МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Archive for April, 2011

650 км-ээс очиж барилга барьж байна

Posted by ИТХ on 2011/04/08

Өнгөрсөн сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дорнод аймагт ажиллахдаа Чойбалсан хот буюу Хэрлэн суманд улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа хоёр барилгын ажлын явцтай танилцжээ.

1. БСШУЯ-ны захиалгаар баригдаж байгаа Дорнод аймгийн хөгжимт жүжгийн театрын барилга.

Тендерт орон нутгийн “Чандмань тал” компани шалгарчээ. “Одоо барилгын ажил 40 хувийн гүйцэтгэлтэй байна. Ирэх 7-р сард дуусгаж ашиглалтад өгнө” гэж тус компанийн захирал Ж.Энхболд ерөнхийлөгчид танилцуулсан байна. Орон нутгийн удирдлага ч тэдний ажилд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.  

2.  Мөн БСШУЯ-ны захиалгаар баригдаж байгаа Хэрлэн сумын 640 хүүхдийн суудалтай дунд сургуулийн барилга.

2009 онд БСШУЯ-наас 640 хүүхдийн ерөнхий боловсролын сургуулийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Авзага трейд” ХХК-ийг шалгаруулж 2010 оны 9 сараас өмнө ашиглалтад оруулах гэрээ хийсэн боловч он дуусахад барилгын ажил ердөө 20 гаруйхан хувьтай байжээ. Барилгын үндсэн материалаа зөвхөн 2011 оны хавар “Авзага трейд”-ынхэн татаж эхэлсэн гэнэ. “Бид хотоос барилгын материалаа татаж байгаа учраас хугацаа их шаардагдаж байна, бас зардал өндөр тусч байна” гэж барилгын инженер нь Ерөнхийлөгчид тайлбарласан ч энэ зөвхөн “Авзага трэйд”-ээс шалтгаалсан хэрэг юм.

Ажлын явцыг харахад 2011 онд багтан ашиглалтанд орох нь эргэлзээтэй. 

“Авзага трэйд” бол Улаанбаатарын компани. Хотын төвд босгосон орон сууцны олон барилгууд нь байнга хэл ам дагуулдаг, бас Булган, Эрдэнэтэд хэд хэдэн объект эхлээд дуусгажчаддаггүй сунжирсан сураг дуулддаг ийм компанийг БСШУЯ-наас хаа байсан 650 км-ын зайтай Дорнод аймагт очиж томоохон барилга бариулахаар тендерт шалгаруулсныг хачирхалтай гэхээс өөр яахав.

Advertisements

Posted in ## Төсвийн хөрөнгө оруулалт, худалдан авалт, тендер, 07. Боловсрол, шинжлэх ухааны яам, Дорнод аймаг | Tagged: | Leave a Comment »

Ч.Пэрэнлэй нарын гурван хүний хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Posted by setguulchbold on 2011/04/05

Атрын гуравдугаар аяны хөрөнгөөс 260 сая төгрөгөөр хувийн компаниа тэтгэж (анх 350 сая төгрөг гэж мэдээлж байсан) завшсаныг Авлигатай тэмцэх газраас тогтоосон ХХААХҮЯ-ны дэргэдэх Тариаланг дэмжих сангийн захирал Ч.Пэрэнлэй нарын 3 хүнд холбогдох хэргийг 2010 оны туршид Улсын мөрдөн байцаах газраас шалгаад яллах дүгнэлт үйлдэж прокурот шилжүүлсэн боловч саяхан прокурорын байгууллага энэ хэргийгг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзээд хэрэгсэхгүй болгосон мэдээлэл байна. Үүнийг албан ёсоор тайлбарлаж мэдээлэл өгнө гэсэн боловч одоог хүртэл чимээгүй байна.

Posted in Тариаланг дэмжих сан | Tagged: | Leave a Comment »