ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ (2010-2014)

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Хэмнэж болох [байсан] төсөв: Гадаад руу …

Posted by ИТХ on 2010/12/07

Монгол Улсын хүн амын тэн хагас амьдардаг Улаанбаатар хотын удирдлага төсвөө үргэлж чамладаг мөртөө зарим “эргэлзээтэй” зардлуудыг харамлахгүй гаргаж байх юм. Хэдэн жишээ дурдъя. Иргэн та саналаа бичээрэй. Энэ бүгдийг “шаардлагатай” гэсэн олон тайлбар хэлж болох ч энэ их зардлыг хэмнэх талаар өөр олон тайлбар хэлж болох билээ.

  • Сөүл дахь төлөөлөгчийн газар

Арваад жилийн өмнө байгуулагдсан, анх Г.Нямсамбуу, дараа нь Б.Цэрэн гэдэг хүн төлөөлөгчөөр ажиллаж байжээ.  Мөн “БНСУ дахь Улаанбаатар хотын Соёлын Төв” гэсэн нэр дуулддаг нь нэг байгууллага байж магадгүй. Харин одоо хэн удирддаг, хичнээн зардал гаргаж юу бүтээдэг нь тодорхойгүй.    

  • Бээжин дэх байнгын төлөөлөгчийн газар

2010 онд шинээр байгуулагдсан бөгөөд төлөөлөгчийн газрын тэргүүнээр Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Н.Оюундарийг томилжээ. Зардал мөнгө нь бас тодорхойгүй, нийслэлийн төсвийн баримт бичгүүдэд дуртай байна.

  • Улаанбаатар: Нийслэлд шаардлагатай боловсон хүчнийг гадаадад бэлтгэх хөтөлбөр.

“Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2010 оны зорилтыг хэрэгжүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны чадавхи, хүний нөөцийн менежментийг сайжруулах” зорилгоор энэ онд “Нийслэлд шаардлагатай нарийн мэргэжлийн боловсон хүчнийг өндөр хөгжилтэй орнуудад хотын захиалгаар сургах, суралцагчдыг шалгаруулах журам” гарган хэрэгжүүлж эхэлсэн байна.  Монгол улсаас олон хүн Төрийн сангийн хөрөнгөөр болон өөрийн зардлаар гадаадад суралцаж, нэлээд нь энд ажлын байргүй буюу хангалттай цалин авч чадахгүй байхад тусдаа ингэж зардлал гаргах шаардлага байна.

One Response to “Хэмнэж болох [байсан] төсөв: Гадаад руу …”

  1. :D.Enkhtungalag said

    Хувийн хэвшлийг төрийнхөн боомилсон.Олхиогүй улстөржилт, хударгагүй шуналтай улсаас эх орноо хамгаалцгаая.
    Төрийн албаныханы хэмнэж болох зардлуудыг жагсаавал:
    1.Бичиг цаасны зардал,
    2.Хямралын жилүүдэд орон тоогоо чадвартай мэдлэгтэй хүмүүсээр сэлгэж, одоогийн орон тоогоо 2 дахин цөөлөх,Тэгвэл маш их цалингийн хэмнэлт гарна
    3.Өндөр үнэтэй автомашинуудын хэрэглээгээ зогсоож, ЗГ-ийн болон Төр захиргааны автобаазуудын ажиллагсдын орон тоог цөөлөх, цөөлсөн орон тогоор цалин хэмнэгдэнэ/дарга нарын ард дандаа эхнэр хүүхэд гэр бүл нь энэ автомашинаар хэрэгцээгээ хангадаг/
    4.Төрийн захиргааны том том байшингууд барьж, татвар төлөгчдийн хөрөнгийг ашиглалтын зардлаа нэмэгдүүлэн үрэхээ болих/Нийслэд гэхэд сүүлийн хэдэн жил хичнээн олон том барилгыг Дүүргийн ЗДТГ гэж баривдаа/
    5.Янз бүрийн еслолын үйл ажиллагаанууд

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: