ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ (2010-2014)

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Завхан аймгийн ИТХ-ын VII хуралдааны тэмдэглэл

Posted by ИТХ on 2012/01/04

[“Иргэд төсвөө хянана” иргэний нийгмийн сүлжээний хүсэлтээр Завхан аймгийн “Өрнөх хөгжил” ТББ-ын зохицуулагч М.Дуламжав, дэд тэргүүн Б.Цэрэндулам нар уг хуралдаанд сууж ажиглалт хийсэн тэмдэглэл]

Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дугаар хуралдаан 2011.12.23-ны 10 цагт Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд нээгдэж өмнөх хуралдаанаас хойш хорвоогийн мөнх бусыг үзсэн хоёр төлөөлөгчид нэг минут эмгэнэл илэрхийлж, нийт 31 төлөөлөгчөөс Улаанбаатар хотод хоёр төлөөлөгч ажлаар явж, 27 төлөөлөгч ирснээр ирц 87 хувьтай байгаа тул хуралдаан эхлэлээ.

Хуралдааныг аймгийн ИТХ-ын дарга Ч.Дэмчигсүрэн удирдаж аймгийн Засаг дарга Я.Санжмятав, албан газар, байгууллагын дарга, эрхлэгчид, ЗДТГ-ын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, ИТХ-ын ажлын албаны ажилтнуудаас гадна 1990 онд Ардын Их Хурлын депутатаар сонгогдож шинэ Үндсэн хууль батлалцсан Их-Уул сумын иргэн Төмөр-Очир, Цэцэн-Уул сумын иргэн Ванган, Цэрэндорж, Тосонцэнгэл сумын иргэн Д.Цогтбаяр, Иргэний нийгмийн төлөөлөл – “Өрнөх хөгжил” сүлжээний удирдах зөвлөлийн гишүүн М.Дуламжав, Б.Цэрэндулам нар урилгаар суулаа.

Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр баталлаа.

1.Завхан аймгийн ИТХ, тэргүүлэгчдээс 2011 онд хийсэн ажлын тайлан
Илтгэгч: ИТХ-ын нарийн бичгийн дарга Т.Дэлгэрсайхан
2. Аймгийн Засаг даргын 2009-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явц, аймгийн эдийн засаг нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайлан Илтгэгч: Аймгийн Засаг дарга Я.Санжмятав
3. Аймгийн эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл
Илтгэгч: Аймгийн Засаг даргын орлогч Л.Лхамсүрэн
4. Нутгийн захиргааны байгуулагуудын 2011 оны төсвийн гүйцэтгэл
Илтгэгч: Аймгийн ЗДТГ-ын санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Болдбаатар
5. Аймгийн Аудитын газрын 2011 оны тайлан
Илтгэгч: С .Уламбаяр- Аймгийн аудитын гарын дарга
6. Газар зохион байгуулалтын тайлан
Илтгэгч: С.Ганболд- ЗДТГ-ын барилга, хот байгуулалт, газрын албаны дарга
7. “Эрчимтэй хөгжлийн Завхан” сангийн тайлан
Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Болдбаатар
8. Аймгийн хүндэт иргэн цол олгох тухай
Аймгийн ЗДТГ-ын дарга П.Нямжав
 
 
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улиастай сумын төлөөлөгч Б.Оргил:

– Хурлын материалыг төлөөлөгчдөд эрт өгөх, төсвийн задаргааг нарийвчлан өгөх талаар Тэргүүлэгчдийн хурал дээр тавьсан санал яагаад хэрэгждэггүй юм вэ?

ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Болдбаатар:

– Төсвийн задаргааг боломжоороо өгсөн, яг юуг нь тодруулж авах гээд байгааг мэдэхгүй байна гэлээ.

Мөн Дөрвөлжин сумын төлөөлөгч Галрагчаа, хэлэлцэх асуудалд Дөрвөлжин сумын Баян-Айрагын алтны уурхайн газар эзэмшлийн асуулыг оруулж өгөөч гэж санал гаргаж байв.

1.

Эхлээд хэлэлцэх асуудлын дараалал ёсоор Завхан аймгийн ИТХ, тэргүүлэгчдээс 2011 онд хийсэн ажлын тайланг ИТХ-ын нарийн бичгийн дарга Т.Дэлгэрсайхан тавилаа. (Бүрэн эхээр нь хавсаргав)

Илтгэлтэй холбогдуулан гарсан асуулт, санал шүүмжлэл:

Идэр сумын төлөөлөгч Г.Цэцгээ:

– Хурлын төлөөлөгчдийн үйл ажиллагааг дэмжсэн ямар үйл ажиллагаа хийв? Цаашид юу хийх вэ?

Тосонцэнгэл сумын төлөөлөгч Отгонбаяр:

– Хурлын төлөөлөгч нар сумдад хяналт үнэлгээ хийнэ гэсэн байсан хийгээгүй шалтгаан юу вэ?

ИТХ-ын нарийн бичгийн дарга Т.Дэлгэрсайхан:

– Хурлын төлөөлөгчдийн үйл ажиллагааг дэмжиж үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, түүний биелэлтийг хэвлэж иргэд олон нийтэд тараасан. Санхүүгийн асуудлаас шалтгаалан сумдад үнэлгээ хийх ажил хойшлогдсон бөгөөд 2012 онд хийнэ.

Төлөөлөгч Б.Оргил:

– Төлөвлөгөөний биелэлтийг гаргахдаа өөр зүйлийг биелэлт болгож тавих юм. Энд өөр дурангаар харж бичээд байна Үүнийгээ болиоч гэж хэлье.

ИТХ-ын дарга Ч.Дэмчигсүрэн:

– Хурлын тэргүүлэгчид, ажлын алба сайн ажилласан. Хуралдааны ирц сайн, оролцоо сайн байсан гэж дүгнэж байна

Ингээд ИТХ, Тэргүүлэгчдийн ажлыг “Маш сайн” гэж танилцуулсан тогтоолыг батлав.

2.

Дараа нь Аймгийн Засаг даргын 2009-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явц, аймгийн эдийн засаг нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайланг Аймгийн Засаг дарга Я.Санжмятав тавилаа. (Бүрэн эхээр нь хавсаргав)

Асуулт хариулт, санал шүүмжлэл:

Түдэвтэй сумын төлөөлөгч Отгонбаатар

– Манай сумын төвийн 0.4 кв-ын шугам хэзээ дуусах вэ?

Алдархаан сумын төлөөлөгч Л.Лхамсүрэн:

– 600 сая төгрөгөөр хоршоог дэмжсэн байна. Ямар шугамаар ямар шалгуураар мөнгийг олгодог вэ? Мөн “Чацаргана” төсөл хэрэгжүүлж моднууд нь хэр ургаж үр өгөөжтэй байсан вэ?

ХААХҮ-ийн хэлтсийн дарга Н.Эрдэнэцэцэгийн хариулт:

– 0.4 кв-ын шугамнууд эхнээсээ баригдаж байгаа. Түдэвтэй сумын 0.4 кв-ын шугам хийгдсэн, одоо ашиглалтанд авна.

ХААХҮГ-ын дарга Б.Мэндбилэгийг хариулт:

– Хоршоог дэмжих төслийг УИХ-ын гишүүн Д.Балдан очир хэрэгжүүлсэн. УИХ-ын гишүүний хөрөнгө тул бид мэдэх боломжгүй

Аймгийн Засаг дарга Я.Санжмятавын тодруулга:

– УИХ-ын гишүүдийн хөрөнгө нийгмийн асуудал голлон чиглэдэг. Д.Балдан-Очир гишүүн жижиг дунд үйлдвэр, бүс нутгийн хөгжил рүү голлон чиглүүлсэн.Энэ нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал учир энэ талаар асуудал байхгүй гэлээ.

Ингээд аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр 3,6 жилийн хугацаанд бараг биелж байгаа тул үйл ажиллагааг хангалттай сайн гэж үнэллээ.

3.

Аймгийн эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг Аймгийн Засаг даргын орлогч Л.Лхамсүрэн танилцууллаа. (Үндсэн чиглэлийг бүрэн эхээр нь хавсаргав)

Үндсэн чиглэлийг Засаг даргын зөвлөлөөр 3 удаа, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд 2 удаа оруулж хэлэлцүүлсэн. Нйт 40056.198 сая төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлнэ. 2012 оныг “Мэдээллийн технологийн жил” болгох зорилт тавьж 20000 өрхийг компьютержүүлэх зорилготойгоос гадна “21-р зуун” жишиг хорооллыг байгуулж 192 айлын орон сууцыг барьж эхэлнэ. “Эрин зууны хөтөч” аян үргэлжилж Улиастай, Тосонцэнгэлд хатуу хучилттай зам тавьж 2013 онд болох аймгийн 90 жилийн ой угтаж 90 бүтээлч ажил хийхээр төлөвлөж байгаа зэргийг танилцуулав.

Асуулт, хариулт, санал шүүмжлэл:

Илтгэлтэй холбогдуулан төлөөлөгч Б.Ганболд:

– 20000 өрхийг яаж компьютержүүлэх вэ? Жишиг хорооллын байранд хэн хэрхэн хандаж болох вэ?

Засаг дарга Я.Санжмятавын хариулт:

– Компьютерийг ах дүүсийн хүүхдийн дунд олгоно. Солонгосоос хуучин 1000 компьютер ирнэ. Улаанбаатар хотод энэ хөдөлгөөнийг дэмжиж хувь хүн, байгуулагуудаас ажиллаж байгаа 1000 орчим ирнэ гэж тооцож байна. 10000 компьютерийг 50 хувийн хөнгөлттэй үнээр оруулж эцэг эхээс 50 хувийг гаргуулан олгоно. 50 хувийн хөрөнгөөрөө дахин компьютержүүлэх ажлыг зохион байгуулна гэж тооцсон

– “21-р зуун” жишиг хороололыг бидний нэрлэдгээр хуучин онгоц буудлын дэнжид байгуулна. Хөнгөлөлттэй зээлээр орон сууцны квотыг аймагтаа авсан. Одоогоор 70 гаруй иргэн хүсэлтээ өгөөд байгаа. Жишиг хороолол хүртэлх хатуу хучилттай зам тавина. Тэнд цэцэрлэг, соёлын төвийн асуудлыг давхар шийдвэрлэнэ

Төлөөлөгч Б.Ганболд:

– Мэдээллийн технологийн жил болгож байгаа нь маш чухал, шинэлэг ажил байна. Үүнд нутгийн зөвлөлүүдийн дэмжлэгийг авч болох талтай. Жишиг хороолол барихдаа замын асуудлыг давхар шийдэх шаардлагатай. Доной хүртэлх замыг дагаад суурьшил бий болно. Жишиг хороололд цэцэрлэг сургууль дэд бүтэц, автобус унаа гээд олон асуудлыг шийдэхэд анхаарах хэрэгтэй.

Төлөөлөгч С.Бямбадоо:

– Цагдаагийн албыг ширээ сандлаас илүү унаагаар хангах нь чухал тул 215-д унаа гэж оруулна уу.

Төлөөлөгч Ганзориг:

– Эрдэнэхайрхан сумын соёлын өдрүүдийн талаар Үндсэн чиглэлд тусгана уу.

Төлөөлөгч Г.Цэцгээ:

– Үндсэн чиглэлийн бичиг баримтын боловсруулалт дээр анхаарах. Их алдаатай байна. Орон нутгийн төсвийн орлогоос Иргэдийн Хурлын төлөөлөгч нарт 10 сая төгрөг олгохоор оруулах. Үүнийг орон нутгийн төсвийн давсан орлогоос санхүүжүүлэх боломжтой. Идэр суманд 100 ортои цэцэрлэг барих талаар оруулах. Эмнэлэг ашиглалтанд орсон боловч Мэргэжлийн хяналтын газар үнэлээд эмнэлгийн үйчилгээ явуулахад эрсдэлтэй гэсэн. Барилгын стандартын шаардлагыг сайн хангуулах хэрэгтэй байна

Төлөөлөгч Түмэндорж:

– Нөмрөг суманд халуун усны асуудал тун чухал байна.

Төлөөлөгч Нямсамбуу:

– Үндсэн чиглэлийн 18-д хоёр суманд эмнэлгийн машин олгоно гэсэнд Тэс сумыг багтаана уу

Төлөөлөгч Пүрэвжал:

– Яруу сумын эмнэлэг 2000 оноос хойш засагдаагүй тул засварын асуудлыг тусгах

Дээрх саналуудыг тусгаад Үндсэн чиглэлийг 100 хувийн саналаар батлав

4.

Нутгийн захиргааны байгуулагуудын 2011 оны төсвийн гүйцэтгэлийг Аймгийн ЗДТГ-ын санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Болдбаатар танилцуулав.

5.

Аймгийн Аудитын газрын 2011 оны тайланг аудитын гарын дарга С .Уламбаяр тавилаа. (Тайланг хавсаргав)

Төлөөлөгч Л.Лхамсүрэн:

– Гүйцэтгэлийн аудитын тоо өссөн байна. Аудитын дарга гэрээгээ яаж байгуулсан вэ? Одоо яаж дүгнүүлэх вэ?

С.Уламбаярын хариулт:

– Төлөвлөгөөт аудитууд бүрэн хийгдсэн. Түүнээс гадна аймгийн хурлаар баталсан хяналтын аудитыг 14 газар хийж 2011 онд нилээд ачаалалтай ажилласан гэлээ.

Төлөөлөгч Л.Лхамсүрэн:

– Аудитын шалгалтанд олон нэгжийг хамруулж 2011 онд хангалттай сайн ажилласан гэж дүгнэж байна.

Т.Дэлгэрсайхан:

– ИТХ-аас өгсөн саналын дагуу ачаалал ихтэй сайн ажилласан гэж үзэж байна. Өмнө нь тэргүүлэгчдийн хуралд бас ийм үнэлгээ өгсөн байгаа.

6.

Газар зохион байгуулалтын тайланг Аймгийн барилга, хот байгуулалт, газрын албаны дарга С.Ганболд- танилцуулав.

2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл боловсруулах сургалтыг Бэлчээрийн менежментийн холбоотой хамтран зохиолн байгуулсан 2011 онд 462 хүнд 33.69 га газар, 29 аж ахуйн нэгжид 7.71 га газрыг өмчлүүлсэн. Газар өмчлүүлэх асуудал удаашралтай байгаад анхаарч энэ онд Улиастай сумын Жинст багийн ногоон хашаанд газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулсан.

Асуулт:

– Жинст багт хэдэн өрхөд олгосон вэ?

Хариулт:

– Одоо 200 гаруй хүний материал байгаа. 2011 онд 109 хүнд газар өмчлүүлснээс 72 хүн Жинст багт 32 хүн Өлзийт багт өмчлүүлсэн

Хурлын төлөөлөгч, Улиастай сумын Засаг дарга, Эрдэнэбаатар:

– Кадастрын программаа ажиллуулж чадахгүй байна. Шийдэж чадахгүй байгаа хүндрэлтэй асуудлыг шийдэхэд газрын алба хамтран ажиллах шаардлагатай байна. 74 иргэнд газар өмчлүүлэхдээ хамгийн зөрчилтэй газруудыг өмчлөлдөө оруулсан байгаа. Газар өмчлүүлэх асуудал удаашралтай байгаа тул өмчлүүэх ажлыг шуурхай зохион байгуулах хэрэгтэй

7.

“Эрчимтэй хөгжлийн Завхан” сангийн тайлангийн талаар Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Болдбаатар товч мэдээлэл хийлээ.

2011 онд тус санд 116 сая төгрөг хуримтлагдсанаас 56 саяын зарлага гарч сангийн үлдэгдэл 60 сая байна. Зарцуулалтын тайланг төлөөлөгчдөд тараасан. 2000-2011 онд нийт 680 гаруй сая төгрөгийн хөрөнгө төвлөрсөн үүнээс сумдыг эрчим хүчээр хангах, конторын барилгын тавилга авах, гудамжны гэрэлтүүлэг, зам засварт голлон зарцуулсан гэх мэтээр тайлагнав.

Төлөөлөгч Б.Ганболд:

– Мэдээллээр хангах, сүлжээнд тавих, сүлжээ рүү нэвтрэх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Сангийн хөрөнгийг арвижуулах, дагнасан менежер ажиллуулах саналтай байна.

8.

Аймгийн хүндэт иргэн цол олгох тухай

Аймгийн ЗДТГ-ын дарга П.Нямжав, аймгийн Хүндэт иргэний асуудлыг ИТХ-аар оруулж шийддэг журмын дагуу Худалдааны байгуулагын 90 жилийн ойгоор “Хос Намсрай” холбооноос худалдааны байгуулагад олон жил ажилласан хоёр хүний тодорхойлолтыг ирүүлснийг танилцуулав

1. Дэмбэрэлийн Туваан, 1932 онд төрсөн, худалдааны байгуулагад 40 гаруй жил, түүний дотор Худалдаа, бэлтгэлийн газрын даргаар олон жил ажилласан

2. Балбарын Лхамаа 1943 онд төрсөн, тогоочоор ажиллаж байгаад 2011 он хүртэл худалдагч хийсэн

Уг саналыг төлөөлөгчид асуудлыг 100 хувь дэмжиж нэр бүхий хоёр хүнд аймгийн “Хүндэт иргэн” цол, өргөмжлөл олгохыг тогтоолоор зөвшөөрлөө.

Хуралдаан оройн 22.30 минутад өндөрлөв.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: