ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ (2010-2014)

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

1,5 сая долларын зээлийн төслийн удирдагч нь Сангийн яамны газрын дарга Батжаргал

Posted by ИТХ on 2010/10/01

 

Монгол Улсын  Зас­гийн газар Дэлхийн банк­ны 1.5 сая ам.долларын зээлийн санхүүжилтээр 2007-2009 онуудад хэрэгжүүлсэн 3803MOG – “Эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх” төслийг тойрсон эгзэгтэй баримтууд дэлгэгдээд байна. Заримыг дурдвал:

1. Энэ төслийн доторхи “Төсвийн дунд болон богино хугацааны төлөвлөлтийг сайжруулах” нь дэд төслийн гүйцэтгэгч болсон АНУ-ын “Глокомс” компани нь өөрийгөө 800 гаруй хүнтэй, дэлхийн олон оронд төсөл хэрэгжүүлсэн, зуугаад жилийн туршлагатай гэхчлэн мэдээлэл өгч төслийн шаардлагад хүрч шалгарсан боловч үнэн хэрэгтээ гуравхан хүнтэй байж, өөр компанийн зөвлөхүүдийн мэдээллийн санг ашиглажболохыг Дэлхийн банкны дотоод  аудитын газрынхан нь илрүүлж 2009 оны эхээр манай Сангийн яаманд мэдээлжээ.  Шалгаруулалтыг манай тал явуулсан байна.

2. Уг төслийн удирдагчаар ажилласан Сангийн  Яамны Төсвийн бодлогын газрын дарга Б.Батжаргал 2006 оны12-р сарын 13-нд “Глокомс” компа­нитай гэрээ­ байгуулахдаа Монгол улсын Засгийн газар ба Дэл­хийн банкинд огт мэдэг­дэлгүйгээр найзынхаа “Оюу-Сант” ХХК-ийг туслан гүйцэт­гэгчээр ажиллуулахаар 300 мянган ам.долларын өртөг бүхий гэрээг дур мэдэн байгуулжээ. Ингээд Б.Батжаргал, мөн төслийн зохицуулагч Г.Оюунгэрэл  нар төслийн санхүү­жилтийн баримтад дав­хар гарын үсэг зурдаг эрхээ ашиглан хуурамч гүйцэтгэл бичиж “Оюу-Сант” компани руу 400 гаруй сая төгрөгийг шилжүүлсэн ба тэндээс өөрсдөө авч ашигласан байж болзошгүй гэнэ.

3. Мөнгөө дутуу авсан “Глокомс” компани нь Монголын Засгийн газ­рыг  олон улсын арбит­рын шүүхэд өгсөн ба нэхэмж­лэлдээ төслийн удирдагч, зохицуулагч хоёр хууль бус шахалт үзүүлсэн, тухайлбал, Б.Бат­жаргалд удаа дараа урамшуулал олгож байсан, түүнчлэн Г.Оюун­гэрэлийн төрсөн охиныг өндөр цалинтай зөвлөхийн ажилд авсан баримтыг дурдсан байна. Гэхдээ АНУ дахь арбитрийн шүүх “Глокомс” компанийн нэхэмжлэлийг хэлэлцэх боломжгүй гэсэн хариу өгчээ.

Энэ бүх асуудлын учир олдох болоогүй байна. 2009 оны Монгол Улсын төсвийн гүйцэтгэлийн танилцуулгад уг  төслийн нийт өртөг 1,894.3 тэрбум төгрөг,  гүйцэтэгэл – 651.5 сая төгрөг буюу 34 хувьтай гэснээс өөр тайлбар алга.  

Дашрамд дурдахад Б.Батжаргал нь Хөрөнгө орлогын мэ­дүүлгээ санаатай худал мэдүүлсэн хэмээн Авли­гатай тэмцэх газрын шалгалтаар нэр дурдагдаж байсан, бас Сангийн яамнаас түүнд  хоёр өрөө байрыг хямдруул­сан үнээр буюу дөрвөн сая төгрөгөөр зарсан болж дахин хоёр  өрөө шинэ байр нэмж өгсөн гэж зарим хэвлэлд бичиж байна.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: