ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ (2010-2014)

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

“Улаанбаатар сан” сураггүй болжээ

Posted by ИТХ on 2010/08/31

Улаанбаатар сан нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 1997 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 02 тоот тогтоолоор үүсгэн байгуулагджээ.

Тус санг “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 4 дүгээр бүлгийн 18-р зүйлийн 2-д “Нийслэлийг хөгжүүлэх зориулалтаар дотоод гадаадын аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс өргөсөн хандив, буцалтгүй тусламж, бусад орлогоос бүрдсэн сан байж болох бөгөөд сангийн хөрөнгийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас баталсан журмын дагуу Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч захиран зарцуулж, гүйцэтгэлийн тайланг Иргэдийн төлөөлөгчдийн хуралд жил бүр тайлан тавина” гэснийг үндэслэн үүсгэн байгуулжээ.

“Улаанбаатар сан”-ийн зорилгыг “Нийслэл хотын эдийн засаг, хот байгуулалт, түүний дэд бүтцийг хөгжүүлэх, хотын аж ахуйг өргөтгөж, хүн амын хангамж үйлчилгээ, нийгмийн асуудлыг сайжруулах, байгаль орчныг хамгаалах гэж тодорхойлсон байна.

Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2000 оны 4 дүгээр сарын 26 ны өдрийн 50 тоот тогтоолоор “Улаанбаатар сан” Улсын Үйлдвэрийн газар болж гэрчилгээндээ нэмэлт өөрчлөлт хийсэн.

2002 оны 1-р сарын 30 өдрийн мөн НИТХ-аар Улаанбаатар сан УҮГ-ыг “нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх, хот тохижилтийг сайжруулах, хотын төсөв санхүүгийн чадамжийг нэмэгдүүлэх, иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх” зорилгоор Хязгаарлагдмал Хариуцлагатай компани болгон өөрчлөн байгуулжээ..

Тус сангийн орон сууц барих зориулалтаар авсан газрын талаар:

1.Нийслэлийн Нийслэлийн Засаг Даргын 2003 оны 1-р сарын 15-өдрийн 17 тоот захирамжаар Чингэлтэй дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт 0.12 га талбай

2.2005 оны 6-р сарын 24ны өдрийн 243 тоот захирамжаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 0.05 га талбай тус тус авсан байна.

3. Чингэлтэй дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байдаг 0.12 га талбайд баригдах 6 давхар 2 орц бүхий барилгыг “ДБТХ” ХХК өөрийн хөрөнгөөр барих, харин “Улаанбаатар сан” ХХК өөрийн эзэмшлийн газар ашиглуулсны өмнөөс баригдсан барилгаас 260 м,кв талбай бүхий орон сууцыг өмчлөх гэрээг 2004 оны 4 сарын 19-нд хийжээ.

Улаанбаатар сангийн орлого, зарлага

Тус сан нь байгуулагдсан 1997 оноос хойш 2006 он хүртэл 53 тэрбум төгрөгийн орлого оруулжээ. Үүнээс 3485,9 сая төгрөг буюу 65,9 хувийг төсвийн орлого ,1002, 0 сая төгрөг буюу 18, 9 хувийг бизнесийн орлого, 704,2 сая төгрөг буюу 13,3 хувийг хонжворт сугалааны орлого, 10,.6 сая төгрөг буюу 1,9 хувийг хандив тус тус эзэлж байна.

Тус сан нь 1998 -2005 онуудад Нийслэлийн хөрөнгө оруулалтын ажилд 4643,6 сая төгрөг зарцуулжээ.

“Улаанбаатар сан” ХХК-иас санхvvжvvлж хийгдсэн ажлуудаас дурьдвал:

– Төв музейн урд талбайн тохижилтын ажил (10,0 сая төгрөг-1998 он)

– МYЭТ зөвлөлийн хойд талбайн тохижилтын ажил (8,0 сая төгрөг-1998 он)

– Энх тайвны өргөн чөлөөний гэрэлтvvлгийн ажил (49,3 сая төгрөг-1998-1999 он)

– Хогийн сав, сандал төсөл (59,3 сая төгрөг – 1998-2000 он)

– ШБТ-дын тохижилтын ажил /БЗД, Нисэх, 22 товчоо/ (117,9 сая төгрөг – 1998-2000 он)

– Дvvргийн тохижилтын ажил /Цас цэвэрлэх төхөөрөмж/ (56,6 сая – 1998-2004 он)

– Цас мөсний баяр, болзолт уралдаан (67,0 сая төгрөг -1998-2005 он)

– Эмнэг сургагчтай усан оргилуурын иж бvрэн тохижилтын ажил (25,0 сая төгрөг – 1999 он)

– Yндэсний академик театрын урд талбайн тохижилтын ажил (5,0 сая төгрөг – 1999 он)

– Цэцэрлэгийн хvлэмжийн дулааны шугамын ажил (20,0 сая төгрөг -1999 он)

– Хэлмэгдэгсэдийн хөшөөний суурийн ажил (10,0 сая төгрөг – 1999 он)

– Туул Жин Пангаас Цайз зах хvртэлх гэрэлтvvлгийн ажил (17,6 сая төгрөг – 1999 он)

– Их тойруу ордны гэрэлтvvлгийн ажил (6.6 сая төгрөг -1999 он)

– БЗД-ийн гэр хорооллын шинээр гэрэлтvvлгийн ажил (25,0 сая төгрөг -1999 он)

– Удирдлагын гэрэлтvvлгийн нэгдсэн пультын ажил (183,5 сая төгрөг – 1999-2004 он)

– Зам засварын асфальтны vйлдвэр (65,4 сая төгрөг -1999 он)

– Хотын цаг (70,8 сая төгрөг -1999 он)

– Гэр хорооллыг ойжуулах төсөл (38,5 сая төгрөг -2000 он)

– НЗДТГ-ын парк ашиглалтын шинэчлэлт (17,6 сая төгрөг -2000-2002 он)

– Нийслэлийн цагдаагийн газрын парк шинэчлэлт (84,1 сая төгрөг -2000-2001 он)

– НЗДТГ-ын vvдний тохижилтын ажил (9,0 сая төгрөг -2000-2002 он)

– НАА-г сайжруулах төсөл (155,7 сая төгрөг -2000-2004 он)

– Занабазарын гудамжны цэцэрлэгжилтын ажил (10,0 сая төгрөг -2001 он)

– Энх тайвны өргөн чөлөөнд мод тарих ажил (6,0 сая төгрөг -2001 он)

– Засгийн Газрын ордны 2 талаар мод тарих ажил (3,2 сая төгрөг -2001 он)

– Их тойруу 12, 15-р хорооллын тохижилтын ажил (30,8 сая төгрөг -2001 он)

– Цэрэндоржийн гудамжны тохижилтын ажил (20,0 сая төгрөг -2002 он)

– ЧД-ийн 4-р хорооны иж бvрэн тохижилтын ажил (30,0 сая төгрөг -2002 он)

– Багануур дvvргийн гэрэлтvvлгийн ажил (20,1 сая төгрөг -2002-2003 он)

– Багахангай дvvргийн гэрэлтvvлгийн ажил (5,0 сая төгрөг -2002 он)

– Толгойт хойгуурх гэрэлтvvлгийн ажил (46,4 сая төгрөг -2002 он)

– 13 дахь дэд өртөөний шугам сvлжээний ажил (76,0 сая төгрөг -2002 он)

– Намъяанжугийн гудамжны шугам сvлжээний ажил (24,0 сая төгрөг -2002 он)

– БЗД-ийн 2-р хорооны цахилгаан хангамжийг сайжруулах ажил (29,6 сая төгрөг -2002 он)

– Амгалангийн амины орон сууцны гадна шугам сvлжээний ажил (19,0 сая төгрөг -2002 он)

– ХУД, 9-р хороо, Тайны гудамжны цахилгаан хангамжийг сайжруулах ажил (21,5 сая төгрөг -2002 он)

– СБД, 40 мянгатын цахилгаан хангамжийг сайжруулах ажил (17,9 сая төгрөг -2002 он)

– Хvрд компанийн урдах гэрлэн дохионы ажил (20,0 сая төгрөг -2002 он)

– Тасганы болон Махны цехийн гэрлэн дохионы ажил (20,0 сая төгрөг -2002 он)

– Хvнсний 4-р дэлгvvрийн уулзварын гэрлэн дохионы ажил (20,0 сая төгрөг -2002-2003 он)

– Сvхбаатарын талбайн гэрэлтvvлгийн ажил (70,0 сая төгрөг -2003 он)

– Аялал Жуулчлалын гудамжны гэрэлтvvлгийн ажил (30,0 сая төгрөг -2003 он)

– Улаанчулуутын хогийн цэгийн хашааны ажил (20,0 сая төгрөг -2003 он)

– Гэрлэх ёслолын ордонд лимузин автомашин (15,0 сая төгрөг -2003 он)

– Нийслэлийн хилийн цэсийн өндөрлөгийн ажил (25,0 сая төгрөг -2003 он)

– Сvхбаатарын талбайн хучилтын ажил (190,0 сая төгрөг -2003 он)

– Самбалхvндэвийн эргэмжийн газрын хашааны ажил (9,2 сая төгрөг -2003 он)

– Эмээлтийн тvvхий эдийн захын самбарын ажил (12,4 сая төгрөг -2003 он)

– Зураг төслийн ажил /Гандан, Яармаг, Гачуурт, Туул, Биокомбинат, Жаргалант, Сонгино, Өлзийт, Аргалант, Рашаант, СХД-ийн 4, 18, 19-р хороод, Тасганы овоо, ХУД-ийн 1,2,3-р хороод, Багануур, Багахангай дvvрэг, Аялал Жуулчлалын гудамжны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө/ (100.5 сая төгрөг – 2003-2006 он)

– Нийслэлийн Соёлын Газарт өндөр хvчин чадалтай өсгөгч хөгжим (99,9 сая төгрөг -2003 он)

– Хэвлэл мэдээллийн байгууллагын хvчин чадлыг нэмэгдvvлэх ажил /Улаанбаатар таймс сонины тоног төхөөрөмж, Улаанбаатар радиод сурвалжлагын аппарат, автомашин (14,6 сая төгрөг -2003 он)

– ЧД-ийн 4, 6-р хорооны тохижилтын ажилд (25,0 сая төгрөг -2005 он)

– Тасганы овооны Бурхан шашны төвийн хашааны ажил (50,0 сая төгрөг -2006 он)

– Зайсан Толгойн зураг төслийн ажил (2,5 сая төгрөг -2006 он)

– Сvхбаатарын хөшөөний сэргээн засварлалтын ажил (6,7 сая төгрөг -2006 он)

– Хороодын хөгжлийг дэмжих жилийн ажил (1,4 сая төгрөг -2006 он)

– Аялал Жуулчлалын Гудамжны тохижилтын ажил (130,5 сая төгрөг -2006 он)

“Улаанбаатар сан” ХХК-ийн рекламны самбарууд

2 м х 3 м хэмжээтэй никель самбарууд. Энхтайвны өргөн чөлөө УБИС-ын урдаас Энхтайван найрамдалын ордон хvртэл төв зам дагуу байрласан дотроосоо 24 цагийн турш гэрэлтдэг.

Авто гараж

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Тасганы овоонд 30 машины дулаан автогаражийн барилгыг барьж ААН байгууллагуудад түрээслүүлдэг байна.

Аудитийн шалгалтын дүнгээс:

1997 оны тайлан тэнцэлд 94,4 сая төгрөгийн хандив орсноор тусгасан боловч 34,4 сая төгрөг , 2000 ам долларын баримт жагсаалт байгаа ба хандивийн 60,1 сая төгрөгийн бармт жагсаалт байхгүй байна. Үүнээс үзэхэд анх хичнээн төгрөгийн хандив орсон нь тодорхойгүй байна.

2006 онд Улаанбаатар ХХК- ний үндсэн хөрөнгийн бүртгэлд байгаа орон сууцны байрууд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй, Улаанбаатар банкинд оруулсан хөрөнгө оруулалтыг 1600.0 сая төгрөгөөр үнэлж банкнаас гэрчилгээ олгосон боловч бүртгэлдээ авах шийдвэр ирээгүй гэдгээр шалтаглан Улаанбаатар сан хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж бүртгээгүй, тайлагнаагүй, үнэлгээ хийлгээгүй байна.

(Сүүлийн жилүүдэд Улаанбаатар ХХК-ийн тухай мэдээлэл бараг үзэгдэхээ болсон ба 2010 оны нийслэлийн төсөвт тус сантай холбоотой ямар ч орлого зарлага тусгагдаагүй юм. Саяхан тус сангийн гүйцэтгэх захирал С.Цахиур өөр ажилд томилогдсон байна)  

УЛААНБААТАР БАНК

Нийслэлийн санхүүгийн нөөц хөрөнгийг бий болгон төвлөрүүлж, орон сууц болон дэд бүтцийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулах, тодорхой хөтөлбөр төслийг санхүүжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын банкыг байгуулжээ.

Улаанбаатар сангийн Удирдах зөвлөлийн 1998 оны 1 дүгээр сарын 28- ны өдрийн хурлаар “Улаанбаатар хотын банк” байгуулж байгаатай холбогдуулан тус банкны дүрмийн санд 500.0 сая төгрөгийн мөнгөн хөрөнгө оруулж үүсгэн байгуулагчаар оролцохыг “ Улаанбаатар сан”-гийн тэргүүн Ж. Наранцацралтад зөвшөөрчээ.

Монгол банкны ерөнхийлөгчийн 1998 оны 4 дүгээр сарын 16 ны өдрийн 146 тоот тушаалаар “Улаанбаатар хотын банк” байгуулагдаж үйл ажиллагаагаа эрхлэн явуулах бэлтгэлийг хангахыг гүйцэтгэх захирал Б.Намхайнямбуу- д даалгажээ.

“Улааанбаатар сан” 500.0 сая, иргэн Ц.Дашдорж 250.0 сая, Д.Ганзориг 250.0 сая төгрөг оруулж , Улаанбаатар банкны дүрмийн сан 1.0 тэрбум болж 50,0: 25,0: 25,0-ын харьцаатай болсноор Улаанбаатар сан цаашид 51 хувийг эзэмших эрхтэй гэсэн заалт зөрчигджээ.

Улаанбаатар банкны хувь нийлүүлэгчдийн 2001 оны 6 дугаар сарын 14-ны өдрийн хурлаар дүрмийн санг 2.0 тэрбум болгон нэмэгдүүлж “Улаанбаатар сан”-аас 500.0 сая төгрөг нэмж оруулах, Маналын Алтангэрэл 200.0 сая төгрөг, Ягааны Дашзэвэг 100.0 сая төгрөг, Раднаагийн Энхзаяа 200.0 сая төгрөгийг нэмж оруулахийг зөвшөөрчээ.

Улаанбаатар банкны хувь нийлүүлэгчдийн 2003 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 03 тогтоолоор тус банкны дүрмийн санг 5.0 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлсэнтэй холбогдуулж Т.Болдхүү (1500.0 сая төгрөг), Б.Цогхүү (500.00 сая төгрөг) , Г.Баттөмөр (500.0 сая төгрөг) нарыг хувь нийлүүлэгч болгожээ. Гэвч нээлттэй зарлаагүй байдал нь яагаад заавал эдгээр иргэдийг хувь нийлүүлэгч болгон сонгосон юм бол гэдэг эргэлзээг төрүүлж байна.

Энэ банкыг нийслэлийн хөрөнгөөр байгуулсан боловч дүрмийн санг өсгөх шаардлагын нэрээр өөрсдийн хүмүүсээ ээлжлэн оруулсаар УБ хотын банкны ихэнхийг хувьчилаад авчихжээ. Уг нь бол тэр эзэн нь гээд байгаа НИТХ өөрөө банкны тайлангаа сонсож хэнийг яагаад оруулах тухай хэлэлцсэн байх ёстой.

Улаанбаатар банк нь 1999 онд 20.0 сая, 200 онд 96.1 сая , 2001 онд 87,1 сая, 2003 онд 183, 3 сая бүгд 465.0 сая төгрөгийн ногдол ашгийг өмнөх онуудын үр дүнгээс өгсөн ба 2003, 2004, 2005 оны үр дүнгээс ногдол ашиг өгөөгүй байна.

УЛААНБААТАР ДААТГАЛ ХХК

“Улаанбаатар сан” ХХК-ын ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2002 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 03 тогтоолоор “ Улаанбаатар хотын даатгал”компанийг байгуулж дүрмийн сангийн 40%- ийн бүрдүүлэлтэнд 40.0 сая төгрөг гаргахыг “Улаанбаатар сан” ХХК- ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Цахиурт зөвшөөрчээ.

Улаанбаатар ХХК-ийн зорилгыг нийслэлийн хотын аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн эд хөрөнгийн болон хуульд харшлаагүй эд хөрөнгийн бус ашиг сонирхлыг эрсдлээс хамгаалах гэжээ.

Улаанбаатар даатгал ХХК-ийн үүсгэн байгуулагч байгуулагчдын 2002 оны 5 дугаар сарын 8 өдрийн хурлын 01 тоот шийдвэрээр “ Улаанбаатар даатгал “ ХХК-ийг байгуулж , дүрэм, төлөвлөгөөг баталжээ. Мөн өдрийн хурлаар баталсан компанийн дүрмийн 8.1-д “ Дүрмийн сан нь нэг бүр нь 100.0 мянган төгрөгийн үнэтэй 100 ширхэг 100.0 сая төгрөгийн үндэсний мөнгөн тэмдэгтээс бүрдэнэ” гээд хувьцаа нийлүүлэгчид нь дараах байдлаар хувьцаа эзэмшихийг заажээ. Үүнд:

Улаанбаатар сан “ХХК 40. 0 сая төгрөг буюу 40%

Гомбо- Очирын Гантөмөр 10.0 сая 10%

Цэрэндагвын Лхагвасүрэн 10.0 сая 10%

Цогтын Чойбат 10.0 сая 10%

Дамдинмүрэнгийн Сүхбат 10.0 сая 10%

Раднаагийн Энхзаяа 10.0 сая 10%

Даахүүгийн Нарантуяа 10.0 сая 10%

Улаанбаатар сан ХХК нь Улаанбаатар хотын даатгал ХХК-ийн дүрмийн сан нэмэгдэж байгаатай холбогдуулан дүрмийн санд мөнгө оруулаагүй бөгөөд тус компани нь 2005 оны 7 дугаар сарын 01- нээс мөрдсөн “Даатгалын тухай шинэчилсэн хуулиар дүрмийн сангаа 500.0 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн учир Улаанбаатар сан ХХК-ийн оруулсан хөрөнгө 8 хувь болж буурчээ.

(IRIM, Захиргааны шинэ санаачлага ТББ)

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: