ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ (2010-2014)

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

2011 онд Завхан аймагт 21 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна

Posted by ИТХ on 2012/01/04

Завхан аймгийн Засаг даргын 2009-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явц, аймгийн эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайлан тавьсан Засаг дарга Я.Санжмятавын илтгэлээс төсөв, хөрөнгө оруулалт, ил тод байдлын холбогдолтой хэсгийг түүвэрлэн оруулж байна.

… Зон олныхоо хандив буяны өгөлгөөр “Очирваанийн хот мандал” цогцолборыг бүтээн байгууллаа.
… Баруун бүсийн Худалдааны төвийн томоохон байгууламжийг ашиглалтад орууллаа.
… Улсын нийслэлдээ “Завханы өдрүүд-2011” цогц арга хэмжээг зохион байгууллаа.
Өнгөрсөн 5 дугаар сараас 2011 оны төсөвт тодотгол хийх тухай яригдаж, бид ч төсвийн тодотголыг хэлэлцэхийг хүлээзнэсэн байдалтай байсаар 2011 оны эхний хуралдаан хойшлогдсоноор жилийн тайлангаа энэ хуралдаанд нэг мөр тавьж байгаа хэдий ч “Төрийн цогц үйлчилгээг багт” арга хэмжээний хүрээнд хөдөөгийн багийн иргэдэд, болон сумдад Засаг даргын тайланг тавихдаа аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2011 оны үндсэн чиглэлийн явцийг хагас жилийн болон, 9 дүгээр сарын 01-ны байдлаар танилцуулсан болно…
… Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт 12 бодлогын хүрээнд 192 зорилт, арга хэмжээ төлөвлөснөөс энэ 2011 оны жилийн эцсийн байдлаар бүрэн хэрэгжсэн 98, хэрэгжих шатандаа 89, биелэлт удаашралтай 5 асуудал байна… Удаашралтай байгаа 5 зорилтыг хэрэгжүүлэхээр хийж байгаа ажлын талаар та бүхэнд тодорхой тайлбар өгөх нь зүйтэй гэж үзлээ.


… Хөтөлбөрийн 2.3.11 дэх заалт Улиастай сумын газар тариалан эрхлэгчдийг дэмжиж эрчим хүчээр хангахаар төлөвлөж 0.4кв-ын цахилгаан дамжуулах шугамын зураг төсөв, техникийн нөхцөл гаргуулахаар холбогдох газруудад санал тавих, шугам татах хөрөнгийн эх үүсвэрийг бий болгохоор ажиллаж байна. Аймагт үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны 3 банкинд санал тавьснаар банкууд 9,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт өгөхөө амласан байгаа. 2012 онд үргэлжлүүлэн хийгдэх Улиастай сумын 0.4 кв-ын ЦДАШ-ын шинэчлэлтэй хамтруулан хийхээр төлөвлөж байна./Цахилгаан дамжуулах агаарын шугам/
… 2.3.13, 2.3.16 дахь заалт Тосонцэнгэлээс Увс аймгийн чиглэлд тавигдах хатуу хучилттай зам барих бодлогыг дэмжих,”Мянганы зам” хөтөлбөрийн хүрээнд баруун бүс нутгийн хэвтээ, босоо тэнхлэгийн дагуух замын ажлыг Улиастайгаас эхлүүлэх саналыг ЗТБХБЯ-д удаа дараа тавьж, 2012 онд Цэцүүх-Тосонцэнгэл чиглэлийн автозамыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр гүйцэтгэж эхлэхээр болоод байна.Мөн 2011 онд Мянганы зам хөтөлбөрийн босоо тэнхлэгийн Улиастайгаар дайран өнгөрөх Говь-Алтай чиглэлийн 3 км хатуу хучилттай замыг барьж ашиглалтанд оруулсан. Цаашид үргэлжлүүлэх асуудлыг эрчимжүүлнэ.
… 2.3.17 дахь заалт Их-Уул сумын Идэрийн голын төмөр бетонон гүүрийг барьж дуусгахаар төлөвлөсөн боловч зах зээлийн үнийн өсөлтөөс шалтгаалан эхний тендер хүчингүй болж 2 дахь удаагаа тендерийг ЗТБХБЯ дээр зарлаж гүйцэтгэгчээр ”Тос гол” ХХК шалгаран ажиллаж байна. 2011 онд гүүрийн захын тулгуур, 2,3-р тулгуурын цутгал хийгдлээ.
Гүүрийн гүйцэтгэлийн хөрөнгө 2012 оны төсөвт батлагдсан гүүрийн ажил үргэлжлэн хийгдэнэ.
… 2.3.18 дахь заалт үйл ажиллагааны хөтөлбөрт орчин үеийн мэдээлэл технологийн дэвшилтэй эн зэргэцэхийн тулд зарим сумдыг шилэн кабельд холбох асуудлыг шийдвэрлүүлэхээр тусгаж, шилэн кабельд холбогдоогүй 11 сумыг кабельд холбох асуудлыг холбогдох байгууллагууд тавьснаар Шилүүстэй сумаас бусад сумдад трассын дагуу эрэл хайгуулын ажил, зураг төсөв хийгдэж, Цагаанчулуут суманд шилэн кабелийн өргөтгөлийн ажил хийгдлээ. 2012 онд Шилүүстэй сумын эрэл хайгуулын ажил, зураг төсөв хийгдэх бөгөөд бусад сумдад шилэн кабель тавигдаж эхэлнэ.

Аймгийн эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг төлөөлөгч та бүхэнд дэлгэрэнгүйгээр гаргаж хүргүүлсэн учир салбар бүрт дэвшүүлсэн зорилтуудын хэрэгжилтийн тухай товчлон илтгэе.

Нэг. Санхүү, эдийн засгийн бодлогын хүрээнд:

… 2011 оны эхний 11 сарын байдлаар орон нутгийн төсөвт 2454.2 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 3015.1 сая төгрөг төвлөрүүлж 22.8 хувиар буюу 560.5 сая төгрөгөөр давуулан биелүүллээ. Төлөвлөгөөний биелэлтийг татварын нэр төрлөөр авч үзвэл патентын орлого 0.4 сая, Бууны албан татвар 1.9 сая, жижиг татвар 1.5 сая төгрөг, ан амьтан агнах барих эрхийн зөвшөөрлийн хураамж 8.4 сая төгрөгөөр тус тус тасарч бусад нэр төрөлийн татвар 1.6-366.6 сая төгрөгөөр давж биеллээ. Тайлан болон хяналт шалгалтын актаар ногдуулсан өмнөх оны 339.6 сая төгрөгийн 94.6 хувь буюу 321.3 сая төгрөгийн өрийг хураан барагдууллаа… Хөндлөнгийн мэдээллийг холбогдох хууль хяналтын байгууллагуудаас авч 302 татвар төлөгчтэй холбоотой 90.7 сая төгрөгөөр улс, орон нутгийн төсвийн орлогыг нэмэгдүүлсэн байна мөн энэ онд нийт 311 татвар төлөгчид татварын хяналт шалгалт хийж 66.4 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж орон нутгийн төсөвт оруулаад байна.
… Аймгийн хөгжлийг эрчимжүүлэхэд зориулж, “Эрчимтэй хөгжлийн Завхан сан”-д хөрөнгө төвлөрүүлэх ажлыг зохион байгуулснаар 2011 оны 12-р сарын 15-ны байдлаар 57,0 сая төгрөг төвлөрүүлэн, 118,5 сая төгрөгийг гүйцэтгэлд зарцууллаа.
… Сумдыг Төрийн сангийн нэгдсэн онлайн сүлжээнд холбох ажлыг эрчимжүүлж, сумдын төрийн санг нягтлан бодох бүртгэлийн программд 100 хувь хамруулж, аймгийн эдийн засаг нийгмийн танилцуулга, долоо хоногийн үнийн мэдээллийг Үндэсний статистик болон Zavkhan.gov.mn вэб сайтад байршуулан тархааж төсвийг нээлттэй ил тод байлгах зарчмыг баримталж ирлээ.

Хоёр. Хөгжлийн бодлогын хүрээнд:

… Малын чанар, үүлдрийг сайжруулах талаар батлагдсан хөтөлбөрийн хүрээнд 24 суманд үржлийн хуц 1337, ухна 164-ийг хуваарилж Улиастай, Эрдэнэхайрхан, Дөрвөлжин сумдад зохиомол хээлтүүлгийн байртай болголоо.
… Малчид, мал бүхий иргэд, аж ахуйн нэгжүүдэд эрчимжсэн мал мал аж ахуйг хөгжүүлэхэд нь зориулж ЖДҮ-ийг дэмжих сангаас 5 иргэн, аж ахуйн нэгжид 71,5 сая төгрөгийн зээл олголоо.
… Алдархаан, Баянтэс, Дөрвөлжин, Отгон, Тэс, Сантмаргаз, Их-Уул, Тосонцэнгэл, Яруу зэрэг 9 сумын мал эмнэлэг, үржлийн тасагт албан ажлын зориулалтын пургон машин олгогдлоо.
Мал аж ахуйг эрсдэлээс хамгаалах нөхцөлийг сайжруулах чиглэлээр бэлчээрийн хортон мэрэгч үлийн цагаан оготнотой тэмцэх устгал ариутгал хийх арга хэмжээг Их-уул, Нөмрөг, Түдэвтэй, Отгон, Идэр, Тосонцэнгэл, Тэлмэн, Яруу сумдын 40.0 мянган га бэлчээрт хийлээ.
… Ургамал сумын Хульжийн голын 38 га, Отгон сумын Улаан толгойн 30 га-гийн услалтын системийг шинэчлэн засварлаж, “Тогтвортой амьжиргаа-2” төслийн хөрөнгө оруулалтаар сум бүрд 8.0 сая төгрөгийн санхүүжилтээр 215,3 га бүхий хадлангийн талбайг хашиж хамгаалан, хадлан бэлтгэх, газар тариалан эрхлэх зориулалтаар малчдад эзэмшүүлэх ажлыг зохион байгууллаа.
Инженерийн хийцтэй 35 худаг гаргаснаас улсын төсвийн хөрөнгөөр 30, хандивын хөрөнгөөр 3, отрын бүс нутагт гар аргаар 2 худаг гаргаж улсын комисст хүлээлгэн өглөө.
Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор 2009, 2010 оны зээлийн эргэн төлөлтийн эх үүсвэрээс 5 сумын 11 төсөлд 94,5 сая төгрөгийн, Засгийн газрын бондын эх үүсвэрээс 47 төсөлд 1288,0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл, Сумын үйлдвэрлэл хөгжүүлэх сангийн 1530.0 сая төгрөгийн эх үүсвэрээс 395 иргэн, аж ахуйн нэгжид зээл олгогдож 84 ажлын байр хадгалагдаж шинээр 72 ажлын байр бий болголоо
… Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас олгосон нийт зээлийн 25,3 хувь буюу 388,0 сая төгрөг нь хүнсний үйлдвэрлэл, эрхлэгчдэд ногдож байна.
… “Аялал жуулчлалын тайлбар толь” номыг хэвлүүлэн,“Таны туслагч-Ногоон ном”-ыг өрх бүрт хүргэн түгээлээ. Аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих үүднээс хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр сурталчлах ажлыг зохион байгуулж МҮОНРТелевизийн “Гараг” студитэй хамтран Завхан аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудын талаар цуврал нэвтрүүлэг бэлтгэж орон даяар нэвтрүүлж байна. Мөн “Ниссан-TOUR” групп аймгийн үзэсгэлэнт газар, Байгалийн Цогцолбор Газруудаар аяласан цуврал нэвтрүүлгийг бэлтгэж TV-5 телевизээр нэвтрүүллээ. Олон улсын аялал жуулчлалын ITF үзэсгэлэнд оролцож “Шилдэг санаачлагатай оролцогч” аймгаар шалгарсан амжилт үзүүллээ.
… Тайширын Усан цахилгаан станцын усны хуримтлал зохих түвшинд хүрснээр 2011 оны 06-р сараас эхлэн Нөмрөг, Түдэвтэй, Идэр, Тэлмэн, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй, Алдархаан сум, 09-р сарын 20-ноос Улиастай сумын 3 чиглэл, Цэцэн-Уул, Сонгино, Завханмандал, Сантмаргаз, Эрдэнэхайрхан сумдыг холбосноор 24 цагаар эрчим хүчээр хангагдаж байна.
Тосонцэнгэл, Отгон сумдыг Тайширын усан цахилгаан станцтай холбох шаардлагатай дэд станцуудад засвар, тохируулгын ажлууд хийгдэж байна.
… Одоогийн байдлаар Баянтэс, Баянхайрхан, Асгат, Отгон сумдууд 8 цагаар дизель станцаар эрчим хүчээр хангагдаж, Ургамал, Дөрвөлжин сумдууд нарны цахилгааны эх үүсвэрээр 24 цагаар ажиллах горимтой боловч өвлийн улиралд дизель станц нэмж ажиллуулах хөрөнгийг шийдсэнээр, Их-Уул, Тэс сум төвлөрсөн системээс 24 цагийн эрчим хүчээр хангагдаж байна. Энэ байдлыг 2008 оны өдий үетэй харьцуулахад бид эрчим хүчтэй аймаг болсон.
… Шинэ Ази майнинг групп Тэлмэн сумын нутагт Дулааны цахилгаан станц барих ажлыг эхлүүлж геологи, гидрогеологи, хөрсний шинжилгээний ажил хийгдэж байна.
… Дулааны цахилгаан станц ашиглалтанд орсноор манай аймаг болон Говь-Алтай аймгийн бүх сумд цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангагдах төдийгүй Завхан аймаг эрчим хүчний хомсдолтой биш эрчим хүч түгээдэг аймаг болох ирээдүй ойрхон байгаа.
… Технологийн шинэчлэлт хийгдээгүй байсан тусгай зөвшөөрөл бүхий таван халаалтын зууханд шинэчлэл хийснээр үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

Гурав. Нийгмийн бодлогын хүрээнд:

… Ардын урлагийг хөгжүүлэх, хүүхэд, залуучуудад өвлүүлэн эзэмшүүлэхээр эхлүүлсэн ажлаа хэвийн жигд үйл ажиллагаагаар хангах үүднээс Морин хуурын төвийг байгуулж, 1224 морин хуурч, 100 уртын дууч, 50 хөөмийч бэлтгэх сургалтуудыг хийж 999 морин хуурч хүүхдүүдээ Отгонтэнгэр хайрханы тахилга, аймгийн баяр наадам, “Завханы өдрүүд-2011” арга хэмжээ, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмын нээлт зэрэг томоохон арга хэмжээнүүдэд амжилттай оролцууллаа.
Бидний санаачлан зохион байгуулсан энэ арга хэмжээ БСШУЯ-ны шилдгийн шилдэг 9 бүтээлийн нэгээр шалгарч 2 сая төгрөгийн шагнал авсан нь энэ ажлыг үнэлсэн нэг үнэлгээ юм.
… “Эрин зууны хөтөч” аяны хүрээнд сумдад 220 гаруй сая төгрөгийн хөгжим, техник хэрэгсэл, компьютер, шатар, сурах бичиг нэмж олголоо. “Эрин зууны хөтөч” бодлогоо өргөжүүлж 5-р ангиас дээш суралцагч 3 хүүхэд тутмын дунд 1 компьютертай болгох зорилтыг 2012 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Улиастай хотноо 10-р сард “999 шатарчин хүүхдүүд”-ийн нэгдсэн тоглолтыг анх удаа зохион байгуулж, шатрын клубуудэд Засаг даргын нөөц сангаас 6,0 сая төгрөгийн шатрын хэрэглэгдэхүүн, ном, сурах бичгийг олголоо.
… Аймгийн ХЖТ-ыг тогтвор суурьшилтай ажиллах мэргэжлийн уран бүтээлчдээр хангахаар СУИС-д 11 оюутныг элсүүлэн суралцуулж тэдний сургалтын төлбөрийн 30%-ийг орон нутгийн төсвөөс санхүүжүүлж байна.
… Аймгийн төв номын сан болон сумдын номын сангуудын фондыг баяжуулах, номын санг тохижуулж үйл ажиллагааг нь тогтмолжуулах аяныг өрнүүлж сумдын номын санд орон нутгийн санхүүжилтээр 5 сая төгрөгийн 243 нэр төрлийн номоор, БСШУЯ-наас 9.2 сая төгрөгийн номоор тус тус баяжуулалт хийж техник хэрэгсэл олгоод байна.
… Ерөнхий боловсролын сургуулийн 30 сургуулийн номын санд тус бүр нь 450 мянган төгрөгийн өртөг бүхий “Британика” 8 боть номыг аймгийн Засаг даргын гарын бэлэг болгож өгсөн.
… 2011 онд аймгийн Нэгдсэн эмнэлэгт эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр 200,0 сая төгрөгийн өртөг бүхий Ангиографийн аппарат, тоног төхөөрөмжийг суурилуулснаар элэгний хорт хавдрыг эмчлэх, судас бөглөх, эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх, хавдрын урьдал болон хавдрын эмчилгээг хугацаа алдалгүй орон нутагтаа хямд үнээр эмчлэх боломж бүрдсэн төдийгүй цаашдаа баруун бүсийн эмчилгээ оношлогооны төв болох суурь тавигдаж байна. Энэ нь монголдоо 2 дахь төв болж байгаагаараа бусдаас онцлох арга хэмжээ болсон.
… Тосонцэнгэл, Шилүүстэй сумдад эмэгтэйчүүдийн зөөврийн өнгөт дурангийн аппарат 6 багийн эмчид иж бүрэн багаж хэрэгсэл, эм био бэлдмэлийг Чех улсын хөрөнгө оруулалтаар олголоо. Одоо 8 багт ийм тоног төхөөрөмж нийлүүлэхэд бэлэн болоод байна.
… Аймаг, сум, сум дундын эмнэлэг, хөдөөгийн багт тогтвор суурьшилтай, олон жил ажилласан 56 эмчид 16,8 сая төгрөгний урамшуулал олголоо.

… Хүн амыг нийтийн биеийн тамир, спортоор хичээллүүлэх, багш дасгалжуулагчдын ур чадварыг дээшлүүлж аймаг, улс, тив дэлхийд өрсөлдөх чадвар бүхий тамирчдын залуу халааг бэлтгэх хүрээнд аймгийн Засаг даргын дэргэд “Өсвөрийн шигшээ баг”-ийг спортын 12 төрлөөр байгуулж, “Хаврын баяр-2011” наадмыг спортын 8 төрлөөр, Хүүхдийн спортын IV их наадмыг спортын 12 төрлөөр, Дөрвөлжин сумын уугуул Дэлхийн хошой аварга, Монгол улсын гавьяат тамирчин О.Цогтгэрэлийн нэрэмжит өсвөр үеийн самбо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Уг шигшээ багаас Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчид, багш, дасгалжуулагчдад Засаг даргын нөөц сангаас 2,0 сая төгрөгийн урамшууллыг олголоо.
… Мөн БНАСУ-ын Пхеньян хотод болсон Олон улсын Таеквондогийн насанд хүрэгчдийн “Дэлхийн аварга” шалгаруулах тэмцээнд оролцсон тамирчин, Улсын аварга шалгаруулах тэмцээнд медаль авсан тамирчид, дасгалжуулагч нарт Засаг даргын нөөц сангаас 2.900.000 төгрөгийн урамшуулал олголоо.
… Энэ онд Тэтгэврийн даатгалын сангаас нийт 8660 хүнд 109,3 тэрбум төгрөгийн тэтгэвэр, Тэтгэмжийн даатгалын сангаас 513 хүнд 561605.3 мянган төгрөгийн тэтгэмжийг хуулийн хугацаанд нь олголоо. Нийгмийн даатгалын сангуудын 2010 оны жилийн эцсийн авлага 82,0 сая төгрөгнөөс 16,9 сая төгрөгийн авлагыг барагдуулж өмнөх оны авлагыг 21 хувиар буурууллаа.
… Монгол Улсад ахмадын байгууллага үүсч хөгжсөний 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд сумдын ахмадын байгууллагын дарга нарын уулзалт семинарыг Алдархаан суманд зохион байгуулж 2011 оны аймгийн “Тэргүүний халамжлагч”, “Манлай ахмад”-ыг шалгарууллаа. Энэ арга хэмжээнд тодорхой дэмжлэг үзүүлсэн болно.
… Улиастай, Тосонцэнгэл сумдын ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн унаа, цахилгааны үнийн хөнгөлөлтөд 16 сая, мөн Улиастай сумын Ахмадын өдрийн сувилал, Улаан хаалга дахь ахмадын амралтанд 288 өндөр настан иргэдийг амрааж 9,1сая төгрөгийг зарцуулсан байна.
… “Нэг багш-Нэг хүүхэд” арга хэмжээг зохион байгуулж, “Нэг хүүхэд-Нэг байгууллага” хөдөлгөөнд нэгдсэн байгууллагуудтай хамтран нийгмийн эмзэг бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй 50 хүүхдийг Даян-Очир хүүхдийн зусланд амрааж 2.5 сая төгрөг олголоо.
… Аймгийн хэмжээнд бүтэн өнчин 76 хүүхэд байгаагаас Сар шинийн баяр, хүүхдийн баярын өдрүүдийг угтаж хүүхэд бүрийн хадгаламжийн хуримтлалыг 100000 төгрөгөөр баяжуулж, 18 нас хүрсэн бүтэн өнчин 9 хүүхдийг аймгийн баяр наадам болон Отгонтэнгэр уулын төрийн тахилгад урилгаар оролцуулан тус бүр 100000 төгрөгийн хувцас хэрэглэл олголоо.
Хөдөлмөр эрхлэлтийн албанд 1838 иргэнийг бүртгэж, 1860 иргэнийг ажилд зуучлан, мэдээллээр хангаж 8295.9 мянган төгрөгийг зарцуулсан байна.
… Тосонцэнгэл, Их-Уул, Цагаанчулуут, Сонгино, Тэлмэн, Нөмрөг, Улиастай сумдад 17 төрлийн мэргэжил олгох болон давтан сургалтыг зохион байгуулж 472 иргэнийг хамруулж сургалтын төлбөрт 47.0 сая төгрөг зарцууллаа.
… Сургалтанд хамрагдсан иргэдийн 279 нь буюу 60 хувь нь ажлын байраар хангагдсан байна.
Монгол улсын Засгийн газраас 2011 оны хөдөлмөр эрхлэлтийн жил болгосонтой холбогдуулж шинээр ажлын байр бий болгох асуудалд түлхүү анхаарч НХХЯ-с зарласан уралдааны болзлыг 132,85% биелүүлж аймгийн хэмжээнд 1860 ажлын байр шинээр бий болгосноор баруун бүсийн аймгууддаа тэргүүлснээр 6 сая төгрөгийн урамшуулал авлаа.
… Эдгээр ажлын байрны 350 нь Баруун бүсийн худалдааны төвд бий болгосныг дуулгахад анх санаачлан нэлээдгүй хөөцөлдөж үр дүнд хүргэсэн Засаг дарга миний хувьд таатай байна.
… Улаанбаатар хотод эмчилгээ, оношилгоо хийлгэх 392 ахмад настанд 31.5 сая төгрөгийн, хөгжлийн бэрхшээлтэй 190 иргэнд 14.0 сая төгрөгийн хөнгөлөлтийг үзүүллээ.

Дөрөв. Төрийн шинэтгэлийн бодлогын хүрээнд:

… Аймгийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх агентлаг, төрийн байгууллагуудаас давхардсан тоогоор 215 албан хаагчид холбогдох салбарын хүрээний сургалт семинарт, 2500 гаруй албан хаагч орон нутгийн сургалтад хамрагдаж Санхүү Эдийн засгийн дээд сургуулийн магистрын сургалтанд 25 хүн суралцсанаас 18 хүн эдийн засгийн магистрын зэрэг хамгаалаад байна.

Өдөрлөгийн үеэр хөдөөгийн бүх багууд нүүдлийн гэр төвтэй болж, 29 багийн Засаг дарга, 14 багийн эмчид мотоцикл олгосноор бүх багийн Засаг дарга, эмч нарыг 100 хувь унаажуулж багийн Засаг дарга, эмч нар ажлаа шаардлагын хэмжээнд гүйцэтгэх бүрэн боломжтой болсон гэж үзэж байгаа
Багийн хөгжлийг дэмжих зорилгоор Яруу сумын Зүйл, Тэс сумын Дооно, Нөмрөг сумын Баянзүрх багуудад 5.5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж бүх багийн дарга нар болон эмч нарт сургалт зохион байгууллаа. Удахгүй 2 хоногийн дараа Чех улсын Каритас Чех байгууллагын хөрөнгө оруулалтаар багийн эмч нарын сургалтыг 2 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.
… 2011 оны жилийн эцсийн байдлаар аймгийн Засаг дарга түүний Тамгын газарт иргэдээс нийт 374 өргөдөл ирүүлсний 360 өргөдлийг шийдвэрлэж 14 өргөдлийн хугацаа болоогүй хүлээгдэж байна. Мөнгөн тусламж хүссэн 180 иргэнд 5400000 төгрөгний тусламж үзүүллээ.
… 2011 онд “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” Монгол улсын хуулийг хэрэгжүүлэж Алдарт эхийн I, II одонгоор шагнагдсан 3795 эхийн, алдарт эх одонг, гарын бэлгийн хамт гардуулах хүндэтгэлийн арга хэмжээг тусгай ажлын хэсгүүд томилон зохион байгууллаа.
… Хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Чонгжу мужийн захирагч, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон бусад зочид төлөөлөгчид манай аймгийн урилгаар ирж цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж аймаг хотуудын хамтран ажиллах 5 заалт бүхий гэрээг шинэчлэн байгууллаа. ОХУ-ын БНТУ-ын Резин мужийн 70 жилийн ойд төлөөлөгчдөө оролцууллаа.
Мөн сумдын хүн эмнэлгийн эрхлэгчид, дуу хөгжмийн багш нар, сумын орлогч дарга нарыг БНХАУ-д танилцах аялалд оролцууллаа.

Тав. Хууль, эрх зүйн бодлогын хүрээнд:

… Төрийн байгууллагын ил тод нээлттэй байдлыг хангах зорилгыг хэрэгжүүлэх үүднээс Авлигатай тэмцэх газартай хамтран “Төрийн байгууллагын үйл ажиллагаанд иргэний нийгмийн оролцоо” сэдэвт нээлттэй өдөрлөгийг нутгийн захиргааны байгууллагуудыг оролцуулан зохион байгуулж арга хэмжээнд давхардсан тоогоор 800 гаруй иргэн хамрагдлаа.
… Иргэдийн эрх зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлж, тэднийг хууль эрх зүйн мэдээллээр хангах нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чухал асуудлын нэг гэж үзэн баг бүрт эрх зүйн хөтөч буюу ухуулагчийг бэлтгэж, бэлтгэгдсэн ухуулагч болон төрийн бус байгууллагын төлөөллөөс оролцуулсан “Иргэний зөвлөл”-ийг сумдад байгуулж ажиллуулах шийдвэр хүргүүлсэн боловч бэлтгэгдсэн хүмүүс маань орон нутагтаа ажиллахгүй байгаагийн зэрэгцээ сумын Засаг дарга нар шаардлага хангасан гэрээгээ одоо болтол ирүүлээгүй байна.
Эдгээр хүмүүст зөвлөл байгуулсан гэрээг үндэслэн мөнгөн урамшуулал олгох юм.
Иймд энэ асуудалд анхаарал хандуулахыг сумын Засаг дарга нарт анхааруулж байна.
… Сумдын цагдаагийн алба хаагчдыг орон нутагт нь тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлэх, нийгмийн асуудлыг сайжруулах зорилгоор 18 суманд 22 цагдаагийн туслах ажилтан авч ажиллуулахаар 27,2 сая төгрөгийг орон нутгийн төсвөөс шийдвэрлэж, бүх сумдын хэсгийн төлөөлөгч нарт иж бүрэн компьютер, 5 суманд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр мотоцикль олгох ажлыг зохион байгууллаа.
… Цагдаагийн байгууллага, түүний алба хаагчдийн ажил үүргээ шуурхай гүйцэтгэх гарсан зөрчлийг цаг алдалгүй таслан зогсоох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхээр 40 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хөдөлгөөнт эргүүлийн 4 автомашиныг аймгийн Цагдаагийн газар болон Тосонцэнгэл сумын цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгч үүрэг гүйцэтгүүлж байна.
“Эрх зүйн туслалцааны төв”-д, хандсан 19 иргэнд холбогдох 16 эрүүгийн хэрэгт үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ үзүүллээ.
… Төрийн архив, албан хэрэг хөтлөлтөд мэдээллийн технологи нэвтрүүлэх Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд төрийн 67 байгууллагад байгууллагын архивын ажлын программ нэвтрүүлж, төрийн архив мэдээллийн технологи нэвтрүүлэхэд шаардлагатай техник, тоног төхөөрөмж суурилуулж, гэрээгээр 5 ажилтан ажиллуулж, 180 хөмрөгийн түүх танилцуулгыг программд оруулж архивын баримтын хоёрдогч мэдээлэл үүсгэн, фото зураг 60, данс 10, хадгаламжийн 45 нэгж баримтыг цахим хэлбэрт оруулан мэдээлэл лавлагааны сан үүсгэж эхлээд байна.
… Улсын бүртгэлийн хэлтсийн болон НЦҮ-ний төвийн ажлын байр, техник тоног төхөөрөмжийг олон улсын стандартын түвшинд хүргэж тохижуулах, эд хөрөнгийн эрхийн архивыг цахим хэлбэрт оруулах ажлыг Мянганы сорилтын сангийн 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэчлэлээ.
… Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх бэлтгэлийг хангуулах зорилго бүхий онцгой байдлын хэлтсийн болон гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын хээрийн нэгдсэн сургалтад зориулж тугайлан талбай байгууллаа… Мөн гамшиг ослын үед үүргээ гүйцэтгэх удирдлагын байрны зориулалтаар ГАЗ-66 авто машиныг тоноглоход дэмжлэг үзүүллээ.

Зургаа. Хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлын талаар:

… Манай аймаг 2011 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 18796.9 сая, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 856.74 сая, төсөл хөтөлбөрөөр 1141.2 сая, хандив тусламжаар 254.0 сая төгрөгийн нийт 21048.84 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил гүйцэтгэсэн байна.
… Сумдад инженерийн хийцтэй гүний насостой худаг 33-ыг, Тэс суманд 0277-р ангийн цэргийн гал зуухны байр, махны үйлдвэрийн шинэчлэлт, Ургамал суманд Хүнгүйн голын гүүрний шинэчлэлт, Улиастай сумын урьд чиглэлийн хүндэтгэлийн хаалга, Улиастай суманд Хөгжмийн сургалттай 320 суудалтай сургууль, Дөрвөлжин суманд 150 хүүхдийн дотуур байр, Яруу суманд 100 хүүхдийн цэцэрлэг, Тэлмэн суманд 200 суудалтай соёлын төв, Идэр суманд 10 ортой, Шилүүстэй суманд 20 ортой эмнэлэг, Алдархаан, Завханмандал, Цэцэн-Уул сумдад хэсгийн төлөөлөгчдийн байрыг шинээр барьж, Алдархаан сумын сургуулийн хичээлийн байр, МХГазар, Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн дээврийн шинэчлэлт, аймгийн Шүүх, хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын уурын зуух, гадна дулаан, Нэгдсэн эмнэлгийн амбултор, Ус цаг уур, орчны шинжилгээний албаны конторын барилга, “Даян очир” зуслангийн барилга, Отгонтэнгэр, Тарвагатай нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргаадын автограж, конторын барилга, Эрдэнэхайрхан сумын сургуулийн хичээлийн байрны дээвэр, халаалт, Улсын нөөцийн салбарын Сонгино дахь шатахууны агуулах, Цагаанхайрхан, Нөмрөг сумдын Засаг даргын Тамгын газрын контор, Шилүүстэй сумын соёлын төвийн барилга, Ургамал сумын дотуур байрны халаалт, Яруу сумын сургуулийн хичээлийн байрны халаалтын тогоо, халаалтын засварын ажлыг хийж ашиглалтанд орууллаа.
… Мөн 2012-2013 онд гүйцэтгэхээр хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан Богдын голын төмөр бетон гүүрний их засварын ажлыг байгууллагын өөрийн хөрөнгөөр эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр гүйцэтгүүлж байна.
… Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Баруун бүсийн худалдааны төвийн барилгыг 2010 онд эхлүүлэн энэ онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 1800.0 сая төгрөгийн өртөгтэйгээр барьж ашиглалтанд орууллаа.
… Багийн Засаг дарга, багийн эмчид мотоцикл олгоход 72 сая төгрөг, хөдөөгийн 84 багийг нүүдлийн гэртэй болгоход 127,5 сая төгрөг зарцууллаа.
… Мөн түүнчлэн 2010-2011 онуудад Түдэвтэй, Отгон, Тэс, Нөмрөг сумдад 320, Тосонцэнгэл суманд 640 хүүхдийн хичээлийн байр, 500 суудалтай соёлын төвийн барилга, нутгийн удирдлагын орлон, Улиастай суманд 800 хүний суудалтай хөгжимт жүжгийн театр, 30 ортой халдвартын эмнэлэг, 50 ортой төрөх эмнэлэг, Отгон суманд сумын Засаг даргын Тамгын газрын барилга, Цагаанхайрхан суманд 75 хүүхдийн цэцэрлэгийн барилга, Улиастай-Донойн нисэн онгоцны буудал хүртэлх 29,5 км хатуу хучилттай авто зам, Улиастай-Говь-Алтай чиглэлийн улсын чанартай авто замын Улиастайгаар дайран өнгөрөх 4 км хатуу хучилттай авто замын шинэчлэлтийн ажлуудыг эхлүүлэн амжилттай хэрэгжүүлж байна.
… Энэ онд төсөл хөтөлбөрөөр сумдад сургууль, цэцэрлэгийн засвар, тохижилт, гэрэлтүүлэг, цэцэрлэгт хүрээлэн, хадлангийн талбайн хайс хамгаалалт, аймгийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дадлагын байр, Улсын бүртгэлийн байрны шинэчлэлт засварын ажлыг гүйцэтгээд байна.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: