ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ (2010-2014)

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Төвлөрсөн арга хэмжээний зардал гэж юу вэ?

Posted by ИТХ on 2010/09/26

Яам, агентлаг болон орон нутгийн төсвийн төлөвлөгөө, тайланд  “төвлөрсөн арга хэмжээний зардал” гэсэн төрөл байх нь анзаарагддаг. Жишээлбэл, 2009 оны төсвийн гүйцэтгэлд,  

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны төвлөрсөн арга хэмжээ – 275,1 сая төгрөг

Хөдөө аж ахуйн төвлөрсөн арга хэмжээ – 14,7 тэрбум төгрөг

Спортын төвлөрсөн зардал – 2,1 тэрбум төгрөг

Эрүүл мэндийн сан, төвлөрсөн арга хэмжээ – 263,5 сая төгрөг зарцуулсан гэх мэтээр тайлагнажээ.

Багагүй мөнгө төлөвлөгддөг бололтой. Гэхдээ чухам яаж, хэр үр ашигтай зарцуулдаг талаар тодорхой мэдээлэл үгүйлэгдэж байна.

Харин 2008 оны боловсролын салбарын төвлөрсөн арга хэмжээний зардлын гүйцэтгэлтэй холбоотой дараах мэдээлэл байна.  Нийт 12626.5 сая төгрөгийн төсөв батлагдсанаас 12252.8 сая төгрөгийн гүйцэтгэл гарч 373.7 сая төгрөгийн зардлын хэмнэлттэй ажиллажээ.  

Орлогын талаар:

Төвлөрсөн арга хэмжээний зардлын 900015002 тоот дансны орлогын дансаар 427.9 сая  мянган төгрөгийн орлого орсон байна. Орлого төвлөрсөн шалтгаан нь 2008-2009 оны хичээлийн жилээс 6 настай хүүхдийг 1 дүгээр ангид элсүүлэхтэй холбогдуулан багш нарын сургалтын зардлыг Үр дүнд түргэн хүрэх санаачлагын төслөөс 330.2 сая төгрөг, 2008 оны Засгийн газрын 130,268 дугаар тогтоолын дагуу Ц.Дамдинсүрэнгийн 100 жилийн ойн арга хэмжээ, Үндэсний их найралын хөгжимчдын хувцасанд зориулан олгосон 96.5 сая төгрөг, тендерийн бичиг баримтыг худалдан борлууласны орлого 1.1 сая төгрөгийн орлого орсон байна.  Доорхи хүснэгтээс тайланд тусгагдсан орлого зардлыг харна уу. 

                                                                                                        /сая.төг/

 №  Төрөл  Нийт дүн Тохируулсан

дүн

  Төсвийн гүйцэтгэлд тусгагдсан дүн
 1 Улсын төсвөөс  11885.6  3092.8  8792.7
 1.1 Бусад орлого  427.9  426.8  1.0
 2  Зарлага  15772.4  3519.6  12252.8

Зардлын талаар:

 Боловсролын төвлөрсөн арга хэмжээний төсвийг төлөвлөхдөө боловсролын салбарын хөтөлбөрүүдэд хувиарлан төсөвлөсөн.  Эмзэг бүлгийн өрхийн 62.5 мянган хүүхдэд хичээлийн хэрэглэлийг үнэ төлбөргүй олгохоор 1000.0 сая төгрөг төсөлвөсөн бөгөөд 85.5 мянган хүүхдэд 1000.0 хүүхдэд сая төгрөгийн хичээлийн хэрэглэлийг олголоо.

 
Суралцагчдын англи хэлний мэдлэгийг сайжруулах үүднээс мэдээлэлийн технологийн чиглэлээр гүнзгийрүүлсэн англи хэлний сургалтыг 2007-2008 оны хичээлийн жилээс хэрэгжүүлэх ажил зохион байгуулагдсаны үргэлжлэл 1700.0 сая төгрөг төсөвлөснөөс 1620.0 сая төгрөгөөр гэрээ байгуулан олголоо.  Ажлын явц 2008-2009 оны хичээлийн жилд дуусах тул энэ ажил үргэлжилэн хийгдэж байна.
 
Сумдын соёлын төвүүдийн номын сангийн номын фондыг баяжуулах зорилгоор 300.0 сая төгрөгийг 326 сумдад олгож номын фондыг баяжууллаа.  Ерөнхий боловсрол, хүүхдийн цэцэрлэгийн багш удирдах ажилтан нийт 29.1 хүнд   мэргэжил дээшлүүлэх  зардалд 251.0 сяа төгрөгийг зарцууллаа. 2008-2009 оны хичээлийн жилд эмзэг бүлгийн өрхийн 115.0 мянган хүүхдэд сургуулийн номын сангаар олгох 13 төрлийн сурах бичгийн төлбөрт 449.0 сая төгрөгийг зарцууллаа.
     
Ерөнхий боловсролын сургуулийг интернэтэд холбох төслийн хүрээнд нийт 220 сургуулийн хичээлийн байрыг интернэтэд холбоод байна. Энэ төслийн хүрээнд алсалагдсан 50 сумын сургуулийг хиймэл дагуулийн VISAT төхөөрөмж ашиглан итернэтэд холбосон, интернэтэд холбогдох боломжтой байсан 54 сумын сургууль,    аймгийн төв, нийслэлийн сургуулиудийн хичээлийн байрыг интернэтэд холбосон. Мөн нийслэлийн 9 дүүргийн боловсролын хэлтэс болон бүх аймгийн БСГ –ийг итернэтэд холбосон ингэснээр боловсролын зайны сургалтын систем сүүлийн үеийн дэвшилтэд технологи болох IP технологи руу шилжих бүрэн боломжтой болоод байгаа билээ. IP  технологи руу шилжсэнээр зайны сургалтанд хамрагдаж чадахгүй байсан 4 аймаг хамрагдах боломжтой болоод байна.
Төрийн өмчийн 22  их дээд сургуулийн тогмол зардлыг 2008 оноос эхлэн улсын төсвөөс санхүүжүүлж байгаа бөгөөд энэ зардалд  3.1 тэрбум төгрөгийг зарцуулаад байна.

Төвлөрсөн арга хэмжээний зардлыг эдийн засгийн ангиллалаар доорхи хүснэгтэнд харууллаа:

 
Зардлын зүйл Tөлөвлөгөө  Гүйцэтгэл
  УРСГАЛ ЗАРДЛЫН ДҮН  12,626.50  12,252.80
  Цалин хөлс болон нэмэгдэл урамшил  1,139.10  1,139.10
  Ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэл  113.9  113.9
  Бичиг хэрэг  19.3  16
  Гэрэл цахилгаан  988.9  893.9
  Түлш, халаалт  1,940.90  1,667.10
  Тээвэр (шатахуун)  37.8  11.2
  Шуудан  холбоо  101.3  7.6
  Цэвэр, бохир ус  714.6  563.6
  Дотоод албан томилолт  343.7  344.7
  Гадаад томилолт арга хэмжээ  95  86.7
  Ном хэвлэл авах  1,419.80  1,418.70
  Хичээл үйлдвэрлэлийн дадлага хийх  0.6  
  Эд хогшил худалдан авах  15  
  Төлбөр хураамж болон бусад зардал  465.7  447.6
  Гадаад зочны зардал  312.1  312.1
  Холбооны суваг ашигласны хөлс  138  134
  Байрны түрээсийн зардал  17.5  11.5
  Урьд оны өр    366.1
  Хөтөлбөр болон төслийн дотоод урсгал зардал  4.4  
  Төрийн өмнөөс гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний хөлс  3,700.00  2,684.20
  Нэг удаагийн тэтгэмж урамшуулал  1,059.20  1,034.90
  ЗАРДЛЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ ЭХ ҮҮСВЭР  12,626.50  8,793.90
  Туслах үйл ажиллагааны орлогоос санхүүжих    1.1
  Төсвөөс санхүүжих  12,626.50  8,792.80
  Мөнгөн хөрөнгийн эхний үлдэгдэл    3,459.00
Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: