ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ (2010-2014)

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Хуурамч бичиг баримт ашиглан улсаас 74.9 сая төгрөг авч ашиглах нөхцөл яаж бүрдсэн бэ?

Posted by ИТХ on 2010/11/10

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод мэдэгдэл хүргүүлжээ.

Албан тушаалаа ашиглаж, улсын нөөцийг шамшигдуулсан Онцгой байдлын ерөнхий газрын нэр бүхий албан тушаалтанд холбогдох хэргийг Авлигатай тэмцэх газраас шалгаж, уг гэмт хэргийг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах талаар Мөрдөн байцаагчийн мэдэгдлийг Шадар сайдад хүргүүлсэн байна.

2008 оны дотоодын ургацаас 100 мянган тонн хүнсний буудайг худалдан авч, Монгол Улсыг хөгжүүлэх санд буудайн нөөц хэлбэрээр байршуулахаар Улсын Их Хурал 42 дугаар тогтоол гаргасан билээ. Харин Онцгой байдлын ерөнхий газрын нэр бүхий албан тушаалтан тэрхүү тогтоолыг зөрчиж, албан тушаалаа урвуулан ашиглаж дотоодын ургацаас бус М-ийн импортолсон 936.6 тонн улаан буудайг Дархан-Уул аймаг дахь улсын нөөцийн салбарт авах шийдвэр гаргажээ. Ингэхдээ Засгийн газраас гаргасан журмыг илт зөрчиж, мөнөөх улаан буудайг хүлээн авах албан ёсны зөвшөөрөл, чанар, стандартын шаардлага хангасан тухай мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтгүйгээр улсын нөөцөд бүртгүүлсэн байна. Дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилготой төр, засгийн бодлого, үйл ажиллагааг хэн нэгэн албан тушаалтан хувийн үзэмжээр өөртөө ашиг хонжоо үүсгэн урвуугаар хэрэгжүүлсэн нь энэ. Дээрх хууль бус шийдвэрийг гаргахдаа орос улаан буудайг “Бооцын тариа”, “Шивээт хайрхан” компаниудын нэрээр нийлүүлэн, тооцоо нийлсэн баримтыг тус хоёр компанийн нэр дээр үйлдэж олгуулжээ.

Энэ нь М нарыг хуурамч бичиг баримт ашиглан улсаас 74.9 сая төгрөг авч ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Хууль бус шийдвэр, хуурамч бичиг баримтууд хэрхэн салбарын сайдын болоод Засгийн газрын босгыг даван тэр дагуу урамшуулал олгохоор шийдвэрлэсэн бэ гэдэг асуудал гарна. Улсын нөөцөд улаан буудай худалдан авах гэрээ нь хэлбэрийн төдий байдаг, гэрээний хэрэгжилтэд тавих хяналт сул, шат шатны албан тушаалтнууд илт хууль бус шийдвэрийг хүлээн авч гүйцэтгэсэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны Газар тариалан, техник технологийн хэлтэс урамшуулал хүссэн материалыг хянаж шалгаагүй, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн болохыг нь илрүүлж чадаагүй, яг энэ чиглэлээр хариуцсан албан тушаалтан байхгүй, урамшуулал олгох журмын талаар ямар ч ойлголтгүй ажилтны эмхэлсэн материалыг дээд шатны албан тушаалтнууд хяналгүйгээр сайдын тушаал гаргуулсан, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас мөнөөх материалыг аанай л хяналгүй Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын зөвлөлийн хурлын тэмдэглэлгүйгээр Сангийн яаманд санхүүжилтийг олгох хүсэлт гаргаж шийдвэрлүүлсэн байх ажээ. Түүнчлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн жилийн эцсийн тайлан мэдээг үнэн зөв гаргасан эсэх талаар хянаж шалгадаггүй нь энэ гэмт хэргийг гарахад нөлөөлсөн гэж Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч үзэж байна.

Мөрдөн байцаагчийн мэдэгдлийн мөрөөр чухам ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн талаар Авлигатай тэмцэх газраас саяхан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн хүнсний үйлдвэрийн яаманд очиж, танилцжээ. Яамны зүгээс мэдэгдлийн мөрөөр багагүй үр дүнтэй ажил зохион байгуулсан байна. Тухайлбал, урамшуулал олгох үйл ажиллагааг тогтоолоор бус Хүнсний буудайнд мөнгөн урамшуулал олгох журмын дагуу зохицуулдаг болсон аж. Урамшуулал олголтод тавих хяналтыг ч мөн өмнөхөөс өөрчлөн, сайжруулсан байна. Дотоодын буудайн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор жил бүр Тариалан эрхлэлтийг дэмжих санд хүнсний болон үрийн буудай нийлүүлсэн улаан буудайн тонн тутамд мөнгөн урамшуулал олгох үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхой болгож, түүний дагуу урамшуулал олгох журмыг шинэчлэн баталж, өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан ажиллаж, нэг дор хэт төвлөрсөн системийг задалж, сум тус бүрт, улмаар аймаг бүрээр нэгтгэн шат шатандаа хянан баталгаажуулж эцсийн шийдвэрийг гаргаж байгаа нь дээрх гэмт хэргийг дахин үйлдэгдэх нөхцөлийг хаасан хэмээн дүгнэж болохоор ажээ.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: