ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ (2010-2014)

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Монгол улсын 2011 оны нэгдсэн төсвийн эерэг ба сөрөг талууд

Posted by ИТХ on 2010/12/22

Монгол улсын 2011 оны төсөв хэр сайн, эсвэл муу болсон бэ? гэдэг тухайд хэвлэл мэдээллээр ихээхэн маргаан дэгдэж ерөнхийдөө шүүмжлэх хандлагатай байна.

Одоо мэдэгдэж байгаа ерөнхий тоонууд гэвэл төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 3,304.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 42.2 хувь, тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлэн нэгдсэн төсвийн нийт зарлага 4,084.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 52.1 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 779.5 тэрбум төгрөг буюу  ДНБ-ий – 9.9хувь болж байна. Үүнээс улсын төсвийн 2011 оны нийт орлого 2,492.3 тэрбум төгрөг, нийт зарлага 2,782.7 тэрбум төгрөг, нийт тэнцэл 290.4 тэрбум төгрөгийн алдагдалтай, Хүний хөгжил сангийн нийт орлого 301.2 тэрбум төгрөг, нийт зарлага 805.2 тэрбум төгрөг, нийт алдагдал нь 504 тэрбум болно.

Зарим эерэг ба сөрөг талыг тоймловол,  

Эерэг тал:
-Улсын төсвийн хэмжээ асар ихээр нэмэгдсэн нь манай эдийн түргэн өсч цар хүрээ тэлж байгаагийн үр дүн юм.
-Хүний хөгжил сангаас иргэд бүрт сар болгон 21 мянган төгрөг болон бусад мөнгийг олгох нь хүн амын ихээхэн хэсгийг эзэлж байгаа нийгмийн эмзэг давхаргын хүмүүс, тэдгээрий гэр бүл, үр хүүхдэд шууд тусламж болно.
-ҮҮний ачаар хүнсний дэлгүүр, мухлаг болон өргөн хэрэглээний бараа эргэлт, энэ бизнесийн эрхэлдэг хүмүүсийн орлого нэмэгдэнэ.
 
Сөрөг тал, эрсдэл:
-2011 оны хувьд эдийн засагт төрийн оролцооны хувь хэмжээ 50 хувьд хүрэхээр байна.
-Оны  төгсгөлд инфляц 20 хувьд хүрэх магадлалтай.
-Ихээхэн алдагдалтай.
-Төсвийн алдагдлыг одоо хараахан байгуулагдаагүй уул уурхайн хэлэлцээрийн дагуу орох орлогоос бүрдүүлэхээр тооцоолсон нь эрсдэлтэй.  
-Тавантолгой гэх мэт томоохон төслийн гэрээ хэлэлцээрт орохдоо их хэмжээний урьдчилгаа шаардах нь Засгийн газрын хэлэлцээр явуулах эрх хэмжээг нь үлэмж бууруулж, тохиролцоонд хүрэх хугацааг хойшлуулах буюу эсвэл хариуд нь ашигтай бус нөхцөл тохирох зэрэг эрсдэлтэй юм” – (Дэлхийн банк)

One Response to “Монгол улсын 2011 оны нэгдсэн төсвийн эерэг ба сөрөг талууд”

  1. байгуулагдаагүй уул уурхайн хэлэлцээрийн дагуу орох орлогоос бүрдүүлэхээр тооцоолсон нь эрсдэлтэй.
    -Тавантолгой гэх мэт томоохон төслийн гэрээ хэлэлцээрт орохдоо их хэмжээний урьдчилгаа шаардах нь Засгийн газрын хэлэлцээр явуулах эрх хэмжээг нь үлэмж бууруулж, тохиролцоонд хүрэх хугацааг хойшлуулах буюу эсвэл хариуд нь ашигтай

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: