буурсан харагдаж байна. Хөдөлгөөнт эргүүл ач холобгдолтой гэдэг нь дүн мэдээнээс харагдаж байна. Хөдөлгөөнт эргүүлд зориулаад 1 машин тусгаж өгвөл зүйтэй байх.

Аймгийн захад цэцэрлэгүүд байдаг. Цэцэрлэгийн бие засах газар, угаалтуурын асуудал хэцүү зөөврийн устай байдаг. Халдварт шар өвчин голдуу цэцэрлэгээс гардаг. Энэ нь ариун цэвэртэй холбоотой. Боловсон бие засан газраар хангахад жил жилдээ 1 цэцэрлэгт хөрөнгө мөнгө тусгаж байя гэсэн саналтай байна.

ХБИргэд ирэх онд нэг төлөвлөөд байгаа ажил байгаа юм байна. Чуулга уулзалт зохион байгуулах төлөвлөгөө байгаа юм байна. Энд дэмжлэг гаргаад хөрөнгө төсөв гаргаж өгье. Та бүхнийг дэмжинэ байх гэж итгэж байна.

Д.Ганцогт:

-Төвлөрлийг сааруулах гээд семинарт яваад ажпын хэсэг байгуулагдсан. Уг нь Нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэхтэй холбоотой ажпын хэсэг байгуулагдсан. Орон нутгийн эрх мэдлийг орон нутагтаа авъя. Хөрөнгө оруулалтын ажлыг өөрсдөө шийддэг болоход нутгийн өрөө удирдах ёсыг бэхжүүлэхэд 10,0 сая төгрөг тавьж өгнө үү. Бусад аймаг дүүргүүд тусгасан байгаа.

Дөрвөн бодлогын хороо байна. Бодлогын хороогоор урьдчилан хэлэлцүүлж байя. Тэрэнтэй холбоотой бодлогын хорооны урамшуулалд зориулж 500,0 мянгаар нэмэгдүүлэх боломж байна уу. 4-р баг дээр 3 төлөөлөгч байдаг. Төлөөлөгчид бид 15,0 сая төгрөгийг цамхагт гэрэлтүүлэг хийе гэж тавьсан.

Засаг даргын нөөцийн сан дээр би харж байсан. Тусгаар тогтнолын өдөр гээд 10,0 сая төгрөг тавьсан, эрх чөлөөний өдөр дээр мөнгө тавиагүй байна. Адилхан 10,0 сая төгрөг тавья. Эх үүсвэр нь олдох байлгүй.

Махны үнийг тогтворжуулах гэж байгаа бол одоогийн байгаа махны үнэ үнэхээр тогворжиж болохгүй юм байна лээ. Би гаргалгаа гаргаад өгчихье. 3,4,5 сард сар бүр 100 тн гээд, 300 тн мах гаргаад үнэ тогтворжуулахад болох юм байна. Мах бэлтгэхэд 1,5 тэрбум төгрөг хэрэгтэй байгаа юм байна. Энэний хүүд 100,0 сая төгрөг, багадаа 70,0 сая төгрөг болж байна. Ингээд ирэхэд махны үнэ тогтворжих боломжтой. Одоо 50 тн гэж байна. Энэ бол боломжгүй. 300 тн бэлтгэвэл харин болно. 1 кг тутамд 500-аар бодоход 150,0 сая төгрөгийн ашиг гарах юм байна лээ. Энэ бол боломжтой байхаа та бүхэн харж үзээрэй.

Б.Хүрэлсүх /19 дүгээр тойрог/ төлөөлөгч:

-Залуус хороололтой холбоотой асуудалд нэлээд маргалдлаа. Х.Одмандахаас асуусан, зураг төсөв нь хийгдээгүй байсан, зураг төсвөө хийлгээд цаашдаа эхлүүлье гэсэн дээр нэгдсэн. Түрүүн 600.0 сая төгрөгийн талд саналаа хэлж байсан. Тулгамдсан асуудалд тодорхой хэсгийг хөрөнгө оруулалт хэлбэрээр дэмжвэл ямар вэ? Энэ 600.0 сая төгрөгөөр бидний төсөөлөөд байгаа ажпууд явахгүй нь ойлгомжтой, цаашдаа улсын төсөв дээр энэ хорооллын асуудлын саналыг тусгаж өгье, энэ ажлыг эрчимжүүлэх үүрэг хүлээлгэж өгье. Энэ жилийн хувьд 300.0 саяыг энэ хороололд өгөөд, үлдсэн 300.0 саяыг сумдад хөрөнгө оруулалт болгож өгье гэж бодож байна. Ер нь хөрөнгө оруулалтыг олгоод дараа жил нь эргэж оруулаад олгож байх хэлбэрээр, тухайлбал бага орлоготой иргэддээ зориулсан орон сууц байлаа гэхэд дараа нь эдийн засгийн эргэлтэд оруулаад хямд үнэтэй худалдаад дараа нь эргүүлээд тэрүүгээр орон сууц барих хөрөнгө оруулалтад оруулах зэргээр төсвөө аль болох үр дүнтэй зарцуулах талд анхаарах хэрэгтэй байна.

-Ахмадууд дээр 43,7 сая, хүүхэд, залуучуудад 15,5 сая төгрөг тавьсан байна. Үнэндээ энэ дүн бага л байна. Хүүхэд залуучуудыг дэмжье гэж яриад байдаг, энэ хооронд эрс ялгаатай харагдаж байна. Мөн өнчин хүүхдийн асрамжийн төвд олон юм ярилгүйгээр 5,0 сая төгрөг тусгая.

-Гадаад арга хэмжээ гээд 100,0 сая төгрөг гэж явж байна. Бодвол Гонконг явлаа гэсэн, хэн ч гэсэн явах нь зүйтэй л байдаг байх, ер нь хөрөнгө мөнгө дутагдалтай энэ үед энэ мөнгийг хасуулъя гэсэн саналтай байна.

-Махны нөөц бүрдүүлье гэсэн нь чамлалтай. Тэгснээс малын хулгайтай тэмцэх үйл ажилагаанд тодорхой мөнгө тавих нь зүйтэй.

-Тамирчидаа дэмжих ажлыг дэмжиж байна, С.Төмөрбатаа багшийг дэмжиж байна, мөнгөө бас нэмж өгөх нь зүйтэй.

-Дорнод дээд сургуулиас хүсэлт ирсэн. НАА газарт бойлур шилжүүлж өгч байгаа юм байна. Энэ засварт 9,0 сая төгрөг шаардлагатай гэсэн хүсэлтийг оруулъя.

-Дорнод аймгийн үе үеийн Засаг дарга нартаа бид яаж хандаж явсан юм бол доо гэж бодох юм байна, үүнд Ц.Жанлав дарга бодолцож үзээд Засаг даргын амьдрал ахуйд дэм тус болох хөрөнгө мөнгийг бага ч гэсэн тусгаж дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүсье.

Г.Болдбаатар /16 дугаар тойрог/ төлөөлөгч:

-Бид 2 дахь өдрөө хуралдаж байна. Хэлэлцэх 9 асуудлаас цаана нь чилийсэн 6 асуудал байна, бид сульдаж байна, ядарч байна. Дорнод аймгийн хөгжлийн асуудалд төлөөлөгчид ямар байр суурьтай, яаж оролцдогийг ил тод харуулаарай гэж телевизэд хэлсэн. Харуулж байгаа байх аа. Миний гол бухимдсан нь хууль зөрчөөд байгаад нэлээд бухимдлаа. Энэ талаар телевизийнхэн нэлээд сайн харуулж байгаа. Ер нь сонгууль болонгуут сайхан хувцсаа өмсөөд телевизээр гарах гээд гүйчихдэг, сонгогдоод энд ороод ирэхээрээ шал өөр хүн болчихдог.

Энэ жил 23.0 тзрбум гегрег хуваарилагдлаа л гэж байна, бусад аймгуудтай харьцуулахад хамаагүй бага байдаг энэ талаар би түрүүн хангалттай хэлсэн дээ. Бид гэтэл 1.0 тэрбум төгрөгийг хувиарлах гээд сууж байдаг. 600.0 сая нь тийшээгээ явчих шиг боллоо. 100.0 нь Засаг даргын машинд гээд явчих шиг боллоо, 100.0 гадаад харилцаа гээд явчих шиг боллоо гээд 100-хан 3 оронтойг хуваах гэж 3 хоног хөлсөө чийхартал үзээд байдаг, тойроод энд суусан сумд, агентлагууд, сургууль гээд маш олон хүсэлтүүд байж байдаг, яагаад ч хуруу хумсаа хугалаад ч хүргэж чадахгүй байна, Арга ядсандаа тавьсан саналуудыг салгаж өөрчилье гэсэн санал тавьж байна, тэр олонхиороо дэмжигдэхгүй байна.

Цамхагт гэрэл гээд “Гэрэл сэтгэмж” сум, багуудад тавьдаг, гэтэл үүнээс хэд нь асдаг билээ, жил бүр л орж ирэх юм, үүнийгээ яаж тооцох, яаж хариуцлага тооцох вэ, хяналт маш муу явж байна, Аудит хурал болгон дээр дүгнэлтээ хийдэг, яг үнэндээ хууль зөрчихөд цалингийн тэдэн хувиар торгоно гэсэн юм явдаг ш дээ. Яг үнэндээ хууль зөрчих, хяналт тавих асуудал хэрээс хэтэрч байна. Миний хувьд энэ асуудлыг тавих газарт нь тавина. Өөр арга байхгүй, уул нь эндээ яриад засчихвал аймаг орон нутагт хэрэгтэй байгаа юм,

Ц.Жанлав дарга маань 8 дахь жилийнхээ төсвийг батлах гэж байгаа, жагсаасан юмыг баталдаг, гэтэл 3, 4 сард дахиад л өөр болдог. Сайн төлөвлөж оруулж ирэх хэрэгтэй байна. Улс тунхагласны баяр гэнэт л болдог юм биш, гэтэл гэнэт л оруулж ирдэг, сайхан талбай барина л гэдэг. Гэтэл тэр талбайн хагарлыг өнөөдөр Я.Насандэлгэр төлөөлөгч хэлж байна, Улаанбаатар хотод хийж байгааг харахад зузаан нь бараг 5 см байдаг, манайх см ч хүрэхгүй байна.

Улс орон маань зөндөө мөнгөтэй болно, үүнд хяналт чухал байна. Хяналтаа тавих ёстой дарга маань хяналтаа ч тавихгүй, төсвөө ч уншиж мэдэхгүй, тэгээд л хурлаа дуусгах гээд л хурдан хурдан гээд байдаг, харамсаж байна шүү. Гадаад харилцаа гэж 100,0 сая төгрөгийг тавьсан байна. Энд яг юу байдгийг асууя. Нөөцийн сан давсан орлого гэж 600,0 сая төгрөг, бараг бидний төсөв шиг, тэгээд битүү юм байдаг. Үүнийг төлөөлөгчөөс асуувал уурлана, загнана. Үүнийг би нэлээд юм болж байж олж авсан, зарим нь тодорхой биш байна л даа. Гадаадын зочдыг хүлээж авахад 25,0 сая гэсэн мөртлөө хүүхэд, өнчин хүүхдэд ямар харамч байнаа нэгхэн сая төгрөг баталж байна ш дээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 2.0 сая төгрөг тавьдаг, тэгээд тэрийгээ хуваагаад өгнө, бөөн л хэл ам болдог. Энэ дээрээ анхаарах хэрэгтэй байна шүү, манай бусад төлөөлөгчид оюун санаагаа уралдуулаад хэлэлцэх хэрэгтэй байна. Тэр Залуус хорооллыг барьж байгуулах нь Дорнод хийц компани гэж байгаа, түүний ард хэн байгаа нь ойлгомжтой, Жадав компани шүү дээ. Шуудхан хэлэхэд энэ шүү, би үгээ хэлээд өнгөрөхөөс өөр яах вэ, олонхиороо шийддэг шүү дээ. Нэг авууштэй зүйл нь хотын захиргаанд цасны машинд 80,0 сая төгрөг тавьсан байна.

Ж.Энхболд /3 дугаар тойрог/ төлөөлөгч:

-Манай Баян-Уул сумын Засаг дарга санал тавьсан, түүнд шилжүүлье.

Т.Амгалан /Баян-Уул сумын Засаг дарга/:

-Газар зохион байгуулалт, хилийн бүс гэдэг утгаар 5,5 сая төгрөг тавиач. Манай сум хилийн, хамгийн олон хүн амтай сум, мэргэжпийн хүнээр газар зохион байгуулалтын төлөвлөгөө хийлгэхгүй бол А зэрэглэлийн газрын асуудал хүндрэлтэй байна, түүнд 5.2 сая төгрөг шийдэж өгөөч.

– Халуун ус гээд 5.0 сая төгрөг тавьсан байна, модон барилгаар бид барьж болно, гэтэл тоосгон байх ёстой гээд мэргэжпийн хяналт зөвшөөрдөггүй юм аа. Яг стандартын барилга баръя гэвэл энд сууж байгаа манай дарга нар мэднэ дээ, энэ нь 40.0 сая төгрөгөөр баригдах юм билээ, энэ нь зөвхөн багийн хэмжээний л тоо гэсэн үг, үүнд нэмж өгөөч ээ.

С.Итгэл /19 дүгээр тойрог/төлөөлөгч:

-Булган сумын ЗДТГ машингүй байгаа, миний мэдэхийн 1993 оных шиг санаж байна, 1996 оны хуучин машин аваад тэр нь бүр хөдлөхгүй байна. Тэнд төрийн ажил явахад хэцүү байгаа, дан гуйлгаар явдаг. Сая мал тооллогоор 2 мотоциклоор явсан. Үүнд анхаарч өгөөч ээ.

-Малын хулгайтай тэмцэх талаар энд тодорхой мөнгө төсөвлөж өгөөч. Дараа нь хяналт тавьдаг байх, шинээр журам гаргаад ажиллах шаардлагатай.

-Манай аймагт ХХААЖДҮ-ийн салбар үзэсгэлэн худалдаа жил бүр болдог. Засаг даргын бүтээгдэхүүн нийлүүлэлт болж тавигддаг. Аймгийн хэмжээний маш том арга хэмжээ, зөвхөн малын биш, төмс хүнсний ногооны үзэсгэлэн болдог. Жил жилд оролцогчид нэмэгддэг, гэтэл үүнийг зохион байгуулахад хөрөнгө их шаарддаг. Нөгөө талаас малаа авчраад үзэсгэлэнд тавихад хичнээн зардал гарах нь тодорхой, ирээд бас хашаа байдаггүй. Авчирсан мал, ногоогоороо оролцоод энд шалгарлаа гэхэд 30.0 мянган төгрөгийн шагнал өгдөг. Иймд зайлшгүй энд мөнгө нэмээч ээ, ядаж 5,0 сая төгрөг болгооч гэх байна.

-Аймгийн МХГазрын тоног төхөөрөмжийн талаар түрүүн Ч.Гантөмөр төлөөлөгч хэллээ. Үнэхээр тэнд төрийн үйл ажиллагаа явуулахад тоног төхөөрөмж нь хоцрогдсон, үеэ өнгөрөөсөн байдаг учраас хөрөнгийг тусгаж өгөх нь зүйтэй байна.

Б.Түмэнзаяа / 2 дугаар тойрог/төлөөлөгч:

Гурван санал хэлье.

-Сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төсвийн дэмжлэг үзүүлэхийг дэмжиж байна.

-Малын хулгайтай тэмцэх талаар маш их ярилаа. Малын хулгайгаас өдөр бүр иргэд хохирч байгаа. Тиймээс техник хэрэгсэл, урамшуулалд 30.0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ үү.

-УЗХ-ноос нөөцийн сан байгуулах талаар санал оруулж өгөөч гэсэн хүсэлт ирсэн юм. УЗХороо өнөөдрийг хүртэл төсвөөс дэмжлэг авч байгаагүй, донор байгууллагуудаас дэмжпэг авч үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Энэ нөөцийн санд 10.0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлээч гэсэн хүсэлтийг шийдвэрлэж өгөөч, бүр болохгүй бол ядаж 5.0 сая төгрөг оруулж өгөөч ээ.

-Баянтүмэн суманд интернет, телевизийн чанарыг сайжруулахад техник тавихад 20,0 сая төгрөг гэж саналаа өгсөн, гэтэл 15.0 сая болсон байна. Энэ нь ганц Баянтүмэн сум гэхгүй ойр орчмын 20 км-т хамаарах станц барих юм, үүнийг санал болгосноор нь шийдэж өгнө үү.

Ж.Батмөнх /16 дугаар тойрог/ төлөөлөгч:

-Малын хулгайтай тэмцэх албанд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэсэн бодол байна. Үүнийг төр маань анхааралдаа авч ажиллахгүй бол болохгүй нь. Өчигдөр 50.0 сая төгрөг гээд энэ нь болохгүй гэдгийг ойлголоо, үүнд 30.0 сая төгрөгийг суулгаж өгөөч гэсэн санал байна.

-Залуус хороолол барих асуудал яригдаж байна. Мэдээж залуу гэр бүл, төрийн албан хаагчдыг дэмжилгүй яахав, үүнийг санал нэгтэй дэмжсэн гэхдээ 600.0 сая төгрөгөөр хараахан инженерийн тоног төхөөрөмж хийгдэж чадахгүй гэдэг нь тодорхой тул үүнээс хасаад хүрэхгүй байгаа руу тэгшитгэх нь зөв болов уу гэж хүсэх байна.

С.Батмөнх /7 дугаар тойрог/ төлөөлөгч:

-2011 оны 12 дугаар сарын 20-нд Матад сум маань цахилгаан эрчим хүчинд холбогдлоо. Үүнийг Матад сумынхаа ард иргэдийн нэрийн өмнөөс төлөөлөгчид та бүхэнд баяртайгаар дуулгая. Манай нутгийн ард иргэдээс баярлаж талархсанаа илэрхийлсэн шүү. Хамгийн сүүлд эрчим хүчинд холбогдлоо, одоо гудамжны гэрэлтүүлэг яригдаж байна. Шийдэж өгнө гэж найдаж байна. Төмөр зам руу гэрэлтүүлэг тавихад 35.0 сая гэж байна, ийм жишиг байхад манай сумын гэрэлтүүлгийн хөрөнгө 20,0 сая төгрөг байгаа нь чамлалттай боловч болж бүтэхээр нь зохицуулна, тиймээс 20.0 сая төгрөгийг шийдэж өгвөл баярлана.

-Малын хулгайтай тэмцэх ажилд махны хөнгөлөлтийн 50.0 сая төгрөгийг шилжүүлж өгөөч гэсэн санал хэлсэн, гэхдээ түүнийг шилжүүлж болдоггүй юм байна, тэгвэл ядаж 30,0 сая төрөг оруулах боломж байгаа байхаа гэж бодож байна.

-Сумын ИТХ, багийн дарга нарт санхүүгийн дэмжлэг үзүүлэх тал дээр манай Ардчилсан намын төлөөлөгчид санал оруулсныг дэмжиж өгнө үү.Төвийн зарим төлөөлөгчид ойлгохгүй байх, ойлгуулахаар ярьсан ч байх, одоо ойлгож байгаа байх аа гэж бодож байна.

Л.Хишигтогтох /16 дугаар тойрог/ төлөөлөгч:

-Гадаад зочид төлөөлөгчдийн зардал дээр 25,0 сая төгрөг нь яг үндсэндээ юу болохыг асууж байна, энэ нь үнэндээ юундаа ч хүрэлцдэггүй юм аа. Манайх хөрш 2 улстай хиллэдэг учраас олон зочид ирдэг, бид бас тусламж дэмжлэг гуйдаг, хооллож ундлахгүй байна гэж байхгүй. Бид өнгөрсөн жил зөвхөн урд хөршөөс авсан тусламж маань 300,0 гаруй сая төгрөгийн тусламж авсан. Хамгийн сүүлд Хүүхдийн төлөө төв хүүхдийн парк 100-аад сая төгрөгийн бэлэг авсан байгаа. Яг үнэндээ бэлгээ хил дээрээс очоод ч авч чаддаггүй байхгүй юу, аймаг дээр буулгаад өгөөч гэж гуйгаад, тэгээд буулгуулаад, тэгээд аймаг дээр ирэхээр нь хооллох дээр бие биедээ түлхдэг байхгүй юу, ямар бэлэг өгөхөв, 100-аад сая төгрөгийн бэлэг авсан байдаг, хаа байсан хилээс аваад ирсэн байдаг. Оросоос ирж байгаа зочдыг бид дипломат ёсоороо тосох ёстой байдаг, гэтэл тосож чаддаггүй, Чулуунхороот, Баян-Уул сумд мэдэж байгаа байх, энэ хэдийг тос, наанаа хооллочихоорой гэдэг, наашаа явуулаарай, машинд нь суугаад ирээрэй гэдэг ш дээ. Иймэрхүү зовлон байдаг юм аа.

Цамхагт гэрэлтүүлгийг “Гэрэл сэтгэмж” хийдэг асахгүй байна гэж яриад байх шиг байна. Гэтэл үүнийг миний санаж байгаагаар н.Бямбадорж захиралтай МЗА, Важана гэдэг 2 компани тавьсан. Сумдыг МЗА, гэр хорооллын гэрэлтүүлгийг Важана, харин Гэрэл сэтгэмж нь төв замын гэрэлтүүлгийг тавьсан байх гэж бодож байна. Бүх муу муухай юмыг нэг компанид чихээд хэлмэгдүүлж болохгүй.

Тусгаар тогтнолын талбайд нүд хорссон хүмүүс байдаг юм аа. Хууль зөрчиж барьсан л гэнэ, хандиваар барьж болохгүй л гэнэ. Аймгийн Хөгжлийн сангийн хөрөнгөөр сургалт сурталчилгаа хийдэг байхад болохгүй гэдэг байсан. Гэтэл одоо бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө гаргалаа гэдэг болчихоод байгаа юм. Энэ тусгаар тогтнолын талбайг 300 гауй сая төгрөгөөр байгуулсан, үүний 100 гаруй сая төгрөг нь улсын төсвөөр, 200 гаруй сая төгрөг нь иргэд, аж ахуйн нэгжийн хандив гэж өгсөн мөнгөөр босгосон юм.Үүнийг байгуулсан хүмүүст нь дургүйлхээд байгаа юм уу, тусгаар тогтнол гэдэг нэрэнд нь дургүй байдаг юм уу, нэрэнд нь дургүй ч байж магадгүй.

Нэгэнт байгуулсан гудамж, зам дээр, манайд шүтдэг Хан-Уулынхаа нэрээр нэрлэгдсэн гудамж байсан, тэр нэр нь таалагдахгүй нэрийг нь солиод Ардчиллын гудамж болгочихсон. Энэ шударга ёс уу, өнөөдөр тэр гудамжийг засна гээд 450.0 сая төгрөг тавьсан байгаа, энэ ариун явдал уу? Аймгийн төв замыг засварлахад 200 гаруй сая төгрөг байгаа ш дээ. Тэгээд тэр тусгаар тогтнолын талбайн хавтанг зориудаар хагалсан мэдээлэл ч байгаа, Цагдаагийн байгууллагад хандаад шалгуулсан тэнд ажилаж байгаад халагдсан хүн хагалсан гэж тогтоогдсон байгаа, зориудаар ч хагалаад байгаа юм бол байна.

Г.Отгонбаатар /19 дүгээр тойрог/ төлөөлөгч:

-Малаа алдсан хүн их байна, малын хулгайтай тэмцэх талаар энэ нөхдийн маань хэлээд байгаа төсвийг зайлшгүй тусгах зүйтэй юм гэж бодож байна.

-Эрүүл мэндийн газрын дарга, сая бас С.Ганбат эмч нар сүрьеэ өвчний талаар ярьлаа. Ийм өвчтэй 150 хүний бүртгэл байна гэж хэллээ. Тэгвэл төлөөлөгч бүр тойрогтоо 20.0 сая төгрөгийн санхүүжилт авч байгаа түүнээсээ 10 дугаар багийн хар байрны засварт Б.Хүрэлсүх төлөөлөгч бид хоёр хамтраад 30.0 сая төгрөг тавиулсан юм аа, үлдэж байгаа 5.0 сая төгрөгөө би энэ сүрьеэ өвчинтэй хүмүүст Эрүүл мэндийн газар байна уу, халамжийн газар байна уу эдгээр байгууллагаар дамжуулаад дэмжпэг болгож төсөвт тусгуулъя гэсэн саналтай байна.

М.Бадамсүрэн /18 дугаар тойрог/ төлөөлөгч:

-Тэргүүлэгчдийн хуралд дээр саналаа хэлсэн боловч энд манай төлөөлөгчид саналаа хэлж байна, тэдгээртэй санал нэг байна. Мал хулгайлахтай тэмцэх талаар манай хөдөөгөөс сонгогдсон төлөөлөгчид ярьж байна, энэ яах аргагүй тулгамдсан асуудал л даа. Ялангуяа аймагт ойр байдаг Баянтүмэн, Гурванзагал сумд, хилийн залгаа Халхгол сумдад хулгай их гардаг. Энэ талд дэмжпэг үзүүлье гэсэнд санал нэгтэй байна. Гэхдээ хариуцлагын тогтолцоог цаашид сайжруулах хэрэгтэй, би үндсэн чиглэл хэлэлцэх явцад хэлж байсан, сумдууд хариуцлагагүй хандаж байна гээд нэр цохож байсан, одоо энд нэр цохоод яахав, гэхдээ энэ мөнгийг тусгавал сумын ИТХ-ын дэргэд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлд гэж байдаг, тусгаад аймаг, сумын ИТХ, Цагдаагийн газартай гурвалсан гэрээ байгуулж ажиллаад дараа жил өдийд үр дүнгээ өгсөн байх хэрэгтэй л гэж бодож байна. Ингэхдээ сум сумаар нь ярихгүй бол тодорхой үзүүлэлтүүд гэрэхгүй болов уу гэж бодож байна.

-Архидан согтуурахтай тэмцэх талаар үндсэн чиглэд саналаа хэлж тусгасан байгаа. Монгол улсын Засгийн газраас байгуулсан сан гэж байдаг юм билээ, Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан байдаг юм билээ. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сумын салбар зөвлөл, сумдын салбар зөвлөл дээр мал хулгайлахтай тэмцэх сан гэдэгтэй адил архидан согтуурахтай тэмцэх сан гэж байгуулаад, ялангуяа энд төрийн байгууллагын ажилтнууд ажлын байран дээрээ архидахыг хориглосон байгаа, архитай холбоотой архины зардал бага гаргасан төрийн байгууллагад урамшуулал олгох байдлаар урамшууллын хөшүүрэг хэрэглэвэл арай илүү үр дүнд хүрэх байна.

-Төлөөлөгчийн хувьд тодорхой санал хэлье. Энэ жилийн төсөв нэлээд сайн тэгш хуваарилах зарчмаар гаргасан байна. Аймгийн ЗДТГ, Төрийн сангийн хэлтэс боловсруулж, удаа дараагийн хэлэлцсэн нь зохих үр дүнгээ өгсөн гэж бодож байна. Төлөөлөгч бүрт 20.0 сая төгрөг, гэхдээ үүнийг ИТХ, сумын Засаг дарга нартайгаа, аймгийн төлөөлөгчид багийн Засаг дарга нартайгаа хамтран ярилцаж, ИНХ-аас гарсан санал дээр тулгуурлаж, энэ төсөв дээр суулгаж өгсөн нь тодорхой хэмжээгээр үр дүнгээ өгсөн байх аа. Үндсэн чиглэл дээр хэлж байсан санал дээрээ нэмээд нэг л санал хэлэхэд, үндсэн чиглэлийн ажлыг дүгнэж гаргахдаа хэлтэс, агентлагаар нь дүгнэж гаргая, энэ нь ардаа ямар үр дүн байнаа гэвэл, дараа дараагийн ажлаа сайжруулахад үр дүнтэй болж байгаа юм. Жишээлбэл, аймгийн Засаг даргын дэргэдэх Татварын хэлтэс гэхэд энэ оны төсвийг 1.2 тэрбум төгрөгөөр буюу 116.0 хувиар давуулан биелүүлсэн, энэ хэмнэсэн мөнгийг бид хөрөнгө оруулалтандаа оруулах гэж хэлэлцэж суугаа юм. Энэ мэтчилэнгээр босоо удирдлагатай байгууллага боловч аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагуудыг үйл ажиллагааг нь үнэлж дүгнэх юм бол дараа жил бас үр дүнтэй ажиллах эдийн засгийн хөшүүрэг болох юм болов уу. Манай Татварын хэлтэс цахим болон сургалтын тасаг нээсэн үр дүнгээ өгч байна. Мөн сумдад татварын байцаагч нар очиж ажилладаг, манай сумдын Засаг дарга мэдэж байгаа, хөдөө ажиллахаас гадна орчин үеийн техник технологи хөгжөөд байхад компьютерийн хэрэгцээ харагдаад байгаа, тиймээс цахим тасаг, нэг цэгийн үйлчилгээний тасагт хүчин чадал сайтай суурин компьютер 5 ширхэг, хөдөөд татварын байцаагч нарт албан хэрэгцээнд ашиглагдах нөөт бүүк 3 ширхэгийг принтерийн хамт, үүнийг тооцоод үзэхэд нийдээ 9,5 сая болох юм, төлөөлөгчид та бүхэн ч гэсэн дэмжиж тоног төхөөрөмж авахад зориулж үйл ажилагаа нь дүгнэх зарчмаар тавьж өгөөч ээ.

Х.Болорчулуун /12 дугаар тойрог/ төлөөлөгч:

-2012 онд зүүн хязгаарын залуучуудын 90 жилийн ой болно гэж байгаа, энэ түүхийн номыг А.Гүрбямба гуай бичих гээд маш олон материал цуглуулсан байна, 78 настай энэ өвгөнийг ингэж тэвчээртэй сууж байгааг үнэлэхээс өөр аргагүй гэж бодож байна. Залуучуудын түүх гэдэг бол Дорнодын түүхтэй салшгүй холбоотой учраас өнгөтөөр 9.0 сая байг гэхэд ядаж 4.0 сая төгрөг гаргаж өгөх нь зөв гэсэн саналтай байна.

-Аймгийн ХХҮХэлтэст унаан дээр нь 5.0 сая төгрөг нэмж өгнө үү гэлээ. Тухайн салбарын төсвөөр 12.0 сая төгрөг тусгагдсан юм билээ, 3/1-ийг орон нутгаасаа шийдүүл гэсэн бичигтэй юм билээ. Хөдөө гадаа их явдаг, ингэхдээ бусад агентлагуудын машины гуйж явдаг юм байна, 60 орчим ажиллагсадтай, 25.0 тэрбумын зарлага гүйлгээ хийдэг ийм байгууллага, тиймээс унаанд нь 5.0 сая төгрөг нэмж өгөх саналтай байна.

-Тэргүүлэгчдээр ярьсан, аймгийн ЗДТГ-ын машины зардал 100,0 сая төгрөгийг хасуулъя гээд цөөнх болоод хурал руу орсон, үүнийг хасуулах саналтай байна, үүнийг тамгын газар, Ц.Жанлав дарга ойлгоорой. Үүнээс 20,0-30.0 саяыг засвар үйлчилгээнд нь үлдээгээд 70.0 саяыг өөр зардалд шилжүүлье гэсэн саналтай байна.

-Түгжээт хадаас мэс заслын тоног төхөөрөмж авахад дор хаяж 30.0 сая төгрөг хэрэгтэй гэж байхад 20.0 сая төгрөг тавигдсан байна. Хоёрын хооронд авч хүрэхгүй зардал тавьж байхаар хассан нь дээр, туславал тусалсан шиг туслах хэрэгтэй байна гэсэн саналтай байна.

-Сүүлд нь энэ 600,0 сая төгрөгийг өнөөдөржингөө хардлага сэрдлэгээр их ярьлаа; ерөнхийдөө ойлгоод бүгдээрээ 100 хувь гар өргөх шиг боллоо. Гэвч Б.Хүрэлсүх төлөөлөгч манай хотын орлогч хасуулъя гэж ярьж байна. Гэтэл 200 айлын дэд бүтцийн асуудлыг шийдэхэд 605,0 сая төгрөгийн зардал гарсан гэсэн. Энэ хангамжийн хойд талд Төмөр замын наана баригдана гэсэн, энэ 600.0 сая төгрөг нэг компанид очихгүй, энэ хүрээнд тендер зарлагдана. Барих компани зөвхөн өөрийн хөрөнгөөр бариад дараа нь худалдана, хамгийн гол онцлог нь энэ төслийг хэрэгжүүлснээрээ 100000 айлын хөтөлбөрт орох квотыг авчихсан, энд орсноор жилийн 6.0 хувийн хүүтэйгээр хямд үнэтэйгээр орон сууц боломжтой болно. 600.0 сая төгрөгийн хөрөнгийг шийдчихэд айлтгүй гэж бодож байна. Манай аймагт 9000 өрх байдаг, түүний 3/1 нь боловсон орон сууцанд амьдардаг гэсэн тооцоо байгаа, тэгэхээр ийм орон сууцанд амьдрах нь хүн болж төрсний хамгийн эрхэм зорилго, эрхэм мөрөөдөл учраас орон сууцны хороолол барих ажлыг дэмжих ёстой гэж бодож байна.

Ж.Энхцэцэг /16 дугаар тойрог/ төлөөлөгч:

-Энэ 2012 оны хөрөнгө оруулалтын 24-25 заалт нь Хэрлэн сумын холбогдолтой, үүнийг дэмжсэн төлөөлөгч та бүхэнд хотын даргын хувьд талархал илэрхийлье.

-ХТХ-ийн урлагийн зааланд өнгөрсөн онд сантехникийн засвар орсон, гэхдээ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хагас дутуу орсон. Манай Хэрлэн сумын хүүхдүүдэд үйлчилдэг гол байгууллага, иргэдтэй уулзах өдөр гээд олон арга хэмжээ энд болж байна, сонгууль болоход 4 багийн сонгуулийн хэсэг энд ажилладаг, энэ жил ач холбогдлыг нь бодоод их засварын асуудлыг шийдэж өгнө ҮҮ-

-Чойбалсан хөгжлийн хогийн машин нэмэгдүүлэхэд санал нэгтэй дэмжиж байна. Мөн Чойбалсан хөгжлийн цэвэрлэгчийн тоог 5-аар нэмэгдүүлэх шаардлагатай байна. Манай төв зам хатуу хучилттай нь 30 гаруй км тиймээс цэвэрлэгээ үйлчилгээ нь зөвхөн төв замдаа явагдаад байдаг, энд байгууллага, хүчний байгууллага маань маш их тусалдаг, нийтийг хамарсан ажлыг мөн зохион байгуулдаг, гэхдээ мэргэжлийн байгууллагынхаа чадамжийг бэхжүүлээд хүрч ажиллах боломжид нь 15.0-20,0 сая төгрөг болох болов уу.

-Чулуунхороот сумын төлөөлөгчийн хувьд манай сум гадаад зочид төлөөлөгчдийн зардалд 6,0 сая төгрөг байдаг. Энэ жил ойтой холбоотойгоор 8.0 сая төгрөг зарцуулсан байгаа. Аймагтаа ирсэн аймгийн дарга, хотын даргын урилгаар ирсэн зочдыг заавал нэг удаа хүлээж авдаг. Чулуунхороот хилийн сум байнга Оросоос ирсэн зочдыг тосдог, хүлээж авдаг учраас нөөцийн санд 3,0 сая төгрөг нэмж оруулна уу .гэсэн санал оруулж байна.

-Чулуунхороот сумын Хурал, Тамгын газарт нөөцөд нийт дүнгээрээ 5.0 сая төгрөг нэмэгдүүлж өгнө үү.

О.Хүрэлбаатар /14 дүгээр/ төлөөлөгч:

-Хөрөнгө оруулалт дээр хэдэн санал хэлье. Би аймгийн Засаг даргатай нэг тойрог учраас харьцангуй гуйлт маань өөр тийшээгээ явчихдаг юм аа. Сүүлд санал хэлж байгаа нь төлөөлөгчдийнхөө хэлж байгаа саналыг баримжаагаар нэмээд байхад 500-600.0 саяд тогтохооргүй л болж байна л даа. Бид сумдаа хөрөнгөө шийдээд очоосой гэж бодож байгаа, хараад байхад улсын төсөв дээр батлагдаад ирсэн хөрөнгүүд аймаг орны төсөвт давтагдах гээд байгаа бүтцийн хувьд ойролцоо шийдвэрлэчихсэн, шийдэх боломжтой тийм төсвүүд байгаа юм шиг байна. Н.Базаррагчаа дарга энийгээ бас харна биз. Улмын төсвөөс батлагдаж ирсэн хөрөнгө байна, ард иргэдийг малжуулах талаар орж ирсэн хөрөнгүүд байна, эдгээр хөрөнгийг аймгийнхөө хөрөнгө дээр давхар шийдэх асуудлын манайхан бүгд анхааралдаа авна биз дээ. Залуус хорооллыг ярьж байхад зураг төсвөө батлуулах гэж ойлгосон, тэр буруу ойлгосон юм болов уу? Зураг төсөв нь хянагдаад батлагдаад ирсэн бол бариулж болно ш дээ. Түүнээсзүгээр цаасан дээрх зургаар барилга эхэлбэл ямар байдаг билээ, та бүхэн сайн мэднэ. Тэгэхээд энд зураг төсвийн үнийг нь тавиад бусдыг нь төлөөлөгчдөөс гаргасан саналын дагуу хөрөнгийг хуваарилаач ээ гэсэн саналыг оруулж байна.

Залуус хороолол гээд нэр усаа авчихсан энэ хороолол хэдэн метр квадрат талбай шаардлагатайг аймгийн Засаг даргад олгох эрхийг нь нээгээд аймгаас оруулж байгаа хөрөнгийг зөвхөн магестраль шугам хэрэглэнэ гэсэн заалт оруулж, үүнийгээ хурлаар баталгаажуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол нэг байгууллага 200- 300.0 сая төгрөгөөр хэдхээн айлын орон сууц барихыг үгүйсгэх аргагүй. Үнэхээр ард иргэдээ боддог юм бол 40-50 м2 ч гэдэг юм уу тогтоох, цаашдаа аймгаас орох хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар эхний ээлжинд зураг төсөв гэдэг байдлаар, харин төсвөөс оруулж байгааг зөвхөн гол шугамаа татна, түүнээс айл айлын гадаа очиж хийхгүй гэдгээ тогтоол болгож оруулж өгье.

Я.Насандэлгэр /15 дугаар тойрог/ төлөөлөгч:

-Гэр хорооллын орчны бохирдлыг арилгахтай холбогдуулж үндсэн чиглэлд хэлсэн санал 10.0 сая орсон, төсвийн төсөлд давхар оруулах гэдгийг хэлэхээ мартсан байна

Б.Урантогос /Хөлөнбуйр сумын Засаг дарга/:

-Хөлөнбуйр сумын газар өмчилж авсан айлууд гэрэлгүй байгаа учир 48,0 сая төгрөгийн агаарын шугам тавихад зардлын 20.0 сая төгрөг нь тусгагдсан байна, үлдэх 28.0 сая төгрөгийг нэмж тусгаж өгнө үү.

А.Гүрбямба /Ахмад настан/:

-Би ИТХ-ын төлөөлөгч биш ч гэсэн, энэ хуралд оролцох, санал хэлэх эрх олгосон ИТХ-ын дарга, эрхэм төлөөлөгчид та бүхэнд баярлалаа. Ингээд би төсөвтэй холбоотой 3, нийт баг, сумдад холбоотой 2 санал тавих гэсэн юм. Төсөвтэй холбоотойг нь эхлээд хэлье.

-Ирэх жил Чингис хааны 850 жилийн ой болно. Чингис хаан өөрөө ч хэлдэг байсан, хүүхдүүддээ хэлэхдээ, ямар баяр хамгийн том баяр байдаг юм бэ гэхэд хүн болж төрсөн өдрийг хамгийн том баяр гэж хариулсан байдаг. Өөрийнх нь ойг нь тэмдэглэмээр байна, үүнийг Чингисийн аймаг учраас эхэлж хиймээр байна Үүнтэй холбогдуулж Чингисийн удирдлагын арга барил, сургаалийг, цэцэн мэргэн үгийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулбал нэлээд үр дүнтэй болох юм. Үүний нэг нь угийн бичиг байгаа юм. Угийн бичиг Чингисээс өмнө олон жилийн өмнө эхэлсэн, Чингис бүр тууштай хэрэгжүүлж, монгол хүн бүрийг 9 үеэ мэддэг болго гэж андгай даалгавар өгч байсан. Угийн бичигийг хэрэгжүүлэхдээ манай нам засгаас олон арга хэмжээ хэрэгжүүлсэн, гэвч хэрэгжихгүй байгаа би үүнийг 20 гаран жил хөөцөлдөөд орон даяар захидал бичиж байсан. Угийн бичгийг айл бүхэнд хүргэхэд төр засгаас дэвтэр хийлгэх зардлыг төсөвт тусгаж өгөөч.

-Тугийн сүмийг хуучнаар нь сэргээх талаар төсөвт орсон уу, үгүй юу үүнийг тусгаж өгөөч.

-Дорнодын үе үеийн залуучуудын 110 жилийн түүхийг 40 жил бичээд хэвлүүлж чадаагүй байгаа. Үүнийг хараар хэвлүүлхэд хараар бол 4.0 сая, өнгөтөөр бол 8.0 сая төгрөг гэж хэвлэлийн газраас үнийг нь гаргуулсан, үүнийг хэвлүүлэх зардлыг төсөвт тусгаж өгнө үү.

-4.10 дугаар зууны Киданы хүчирхэг гүрний туурь Бар хотыг дотор нь бас юу юу байсныг би бас гадарлана.

-Нийт хүмүүст хандаж хэлэхэд Үндсэн хуулиндаа хүмүүнлэг, ардчилсан иргэний нийгэм байгуулна гэсэн, хүмүүнлэг гэдэг нь яаж хэрэгжиж байна, яаж хэрэгжихгүй байна гэдгийг дүгнэж үзээрэй, надад бол дүгнэсэн юм бол байгаа, гэхдээ цаг байхгүй учраас хэлэхгүй. Ингээд ирэх ондоо үүнээс илүү амжилт гаргаарай гэж ерөөе.

Д.Батхуяг /Монголын Хөгжпийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөт үйлдвэрчний эвлэлийн салбар зөвлөлийн тэргүүн/:

-Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөт үйлдвэрчний эвлэлийн салбар зөвлөл 2007 онд байгуулагдсан, бидний гол зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нмэгдүүлэх, энэ хүрээнд тэдний эрх ашгийг хангахад бие даасан үйл ажиллагаа явуулах ийм байгууллага юм. 2012 онд Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр заалтын хэрэгжилтийг хангуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлаар хангах, НҮБ-ын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн конвенцид нэгдсэн орсныг орон нутагтаа сурталчлах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 5 жилийн ойн хүрээнд ажил олгогч эзэд, хөгжпийн бэрхшээлтэй иргэдийнхээ дунд арга хэмжээг зохион байгуулахад 3,8 сая төгрөгийн санал оруулж байгааг дэмжиж өгнө үү.

З.Нацагдорж /Шударга түмэн иргэний хөдөлгөөний тэргүүн/:

-Хүн бүр байгаль орчноо хамгаалах талаар ер ярьсангүй, энэ яагаад вэ? Баян-Уул, Баяндун зэрэг модтой сумдын Засаг дарга нар энд сууж байна, ойг өвчөөд дууслаа ш дээ. Модоо түлэхээ больж нүүрсээ түлж байвал яасан юм бэ, түлэх нүүрсний талаар төсөвтөө тусгаж өгөөч ээ.

-Малын хулгайтай тэмцэх нь зөвөө, гэхдээ газраа худалдаад байгаа, модоо тайраад байгаа шатаагаад байгаа энэ нөхдүүдтэй тэмцэл явуулах шаардлагатай байна, үүнийг та нөхөд төсөвтөө суулгаж анхаарч өгөөч ээ.

-Аймгийн баруун хэсэгт байгаа нуур ширгэж байгаа үүнийг нөхөн сэргээх

талаар би 50.0 сая төгрөгийн төсөв хийсэн, үүнийг төсөвт суулгах боломж байна уу?

-Манай аймгийн иргэдээс дарга нар Ардын намын амласан 1,5 сая, Ардчилсан намын 1,0 саяыг он гараад өгөхгүй бол иргэд бид жагсаал цуглаан хийнэ шүү!

Н.Хүрэлбаатар /Аймгийн ИТХ-ын дарга/:

-Сумдын ИТХурал, түүний төлөөлөгчдөд өөрийн үйл ажиллагаанд 1,0-1,5 төгрөгийн дэмжлэг үзүүлнэ үү гэж манай хурлын дарга нар байнга хэлдэг үүнийг боломжтой бол тусгах талд анхаарч үзнэ үү гэсэн санал хэлэх байна.

Ц.Жанлав /Аймгийн Засаг дарга/:

-Ихэнх саналууд гараад өндөрлөж байна. Зарим нь тооцоход мөнгөөр илэрхийлэх юм бол 700,0 сая төгрөг болж байна гэж байна. О.Хүрэлбатар төлөөлөгчийн хэлснээр, улсын төсөв дээр ямар мөнгө тавигдсан байгааг давхар харгалзаж үзээд, сая та бүхний тавьсан саналыг 50.0 хувиас доошгүй хувиар асуудлыг шийдэх байх аа гэж бодож байна. Төсвийн ачаалал тэгж бүгдийг нь шийдэх боломж бололцоо бол байхгүй, үүнийг шийдэхийн тулд ямар байдлаар хандах нь зүйтэй юм болоо гэж үзнэ байгаагаа та бүгдийн өмнө хэлье. Одоо манай НБазаррагчаа болон төсвийг тайлагнах ёстой хүмүүс ажиллана. Тайлбарлан таниулах хэрэгтэй асуудлууд гарч байна гэж бодож байна, үүнийг сайн анхаараарай. Энэ жилийн төсвийг төлөөлөгчдөөс ирсэн тодорхой санал байсан, тэр санал дээр нь үндэслээд үнэхээр илүү ач холбогдолтой гэж үзэж байвал хамаагүй би заавал олон юм ярихаа болъё.Энэхэн минутыг тэвчээртэй сонсооч ээ гэж хүсэх байна. Төлөөлөгчдийн мөнгийг 20.0, 20.0 саяар өгчих байтал томоохон хорооллын зөвхөн дэд бүтэцтэй холбоотой асуудалд зарцуулахаар тавих болсон. Гэтэл зарим хүмүүс шууд Дорнод хийц гэдэг компани хрэглэх юм шиг механикаар ойлгоод байгаа юм. Мэдээж үүнийг хийхийн тулд зураг төсөв байх нь ойлгомжтой, зураг төсвийг 600,0 сая төгрөгөөр хийх юм байна гэж ойлговол энэ бол алдаа, ерөнхийдөө дэд бүтцийг тийш аваачиж татахад хэдий хэмжээний зардал гарах даг вэ, ерөнйи төсөвтнь 4-5 дахин өссөн дүн харагдаж байн. Ямар комдани хийвэ гэдэг тооцоо бол бүх л дэд бүтцийг комплексээр нь хийх үнэ нь 4-5 дахин илүү өндөр, 500.0 сая төгрөг дээр яаж тендер зарлах вэ, түрүүн хэлсэн ямар компани орж ирж хийхийг бид нар мэдэхгүй ш дээ. Ингэж хийгдэнэ, мэдээж үүн дээр та нөхдийн хэлсэн саналыг анхаарч, айл айл руү дэд бүтцийг татсан юм уу эсвэл барилгын ажилд ганц тоосгоны мөнгө ч энэ төсвөөс зарцуулагдахгүй. Барилгаа хийх улсууд нь өөрсдөө татаж хийнэ. Ингээд хот аажимдаа тийшээ шилжихийг үгүйсгэхгүй ээ. Хаана ч байлаа гэсэн дэд бүтцийг нь шийдсэн байдлаар хийгдэнэ гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Төлөөлөгчдийн мөнгөний талаар асуудал дээр зарим төлөөлөгчид өөрийнхөө хүрээнд дотор шийдэхээр тийм бололцоо эрхлэх боломжоор хангахаар, тэр байтугай сая Н.Гүрррагчаа төлөөлөгч А.Гүрбямба гуайн саналын хэлж байхад нь тэгвэл та өөрийхөө мөнгөнөөс шийдээд өгчих өө, Х.Болорчулуун ялгаагүй хэн санал хэлсэн байна тэр хүн өөрийнхөө 20.0 сая төгрөгнөөс юу хийж яах тухайгаа цөөхөн тооны улсууд хэллээ. Төсвийн төлөвлөлт дээр зарим нь тодорхойгүй, чөлөөтэй байж байхыг ч үгүйсгэхгүй. төлөөлөгч ярилаа. Сумдуудад төлөөлөгчийн нэрээр сумын Засаг даргатай, тодорхой байгаа удирдлагуудтай ярьж байгаад энэ төсөв дээр эцсийн байдалтай оруулж ирээрэй гэж, эцсийн байдалтай оруулж ирнэ, ирэхдээ ийм ийм саналууд тавигдсанаар эдгээр саналын ингэж авлаа гээд саналаа хөөгөөд хөөгөөд батлуулаад явах байх аа гэж бодож байна.

-Нөөцийн сангийн тухайд би хэлье. 6 зүйл ангиар хуваарилаад ажиллах, сая шалгалтаар ирсэн хүмүүс ч хэлсэн 6 төрлөөр ангилж хуваарилах юмыг та нар нэр төрлөөр нь олон хэсэг болгож задлах ёсгүй ээ, энэ жилээс хатуу үүрэг өгөөд явсан, гэхдээ Н.Базаррагчаа даргын танилцуулгаас та бүхэн ойлгосон байх. Жагсаалтыг оруулж батлуулаад энийг хэрхэн яаж зарцуулав гэдгийг Тэргүүлэгчдээр сонсож болно. Захирамж гарч зарцуулагдана, бид хуулиа барьж ажиллана. Нууц байдлаар орсон ч юм шиг биш, үндсэндээ 6 төрлөөр ангилагдсан. Нөөцийн санд болзошгүй гамшгийн зардал яг үнэндээ гамшиг гэнэт л гардаг, цас зуд болдог болзошгүй байдлыг хэлж мэдэхгүй учраас ийм л зарчмаар төлөвлөгддөг нөөцийн фонд, ийм утгаар нь ойлгох ёстой түүнээс биш ярьж байгаа шигээ зарцуулагдаж байгаа юм бол биш ээ. Нөөцийн сан Засаг даргын өдөр тутмын үйл ажиллагаанаас эхлээд бүх асуудлууд байж байгаа.

-Цахилгаан эрчим хүч татагдсан сумдад үгүй ядахад цамхагт гэрэлтүүлэг 1, 2-оор нь тавьж өгөх зүйлийг аймгийн төсөв дээр суулгаад хэрэгжүүлж байсан удаатай. Сая бол Матад суманд гэрэлтэй болсон тэнд Засаг даргыг амлуулсан, 20.0 сая ч юу юм, энэ дээрээ тулахад С.Батмөнх төлөөлөгчийн хувьд 20.0 сая төгрөгөө юунд зарцуулах гэж байгаа юм, үүгийг зарцуулнаа хө гэхэд болохгүй ч юм байхгүй, урьд нь байгаагүй. Тэгэхдээ эхлээд бодлогын асуудлуудаа нэгтгээд ярьсан гэж ойлгож байна. Матад бодлогын хүрээнд хэдэн төгрөг тавих нь зүйтэй байх аа гэж бодож байна.

-Машины 100,0 сая төгрөгтэй холбоотой ирсэн саналын хувьд хэлэхэд, үнэндээ манай ЗДТГазарт явахаа байсан 2 машин байгаа, түүнийг засварлахад дор хаяж 30.0 сая төгрөг орно, 70.0 сая төгрөг Засаг даргад машин авбал яадаг юм болоо, эсвэл 100.0 сая төгрөгөөр Засаг даргад машин аваад доошоо дуудлага худалдаанд оруулдаг юм уу гэсэн комбинаци яригдаж байсан, миний бодлоор бол Засаг дарга 100.0 сая төгрөгийн машин аваад л, унаад л ямар нэгэн байдлаар тансаглах гэсэн зорилгоор тавиагүй. Машины засварт 40-50 сая төгрөг нь үлдэх нь зөв байх, Б.Хүрэлсүх даргын хэлсэн санаан дээр намайг оролцуулахад 22 Засаг дарга байгаа юм, сая 80 жилээ тэмдэглэлээ, анхны үндсэн хууль батлалцсан хүмүүс, ар гэрт нь 1 өрөө байр олгоно гэсэн ерөнхий юм явж байгаа, санхүүжилт нь ойлгомжтой болов уу. Бид төрдөө зүтгэж явсан тухай тухайн дарга нартаа хүндэтгэл үзүүлэх нь мэдээж болов уу гэж бодож байна. Үлдсэн 50.0 сая төгрөгийг олон удаа бидэнд ирж өргөдөл санал тавьж байсан, манай анхны Засаг даргын охин н.Уртнасан гуай байна, та бүхэн мэднэ дээ анхны Засаг дарга Баяр, 2 дахь аав аль аль нь хэлмэгдэж байсан гашуун түүхийг жинхэнэ өөрийн биеэр эдэлсэн хүн байж байгаа, тийм учраас 80 жилийн ой болсон хүрээнд унаа уншны мөнгөнөөсөө татгалзаад 1 өрөө байр авахад нь зориулж 30.0 сая төгрөг арай хүрэхгүй байх, 2 хүнд 51.0 сая төгрөг зарцуулах, эсвэл ийм хүмүүс байдаг бол хүндэтгэл үзүүлэх арга хэмжэнд нь 1.0-1.5 сая төгрөгийг зориулах байдлаар оруулъя, үүнийг харгалзаж үзээд баталж өгөхийг санал болгож байна.

-Шалгалтын үйл ажиллагаа явуулсан тухай сая мэдээллээ. Тэр шалгалтаас орсон мөнгөн дүн МХГ-ын дансаар дамжаад төсөвт ч орохоор ярьлаа, би өмнө нь ярьж байсан уулзалт ярилцлага дээр юу гэсэн гэхээр энэ шалгалтын үйл ажиллагааг сайжруулъя, янз бүрийн гарсан алдаа зөрчлүүдээс гарсан мөнгийг тухайн байгууллагад нь шалгалтын үйл ажиллагаа явуулах төсөв гэсэн зүйлд 50.0 сая төгрөгийг тусгаж өгөх нь зүйтэй гэж бодож байна.

-Тэр уулзалт дээр МХГ-ын байцаагчид машин хэрэгтэй гэж ярьдаг юм байна лээ, гэхдээ унаа унш авч өгнө гэхээсээ дан санхүүгийн гэхээсээ илүү мэргэжлийн хяналт шалгалт хийхэд, машиныг худалдан авахаасаа илүүтэй, түрээслээд явах боломж бүрдэх юм аа гэж хэлсэн байгаа.

– Төлөөлөгчдөд тавьсан 20.0 сая төгрөгийг хэрхэн яаж шийдвэрлэхийн хувьд, сумдад 600.0 сая төгрөгийг юу юунд гээд шийдэх боломжтой байсан уу гэвэл боломжтой байсан. Тэр асуудлыг хэрхэн яаж шийдэх нь надад гэхээсээ та нарт эрх нь байна. Байгаа мөнгөө бүгдийг шавхаад тараагаад өгчихсөн, одоо энд Н.Базаррагчаа нарийн сайн боловсруулалт хийж, ямар ч маргаангүй энэ төслийн оруулж байж, нэг цаг орчмын хугацаа байна хийх байх, энэ хооронд төлөөлөгчдөөс, Засаг дарга нараас харилцан зөвшилцөх асуудал гарч таараа, ерөнхийдөө ингэлээ шүү, тэглээ шүү гэж тус бүр дээр нь гар өргөж явнаа. А.Гүрбямба гуайд бол хариултаа өгсөн, угийн бичгийг Боловсролын хороо гэдгээс гаргасныг сая болсон багийн уулзалтаар сумдад хүргэгдээд явж байгаа гэдгийг энэ дашрамд хэлье.

-Машины тухайд гэвэл, агентлагуудын машин, дэмжпэг, өглөө Б.Чимэддоржийн ярьж явсан гадна тохижилтын 30.0 сая эд нарыг бүгдийг базаад 600.0 сая болгосон байгаа, эргээд батална гэвэл энд найдаж авч явах зүйл маань бол Аудитын сая оруулж ирсэн 130.0 сая төгрөгийг хаана нь яаж орууулах гэдэг асуудал яригдах байх аа, машин гэвэл бүгдэд нь л хэрэгтэй байдаг тэгэхээр аль болох бүгдэд нь тэгш маягаар хуваариалах зарчим баримтална. Харин энэ 4 жилийн хугацаанд машины шинэчлэлт хийж чадаагүй 2 сум байгаа, Булган, Баянтүмэн сумын Засаг дарга нар үлдээд байгаа. Нэг их мөнгө байгаад л түүнийгээ харамлаад л эсвэл шууд шууд хуваарилаад өгчихье гэж ярьж байна. Ч.Гантөгс дарга та төлөөлгчийн хувьд 20.0 сая төгрөгөө машин дээрээ тавьчихадтэр 133.0 сая төгрөгөөс яаж ийж байгаад энэ нөхдөд үр бүтээлтэй машин авч өгье гэвэл ямар машин авч өгөх юм бэ? УАЗ пургон байх ч дээр юм уу гэж ярьж байгаа, 69 чинь 69 биш болсоон, харахад шинэ юм шиг мөртлөө яг цаанаа бол юу ч биш ээ.Эсвэл энд байгаа Тамгын газрын машиныг засаад чамд шилжүүлэх ч юм уу гээд бид маш олон талаар ярьсан. Засаад аваад явчихна гэвэл хэлээрэй, харж үзээд үзээд 20.0 сая төгрөг, уул уурхаайн энээ тэрээ компаниас дэмжлэг аваад 28.0 болгоод машин авсан байх жишээтэй. Дунд гарын машин бол албаны машин биш, машины асуудал бол зовлонтой.

-Зам дээр хог дээр мөнгө хэрэгтэй л гэж байна, энд санал хэлнэ гэвэл цаг их болно. Улаанбаатарт цас орсон уу гэвэл ялгаагүй л орсон, зам дээрээ адил л цастай байна лээ. Улаанбаатар хот биднээс илүү их мөнгөтэй гэхэд өглөө болоход л цасаа тэр дор нь авч байгаа юм бол байхгүй юм байна лээ. Тусгаар тогтнолын талбайг манай Л.Хишигтогтох дарга донжийг нь олоод хэлчихсэн, тусгаар тогтнолын талбайд нүд нь хорсож батлахаас нь эхлээд гацаасан, манай Л.Дамдинпүрэв гуай шал өөр мэргэжпийн хүн байж эд нараар чанартай юм хийлгэнээ гээд өглөөнөөс орой болтол зогсож байсан, одоо хагархай бүтархай зүйл байгаа бол энигй нягтлая. Гэхдээ тэрийг олж нөхнөө гэвэл нэлээд хөрөнгө хэрэгтэй болох байх, ер нь бол хаа очиж богино хугацаанд гайгүй чанартай хийсэн гэж үзэж байна. Харин мэлхий нь хагарсан зэрэг технологийн хэдэн эвдрэл гарсан, ьүүнийг явц дунд янзлаад явна. Иймээс тохижилтод нь зориулж 30.0 сая төгрөг төсөвлөсөн байгаа. Ингээд ерөнхийдөө хэлэх гэсэн зүйлээ хэлээд өндөрлөе. Харин төсвөө та нөхдийн хэлсэн саналын дагуу янзлах барих асуудал байгаа, нэг зүйлийг зориуд хэлье. Сая Н.Гүррагчаа зэрэг төлөөлөгчид саналаа илэрхийллээ авсан саналыг анхаарах зүйлийн жагсалт гэж үйлдээд аймгийн ЗДТГазарт Хурлын зүгээс ирүүлээд Засаг дарга өөрөө нөөцөөс тэдэн төгрөг холбогдох газрын шийдвэрийг харгалзаж байгаад шийднэ, харин та бүхэн хяналтаа тавиарай. Түүнээс хуулиараа, Засаг даргад өгөгдсөн тэр эрхийн дагуу батлагдсан 6 эх үүсвэрээр тэдэн сая төгрөг гэж байнаа гэдгийг л батлана уу гэхээс жагсаалтаар нь хэзээ ч үүнээс хойш батлахгүй нь ээ. Харин ийм зүйлийг оруулна гэдэг зүйлийг хурлаас жагсаагаад ар талд нь ерөнхий байдлаараа, тэр ч байтугай олон удаа үг хэлэх болгондоо 3 давтамжтайгаар Я.Насандэлгэр дарга хэлсэн.спортын арга хэмжээнүүдийн тухай, эдгээр арга хэмжээг шийдвэрлэхдээ хэрхэн, яаж ямар байдлаар шийдьэрлэх вэ гэдгээ Засаг дарга нөөцийн сангаасаа тэдэн төгрөгөөр явуулъя гэдгийг тэр байтугай спортын асуудал хариуцау байгаа байгууллага, спортын холбоодын санал юмыг нь харгалзаж үзэж байгаад тухай тухай үедээ шийдвэрлэж байх болно. Ё.Төмөрбатаа гуайн тэр үйл ажиллагаа бол Засаг даргын нөөцийн санд тавих юм болов уу, тэрийгээ танилцуулаад ямар ч байсан н.Баатаржав баатрыг тэмдэглэх хэмжээнд Хурал ч тэр, Тамгын газар ч тэр, спорт холбоо нь ч тэр дорвитой хандив цуглуулах мэтийн арга хэмжээ явуулж, нэг өрөө байр ч байдаг юм уу, өмнө нь Ё.Төмөрбатаа гуайд тиймэрхүү юм явуулж байсан л байх л гэж бодож байна.

Аймгийн Аудитын газрын 2011 оны ажлын тайланг Аймгийн Ерөнхий аудитор Л.Түвдэнням танилцуулсны дараа төлөөлөгчдөөс доорх асуулт гарав.

Я.Насандэлгэр /16 дугаар тойрог/төлөөлөгч:

-Яг одоо 2011 онд хийсэн тайлантай холбоотой төлбөр зөрчил гэж хэдийг оруулсан бэ?

Л.Түвдэнням /Аймгийн ерөнхий Аудитор/:

-2 гол үүрэгтэй. Улсын төсвийн 2 гүйцэтгэлийн санхүүгийн тайлан биш 5,4 тэрбум төгрөгийн алдаа илэрсэн. Явцын дунд залруулсан 2,6 тэрбум 67 өгөхөөс 4 байгууллага хязгаарлалттай, санхүүгийн гүйцэтгэлээр алдаа илрүүлсэн 62,5 сая төгрөгийн акт тавьсан, санхүүгийн тайлан 303,0 сая төгрөгийн төлбөрийн 204,7 сая төгрөг сургалт үйлдвэрлэлийн төв, 100,0 орон нутгийн төсөвт орлогын эх үүсвэр болж ирж байгаа. Одоо 130,0 саяар орлогоо нэмэгдүүлэх боломжтой. 133,0 орон нутгийн төсөвт зарцуулж байгаа.

Р.Зоригтбаатар /16 дугаар тойрог/төлөөлөгч:

-Дахиад 100,0 сая байгаа юм уу?

Л.Түвдэнням /Аймгийн ерөнхий Аудитор/:

-Үгүй 1,1 тэрбумаас 100,0 сая

Р.Зоригтбаатар /16 дугаар тойрог /төлөөлөгч/:

-130,0 сая төгрөгөөр нэмзгдүүлэн баталсугай гэлээ, энэ нь болж байгаа юм уу, ямар үндэслэл шалтгаанаар вэ? Төсөв хэлэлцэхэд наад чинь тавигдахгүй ороод ирвэл яах уу?

Л.Түвдэнням /Аймгийн Ерөнхий Аудитор/:

-Тооны хувьд 130,0 сая гэсэн саналыг иргэдийн хурлын нөхдүүдийн тооцож тавьсан, хэд хэдэн төлөөлөгч бодитой үндэстэй тоо гэж ярьж байсан. Төсвийн Ерөнхийлөн захирагч аймгийн Засаг дарга сая эх үүсвэр нэмэгдэж байгаа талаар ярьлаа, 130,0 саяар нэмэгдүүлэхийг зөвшөөрч байна гэж ойлголоо. Тиймээс 130,0 сая төгрөгөөр төсвөө нэмэгдүүлж өсгөж, тэр хэмжээгээр зардлаа бас өсгөх боломжтой. Татварын нөхдийн өөрсдийн санал 70,0 сая гэсэн, бид 130,0 саяар гэж саналаа л оруулж байна. Эцсийн батлах эрх нь та нөхдөд байгаа. Тайлбарыг урьдчилан санаа оноог татварын холбогдох ажилтнуудтай ярьж авсан гэж илтгэлдээ дурьдсан, сүүлийн 5 жилийн судалгааг судалж байж шийдвэрлэсэн, 300-1,1 тэрбум төгрөгөөр давж ирсэн тул үндэстэй, бодитой, доод түвшинд тавьсан гэдгийг ойлгож байгаа. Орлогоо хэт өндөр төлөвлөх нь төлөвлөсөн зардлаа санхүүжүүлэх боломжгүй байдалд хүрэх, сүүлийн 5 жилийн давалтын доод интервалын 3/1-ээр тооцож тавьсан юмаа, бид хуулийн хүрээнд саналаа оруулсан. Яг хэдээр батлах нь 130,0 уу, 120,0 уу, 110, 90 болно уу та нөхөд л эцэслэн батлана, бид саналаа л орууллаа.

Р.Зоригтбаатар /16 дугаар тойрог /төлөөлөгч/:

-Яг ямар хуулийн заалт байгааг нэг бүрчлэн уншиж өгөөч.

Л.Түвдэнням /Аймгийн Ерөнхий Аудитор/:

-Төрийн Аудтиын тухай хууль байгаа юм. 9.5 дах заалт “Аймаг, нийслэлийн Аудитын газар үйл ажиллагаагаа жил бүр тухайн аймаг, нийслэлийн ИТХ-д хариуцан тайлагнаж, Үндэсний Аудитын газарт танилцуулж байна” гэсэн заалт байгаа. Хоёр дахь заалт 15.2-д “Аймаг, нийслэлийн Аудитын газрын бүрэн эрх”-ийг заасан бөгөөд 15.2.4 дэх хэсэгт “Орон нутгийн төсвийн төсөлд болон төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх талаар санал боловсруулан аймаг, нийслэлийн ИТХуралд хэлэлцүүлнэ” гэсэн байгаа.

Н.Хүрэлбаатар /Аймгийн ИТХ-ын дарга/:

-Тогтоолтой холбоотой өөр асуулт байна уу?

Г.Отгонбаатар /19 дүгээр тойрог/ төлөөлөгч:

-Батлах мөнгөний тоо хэмжээтэй байхаар, төсвөө баталсны дараа тогтоолоо батлая.

Р.Зоригтбаатар: /16 дугаар тойрог /төлөөлөгч/:

-130,0 гэж батлахад төрийн сангийн хүмүүс боломжгүй гээд батлахгүй бол яахав. Хэрвээ 130,0 саяыг батлаагүй тохиолдолд яах вэ. Төсөв дээр хэрэгжүүлээгүй тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ? Биелүүлээгүй бол хариуцлагын тогтолцоо байгаа ш дээ.

Л.Түвдэнням /Аймгийн Ерөнхий Аудитор/:

– Хөтөлбөр дээр төсвийн дараа хэлэлцэх байсан ч цаг ашиглаад танилцууллаа. Тэгвэл тогтоолын төслөө нээлттэй орхиод төвийн дараа батлуулсан ч болно.

Р.Зоригтбаатар /16 дугаар тойрог /төлөөлөгч/:

-130,0 саяар баталдаг, төсөв дээр хэрэгжүүлээгүй бол Төрийн Аудитын тухай хуульд яаж тооцох вэ? Байвал бид ахиухан шиг батлаад тэрүүгээр нь шахаад сууж баймаар байна.

Л.Түвдэнням /Аймгийн Ерөнхий Аудитор/:

-130.0 саяар батлах эсэх нь та нөхдийн л шийдэх асуудал л даа.

Н.Хүрэлбаатар /Аймгийн ИТХ-ын дарга/:

-Р.Зоригтбаатар төлөөлөгч арай өөр юм асуугаад байна л даа. Хэрвээ биелүүлээгүй бол ямар хариуцлага хэн хүлээх вэ гэж асуугаад байна л даа.

Р.Зоригтбаатар /16 дугаар тойрог /төлөөлөгч/:

-Ямар ч хуулинд харицлага тооцох юм байх ёстой, байгаа, байх ч болно. Төрийн Аудитын тухай хуулин дээр хариуцлага тооцдог ямар механизм байдаг вэ л гэж сонирхож асууж байна. Төслөөрөө бол төсөв дээр энийг нэмэх боломжтой гээд Татвар, төрийн сангаас шийдээд, Аудит тайлангаа тавиад санал оруулаад ямар ч асуудалгүй батлуулах ёстой юм байна л даа, өмнө нь бол ингэж батлуулж байгаагүй, би сайн мэдэж байна. Би боломжийг харах гээд байна л даа. Жоохон өндөрхөн үүрэг даалгавар өгөөд тэр өгсөн даалгавраа биелүүлээгүй бол ямар хариуцлага тооцох вэ, тэр яг юу гэсэн хуулийн заалт байна вэ? Ер нь бол мөнгөний тоондоо биш л дээ, хэд ч байж болно.

Л.Түвдэнням /Аймгийн Ерөнхий Аудитор/:

-Тоондоо чухал биш. Бид үнэхээр төсөвтөө орлогоо дайчлаад боломжоороо хэд ч байхыг үгүйсгэхгүй. Хариуцлага тооцох гэсэн зүйл аль ч хуулин дээр байхгүй, харин мэргэжлийн байгууллага Төрийн Аудитын газрын саналаар тооцоо судалгаа хийгээд, ИТХ-аас дэмжпэг өгвөл биелүүлэх л үүрэг хүлээнэ. Харин Төрийн сан, Татварын тайлбараар 70.0 нэх юм уу, эсвэл энэ 130,0 үндэслэлтэй гэх юм уу, санал хураагаад та нөхөд л шийдэх асуудал. Бидний гаргасан энэ санал дараа жил гэхэд биелэсэн л байна.

Р.Зоригтбаатар /16 дугаар тойрог /төлөөлөгч:

-Хариуцлага тооцох механизм байхгүй бол хүнээр тоглосон юм шиг заавал тоо бид батлах хэрэг байхгүй л юм байна л даа.

Я.Насандэлгэр /15 дугаар тойрог/ төлөөлөгч:

-Төсвийн орлогын төлөвлөгөөг тодорхой хэмжээгээр бууруулж төлөвлөсөн үндэслэлийг Аудит гаргаж өгч байна. Нийтдээ 200 гаруй сая төгрөгөөс дутуу төлөвлөлт гарсан, түүнээс 60.0 гаруй сая нь орох бололцоогүй байна гэж үзээд 130,0 сая төгрөг төсөвт орох бололцоо байна гэж харагдаж байна. Тийм учраас төлөөлөгч бид тэр нөхдийн боломжгүй гэж хэлсэн ч бүрэн эрхийнхээ хүрээнд 130.0 сая төгрөгөөр баталлаа. Төсөвт 130.0 сая нэмэгдэж орно. Төлөвлөгөөний биелэлтийг хангах, хангуулах үүрэг нь аймгийн Засаг дарга, Татварын албанд хамаарагдаж байгаа учраас төсвийн орлогын төлөвлөгөөг цаашид биелүүлэх эсэхэд хариуцлагын асуудал яригдана уу гэхээс биш, ер нь Хурлаас батлагдаад өгч байгааг биелүүлэх л учиртай. Нэмэгдүүлж биелүүлнэ үү, харин тасалсан бол хариуцлага тооцох л ёстой.

Ж.Энхцэцэг /13 дугаар тойрог/ төлөөлөгч:

-Саналаа хэлье. Манай хэлэлцэх асуудалд ч байгаа, аймгийн 2012 оны төсөл хийсэн дүгнэлт санал гэж байгаа. Тэгэхээр мэргэжлийн байгууллага Аудит өөрсдөө дүгнэж үзээд бүх нэр төрлөөр нь, ийм боломж байна гээд олон жилийн дунджаар гээд тайлбараа сайн хийсэн, олон жилийн дунджаар 20.0 хувийн давалттай явж ирсээн гэж, тэрүүгээр тооцож, бодит гаргаж байгааг бид хэлэлцээд батлаад өгөх нь зүйтэй болов уу.

С.Итгэл /19 дүгээр тойрог/ төлөөлөгч:

-Мэргэжпийн байгууллага харьцуулаад гаргаж байгаа тул үндэслэлийн хувьд санал нэг байна.

О.Хүрэлбаатар /14 дүгээр тойрог/ төлөөлөгч:

-Нэг их гайхаад, хариуцлага тооцоод байх асуудал биш шүү дээ. Жил болгон л сумд ирээд л олон нийтийн төрийн бус байгууллага мөнгө гуйдаг, тэрэн дээр бид татварынхныг шахаж байгаад л мөнгө тавьдаг. Энэ хамгийн бага хэлбэрээр нь 200.0 гаруй сая төгрөг авах бололцоо байна, гэхдээ бид 50 хувийн хөнгөлөлт үзүүлээд 130.0 сая төгрөгөөр гээд гаргаад ирсэн байхад төлөөлөгчид батлах боломжтой гэсэн санал хэлье.

Ц.Наранцэцэг /Матад сумын Засаг дарга/:

-Татварын төлөвлөгөө бууны татварыг хураахад хүндрэлтэй байдаг, ялангуяа түгээмэл тархацтай ашигт малтмалын орох орлогын төлөвлөгөө Дачан компанийн бүтээн байгуулалт багассан, тиймээс хэтэрхий өндөр тавьбал тасарч магадгүй. Жил бүр өөр учир харагалзан үзэж, бодитой хандаарай. Анхны төсвөөр батлуулах саналыг дэмжиж байна. Аймгийн хувьд 6 төрөлт зүйл давдаг, сумын хувьд хэцүү шүү. Ноднин ихэнхийг Матад сум руу тавьсан, давуулсан, өчнөөн хардлага, сэрдлэгэд өртөн барин төвлөрүүлдэг.

Я.Насандэлгэр /15 дугаар тойрог/ төлөөлөгч:

-130.0 гэдэг өндөр бишээ. Цаашдаа МАК сан гээд ороод ирнэ, ер нь төсвийн орлогын төлөвлөгөөг үндэслэлтэй тооцохгүй байгааг та нар харж байгаа, жил тутам доод тал нь 600.0 саяас тэрбум хүртэл давж байгаа биз дээ, энэ нь төлөвлөлтөд золиос байгаа нь харагдаж байгаа. Тэрбумаар давчихаад байхад бид төсвийн орлогын төлөвлөгөөг хөөцөлдөж биелүүллээ гэдэг, хөөцөлдлөгөө байгаа нь үнэн, гэхдээ төлөвлөлтийн юм байгаа учир тэрбумаар давж байна шүү дээ. Тийм учраас өнгөрсөн оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлийн хэмжээнээс давуулахгүйгээр тодорхой хэдэн зардлуудыг батлахад болох болов уу л гэж бодож байна.

Ч.Гантөгс /4 дүгээр тойрог/ төлөөлөгч:

-130.0 сая төгрөгийг батлахад Ц.Наранцэцэг даргын хэлдэг ашигт малтмал ашигласны төлбөрийг хасч болно шүү дээ. Татварын хэлтсээс Аудитад суугчийн албан татвар 25.0 саяар санал ороход 30.0 саяар батлая, гүйцэтгэлээр оруулж ирье, үл хөдлөх хөрөнгийн 20.0 саяыг 30.0 сая болгоё, тэгээд 70.0 сая төгрөгөөр нэмэгдэж болох юм гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ 2 дээр өөрсдөө мөнгө нэмээд оруулж ирж байгаа юм чинь, ашигт малтмалын 25.0 саяыг хасаад, тэмдэгтийн хураамж, газрын төлбөр хоёрыг нэмэх юм бол 130.0 саяар батлах боломжтой л гэж үзэж байна.

Н.Гүррагчаа /10 дугаар тойрог/ төлөөлөгч:

-Түгээмэл тархацтай ашигт малтмалын татварыг бууруулах шаардлагагүй ээ. Энэ жил 23.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байна. Зөвхөн барилгын ажпууд гэхэд хичнээн явж байна, тэгэхээр зөвхөн Матад гэлгүй сум суман дээр энэ түгээмэл тархацтай ашигт малтмалын ногдоно, Мэргэжпийн хяналтын газар, бусад газрууд ирээд шалгахдаа жишээ нь, манай Сэргэлэн сумын Тамгын газрын барилгыг 82.0 сая төгрөгөөр барих тендерт төсөв чинь хаана байна, төсөв дээр чинь элс хайрга чинь тэд байна, төлбөр квитанци чинь хаана байна гээд шалгаад ирдэг байхгүй юу. Тэгэхээр 300.0-400.0 сая төгрөгийн барилгууд, 23.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орж ирж байхад энэ орлого хангалттай бүрдэнээ, Матад сум нэрээ аваад үлдэхгүй юу даа. Татварын алба өчиргдөр Үндсэн чиглэлд орлогын төлөвлөгөөг жигд ханган биелүүлнэ гэж оруулж ирж надад шүүмжпүүлсэн шүү дээ, ханган биелүүлэхгүй ээ, нэмэх ёстой гэж. Тэдээр давуулан биелүүлж оруулж ирнэ гэж би хэлж байсан. Яг үнэндээ орлогын төлөвлөгөөг өгч биелүүлэх л ёстой.

Г.Отгонбаатар /19 дүгээр тойрог/ төлөөлөгч:

-Ер нь төсөв дээр орлогын эх үүсвэр ийм боломж байна шүү гэдгийг Аудитын газар боломжийг л гаргаж байгаа шүү, түүнээс Аудитад баталж өгөх гэж байгаа тоо бишээ. Төсвийн Ерөнхийлөн захирагч төсвийг 100 хэдэн саяар баталж, нэмэгдүүл гээд үүрэг өгчихсөн тул саяын тоогоор баталчихад болохгүй юм алга. Хэрвээ эргэлзээд байвал тайланг нь сонслоо, асуулт, саналаа хэллээ, төсөв баталсны дараа тогтоолоо баталж болно. Ер нь бол баталчихад боломжтой гэж бодож байна.

Н.Хүрэлбаатар /Аймгийн ИТХ-ын дарга/:

-130,0 саяыг хүлээж авъя гэсэн саналтай төлөөлөгчид ихэнх нь байна. Санал хураах хэрэг байна уу?

Төлөөлөгчид тогтоолын төслийг санал нэгтэй батлав.

Аймгийн Хөгжпийн сангийн 2011 оны тайлангийн тухай аймгийн Засаг даргын орлогч Л.Хишигтогтох танилцуулмсны дараа төлөөлөгчдөөс доорх асуулт гарав.

Ж.Энхцэцэг /13 дугаар тойрог/ төлөөлөгч:

-Гэрэлтүүлэг суурилуулах зардал өндөр харагдаад байна. 96 гэрлийг 26.0 сая төгрөгөөр суурилуулж байсан.

Л.Хишигтогтох /аймгийн Засаг даргын орлогч/:

-Энд комьпютер, төхөөрөмжүүд, програм хангамжын бүх зардлууд орсон байгаа.

Я.Насандэлгэр /15 дугаар тойрог/ төлөөлөгч:

-Орлого дээр нэг юм асууя. Гүүрний хураамж гэдэг нь яаж орсон юм бэ? 480 юм уу, 48.0 мянган төгрөг юм уу?

Л.Хишигтогтох /аймгийн Засаг даргын орлогч/:

-Модон биш зүүн цементэн гүүрний орлого, энэ орохоо больсон. Эхний 3 сар орсон энэ буруу орсон бүх мөнгийг автозам руу шилжүүлсэн, манайд орох нь буруу гэж МХГ-ын дүгнэлт гарсан.

Я.Насандэлгэр /15 дугаар тойрог/ төлөөлөгч:

-Зарлага талд, аймгийн Тэргүүний ажилтан, Засаг даргын жуухын шагналыг хийлгэнэ гэж санахгүй байна. Хөгжлийн сангийн журамд ийм зардал бий юу?

Л.Хишигтогтох /аймгийн Засаг даргын орлогч/:

-Журамд яг ийм нэрээр биш, шагнал гэдгээр байгаа.

Я.Насандэлгэр /15 дугаар тойрог/ төлөөлөгч: Жуух төсвийн мөнгөөр явах ёстой гээд хассан юм яагаад эргээд орж ирэв гэж асууж байна л даа.

Л.Хишигтогтох /аймгийн Засаг даргын орлогч/:

– Энэ жил их ойтой холбогдуулаад Засаг даргын шагналын нөөц дууссан учир сангийн зөвлөлийн хурал дээр яригдаад 5.1.8 үндэслээд тогтоол гарсан. Мөн 3 гэрлэн дохио худалдаж авсан, суурилуулах болоход ганц газар гэрлэн дохио байснаар болохгүй ээ, гэрлэн дохионы сүлжээ байж, дор хаяж 4 уулзвар, 3 газар гэрлэн дохио хэрэгтэй байгаа гэсэн, худалдаж авсан байгаа.

Я.Насандэлгэр /15 дугаар тойрог/ төлөөлөгч:

-Аймгийн ИТХ, төрийн байгууллагын ажилтнуудын аялал жуулчлалд 42,0 сая төгрөг гэж байна. 23,0 сая төгрөгийн айгийн ИТХурал авсан. Бусад нь ямар учирай юм

Л.Хишигтогтох /аймгийн Засаг даргын орлогч/:

-Аймгийн ИТХ-д санал оруулахдаа нэг хүнд 1.0 сая төгрөгөөл гадаад улсад туршлага судлах, аялуулах зорилгоор хүнээ хөгжүүлэх үүднээс хөгжлийн бодлогын хүрээнд 31.0 сая төгрөгийг төлөвлөсөн. Аялалын компанитай 31.0 сая төгрөгөөр 31 төлөөлөгч явахаар гэрээ хийгээд явж байсан, олон хоногийн өмнө захиалга өгдөг юм билээ, ингээд явж байтал яг цагаа тулаад 8-9 төлөөлөгч татгалзсан. Гэтэл 22 төлөөлөгчийг 22.0 сая төгрөгөө авч явахгүй гээд бид алданги төлсөн. Дараагийн компанитай 1 төлөөлөгч 1,380 мянган төгрөг болж хувираад, 22 төлөөлөгч 30.0 сая 800-аад сая төгрөг болж, та бүхэн аялалаар явсан байгаа, үлдсэн 11.0 сая төгрөгөөр ЗДТГ-ын нийтлэг үйлчилгээний 20 орчим хүнийг Бээжин хотод аялуулсан байгаа.

Н.Хүрэлбаатар /Аймгийн ИТХ-ын дарга/:

-Өөр асуулт байхгүй бол тайлангаа танилцуулсан Хишгээ даргад баярлалаа. Төсвөө танилцуулна уу.

Н.Базаррагчаа /аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга/:

-Бид төлөөлөгчдөөс 700,0 орчим сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр санал өгсөн байгаа. Эндээс бид өөрийн төсвийн орлогын эх үүсвэрийг тооцож үзээд орон нутгийн орлогын төсвийг нийтдээ 200,0 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд тусгаж байна. Мөн харилцах дансны үлдэгдлээс 223,3 сая төгрөгийг нэмж санхүүжүүлэхээр, ингээд 423,3 сая төгрөгөөр 2012 оны төсвийн орлогыг нэмэгдүүлэхээр тооцлоо. Ингээд 423.3 сая төгрөгөөр нэмэгдүүлснээр харилцах дансын үлдэгдэл 981,6 сая болж байна. Энэ 423,3 сая төгрөгийг хуваарилахдаа хөрөнгө оруулалт, нөөцийн сан, төсвийн байгууллагын гэсэн 3 зардал төрлөөр хуваарилана. Эдгээр зардлууд дотроос аймгийн ИТХ-ын Бодлогын хороодод 2.0 сая төгрөг нэмъя гэсэн, үүнийг ИТХ-ын төсөв дээр, Чулуунхороот сумын нөөцийн санд 5,0 сая төгрөг, Чойбалсан ОНӨГазрын давс худалдан авах зардалд 10.0 сая төгрөгийг, ингээд үндсэндээ 17.0 сая төгрөгийг төсвийн байгууллагын хүрээнд нэмэгдүүлэх боллоо.

Мөн нөөцийн санд гадаад харилцааны алба байгуулах, үндэсний үйлдвэрлэлийн өдрийг сар бүрийн сүүлийн 7 хоногт зохион явуулах санал, мөн н.Төмөрбатаа гавъяатын нэрэмжит тэмцээнийг зохион явуулах, н.Гүрбямбаа гуайн залуучуудын тухай ном хэвлүүлэх, хөгжмийн сургуулийн багш нарын цалингийн асуудлыг шийдвэрлэх, сүрьеэтэй өвчтөнүүдэд дэмжпэг үзүүлэх, өнчин хүүхдийн асрамжийн төвд дэмждэг үзүүлэх, малын элдэв төрлийн өвчинтэй тэмцэх санд, хөдөө аж ахуйн үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, Анна хоом асрамжийн төвд дэмжпэг үзүүлэх, 10 дугаар багийн иргэдэд төсөл хэрэгжүүлэх, Чойбалсан хотын гэр хорооллын бохирдлыг багасгах, аймгийн Засаг даргаар ажиллаж байсан хүмүүст дэмжлэг үзүүлэх зэрэг 14 төрлийн үйл ажиллагаа, арга хэмжээний зардалд 156,3 сая төгрөгийг нэмж төлөвлөн аймгийн Засаг даргын нөөцийн санд нэмэх тусгахаар болж байна.

Үүнээс гадна хөрөнгө оруулалт дээр нийтдээ 250,0 сая төгрөгөөр нэмэгдүүлж байна. Энд төлөөлөгчдөөс гаргасан саналын дагуу МХГ-ын тоног төхөөрөмж 10.0 сая төгрөг, Чойбалсан хөгжил ОНӨГазрын хог тээврийн машинд нэмж 20.0 сая төгрөг, Халхголын Ялалт музейн тохижилтод 5.5 сая, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн автомашины дэмжпэг 5.0 сая, Чойбалсан сумын Харзат багийн нэмж 10.0 сая, Хүүхдийн төлөө хэлтсийн автомашинд нэмж 5.0 сая, Хэрлэн сумын цахилгаан дамжуулах агаарын шугам сүлжээнд нэмж 10.0 сая, Хэрлэн сумын ус цэвэршүүлэх төхөөрөмжид 3.0 сая, Онцгой байдлын автомашинд 25.0 сая, Хэрлэн сумын 22, 49 дүгээр байрны шугамын засварт 36.0 сая, түгжээт хадаас авахад нэмж 10.0 сая, 4 дүгээр багийн цамхагт гэрэлтүүлэгт 15.0 сая, Баян-Уулын халуун усны барилгад нэмж 10.0 сая, Баянтүмэн сумын овоотод станц байгуулахад нэмж 5.0 сая, Матад сумын гэрэлтүүлэгт 20.0 сая, Татварын хэлтсийн тоног төхөөрөмжид 8.0 сая, ХТХ-ийн урлагийн заалын засварт 15.0 сая, Хөлөнбуйр сумын агаарын шугам сүлжээнд нэмж 10.0 сая, Биеийн тамир, спортын гадга талын тохижилтод 30.5 сая, ингээд нийтдээ 250.0 сая төгрөгийг нэмж тусгах саналыг оруулж ирж байна.

Ц.Жанлав /Аймгийн Засаг дарга/:

-Ерөнхийдөө хэлэлцүүлгийн үеэр тавигдсан бүх саналууд тодорхой хэмжээгээр тусгагдлаа гэж бодож байна. Засаг даргын нөөцийн санд тавигдсан энэ ажпын жагсаалтууд бол дараа нь Засаг даргын захирамжаар шийдэгдэнэ. Ерөнхийдөө үүнийг баримтлахдаа хууль эрх зүйн үндэслэлээр тавигдсан шаардлагын дагуу олгогдоно. Бид эдгээрийг олгохдоо Засаг даргын нөөцийн сангийн ангилсан тэр 6 төрлийн сан дээр нь тухай тухайн хэрэгжих байдлыг харгалзаж оруулна. Ингээд энэ асуудлыг хэрэгжүүлэхээд саналаа тавьсан хүмүүст тухайн үедээ холбогдох хэлтсүүд болон энэ асуудлыг хариуцсан холбогдох хүмүүстэй харилцан ярилцаж байж мөнгөн дүнг шийдвэрлэж захирамж гарна. Тайлангаа ИТХ-д Засаг даргын нөөцийн сангаас авсан тайлангаа сар тутам ирүүлж байна.

Ж.Батмөнх /5 дугаар тойрог/ төлөөлөгч:

-Малын болон элдэв өвчин гэв үү?

Ц.Жанлав /Аймгийн Засаг дарга/:

-Малын болон элдэв хулгайтай тэмцэх гэж оруулсан, хэрхэн, яаж, ямар механизмаар гэдгийг Засаг дарга дээр шийднэ.

Ж.Энхцэцэг /13 дугаар тойрог/ төлөөлөгч. Харилцах дансны үлдэгдлийг сумдаас татаагүй биз дээ?

Н.Базаррагчаа /аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга/:

-Татаагүй ээ.

Ц.Жанлав /Аймгийн Засаг дарга/:

-Та бүхний гаргасан саналыг тэр хэвээр оруулах боломж байхгүй, ямар ч байсан 50.0 хувиар шийднэ гэсэн, оруулсан санал 600.0 гаруй сая байсан, нэмж хийж байгаа санхүүжилт маань 423.0 сая болсон нь 62.0 хувиар төсвийн ерөнхий дүнг нэмэгдүүллээ гэж ойлгож болно.

Я.Насандэлгэр /15 дугаар тойрог/ төлөөлөгч:

-Хөгжмийн сургуулийн багш нарын цалинг яг хэдээр баталсан бол?

Ц.Жанлав /Аймгийн Засаг дарга/:

-Сая хэллээ, таны оруулсан саналыг тооцсон боловч тийм биз дээ, Засаг даргын нөөцийн сангаас энэ асуудлыг шийднэ.

Я.Насандэлгэр /15 дугаар тойрог/ төлөөлөгч:

-Шийдэхийг ойлгож байна.

Ц.Жанлав /Аймгийн Засаг дарга/: –

Та надаас 27 байх байхаа, 17 байх байхаа гэдэг юм уу, энэ дүнг тухайн үедээ ярилцаж байж, мэргэжлийн түвшинд судалж байж шийдвэрлэнэ.

Я.Насандэлгэр /15 дугаар тойрог/ төлөөлөгч:

-Ер нь бол судалгааны түвшин дээр үндэстэй эсэхийг тооцоод шийднэ гэж ойлгож болох юм байна, тийм үү?

Ц.Жанлав /Аймгийн Засаг дарга/:

-Олон талын хүчин зүйлээс хамаарах нь ойлгомжтой, санхүүжилтийн нөөцийн сангийн ерөнхий дүн маань энэ асуудлыг яаж, хэдэн хувиар шийдэх боломж байх нь уу, дээрээс нь та өөрөө сайн мэдэж байгаа янз бүрийн болзошгүй гай гамшиг, илүү дутуу зардлууд орж ирэхгүй бол асуудлыг шийдэх боломж тэр аяараа бий болно, тэгэхдээ янз бүрийн зайлшгүй шаардлага гарах, энэ зардлууд ихэсвэл нөөцмйн санд нөлөөлөх учраас тэгэхдээ аль болох шийдэх талд нь зогсоно.

Я.Насандэлгэр /15 дугаар тойрог/ төлөөлөгч:

-Хүний цалинтай холбоотой болохоор асуугаад байгаа юм. Хоёрдугаарт, чөлөөт бүстэй холбогдсон үндсэн чиглэл дээр байсан Чөлөөт бус байгуулах татаж авсан 15.0 сая төгрөгийн эх үүсвэр хаана байна гэж асууж байна.

Ц.Жанлав /Аймгийн Засаг дарга/:

-Чөлөөт бүсийг байгуулахыг дэмжих тухай энэ асуудлаар хэлэлцэх гэж байгаа юм биш үү, тийм үү? гадаад харилцааны албан байгулах асуудал дэмжигдсэн.

Н.Базаррагчаа /аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга/:

-Хасагдсан тэр заалтын оронд гадаад харилцааны албанд тусгагдсан.

Ц.Жанлав /Аймгийн Засаг дарга/:

-Гадаад харилцааны алба байгуулах асуудал түрүүн Үндсэн чиглэлд дэмжигдсэн. Чөлөөт бүс байгуулах тухай асуудлаар Үндсэн чиглэлд орох нь нэг асуудал, үндсэн чиглэлд ороогүй мөртлөө төсөвт суулгаар хэрэгжүүлэх нь бас өөр нэг асуудал. Тэр санаа нь тэртэй тэргүй Чөлөөт бүс байгуулах тухай саналыг дэмжих тухай төсөл батлагдаад ирэхээр энэ чиглэлээрээ Засаг даргын нөөцийн сангаас тодорхой хэмжээний мөнгө шаардлагатай байдгийг харгалзаж үзээд ном дүрмийнх нь дагуу шийдээд 1.0 сай бай, 2.0 сая бай энэ асуудлыг хөөцөлдөхийн тулд наашаа цаашаа томилолт аваад явахаас эхлээд тодорхой зардлууд гарвал энэ зүйлтэй хамаатуулж Засаг даргын нөөцийн сангаас ерөнхий байдлаараа тодорхой хэмжээгээр зохицуулагдах боломжийг нь нээж өгч байгаа. Саяын ажлын жагсаалтад оруулчихал буруутахгүй байхаа. Тэрнээс яг 15.0 сая төгрөг гэдгийг хөгжмийн багш нарын тэд гэж тавиагүйтэй яг адил юм. Төсөвтэй холбоотой өөр асуулт байна уу? Булган, Баянтүмэн сумын Засаг даргын машин тавигдсан уу.

Н.Базаррагчаа /аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга/:

-Тавигдаагүй.

Сумъяа /Баянтүмэн сумын Засаг дарга/:

-Би ч бас яахав, энэ Булганы Засаг даргад залуу хүний хувьд тавиад өгнө үү гэсэн саналтай байна.

Ц.Жанлав /Аймгийн Засаг дарга/:

-Таныг ойлголоо. Энэ Гантөмөр даргын машиныг хас, бусад агентлагуудад өгч байгаа дэмжлэгүүдийг хас, 2 сумынхаа Засаг даргад 40.0 саяыг үлдүүлээд, 20,0, 20,0 сая төгрөгөөр пургон авч өгье. Бид төсвийн хөрөнгийг шууд 423.0 сая төгрөгөөр нэмэгдүүлсэн учраас ,,,,,,,,, гэхдээ эдгээр машиныг хэзээ авлаа, эдэлгээ юм гээд ярихаар тийм асуудал байгаа.

Н.Базаррагчаа /аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга/: Энэ оруулсан санал дээр батлах уу?

Н.Хүрэлбаатар /Аймгийн ИТХ-ын дарга/:

-Тогтоолын төслийг Н.Базаррагчаа танилцуулъя.

Н.Базаррагчаа /аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга/:

-Сая танилцуулсан байдлаар тогтоолын төсөл дээрээ тоогоо өөрчилж амжаагүй орж ирлээ. Энэ төсөл дээр байгаа үг өгүүлбэрээр, тоогоо өөрчлөөд батлуулах саналтай байна.

Ц.Жанлав /Аймгийн Засаг дарга/:

-Түрүүн танилцуулсан 3 ангиллаар хөрөнгө оруулалтын, төсөвт үзүүлж байгаа дэмжлэгийг жагсаалтаар, Засаг даргын нөөцийн санг 14 нэр төрлийн арга хэмжээг нэмж, нийт дүнгээрээ тэдэн сая төгрөгийг баталсугай.

Н.Базаррагчаа /аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга/:

-Яг энэ үг өгүүлбэрээр орлого, зарлага нь нэр төрлөөрөө өөрчлөгдөөд явна, энийг дагаад харилцах дансны үлдэгдэл, татаас дээр өөрчлөгдөнө.

Ц.Жанлав /Аймгийн Засаг дарга/:

-Саяын ганц санал дээр гэхэд 2 Засаг дарга 20.0 сая төгрөгөөр машин авч чадах уу? 20.0 саыг оруулаад дээр нь шүүрдээд 40.0 сая төгрөг болгоод, үнэхээр хөрөнгө оруулалтын эх үүсвэр олохгүй бол Онцгой комиссын 25.0 саяыг бүхэлд нь хасаад, агентлагуудад үзүүлж байгаа дэмжлэгээс машинуудыг хасаад тэгээд 40.0 саяыш бурдүүлээд батлуулах санал оруулж байна.

Я.Насандэлгэр /15 дугаар тойрог/ төлөөлөгч:

-40,0 саяыг яаж ийгээд олж л таарна шүү дээ.

Ц.Жанлав /Аймгийн Засаг дарга/:

-Тэгвэл яаж ийгээд хичээж ол гэдэг үүргийг Н.Базаррагчаад өгөөд тэгээд баталчих уу? Тэгж баталъя гэвэл төслөө тэр чигээр нь оруулах саналаа оруулж байна.

Н.Базаррагчаа /аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга/:

-Таны өөрийн хэлсэн саналаар 5.0 сая гэсэн байгаа

Ц.Жанлав /Аймгийн Засаг дарга/:

-Наанаас нь авалгүйгээр Засаг даргын нөөцийн сангаас гаргая. Анна хоом ч бай, хөгжпийн бэрхшээлтэй иргэд ч бай, ямар ч байгууллагыг санхүүгийн баримтыг ном дүрмээр нь бүрдүүлж өгөхийг л шаардаж байгаа шүү. Төсвийг үндсэндээ саяын оруулж ирсэн саналыг батлуулах дээр санал хурааж өгөөч ээ гэж хурлын даргаас хүсье.

Я.Насандэлгэр /15 дугаар тойрог/ төлөөлөгч:

-Орлогоо 240.0 саяар, нөгөө харилцах дансны үлдэгдлээ нийлүүлээд 483.6 сая төгрөгөөр хуучин төсөв дээрээ нэмэгдүүлээд батлах гэж байна уу?

Р.Зоригтбаатар /16 дугаар тойрог/ төлөөлөгч:

-Чойбалсан хөгжил ОНӨГазрын машиныг нэмэгдүүлье гэсэн саналыг оруулсан, ганц ч машин байхгүй юу?

Ц.Жанлав /Аймгийн Засаг дарга/:

-Замын цас энээ тэрээ гэдэг дээр 10.0 сая төгрөгийн давс ч гэх шиг, энд гүйцэтгэлээр нь хандана, дэмий ямар ч ашиглахгүй зардал болох вий.

Г.Болдбаатар /16 дугаар тойрог/ төлөөлөгч:

-600,0 сая юу болов оо, санал хураая гэсэн яасан бэ?

Р.Зоригтбаатар /16 дугаар тойрог/ төлөөлөгч.

-Г.Болдбаатар аа чи ганцаараа биш шүү, онигоонд оров оо.

Г.Болдбаатар: Санал хураалгана гэсэн биз дээ?

Р.Зоригтбаатар /16 дугаар тойрог/ төлөөлөгч:

-Чи ганцаарданаа.

Ц.Жанлав /Аймгийн Засаг дарга/:

-600.0 саяын тухайд манай хүмүүсийн ойлголт анхандаа аягүй их буруу байсан, 600.0 сая төгрөгийг батлуулангуутаа цаад талд нь барилга барина гэдэг нэрийдлээр нэг хэсэг улсууд хуйвалдаад ашиглах гээд байгаа юм шигээр, тэгээд хардаад байсан саягтай. Гэтэл энэ 600.0 сая маань угаасаа алслагдсан газар аймгийн төвд байгаа шиг тийм адилхан дэд бүтцийг бий болгохын тулд эхний үе шатанд хэрэгжүүлэх ёстой ажпын нэг. Тэгээд дэд бүтцийг бий болгохын тулд шаардлагатай ажпыг эхлүүлэх зорилгоор, тэрэн доотор энэ чиглэлээр эн тэргүүнд хийгдэх ажил юу вэ гэвэл, зураг төсөв, тэр зураг төсвийг хэрэхэн яаж, татахад анхны даалгаврыг өгөөд тэрэн дээрээ 600.0 сая дотроо төдөн сая орчим ажил хийгдэж болох юм байна гэж, энэ 600.0 саяар бүгдээр нь зураг төсөв хийх юм байна гэсэн ойлголт хэрхэвч байж болохгүй. 600.0 сая төгрөгийн нэг хэсгээр нь зургийн ажпыг хийлгээд, тэгээд ажпыг нь эхлүүлээд, зурагт, төсөвт өртөг нь гараад ирэхээр нийтдээ төчнөөн тэрбус төгрөгийн ажил орох нь ээ гэдэг хэмжээ тодорхой болоод ирнэ, тэгэхэд тендер зарлаад энэ ажпыг эхлүүлнэ гэсэн байдалтай болохоос биш, энэ байдлыг ойлгохоос хийж хэрэгжүүлэхэд бүх шатны олон нийт, бүх мэргэжлийн улсуудыг оролцуулсан Аулын хэсэг дээр тодорхой ярьж хэрэгжүүлнэ. Мэдээллийг ард түмэнд нарийн хүргэнэ. Дэд бүтцийн ажлыг эхлүүлнэ гэсэн. Түүнээс тэр ажлыг хийх гэж байгаа нь “Дорнод хийц” компани бол биш, яахав төслийг хандаж, 1800 айлын квотыг авсан, хийдэг дээрээ өөрсдөө мөнгөө гаргана, хамгийн хямд өртгөөр энэ барилгыг барих ажпыг эхэлдэг дээр аймгийн ЗДТГ, мэргэжлийн байгууллагад хянагдаад хийглэж болох юм гэсэн эцсийн шийдвэрийг гаргана Ингэж үе шаттайгаар явж байгаад цааш нь өмчлөлд шилжүүлэх асүудлаа газрын асуудал ярихдаа хэлэлцэнэ. Эзэмшүүлэхээр гаргах уу, өмчлүүлэхээр гаргах уу гэдэг нь шийдэгдэх байх гэж бодож байна.

Г.Болдбаатар /16 дугаар тойрог/ төлөөлөгч:

-Санал хураалгахгүй юм бол яах гэж ингэж 4, 5 цаг биднийг суулгадаг юм бэ? Та хурлын дарга төлөөлөгчдөө хүндэтгээд худлаа үнэн ч байсан санал хураалгаач ээ.

Ц.Жанлав /Аймгийн Засаг дарга/:

-Үг хэлсэн хүмүүс ихэнх нь дэмжиж үг хэлсэн. Тэгээд Үндсэн чиглэлдээ оруулъя гээд 100 хувь баталсан шүү дээ. Тэгвэл төлөөлөгч ингэж хүсч байгаа бол санал хураагаад шийдчихье л дээ.

Г.Болдбаатар /16 дугаар тойрог/ төлөөлөгч:

-600.0 гэдгээр батлах уу, 300.0- аар батлаад 300.0 нь сумдад хуваарилах уу гэдгээ санал хураалтаар шийдье гэсэн шүү дээ.

Ц.Жанлав /Аймгийн Засаг дарга/:

-Үндсэн чиглэл дээр хангалттай ярьсан. Одоо харин яг тэр томъёолсноор тэр төсөв дээр 200 айлын орон сууцны хороолол руу 600.0 сая төгрөгийг дэд бүтцийг татахад зориулж, зураг төсөв хийлгэх боловсруулах ажилд тавих уу, үгүй юу гэдэгт санал хураая. Тавъя гэдэгт санал хураалгаад өгөөч ээ гэсэн саналтай байна.

Н.Хүрэлбаатар:

-Саналыг хураах гэж байхад Г.Болдбаатар төлөөлөгч та сайн ойлгоогүй л байсан байна.

Р.Зоригтбаатар /16 дугаар тойрог/ төлөөлөгч:

-Айлын зөрүүд хүүхэд шиг л үгээр нь байх юм аа, шууд л таслаад явна байгаа даа. Санал авч байхад зургийг нь сайн аваарай. Нутгийн унаган хүүхдүүд нь яаж саналаа өгч байгааг сайн аваарай.

Ц.Жанлав /Аймгийн Засаг дарга/:

-200 айлын орон сууцны хороолол руу дэд бүтцийг татахад зориулж 600.0 сая төгрөгийг төсөвт тавъя гэдэг саналыг зөвшөөрч байгаа нь гараа өргөе.

О.Хүрэлбаатар /14 дүгээр тойрог/:

-Хэн нэгэн хүний айдас дунд хурал явж байна шүү.

Аймгийн ИТХ-ын 9-р хуралдааны хуралдааны төгсгөлд аймгийн Засаг дарга Ц.Жанлав хэлэхдээ “Бид асуудлаа 3 хоногийн туршид хугацаа сунган барин нилээн тал талаас нь ярилцан хамгийн зөв шийдвэрийг гаргаж чадлаа. Хуралдаан явуулсан хэлбэр нь сэтгэлийн эмоцтой хатуу зөөлөн үг хэлж байсан тэр хэлбэрээрээ ард түмэн цочирдсон хүлээж авч байсан тал байж магадгүй. Ингэж байсан ч асуудлуудаа ингэж шийдэж чадсан нь хамгийн чухал асуудлын мөн чанар оршиж байна” гэж дүгнэсэн юм.

 (Хуралдаанд сууж тэмдэглэл ирүүлсэн Дорнод аймгийн зарим төрийн бус байгууллагад талархал илэрхийлье)

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: