ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ (2010-2014)

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

БҮХ ШАТНЫ ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГА, ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ, ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДЭЭС ТӨСӨВ, САНХҮҮГИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХАД ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТӨСӨЛ

Posted by ИТХ on 2012/01/09

Монгол Улсын Сангийн Яамнаас төсвийн шинэчлэлийн хүрээнд төсөвт байгууллагууд, төрийн  болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төсөв, санхүүгийн мэдээллийг ил тод болгох, төсвийн талаарх мэдээлэлтэй иргэд, олон нийт танилцах боломжоор хангах зорилготой журмын төслийг боловсруулан  хэлэлцүүлж байгаа. 1-р сарын 11-ны Лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж батлах төлөвтэй байна. Үүний өмнө 1-р сарын 10-ны Мягмар гаригт Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимын нээлттэй хэлэлцүүлгээр орох юм.

Журмын төсөл, түүний хавсралт маягтуудтай танилцана уу.

БҮХ ШАТНЫ ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГА, ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ, ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДЭЭС ТӨСӨВ, САНХҮҮГИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХАД ДАГАЖ МӨРДӨХ ЖУРАМ 

Нэг. Нийтлэг үндэслэл.

1.1.            Энэхүү журмын зорилго нь бүх шатны төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд /цаашид төсвийн байгууллага, хуулийн этгээд гэх/жилийн төсвийн санал,  батлагдсан жилийн төсөв, түүний гүйцэтгэлийг  /цаашид мэдээлэл гэх/ олон нийтэд мэдээлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино. 

Хоёр. Төсөв, санхүүгийн мэдээллийг олон нийтэд түгээхэд баримтлах зарчим 

2.1.       Төсвийн  мэдээлэл нь  иргэд, олон нийтэд  нээлттэй байх бүхий л боломж, арга хэрэгсэлээр хангагдсан байх;

2.2.       Төсвийн байгууллага, хуулийн этгээд мэдээллийг олон нийтэд тогтмол  хугацаанд, тогтоосон стандартын дагуу үнэн зөв, ил тод хэлбэрээр хүргэх;

2.3.Мэдээлэл нь тухайн жилийн батлагдсан төсөв болон Төсвийн тухай хуульд нийцсэн байх; 

Гурав. Мэдээлэл түгээх цар хүрээ,  бүтэц,  мэдээлэл боловсруулахад тавигдах шаардлага

1.1.Мэдээллийн цар хүрээг дараахь түвшинд хуваана:

1.1.1.      улсын хэмжээнд мэдээлэх

1.1.2.      аймаг, нийслэлийн хэмжээнд мэдээлэх

1.1.3.      сум, дүүргийн түвшинд мэдээлэх

1.1.4.      төсвийн байгууллага, хуулийн этгээдээс иргэд болон харилцагчдын түвшинд мэдээлэх

1.2.   Төсөв захиран зарцуулах эрх бүхий этгээд  төсвийн шатлал харгалзан мэдээллийг тараах цар хүрээг тодорхойлно.

1.3.Мэдээлэл нь дараах ангилалаар илэрхийлэгдсэн бүтэцтэй байна:

1.3.1. урсгал зардал /үндсэн цалин, цалингийн нэмэгдэл, бүтээгдэхүүн үйлчилгээний зардал, татаас, шилжүүлэг/;

1.3.2. хөрөнгийн  зардал, худалдан авах үйл ажиллагааны тендер, түүний үр дүн;

1.3.3. орлого;

1.3.4. санхүүжүүлэх эх үүсвэр/улсын төсөв, хандив, тусламжийн хөрөнгө г.м/;

1.3.5. хандив, тусламжийн хэмжээ, түүний зарцуулалт;

1.3.6. Аудитын тайлан, тайланд тусгагдсан асуудлуудын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай.

1.4.Мэдээлэл  дор дурдсан шаардлагыг хангасан байдлаар илэрхийлэгдсэн байна:

1.4.1.эрх бүхий байгууллагаас баталсан  жилийн төсвийг хүрэх үр дүн, гүйцэтгэлийг хэмжих  шалгуур үзүүлэлтээр;

1.4.2. төсвийн гүйцэтгэлийн тайлан, хүрсэн үр дүнг гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтээр;

1.4.3. байгууллага, хуулийн этгээдийн орлого, зарлага, өр төлбөрийг нийт дүнгээр;

1.4.4. төсвийн гүйцэтгэлийг батлагдсан төсвийн төлөвлөгөөтэй харьцуулсан байдлаар;

1.4.5. төсвийн саналыг төсвийн хязгаартай харьцуулсан байдлаар;

1.4.6. төсөв хэмнэгдсэн болон хэтэрсэн бол холбогдох шалтгааныг тайлбарласан байх;

1.4.7. төсвийн хэмнэлтийг урамшуулалд зарцуулсан бол зориулалтыг заасан байх

1.5.Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь санхүүгийн тайлангаа энэ журамд заасны дагуу олон нийтэд мэдээлнэ.

Дөрөв. Мэдээллийг олон нийтэд хүргэх хугацаа, давтамж 

4.1.Тухайн жилийн төсвийг эрх бүхий байгууллагаас баталж,  хүчин төгөлдөр болмогц төсвийн захирагч дор дурдсан хугацаанд олон нийтэд  мэдээлнэ:

4.1.1.  санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын төсөв, Хүний хөгжил сан, Нийгмийн даатгалын сангийн төсвийг ажлын 3 хоногийн дотор;

4.1.2. төсвийн ерөнхийлөн захирагч өөрийн багцын төсвийг ажлын 7 хоногийн дотор

4.1.3. төсвийн байгууллага хуулийн этгээд өөрийн байгууллагын төсвөө ажлын 10 хоногийн дотор.

4.2.Жилийн төсвийн гүйцэтгэлийн аудит хийгдсэн тайланг эрх бүхий этгээд дор дурьдсан хугацаанд олон нийтэд мэдээлнэ:

4.2.1.    төсвийн байгууллага, хуулийн этгээд хагас жилийн тайланг 7 сарын 15-ны дотор, жилийн тайланг 2 дугаар сарын 25 ны дотор;  

4.2.2.    төсвийн ерөнхийлөн захирагч хагас жилийн тайланг 8 дугаар сарын 15-ны дотор, жилийн тайланг 4 дүгээр сарын 25-ны дотор;

4.2.3.    сум, дүүргийн төрийн сан хагас жилийн тайланг 7 дугаар сарын 25-ны дотор, жилийн тайланг 3 дугаар сарын 5-ны дотор;

4.2.4.    санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланг аудитын дүгнэлт гарсанаас  хойш 7 хоногийн дотор;

4.3.Жилийн төсвийн төслийн саналыг дор дурдсан хугацаанд олон нийтэд мэдээлнэ:

4.3.1. Төсвийн байгууллага, хуулийн этгээд жил бүрийн 7 дугаар сарын 25-ны дотор;

4.3.2. Төсвийн ерөнхийлөн захирагч жил бүрийн 8 дугаар сарын 15-ны дотор;

4.3.3.      Санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жил бүрийн 10 дугаар сарын 1-ний дотор.   

Тав. Мэдээллийг олон нийтэд хүргэх хэрэгсэл 

5.1.  Бүх шатны төсөв захирагч болон төсвийн байгууллага, хуулийн этгээд мэдээллийг олон нийтэд хүргэхдээ мэдээллийн самбар, цахим болон хэвлэмэл хуудас, мэдээллийн бусад хэрэгсэл ашиглана. 

5.2.  Цахим хуудас болон  мэдээллийн бусад хэрэгсэл ашиглаж байгаагаас үл хамааран  төсвийн байгууллага хуулийн этгээд энэ журмын 5.1-д заасан мэдээллийн самбарыг заавал ажиллуулна. 

5.3.  Энэ журмын 5.2-т заасан мэдээллийн самбар нь 2 метр өргөн, 1 метр урт–аас багагүй хэмжээтэй байна. 

5.4.  Энэ журмын 5.2-т заасан мэдээллийн самбарт тавих төсвийн гүйцэтгэл, төсвийн төслийн мэдээллийг энэ журмын хавсралтад заасан жишиг стандартын маягтын дагуу бэлтгэсэн байна. 

5.5.  Энэ журмын 5.1-д заасан  мэдээллийн хэрэгслүүдэд тавигдах мэдээлэл нь энэ журмын 3.3-3.5-т заасан бүтэц, шаардлагыг  хангасан байна. 

5.6.  Төсвийн байгууллага, хуулийн этгээд  цахим хуудастай тохиолдолд тухайн цахим хуудас нь “байгууллагын төсөв” гэсэн цэстэй байна. 

Зургаа. Журмын хэрэгжилтийг хангах 

6.1. Төсвийн байгууллага, хуулийн этгээдийн төсвийн захирагч энэхүү журамд заасан мэдээллийг тогтмол шинэчлэн журмын хэрэгжилтийг хангуулж, хяналт тавьж ажиллах үүрэгтэй. 

6.2.Төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн төсөл, батлагдсан төсвийн гүйцэтгэлийн мэдээллийг олон нийтэд хэрхэн хүргэж ажилласан талаарх тайланг  жилийн төсвийн төслийн хамт санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ. 

6.3. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төсвийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх ажлын биелэлтийг жилийн эцсийн  байдлаар гарган Засгийн газарт танилцуулж,  биелэлтийг  өөрийн цахим хуудсаар мэдээлнэ.

Долоо.  Хариуцлага 

7.1. Энэхүү журмыг зөрчсөн албан тушаалтанд  Төрийн албаны хууль болон Төсвийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. 

—000—

Төсөв, санхүүгийн ил тод …. журам. Маягтууд. 2012.01.05

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: