ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ (2010-2014)

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Орон нутгийн төсвөөс ИТХ-д суудалтай намуудад санхүүжилт олгодог нь хууль бус

Posted by ИТХ on 2010/08/30

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын шийдвэрээр ИТХ-д суудалтай улс төрийн намуудад 2000-2006 онд орон нутгийн төсвөөс 1.8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Гэтэл Улс төрийн намын тухай хуульд улс төрийн намуудад орон нутгийн төсвөөс санхүүжилт олгох тухай заалт байхгүй юм.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ 1992 оны Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1.1-д “нутаг дэвсгэрийн… төсөв…” батлах, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 50.1.2-т тухайн жилийн орон нутгийн төсвийг хэлэлцэн батлах, мөн хуулийн 58.3-т “Тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын өргөн мэдүүлсэн төсвийн төслийг нэг сарын дотор хэлэлцэн батална” гэж заасныг үндэслэн ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг санхүүжүүлэх зорилгоор ийм шийдвэр гаргажээ.

Энэ шийдвэр нь 1990 онд батлагдсан Улс төрийн намын тухай хуулийн 12 дугаар зүйлийн “УИХ-д суудал бүхий намд авсан суудлын тоог баримтлан… санхүүжилт олгоно”, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 6.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвийн орлогын нэр төрөл, зарлагын ангилал, … г төсвийн болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна” гэж заасныг зөрчсөн байна. Энэ хуулийн 18.1-д орон нутгийн ИТХ-ын УИХ болон төрийн эрх бүхий бусад байгууллагад хуулиар харьяалуулсан асуудлыг шийдвэрлэх эрхийг хязгаарласан байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25.5-д “Аймаг, нийслэлийн Хурлын шийдвэр Улс төрийн намуудад төсвөөс олгосон мөнгөн дэмжлэг, санхүүжилтийн үр дүн нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг УИХ өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй” гэж заасны дагуу ИТХ-д суудалтай улс төрийн намуудад орон нутгийн төсвөөс санхүүжилт олгох аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэрийг эргэж харах арга хэмжээг УИХ-аас авч хэрэгжүүлээгүй байна.

Зарим аймаг, сум, дүүрэг ИТХ-ын шийдвэргүйгээр орон нутгийн төсөвт намын санхүүжилт нэрээр хөрөнгө мөнгө тусган, ИТХ-ын нэг суудалд олгох санхүүжилтииг 2-3 жилийн давтамжтайгаар нэмэгдүүлжээ. ИТХ-ын нэг суудалд жилд олгох санхүүжилтийг аймаг, нийслэл, сум, дүүргүүдэд харилцан адилгүй тогтоосон ба 2006 оны байдлаар сумд 20-30 мянган төгрөг, аймагг 250-300 мянган төгрөг, дүүрэгт 500 мянган төгрөг, нийслэлд нэг сая төгрөг байна.

Орон нутгийн төсевт тусгагдсан намын санхүүжилтийг олгох тодорхой журам байхгүй бөгөөд жилд 1-2 удаа олгосон байна. Ингэхдээ зарим тохиолдолд харилцан адилгүй хандаж, илүү дутуу санхүүжилт олгосон байна. Тухайлбал:

Нийслэлийн төсвөөс 2001-2004 онд БНН-д 4000 сая, 2005 онд АН-д хоёр сая, мөн бие даагч гишүүний хоёр сая, Сэлэнгэ аймгийн төсвөөс 2006 онд МАШСН-д 250 мянган төгрөгийн санхүүжилтийг тус тус олгоогүй байна.

2001-2002 онд Багануур дүүргийн АН, МАХН-д 1800,0 мянга, Хөвсгөл аймгийн төсвөөс 2003-2004 онд МАХН-д 600 мянга, 2005-2006 онд АН-д 500.0 мянга, Хэнтий аймгийн төсвөөс 2003-2006 онд МАХН-д 309 мянга, АН-д 1,813 мянга, Төв аймгийн төсвөөс АН-д 2005 онд 250 мянган төгрөгийн санхүүжилтийг тус тус дутуу олгожээ.

Хөвсгөл аймгийн төсвөөс 2005 онд МАХН-д 187 мянга, Баянхонгор аймгийн төсвөөс 2006 онд АН-д 300 мянга, Сэлэнгэ аймгийн төсвөөс 2000-2004 онд МАХН-д хоёр сая хоёр зуун тавин мянга, АН-д нэг сая гурван зуун дөчин мянга, Төв аймгийн төсвөөс МАХН-д 2002 онд 300 мянган төгрөгийн санхүүжилтийг тус тус илүү олгожээ.

Сонгинохайрхан дүүргийн ИТХ 2002-2006 онд МАХН-д олгох 17,635 сая төгрөгийн санхүүжилтийг олголгүй өөрөө зарцуулахаар авсан байна.

Улс төрийн намуудад олгох санхүүжилтээс 2005-2006 онд Өмнөговь аймгийн ИТХ дөрвөн сая есөн зуун тавин мянга, 2001-2006 онд Говьсүмбэр аймгийн ИТХ арван таван сая, найман зуун хорин тавин мянган төгрөгийг ИТХ-ын төлөөлөгч нарт намын байгууллагаар дамжуулалгүй шууд олгосон байна.

2005 онд Баянзүрх дүүргийн АН-д олгох 500 мянган төгрөгийг “ТБТЭ” ХХК-д, Баянзүрх дүүргийн ЭОН-д олгох 500 мянган төгрөгийг “Сансар” СӨХ-д, 2006 онд Баянзүрх дүүргийн ЭОН-д олгох 500 мянган төгрөгийг “Мандах нар” СӨХ-д, Чингэлтэй дүүргийн АН-д олгох 500 мянган төгрөгийг “Цогт интернэшнл” ХХК-ийн дансанд тус тус шилжүүлжээ.

УИХ-д суудалтай улс төрийн намууд улсын төсвөөс 2005 онд 177,5 сая төгрөгийг, 2006 онд 697,5 сая төгрөгийн санхүүжилтийг хуваарийн дагуу бүрэн авчээ. Улс төрийн намууд улсын төсвөөс авсан хөрөнгийг данс бүртгэлд тусган санхүүгийн тайлангаар тайлагнасан байна.

2005 онд улс төрийн намуудад УИХ дахь нэг суудлыг 2,5 сая төгрөгөөр тооцож 177,5 сая төгрөгийн санхүүжилт олгосныг намууд өөрийн үйл ажиллагаандаа зарцуулжээ. Улс төрийн намын тухай шинэчлэн найруулсан хуулийн 19.2-т “…УИХ-ын гишүүний нэг суудлыг жилд арван сая төгрөгөөр тооцож, санхүүжилтийн 50 хувийг УИХ-ын гишүүдийн сонгуулийн тойрогт явуулах үйл ажиллагаанд зарцуулна” гэж заасан. 2006 онд УИХ-д суудалтай улс төрийн намуудын улсын төсвөөс авсан санхүүжилтээс УИХ-ын гишүүдийн сонгуулийн тойрогт зарцуулсан байдлыг хүснэгтээр харуулбал:

(IRIM, Захиргааны шинэ санаачлага ТББ)

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: