ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ (2010-2014)

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Баянгол дүүргийн 3 гишүүн тэрбум төгрөгөө юунд зарцуулсан бэ?

Posted by ИТХ on 2010/10/06

УИХ-ын гишүүд энэ оны улсын нэгдсэн төсөвт 76 тэрбум төгрөг тусгаж тойрогтоо нэг тэрбум төгрөгийг захиран зарцуулах эрхтэй болсон билээ.

Гишүүд тэрбум төгрөгеөрөө юу хийснийг танилцуулж байна. Энэ удаа Нийслэлийн 25 дугаар тойрог буюу Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ц.Мөнх-Оргил, С.Эрдэнэ нарын тэрбумын тайланг хүргэж байна.

Х.Тэмүүжин: Би хүүхдийн эмнэлэг барьж байгаа

Би энэ мөнгөөр Хүүхдийн эмнэлэг барих санаачилга гаргасан. Нийт 30-40 ортой, 25 хүний ажлын байртай хүүхдийн эмнэлгийг Баянгол дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр буюу Єргөөгөөс урууддаг замд ирэх оны гуравдугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Одоогоор эмнэлгийн стандартын шаардлага хангасан барилгыг худалдан авах ажил хийгдчихсэн байна. Ирэх долоо хоногт засварын тендер зарлагдах байх. Энэхүү эмнэлгийг барихад нийт хоёр тэрбум 400 сая төгрөг шаардагдаж байгаа. Миний нэр дээр төсөвлөгдсөн нэг тэрбум төгрөгийг Сангийн яамнаас энэ ажилд тусгаж байгаа. үлдсэн тэрбум гаруй төгрөгийг 12 cap гэхэд улсын төсвөөс гаргах байх. Д.Энхбат гишүүн өөрийн тэрбум төгрөгөөсөө 300 сая төгрөгийг эмнэлэг барих ажилд ашигла гэж өгсөн. Хүүхдийн эмнэлэг нь дөрвөн эмч, арван сувилагч, дөрвөн асрагч, хоёр жолоочтой байхаар төлөвлөгдөөд байгаа.

Ц.Мөнх-Оргил: Тэрбумыг хоёр хувааж зарцуулсан

Дүүргийнхээ иргэдийн ирүүлсэн санал хүсэлтийн дагуу энэ тэрбум төгрөгийг тойрогтоо зарцуулсан. Одоогоор хийгдэх ёстой ажлын 90 гаруй хувь нь дууссан байна. Тухайлбал, 500 сая төгрөгөөр дүүргийнхээ 20 хороодын 17-д нь хүүхэд залуучуудын чөлөөт цагийг өнгөрөөх өндөр настны ая тухтай амрах нөхцөл бололцоог хангасан Ахмад, хүүхэд, залуучуудын амралтын талбайг тохижуулсан. Энэ талбай нь олон улсын стандартын дагуу зөөлөвчин шалтай, торон хаалттай сагсан бөмбөгийн талбай юм. Мөн чийрэгжүүлэлтийн хэрэгсэл, ахмадуудад зориулсан тусгай талбайг тохижуулж өгсөн байгаа. Тухайлбал долдугаар хороо буюу Iү дүгээр хорооллын эцсийн буудлын замын урд талын орон сууц дундах тоглоомын талбай, зургадугаар бичил хорооллын арктай байрны дунд, Од кино театрын урд талд гэх мэт хороо тус бүрд нэг амралтын талбайг байгуулсан.

Харин үлдсэн 500 сая төгрөгийг хэд хэдэн ажилд зарцуулсан байгаа. Тухайлбал, иж бүрэн гэрэлтүүлгээр хангах. Уг ажлыг Нийслэлийн захирагчийн ажлын албанаас тендерийг нь зарлаж, “Баянгол тохижилт” ХХК гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Одоогоор гүйцэтгэлийн ажил 25 хувьтай явж байна гэсэн. Мөн тус дүүргийн 2,6,7,16 дугаар хорооны 12,14а,6,15,27,58 дугаар байрны дээврийн иж бүрэн засварыг хийж дуусгасан. Харин нэгдүгээр хорооны гуравдугаар байр, 12 дугаар хорооны 15 байрны лифтны засварын ажил дөнгөж эхэлж байна. Гандан, Занабазарын гудамжтай холбосон авто зам шинээр баригдсан. Мөн төмөр замын 71 дүгээр байрны ус зайлуулах шугамыг шинэчилж байна.

С.Эрдэнэ: Санаачилсан ажлын 80 хувь дууссан

Миний санаачилсан ажлын 80 гаруй хувь нь амьдрал дээр биелэлээ олоод байна. Нэг тэрбум төгрөгийн хүрээнд Эрүүл мэнд гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Эрүүл мэндийн долдугаар төвд хоёр кабинетэд засвар, тохижилт, эхо, дурангийн аппаратыг суурилуулж, арван өрхийн эмнэлэгт түргэн тусламжийн тэрэг олгосон. Мөн дүүргийнхээ 200 гаруй өрхийн амьжиргааг нь дээшлүүлэх зорилгоор орон гэр олгосон байгаа. Нийтийн аж ахуйг сайжруулах ажлын хүрээнд дүүрэгт халуун усны асуудлыг шийдсэн. Мөн он удаан жил засвар хийгдээгүй орон сууцны дээврийн засварыг хийж, 3,4,10 дугаар хороолол болон зургадугаар бичил хорооллын орон сууцны цахилгаан шатыг засварлах ажил үргэлжилж байна. Авто замын ажил одоогоор хийгдэж байгаа. Тухайлбал, есдүгээр хороонд 1,2 км, аравдугаар хороонд 0.9 км, 11 хороонд 1.4 км, нийт 3.,5 км хатуу хучилттай зам тавигдаж байна. Эдгээр зам засварын ажил гэрүүлтүүлгийн ажилтайгаа хамт хийгдэж байгаа. Мөн гудамжны тохижилтын ажил хийгдсэн. Ард Аюуш, Магсаржав, Жасрайн гудамжийг иж бүрэн тохижуулсан. Энэ ажлуудаас гадна жижиг дунд үйлдвэрийг дэмжих, оюутан залуусыг тэтгэлэг хөтөлбөрт хамруулах, ахмад өндөр настны халамжийн хөтөлбөр гээд олон ажил өрнөж байна.

Ч.Гүнсмаа (“Нийслэл таймс”)

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: