ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ (2010-2014)

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Баянгол дүүргийн ИТХ-ын тэмдэглэл

Posted by ИТХ on 2012/01/15

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дүгээр хуралдаан 2011 оны 12 дугаар сарын 28-нд болж дүүргийн Засаг дарга Л.Амгалангийн 2008-2011 оны мөрийн хөтөлбөр, 2011 оны эдийн засаг, нийгмийн зорилтын биелэлтийг “Бүрэн хангалттай” гэж үнэлэхийн зэрэгцээ дүүргийн 2012 оны төсвийн төслийг  хэлэлцэж баталсан юм. Уг хуралдаанд “Хэрэглэгч сан” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Оюунтуяа сууж ажиглалт хийхээр очсон боловч  төсвийн асуудлыг хэлэлцэх үеэр ИТХ-ын ажлын албаны зүгээс суулгаагүй ч дараах зүйлийг ажиглаж тэмдэглэж авсан байна.

Хуралдааны эхэнд дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Отгонбилэг, Баттулга, Одгэрэл, Эрдэнэчимэг, Үүрийнтуяа нарт дүүргийн хүндэт иргэний цол тэмдэг гардуулав. Дараа нь АН-ын бүлгээс хурлын хэлэлцэх асуудлыг дэс дарааллыг өөрчилж хамгийн түрүүнд ТҮК (Тусгай үйлчилгээний компани)-ын асуудлыг хэлэлцье, яагаад гэвэл энэ бол төсөвт хамаатай гол асуудал гэсэн санал тавихад ИТХ-ын хурлын дарга Д.Дэмбэрэлдаш эсэргүүцэж, урьдчилан тараасан дараалал ёсоор хэлэлцэнэ гэхэд АН-ын бүлэг 30 минутын завсарлага авлаа хэмээн гарч явцгаав.

Танхимд үлдсэн МАН-ын зарим төлөөлөгч, эд нарыг оруулахгүйгээр хурлаа хийе, ирц хүрч байна гэх мэтээр ярилцаж  зааланд үлдсэн хүмүүсийг тоолоход ирц хүрч байна гэсэн боловч МАХН-н гишүүн Батмөнх “би ирцэнд орохгүй, нам бус нөхдүүд ч бас байна” гэсэн тул хуралдаан 10 цаг 30 минут хүртэл завсарлав.

Энэ үед хурлыг хөндлөнгөөс ажиглахаар ирсэн биднийг  хурлын ажлын албаны дарга Ганболд, ажилтан Мөнхнасан зэрэг албан тушаалтнууд “та нар гар, энэ иргэдийн төлөөлөгчидийн хурал болохоос иргэдийн хурал биш” хэмээн хөөж гаргахыг оролдож байлаа. Харин дүүргийн ТББ-уудыг төлөөлөн хуралд албан ёсоор урилгаар оролцож байгаа гэх ахмад настан н.Нямаа сууж харагдсан юм. Дараа нь н.Мөнхнасан, н. Батэрдэнэ, н. Ганболд нар “та нар хурлын дэг зөрчиж, зураг авч, бичлэг хийж, энэ тэр болж болохгүй, шууд хөөж гаргана шүү” анхааруулсан ба бид санаандгүй  нэг зураг дарсан байснаар шалтаглан гаргахыг оролдрж байлаа.

Хуралдааны завсарлага сунжирч 11 цаг өнгөрч эхлэхэд ИТХ-ын ажлын албаны ажилтан Р.Мөнхнасан биднийг танхимд оруулаагүй учрыг төсөвтэй холбоотой илтгэлүүд болон санал шүүмжлэлийг бүрэн сонсож чадаагүй. Харин үдийн завсарлагын дараа биднийг явж ороход хөөгөөгүй бөгөөд тэгэхэд төсвийн асуудлаар асуулт хариулт үргэлжилж байсан юм. Заримыг сийрүүлье. Бид бүрэн сонсоогүй тул төлөөлөгчдийн яриа, асуулт, хариулт ойлгоход бэрх, ихээхэн хүндрэлтэй байлаа.

Асуулт:

– Хог хаягдал сангийн 41 сая төгрөгийг хэрхэн зарах тухай хамтын ажиллагааны гэрээ бий юу?

Долгорсүрэн (Дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга)

-Нийтийн эзэмшилийн зам талбайг цэвэрлэхэд зарцуулсан. Хог хаягдлын сан гэж байсан ч алдаа дутагдал гаргаж, маш муу ажиллассан тул 2011 оны 9-р сарын 20 нд татан буулгах шийдвэр гарсан. Энэ байгууллагын зөрчил – 11 сая 200.000 төгрөгийг шийдвэрлэх шүүхийн шийдвэр гарсан. Ажилчид нь 4 сар цалингаа аваагүй байсан учраас бүтцийн өөрчлөлт хийсэн. Энэ байгууллагыг ТҮК гэж шинээр зохион байгуулсан.

Нармандах (хуучнаар Хог хаягдлын сангийн дарга):

– Сан сайн, ашигтай ажилласан. Өр төлбөрийн тухайд шүүх гэхгүй 11 байгууллага дундаа учраа олоод явж болох байсан. Даанч тэгээгүй юм

Наранцэцэг:

– Сан сайн ажиллаж байхад зориуд татан буулгаж ТҮК гээчийг байгуулсан. Тэр нь одоо 113 сая төгрөгийн өртэй. Ингэж “сан” ,”ТҮК” гэж нэрийг нь солин мөнгө угаахаа болих хэрэгтэй хэлэв. ТҮК 10-аад машинтай, данстай юу? Тэдгээр машины чанар ямар вэ? Анх нийслэлээс санаачилж байгуулсан санг дүүргийн ИТХ татан буулгах эрхтэй юу?

Бат-Эрдэнэ:

– Анх ЗДТГ-ын дэргэд хог хаягдлын сан гэж байгуулсан. Дүүргийн ИТХ-ын дэргэд сан байгуулж даргаар нь Нармандахыг тавьсан. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр ИХ, ЗД хоёр санг татан буулгасан. Нөгөө талаар сан 113 сая төгрөгийн өртэй болж амьдрах ямар ч нөхцөлгүй болсон. Машиныг дээрээс өгсөн, одоо 23 машины нэмж өгнө. Үүнийг Засаг дарга авч хог зөөгч нар буюу ТҮК-д түрээсээр өгнө. Одоо яриад байгаа Хог хаягдлын сан ЗДТГ дээр өөр бүтцээр өөрчлөгдөн бие даасан тасаг бий болсон. Энд сардаа 11-13 сая төгрөг сард цуглаж ирдэг. Энэ мөнгө иргэдийн цахилгаан, хогны мөнгө юм. Нийт 4 хүнтэй , ня-бо-1 , дарга-1, хоёр нь ажилчин. Эдний 2 хүний цалин “Цэвэр агаар” сангаас ирдэг гэх мэт. Энэ тасгийг Засаг дарга бий болгосон юм. Эдний төсвийг 47 сая гэж баталсан, 1 байр өгсөн энэ бол ЗДТГ-н үндсэн бүтцийн тасаг.

Наранцэцэг:

– Сан , ТҮК байгуулж баахан мөнгөөр тоглоод, тасаг байгуулж тоглоод сонин байна. Тэр их төсвийн мөнгө , иргэдээс сард ирдэг мөнгө, машинууд одоо байхгүй, хайчсан юм бэ? Тасаг байгуулахын эсрэг байна. Хамгын гол нь тэр их цугалсан мөнгө хачсан юм бэ?

Нармандах:

– Сан чадах ядахаараа ажиллаж мөнгө цуглуулсан. Хоёр тэрбум төгрөг цуглуулж дүүрэгт өгсөн, огт урамшуулаагүй. Сан сайн ажилласан

Наранцэцэг:

– Дүүргийн төсөвт байгаа болхоор санг ярьж байна, төсвөөс ТҮК-д байнга мөнгө өгч байсан байна.

Баттулга:

– Ер нь энэ ТҮК ийг байгуулахад тендэр зарлаж байсан уу? Хотоос дарамтлаад тендергүй шууд тулгадаг бол бид тусалъя?

Дэмбэрэлдаш:

– ТҮК-д оруулах тухай зарыг 2009 онд сонинд тавьж байсан.

Засаг дарга Амгалан:

-Бид тэргүүлэгчдийн хурлаар ТҮК-г хэлэлцэж зөвлөөд нөхөр ёсоор хэлж байсан. Тэр бүгд одоо өнгөрсөн. Одоо нийслэлийн хурлын тогтоолоор түүнийг барьж явна, яагаад гэвэл бид нийслэлийн нутаг дээр байна. ИТХ асуудлаа тавьж санг байгуулсан. Шийдвэр эцсийн байдлаар гараагүй. Иймд өрийг нь Засаг дарга Амгалан би төлье гэж ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралд санал тавихад зөвшөөрөөгүй Нармандах, нийслэлийн өмчийн газартай 10 жил тогтвортой ажиллах гэрээтэй ирсэн, харин Нармандах “Би дүүргийн хогыг зөөж байна” гэж буруу ярьсан. Өөрөө хийж байгаа юм шиг. 41 сая төгрөгийг ярих хэрэггүй, хуулийн байгууллага нь шалгана биз.

н. Цэндсүрэн:

– Нармандахыг 10 жил тогтвортой, монополь ажилла гэсэн биш, 10 жил үйл ажиллагааны чиглэлээ өөрчилж болохгүй гэсэн болохоос биш, тогтвортой байдлын гэрээ биш байна шүүдээ? 80 саяын “ковш” ийг авах тухай ИТХ ярилцсан.

н. Батсайхан:

– Он дамжсан үл ойлголцол байна. 448 саяыг баталсан. Энэ нь хүмүүсийн цалин, хоёр машины зардал байсан. ТҮК гэхээр Батсайхан гэж бүү бод. Амгалан дарга буруу зөрүү ярьж байна. Нийслэлийн хурлаар баталсан. Ажиллахгүй байгаа хогны 20-иод машин хятадых. Хоёр сараас 2 жил яваад сэлбэггүй зогсон.

н. Үүрийнтуяа:

-Хоёр асуулт тавъя 1. Хог хаягдлын сангийн тухай, 2. ТҮК-ын асуудал . Зохион байгуулалтын асуудалд алдаа хийсэн. ИТХ дээр бидэнд тогтвортой байдлын гэрээ байдаг, иймээс бид төсвийн мөнгө өгдөг гэж Амгалан хэлсэн. Энэ мэтээр гэрээг шал өөрөөр ярьж 10 жил тогтвортой ажиллуулж төсвийн мөнгө өгөөд байдаг, ард нийтийн өмнө гаргавал хэцүү асуудал болж байна.

Бат сайхан:

-Амгалан бид хоёр хогыг 10 жил зөөх гэрээтэй . Та нар чаддаг юм бол хогоо өөрсдөө зөө, ТҮК байгуулахыг нийслэл хэлсэн юм. Аль 2009 онд байгуулсан

Баттулга:

-Батсайхан гэдэг хүн төсвөөс 1 тэрбум төгрөгний төсөв аваад өөрөө ИТХ-д гишүүн гээд сууж байдаг, маш их мөнгө шүүдээ асуудал үүсгэх хэрэгтэй ингэж огт болохгүй?

Буянжаргал:

– Өнгөрсөн жил Амгалан “Батсайхантай 10 жилийн тогтвортой байдлын гэрээтэй” гэж яриагүй, хуураагүй бол бид өнөөдөр энэ тухай ярихгүй байсан.

Цэндсүрэн:

– Өрсөлдөөнгүй учир ийм байгаа юм. Засаг даргатай хамтран ажилллах гэрээ байгаагүй.

Хог хаягдлын сан, ТҮК-ийн асуудлаар энэ мэтчилэн маргалдсаны эцэст 2012 оны төсвийн төслийг хэлэлцэв.

Засаг даргын нөөц хөрөнгө 350 сая, ИТХ-ын төсөв 60 сая, ЗДТГ 35 сая, жижиг, дунд үйлдвэр 40 сая төгрөг гэх мэтээр урьдаас төлөвлөж болохгүй учраас бөөнд нь батлахаар тохиролцов.

н. Буянжаргал:

– Дүүргийн төсөв жилээс жилд өсч байна. Энэ мөнгө иргэдээс гарч байгаа шүү.

Амраа:

– Уртнасангийн ТББ 20 сая төгрөг авч Бат-Эрдэнэтэй гэрээ хийсэн байна. Үүнийг ИТХ-аар яриагүй биздээ?

Цэндсүрэн:

– Засаг даргын нөөцийн 83 саяыг Сангийн сайдын 47-р тогтоолын 7-р зүйлд заасны зориулалтаар зарцуул гэдэг?

Дараа нь газар зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх үеэр явган хүний замыг засаж тохижуулахад 100 сая төгрөг төлөвлөсөн тухай дурдаж байлаа. Харин дараачийн асуудлууд  ИТХ-ын дотоод асуудал гэж хэлээд биднийг танхимаас гаргав. Хуралдаан 17. 30 цагт өндөрлөж төлөөлөгчид Засаг даргын өрөөнд цугларч  бэлгээ гардаж аваад  ИТХ-н шинэ жилийн арга хэмжээнд явцгаасан юм.

Хуралдааны завсарлагаар ИТХ-ын зарим төлөөлөгчтэй уулзаж ярилцахад “Төсвийг бид дотор нь суугаад хянж чадахгүй байхад та нар яаж хянах вэ, энэ боломжгүй” гэж байлаа.

Бид удалгүй Баянгол дүүргийн 2012 оны төсвийн материалыг олж нийтлэх болно.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: