ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ (2010-2014)

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Өмнөговь аймгийн ИТХ-ын 9-р хуралдаан

Posted by ИТХ on 2012/01/14

Аймгийн ИТХ-ын ээлжит 9-р хуралдаан 2011 оны 12 дугаар сарын 22-ны 10 цагт аймгийн удирдлагын ордны “Сүлд” танхимд 25 төлөөлөгчөөс 24 төлөөлөгч ирснээр 84 хувийн ирцтэйгээр хуралдлаа.

Аймгийн ИТХ-ын 2011 оны ажлын тайланг хурлын дарга Л.Батчулуун тавьж хэлэлцүүлэв. Асуулт гарсангүй. Дараа нь аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх Үндсэн чиглэлийн хэрэгжилтийн тухай илтгэлийг аймгийн Засаг дарга Б.Бадраа тавьж хэлэлцүүлэв. Асуулт, санал гарсангүй. Мөн аймгийн газар зохион байгуулалтын 2011 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар газрын албаны ахлах мэргэжилтэн П. Золжаргал илтгэв. Асуулт, санал гараагүй. Тайлангуудыг сайшааж баталсан тогтоол гаргав.

Дараа нь 2011 онд төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2011 оны төсвийн тодотголыг аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Нарантуяа тавьж хэлэлцүүлэв. Үүний дагуу гарсан зарим асуулт, хариулт, санал шүүмжлэлийг танилцуулья.

Төлөөлөгч X.Сугир (Манлай сумын Засаг дарга):

-Түгээмэл тархацтай болон ердийн ашигт ашигласаны орлого нэмэгдсэнийг ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцээд зарцуулж байгаа. Тухайлбал, 76 сая төгрөгөөр халаалтын систем тавьсан. Гэтэл үүнийг хууль зөрчсөн гээд тодотгоогүйн учир юу вэ?

Аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Нарантуяа:

-Тодотголын стандарт биш байгаа юм. Хугацаандаа материал чинь ирээгүй.

Төлөөлөгч Г Цог-Өрнөх (Цогтцэций сумын засаг дарга):

-Манай сум ямар орлого оруулж хөрөнгө оруулалтанд ямар хувь эзэлдэг вэ?

-Түгээмэл тархацтай ашигт малтмалын байгальд үзүүлж байгаа хор нөлөөг тооцдог уу?

Асуултанд холбогдох хүмүүс товч хариулт өгөв.

Санал, шүүмжлэлийн үеэр гарсан бусад саналууд:

-Сум аймагт болон улсад төвлөрүүлэх орлогоо нэр төрлөөр нь бүрэн оруулсан нөхцөлд нэмж орсон орлогоо ИТХ- аараа хэлэлцээд зарцуулж болдог журмыг аймгийн ИТХ-аас гарган мөрдүүлмээр байна.

-Сумын ИТХ-ын бүрэн эрхийнхээ дагуу гаргасан тогтоол шийдвэрт  аймгийн мэргэжлийн байгууллага, хүндэтгэлтэй хандаж, баймаар байна.

-Сумдын ИТХ-д бага ч гэсэн хөрөнгийн эрх мэдэл өгч баймаар байна.

Ингээд ажлын хэсэг байгуулах санал гарч С.Эрдэнэбат, Г.Цог-Өрнөх, Н.Амарзаяа, Б.Нарантуяа, С.Сумъяа, Л.Цэцэг-Өлзий, Б.Дэндэвсамба нарын 7 хүний бүрэлдэхүүнтэй байхаар томилов.

Дараа нь аймгийн 2012 оны төсвийн төслийн тухай илтгэлийг  аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Нарантуяа тавьж хэлэлцүүлэв. Мөн аймгийн ерөнхий аудитор Б.Зандраа төсвийн төсөлд өгөх аудитын саналын талаар хавсралт илтгэл тавилаа.

Төлөөлөгч X.Түмэнбаяр:

-Манай Таван толгойг нүүрсний уурхайг 7 сая тонн нүүрс борлуулах гэсэн байна. Энэ яагаад ч биелэхгүй.

Хариулт:

Дээгүүр яамдууд тохиролцоод ийм тоогоор төлөвлөсөнийг бид өөрчилж чадахгүй.

Төлөөлөгч X.Сугир (Манлай сумын засаг дарга):

-Манай суманд түгээмэл тархацтай ашигт малтмалын орлогыг 10 сая төгрөг гэсэн байх юм. Үүнийг яаж тооцсон юм бэ? Улсын тэмдэгтийн хураамжийг яаж тооцсон бэ? Манай аймагт 3 сая хувиарласан байна.

Хариулт:

-Хүлээгдэж байгаа гүйцэтгэлээс ухраахгүйгээр төлөвлөсөн байгаа. Сангийн яамны тооцсон аргачлалаар тооцсон .

Төлөөлөгч Х.Сугир (Манлай сумын Засаг дарга):

-Хариулт хангалтгүй байна. гэв.

Төлөөлөгч Б.Дэндэвсамба (Ханбогд сумын засаг дарга):

-Орлогын төлөвлөгөө нэмэгдээд байгаад гайхаж байна. Тэмдэгтийн хураамж 12 сая байх юм. Үүний учир юу вэ?

Н.Уламбаяр (Аймгийн татварын хэлтсийн дарга):

– Манайх хуваарилагдсан татварыг л хураах үүрэгтэй Бид хувиарлалт хийдэггүй.

Б.Нарантуяа (Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга ):

-Та нар хүрэхгүй хүрэхгүй гэж байгаад сүүлд нь давуулчихаад, давсан орлого гээд дур мэдэн зарцуулдаг шүү дээ. Хуулинд өөрчлөлт орсноор олон нэр төрөлтэй болсон.

Төлөөлөгч Г.Цог-өрнөх:

-Энд байгаа тоонууд засагдах боломжтой юу? Боломжгүй бол хэлэлцэх хэрэгтэй.

Төлөөлөгч Ө.Баянмөнх (“Голомт” банкны салбарын захирал):

-Хөрөнгө оруулалтын талаар биднээс санал авалгүйгээр жагсаалт ирж байна. Санал сайн авч баймаар байна.

Б.Нарантуяа (Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга):

-Бид саналаа гаргаад нэмээд явуулахаар хөрөнгө оруулалт нэмдэггүй, харин дээш нь төвлөрүүлэх хэмжээг л нэмэгдүүлдэг. Орлогыг нэр төрлөөр аймгийн дүнгээр батлаж өгдөг Бид түүнийг нь хувааж байрлуулдаг.

Төлөөлөгч н.Отгонбаяр:

-Санхүүгийн хэлтэст бодлого тооцоо байна уу? Энэ төлөвлөлтийг харахад таны хэлсэн шиг мөрөөдлийн жагсаалт байх юм.

Б.Нарантуяа:

– Зарим нь эх үүсвэргүй хөрөнгө оруулалтын асуудал бий . Явцын дунд эх үүсвэрээ гаргаж хэрэгжүүлэхийг л бодож байна.

Төлөөлөгч н.Отгонбаяр:

-Ямар нэг тооцоо байгаа юм уу гэж асуугаад байна.

Хариулт өгсөнгүй.

Санал шүүмжлэл.

Төлөөлөгч Баянмөнх:

-Зарим суманд боломжгүй орлогыг зарим гарцаагүй нэмэгдэх орлого руу шилжүүлээд зохицуулж болно. Давсан орлогыг зарцуулах чиглэлээр маш өргөн санал авч баймаар байна.

Төлөөлөгч С.Сумъяа:

-Нормативийн аргад шилжих хэрэгтэй байна. Дандаа гүйцэтгэлээр тооцож болохгүй баймаар байна. Санал авах ёстой Гэхдээ санал өгөх үүргээ хэрэгжүүлэхгүй байна. Таван толгойгоос мөнгө авахдаа биш цаашид олон жил аймагтаа байлгахад онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Ажлын уялдаа холбоо муу байгаа.

Төлөөлөгч X.Түмэнбаяр:

-Таван толгойгоос 1 саяыг хасаад Эрдэнэс MGL дээр нэмчихмээр байна. Төлөөлөгч Д.Мөнхтулга:

-Төвлөрсөн сумдад бүтээн байгуулалт их хийгдэж байна. Үүнийг дотор нь зохицуулах арга байхгүй юу?

Төлөөлөгч С.Адилбиш:

-Таван толгойг цаашид хөгжүүлэх талыг нь барьж төлөвлөж баймаар байна. Төлөөлөгч н.Бурмаа:

-Түгээмэл тархацтай ашигт малтмалын орлогыг бууруулж төлөвлөж өгөөч. Үүнийг цаашид анхаарах хэрэгтэй байна.

Төлөөлөгч Н.Амарзаяа:

-Таван толгойн борлуулах нүүрс 7 сая тонн гэснийг бууруулах саналтай байна.

Хурлын төгсгөлд гарсан саналуудыг харгалзан дотор нь зохицуулалт хийгээд ерөнхий дүнгээр нь батлах санал гаргаж баталсан юм.

Хурлын тэмдэглэл хөтөлсөн:

Өмнөговь аймгийн ИНБ-ын сүлжээний зохицуулагч С.Энэбиш

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: