МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Archive for October, 2010

Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга Д.Урансүрэнд ямар арга хэмжээ авах бол?

Posted by ИТХ on 2010/10/30

Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга Д.Урансүрэн нь 2005-2009 онуудад тус газрын ерөнхий нягтлан бодогч, даргаар ажиллаж байх үедээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бараа, ажил үйлчилгээг үнийн харьцуулалт, сонгон шалгаруулалтгүйгээр худалдан авсан, төрсөн хүү Э.Мөнх-Оргил захиралтай “ДУМЕ” ХХК, өөрийн үүсгэн байгуулсан “Мон Ти Юү” ББН зэрэг тодорхой тооны аж ахуйн нэгжүүдээс зах зээлийн үнээс өндөр үнээр бараа материал их хэмжээгээр худалдан авдаг байсан, худалдан авсан эм, бараа материалыг дүүргүүдийн мал эмнэлгийн нэгжүүдэд олгох ёстой малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил, үйлчилгээний хөлсөнд тооцон нийлүүлдэг байсан, банк бус санхүүгийн байгууллагууд руу бараа материал худалдан авсан мэтээр мөнгөн гүйлгээ хийж бэлэн мөнгө гарган авч тухайн үеийн зах зээлийн үнээс өндөр үнээр малын эм, бараа материал бэлтгэсэн зэргээр хууль зөрчсөнийг Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаалтын явцад тогтоожээ. Д.Урансүрэнд холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлээд байна. Хэргийг шалгасан Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч уг хэргийг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярт Мөрдөн байцаагчийн мэдэгдэл хүргүүлжээ.

Read the rest of this entry »

Advertisements

Posted in Мал эмнэлгийн газар | Leave a Comment »

Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны дэд дарга нар албадан дуудлага худалдаанд биечлэн оролцож, хянадаг …

Posted by ИТХ on 2010/10/25

Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны ахлах нягтлан бодогч Х.Ундралмаа, нягтлан бодогч А.Нандинжаргал нар шүүхийн шийдвэрээр хураагдсан орон сууцны байрыг худалдах албадан дуудлага худалдаа эрхэлж явуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, иргэн О-г 6.6 сая төгрөгөөр хохироосон хэргийг Авлигатай тэмцэх газар шалгаж, дээрх ажилтнууд шүүхээс 1.6-1.8 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан билээ. Дуудлага худалдаанаас иргэн М тухайн орон сууцны байрыг 50.1 сая төгрөгөөр худалдаж авсан байхад Х.Ундралмаа, А.Нандинжаргал нар 43.5 сая төгрөгөөр худалдсан гэж хуурамч тэмдэглэл үйлдэн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглажээ. Үүнээс болж шүүхийн шийдвэрээр орон сууцны байраа хураалган, албадан дуудлага худалдаанд оруулсан иргэн О-д 6.6 сая төгрөгийн хохирол учирсан байна. Хэргийг илрүүлэх үед тэдгээр ажилтнууд дээрх мөнгийг иргэн О-д буцаан олгосон юм.

Авлигатай тэмцэх газар албан тушаалын ямар нэгэн гэмт хэргийг илрүүлээд, шалгаж шийдвэрлүүлээд орхидоггүй. Хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлэх үедээ тухайн гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулах чиглэлээр тодорхой, дэс дараатай арга хэмжээ авдаг бөгөөд үүний нэг нь Мөрдөн байцаагчийн мэдэгдэл юм. Мэдэгдэл нь тухайн гэмт хэргийг дахин гаргуулахгүй байх зорилгоор өгдөг нэг төрлийн зөвлөмж бөгөөд түүнийг ягштал хэрэгжүүлэх нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой. Авлигатай тэмцэх газраас Мөрдөн байцаагчийн мэдэгдлийн мөрөөр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж буй талаар газар дээр нь очиж биечлэн танилцдаг бөгөөд өдгөө улс орон даяар өрнөж байгаа “Шударга ёсны төлөө-2010” арга хэмжээний хүрээнд мэдэгдлийн дагуу бодитой, үр дүнтэй ажил зохион байгуулсан албан тушаалтныг сурталчлан ажиллаж байна.

Энэ дагуу Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хурандаа Д.Дамдинцэрэнд Мөрдөн байцаагчийн мэдэгдэл хүргүүлжээ. Уг мэдэгдэлд, “Албан тушаалтан нь хууль тогтоомж, дүрэм журмаар тогтоосон эрх үүргээ зөрчиж, дээд шатны албан тушаалтны хууль бус үүрэг даалгаврыг мэдсээр байж биелүүлж гүйцэтгэвэл зохих үүргээ хэрэгжүүлээгүй. Албадан дуудлага худалдааг явуулахдаа хууль ёсны өмчлөгч буюу төлбөр төлөгчид ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаар танилцуулдаггүй. Албаны даргын тушаалаар томилогдсон албадан дуудлага худалдаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудын ажлын уялдаа холбоо, зохион байгуулалт муу, тэдгээрийн үйл ажиллагаанд тавих хяналт сул зэрэг нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ” гэсэн байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 190 дүгээр хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд тус тус заасны дагуу Мөрдөн байцаагчийн мэдэгдлийн мөрөөр тодорхой, үр дүнтэй арга хэмжээ авч, танилцуулах нь тухайн албан тушаалтны хүлээсэн үүргийн нэг билээ. Уг мэдэгдлийн мөрөөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дэд дарга, хошууч С.Өлзийбаяр зарим ажил хийснээ Авлигатай тэмцэх газарт хариу мэдэгдэв. Үүнд, тус алба үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг зохион байгуулахдаа телекамераар бичлэг хийж баримтжуулан, хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулдаг, дуудлага худалдаанд албаны дэд дарга нар биечлэн оролцож, явцад нь хяналт тавьдаг болсон зэрэг арга хэмжээг авч байгаа талаар танилцуулсан байна. Түүнчлэн ийм төрлийн гэмт хэрэг цаашид дахин гаргахгүй байхаар ажиллаж байгаагаа хариу мэдэгджээ.

Posted in Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба | Leave a Comment »

Иргэний нисэхийн ерөнхий газрын мөнгөөр Гансүх дэд сайд …

Posted by ИТХ on 2010/10/23

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд А.Гансүх 2009 оны 3-р сард Монгол улсын ерөнхий сайдын Европын холбооны улсуудад хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд багтахдаа  томилолтын зардал болох 12,9 сая төгрөг, мөн оны 7-р сард Япон улсад ажлаар явахдаа 8,6 сая төгрөгийг яамнаасаа биш, өөрийн хариуцах ажлын хүрээнд багтдаг  Иргэний нисэхийн ерөнхий газраас гаргуулсан төдийгүй энэ нь Сангийн яамнаас тогтоосон төрийн албан тушаалтнуудын гадаад томилолтын зардлын лимитийг 3 дахин хэтрүүлсэн хэрэг байжээ. 

Бас 2008 онд ИНЕГ-аас 60 сая,2009 онд дахиад 300 сая төгрөгийг барилгын компаниудад шилжүүлэн яамныхаа ажилтнууд, тэр дотор ажилд ороод 6 сар ч болоогүй туслахдаа орон сууцны үнийг хөнгөлөн байр авч өгөхөд зарцуулсан нь шалгалтаар илрээд байна.

Posted in 04. Барилга, хот байгуулалтын яам | Leave a Comment »

Чингэлтэй дүүргийн сангуудын 2009 он ба 2010 оны эхний хагас жилийн төлөвлөгөө, гүйцэтгэл

Posted by ИТХ on 2010/10/18

Posted in Чингэлтэй дүүрэг | Leave a Comment »

2011 оны Монгол улсын төсвийн тухай танилцуулга

Posted by ИТХ on 2010/10/07

Монгол Улсын 2011 оны төсвийн төсөл, Нийгмийн

даатгалын сангийн 2011 оны төсвийн төсөл,

 Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн төсөл

Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай хууль, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа “Төсвийн тогтвортой байдлын тухай”, “Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай”, “Нэгдсэн төсвийн тухай” хууль болон УИХ-ын 40 дүгээр тогтоолоор батлагдсан 2011 оны төсвийн хүрээний мэдэгдэл, Засгийн газрын ОУВС-тай байгуулсан Стэнд-бай хөтөлбөрийн хүрээнд гарсан Харилцан ойлголцлын санамж бичигт тусгагдсан нэгдсэн төсвийн нийт зарлагын хязгаарыг  тус тус баримталлаа.

Ирэх 2011 он бол Засгийн газрын  үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх 3 дахь жил бөгөөд Үндсэн чиглэл, Мянганы хөгжлийн зорилт, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан олон ажлуудыг нэн тэргүүнд хийж гүйцэтгэх зорилт тавьсан.

Read the rest of this entry »

Posted in # Монгол Улсын төсөв (... 2010, 2011, 2012, 2013, 2014 ...) | Leave a Comment »

Засгийн газрын тусгай сангуудын жагсаалт

Posted by ИТХ on 2010/10/06

2006 оны 6-р сарын 29-ны өдөр батлагдсан ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ хуулиар дараах төрлийн сангуудтай байхаар заажээ.

1. Аялал жуулчлалын сан;
2. Байгаль хамгаалах сан;
3. Эрсдэлийн сан;
4. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан;
5. Дархлаажуулалтын сан;
6. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан;
7. Засгийн газрын нөөц сан;
8. Мал хамгаалах сан;
9. Монгол Улсыг хөгжүүлэх сан;
10. Нийгмийн даатгалын сан;
11. Нийгмийн халамжийн сан;
12. Соёл, урлаг хөгжүүлэх сан;
13. Сургалтын төрийн сан;
14. Тариаланг дэмжих сан;
15. Улсын авто замын сан;
17. Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан;
18. Хүүхдийн төлөө сан;
19. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан;
20. Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан;
21. Шинжлэх ухаан, технологийн сан;
22. Эрүүл мэндийг дэмжих сан;
23. Сэргээгдэх эрчим хүчний сан

Posted in 00. Засгийн газрын тусгай сангууд | Leave a Comment »

Баянгол дүүргийн 3 гишүүн тэрбум төгрөгөө юунд зарцуулсан бэ?

Posted by ИТХ on 2010/10/06

УИХ-ын гишүүд энэ оны улсын нэгдсэн төсөвт 76 тэрбум төгрөг тусгаж тойрогтоо нэг тэрбум төгрөгийг захиран зарцуулах эрхтэй болсон билээ.

Гишүүд тэрбум төгрөгеөрөө юу хийснийг танилцуулж байна. Энэ удаа Нийслэлийн 25 дугаар тойрог буюу Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ц.Мөнх-Оргил, С.Эрдэнэ нарын тэрбумын тайланг хүргэж байна.

Х.Тэмүүжин: Би хүүхдийн эмнэлэг барьж байгаа

Би энэ мөнгөөр Хүүхдийн эмнэлэг барих санаачилга гаргасан. Нийт 30-40 ортой, 25 хүний ажлын байртай хүүхдийн эмнэлгийг Баянгол дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр буюу Єргөөгөөс урууддаг замд ирэх оны гуравдугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Одоогоор эмнэлгийн стандартын шаардлага хангасан барилгыг худалдан авах ажил хийгдчихсэн байна. Ирэх долоо хоногт засварын тендер зарлагдах байх. Энэхүү эмнэлгийг барихад нийт хоёр тэрбум 400 сая төгрөг шаардагдаж байгаа. Миний нэр дээр төсөвлөгдсөн нэг тэрбум төгрөгийг Сангийн яамнаас энэ ажилд тусгаж байгаа. үлдсэн тэрбум гаруй төгрөгийг 12 cap гэхэд улсын төсвөөс гаргах байх. Д.Энхбат гишүүн өөрийн тэрбум төгрөгөөсөө 300 сая төгрөгийг эмнэлэг барих ажилд ашигла гэж өгсөн. Хүүхдийн эмнэлэг нь дөрвөн эмч, арван сувилагч, дөрвөн асрагч, хоёр жолоочтой байхаар төлөвлөгдөөд байгаа.

Ц.Мөнх-Оргил: Тэрбумыг хоёр хувааж зарцуулсан

Дүүргийнхээ иргэдийн ирүүлсэн санал хүсэлтийн дагуу энэ тэрбум төгрөгийг тойрогтоо зарцуулсан. Одоогоор хийгдэх ёстой ажлын 90 гаруй хувь нь дууссан байна. Тухайлбал, 500 сая төгрөгөөр дүүргийнхээ 20 хороодын 17-д нь хүүхэд залуучуудын чөлөөт цагийг өнгөрөөх өндөр настны ая тухтай амрах нөхцөл бололцоог хангасан Ахмад, хүүхэд, залуучуудын амралтын талбайг тохижуулсан. Энэ талбай нь олон улсын стандартын дагуу зөөлөвчин шалтай, торон хаалттай сагсан бөмбөгийн талбай юм. Мөн чийрэгжүүлэлтийн хэрэгсэл, ахмадуудад зориулсан тусгай талбайг тохижуулж өгсөн байгаа. Тухайлбал долдугаар хороо буюу Iү дүгээр хорооллын эцсийн буудлын замын урд талын орон сууц дундах тоглоомын талбай, зургадугаар бичил хорооллын арктай байрны дунд, Од кино театрын урд талд гэх мэт хороо тус бүрд нэг амралтын талбайг байгуулсан.

Харин үлдсэн 500 сая төгрөгийг хэд хэдэн ажилд зарцуулсан байгаа. Тухайлбал, иж бүрэн гэрэлтүүлгээр хангах. Уг ажлыг Нийслэлийн захирагчийн ажлын албанаас тендерийг нь зарлаж, “Баянгол тохижилт” ХХК гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Одоогоор гүйцэтгэлийн ажил 25 хувьтай явж байна гэсэн. Мөн тус дүүргийн 2,6,7,16 дугаар хорооны 12,14а,6,15,27,58 дугаар байрны дээврийн иж бүрэн засварыг хийж дуусгасан. Харин нэгдүгээр хорооны гуравдугаар байр, 12 дугаар хорооны 15 байрны лифтны засварын ажил дөнгөж эхэлж байна. Гандан, Занабазарын гудамжтай холбосон авто зам шинээр баригдсан. Мөн төмөр замын 71 дүгээр байрны ус зайлуулах шугамыг шинэчилж байна.

С.Эрдэнэ: Санаачилсан ажлын 80 хувь дууссан

Миний санаачилсан ажлын 80 гаруй хувь нь амьдрал дээр биелэлээ олоод байна. Нэг тэрбум төгрөгийн хүрээнд Эрүүл мэнд гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Эрүүл мэндийн долдугаар төвд хоёр кабинетэд засвар, тохижилт, эхо, дурангийн аппаратыг суурилуулж, арван өрхийн эмнэлэгт түргэн тусламжийн тэрэг олгосон. Мөн дүүргийнхээ 200 гаруй өрхийн амьжиргааг нь дээшлүүлэх зорилгоор орон гэр олгосон байгаа. Нийтийн аж ахуйг сайжруулах ажлын хүрээнд дүүрэгт халуун усны асуудлыг шийдсэн. Мөн он удаан жил засвар хийгдээгүй орон сууцны дээврийн засварыг хийж, 3,4,10 дугаар хороолол болон зургадугаар бичил хорооллын орон сууцны цахилгаан шатыг засварлах ажил үргэлжилж байна. Авто замын ажил одоогоор хийгдэж байгаа. Тухайлбал, есдүгээр хороонд 1,2 км, аравдугаар хороонд 0.9 км, 11 хороонд 1.4 км, нийт 3.,5 км хатуу хучилттай зам тавигдаж байна. Эдгээр зам засварын ажил гэрүүлтүүлгийн ажилтайгаа хамт хийгдэж байгаа. Мөн гудамжны тохижилтын ажил хийгдсэн. Ард Аюуш, Магсаржав, Жасрайн гудамжийг иж бүрэн тохижуулсан. Энэ ажлуудаас гадна жижиг дунд үйлдвэрийг дэмжих, оюутан залуусыг тэтгэлэг хөтөлбөрт хамруулах, ахмад өндөр настны халамжийн хөтөлбөр гээд олон ажил өрнөж байна.

Ч.Гүнсмаа (“Нийслэл таймс”)

Posted in # УИХ-ын гишүүний мөнгө" | Leave a Comment »

1,5 сая долларын зээлийн төслийн удирдагч нь Сангийн яамны газрын дарга Батжаргал

Posted by ИТХ on 2010/10/01

 

Монгол Улсын  Зас­гийн газар Дэлхийн банк­ны 1.5 сая ам.долларын зээлийн санхүүжилтээр 2007-2009 онуудад хэрэгжүүлсэн 3803MOG – “Эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх” төслийг тойрсон эгзэгтэй баримтууд дэлгэгдээд байна. Заримыг дурдвал:

1. Энэ төслийн доторхи “Төсвийн дунд болон богино хугацааны төлөвлөлтийг сайжруулах” нь дэд төслийн гүйцэтгэгч болсон АНУ-ын “Глокомс” компани нь өөрийгөө 800 гаруй хүнтэй, дэлхийн олон оронд төсөл хэрэгжүүлсэн, зуугаад жилийн туршлагатай гэхчлэн мэдээлэл өгч төслийн шаардлагад хүрч шалгарсан боловч үнэн хэрэгтээ гуравхан хүнтэй байж, өөр компанийн зөвлөхүүдийн мэдээллийн санг ашиглажболохыг Дэлхийн банкны дотоод  аудитын газрынхан нь илрүүлж 2009 оны эхээр манай Сангийн яаманд мэдээлжээ.  Шалгаруулалтыг манай тал явуулсан байна.

2. Уг төслийн удирдагчаар ажилласан Сангийн  Яамны Төсвийн бодлогын газрын дарга Б.Батжаргал 2006 оны12-р сарын 13-нд “Глокомс” компа­нитай гэрээ­ байгуулахдаа Монгол улсын Засгийн газар ба Дэл­хийн банкинд огт мэдэг­дэлгүйгээр найзынхаа “Оюу-Сант” ХХК-ийг туслан гүйцэт­гэгчээр ажиллуулахаар 300 мянган ам.долларын өртөг бүхий гэрээг дур мэдэн байгуулжээ. Ингээд Б.Батжаргал, мөн төслийн зохицуулагч Г.Оюунгэрэл  нар төслийн санхүү­жилтийн баримтад дав­хар гарын үсэг зурдаг эрхээ ашиглан хуурамч гүйцэтгэл бичиж “Оюу-Сант” компани руу 400 гаруй сая төгрөгийг шилжүүлсэн ба тэндээс өөрсдөө авч ашигласан байж болзошгүй гэнэ.

3. Мөнгөө дутуу авсан “Глокомс” компани нь Монголын Засгийн газ­рыг  олон улсын арбит­рын шүүхэд өгсөн ба нэхэмж­лэлдээ төслийн удирдагч, зохицуулагч хоёр хууль бус шахалт үзүүлсэн, тухайлбал, Б.Бат­жаргалд удаа дараа урамшуулал олгож байсан, түүнчлэн Г.Оюун­гэрэлийн төрсөн охиныг өндөр цалинтай зөвлөхийн ажилд авсан баримтыг дурдсан байна. Гэхдээ АНУ дахь арбитрийн шүүх “Глокомс” компанийн нэхэмжлэлийг хэлэлцэх боломжгүй гэсэн хариу өгчээ.

Энэ бүх асуудлын учир олдох болоогүй байна. 2009 оны Монгол Улсын төсвийн гүйцэтгэлийн танилцуулгад уг  төслийн нийт өртөг 1,894.3 тэрбум төгрөг,  гүйцэтэгэл – 651.5 сая төгрөг буюу 34 хувьтай гэснээс өөр тайлбар алга.  

Дашрамд дурдахад Б.Батжаргал нь Хөрөнгө орлогын мэ­дүүлгээ санаатай худал мэдүүлсэн хэмээн Авли­гатай тэмцэх газрын шалгалтаар нэр дурдагдаж байсан, бас Сангийн яамнаас түүнд  хоёр өрөө байрыг хямдруул­сан үнээр буюу дөрвөн сая төгрөгөөр зарсан болж дахин хоёр  өрөө шинэ байр нэмж өгсөн гэж зарим хэвлэлд бичиж байна.

Posted in 10. Сангийн яам | Leave a Comment »